Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Б.Болормаа, шүүгч Х.Талгат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

иргэдийн төлөөлөгч Х.Е,

улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,    

шүүгдэгч Б.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т т холбогдох эрүүгийн 2113001610161  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч талийгаач ах нарын хамт амьдардаг байсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багийн задгайд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б.Т  (хоч нэр Б.Т), БН Казахстан Улсын паспортын дугаар N07******, гадаад нэр B  T.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багийн задгайд байрлах өөрийнхөө гэрт 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед тус тус ах нь болох Б.М ийг (БН Казахстан улсын иргэн, B M, паспортын дугаар N08******) зодож алсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.Т ээс мэдүүлэхдээ: Тухайн үед согтуу байсан учраас болсон явдлыг санахгүй байна, ах Б.М тэй зодолдсон юм шиг байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэв.

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А аас мэдүүлэхдээ: Миний бие амь хохирогч Б.М , шүүгдэгч Б.Т  нарын төрсөн эгч нь болно. Дүү нар маань архи уудаг боловч эрүүл саруул байхад эв найртай амьдардаг байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Дүү Б.Т т хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.   

2. Эрүүгийн 2113001610161 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-19 дүгээр тал/,

2.2. Амь хохирогч Б.М ийн цогцост 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 20-24 дүгээр тал/,

2.3. Мөрдөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “...арчдас 7 ширхэг, улаан хүрэн өнгийн ноосон малгай 1 ширхэг, Хийморь гэх бичигтэй архины савнаас бэхжүүлсэн гарын мөр 1 ширхэг, амь хохирогч Б.М ийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн богино түрийтэй хос гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, сэжигтэн Б.Т ийн өмсөж явсан гэх хар өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн богино түрийтэй хос гутал” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1 дүгээр хавтасны 68-70 дугаар тал/,

2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-85, 88 дугаар тал/,

2.5. Гэрч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 91-92, 95 дугаар тал/,

2.6. Гэрч Т.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 98, 100-101 дүгээр тал/,

2.7. Гэрч М.Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104-105, 108-109 дүгээр тал/,

2.8. Гэрч С.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 112, 115-117 дугаар тал/,

2.9. Гэрч Б.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 120 дугаар тал/,

2.10. Гэрч Р.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135 дугаар тал/,

2.11. Гэрч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 158 дугаар хуудас/,

2.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 164-170 дугаар тал/,

2.13. Шинжээч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 188-189 дүгээр тал/,

2.14. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-207 дугаар тал/,

2.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Г гийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5054 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 220-223 дугаар тал/,

2.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Г гийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5055 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 231-234 дүгээр тал/,

2.17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Г гийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5056 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 240-245 дугаар тал/,

2.18. Яллагдагч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 9-10 дугаар тал/,

2.19. Сэжигтэн Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 22-23 дугаар тал/,

2.20. Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 018/62 дугаартай албан бичиг /2 дугаар хавтасны 71 дүгээр хуудас/,

2.21. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1400 дугаартай албан бичиг /2 дугаар хавтасны 73 дугаар хуудас/,

2.22. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагч Б.Т  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтасны 76 дугаар хуудас/,

2.23. Яллагдагч Б.Т т хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 90 дүгээр хуудас/,

2.24. Б.Т т холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл болон бичмэл бус нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.  

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.М  бусдад зодуулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт нас барсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Х.Е аас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 10 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт “Миний ах болох тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай Байх ын М  өөрийн гэрт нас барсан” гэх гэмт хэргийн талаар гаргасан мэдээлэл /1 дүгээр хавтасны 9 дүгээр тал/,

3.1.2. Хэргийн газарт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-19 дүгээр тал/,

3.1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу Ням гарагийн орой 19 цагийн үе байх, сайн санахгүй байна ямар ч байсан миний дугаар руу дүү М ийн хөрш  болох Н  гэх залуу утсаараа залгаад “танай дүү М  нүүр ам нь цус болчихсон, ухаангүй байна, та хүрээд ирээч” гэхээр нь эгч Бахытжан, дүү Е , ах Ш  нарын хамт М ийн гэрт яваад очсон. Тэнд очоод бүгдээрээ гэрт ороход дүү М  орон дээрээ ухаангүй хэвтэж байсан ба нүүрийг нь үзэхэд цус болчихсон байсан ба судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84 дүгээр тал/,

3.1.4. Гэрч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн үед миний ах М ийн хөрш нь гэх нэг хүн манай эгч болох А  руу залгаж “М  хөдлөхгүй байна, үхсэн юм шиг байна, та нар хурдан хүрээд ирэх үү” гэж хэлсэн гэхээр нь ах болох Ш  бид хоёр М ийн гэрт очиход ах болох М  орон дээр хэвтэж байсан ба би очоод баруун гарын судсыг барьж үзэхэд нас барсан байдалтай байсан.

...Би анх гэрт нь очиход талийгаач ар нуруугаараа эгц дээшээ харсан, нүүр нь цус болсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 91 дүгээр тал/,

3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай “1.Талийгаач Б.М ийн биед гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайны ар хэсгийн булчинд булчингийн цус хуралт, аалзан хальсан дор цус харвалт.

2. Тархи дарагдал...

3. Нүүрний хэсэгт бүхэлдээ, дээд ба доод хэсэгт зовхинд, духны хэсэгт бүхэлдээ, дээд ба доод уруулд улаан хүрэн өнгийн цус хуралттай, мөн баруун ба зүүн чихэнд олон тооны жижиг шархтай, хамрын нуруунд цус хуралттай, дээд ба доод уруулын дотор тал шархтай, зүүн гарын алганы дээд гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гарын алганы дээд гадаргууд зурагдсан шархтай, баруун түнхний дээд хэсэгт шархтай, гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Б.М  нь гавал тархины битүү хавсарсан гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Талийгаач Б.М ийн биед элэгний хатууралтай архаг хууч өвчтэй.

Талийгаач Б.М ийн цусанд шүүх химийн шинжилгээгээр этилийн 4.1% промилли этилийн спирт илрэв. Тухайн үед хүнд зэргийн согтолттой байжээ. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад ойролцоогоор 10-15 цаг болсон байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх 51 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 164-170 дугаар тал/,

3.1.6. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Б.М ийн толгой, тархинд болох шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношт тавигдсан бүх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан ба толгой тархинд үүссэн гэмтлүүдээс гадна нүүрэнд, дээд доод зовхинд духны хэсэгт дээд болон доод уруулд, баруун ба зүүн чихэнд хамрын нуруунд, дээд доод уруулд үүссэн олон тооны гэмтлүүд нь олон удаагийн буюу хоёроос дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаач толгой, тархиндаа дээрх гэмтлүүдийг аваад шууд нас барах боломжгүй, дээрх гэмтлүүд учирсны дараа тархи дарагдах хүртэл /хаван ихсэх хүртэл тархинд байгаа цусан хураа, цус хуралтууд ихсэж тархийг дарах хүртэл/ 10-15 цаг буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш 14-18 цагийн хооронд нас барсан байх боломжтой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-207 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

4.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед ах нь болох Б.М ийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Амь хохирогч Б.М , шүүгдэгч Б.Т  хоёулаа миний төрсөн дүү нар болно. Шүүгдэгч Б.Т ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Б.Т ээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед согтуу байсан” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй, амь хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа хэмээн үзэж байна” гэх дүгнэлтийг,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Т  гэм буруутай гэж үзлээ” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

4.2. Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багийн задгайд байрлах өөрийнхөө гэрт 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед тус тус ах нь болох Б.М ийг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.2.1. Хэргийн газарт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-19 дүгээр тал/,

4.2.2. Амь хохирогч Б.М ийн цогцост 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 20-24 дүгээр тал/,

4.2.3. Мөрдөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “...арчдас 7 ширхэг, улаан хүрэн өнгийн ноосон малгай 1 ширхэг, Хийморь гэх бичигтэй архины савнаас бэхжүүлсэн гарын мөр 1 ширхэг, амь хохирогч Б.М ийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн богино түрийтэй хос гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, сэжигтэн Б.Т ийн өмсөж явсан гэх хар өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн богино түрийтэй хос гутал” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1 дүгээр хавтасны 68-70 дугаар тал/,

4.2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Тэнд очоод бүгдээрээ гэрт ороход дүү М  орон дээрээ ухаангүй хэвтэж байсан ба нүүрийг нь үзэхэд цус болчихсон байсан ба судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байсан.

...Дүү Т , М  хоёр 2012 онд Казахстан улсаас ирснээс хойш нэг гэрт амьдарч байгаа. Т , М  нар урьд нь хаяа нэг зодолдож байсан үе байсан.

...Тэд нарын хувьд өдрийн цагаар энэ тэнд архи уугаад орой нь гэртээ очиж амардаг, хэцүү амьдралтай байсан.

...хөрш нь гэх нэг эмэгтэй хүн бид нарт талийгаачийг үүрээр дүү нь өшиглөж байсныг харсан гэж хэлсэн.

...Надад санал хүсэлт байхгүй, талийгаач болон Т ийн хувьд байнга архи уудаг, архинаас болж ийм зүйл болсон гэж бодож байна. Тэр хоёр надад адилхан тул ах эгч нарын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй.

...Хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Дүү Б.Т т хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-85, 88 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

4.2.5. Гэрч Т.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 06 цаг өнгөрөөд 07 цаг дөхөж байхад боссон. Босоод гадаа гараад 00-д бие засаад сууж байтал хөрш М ийн “намайг аллаа” гэх чангаар орилсон дуу чимээ гарахаар нь би хашаанаас толгойгоо цухуйлгаад хартал тэдний байшингийн урд хэсгийн газарт М  бараан өнгийн хувцастайгаа хэвтэж байсан ба түүний толгой руу дүү нь Т  өшиглөж байхыг харсан. Тэгээд би “больцгоо” гээд чангаар орилж хэлэхэд өшиглөж байсан Т  нь над руу дөхөж ирээд “энэ надад авгай ав гэж байна” гэхээр нь би “цаашаа яв” гээд гэр рүүгээ орчихсон. Т  над руу ирж байх үед М  байшингийнхаа урд хэсэгт хэвтэж байсан харагдсан.

...Ер нь бол нэлээн ойрхон зайтай байсан, хичнээн зайтайг нь мэдэхгүй байна. М , Т  нар байнга архидан согтуурч хоорондоо зодолдож л байдаг хүмүүс юм.

...Тэгээд ч өшиглүүлж байсан хүн нь М  гэдгийг дуу хоолой, хувцаснаас нь таньсан, тэгээд ч тэдний хажууд өөр хүн байгаагүй. М  нь хар бараан өнгийн куртиктэй байсан харагдсан.

...Т  нь М ийн толгой руу өшиглөж байхыг харсан. Хичнээн удаа өшиглөснийг нь анзаарч хараагүй. Би тэд нарт больцгоо гэж чангаар хэлэх үед Т  үйлдлээ зогсоогоод над руу ирж байхад М  өшиглүүлсэн газартаа байшингийн урд хэсэгт газарт хэвтэж байсан, босож яваагүй. ...М  нь байшингийнхаа гал тогооны өрөөний баруун талд байдаг унтлагын өрөөний цонхны харалдаа газарт хэвтэж байсан харагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 100-101 дүгээр тал/,

4.2.6. Гэрч М.Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэр талийгаач М ийн гэрээс эгц урагшаа ойрхон байрладаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цаг өнгөрөөд 03 цаг дөхөж байтал манай нялх хүүхэд уйлаад эхнэр хүүхэд хөхүүлж байтал гадаа М ийн байшингийн тэндээс тэд нарын орилж, хашхирсан дуу чимээ сонсогдож байсан. Манай унтлагын өрөөний цонх нь М ийн байшин руу харсан бөгөөд орилж, хашхирсан дуу чимээ М , түүний дүү Т  нарын дуу хоолой л байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108-109 дүгээр тал/,

4.2.7. Гэрч С.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Т  манайд ганцаараа орж ирсэн. Тэр манай гэрт ирэхээс өмнө би 50 настай хэвтрийн дэглэмтэй ээжийгээ хараад сууж байсан. Ер нь би ээжийгээ харж хандаад сахиж хонодог, бараг унтдаггүй. Т  манайд ганцаараа орж ирсэн бөгөөд халамцуу, архи үнэртэж байсан, тэр надад “гал түлэх гэсэн чинь шүдэнз байхгүй байна, шүдэнз өгөөч” гэхээр нь би түүнд нэг хайрцаг шүдэнз өгөөд гаргасан.

Тэр манайхаас гараад явсны дараа удалгүй тэдний байшингийн зүгээс М , Т  нарын орилж, хашхирсан дуу чимээ гараад байсан. Тэдний орилсон дуу чимээ 15-20 гаруй минут гарсан. Т , М  нар байнгын архидан согтуурч нэг нэгнээ зодож, орилолдож байдаг болохоор анхаарал тавьж, гадагш гарч хараагүй. Тэдний гэр манайд ойрхон байдаг болохоор Т  нарын орилсон дуу чимээ нь манайд сонсогдоод байдаг юм.

Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө нь М ийн дүү Т  09 цаг болж байхад манайд орж ирээд надад “та М ийг өргөлцөөд тус болооч шөнө дундаас хойш байшингийн гадна газарт хэвтэж байна, үхчихсэн юм шиг байна, босохгүй байна, би өргөж дийлэхгүй байна” гэж хэлэхээр нь би түүнд “чи яасан ядаргаатай юм бэ, шөнө бас дуу чимээ гаргаад унтуулсангүй, өөрөө оруул” гээд загнаад хөөгөөд явуулчихсан.

Дараа нь би 12 цаг болж байхад аймгийн төв рүү хувийн ажлаар өвчтэй ээжийгээ эмч нарт танилцуулахаар яваад өгсөн юм.

Орой нь 18 цаг болж байхад гэртээ очсон. Би гэртээ очсоны хэсэг хугацааны дараа гаднаас Т  манайд бас л архи үнэртүүлсэн согтуу байдалтай орж ирээд надад “та М ийг өргөлцөөд тус болооч” гэхээр нь би түүнтэй цуг байшингийнх нь хажууд очиход талийгаач М  нь байшингийнхаа хаалганы баруун урд хэсэгт баруун хажуу талаараа хэвтэж байсан.

Тэгээд дөхөж очоод харахад талийгаачийн амнаас цус гарсан байдалтай, толгойн доод хэсэг газар бүхэлдээ цус болчихсон талийгаач ухаангүй хэвтэж байхаар нь би доод хөлнөөс нь Т  цээж хэсгээс нь өргөөд бид хоёр гэрт нь оруулаад буйдангийн дээд талд байдаг төмөр орон дээгүүр хэвтүүлсэн. Талийгаачийг орон дээр хэвтүүлсний дараа Т  надад эхлээд түргэн дуудаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утсаар түргэний 103 утсанд залгаж, М ийг ухаангүй байгаа талаар хэлээд хаягийг нь хэлж өгөөд гэр лүүгээ яваад өгсөн.

Гэрт ирээд байж байтал 5 гаруй минутын дараа Т  манайд дахиж орж ирээд надад “та манай эгч А  руу утасдаад өгөөч” гээд тэр хүний 94120205 дугаарыг өгөхөөр нь би өөрийнхөө утсаар А ы 94120205 дугаар луу залгаж, М ийг гэртээ ухаангүй байгаа тул ирж үзэх талаар хэлж байтал Т  надаас миний утсыг асуугаад би ярья гэхээр нь утсаа өгөхөд Т  эгч рүүгээ “М  үхчихлээ” гэж хэлж байсан.

...М ийг гаднаас гэрт нь өргөж оруулах үед ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй, амьсгалахгүй, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болчихсон, хавдсан байдалтай байсан.

...Талийгаач баруун хажуу талаараа толгой хэсэг нь манай гэр зүгт харсан, хөл нь хөрш Ж ийн байшин руу харсан байдалтай, нүүр тал нь байшин руу харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 115-117 дугаар тал/,

4.2.8. Гэрч Р.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө дунд бие засахаар гараад 00-д сууж байхад Т , М  нарын орилсон дуу чимээ сонсогдохоор нь би айгаад гэр рүүгээ ороод эхнэртээ хэлэхэд эхнэр надад битгий гар, согтуу хүмүүс юу ч хийх юм гэхээр нь би гараагүй.

...Т ийн дуу хоолой байсан, түүний үхсэн эцэг чинь гэж чангаар хэлснийг сонссон. Т  манайхаас байнга шүдэнз асуугаад ирдэг болохоор түүний дуу хоолойг мэддэг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135 дугаар тал/,

4.2.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Талийгаач Б.М ийн биед 1.Гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайны ар хэсгийн булчинд булчингийн цус хуралт, аалзан хальсан дор цус харвалт.

2. Тархи дарагдал, элэгний хатууралтай /цирриоз/

3. Нүүрний хэсэгт бүхэлдээ, дээд ба доод хэсэгт зовхид, духны хэсэгт бүхэлдээ, дээд ба доод уруулд улаан хүрэн өнгийн цус хуралттай, мөн баруун ба зүүн чихэнд олон тооны жижиг шархтай, хамрын нуруунд цус хуралттай, дээд ба доод уруулын дотор тал шархтай, зүүн гарын алганы дээд гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гарын алганы дээд гадаргууд зурагдсан шархтай, баруун түнхний дээд хэсэгт шархтай, хүнд зэргийн согтолттой.

1.2. Талийгаач Б.М ийн биед дээрх задлан шинжилгээний оношинд тавигдсан гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.5. Талийгаач Б.М  нь гавал тархины битүү хавсарсан гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

6. Талийгаач Б.М ийн биед элэгний хатууралтай архаг хууч өвчтэй.

7. Талийгаач Б.М  нь шүүх химийн шинжилгээгээр цусанд этилийн 4.1% промилли этилийн спирт илрэв. Тухайн үед хүнд зэргийн согтолттой байжээ.

8. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад ойролцоогоор 10-15 цаг болсон байна.

9. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 164-170 дугаар тал/,

4.2.10. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Б.М ийн толгой, тархинд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношт тавигдсан бүх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан ба толгой тархинд үүссэн гэмтлүүдээс гадна нүүрэнд, дээд доод зовхинд духны хэсэгт дээд болон доод уруулд, баруун ба зүүн чихэнд хамрын нуруунд, дээд доод уруулд үүссэн олон тооны гэмтлүүд нь олон удаагийн буюу хоёроос дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаач толгой, тархиндаа дээрх гэмтлүүдийг аваад шууд нас барах боломжгүй, дээрх гэмтлүүд учирсны дараа тархи дарагдах хүртэл /хаван ихсэх хүртэл тархинд байгаа цусан хураа, цус хуралтууд ихсэж тархийг дарах хүртэл/ 10-15 цаг буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш 14-18 цагийн хооронд нас барсан байх боломжтой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-207 дугаар тал/,

4.2.11. Шинжээч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай “1. Б.Т  нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2. Б.Т  нь сэтгэцийн хувьд эрүүл учраас ямар нэгэн өвчингүй, урьд өмнө нь сэтгэцийн өвчингүй байна.

3. Б.Т  нь болсон асуудлыг үнэн зөвөөр ойлгож мэдүүлэг өгөх чадвартай.

4. Б.Т  нь хэрэг хариуцах чадвартай. Эрүүл бие хүний хувьд өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж мэдэж байсан. Нийгэмд аюулгүй

5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 188-189 дүгээр тал/,

4.2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Г гийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5054 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм, хөх өнгийн зузаан өнгийн хантааз, хар саарал өнгийн жинсэн өмд, бор шаргал өнгийн нэг хос гутал дээрх толбонд цус илэрсэн. Хар өнгийн хүрэм дээр цус илрээгүй.

2. Хар өнгийн хүрэм, хөх өнгийн зузаан өнгийн хантааз, хар саарал өнгийн жинсэн өмд, бор шаргал өнгийн нэг хос гутал дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд амь хохирогч Б.М ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 220-223 дугаар тал/,

4.2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Г гийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5055 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хавар намрын куртик, саарал өнгийн ноосон цамц, бэлтгэлийн хар өнгийн хуучин өмдөн дээрх толбонд цус илэрсэн.

2. Хар өнгийн хавар намрын куртик, саарал өнгийн ноосон цамц, бэлтгэлийн хар өнгийн хуучин өмдөн дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд амь хохирогч Б.М ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 231-234 дүгээр тал/,

4.2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Г гийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5056 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг шороо, арчдас дээрх толбонд цус илэрсэн.

2. Дээрх шороо болон арчдас дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд амь хохирогч Б.М ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Амь хохирогч Б.М , Б.Т , Ж.Х  нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 240-245 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Хууль зүйн дүгнэлт.

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

5.2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт”-ээр тогтоогдсон, талийгаач Б.М ийн эрүүл мэндэд учирсан 1/ Гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зулайны ар хэсгийн булчинд булчингийн цус хуралт, аалзан хальсан дор цус харвалт. 2/ Тархи дарагдал. 3/ Нүүрний хэсэгт бүхэлдээ, дээд ба доод хэсэгт зовхид, духны хэсэгт бүхэлдээ, дээд ба доод уруулд улаан хүрэн өнгийн цус хуралттай, мөн баруун ба зүүн чихэнд олон тооны жижиг шархтай, хамрын нуруунд цус хуралттай, дээд ба доод уруулын дотор тал шархтай, зүүн гарын алганы дээд гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гарын алганы дээд гадаргууд зурагдсан шархтай, баруун түнхний дээд хэсэгт шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь гэрч Т.Ж , М.Е , С.Н , Р.О  нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.3. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06-07 цагийн үед шүүгдэгч Б.Т ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багийн задгайд байрлах байшинд амь хохирогч Б.М , шүүгдэгч Б.Т  хоёроос өөр хүн байгаагүй болох нь гэрч Т.Ж , М.Е , С.Н , Р.О  нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

5.4. Шүүгдэгч Б.Т ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч  өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Т  нь амь хохирогч Б.М ийг зодож алсан үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь амь хохирогчийн гавал тархины битүү хавсарсан гэмтэл, их тархины хоёр талд, бага тархинд, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.

5.5. Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн бие махбодод халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд бус санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Т  нь хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирсон хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангажээ.

5.6. Шүүгдэгч Б.Т  дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь гэрч нарын мэдүүлэг, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр батлагдаж байх бөгөөд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүнээс үүдэлтэйгээр өөрийн үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарлаж хянах чадваргүй байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.7. Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч Б.Т ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т  нь төрсөн ах нь болох Б.М ийг зодож амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдсон байна.

5.8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Т ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

6.2. Шүүгдэгч Б.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.М ийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд хамаарах ба үүнээс үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Т ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т ийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хүний амь насыг хохироосон нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “шүүгдэгч Б.Т т хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,

Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Т ийг амь хохирогч архинд оруулсан гэх нөхцөл байдал байгаа, мөн амь хохирогчийн буруутай үйл ажиллагаа энэ хэрэг гарахад нөлөөлсөн. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Т ийг нийгэмд аюулгүй гэж үзсэн. Мөн шүүгдэгч тухайн үед амь хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал бас тогтоогдсон. Шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтыг журамлан 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүхээс уг заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Б.М ийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Б.Т  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд амь хохирогч Б.М  нь хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Т ийн эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

2.4. Шүүгдэгч Б.Т  нь хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдэхээс өмнө амь хохирогч Б.М , эгчийн хамт амьдарч байсан, БН Казахстан улсын иргэний харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагад ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.Т  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан хорих ял шийтгэх дүгнэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан саналыг тооцох тул энэ гэмт хэргийн улмаас иргэн Б.М ийн амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх хуулийн үндэслэлгүй байна.

2.6. Шүүгдэгч Б.Т  нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тус бүрд дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгч Б.Т т оногдуулсан 9 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

2.8. Шүүгдэгч Б.Т  нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сэжигтнээр баривчлагдаж, яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Т ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 145 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

2.9. Шүүгдэгч Б.Т ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн арчдас 7 ширхэг, улаан хүрэн өнгийн ноосон малгай 1 ширхэг, Хийморь гэх бичигтэй архины савнаас бэхжүүлсэн гарын мөр 1 ширхэг, амь хохирогч Б.М ийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн богино түрийтэй хос гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, шүүгдэгч Б.Т ийн өмсөж явсан гэх хар өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн богино түрийтэй хос гутал зэргийг тус тус устгаж, хэргийн хамт ирүүлсэн хэргийн газрын үзлэг болон цогцосны үзлэгийн дүрс бичлэг бүхий СД 2 ширхэгийг эрүүгийн 2113001610161 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т т оногдуулсан 9 (ес) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 145 (нэг зуун дөчин тав) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Т  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн арчдас 7 ширхэг, улаан хүрэн өнгийн ноосон малгай 1 ширхэг, “Хийморь” гэх бичигтэй архины савнаас бэхжүүлсэн гарын мөр 1 ширхэг, амь хохирогч Б.М ийн өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн богино түрийтэй хос гутал, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, шүүгдэгч Б.Т ийн өмсөж явсан гэх хар өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн богино түрийтэй хос гутал зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн хэргийн газрын үзлэг болон цогцосны үзлэгийн дүрс бичлэг бүхий СД 2 ширхэгийг эрүүгийн 2113001610161 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.  

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК

                                        ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА

                                        ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ