| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00537/И |
| Дугаар | 577 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 577
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Сантех Увс 20 айлын орон сууцны 20-01 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОЗ85040515, Шангас овогт Чулуудайн Содномын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Содном нь 2015 оны 9 дүгээр сард Увс аймгийн Ахлах 3 дугаар сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажилд орж, улмаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл Увс аймгийн Ахлах 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Батбилэг нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд миний бие уг тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 744 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар намайг Увс аймгийн ахлах 3 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу намайг тус сургуулийн захирал Б.Цолмонхүү 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр урьд эрхэлж байсан Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд томилохдоо түр хугацаагаар томилсон. Би үндсэн ажилтан байсан бөгөөд намайг яагаад түр хугацаагаар ажилд томилсон талаар асуухад “Энэ хичээлийн жил дуустал хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж хэлсэн тул шинэ хичээлийн жил эхлэхээр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрийн харилцаа үргэлжлээд явна гэж ойлгосон. Ажилдаа орсныхоо дараа ажилгүй байсан хугацааныхаа цалинд 2.997.428 төгрөг нэхэмжлэхэд захирал Б.Цолмонхүү надад “Чиний цалин байгууллагаас гарахгүй, чамайг өмнө нь ажлаас халах тушаал гаргасан захирал Д.Батбилэгээс чи цалингаа нэхэмжилж авах ёстой, тийм хууль байдаг” гэж хэлсэн юм. Тэгж байтал удалгүй сургуулийн захирлаар өмнө нь ажиллаж байсан захирал Д.Батбилэг намайг дуудаж уулзан “Чи цалин нэхэмжилсэн өргөдлөө шүүхээс буцааж ав, би чиний цалинг төлж чадахгүй гэж хэлсэн тул би дахин хэл ам хийхгүйн тулд арга буюу цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, 5 сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж авч чадалгүй хохирсон. Гэтэл зуны амралт эхэлж багш нар амралтаа авах үеэр буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн захирал Б.Цолмонхүү намайг дуудан “Чи шалгалтын босго оноо даваагүй тул чамайг түр тушаалаар томилсон, чамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул чамайг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чинь халж байна” гэж хэлээд надад ажлаас чөлөөлөх тухай тушаал өгч, миний хөдөлмөрлөх эрхийг 2 дахь удаагаа зөрчсөнд гомдолтой байна. Иймд Увс аймгийн Ахлах 3 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Содном шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Ч.Содном миний бие тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Содном нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Содном нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Содном нь Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР