| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00538/И |
| Дугаар | 573 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 573
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-18 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ63033067, Сийхт овогт Бадамын Цагцалмаагийн Г.Жамсрангийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цагцалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Жамсран нь 1981 оны 10 дугар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанл Увс аймгийн Нефть хангамжийн газарт шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан. 1981 оны 10 дугаар сард Нефть хангамжийн газарт шугам хоолойн засварчнаар анх ажилд орсон байх бөгөөд тухайн хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хийлгэж авсан боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авч чадаагүй байна. Тэгээд 1998 онд Увс аймгийн Давст сум руу шилжин ажиллахдаа хөдөлмөрийн дэвтрээ гээдүүлсэн байх бөгөөд тухайн үеийн байгууллагын санхүүгийн баримт Аймгийн архивын газарт бүрэн ирүүлээгүйгээс Г.Жамсрангийн цалингийн түүвэр гүйцэт гарахгүй байгаа тул улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагтай болсон. Иймд Г.Жамсрангийн 1981 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть хангамжийн газарт шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Г.Жамсран нь цэргийн алба хаагаагүй юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цагцалмаа нь Г.Жамсрангийн Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Г.Жамсрангийн Увс аймгийн Нефть баазад 1981 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал шугам хоолойн засварчаар ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Нефть баазын даргын 1989 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 5 тоот “Ажиллагааны үр дүнгээр шагналт цалин олгох тухай” тушаалын хавсралтын 21-рт “Жамсран, үндсэн цалин 325, олгох хувь 8.7, олгох шагнал 28-27, 1,2-р үзүүлэлт биелүүлээгүй” гэжээ,
3. Увс аймгийн Нефть баазын даргын 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 16 тоот “12-р сарын цалин тооцох, аж ахуйн тооцооны орлого биелүүлсний шагнал олгох тухай” тушаалын хавсралтын 82-рт “Жамсран, үндсэн цалин 325, олгох шагнал 65” гэж бичигджээ,
4. Увс аймгийн Нефть хангамжийн газраас 1994 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шагнасан баярын бичиг,
5. Увс аймгийн Нефть хангамжийн газраас 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шагнасан баярын бичиг,
6. Итгэмжлэл,
7. Гэрч А.Ноолойгийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Увс аймгийн Нефть баазын барилгад нормчноор ажилд орж улмаар дулаан цахилгааны техникчээр 1993 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан юм. Г.Жамсран нь 1981 онд Нефть баазын шугам хоолойн засварчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1993 оны 7 дугаар сард ажлаас гарахад тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Манай байгууллага нь бензин шатахуун ОХУ-аас хүлээж аваад сумуудад тараах, хадгалах, түгээх ажлыг гүйцэтгэдэг, 40 гаруй ажилтантай, түгээгчээс бусад нь өдрийн 8 цагаар ажилладаг байсан учраас бид нэг нэгнээ сайн таньж мэднэ, нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Нефть баазын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ч.Аасүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Нефть баазад 2016 он хүртэл засварчнаар тасралтгүй ажилласан юм. Намайг ажиллах хугацаанд манай байгууллага нь Нефть бааз, Нефть хангамжийн газар, Нефть хангамжийн салбар, НИК ХХК, “Петровис” ХХК болон өөрчлөгдөж байлаа. Би 1981-1982 онд үйлдвэрлэлийн ослоор групптэй байж байгаад 1982 онд Нефть баазад ажилд ороход Г.Жамсран тэнд шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан бөгөөд 1994 он хүртэл хамт ажиллаад би Бөхмөрөн сум руу шилжихэд Г.Жамсран тэндээ ажиллаад үлдсэн. 2003 онд намайг дахин “НИК” ХХК байхад ажилд ороход Г.Жамсран “НИК” ХХК-ийн Давст сум дахь салбарт ажиллаж байсан юм. Бид хоёр нэг нэгнээ эртнээс сайн таньж мэддэг, олон жил нэг байгууллагын харьяанд хамт ажиллаж байсан хүмүүс юм” гэх мэдүүлэг,
9. Гэрч А.Ноолой, Ч.Аасүрэн нарын Увс аймгийн Нефть баазад ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Г.Жамсран нь Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Г.Жамсрангийн Увс аймгийн Нефть баазад 1981 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал шугам хоолойн засварчаар ажиллаж авсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нефть баазын даргын 1989 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 5 тоот “Ажиллагааны үр дүнгээр шагналт цалин олгох тухай” тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 16 тоот “12-р сарын цалин тооцох, аж ахуйн тооцооны орлого биелүүлсний шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Нефть хангамжийн газраас 1994 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шагнасан баярын бичиг, Увс аймгийн Нефть хангамжийн газраас 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шагнасан баярын бичиг, гэрч А.Ноолой, Ч.Аасүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Г.Жамсрангийн Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 13 жил, 2 сар, 10 хоног шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цагцалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Цагцалмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Нэхэмжлэгч Б.Цагцалмаа миний бие нь төрсөн дүү Отгонжаргалын сүү, хадаг тавих чухал ажил гарсан тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Гэлэгжүгнээгийн Жамсрангийн Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 13 /арван гурав/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоног шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цагцалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР