Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

 

 

 

 

                                 

   

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Иргэдийн төлөөлөгч Л.Энхжаргал,

Шинжээч Т.Амартүвшин /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргал, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Ц.Б, Э.А, тэдгээрийн өмгөөлөгч Э.Батбаяр /цахимаар/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д, Ц.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Э.А нарт холбогдох эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Д.Д, Ц.М, Ц.М,Ц.Б, Э.А

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн, 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Г.Баярсайханыг зодож, түүний биед олон тооны гэмтэл, шарх учруулан, онц харгис, хэрцгийгээр алсан,

Шүүгдэгч Ц.М нь эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, гэрч Э.А, Ц.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Баярсайханы амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан,

Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М, Г.Баярсайхан нар нь 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, муудалцсан гэдгийг мэдсээр байж “... тухайн үед хэрүүл маргаан болоогүй... би түрүүлээд явчихсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Э.А нь эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М, Г.Баярсайхан нар нь 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, муудалцсан гэдгийг мэдсээр байж “... тухайн үед хэрүүл маргаан болоогүй... би түрүүлээд явчихсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр, хүүхдээ сумын төвөөс авах гээд явж байхад энэ хүмүүс архи уугаад сууж байсан. Би өмнөх өдөр нь нүүнэ гээд талийгаачтай утсаар ярихад “Улаанбаатар хотод явж байна. Ээжийн бие муу байгаа болохоор нүүлгэж өгч чадахгүй, эмнэлгээс гараад очно” гэж хэлсэн. Гэтэл тэр өдөр Айраг сум орох гээд явж байхдаа таараад “та яагаад ээжийн бие муу хотод явж байна” гэж худлаа хэлсэн юм гээд хавирч унагаагаад, 2 удаа алгадсан. Өөрөөр бол зодсон зүйл байхгүй. Ц.М ах намайг талийгаачийг мотоциклын цаана гаргаад чулуугаар дагзан дундуур нь цохисон гэж мэдүүлсэн байна. Хэрвээ дагзан дундуур нь чулуугаар цохисон бол толгой тархи нь хагарах байсан. Бас намайг нударгандаа чулуу жийрэглэж байгаад өвдгөн дээрээ тавьж байгаад зодож, цохисон мэтээр гүтгэж байна. Би хамгийн сүүлд талийгаачтай хамт үлдсэн. Гэхдээ өөр зүйл болоогүй гэж үнэн зөвөөр хэлсэн. Намайг хамгийн эхэнд барьж авч ганцааранг минь хорьсноос болж энэ хэрэг хүндэрсэн. Намайг хорьсон нэг сарын хугацаанд энэ хүмүүс мэдүүлгээ нийлүүлэх гэж оролдоод мэдүүлэг нь зөрөөд намайг гүтгэж байна. Би гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би талийгаачид болсон зүйлд их харамсаж байна. Д.Дын өгсөн мэдүүлгүүд надад хамаарахгүй мэдүүлгүүд байна. Тухайн газраас яваад гэртээ очиход 20 цаг болж байсан. Шинжээчийн дүгнэлтийн үхэлд хүргэсэн гэмтэл, тухайн гэмтлийг учруулсан цаг хугацаа надад хамааралгүй. Би цагдан хоригдсондоо гомдолтой байна. Миний хувьд талийгаачийг зодож, цохисон асуудал байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нөхөр бид хоёр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Төрийн банк”-аас 20,000 төгрөг авч, хүүхэд рүүгээ шилжүүлэх гэж Айраг сум орсон. Бид хоёр буцахдаа “Шар” дэлгүүр ороод 0,75 литрийн архи, кока кола ундааны хамт авсан.  Тэгээд төмөр замын гарам дамжаад явдаг замаараа явж байхад баруун зүгт хэдэн хүн харагдахаар нь очиход талийгаач, Ц.Б, Э.А 3 байсан. Очоод мэнд мэдээд байж байхад талийгаач 1 шил архи гаргаж ирээд хамт ууя гэсэн. Би анх мэдүүлэг өгөхдөө айсандаа архи уугаагүй гэж худлаа мэдүүлсэндээ гэмшиж байна. Миний архи уусан нь үнэн. Тухайн өдөр Д.Д манай хонийг харж үлдсэн. Тэгээд архи уугаад байж байхдаа би Д.Даас манай хонийг харж байгаа эсэх талаар нь асуусан болохоос хүрээд ир гэж хэлээгүй. Нэг мэдэхэд Д.Д өөрөө ирсэн. Талийгаач нутаг буцах гэж байгаа 1 шил архи аваад өгөөч гэж гуйсан болохоор бид хоёр гэр лүүгээ авч явж байсан 0,75 литрийн архийг гаргаж өгсөн. Тэгээд Д.Д хэдүүлээ овооны цаад тал руу оръё гэж хэлээд бид нар овооны цаад тал руу орсон. Бид хоёрын гаргаж өгсөн архийг Д.Д аягалж өгөөд бид нар уусан. Би тухайн үед согтсон байсан болохоор болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдэх боломж байгаагүй. Ц.Быг, Э.А аваад явсныг бас сайн мэдэхгүй байна. Быг мотоцикл дээр суулгаад А жолоодоод явсан гэсэн. Агийн мэдүүлж байгаагаар Быг мотоцикл дээр Д, М хоёр цуг суулгасан гэдэг. Д болохоор “би Быг мотоцикл дээр суулгаж өгсөн. Намайг Быг мотоцикл дээр суулгаж өгч байх хооронд М талийгаачийг зодсон” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Би үүнийг гэрчилж мэдэхгүй байна. Нөхөр намайг явъя гээд сэрээгээд явахаар болоод явсан. Тухайн үед талийгаач, Д.Д хоёрыг орхиод явъя гэж бодоогүй. Хоёр удаа явъя гэж гуйсан. Тэгтэл Д.Д “жоохон байж байгаад явъя та хоёр явж бай” гэж хэлсэн. Харин талийгаач юу ч хэлээгүй. Тэгээд талийгаач, Д.Д хоёр үлдсэн. Нөхөр бид хоёр хашаандаа очоод хажуу айлын хүнээс цаг асуухад 20 цаг болж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 унтсан. Гэтэл шөнийн 02 цаг өнгөрч байхад Д.Дын эхнэр Дима утсаар залгаад байсан. Би эхлээд дуудлагыг нь авахгүй байж байгаад яагаад залгаад байгаа юм бол гэж бодоод эргүүлээд Дима руу залгахад Туяа эгчээ та надад тус болоод яваад өгөөч гэж хэлэхээр нь яасан юм гэж асуухад “Д.Д, Баярсайханыг алчих уу гээд байна” гэж хэлсэн. Би энэ талаар мэдүүлсэн боловч мөрдөн байцаагч Батцогт хасаж бичсэн байсан. Намайг тус болооч гэсэн болохоор би хамт явсан. Эхнэр нь Д.Д руу залгахад гармын наад тал руу давхиад ирсэн. Бид гурав хамт очиход талийгаач  зүүн урагшаа чигтэй толгой нь харсан, зүүн талаараа хэвтсэн байсан. Очоод талийгаачийг “Баяраа миний дүү эгч нь гэрт нь хүргээд өгье, босоорой” гэхэд талийгаач 2 удаа “Туяа эгчээ” гэж дуудсан. Тийм болохоор гаднаас нь хараад тийм хүнд байдалтай байгааг нь дүгнэх боломж байгаагүй. Шүүх шинжилгээний албаны тодорхойлсноор бол дотуураа олон тооны гэмтэл авсан гэсэн учир надад гаднаас хараад хүнд нөхцөл байдалтай байгааг нь мэдэх боломж байгаагүй. Очоод харахад хамраас нь цус гоожсон, уруул нь хавдсан, бүх бие нь тоос шороо болсон байдалтай байсан. Талийгаачийг босгох гэсэн босож чадахгүй байсан. Д.Д талийгаачийн толгойны цаад талд зогссон. Дима хойд талд нь зогссон. Би талийгаачийн баруун хөлийнх нь дэргэд зогссон. Гэтэл Д.Д нэг удаа хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч гэж хэлсэн. Тэр үед эхнэр нь Д.Дыг цааш нь түлхэж байсан. Би үүнийг тодорхой мэдэж байгаа талаар өмнө нь мэдүүлж байсан. Тэгээд талийгаачийг мотоцикл дээр суулгах гэсэн сууж чадахгүй байсан болохоор хүнд хэлэх үү гэтэл Д.Д наадах чинь баашилж байгаа юм буулга гэж хэлсэн. Бид хоёр талийгаачийг буулгаад хэвтүүлсэн. Эрүүлээд босгох гэсэн босоогүй. Тэгээд Д.Д бид хоёрыг хүргэж өгье, гэртээ хариад амарч бай, би шөнө эргэж ирнэ гэсэн. Би гаднаас нь хараад тийм хүнд байдалтай болтол нь зодсон болохыг үнэхээр мэдээгүй. Гэтэл намайг орхиж явах талаар хэлсэн гэж байна. Хэрвээ би орхиж явах талаар хэлсэн бол Дима яах гэж намайг шөнө дуудаж авч явж байгаа юм. Намайг тус болооч гэж дуудчихаад хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр гүтгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдүүлсэн. Дуудлага дуудаагүй нь миний буруу байж болно. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Д.Д, Дима нар ч гэсэн хүлээх ёстой үүрэгтэй. Би дотроо талийгаачийг тийм хүнд байдалтай байгааг мэдсээр байж намайг авч явсан гэж боддог. Намайг авч явахын оронд эмч авч явж болох байсан. Д.Д, Дима хоёр талийгаачийг ямар хүнд байдалтай байгааг мэдсээр байж намайг дуудаж авч явсан байх магадлалтай гэж бодож байна” гэв.

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бүрлээч бид хоёр нэгнийгээ сайн таньдаг байсан. Би тухайн үед иргэний үнэмлэхээ сунгуулах гээд сум руу очсон байсан. Тэр өдөр надтай 2 удаа таарсан. Намайг архи аваад өгөөч гэхээр нь мөнгөгүй, захиргаа орох ажилтай явж байна гэж хэлсэн. Би захиргаа орчихоод баруун хойд байр луу алхаж байхад баахан хүмүүс архи ууж байсан. Тэгээд эргээд явж байхад дахиад таарсан. Би чадвал хүнээс архи авч өгнө гэж хэлсэн. Би тэнд нэлээн удсан. Манай дүүг аваад гармын цаана гарч бай гэж хэлсэн. Тэгээд гармын цаана гарахдаа хаанаас архи аваачсаныг нь мэдэхгүй байна. Би талийгаач, Э.А хоёр луу очоод юу болсныг санахгүй байна. Яаж гэртээ харьснаа ч мэдэхгүй байна. Ямартай ч Э.Агийн ард суугаад явж байх шиг байсан” гэв.

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр, хүүхдийн хамт гэртээ байж байхад талийгаач, Б ах замын баруун талд гаргаад өгчих гэж байна гээд намайг гэрээс ирж авсан. Тэгээд талийгаач, бид хоёр хүлээгээд зогсож байхад Ц.Б ах, Ц.М ах, Ц.М эгч 3 тусдаа мотоциклтой гараад ирсэн. Тэгээд уулзсан газраасаа хөдлөлгүй энэ хэд 0,5 литрийн архи хувааж уугаад байж байтал Д.Д ирээд талийгаачийг тонгорч унагаагаад “өвдөглөөд цохивол чи үхнэ” гэж хэлсэн. Дараагаар нь хэдүүлээ байгаа газраасаа хөдөлье гээд цааш яваад дөнгөж овоо даваад зогссон. Тэнд энэ хүмүүс ууж сууж байгаад архи нь дуусангуут Ц.М эгч архинд яваад ирье, эрүүл байгаагаараа чи мотоциклыг бариад хамт яваад ир гээд бид хоёр дэлгүүр орж 0,75 архи авчирсан. Ууж байхад Ц.М ах, талийгаач, Д.Д, Ц.М эгч, Ц.Б ах гэсэн дарааллаар суусан. Тэгээд уугаад байж байхдаа Д.Д нударгандаа чулуу хийсэн байсан. Тэр чулуугаа жийрэглэж байгаад талийгаачийг 3 удаа цохисон. Би чулууг нь булааж авсан. Яагаад сайн мэдэж байгаа гэхээр хар эмжээртэй дээлийнх нь ханцуй жоохон сэмэрсэн байсан. Тэгээд Б ах согтсон байсан болохоор би мотоциклд суулгаад өгчих гээд энэ хоёр суулгаж өгөөд хөдөө гэр лүүгээ яваад ааваас мотоцикл авсан. Замдаа явж байхад мотоциклын бензин дууссан. Тэгээд Айраг суманд 22-23 цагийн үед Ганбаяр гэдэг хүнтэй цуг очсон байх” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүмүүс онц харгис хэрцгийгээр бүлэглэж миний ахын амь насыг хөнөөсөн. Бүгд хэн нь цохисон, зодсон талаар хоорондоо хэлэлцэж, ярилцсан. Энэ хэрэгт хамгийн их үүрэгтэй хүнийг Ц.Мг гэж харж байна. Ц.М нь өөрөө анхны тусламж үзүүлээгүй байж бусад хүмүүсээ худал мэдүүлэг өгөхийг шаарддаг. Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр гарсан маш олон тооны хугарал, зулгаралт, дотор эрхтний язралт зэрэг гэмтлүүд гарсан. Гэтэл энэ хүмүүс 1-2 удаа цохисон мэт ярьдаг. Шинжээчийн дүгнэлтээс харахад энэ олон тооны гэмтлүүдийг маш олон удаагийн үйлдлүүдийн улмаас үүссэн гэж дүгнэсэн байна. Энэ хүмүүс үгээ нийлүүлсэн. Хэргийг үнэн зөвөөр нь хурдан шийдвэрлэж, хохирлоо барагдуулж өгөх хэрэгтэй байна. Миний зүгээс энэ хэргийг маш тодорхой хэрэг гэж харж байгаа. Энэ хэрэг 3-4 жил болж байна. Зарим хүмүүсийн хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн зарим нэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэх мэтчилэн суллагдах гэж байна. Оршуулгын зардлаас өөр хохирол нэхэмжлээгүй. Нийт 10.710.920 төгрөг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар хохирлоос төлж барагдуулсан зүйл огт байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Талийгаач Баярсайхан бол миний төрсөн ах байгаа юм ... Гомдолтой байна, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. бид талийгаачийн ажил явдалд зарцуулсан нийт 10,096,800 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80-84 дүгээр хуудас/,

  Гэрч Р.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчим хөдөө мал дээрээсээ гэр рүүгээ явж байхад төмөр замын гармаас баруун урагш нэлээн зайтай овооны орчим 3 мотоциклтой хэсэг хүмүүс сууж байгаа харагдсан. Би тэдний хажуугаар явахад тэнд Адъяа, М, М, Б, талийгаач Баярсайхан, Д нар байцгааж байсан. Би тэдэн дээр очоод яриа хөөрөө болоогүй, 2-3 м зайтай өнгөрөхдөө “сайн байцгаана уу” гэж хэлээд өнгөрсөн. Тэгэхэд Адъяа нэг мотоциклийн хажууд зогсож байсан, харин бусад нь тойрог үүсгээд сууцгааж байсан ... 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад байхаа сумын төвөөс гараад хөдөө мал руугаа явахаар төмөр замын гарам гараад явж байхад сумын төвөөс холгүй мотоцикл босоо байдалтай хажууд нь нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Би эхлээд тэр хүнийг согтуу хүн унтаж байгаа юм байх гэж бодоод ойртож хараагүй хажуугаар нь гараад цаашаа хөдөө гэртээ очсон. Би хөдөө гэртээ очиж, үхрээ услаад адуугаа тавьчхаад буцаад сумын төв рүү явж байхад нөгөө хэвтэж байсан хүн яг байрандаа хэвээр байхаар нь нэг л биш санагдаад сумын цагдаад нэг хүн хээр хэвтэж байгаа талаар хэлээд нөгөө хүний байгаа газрыг зааж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 87-90 дүгээр хуудас/,

Гэрч Г.Батсаруулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баярсайханы 88042160 дугаараас 21 цаг 30 минутын үед Д яриад “Д байна аа, би Баярсайхантай хоёулаа байна, төмөр замын гармын цаана байна, чи эхнэрээс очоод 10 цаас аваад хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би “амжихгүй байна аа, би соёлын төв дээр юм бэлдэж байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэр өдрийн буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 21 цаг 45 минутад дахин Баярсайханы дугаараас залгахаар нь би аваагүй. Гэтэл 21 цаг 53 минутад Дын эхнэр Дима над руу 88476788 гэсэн дугаараас залгаад “Нямаагийн эхнэр байна аа, /Дыг Нямаа гэж дууддаг/ Нямаа залгаад байна, чи түүнд 10000 төгрөг аваачаад өгөөдхөөч” гэхээр нь би мөн “соёлын төв дээр ажилтай байна аа, амжихгүй ээ” гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш Баярсайханы дугаараас над руу 22 цаг 39 минутад дуудлага ирэхээр нь би аваагүй. Харин 22 цаг 42 минутад дуудлага ирэхээр нь авахад Д ярьж байсан бөгөөд “би гармын цаана байна, эхнэр төв дээр байгаа, чи очоод мөнгө аваад ирээч дээ, чамайг хүлээгээд байна” гэхээр нь би түүнд “би ажилтай байна, тэглээ ч унаа тэрэг байхгүй” гэхэд Д “би ч гэсэн унаагүй байна” гэж хэлэх шиг болоод д салгачихсан. Тэрнээс хойш би дахин түүнтэй яриагүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96-97 дугаар хуудас/,

Гэрч Б.Димагийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 21 цаг өнгөрч байхад Д талийгаач Баярсайханы дугаараас залгаад “би төв дээр байна, 10000 төгрөг байна уу, хүн явуулчихъя, өгөөд явуулчих” гэсэн. Би эхэндээ өгөхгүй гэж байгаад өгөхөөр болсон. Гэтэл Дын явуулна гэсэн хүн нь ирээгүй. Тэгээд би 22 цаг өнгөрч байхад Баярсайханы дугаар руу залгахад Д аваад “за за болилоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш 23 цаг өнгөрч байхад байх, цагийг нь сайн мэдэхгүй байна, Д Баярсайханы дугаараас дахин залгаад “Ирээдүйгийнд байна” гэж байсан. Би түүнийг яг хэн хэнтэй байгааг нь асуугаагүй. Дараа нь 00 цаг орчим байх, Д над руу дахин залгаад “Сангаа /бүтэн нэрийг нь Сарангэрэл гэдэг/ эгчийн гадаа байна, үсээ засуулаад явчих гэсэн чинь хаалгаа тайлахгүй байна” гэж байсан. Сангаа эгчийнх сумын төвд байдаг үсчин бөгөөд Д бид нар нэлээн сайн таньдаг хүн байгаа юм. Үүнээс хойш нэг хэсэг хугацаанд Д дахин над руу залгахгүй байж байгаад шөнө 02 цагийн орчим мөн л Баярсайханы дугаараас залгаад “би хөдөө гараад явж байсан чинь Баяр ах /Баярсайханыг Баяр ах гэж дууддаг/ нөгөө ууж байсан газраа унтаж байх юм, дуудсан чинь сэрдэггүй ээ, хурхираад унтаад байна” гэсэн. Би Даас “нөгөө хоёр чинь яасан юм, хамт ууж идчихээд хаяад явчихаараа яадаг юм” гэхэд Д “төв дээр байгаа байх, төв рүү орсон” гэхээр нь би М эгч рүү залгахад эхлээд утсаа авахгүй байж байснаа буцаагаад өөрөө залгасан. Би М эгчид “та хаана байгаа юм, Баяр ах нөгөө газраа байна гэж байна шүү дээ, хөлдөж барьчих вий дээ, хамт архи уучхаад орхиод явсан юм уу, хамт явъя, та байгаа газрыг нь заагаад өг” гэж хэлсэн. Тэгэхэд М эгч өөрийнх нь хашаанд байдаг айлд байна гэж байсан бөгөөд бид утсаар ярьж байгаад уулзаж, хамт төмөр замын гарам руу алхсан. Би замдаа М эгчээс “та нар чинь яагаад нэгнийгээ орхичхоод явдаг юм, одоо хүртэл унтаж байна гэж байна шүү дээ, та нар чинь арай хоорондоо муудалцсан юм биш биз дээ эсвэл согтоод унтаад байгаа юм уу” гэхэд М эгч “М, Баярсайхан хоёр муудсан, Д тэр хоёрыг хорьсон” гэж хэлж байсан. Бид хоёр хоорондоо тийм зүйл яриад явж байхад Д над руу Баярсайханы утсаар залгахаар нь би “М эгчийг аваад очиж байна” гэхэд Д “тосоод очих уу” гэсэн. Ингээд Д М эгч бид хоёрыг мотоциклтой ирж аваад, төмөр замын гармаас баруун урагш яваад Баярсайханы байгаа газар нь очсон. Тэгэхэд Баярсайхан хажуу талаараа унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Тэгэхээр нь би “хөлдөөд үхчих вий дээ, эмч дуудъя” гэхэд М эгч Баярсайханы гарыг барьж үзээд, “зүгээр байна, зүгээр байна, согтуу хүн угаасаа ингээд л унтаж байдаг шүү дээ, өдийд юу гэж хөлдөж үхэж байдаг юм, явъя, явъя, унтмаар байна” гэж хэлсэн бөгөөд Д руу “чи наанаа өглөө болтол байж бай, М унтуулсангүй, би явж унтлаа, чи хараад хоночих” гэж хэлсэн. Тухайн үед Д за ч гээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Би 2-3 удаа эмч дуудъя гэхэд М эгч “яршиг, яршиг эмч дуудахаар бас цагдаа, магдаа гээд яршиг, өглөө босоод л яваад өгнө, наадах чинь угаасаа архи нь гарахгүй уддаг юм” гэж хэлсэн. Тэгээд Д, М эгчийг буулгаад дараа нь намайг буулгаад “гэр рүүгээ явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Би тэрнээс хойш Дтай холбогдоогүй, түүний өөрийнх нь утас холбогдохгүй, мөн Баярсайханы дугаар ч холбогдохгүй байсан. Би өглөө нь Дын утас нь холбогдохгүй болохоор нь 05 цаг 10 минутын орчим байхаа, М эгч рүү залгаад “та хоёр хэзээ явах гэж байна, намайг аваад явчхаарай, гурвуулаа цуг явъя” гэж хэлэхэд М эгч “тэгье, тэгье одоо явах гэж байна шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын байгаа газар нь буюу хашаанд нь явж очоод мотоцикл дээр 3-уулаа сундлаад хөдөө гэр рүүгээ явсан. Бид нар замдаа нөгөө урд шөнө Баярсайханы байсан газраар өнгөрсөн. Угаасаа түүний мотоцикл нь гозойгоод харагдаж байсан. Тэгээд бид 3 дөхөж очоод харахад талийгаачийн хамар ам нь цус болсон байдалтай нас барсан байсан. Би уйлаад “та нар чинь зодсон юм байна шүү дээ, эмнэлэг дуудъя гээд байхад яагаад дуудаагүй юм бэ” гэхэд М мотоциклоосоо ч буугаагүй “хохь чинь муу пизда, хүний 75 шпалыг авсан гэж хуцаж байхгүй юу, хохь нь муу пизда, нохой идэг” гэж байсан. Тэгэхэд М эгч л буугаад талийгаач руу дөхөж хөдөлгөж үзээд “өнгөрсөн байна шүү дээ, яана аа” гэхэд М “чи хүрчихлээ шүү дээ” гэсэн. Би уйлаад “одоо цагдаад юу гэж хэлнэ ээ” гэхэд М ах “мэдэхгүй л гэхгүй юу” гэсэн. Би мотоцикл дээр нь М, М хоёрын дунд сууж явж байхдаа замдаа уйлаад М ахыг цохиж аваад “энэ хүн чинь өнгөрсөн юм биш үү” гэхэд М эгч “энэ чинь мэдчихлээ шүү дээ” гэж намайг хэлээд тэдний нууцыг мэдсэн хүн шиг ярихад М ах “хэн мэддэг юм, мэдэхгүй л гэж хэлнэ биз” гээд байсан. Бид нар цаашаа манайх руу очиход манай нөхөр Д гэртээ байсан. М ах манайд ороод “нөгөө муу пизда чинь газар дээрээ өнгөрчихсөн байна, мэдэхгүй гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр Д “би ямар зодсон биш” гээд тайван байсан. Тэр хооронд би Баярсайханыг бас өнгөрөөгүй ч юм болов уу гэж бодоод арай тайвширсан. М, М хоёр биднийг буулгаад 06 цаг өнгөрч байхад яваад өгсөн ... тэгээд тэр өдөр цагдаа нар ирээд Дыг аваад явчихсан. Би араас нь очиход М эгч ирсэн бөгөөд надад “Дыг цагдаа нар аваад явна гэж байна, чи бараг юм яриад хэрэггүй байх, аягүй бол буруу зөрүү яриад бүүр баллаад хаячихна, эсрэг болно” гэж хэлсэн. Би тухайн үедээ айж сандраад нээрээ ч тэгэх юм болов уу гэж бодоод мэдүүлэг өгөөгүй. Маргааш орой нь мэдүүлэг өгье гэж бодоод байж байтал шөнө 02 цагийн үед над руу М эгч залгаад “бид хоёр Сайншанд руу гарах гэж байна, одоо ингээд сууна, би очоод чамтай ярьж болохгүй учир одоо ингээд ярьж байна, би хууль мэддэг хүнээс асуулаа, чамайг мэдүүлэг өгсний хэрэггүй гэж байна, би чиний л төлөө хэлж байгаа шүү, Адъяа надад Баярсайханыг нас барсан гэдгийг хэлснийг, өглөө талийгаач дээр очсон гэдгээ бүүр ч хэлж болохгүй шүү” гэж ярьсан. Би ч нээрээ тийм юм болов уу гэж бодоод цагдаа дээр очихдоо дахиад мэдүүлэг өгөхгүй гээд хэлчихсэн. Би Адъяаг анх дуудлага өгсөн хүн юм байх гэж бодоод байсан чинь Адъяа дуудлага өгөөгүй, өөр хүн өгсөн гэж би сонссон. Би сүүлд нь хүнээс хуулийн зөвлөгөө аваад болсон зүйлийг хэлэхэд “чи мэдүүлэг өгөх ёстой, цаад хүмүүс чинь өөрсдийгөө л хамгаалах гэж чамайг хуураад байна” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-105 дугаар хуудас/,

Гэрч Б.Димагийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М эгч бид нар 2019 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчим уулзахад М эгч “М, Баярсайхан хоёр муудалцсан, Д Мыг салгасан. Би Баярсайханыг худлаа хэллээ гээд загнасан” гэж ярьж байсан. М эгч болсон зүйлийг мэдэж байгаа. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Д дээлээ 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө шатаалаа гээд өөрөө шатаачихсан. Би Дыг дээлээ ямар учраас шатаасныг нь сайн мэдэхгүй байна. Өмнө нь Дын дээл бүсийг нэг найз нь өмсөж явж байсан бөгөөд тэр найз нь амиа хорлож байсан. Д тэрнээс болж сэжиглээд шатаасан байх. Д гэрийн гадаа дээл, бүсээ бүгдийг нь юу ч үгүй болтол нь шатаасан. Д “би яагаа ч үгүй” гэж байснаас өөр зүйл хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106 дугаар хуудас/,

Гэрч Б.Димагийн шүүгдэгч Ц.Мтай мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нүүрэлдүүлэн авсан: “... би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 05 цаг 30 минутын орчим М эгчтэй утсаар ярьж байгаад энэ хоёрын байгаа газар нь очиход М ах, М эгч хоёр явах гэж байна гээд мотоциклоо асаагаад зогсож байсан. Тэгээд бид нар сумын төвийн баруун урд төмөр замын гармаар гараад явж байхад би “нөгөөдөх босоод явсан юм болов уу, хэдүүлээ харчихаад явах уу” гэсэн. Бид цааш яваад овоо давахад талийгаачийн мотоцикл харагдсан. Тэгтэл М ах “нохой идчихсэн юм биш үү” гэж хэлсэн. Бид нар талийгаачийн хажууд очоод М эгч мотоциклоосоо буугаад талийгаачийн гуянд нь хүрчихээд “үхчихсэн байна шүү дээ” гэхэд М ах “чи хүрчихлээ шүү дээ” гэж байсан. Би М эгчийг тэгж хэлэхээр нь айж цочирдоод уйлсан. Би тухайн үедээ урд өдөр нь “М эгч Дыг хажууд нь байж байгаарай гэж хэлж байсан, тиймээс Д хажууд нь байж байхад өнгөрсөн байх” гэж бодсон. Мөн Дын утас нь холбогдохгүй байсан тул би түүнд санаа зовсон. Тэгээд би М эгч, М ах хоёрт “зүгээр байсан хүнийг та нар дуудаж авчраад архидаж байгаад хэрэгт хийчхэж байгаа юм биш үү, та нар ах дүүгээрээ байсан хүмүүс нэгнийгээ хаацайлаад гарчихдаг л юм байгаа биз, Дыг яах юм, та нар” гэж хэлсэн. Мэдээж хүн үхсэн байхад уйлна шүү дээ, ямар арилсан дотортой хүн байгаа биш. Хэдхэн цагийн өмнө амьд байсан хүн ингээд үхчихсэн байна гэж төсөөлөө ч үгүй. Бид нар М ахын хэлж байгаа шиг “хүнд хэлэх үү, яах уу” гэж ерөөсөө ч яриагүй, тийм сөхөө ч байгаагүй. Тэгээд бид нар дөнгөж хөдлөх гэж байхад М ах талийгаачийг “хүний 75 шпалыг авсан гэж хуцаж байхгүй юу, хохь чинь, муу пизда, нохой идэг” гэж хэлсэн. Бид нар тэндээс шууд манайд очиход Д унтаж байхад М ах сэрээсэн. Мөн түүний хажууд байсан тамхийг аваад, “нөгөөдөх чинь газар дээрээ үхчихсэн байна шүү дээ” гэхэд Д “өө яана, яадаг юм бол” уг нь унтаад л үлдсэн шүү дээ” гэсэн. Тэгсэн чинь М ах “одоо мэдэхгүй л гэж хэл” гэж хэлээд тамхиа татаж дуусгаад, явсан. М ах манайд тэгж 20-30 минут болоогүй, би М эгч, М ах хоёрыг байж бай гэж хэлэх нь хэлсэн. Тэгсэн боловч энэ хоёр тэр дороо л яваад өгсөн. Тэр дээлийн асуудлыг бол Д найз нь түүний дээлийг өмсөж хэрэглэж байгаад нас барчихсан учир 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 хоногийн өмнө шатааж байсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шатаасан гэж буруу бодоод байсан байна лээ. М ахын ярьснаар “хүн дуудах уу, яах уу, Д боогоод үхчихвэл яах юм бэ” гэж хэлсэн, мөн Дыг “одоо тэгвэл хэдүүлээ мэдээгүй гээд байж байя” гэж хэлээд байгаа нь худлаа. Бусад зүйлийг нь бол би ярьсан. М ах өөрөө “мэдэхгүй л гэж хэлээрэй” гэж хэлээд тамхиа татчихаад яваад өгсөн. Би угаасаа худлаа яриагүй, би тэр өдрийг сайн санаж байна ... 2019 оны цагаан сараас өмнө, өвөл М эгч, М ах хоёр манайд ирэхээр, мөн намайг М ахынд очихоор “Цэрэндорж ахын хашаа хорооны шпал модыг Баярсайхан л авсан, машин аваад унасан байна лээ” гээд яриад байдаг байсан. Би уг хүмүүсийн ярианаас тэр шпал модны тухай сонсож байсан ... Би тухайн үедээ айж сандраад цагдаад хэлэх талаар бодож чадаагүй. М ах ч гэсэн урьд өдөр нь хамт архи уучхаад тэгэхэд нохой идэг гээд л ярьж байсан. Өөрсдөө цагдаад хэлээгүй. Би гэртээ очоод байж байхад удаагүй М эгч яриад “Адъяа цагдаад мэдэгдсэн гэж байна” гэж хэлсэн. Би эхэндээ Адъяаг цагдаад хэлсэн юм байх гэж бодож байсан чинь шал өөр хүн л цагдаад хандсан юм байна лээ. Би худлаа хэлээгүй, харсан үзсэнээ хэлсэн. Надад худлаа хэлж зүгээр байсан хүн гүтгэх шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 178-181 дүгээр хуудас/,

Гэрч Н.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой ... 19 цагийн орчим байх, бид нар хоолоо хийгээд байж байхад Д бага зэрэг халамцуу орж ирээд аяга хоол идээд гараад явсан. Гадаа тас харанхуй болчихоогүй байсан ... шөнө хаалга дуугарахад би сэрсэн. Би хүүхдүүдийн нэг нь бие засахаар гарч байгаа юм байх гэж бодсон. Тэгээд дахин зүүрмэглэж байхад хаалга дуугарахаар нь харахад Дима орж ирээд хүүхдүүдийнхээ хажуугаар ороод унтахаар хэвтэж харагдсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107-109 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Баярсайханы 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой ... 19 цаг өнгөрөөгөөд 20 цаг болж байсан байх, М эгч, М ах хоёр ирсэн. Тэгээд манайд орж ирээд “ах эгч хоёр нь хоноод явъя” гэж хэлээд нөхөр нь би энд унтлаа гээд газар хэвтсэн. Харин эхнэр нь орон дээр унтсан. М гэх хүн жаахан халамцуу байдалтай, М эрүүл байсан. Бид хоорондоо нэг сайн танилууд биш болохоор сүртэй юм яриагүй, мэнд усаа ямар ч байсан мэдэлцсэн. Би тэгэхэд халуураад хүнтэй ярих ч тэнхээгүй байсан. Тэгээд тэр хоёр унтаад өгсөн.  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 110-111 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Баярсайханы 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой ... М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэлээн л согтуу байсан. М ухаанаа мэдэж байсан үгүйг сайн мэдэхгүй байна. М ч нэлээн согтуу байсан ... М эгч “чи яах гэж хүн амьтантай зодолдоод байдаг юм” гэхэд М нь “сүртэй юм, ганц нэг цохио л биз дээ” гэж хэлсэн. Би тэднийг яг хэнийг цохиж зодсон гэж яриад байсныг мэдээгүй. Өөр зодоон цохионы талаар яриагүй ... Тэгээд үргэлжлүүлээд М нь М руугаа агсраад “хүнтэй явалдсан” гээд л хардаад, харааж зүхээд нэлээн удсан. М ах сүүлдээ над руу ч үсчээд “чи муу хашаа хороо янзалсангүй, өглөө сэрэхэд манай хашаанаас нүүгээрэй” гээд агсам тавиад гэрт ч нэг ороод, гадаа ч нэг гараад нэлээн л юм болсон. М ах тэгж тэгж шөнө бараг 01 цаг дөхүүлээд унтсан. Маргааш өглөө нь М ах надад “ах нь урд шөнө олон юм ярьсан байна лээ, хашаагаа сайхан янзалчих, нүүнэ гээд яараад яах вэ” гэж хэлчхээд өглөө эрт 05 цаг өнгөрч байхад яваад өгсөн ... М эгч, М ах хоёр тэр өдрийн маргааш нь эхнэр Нарантуяа бид хоёрт “Мг согтуу ирсэн, хоорондоо муудсан барьсан гэж цагдаад битгий хэлээрэй” гэсэн. М л ганцаараа цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн. М ах болохоор хүнтэй юм дуугарах сөхөөгүй л байх шиг байсан. Тэгэхээр нь би хэлээгүй. Надад хашаа хороо байдаггүй, тэдний хашаанд байдаг болохоор бас сүүлд нь хоёрын хооронд юман дээр М, М нар өс санаад хөөж туугаад байх юм болов уу гэж бодсон.  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 112 дугаар хуудас/,

Гэрч М.Нарантуяагийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М, М хоёр манайд 20 цаг болж байхад манайд ирсэн. Би тэднийг ирэхэд цагаа харсан болохоор сайн санаж байна. М гэх хүн нь газраар хэвтээд өгсөн, харин эхнэр нь манай хүүхдүүдийн унтдаг орон дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгэхэд манай хүүхдүүд ч байгаагүй. Манай нөхөр ч унтчихсан бөгөөд би зурагт үзэж байгаад 23 цаг өнгөрч байхад хамгийн сүүлд унтсан. Тэр хоёр хоночихоод өглөө 05 цаг өнгөрч байхад “мал хэцүүдлээ” гэж хэлээд гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 113-114 дүгээр хуудас/,

Гэрч М.Нарантуяагийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ орхигдуулсан зүйл байгаа. Тэрийгээ одоо хэлье. Хэрэг болдог өдөр М, М хоёр манайд ирэхдээ нэлээн согтуу ирсэн. Гэхдээ М эгч нэг их юм ярихгүй, гайгүй байсан. Харин М ах агсраад Мгаа харааж загнаад, хоорондоо хэрэлдсэн. Гэхдээ би сонсгол муутай, чих хатуу болохоор тэднийг яагаад, юунаас болоод хэрэлдсэнийг нь сайн сонсоогүй. Тэгэхэд би сонсголын аппаратгүй байсан. Одоо бол аппарат зүүдэг болсон. Тэр хоёр нэг гадаа гараад, нэг гэрт орж ирээд хэрэлдээд байсан. Тэгж байгаад М гэрт орж ирээд орон дээр хэвтэж байхад М орж ирээд чангаар түүнийг “янхан минь, зайлаач пизда чинь, ээж дээрээ очооч” гээд орилохоор нь би тэр хэлсэн үгийг нь сонсож чадсан. М ах тэгж хэлээд М эгчийг цохих гэхээр нь би дундуур нь ороод М ахыг “та ямар балиар үгтэй юм, болиоч” гэхэд М ах миний үгэнд ороод больсон ... Үдээс хойш М, М эгч хоёр манайд ирсэн бөгөөд М эгч Баярсайхан бид хоёрт “цагдаад намайг согтуу ирсэн гэж битгий хэлээрэй, Мыг л жоохон халамцуу ирсэн гэж хэлээрэй, биднийг хоорондоо маргаж муудалцсан гэж хэлж болохгүй шүү” гэсэн. Тэгээд цагдаа нарыг ирээд биднээс мэдүүлэг авахаар нь би М эгчийн хэлснээр нь хэлчихсэн ... М эгчийн хувцас өвс ч юм уу, шивээ ч юм уу болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 115 дугаар хуудас/,

Гэрч Э.Бат-Ирээдүйн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна, UBS сувгаар Эхнэрийн урхи гэдэг кино гарч байхад гаднаас Д манай гэрт орж ирсэн. Тухайн үед Д бага зэрэг согтуу, халамцуу байдалтай байсан ба ганц юм аваад өг, уучихаад хөдөө явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Энхчимэгийн картыг өгөөд явуулсан ба Д мотоциклтой гарч яваад 0,5 литрийн Соёрхол архи, бидний кола ундаа авчраад уусан. Тэгээд уг архийг бид хоёр хувааж ууж дуусгаад Д харьж амарлаа гээд явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116-117 дугаар хуудас/,

Гэрч Э.Бат-Ирээдүйн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой ойролцоогоор 20-21 цагийн хооронд л байх, Д манайд мотоциклтойгоо ганцаараа бага зэрэг халамцуу байдалтай ирсэн. Д “ би ганц юм уучихаад явж байна, ганц юм аваад өгчих, уучихаад хөдөө гэр рүүгээ явлаа, харьж амарлаа” гээд ганцаараа явсан. Би түүнийг хаанаас архи авсныг мэдээгүй, удаагүй Д 0,5 литрийн Соёрхол архи, кола ундаа 1 ширхгийг авчирсан. Д өмнө нь надад 2 сая төгрөг өгсөн байсан. Тэрэндээ хэдэн мал авсан байсан, үлдэгдэл мөнгийг нь би түүнд буцаан өгөх үү гэхэд Д намраас мал нэмж авна гэж байсан. Бид нэг иймэрхүү зүйл ярьж, авсан 1 шил архиа хувааж ууж дуусгасан. Бид хоёр архиа ууж дуусгаад ойролцоогоор 23 цагийн орчим байх, би цагаа хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна, барагцаагаар тэгж бодож байна, Д “харилаа” гэж хэлээд ганцаараа мотоциклоо унаад явсан. Д манайд ирэхдээ халамцуу байснаас биш бусдаар бол хэвийн л байдалтай байх шиг байсан. Тэрнээс хойш би Дтай уулзаагүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 118-119, 5 дугаар хавтасны 181-182 дугаар хуудас/,

Гэрч Б.Батцацралын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд 16 цаг л дөхсөн байсан байх манай нөхрийг авга ах Б нь дуудаад гараад явсан.  Тэгэхэд Адъяаг түүний аав нь хөдөөнөөс ирж мотоцикл ав гээд Б ахтай хамт хүрээд ир гэсэн юм байна лээ. Тэрнээс хойш орой 23 цаг өнгөрч байхад Адъяа гэртээ ирсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128-129 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батцацралын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой Б ах манайд ирээд Аг “чамайг цагдаа дуудсан, М эгч, М хоёр мэдүүлгээ адилхан өгөөрэй гэсэн шүү” гэж хэлээд гэрээс дагуулаад авч гарсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа байхаа, А аймгийн төв дээр очиж мэдүүлэг өгсөн байх. Сүүлд А надад “би мэдүүлэг өгөхдөө 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэд нарыг муудалцсан, Д талийгаачийг чулуугаар цохисныг хэлээгүй нуусан, тэрнээс болоод өөрөө яллагдагчаар татагдсан” гэж байсан. Би ямар учраас Аг энэ тухай нуусныг мэдэхгүй байна  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 130 дугаар хуудас/,

Гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумын төвөөс гарам гараад эхлээд 1 мотоциклтой хүн ирээд зогсоход араас нь бас нэг мотоциклтой хүн ирж харагдсан. Мөн удаагүй тэдний араас нь мотоциклтой 2 хүн ирсэн. Тэгэхэд цаг 15 цаг өнгөрч байсан. Би тэднийг 200 гаруй метрийн цаанаас харсан бөгөөд үхрээ туугаад цаашаа яваад тэдгээр хүмүүсийн хажуугаар гарахад тэнд М ах, М эгч, Б ах, А, мөн миний танихгүй хүн, Б ах гээд 5 хүн байсан. Би тэр хүмүүсийн хажуугаар нь гарч таарсан мөн нэгээс бусдыг нь таних тул тэдний хажууд мотоциклтойгоо зогсоод мэндэлсэн. Тухайн үед А мотоцикл дээрээ суучихсан, мөн М ах ч мотоцикл дээрээ суусан байдалтай, М эгч мотоциклоосоо буугаад М ахын суусан мотоциклийн урд тал дээр гараа тавиад зогссон, харин миний танихгүй хүн, Б ах хоёр газар суусан байсан бөгөөд тэд нар 1 жижиг шилтэй архи ууж байсан. Намайг тэдэн дээр очиход Ад Б архи аягалаад өгөхөд А “би уухгүй, би аавын хуучин мотоциклийг аваад буцна, хурдан явъя” гэж байсан. Тэгсэн чинь Б М ахад архи хийгээд өгөхөд М ах архинаас ууж байсан. Тэгээд л тэр архи дуусчих шиг болсон. Би тэдний хажууд зогсоод удаагүй, Д Нүдэн багаас ирдэг замаар мотоциклтойгоо ганцаараа ирэхээр нь би Дыг зүс таних тул түүнтэй “юу байна” гэхэд Д “тайван тайван” гэж байсан. Яг энэ үед манай үхэр яваад эхний хэсэг нь төмөр замын гарам гарч байхаар нь би үхрээ эргүүлэх гээд тэдэнд “за за сайн явцгаагаарай” гэж хэлээд цааш хөдөлсөн. Намайг явахад бүгд байсан байрандаа үлдсэн. Д надтай мэндэлчхээд нөгөө хэдтэйгээ мэндлэхгүй “за за хэдүүлээ хүний нүднээс далд газар очъё” гэж хэлж байсан ... Дыг ирэхээс өмнө М эгч миний танихгүй хүн рүү “борцны мөнгө өгсөнгүй удлаа” гээд зандрангуй хэлснээ араас нь хэвийнээр “чи тэр хороо авсан байна лээ, чи л авсан байна лээ ш дээ, үнэнээ хэл” гэсэн чинь нөгөө хүн нь нэг их юм ярихгүй “үхэр, мал” гээд л нэг юм хэлж байсан. Би тэр хүний ярьсан яриаг нь сайн сонсож чадаагүй. Ямар ч байсан “үхэр, мал” гээд нэг юм ярьсан. Би тэдний хажууд 5 минут ч болоогүй ... намайг байхад л тэд нар зодолдож цохилцоогүй ... Хашаа хорооных нь модыг тэр хүн авсан юм шиг байна лээ. Би ямар учиртай хашаа, хороо болохыг мэдэхгүй. Тэгэхэд М эгч тэр хүн рүү нэг их зандрангуй байдлаар “чи тэр хашааны шпал ачсан байна лээ, чи л авсан байна лээ ш дээ, үнэнээ хэлээрэй” гэж хэлсэн. Нээрээ хорооны шпал гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 133-135 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчим М эгч ганцаараа халамцуу орж ирээд, 0,75 литрийн Ерөөл архи, 2400 төгрөгийн үнэтэй ундаа аваад дэлгүүрээс гарсан. Тухайн үед М эгчийг ямар унаа, машинаар явсан талаар анзаарч хараагүй  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 137 дугаар хуудас/,

Гэрч Б.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 22-23 цагийн хооронд Д үсчин дээр ирээд хаалга нүдээд байсан ба манай гэр үсчний газрын хажуу талд байдаг юм. Тухайн үед би хаалга нүдээд байхаар нь “хэн бэ, хаалттай байна” гээд асуутал “Д байна, үс засаад өгөөч, Сангаа эгч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өдийд ирдэг нь ямар учиртай юм” гэхэд Д “өдөр малд яваад амжихгүй байна, үс засаад өгөөч” гээд гуйгаад байсан. Тухайн үед Д халамцуу дуугараад байхаар нь би хаалгаа тайлаагүй. Тэгээд миний гар утас руу залгаад “та үс засаад өгөөч“ гэхээр нь “үгүй ээ, архи уучихсан согтуу хүний үс засна гэж юу байдаг юм, шөнө орой болж байхад чи яв” гэж хэлсэн. Тэгээд манай үсчний гаднаас явах шиг болсон. Тэгээд яваад өгөхөөр нь би хэсэг унтсан ба шөнө 00 цагийн орчим Д дахиж хаалга нүдсэн ба над руу утсаар залгаад “та намайг оруулчих л даа, би хажуу өрөөнд чинь ороод унтчихъя” гэхээр нь “үгүй гэж байна, чи гэртээ харь” гэж загнасан. Тэгтэл “та миний мотоциклийг түлхүүрийг авсан уу” гээд асуухаар нь “юу яриад байгаа юм, чи наашаа орж ирээ ч үгүй байж” гээд хэлтэл манай үсчний гадаа мотоциклынхоо руль хэсэгт юм оролдоод байсан. Тэгээд мотоциклтой асаагаад яваад өгсөн  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 138-139 дүгээр хуудас/,

Гэрч Т.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 16 цаг 30 минутын орчим байх ... бидний явсан замаас баруун талдаа 100 гаруй метр орчим цаана байсан өндөрлөг довын орчим 3 мотоциклтой, 5 хүн байсан. Тэд нар мотоциклоосоо буугаад, мотоциклынхоо дэргэд юм яриад зогсож байсан. Тэднээс би М, М, Б гурвыг таньсан, нөгөө хоёрыг нь таниагүй. 2 эрэгтэй хүн байсан   ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 166-168 дугаар хуудас/,

Гэрч У.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний дүү Хишигжав нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сайншанд суманд байхдаа нас барсан. Талийгаач дүү Хишигжавын ажил явдлын дараа Айраг сумын төв дээр байх ээж Цогдуламын гэрээс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Д ирээд талийгаач дүү Хишигжавд өмсүүлж байсан гээд ногоон дээл, шар бүсний хамт аваад явсан байсан. Энэ дээл бүс нь Дын өөрийнх нь бүс бөгөөд манай дүү Хишигжавд өмнө нь өгч өмсүүлсэн байсан юм байна лээ  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 175-176 дугаар хуудас/,

Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... цогцост учирсан гэмтлүүдийн байдал болон цусны бүлэгт хийсэн шинжилгээгээр цогцост учирсан гэмтлүүд нь задлан шинжилгээ орохоос өмнө 18-20 цагийн орчим үүссэн байх боломжтой. Ийм гэмтэл авсан хүн хэр удаан хугацаанд амьд байх, ухамсарт үйлдэл хийх эсэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Өөрийн биеийн онцлогоос хамаарч,тэр дороо нас барах эсвэл тодорхой хугацааны дараа нас барсан байж болно. Амь хохирогчийг яг хэдэн цагийн орчим нас барсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Ийм гэмтлүүдийг авсан хүн эмнэлгийн яаралтай тусламжийг тухайн цаг хугацаанд авсан ч гэсэн амь насыг нь аврах боломж багатай. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн шинж байдлаас үзэхэд тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүдийг ямар дарааллаар үүссэнийг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн биеийн гадаргууд гэмтэлтэй байсан бөгөөд тухайн хэсгүүдэд хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр уг гэмтлүүд нь үүсгэгдэнэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр уг гэмтлүүд нь үүссэнийг тогтоох боломжгүй. Г.Баярсайханы биед учирсан гэмтлүүд нь бүгд түүнийг амьд байх хугацаанд үүсгэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 188-190, 5 дугаар хавтасны 14-16, 234-236 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 2019 он 04 дүгээр сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчим байхаа “Айраг сумын төв орно, банкнаас халамжийн 50,000 төгрөг бууж байгаа, тэрийгээ авна” гээд явсан юм. Тухайн өдөр би гэртээ ганцаараа байж байгаад эхнэр хүүхдүүдээ очиж авахаар 17 цаг өнгөрч байхад мотоциклтойгоо гарч яваад Айраг сумын төв орохоос өмнө буюу сумын төвийн баруун урд байдаг төмөр замын гармаас урагш манай нутгийн хүмүүс болох М, М, Б, А, Баярсайхан мөн Зөөхий гэж дуудаад байдаг залуу нар байхад нь таарсан бөгөөд тэд нараас М, талийгаач Баярсайхан хоёр хоорондоо муудалцаад барьцалдсан байсан. Би тэр хоёрыг юунаас болж муудалцсаныг нь сайн мэдээгүй. Тэгэхэд хажуугаар нь Мын эхнэр М нь Баярсайхан руу “худлаа хэлсэн” гэсэн зүйл яриад бархираад байсан. Тэгэхээр нь би Баярсайханыг Маас салгаж аваад түүнийг заамдаад хавирч унагаад хэвтэж байхад нь гараараа баруун болон зүүн шанаа руу нь хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд би түүнд “битгий олон хүнд ингэж худлаа хэлж уурлуулж бай, үнэнээ хэлчхэж байгаач” гэж хэлээд түүнийг тавьсан. Өмнө нь 2019 оны 01 дүгээр сард байхаа, Баярсайхан нь манайд согтуу ирээд над руу “М та хоёр миний үхрийг хулгайлаад явчихлаа” гэхээр нь би гайхаад түүнийг дагуулж, М ахынд очиход Баярсайхан “худлаа ярьсан юм, тоглож байхад” гэж байсан юм. мөн Баярсайхан надаас 100,000 төгрөг аваад оронд нь борц өгнө гэж байсан бөгөөд тэр өдрийн өглөө би Баярсайхантай утсаар холбогдож, борцоо асуух гэхэд Баярсайхан “ээжийн бие муу байна, би хотод байна” гэж хэлж байсан. Гэтэл тэр өдрөө хотод байгаагүй, надтай таарахаар нь би уурандаа Баярсайханыг хавирч унагаад хэд хэд алгадсан. Би 4-5 удаа Баярсайханы баруун, зүүн хацар руу алгадсан. Бусад хүмүүс бол Баярсайхантай муудалцаагүй. Тэдгээр хүмүүс зам дээр шахуу байсан бөгөөд би түрүүлээд мотоциклтой хөдлөөд тэр газраас арай урагш яваад зогссон. Араас М, Б, Адъяа нар ирээд хамгийн сүүлд нь талийгаач Баярсайхан, М хоёр нэг мотоциклтой сундлаад ирсэн. Харин Зөөхий яваад өгсөн. Тэгэхэд М ах өврөөсөө 1 шил, 0,75 литрийн архи гаргаж ирээд намайг аягалчих гэхээр нь би аягалсан бөгөөд бид нарыг архи ууж байхад М “муу ял минь, чи танихгүй байж яахаараа ах дээр нэг архи авч очдог юм, чи муу л тэр хороог ачсан, хэргээ хүлээ” гээд нэг шар өнгийн каскаар Баярсайханы толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. М ах Баярсайханы толгой руу бараг 10 орчим удаа цохисон байхаа. Тэгэхэд Баярсайхан толгойгоо гараараа хаагаад л “уучлаарай ахаа” гээд суугаад байсан. Тэгээд М ах Баярсайханыг дахин цохих гэхээр нь би гараараа хаагаад болиулсан. М ах босоод Баярсайханыг сууж байхад нь хувцаснаас нь чирч гулдраад өвдгөөр нь тэврээд толгойгоор нь доош нь харуулаад бөгсийг нь гаргаж ирээд 2-3 удаа алгадаад, үргэлжлүүлээд толгойгоор нь газар унагаад Баярсайханыг эвхрээд хэвтэж байхад нь бөгс, нуруу, гэдэс рүү нь нийлээд 4-5 удаа байхаа нэлээн хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд талийгаач “ахаа болъё” гээд гараараа толгойгоо салаавчлаад атрилдаад хэвтээд байсан. М ах тэгээд Баярсайханыг зодоод болихгүй байхаар нь би очиж салгаад, Баярсайханыг хажуудаа авч суусан. Тухайн үед Б нь “М эгч бархираад унана ядаргаа” гээд Адъяатай хамт түрүүлээд явчихсан. Б Адъяагаар хүргүүлж байгаа гэж байсан бөгөөд тэр хоёр харанхуй арай болоогүй байхад явсан. Би Б мотоцикл дээрээ сайн сууж чадахгүй болохоор нь түүнийг түшиж суулгаж өгөөд, явуулчхаад эргээд харахад М Баярсайханыг дөрвөн хөллүүлчхээд толгой руу нь өшиглөөд газар унагаад хөдлөх гэхээр нь шилэн хүзүүн дээр нь хөлөөрөө гишгээд бөгс, цээж, хөл, гуя руу нь дахин 4-5 удаа өшиглөсөн. Баярсайхан нүүрээ 2 гараараа хаагаад толгойгоо салаавчлаад хэвтээд байсан. М Баярсайханыг зодоод болохгүй болохоор нь би Мыг салгаж аваад М, М хоёрыг явуулчхаад Баярсайхантай хамт үлдсэн. М, М хоёр төмөр замын гармаар гараад сумын төв рүү явсан бөгөөд яг л харанхуй болж байхад явцгаасан. Мыг явах үед талийгаач толгойгоо барьчхаад л босохгүй хэвтээд байсан. Би Баярсайханыг “одоо бос хоёулаа төв рүү оръё” гэхэд Баярсайхан “толгой өвдөөд байна, жоохон хэвтээдэхье” гэсэн. Энэ үед Баярсайханы утас нь дуугараад байсан. Тэр үед Баярсайхан “миний утас цамцны халаасанд байгаа” гээд тайлаад газар хэвтэж байсан цамцаа хэлэхэд би түүний газар унаад өвс, шивээ наалдсан хувцасных нь халааснаас гар утсыг нь гаргаж ирэхэд Саруул гээд сумын захиргаанд ажилладаг залуу залгаж байсан. Тэгэхээр нь би Саруулыг “Баярсайхан бид хоёр гармын цаана байна, ганц шил архи аваад ир” гэхэд Саруул “би ажилтай байна, мөнгө байхгүй” гэж ярьсан. Тэгэхээр нь би Баярсайханыг “алив бос явъя” гэхэд Баярсайхан “чи яв яв, жоохон байж байгаад явчихна” гээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би түүнийг орхиод төв рүү ороод хадам ээж Болорцэцэгийнд ороод тэнд байсан эхнэр хүүхдээ аваад явах гэхэд “харанхуй болсон юм чинь яаж явдаг юм” гэхээр нь би эхнэр хүүхдээ орхиод “би хөдөө гэр рүүгээ явлаа” гэж хэлээд гарсан. Хадам ээжийнд манай хадам ээж Болорцэцэг, манай эхнэр Дима, эхнэрийн дүү, манай хүүхдүүд байсан. Ингээд би хадам ээжийнхээс гараад Бат-Ирээдүйтэй утсаар яриад “ганц юм ууя, мөнгө байна уу” гэхэд Бат-Ирээдүй “за чи тэгвэл хүрээд ир, карт аваад яв, би унаагүй” гэж хэлсэн. Тэгээд би Бат-Ирээдүйгийнд 21 цаг өнгөрч байхад л байх, цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, очоод түүний банкны картыг аваад түүний гэрийн хажууд байдаг улаан дэлгүүрт ганцаараа орж, 0,5 литрийн Соёрхол архи, Кока кола ундаа, улаан шонхор тамхи авч, буцаад Бат-Ирээдүйгийнд очиж авсан архиа уусан. Бат-Ирээдүйгийнд түүний эхнэр байсан бөгөөд би Бат-Ирээдүйтэй архи ууж байхдаа Саруултай утсаар яриад тоглоомоор “би нөгөө газраа байна, чи архи авчрах яасан бэ” гэхэд Саруул “би амжихгүй ээ, унаа байхгүй, яаж тэр хүртэл явдаг юм” гэсэн. Би Баярсайхантай хамт байхдаа утсыг нь мартаад өвөртлөөд аваад явчихсан байсан болохоор Саруултай Баярсайханы утсаар ярьсан. Би Бат-Ирээдүйгийнд байхдаа мөн эхнэртэйгээ “чи Саруулыг очихоор нэг шил архины мөнгө өгөөд явуулчих, Саруул наана чинь очих байх” гэж хэлсэн. Ингээд Саруул ч ирээгүй бөгөөд би Бат-Ирээдүйтэй 1 шил архи уучихаад шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ харихаар гарсан. Би буцахдаа өмнө явсан замаараа явахад Баярсайхан өмнө нь байсан газраа хэвтэж байсан. Тэгэхээр нь би түүнийг татаад босгох гэхэд Баярсайхан “би жоохон унтаж байгаад явна, архиа гаргаж байж явна” гээд босохгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрээ дуудахад манай эхнэр Дима очлоо гэхээр нь би тосож авахаар явж байхад Дима Мтай хамт ирж байсан бөгөөд би тэр хоёрыг аваад Баярсайхан дээр ирэхэд Баярсайхан мөн л босоогүй хэвтэж л байсан. Би эхнэр болон М эгч хоёрт “гурвуулаа яаж ийж байгаад төв рүү оруулъя” гэхэд Баярсайхан “зүгээр зүгээр” гээд байсан. Мөн М эгч Баярсайханыг татаж чангаагаад “зүгээр байна, зүгээр байна” гэхээр нь би Дима, М эгч хоёрыг төв рүү оруулж өгчхөөд буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Би буцахдаа Баярсайханы хажуугаар явахад Баярсайхан бөгсөн дээрээ суучихсан харагдсан. Тэгэхээр нь би түүнийг босоод явах гэж байгаа юм байх гэж бодоод явчихсан ... Би анх Баярсайхантай уулзаад л түүнийг заамдаж аваад хавсарч унагаад 4-5 удаа алгадсан. Би түүнийг өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Харин М нь Баярсайханыг каскаар толгой руу нь 10 орчим удаа цохиж, хувцаснаас нь чирж, өшиглөж өвдгөөр нь тэврээд доош харуулж, толгой, нүүрээр нь газар унагасан. Мөн толгой дээр нь гишгэж бөгс, нуруу, цээж, хэвлий рүү нийт 10 орчим удаа хүчтэй өшиглөсөн. Маас өөр хүн бол Баярсайханыг зодоогүй ... Би Баярсайханы утсыг авч явж байгаад гээсэн байсан. Яг хаана унагаснаа мэдэхгүй байна ... М Баярсайханыг зодож байхад хажууд нь М, Б, Адъяа нар байсан. Сүүлд нь Б, Адъяа нарыг явсны дараа ч гэсэн М Баярсайханыг газар дөрвөн хөллүүлээд толгой дээр нь гишгээд цээж, бөгс, гуя руу нь 4-5 удаа өшиглөсөн. Зөөхий эхэндээ Баярсайхан, М нарыг муудалцах, намайг Баярсайханыг хавсарч унагаад алгадахад бол байсан. Тэрнээс хойш бол яваад өгсөн.   ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 81-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... Би Баярсайхантай 20 орчим минут болоход талийгаач ерөөсөө хөдлөхгүй дээр хэлсэн нэг байрлалтай л хэвтээд байсан. Түүний цамц нь тайлагдаад битүү шивээ болсон байхаар нь би хажууд нь авчирч тавиад, өмд нь шувтарсан байхаар нь дээш нь татаад өгсөн. Баярсайханы хамраас цус гарсан, дээд уруул нь хавдсан байсан, би түүний биед нь өөр гэмтэл байсан эсэхийг сайн анзаараагүй, гадаа ч харуй бүрий болсон байсан. Тухайн үед Баярсайхан “би жоохон хэвтэж байгаад мотоциклоо унаад явчихна” гэсэн тул би түүнийг орхиод явсан. Намайг шөнө 01 цаг өнгөрч байхад буцаад талийгаач дээр очиход талийгаач яг үлдсэн газраа хэвтэж байсан бөгөөд намайг явахад хажуу тийшээ хараад толгойгоо салаавчлаад хэвтэж байсан бол тэгэхэд дээшээ хараад хэвтэж байсан. Эхлээд М ах Баярсайханыг каскаар цохиход бүгд л байсан, бүгд харсан байх, мөн эхний 0,75 литрийн архийг ууж байхад М ах талийгаачийг үе үе нүүр рүү гараараа цохиж авахад, мөн “бос” гээд бөгс рүү нь зөөлөн өшиглөж байхад дээрх хүмүүс бүгд байсан. Сүүлд А, М эгч хоёр дэлгүүр явах үед М ах талийгаачийг чирч гудчаад өшиглөж зодоход Б хараад сууж байсан. Б Мыг болиулахгүй байсан. Тэгээд Б, А нарыг явсны дараа М, М, Баярсайхан бид 4 үлдсэн. Энэ үед М ах дахиад Баярсайханыг зодож байхад М эгч болсон зүйлийг харж байсан ... Б өөрөө мотоцикл дээр сууж чадахгүй байдалтай, нэлээн согтуу байсан. Би Быг араас нь өргөж мотоцикл дээр суулгаж өгсөн. М ах, М эгч хоёр ч мөн адил нэлээн согтсон байсан. Сүүлд тэр хоёр явахдаа мотоциклоо сайн унаж явж чадахгүй байж байгаад салгалаад нэг юм явсан. Талийгаач ч нэлээн согтсон байсан. Би нэг их уугаагүй болохоор гайгүй байсан. А бол архинаас огт уугаагүй тул эрүүл байсан ... Би эхлээд ирэнгүүтээ талийгаачийг хавирч унагаад, 4-5 удаа алгадсан. Би өөрөөр талийгаачийг цохиж, зодсон зүйл байгаагүй. Би Баярсайханыг чулуугаар цохисон зүйл байхгүй ... Намайг дөнгөж очиход Зөөхий гэдэг залуу байж байгаад удаагүй явсан. Биднийг эхний архиа уугаад талдаа орж байхад манай сумын Ганбаатар гэх ах ганцаараа мотоциклтой явж таарсан ... Би тэгэхэд цэнхэр өнгийн дээл, шар өнгийн бүс, хар өнгийн бакал гуталтай байсан. М ах улаан хүрэн өнгийн дээлтэй байсан санагдаж байна ... Би ногоон өнгийн дээл өмсдөг байсан. Би уг дээлийг өмнө нь Хишигжав гэх хүнд өгсөн байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 17-18-ны үед найз маань нас барсан. Түүний ажил явдал нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Хишигжавын ажил явдал болсон өдөр түүний төрсөн ах Ганцэнгэл гэдэг хүн надад миний дээл бүсийг өгөхөөр нь би тэр өдрөө гэрийнхээ гадаа шатаасан байсан. Намайг дээлээ шатааж байхад М ах, М эгч хоёр “хонио буцаачихаад явж байна” гээд ирж таарсан. Тэр үед би тэр хоёрт болсон зүйлийн талаар хэлээд дээлээ сэжиглээд шатааж байгаа тухай хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 87-90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... би тоглоом шоглоомоор Баярсайханыг хавирч унагасан. Тэгээд 2 удаа хацарт нь зөөлхөн алгадсан ... бид нар архи уух гээд сууж байхад М хажуудаа сууж байсан Баярсайханы толгойны ар дагз руу нь каскаар цохиод байсан. Мөн сууж байхад нь бөгсөн дундуур нь өшиглөөд байсан. Тэгээд хөлөөс нь чирээд зодоод байсан. Толгойгоор нь доошоо харуулж, хөлөөс нь өргөөд толгойгоор нь газар мөргүүлээд байсан. Мөн газар хэвтэж байхад нь цээж рүү нь М өшиглөөд байсан. Мөн шилэн хүзүүн дээр нь хөлөөрөө гишгээд цээж рүү нь өшиглөөд байсан. Тэгж байгаад Б, А хоёр яваад өгсөн. Түүний дараа нь М, М нар яваад өгсөн. Харин би талийгаач Баярсайхантай хамт үлдсэн ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2019 он 04 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн орчим өөрийн эхнэр Мгийн хамт мотоциклтой Айраг сумын төв дээр ирж, Зүүнбаянд сурдаг хүүхэд Чингэрэл рүү Төрийн банкаар мөнгө шилжүүлж, бензин авчхаад буцаад гэр рүүгээ 15 цаг өнгөрч байхад гараад Айраг сумын төвөөс баруун тийш төмөр замын гармаар гараад явсан. Тухайн үед миний урдхан манай эхнэрийн төрсөн дүү Б мотоциклтойгоо мөн эхнэрийн төрсөн ахын хүүхэд Адъяаг сундлаад сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явж байсан. Биднийг төвөөс гараад төмөр замын призер даваад явж байхад сумын төвөөс холгүй Баярсайхан ганцаараа мотоциклтой зогсож байсан. Би Баярсайханыг таних тул мэнд ус мэдэхээр очсон. Баярсайхан угаасаа шороон зам дагуу зогсож байсан. Б, Адъяа хоёр миний урд явж байсан болохоор Баярсайхан дээр түрүүлж очсон. Ингээд намайг Баярсайхантай мэнд усаа мэдээд байж байхад Баярсайхан энгэрээсээ 0,5 литрийн Ерөөл архи гаргаж ирээд аягалаад надад өгөхөөр нь би тэрнээс уусан. Баярсайхан ч өөрөө уугаад мөн Б уусан. Харин манай эхнэр М, Адъяа хоёр архинаас огт уугаагүй. Б, Баярсайхан бид 3 Баярсайханы гаргасан архийг ууж дуусахад Баярсайхан намайг “ах эгч хоёртой удаан уулзаагүй юм байна, дүү нь удахгүй нутаг руугаа шилжих гэж байгаа, та нэг шил архи авчих” гэхээр нь би эхнэр Мгийн хамт Айраг сумын төв рүү орж, 0,75 литрийн 1 шил Ерөөл архи 1 сав Кола ундаа аваад буцаад Баярсайхан дээр очсон. Гэхдээ анх Баярсайхан бид нар төмөр замын гарам дөнгөж гараад таарч тэндээ архи уусан бол намайг эргээд очиход тэд нар арай цаана очсон байсан. Тэгэхэд Б, Адъяа хоёр Баярсайхантай эхнэр бид хоёрыг хүлээгээд байж байсан. Тэгээд би авчирсан архиа арай задлаагүй байхад манай нутгийн саахалт айлын залуу болох Д ганцаараа хөдөөнөөс сумын төв рүү явж байна гээд ирсэн. Би авчирсан архиа задлаад Д, Баярсайхан, Б бид 4 уугаад архи талдаа орж байхад Б, Адъяа хоёр хөдөө гэр рүүгээ явлаа, ажилтай гээд түрүүлээд явсан. Харин би тэр хоёрыг явсны дараа удаагүй эхнэртэйгээ мөн гэр рүүгээ эртхэн явлаа гээд явсан. Тэгээд Баярсайхан, Д хоёр тал шил архиа уугаад үлдсэн. Би 16 цаг өнгөрөөд 17 цаг болж байхад л явсан, цагыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Би тэрнээс хойш Баярсайхантай дахиж уулзалдаагүй. Би Баярсайхантай маргаж муудсан зүйл байхгүй. Өмнө ч гэсэн Баярсайхантай огт маргаж муудаж байсан удаа байхгүй. Баярсайхан ч намайг ахаа гээд сайн ханддаг. Ер нь өчигдөр намайг байхад лав Баярсайхан хэн нэгэнтэй муудалцсан зүйл болоогүй. Явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Намайг явах гэж байхад Д Баярсайханаас “чамаас борц авах гээд 100,000 төгрөг өгсөн, тэрийгээ авъя” гэхэд нь Баярсайхан “би нутаг орж байж борц өгч явуулъя, олдохгүй бол мөнгийг чинь өгнө” гэсэн зүйл ярьж байсан. Гэхдээ тэр хоёр муудалцаагүй, зүгээр л ярьж байсан. Тэгээд л би тэдэнд баяртай гэж хэлээд эхнэрийн хамт салаад явсан.   ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 148-150 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би өмнө нь сандраад худал мэдүүлсэн. Би өмнө нь цагдаа гэж байгаагүй. Би төмөр замын гармын цаана талийгаач Баярсайхан, Б, Адъяа нартай таарсан. Өмнө нь өнгөрсөн өвлөөр Д надад “Баярсайхан танай хаваржаан дээр байдаг хороог хэний хороо юм, танайх уу, М ахын хороо юм уу” гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай хороо алга болчихсон байсан. Мөн тэр үеэр Баярсайхан Дд “Төв аймаг руу шпал мод зарсан, 30 гаруй ямаа авчирна” гэж ярьж байсан. Дээрээс нь нэг хэсэг Баярсайхан машин унаад яваад байсан. Тэгэхээр нь би Баярсайханыг авсан гэж хардаж байсан юм. Тэрнээс өмнө нь бас Баярсайхан Дд “М та хоёр манай үхрийг хулгайлсан” гэж хэлж байсан. Би уг асуудлуудыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баярсайхантай таарахад асуусан. Би Баярсайханаас “чи намайг үхэр хулгайлсан гэж ярьсан байсан, би хулгай хийх хүн мөн үү, би хулгай хийчих болоогүй” гэхэд Баярсайхан “үгүй уу, ахаа, би тийм зүйл яриагүй” гэж байсан. Мөн шпалыг асуусан. Би Баярсайханаас дээрх зүйлүүдийг асууж байхад Зөөхий гэх залуу ирсэн байсан. Талийгаач тэгэхэд 0,5 литрийн архи гаргаад тэрийг нь бид нар уугаад дуусаж байхад Д ирсэн. Д ирээд Баярсайханыг “нөгөө хотод байгаа хүн чинь энд явж байдаг юм уу” гэж хэлсэн. Мөн Д “борц авчирч өгнө гэсэн яасан” гэж ярьж байгаад Баярсайханыг гараараа мөр рүү нь цохиход Баярсайхан хазайхад нь Д Баярсайханы бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Д Баярсайханы хажууд суугаад түүнтэй борцныхоо тухай ярьсан. Тэгээд Д явъя гэж хэлээд бид нар цаашаа яваад довны цаана очсон. Тэнд миний авсан 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Бид очоод сууж байхад эхлээд надад архинаас их хэмжээтэй хийгээд өгсөн. Би тэр архийг уугаад нэлээн халсан. Тэгээд архиа тойруулаад ууж байхад Д Баярсайханыг “чи худлаа хэлсэн, хэчнээн сар боллоо, хотод явж байна гэж худлаа хэллээ” гээд цамцнаас нь татаад нааш цааш татаад түлхээд байсан. Д тэгэхэд архи аягалж байсан. Би тэнд байхдаа Баярсайханд “хоёулаа одоо шпал гэж маргалдаад яахав, тэр миний ч хашаа байгаагүй, чи хаанаас тэр шпал зарсан юм” гэхэд Баярсайхан “би таны шпалыг аваагүй, би хүнээс авсан” гэж яриад байсан. Тэгээд Б, Адъяа хоёр яваад өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ яваад хашаандаа байсан айлд очиж хоносон. Өглөө нь Дын эхнэр Диймаа ирээд эхнэр бид 3 сундлаад явж байхад Баярсайхан бидний архи уусан газар байсан бөгөөд өнгөрчихсөн байсан. Тэгэхэд Диймаа “Д яах юм бэ” гээд уйлаад байхаар нь цагдаад хэлээгүй. Би Баярсайханд гар хүрээгүй. Харин Д бидэн дээр ирээд юм ярьж байгаад Баярсайханыг гараараа мөр рүү цохиход хазайхад нь бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн. Сүүлд нь 0,75 литрийн миний авчирсан архийг ууж байхад зэрэгцэж суучхаад мөрнөөс нь татаад нааш цааш түлхээд байсан. Тэр үедээ бас жижиг хавтгай чулуугаар талийгаачийн толгой руу 2 удаа цохиод авсан. Энэ үед манай эхнэр М, Адъяа, Б нар байсан. Тэгэхэд талийгаач Дыг боль л доо гээд толгойгоо бариад байсан. Бид нар Дыг боль л доо гэж хүртэл хэлж байсан. Тэгэхэд талийгаачид ил гэмтсэн барьсан зүйл байгаагүй. Цус гасан зүйл байгаагүй. Намайг явахад ч талийгаач зүгээр байсан  ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 151-152 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мыг гэрч Б.Диматай мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нүүрэлдүүлэн авсан: “... Тэр өдрийн өглөө 05 цаг өнгөрч байх үед Дима М бид хоёр дээр буюу бидний байсан айлд ирээд бид нар хамт хөдөө гэр рүүгээ явахаар болсон. Бид миний мотоцикл дээр сундлаад явсан бөгөөд хөдөө гараад давхиж байхад замд өмнөх өдөр нь бид нарын архи уусан газарт талийгаач Баярсайханы мотоцикл байгаа нь харагдсан. Тухайн үед Дима “хэдүүлээ нөгөө хүн дээр очъё” гэж хэлэхээр нь Баярсайханы мотоцикл дээр яваад очиход Баярсайхан ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй дээшээ хараад нас барсан байдалтай харагдсан. Түүний хажууд нь куртик шиг цамц нь хэвтэж байсан. Талийгаачийг харчихаад би “одоо яах уу, хүн амьтанд хэлэх үү” гэхэд Дима ”Д яах юм бэ, боогоод үхчихвэл яах юм бэ, одоо хөдөө явах уу, утас нь холбогдож өгөхгүй байна” гэж хэлэхээр нь бид нар хэн нэгэнд хэлэлгүй цааш хөдөө явсан. Ингээд Дынд очиход Д гэртээ унтаж байхаар нь түүнийг дуудаж сэрээгээд “Баярсайхан үхсэн байна шүү дээ” гэхэд Д “цаадах чинь маяглаад байгаа юм биш биз дээ” гээд Баярсайханыг хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “үгүй ээ, бүүр өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тухайн үед Д “одоо хэдүүлээ мэдээгүй л гээд байж байя” гэж хэлэхээр нь би юм дуугаралгүй явах гэхэд Дима М бид хоёрыг “байж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь М бид хоёр тэднийд 20-30 минут орчим байж байгаад гэр рүүгээ явсан. Үүний дараа би гэртээ очоод хурга, ишгээ тавьчхаад хонио услах гээд явж байхад Д мотоциклтой ганцаараа ирээд “би дээл хувцсаа шатаачихсан” гэхээр нь би “яаж байгаа юм” гэж асуусан. Тэгэхэд Д “хувцас аягүй их ноцогнуур /шивээ, өргөс/ болчихсон байсан” гэж хэлсэн. Тэгээд л Д буцаад давхиад явсан. Би талийгаачийг хараад “нохой идэг” гэж хэлээгүй. Тэгэхэд нохой ч явж байгаагүй. Д ирээд дээлээ шатаасан тухай ярихад миний хажууд М байсан, өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 178-181 дүгээр хуудас/, 

Шүүгдэгч Ц.Мын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Д гартаа жижгэвтэр чулуу аваад атгаж байгаад Баярсайханы толгойн орой руу нэг удаа цохиход Баярсайхан толгойгоо гараараа хаагаад тонгойход Д үргэлжлүүлээд талийгаачийн дагз орчим руу 2 удаа нөгөө чулуугаараа цохисон. Д Баярсайханыг тэгээд зодоод байхаар нь М очиж, Дыг болиулсан. Тэгсэн чинь Баярсайхан миний баруун талд, харин Д миний зүүн талд суусан. Бид хэд архинаас ганц нэг ууж байхад Б, А 2 яваад өгсөн. Харин Баярсайхан, Д, М бид нар сууж байгаад нар шингээгүй, гэгээ тасраагүй байхад М бид хоёр сумын төвд байдаг хашаандаа буюу манай хашаанд буусан байсан айлд очиж хоносон. Намайг тэр айлд очиж хоноход 19 цаг өнгөрч байсан. Тэгээд би Баярсайханыд унтаад өгсөн. Шөнө юу болсон талаар мэдээгүй. Өглөө нь эхнэр бид хоёр 5 цаг өнгөрөөгөөд сэрэхэд М надад “Дима хамт хөдөө гэр рүүгээ явъя гэж байна” гэж хэлсэн бөгөөд удаагүй Дима М бид хоёрын байсан хашаанд хүрээд ирсэн. Ингээд бид 3 хамт мотоциклтой явж байхад Дима “хэдүүлээ нөгөө хүн дээр очъё, амьд байгаасай” гээд уйлаад байсан. Бид 3 явж байгаад өмнөх өдөр нь бид нар архи уусан газраа очиход Баярсайхан дээшээ харсан байдалтай нас барсан харагдсан. Түүний хажууд мотоцикл нь байсан. Тэгэхээр нь би “одоо яах уу, цагдаад хэлэх үү” гэхэд Дима “Д яах юм бэ, боогоод үхчих вий дээ, гэр рүүгээ явъя”гээд уйлаад байсан. Бид 3 цаашлаад Дынд очиход Д гэртээ ганцаараа унтаж байсан бөгөөд чи түүнийг сэрээгээд Баярсайханыг нас барсан тухай хэлэхэд Д “нээрээ өнгөрчихсөн юм уу, тэгвэл хэн ч юу ч мэдээгүй гээд л байж байя” гэсэн. М бид хоёр тэднийд удаагүй гэр рүүгээ яваад гэртээ очоод хонио услаад байж байхад Д ганцаараа манайд мотоциклтойгоо 9 цаг өнгөрч байхад байхаа давхиж ирээд “сураг юм байна, би дээл хувцсаа бүгдийг нь шатаачихсан” гэж байсан. Тухайн үед би Даас “яаж байгаа юм” гэхэд Д “хувцас маань нил ноцогнуур /шивээ, өргөс/ болчихсон байна лээ, тэгэхээр нь шатаачихсан” гэж хэлчхээд давхиад явсан. Тэр өдөр би гэртээ ажлаа хийж байхад цагдаа нар ирсэн. Миний харснаар Д Баярсайханыг чулуугаар толгой руу нь 3 удаа цохисон, сууж байхад нь хувцаснаас нь дугтарч татаад байсан. Өөр зодож цохиж харагдаагүй. Намайг явахад талийгаач зүгээр л үлдсэн. Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй. Би талийгаачтай огт муудалцаагүй, муудах зүйл ч болоогүй. Би зүгээр, яах уу манай малын хорооны шпал мод 2018 оны 11 дүгээр сард алга болчихсон. Тухайн үед би Баярсайханыг “чи тэр хашаа авсан уу, чи ямаа хаанаас, ямар мөнгөөр авсан юм” гэж асуусан, мөн Баярсайхан намайг “бяруу хулгайлсан” гэхээр нь “би хулгай хийгээгүй, үнэн учрыг нь цагдаа гаргаад өгөх байлгүй” л гэж ярьсан. Тэрнээс биш Баярсайхантай огт муудалцаагүй. Би Баярсайханд нэг ч гар хүрээгүй. Баярсайханыг Д тонгорч унагасан зүйл болоогүй. Өмнө нь би мэдүүлэг өгөхдөө Д Баярсайхан хоёр  муудалцсан талаар яриагүй нь Дыг бодоод тэгээд хэлчихсэн. Би бол тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед Д шар ногоон өнгийн дээлтэй байсан, харин би ногоон өнгийн дээлтэй байж байсан. Миний дээлийг сүүлд хураан авсан. Намайг явах үед Баярсайхан зүгээр л байсан, ил харагдах шарх үүсээгүй байсан. Баярсайхан, Д хоёр зүгээр л юм яриад суугаад үлдсэн. Баярсайханд ямар нэгэн зовуурьгүй, зүгээр босож суугаад л байж байсан. Тэр хоёр нэг их согтоогүй зүгээр л байсан. М, А хоёр архинаас огт уугаагүй. Эрүүл байсан. Бид нарыг архи ууж байхад Зөөхий гэж дуудаад байдаг залуу биднийг 0,5 литрийн архи ууж байхад ирчхээд удаагүй яваад өгсөн. Мөн Ганбаатар гэх манай нутгийн хүн ганцаараа мотоциклтой явж таарсан. Тэд нар удаагүй, мэнд мэдчихээд яваад өгсөн. Баярсайханыг нас барсныг мэдээд Дима л “Д яах юм бэ, боогоод үхчихвэл яах юм бэ, гэр рүүгээ явъя, утсаа авахгүй байна” гээд уйлаад байхаар нь би цагдаад хэлээгүй ... бид нарыг архи ууж байхад нэг их согтсон хүн байгаагүй, Б арай жоохон илүү согтсон байсан ч гэсэн тийм айхтар согтоогүй байсан. А Быг сундлаад мотоциклыг нь унаад яваад өгсөн ... Д бидэн дээр анх ирэхдээ эрүүл байсан. Маргааш өглөө нь намайг Дынд очиход Д надтай тодорхой зүйл яриагүй. Би Дыг ямар учраас дээлээ шатаасныг сайн мэдэхгүй байна. Надад тодорхой зүйл хэлээгүй ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 72-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “ ... Намайг явахад талийгаач зүгээр л байсан. Би амь хохирогчтой муудалцсан барьсан зүйл байхгүй, ердөө муудаагүй ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 147-148 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “ ... Д хохирогч Баярсайханыг борц өгнө гэж хүнээс мөнгө авчихаад худлаа ярилаа гээд зодсон. Анх тэгж зодохдоо Баярсайханыг эхлээд тонгорч унагаад, аймхай дээр нь өвдгөөрөө өвдөглөн дарж, газраас чулуу аваад 2-3 удаа цохисон. Тэгээд эхнэр бид хоёр Дыг хориод тэр хоёрыг салгаж, талийгаачийг би хажуудаа суулгасан. Тухайн үед Д хэдүүлээ өөр газар очиж сууцгаая гээд байсан газраасаа өөр газарт очиж сууцгаасан. Тэгээд тэнд очоод л Д дахин хохирогч Баярсайханыг барьж аваад тонгорч унагаад, заамдаж тонгойлгож байгаад, толгой руу нь мөн чулуугаар 2-3 удаа цохисон ... бид нар хамтдаа хөдөө гэр рүү явах замд Дын эхнэр “хэдүүлээ нөгөө газар очъё, нөгөө хүн нь амьд л байгаасай, 2 хүүхдийн минь заяа түшээсэй” гээд уйлаад байсан ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 10-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2019 он 04 дүгээр сарын 26-ны өдөр ... М бид хоёр Баярсайхантай уулзаж,  мэнд ус мэдсэн бөгөөд Баярсайхан “нутаг явах гэсэн чинь арай амжсангүй” гэж байсан. Тэгэхэд хэн ч архи авчирсан юм нэг жижиг шилтэй архи задлаад манай нөхөр М, Б, Баярсайхан гурав хуваагаад уусан бөгөөд архиа ууж дуусаад Баярсайхан М бид хоёрт “ах эгч хоёртой удаан уулзсангүй, дүү нь нутаг явах гэж байгаа, ганц шил юм аваад өгчих” гэхээр нь удаан уулзалдаагүй юм байна гээд нөхөр бид хоёр сумын төв орж, дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Баярсайхантай анх уулзсан газраасаа арай цаана, хонхордуу газар очсон. М бид хоёрыг архиа аваад очиж байхад манай нутгийн залуу болох Д мөн ирж таараад авчирсан архийг Д, Баярсайхан, Б, М нар хувааж уугаад талдаа орж байхад Б, Адъяа хоёр “цаашаа хол явна” гээд түрүүлээд салаад явсан. Араас нь удаа ч үгүй М бид хоёр явсан. Харин Д, Баярсайхан хоёр үлдсэн тал шил архиа уугаад үлдсэн. М бид хоёрыг явахад нар шингэж байсан. Яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Ингээд нөхөр бид хоёр хөдөө гэр рүүгээ яваагүй. Айраг сумын төв дээр байдаг гэртээ хариад унтаж байхад буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилждэг шөнө 02 цагийн орчим Дын эхнэр Диймаа “Д Баярсайханыг алчихъя гээд утасдаад байна, би ганцаардаад байна, та надтай хамт байгаа газар нь очоод өгөөч” гээд гуйгаад байсан. Ингээд удаагүй Диймаа манайд ирээд бид хоёр алхаад төмөр замын гарам хүрээгүй явж байхад Д өөдөөс мотоциклтой халамцуу байдалтай ирсэн. Тухайн үед би Дыг “чи яаж солиорч байгаа юм, хүн амьтан зодоод өвчин тусаа юу” гэхэд Д “яадаг юм” гэж хэлэхээр нь би согтуу хүнтэй юу ярихав гээд чимээгүй болсон. Ингээд бид нар өдөр Д, Баярсайхан нарыг үлдээсэн газраа очиход Баярсайхан хажуу талаараа хэвтэж байхаар нь би очоод “миний дүү босоорой явъя” гэхэд Баярсайхан “Туяа эгч ээ” гээд нэлээн согтсон хүн шиг намайг дуудсан. Тэгэхээр нь би түүнийг “миний дүү яаж байна, энэ тэнд нь өвдөж байна уу, хамт явах уу” гэхэд Баярсайхан “зүгээрээ” гэснээ дахиад “Туяа эгч ээ” гээд дуудсан. Тухайн үед Баярсайханы дээд уруул нь хавдсан, хамраас нь цус гарсан харагдсан. Гадаа харанхуй болохоор би өөр тодорхой зүйл хараагүй. Тэгээд Диймаа бид хоёр Баярсайханыг тасарсан юм байх гэж бодоод өргөөд Дын мотоциклийн ард нь суулгах гэсэн боловч өргөж дийлээгүй. Баярсайхан босож чадахгүй байсан. Гэтэл Д “за за, та хоёр гэртээ очоод унтаж бай, би та хоёрыг дөхүүлж өгчихөөд эргэж ирээд хараад байж байя” гэж хэлээд Диймаа бид хоёрыг гэр рүү дөхүүлж өгсөн. Тэгээд би гайгүй байх гэж бодоод гэртээ ороод унтсан. Ингээд маргааш өглөө нь 06 цаг болж байхад Диймаа над руу утсаар яриад “Д гэртээ байхгүй, утас нь холбогдохгүй байна, яасан юм бол та ярьсан уу” гэж байсан. Би ч гайгүй байх гэж бодсон болохоор дахин тэдэнтэй холбогдоогүй. Гэтэл өдөр 12 цаг өнгөрч байхад цагдаа бид нарыг асууж ирсэн. Надад тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй. Намайг түргэн дуудах уу гэхэд Д “гайгүй, гайгүй, яах ч үгүй, яах юм” гэхээр нь сүртэй зодоон цохион болоогүй юм байна гэж бодсон. Диймаа бид хоёрыг Баярсайханыг өргөх гэж байхад Диймаа “Баярсайханы нүд нь том болоод жижиг болоод байна ш дээ түргэн дуудъя” гэхэд Д “гайгүй ээ, яах юм, би хараад байж байя, та хоёр харьж бай” гэсэн. Дээрээс нь намайг Баярсайханы амьсгалыг чагнахад амьсгал нь унтаж байгаа хүнийх шиг уртаар хэвийн амьсгалаад байсан. Тэгэхээр нь гайгүй байх, согтчихоод л байгаа юм байх гэж бодсон. Намайг очиход Баярсайхан зүүн талаараа хажуугаараа хараад хэвтчихсэн, нэлээн өнхөрсөн бололтой хувцас хунар нь их өвс болсон байсан. Диймаа бид хоёр Баярсайханыг дээш нь харуулаад сэргээгээд босгох гэхэд дээд уруул нь хавдчихсан, хамраас нь цус гараад хатчихсан бололтой байсан. Би Баяраа гээд дуудахад “аан” гээд байсан. Мөн намайг таниад “Туяа эгч ээ” гээд байсан. ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 153-156 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн: “Би Д, Баярсайхан нараас хэдэн цагийн үед салаад явсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэгээ тасарч байсан, 19 цагийн орчим юм болов уу гэж бодож байна. Б, Адъяа хоёр 18 цагийн үед явцгаасан. М бид хоёр шууд хашаа руугаа очоод хоносон. Манайх Айраг сумын төв дээр буюу Уурхайчин 6-2 тоотод хашаатай бөгөөд хашаандаа нэг айл буулгасан байгаа. Би одоо тэр айлынхаа хүний нэрийг санахгүй байна. Нээрээ Баяраа гэх залуу эхнэртэйгээ, 2 хүүхдийн хамт амьдардаг. М бид хоёр тэднийд орж хоноход Баяраа эхнэртэйгээ хоёулаа байсан. Баярсайхан намайг байхад хэнтэй ч муудаагүй. Бид удаан уулзалдаагүй болохоор мэнд мэдээд ойр зуурын юм яриад салсан. Баярсайхан нөхөр бид хоёрыг хүндлээд ах, эгч гээд сайн ханддаг. Тиймээс муудах маргах шалтгаан байхгүй. Баярсайхан ер нь хүнтэй муудалцдаггүй. Нөхөр бид хоёр харуй бүрий болохоор гэрэл муутай юм чинь гэж бодоод гэр рүүгээ яваагүй, хашаандаа буулгасан айлд очиж хоносон. Би эрүүл байсан. Тэгэхэд тэд нар ундааны савыг тайраад архи хийгээд ууж байсан. Надад ганц нэг аягалаад өгөхөөр нь би уугаагүй, амсаад л өгсөн. М бид хоёр явахдаа Д, Баярсайхан хоёрт “бид хоёр явлаа” гэхэд Д “за” гэж байсан. Тухайн үед би үргэлжлүүлээд тэр хоёроос “та хоёр харихгүй юм уу” гэхэд Д ”за явна аа” гэж байсан. Харин Баярсайхан юм дуугараагүй. Д ч өөр зүйл яриагүй. Тэр хоёр намайг явах үед нөгөө тал савандаа нэгэндээ архи аягалаад үлдсэн. Тэр хоёр 0,75 литрийн архины яг талтай үлдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 157 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ айгаад болсон зүйлийг үнэнээр нь хэлээгүй. Одоо үнэнээр нь хэлье. Хэрэг болсон өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ... талийгаач Баярсайханы гаргасан архийг хувааж уугаад сууж байхад нээрээ Зөөхий гээд зүс мэдэх залуу мотоциклтойгоо бидний хажууд ирж зогсоод бидэнтэй мэндэлж байсан. Биднийг архиа ууж дуусах үед Д ирсэн. Энэ үед Зөөхий байсан эсэхийг санахгүй байна. Зөөхий нэг л мэдэхэд явсан байсан. Би тэнд байхдаа талийгаачийг “чи манай шпалыг авсан биз дээ, үнэнээ хэлээч” гэхэд Баярсайхан “эгч минь би юу гэж авах юм бэ” гэсэн яриа болсон. Дараа нь М Баярсайханыг “чи дээр Д бид хоёрыг үхэр авсан гэж ярьж байсан” гэж хэлээд түүнтэй муудалцаад өөрийнхөө мотоциклийн каскаар талийгаачийн толгой руу 2 удаа цохиж аваад хоорондоо барьцалдаад М Баярсайханыг 1 удаа алгадсан. Үргэлжлүүлээд Д хажуугаар нь орж ирээд Баярсайханыг салгаж аваад зууралдаж байгаад газар унасан. Миний харснаар Д дээр нь Баярсайхан доор нь ороод унасан. Тэгээд Д Баярсайханы гэдэс орчим руу гараараа нэг удаа цохиж харагдсан. Өөр цохисон эсэхийг сайн хараагүй. Тэгээд бид нар Дыг ирэх үед байгаа газраасаа холдъё гэж ярьсан байсан тул тэндээс хөдлөөд баруун урагш чигтээ яваад довны цаана очсон. Тэнд М авсан байсан архиа гаргаж ирээд уусан. Би архинаас уугаагүй гэж өмнө нь худлаа хэлсэн. Тэгэхэд би үнэндээ архи уусан. Би эмэгтэй хүн болохоор амархан согтоод ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд Б, Адъяа  явлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Баярсайхан, Д, М бид нар үлдсэн. Би 0,75 литрийн архинаас 2 удаа татсан болохоор нэлээн согтсон. Би тэндээс Мтай явснаа л мэдэж байна. Тэрнээс өмнө нэг хэсэг юу болсныг санахгүй байна. Би тэр хэсэг тасарсан байсан юм шиг байна. Явснаас хойш ухаан ороод айлд очиж унтсан. Гэтэл шөнө 2 цаг өнгөрч байхад утас дуугараад сэрэхэд Дын эхнэр залгаад “та хаана байгаа юм бэ” гэхээр нь “хашаандаа байна” гэхэд Диймаа “та надтай хань болоод яваад өгөөч, та нар хамт архи уучихаад яагаад нэгнийгээ орхиод явчихдаг юм бэ, Д, Баярсайхан хоёр тэнд үлдсэн юм уу” гэхээр нь би “тийм ээ үлдсэн” гэж хэлэхэд Диймаа “яагаад архи ууж байгаад үлдээсэн юм бэ, би ганцаардаад байна, та хань болоод яваад өгөөч” гэсэн. Тэгээд би орой очсон байсан айлаасаа гарахад Диймаа хашааны хойно ирж таараад бид хамт алхаж явахад би Дтай утсаар яриад “чи хүн амьтантай муудаад байгаа юм уу” гэхэд Д “үгүй юу гэж дээ” гэсэн. Тэгээд гармын цаана Д мотоциклтойгоо Диймаа бид хоёрын өөдөөс ирээд бид 3 сундлаад Баярсайхан дээр очсон. Баярсайхан бидний архи уусан газар байсан. Бид нарыг Баярсайхан дээр очиход Баярсайхан хажуу талаараа хэвтэж байсан. Тэгэхэд Баярсайханы уруул нь бага зэрэг хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Харанхуй шөнө болохоор би түүний бусад зүйлийг анзаараагүй. Тэгэхэд Баярсайхан зүгээр амьсгалж байсан бөгөөд түүнийг “миний дүү за бос, гэрт чинь хүргэж өгье” гэхэд талийгаач “Туяа эгч ээ, Туяа эгч ээ” гээд 2 удаа зөөлөн дуугарсан. Би түүнийг согтуу тасарчихаад л байна гэж бодсон. Тухайн үед Д мотоцикл дээрээ суугаад Диймаа бид хоёр Баярсайханы 2 талаас нь буюу 2 суганаас нь татаад Дын мотоцикл дээр суулгах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд Д “за за та хоёр яв, би та хоёрыг хүргэж өгье, тэгээд эргээд ирье” гэж хэлээд Д эхлээд намайг хашааны гадаа буулгаад дараа нь Диймааг хүргэж өгнө гээд явсан. Д эргэж очсон эсэхийг мэдэхгүй. Би хашаандаа байсан айлдаа ороод унтсан. Өглөө 06 цаг болж байхад М бид хоёр босоод явах гэж байхад Диймаа залгаад “та хоёр хаана байгаа юм, хамт явъя” гэсэн. Тэгээд Диймаа манай хашаанд хүрээд ирсэн. Ингээд М бид 3 сундлаад явж байхад талийгаачийн мотоцикл байсан байрандаа байсан бөгөөд талийгаач хажууханд нь шөнө намайг очиход байсан байрандаа дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би мотоциклоосоо буугаад биед нь хүрэхэд түүний бие нь хүйтэн, хөдлөхгүй байсан. Тухайн үед би дуудлага дуудах уу гэхэд Диймаа “Д яах юм бэ” гээд уйлаад байхаар нь би айгаад нэг хэсэг шоконд орсон. Тэгээд бид нар цаашаа Дын гэр рүү явж байхад Диймаа “Д яасан юм болоо” гээд уйлаад байсан. Биднийг тэднийд очиход Д гэртээ унтаж байсан бөгөөд би Дыг “чи яасан юм бэ Баярсайхан нэг эвгүй хэвтэж байна” гэхэд Д “би яагаа ч үгүй, ганц л цохисон шүү дээ” гэсэн. Тэгээд л М бид хоёр удаагүй гэртээ харьсан ... Би өмнө нь архи уугаагүй байсан. Би тэр 0,5 литрийн архинаас 2-3 удаа татчихаад цаана очоод бас 0,75 литрийн архинаас 2 удаа татсан. Тэгээд нэг хэсэг болсон зүйлийг санахгүй байна ...  ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 158-159 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн: “... Би сүүлд болсон зүйлийг үнэнээр хэлсэн. Би эхэндээ нууж худлаа хэлсэндээ гэмшиж байна. Би айж сандраад тэгж хэлсэн. Би өмнө нь мөрдөн байцаалт, мэдүүлэг өгч байгаагүй хүн л дээ. Сэтгэл санаа хямраад юу гэхээ мэдэхгүй явж байгаад бүгдийг нь нуугаад худлаа хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 160 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би дүү нартаа “мэдүүлгээ хооронд нь зөрүүлэв ээ, үнэн зөвөөр нь л хэлээрэй” гэж хэлсэн. Гэтэл буруугаар ойлгосон уу, яасан юм худлаа л хэлчихсэн юм шиг байна ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 110-111 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... анх бид нарыг байж байхад Д хохирогч Баярсайханыг тонгорч унагаад, газар унасан байхад нь гэдэс рүү нь гараараа цохиж байгаа харагдсан ... Дын эхнэр “та тус болоод хамт яваад өгөөч, Д утсаар яриад Баярсайханыг алчих уу гээд яриад байна” гэсэн. Тэгээд л Дын эхнэр Дима ирээд бид хоёр хамтдаа нөгөө үлдсэн газар руу нь очихоор явж байхад өөдөөс Д мотоциклтойгоо гараад ирсэн. Тухайн үед 02 цаг өнгөрч байсан байх, тэгээд Д өөдөөс ирээд бид 2 сундлаад Баярсайханы байсан газар нь очиход Баярсайхан хажуу талаараа хараад хэвтэж байсан. Д бууж очоод Баярсайханы толгойны орой хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд би “болиоч” гэхэд эхнэр нь цааш нь түлхээд холдуулсан. Тэгээд бид хоёр Баярсайханыг өндийлгөөд суулгахад хамраас нь цус гарч байсан. Тэгээд би Баярсайханыг “эгч нь хүргээд өгье” гэхэд “за” гэж байсан. Тэгээд бид нар Баярсайханыг өргөж босгох гэтэл дийлээгүй. Тэгээд буцаад суулгасан. Гэтэл Д “явцгаая, наадах чинь баашилж байгаа юм, зүгээр” гэсэн. Би тухайн үедээ Баярсайханыг согтуу, тасарчихсан юм байна гэж бодсон ... ” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 8-9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “...Баярсайхан ханцуйнаасаа 0,5 литрийн архи гаргаж ирээд М, Баярсайхан, М эгч бид 4 уусан. Харин А архинаас уугаагүй. Тухайн үед би архи аягалж өгч байсан бөгөөд М эгч Баярсайхантай “шпал авсан” гэсэн юм яриад байсан. Мөн М ах Баярсайханыг “үхэр авсан аваагүй” гэсэн зүйл ярьж байсан. Би наана нь М эгчтэй “хэдэн мал төллөх, малчин авсан уу” гэсэн яриа өрнүүлж байсан...Тэр үед намайг М эгчтэй юм яриад байж байхад М Баярсайхантай “үхэр, мал” гэж юм яриад муудалцаад каск бариад Баярсайхан руу далайгаад “муу хулхи, ална шүү, муу пизда минь” гэж байсан. Тэгэхэд Д дөнгөж ирсэн байсан бөгөөд бас л Баярсайханыг “борц өг” гээд л муудалцах маягтай байсан. Би тэднийг яг муудалцаад зодолдсон эсэхийг сайн мэдэхгүй байна... Биднийг 0,5 литрийн архи ууж байхад М ах Баярсайхантай үхэр гэж нэг ярьж байснаа “муу хулхи ална шүү, пизда минь” гээд гартаа барьсан каскаар далайж байсан. Яг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би архи аягалаад тодорхой хараагүй. Д талийгаачтай “борц өг, 100,000 төгрөг өг” гэж яриад муудалцах маягтай байсан. Гэхдээ яг зодоон цохион болсон эсэхийг мэдэхгүй байна. Би их муудсан байсан  ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна, надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би сүүлд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөвөөр хэлсэн. Би болсон зүйлийг сайн санахгүй байсан. Тэгэхэд М эгч надад “үгээ нийлүүлээрэй” гээд байхаар нь би худлаа хэлчихсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ... М ах, талийгаач Баярсайхан хоёр үнэндээ хорооны шпал модны тухай яриад муудалцсан. Тэгээд М ах талийгаачийг “муу хулхи” гээд цохих гэхэд нь нөгөөх нь зугтсан. Энэ үед Д ирээд талийгаачаас борц нэхээд л байсан. Би нэлээн согтоод болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм. Би тасарсан байна лээ. Зарим юмаа бүдэг санаад байгаа юм. Бид нар талийгаач Баярсайханы гаргасан 0,5 литрийн 1 шил архийг уучхаад дараа нь цаашлаад 2 шил 0,75 литрийн архи уусан байсан. Эхнийхийг нь М ах гаргаж, дараа нь А, М эгч хоёр архинд явсан гэсэн. Би тэрийг ч санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар М ах талийгаач Баярсайхан руу том том дуугарахад Баярсайхан айсхийгээд холхон байгаад байсан. Сүүлдээ хажууд нь ирээд суучихсан байсан. Намайг явах үед М ах талийгаач руу хашаа хорооны шпал гээд яриад үлдсэн. Харин Д “борцоо авмаар байна” гээд байсныг санаж байна. Би тийм зодоон цохион болсныг мэдэхгүй, санахгүй байгаа юм. Намайг хүн өргөж мотоцикл дээр суулгасан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 103-104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... М эгч л “намайг архи уусан гэж битгий хэлээрэй, намайг Атэй биш Мтай хамт архинд явсан гэж хэлээрэй, чи түрүүлээд явсан шүү дээ, битгий буруу зөрүү юм яриарай” гэж хэлсэн. Намайг байхад хэрүүл маргаан болох нь болсон, би тэрийг нуугаад хэлээгүй. Сүүлд нь үнэн зөвөөр хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 165-166 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай аав Мөнхбаяр өөрийн төрсөн дүү буюу миний авга ах Быг сумын төв дээр явж байхаар яриад “Адъяагаар мотоцикл авхуулах гэж байгаа юм, аваад ирээрэй” гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Б ах бид хоёр сумын төвөөс 15-16 цагийн орчим гарах гэж байхдаа нэг танихгүй ахтай Айраг сумын төмөр замын гарам гараад уулзаад зогсож байхад удаагүй араас М эгч, М ах бүгдээрээ тэр Б ахын уулзаж байсан, миний танихгүй хүнийг таньдаг юм байна лээ, нэгнийхээ үхэр усалдаг байсан гэсэн зүйл хоорондоо яриад байсныг санаж байна. Өөр нэг их онц зүйл яриагүй. Тэгээд тэр миний танихгүй, талийгаач болсон гэх залуу 0,5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж, ирээд Б ах, М нартай нийлээд 3-уулаа уусан. Харин М эгч бид хоёр архинаас ерөөсөө уугаагүй. Удаагүй тэр 3 задалсан 1 шил архиа хувааж ууж дуусгаад М ах буцаж, сумын төв рүү ороод дахин 0,75 литрийн 1 шил Ерөөл нэртэй архи аваад төмөр замын гармаас бараг 700-800 м орчим зайтай зэлүүд газар очсон. Би Б ахтай хөдөө явж мотоцикл авах гэж байсан болохоор хамт тэдэнтэй явсан. Ингээд дээр хэлсэн зэлүүд газраа очоод тэд нар авсан архиа арай ууж эхлээгүй байхад Д ганцаараа мотоцикл унаад хөдөөнөөс сумын төв рүү орж ирж таарсан бөгөөд авчирсан 1 шил архийг Б ах, М ах, Д, талийгаач залуу 4 хуваагаад уусан. М эгч ганц нэг л хундага уусан байх, бусдаар бол архинаас уугаагүй. Харин би мотоцикл дээрээ суугаад тэдний хажууханд зогсож байсан. Тэд нар хоорондоо ойр зуурын л юм ярьцгааж байсан. Хэрүүлийн чанартай юм болоогүй. Тэгээд архи нь талдаа орж байхад би ажилтай байсан, мөн ард эхнэр, хүүхэд хүлээж байсан тул Б ахыг аваад 17 цаг өнгөрч байхад хөдөө гараад явсан. Харин бусад нь буюу М ах, М эгч, талийгаач ах, Д нар тэндээ суугаад үлдсэн. Би эрүүл байсан, ерөөсөө архи уугаагүй. Дыг манай нутгийн хүн учраас сайн мэднэ. Гэхдээ үй зайгүй найз нөхөд биш, бас түүний нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Танил л төдий, Д мал маллаад морь уяад явдаг, зан байдлын хувьд гайгүй хүн гэж боддог. М ах, М эгч, талийгаач ах, Д, Б нар хоорондоо энгийн зүйл яриад байсан. Би яг одоо юу ярьж байсан талаар сайн санахгүй байна, нэг их онц зүйл яриагүй. Ойр зуурын амьдрал ахуй, мал зэргийн талаар ярьж байсан санагдаж байна. Б ах бид хоёр сумын төвөөс 45 км байдаг Айраг сумын 3 дугаар багт очоод Б ах гэртээ үлдээд, би ааваас мотоцикл аваад Айраг сумын 3 дугаар баг Зүүн улаан нүд гэх газраас 21 цагийн орчим ганцаараа төв рүү гарсан. Тэгээд замдаа бензин дуусаад Айраг сумын төв, Зүүн улаан нүд гэх 2 газрын замын голд байдаг Ганбаяр гэх айлд орж, бензин авчихаад Ганбаяртай хамт сумын төв рүү явж, 23 цаг өнгөрч байхад төв орсон. Ганбаяр сумын төв дээр ирээд гэр рүүгээ явлаа гээд надаас салсан. Би ч шууд гэртээ очсон. Намайг гэртээ ороход манай эхнэр Батцацрал болон бага насны 4 хүүхэд маань байсан. Би тэрнээс хойш гэрээсээ гараагүй. Маргааш нь ч гэсэн гэрээсээ гараагүй. Би хөдөө аав дээрээ очоод мотоцикл авчихаад буцахдаа тэр өдрийнхөө явсан замаар яваагүй. Харин тэр замаас баруун талаар нь даялаад зайтай яваад сумын төв орсон. Тиймээс буцахдаа хэн нэгэн байсан эсэхийг хараагүй, мэдэхгүй байна. Би талийгаач залууг өмнө нь харж байгаагүй. Тэгэхэд л анх удаа харсан. Тэр хүнд ил харагдах шарх, сорви байгаагүй. Тэр хүн хэвийн байсан. Сүүлд намайг явах үед ч тэр М ах, М эгч, Д нартай юм яриад суугаад үлдсэн. Тэр хүн бараан өнгийн цахилгаантай цамц, бэлтгэлийн өмдтэй байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 120-121 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “Би өмнө нь хэлсэн мэдүүлэгтээ болсон зүйлийг дутуу, буруу хэлсэн зүйл байгаа. Учир нь Б ах эхлээд ”М ах, М эгч хоёр ингэж хэлээрэй гэж байна” гээд үг заасан. Дараа нь яг мэдүүлэг өгөхийн өмнө М ах, М эгч нар надад “үгээ нийлүүлж хэлнэ шүү, биднээс өөр юм хэлбэл чи буруудна шүү, өөрөө асуудалд орно шүү, ойлгов уу” гээд ятгаад байсан. Тиймээс би эхлээд худлаа хэлсэн. Бид нар төмөр замын гарам гараад уулзсан хүртэл үнэн зөвөөр ярьсан. Тэгэхэд талийгаач залуу архи гаргаад ууж байхад М ах талийгаачтай “үхэр авсан, аваагүй” гээд ам мурийх гээд байсан. Мөн “хашаа хорооны мод авсан, аваагүй” гэдэг зүйл яриад байсан. Миний ойлгосноор талийгаач нь М ахын хороог нь ачаад явчихсан юм шиг байсан. Тэгээд л М ах талийгаач руу “чи авсан биз дээ, Цэрэндорж ах дээр яах гэж архи барьж очиж уусан юм” гээд зандраад байсан. Тухайн үед Зөөхий гэдэг залуу ирээд бидэнтэй мэнд мэдээд байж байхад Д ирээд талийгаач руу “хотод ээжийн бие муу байна гээд явж байсан хулгайч Айрагт юу хийж яваа юм” гэж хэлээд талийгаачийг барьж аваад тонгорч унагаад боож байгаад тавьсан. Тэгээд бид нар удаагүй цааш тэр газраасаа явсан. Тэгэхэд Зөөхий явсан байсан. М эгч нөгөө хэдтэйгээ адилхан архи уусан. Нээрээ М ах, Б ах, талийгаач, М эгч, Д нар анх 0,5 литрийн архи уусан газраасаа цаашлаад овооны тэнд очоод удаагүй М эгч бид хоёр сумын төв рүү орж, улаан дэлгүүрээс 0,75 литрийн архи авсан. М эгч надад “М бид хоёрыг явж архи авсан гэж хэлээрэй” гэж ятгасан тул би тэр хоёрыг явсан гээд өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. Үнэндээ бол тэд нар намайг эрүүл юм чинь архи аваад ир гээд М эгчтэй явуулсан. М эгч бид хоёр буцаж ирээд нөгөө архийг гаргаж өгөхөд Д архийг аваад задалж хундагалаад уусан. Тэнд бол би 30 орчим минут л болсон байх. Энэ хугацаанд Д, М ах хоёрын голд талийгаач суусан, нөгөө талд нь М эгч, Б ах хоёр суусан, харин би мотоцикл дээр сууж байсан. Тэд архи уугаад сууж байхдаа Д талийгаач руу “борц, 100,000 төгрөг өг, хулгайч” гэсэн зүйл яриад гартаа чулуу бариад дээлийнхээ нударганд хийгээд хажуудаа сууж байсан талийгаачийн дагз руу 3 удаа цохиод дахин цохих гээд байхаар нь би очиж гараас нь чулууг нь булааж авч хаясан. Тэр хооронд талийгаач Даас холдоод М ахын нөгөө талд гараад суучихсан. Харин М ах талийгаач руу “чи Д бид хоёрыг үхэр хулгайлсан гээд хүнд яриад явж байна гэсэн, би юу гэж чиний үхрийг хулгайлдаг юм, харин ч үхрийг чинь услаад явж байсан” гэж ярьсан, мөн “чи хорооны шпал ачсан биз дээ, чи манай ах Цэрэндоржийг танихгүй байж яах гэж архи уудаг юм” гээд зандарч байгаад нүүр рүү нь гарынхаа арын хэсгээр 2 удаа цохиод авсан. М ахын яриад байсан Цэрэндорж гэх хүн нь тэр хашаа, хорооны модтой холбоотой юм шиг байна лээ. Цэрэндорж нь М ахын ах нь байгаа юм. Тэд нар нэг тиймэрхүү л юм яриад байсан. Ингээд би тэнд 30 орчим минут болоод Б ахыг аваад явсан. Намайг явах гэхэд Б ах архинд дуртай болохоор явахгүй гээд байсан бөгөөд нэлээн ч согтсон байсан. Тэгэхэд Д, М ах хоёр Б ахыг өргөж, мотоцикл дээр суулгаж өгөөд явуулсан. Тэгээд би Б ахыг гэрт нь буулгачхаад цаашаа явж аавындаа очиж Б ахын мотоциклийг үлдээгээд өөрийнхөө мотоциклийг аваад буцаад сумын төв орсон. Буцахдаа М ах, М эгч, Д нарын архи уугаад үлдсэн газраас хамаагүй хойд замаар явсан болохоор тэднийг байсан эсэхийг мэдээгүй. Би буцахдаа Ганбаяртай хамт явсан, Ганбаяр ч энэ талаар хэлэх байх. Би болсон явдлыг яг үнэнээр нь хэллээ. Намайг байхад яг л ийм зүйл болсон. Эхлээд М ах талийгаачийг барьж аваад цохих гэхэд талийгаач зугтсан, энэ үед Д ирээд талийгаачийг барьж аваад тонгорч унагаад цээжин дээр нь өвдөглөөд гараа далайснаа “чи муу цохивол үхнэ ш дээ” гэж хэлсэн. Гэхдээ Д цохиж харагдаагүй. Сүүлд 0,75 литрийн архи ууж байхад Д гартаа чулуу барьчхаад дээлийнхээ нударгаар чулууг жийрэглээд хажуудаа сууж байсан талийгаачийг татаад өвөр дээрээ тонгойлгож байгаад дагз руу нь чулуутай гараараа 3 удаа цохисон. Өөр зодсон цохисон асуудал гараагүй. Тэгэхэд талийгаачийн шар каск мотоцикл дээр нь өлгөөстэй харагдсан. Бусад нь огт каскгүй байсан. Намайг байхад каскаар нэгнийгээ цохисон асуудал гараагүй. Миний харснаар өөр хүн талийгаачийг цохиогүй. Ийм л зүйл болсон. Намайг явснаас хойш юу болсныг бол мэдэхгүй. Намайг явахын өмнө тэд нар бүгд нэлээн согтсон. Сүүлдээ М эгч, М ах хоёр уйлаад намайг “манай талийгаач хүүтэй адилхан” гээд байсан. Мөн Б ах согтоод явах шинжгүй болоод байсан. Би буцаад сумын төв орох байсан тул М ах, М эгч хоёрыг уйлаад орилж байгаад арай гайгүй болохоор нь гялс Б ахыг аваад явсан. Тэд нараас Д арай гайгүй согтолттой байсан. Б ах согтоод өөрөө мотоцикл дээр ч сууж чадахгүй болсон байсан тул М ах, Д хоёр суулгаж өгсөн. М ах, М эгч, талийгаач 3 нэлээн согтсон байсан. Тэд нарын дуу чангараад, нүд нь өөр болсон байсан. Эхлээд Дыг тонгорч унагаад тавих үед талийгаач босож ирээд аймхай хавьцаа гараараа дараад байсан. Тэрнээс хойш аймхай орчимдоо гараараа дараад байсан. Гэхдээ өөрөөр өвдлөө, барилаа гэж ярихгүй байсан, зүгээр л юм яриад архи уугаад байсан. Биед нь гэмтэл харагдаагүй. Дараа нь Д чулуутай гараараа дагз руу нь 3 удаа цохиход, мөн М ах алганыхаа ар хэсгээр 2 удаа нүүр рүү нь цохиход талийгаачид гэмтэл шарх үүсээгүй, цус нөж гараагүй, зүгээр байсан. Дыг толгой руу нь цохиход толгойгоо барьсан, М ахыг цохиход далдичаад гэдийж байсан. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Намайг явах үед М ах талийгаач руу “чи л тэр хашааг авсан байгаа ш дээ” гэхэд талийгаач “үгүй ээ би аваагүй” гэхэд хажуугаас нь Д “танаас өөр хэн авахав дээ, таныг портер авснаас хойш тэр хороо алга болсон шүү” гэж яриа болж байсан. Тэгээд л би яваад өгсөн. Тэд нар суугаад үлдсэн. Намайг Айрагт Б ах ирээд “М ах, М эгч хоёр бид хоёрыг үгээ нийлүүлээрэй гэж байна шүү, мэдэхгүй, хараагүй гээд явчхаарай гэж хэлээрэй гэсэн шүү” гэсэн. Б ах өөрөө тэгээд мэдүүлэг өгсөн юм байна лээ. Ингээд намайг аймагт ирэхэд М ах, М эгч хоёр ирсэн байсан бөгөөд тэр хоёр намайг “чи мэдүүлэг өгөхдөө юу ч хараагүй, үзээгүй, мэдэхгүй гээд хэлээрэй. Архинд М, М хоёр явсан гэж хэлээрэй, бид хоёр тэгээд хэлчихсэн, үгээ нийлүүлээрэй” гэж хэлсэн. Эхэндээ би худлаа хэлсэн. Гэмшиж байна, тиймээс одоо үнэн зөвөөр мэдүүлж байна. ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 122-125 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би сүүлд өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр хэлсэн. Би худлаа хэлэх болсон шалтгаан нь М эгч надад “үгээ нийлүүлээрэй, архинд М бид хоёр явсан шүү, чи өөрөөр яривал асуудалд орно шүү” гэж хэлсэн. Тиймээс би эхлээд мэдүүлэхдээ худлаа ярьчихсан. Надад худлаа хэлэх их эвгүй байсан. Тиймээс би ер нь цагдаад үнэнээ хэлье гэж бодож байсан. Ингээд дахин мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Талийгаач Баярсайханыг Д тонгорч нуруугаар нь пидхийтэл унагаад цээжин дээр нь өвдөглөөд цохих гэж байснаа “цохивол чи муу үхнэ шүү дээ”  гэсэн. Дараа нь чулуу гартаа бариад дээлийнхээ нударгад жийрэглээд талийгаачийг тонгойлгож байгаад дагз орчим руу нь 3 удаа хүчтэй, далайж ирээд л цохисон. М ах болохоор талийгаачийн нүүр рүү гарынхаа ар хэсгээр 2 удаа цохисон. М ах, Д хоёр хоёулаа л талийгаачаас авлагатай, бас хашаа хорооны мод, үхэр, мал гэсэн өгөө авааны асуудалтай байсан. Тэрнээс болоод ч муудалцах маягтай байсан. Миний харсан зүйл энэ л байна. Тэгээд би Б ахыг аваад явсан ... М ах дээлтэй байсан, яг ямар гэдгийг нь сайн санахгүй байна. Д болохоор бакалтай байсан, дээгүүрээ дээлтэй, миний санаж байгаагаар нударгатай, нударга нь сэмэрсэн, хуучин дээл байсан. Өнгийг нь сайн санахгүй байна, ногоон байсан санагдаад байна. Би яагаад Дын дээл нударгатай, нударга нь сэмэрсэн хуучин дээл байсныг нь санаж байна гэхээр Д гартаа чулуу бариад дээлийнхээ нударгад жийрэглэж бариад талийгаач Баярсайханыг цохисон, тэгэхэд би дээлийнх нь нударгыг харж байсан, тиймээс санаж байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 96-97 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... Б ах надад “М эгч архинд М бид хоёрыг явсан гэж хэлээрэй гэсэн шүү” гэж байсан. Мөн намайг Сайншанд суманд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхөөр ирсэн байхад М эгч надад “болсон зүйлийг мэдээгүй, хараагүй гээд явчхаарай” гэж ятгасан. Тиймээс би худлаа хэлчихсэн. Би уг нь болсон зүйлийг үнэнээр нь хэлье гэж бодож байсан ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 170-171 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/050 дугаартай “... 1.Амь хохирогч Г.Баярсайханы биед тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хураа. Баруун уушгины эдийн урагдал, бронх авчилт, цээжний хөндийн цус алдалт. Баруун 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы шугамаарх хугарал, баруун 7 дугаар хавирганы холбогдох хэсгийн мултрал. Баруун өгзөгний гол хэсэг, нурууны болон ахар сүүлийг хамарсан зөөлөн эд дэх шингэн цус хуралт. Зүүн шанаа, цээж, баруун хөх, зүүн хөх, баруун шуу, баруун алганы ар хэсэг, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт. Дух, зүүн чих, баруун шанаа хацрыг хамарсан, зүүн шанаа хацрыг хамарсан, хамрын үзүүр, дээд уруул, доод уруул, эрүү, баруун бугалга, баруун шууг хамарсан олон тооны, зүүн бугалга, зүүн шууг хамарсан олон тооны, нуруу, баруун, зүүн өгзөг, цээж, хэвлийн гадна хажуу хэсгийг хамарсан олон тооны, баруун гуя, шилбэ хамарсан олон тооны цэгчилсэн, зүүн өвдөг, шилбэ хамарсан цөөн тооны зулгаралт. Зүүн чамархай, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 

2.Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Амь хохирогчийн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун уушгины эдийн урагдал, бронх авчилт, цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, Баруун 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы шугамаарх хугарал, баруун 7 дугаар хавирганы холбогдох хэсгийн мултрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Хуйхны доторх гадаргуу дахь дух, баруун чамархай, дагз хэсгийг хамарсан цус хураа. Баруун өгзөгний гол хэсэг нурууны болон ахар сүүлийг хамарсан зөөлөн эд дэх шингэн цус хуралт. Зүүн шанаа, цээж, баруун хөх, зүүн хөх, баруун шуу, баруун алганы ар хэсэг, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт. Дух, зүүн чих, баруун шанаа хацрыг хамарсан, зүүн шанаа хацрыг хамарсан, хамрын үзүүр, дээд уруул, доод уруул, эрүү, баруун бугалга, баруун шууг хамарсан олон тооны, зүүн бугалга, зүүн шууг хамарсан олон тооны, нуруу, баруун, зүүн өгзөг, цээж, хэвлийн гадна хажуу хэсгийг хамарсан олон тооны, баруун гуя, шилбэ хамарсан олон тооны цэгчилсэн, зүүн өвдөг, шилбэ хамарсан  цөөн тооны зулгаралт. Зүүн чамархай, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нас барсан хүний биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг тогтоох боломжгүй. Учир нь хүний биед учирсан гэмтэл, түүний эрүүл мэндийг сарниулах хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалтаар гэмтлийн зэргийг тогтоодог. Нас барсан хүнд эрүүл мэндийг хэр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх зэргийг тогтоох боломжгүй.

4.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь шинжилгээ орохоос өмнө 18-20 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Амь хохирогч Г.Баярсайханы биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун уушгины эдийн урагдал, бронх авчилт, цээжний хөндийн цус алдалт. . Баруун 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаарх, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы шугамаарх хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна.

6.Амь хохирогч Г.Баярсайхан нь хавсарсан олон тооны гэмтлийн улмаас нас барсан байна.

7.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр Элэг өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг өвчин илэрсэн байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

8.Амь хохирогч Г.Баярсайханд эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн үед хугацаа алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай.

9.Амь хохирогч Г.Баярсайханы цогцсоос авсан цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.

10.Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Энэ зэргийн согтолттой хүн тодорхой хэсэг хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

11.Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 184-187 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Чулуунпүрэвийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/052 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн Ерөөл гэх шошготой 0,75 литрийн архины шил, Кока кола 1,25 л гэсэн бичиглэлтэй хуванцар саван дээрээс 7 ширхэг гарын мөр илэрч байна. Илэрсэн гарын мөрүүдийн шинжилгээнд тэнцсэн №1 дугаартай Кока кола 1,25 л гэсэн бичиглэлтэй хуванцар саван дээрээс бэхжүүлсэн гарын мөр Д.Дын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 195-203 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2843 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон алаг өнгийн цахилгаантай цамц, хар хөх өнгийн зах болон ханцуйтай цагаан өнгийн футволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, түрийтэй хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2.Ногоон алаг өнгийн цахилгаантай цамц, хар хөх өнгийн зах болон ханцуйтай цагаан өнгийн футволка дээрх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. 3.Хар өнгийн бэлтгэлийн өмд, түрийтэй хар өнгийн хос гутал дээрх цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 4.Хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос оймс, судалтай цэнхэр өнгийн дотоож, өрөөсөн нүд нь байхгүй нүдний шилэн дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №3226 дугаартай “... Биологийн шинжээчийн 2843 дугаартай дүгнэлт гарсан байна. Ногоон алаг өнгийн цахилгаантай цамц, хар хөх өнгийн зах болон ханцуйтай цагаан өнгийн футволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, түрийтэй хар өнгийн хос гутал зэрэгт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын хромосомын 16 локусаар тогтоов. Илэрсэн цус нь Г.Баярсайханы гэх 3041 дугаартай цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11  дүгээр сарын 10-ны өдрийн №1248 дугаартай “... 1.Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт дугаар №50 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Талийгаачийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагз, зүүн төл бөмбөлгийн дагз болон суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун талын дух, чамархай, зулай, дагз хэсгийн хуйхны дотор талын цус хуралт, баруун уушгины эдийн урагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт /450 гр/, баруун 6, 7-р хавирга, зүүн 3-10 дугаар хавирганы шууд хугарлууд, зүүн 7, 8, 9-р хавирганы хоёрлосон шууд хугарал, баруун 7-р хавирганы толгой хэсгийн мултрал, баруун дал яс, ахар сүүл ясны хугарал, нүүр, мөчид, биеийн хэсгүүдийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Талийгаач нь гавал, тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай байна. 5.Талийгаачийн үхэлд хүргэснээс бусад баруун дал яс, ахар сүүл ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүр, мөчид, биеийн хэсгүүдэд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Талийгаач дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 238-250 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1-9 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын №12 дугаартай дүгнэлтэд “... Д.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан болно. Д.Д нь болсон зүйлийг зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай. Д.Д нь өөрийнхөө хийж буй үйлдлээ удирдах, жолоодох чадвартай. Д.Д нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын №10 дугаартай дүгнэлтэд “... Ц.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан болно. Ц.М нь болсон зүйлийг зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай. Ц.М нь өөрийнхөө хийж буй үйлдлээ удирдах, жолоодох чадвартай. Ц.М нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-17, 33-37 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-29 дүгээр хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-42, 75-77 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 46-54 дүгээр хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,

Гэрч Б.Димагийн гар утсанд ирсэн дуудлага, мессежний лавлагаа /2 дугаар хавтаст 168-179 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн гар утсанд ирсэн болон гарсан дуудлага, мессежний лавлагаа /2 дугаар хавтаст 180-189 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батсаруулын гар утсанд ирсэн болон гарсан дуудлага, мессежний лавлагаа /2 дугаар хавтаст 197 дугаар хуудас/,

Амь хохирогч Г.Баярсайханы гар утсанд ирсэн болон гарсан дуудлага, мессежний лавлагаа /2 дугаар хавтаст 203-204 дүгээр хуудас/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /2 дугаар хавтаст 116-145 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 18-33 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/,

Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 198-233 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 207-211 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож  үнэлэв.

1.Шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн, 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амь хохирогч Г.Баярсайханыг зодож, түүний биед олон тооны гэмтэл, шарх учруулснаас амь насыг хохироосон үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд бусдын амь насыг санаатай хохироохоор чиглэсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байх обьектив болон субьектив талын шинжийг хангахыг шаарддаг.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг “Бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор хуульчилсан.

         Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатайгаар хамтран оролцсон этгээдүүдийн үйлдлийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж томьёолдог.

        Шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь амь хохирогчийн бие махбодод толгой руу нь каскаар цохих, нударганд жийргэлсэн чулуутай гараар толгойд цохих, өшиглөх, тонгорч унагах, хэвлий хэсэгт гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр халдаж байгаа үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэв.  Гэмт этгээдүүд нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч  тухайн нөхцөл байдалд “борц өгсөнгүй”, “шпал хулгайлж авсан, үхэр хулгайлсан гэж ярьсан байна” гэсэн шалтгаанаар хохирогчийг цохиж, зодох үйлдлээрээ хамтарч оролцсон байдаг.

         Шүүгдэгч нар нь амь хохирогчийг нэг цаг хугацаанд зодсон нь тэдгээрийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас Г.Баярсайханы амь нас хохирсон, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс аль гэмтлийг нь шүүгдэгч нарын хэн нь учруулсан байна гэж тогтоох шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь ээлжлэн амь хохирогчийг зодож түүний биед гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулсны улмаас нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь амь хохирогч Г.Баярсайханыг зодохдоо түүний эрүүл мэнд, амь насанд нь аюултай болохыг мэдэж байсан гэж үзэв. Шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь насанд хүрсэн, эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон зүйлийг зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай, өөрийнхөө хийж буй үйлдлээ удирдах, жолоодох, хэрэг хариуцах чадвартай болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 10, 12 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Гэмт хэрэг болсон газар, цаг хугацаанд шүүгдэгч Ц.М, Д.Д, Ц.М, Ц.Б, Э.А, талийгаач Г.Баярсайхан нар архидан согтуурч, Ц.М, Д.Д нар нь талийгаач Г.Баярсайханыг зодсон үйл явдлын дараа Ц.Б, Э.А нар сумын төв рүү явсан боловч тухайн үед болсон үйлдлийн талаар мэдэх зүйлээ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэж, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би өмнө нь хэлсэн мэдүүлэгтээ болсон зүйлийг дутуу, буруу хэлсэн зүйл байгаа. Учир нь Б ах эхлээд ”М ах, М эгч хоёр ингэж хэлээрэй гэж байна” гээд үг заасан. Дараа нь яг мэдүүлэг өгөхийн өмнө М ах, М эгч нар надад “үгээ нийлүүлж хэлнэ шүү, биднээс өөр юм хэлбэл чи буруудна шүү, өөрөө асуудалд орно шүү, ойлгов уу” гээд ятгаад байсан. Тиймээс би эхлээд худлаа хэлсэн... Тэгэхэд талийгаач залуу архи гаргаад ууж байхад М ах талийгаачтай “үхэр авсан, аваагүй” гээд ам мурийх гээд байсан. Мөн “хашаа хорооны мод авсан, аваагүй” гэдэг зүйл яриад байсан. Миний ойлгосноор талийгаач нь М ахын хороог нь ачаад явчихсан юм шиг байсан. Тэгээд л М ах талийгаач руу “чи авсан биз дээ, Цэрэндорж ах дээр яах гэж архи барьж очиж уусан юм” гээд зандраад байсан...Д ирээд талийгаач руу “хотод ээжийн бие муу байна гээд явж байсан хулгайч Айрагт юу хийж яваа юм” гэж хэлээд талийгаачийг барьж аваад тонгорч унагаад боож байгаад тавьсан... Тэд архи уугаад сууж байхдаа Д талийгаач руу “борц, 100,000 төгрөг өг, хулгайч” гэсэн зүйл яриад гартаа чулуу бариад дээлийнхээ нударганд хийгээд хажуудаа сууж байсан талийгаачийн дагз руу 3 удаа цохиод дахин цохих гээд байхаар нь би очиж гараас нь чулууг нь булааж авч хаясан. Тэр хооронд талийгаач Даас холдоод М ахын нөгөө талд гараад суучихсан. Харин М ах талийгаач руу “чи Д бид хоёрыг үхэр хулгайлсан гээд хүнд яриад явж байна гэсэн, би юу гэж чиний үхрийг хулгайлдаг юм, харин ч үхрийг чинь услаад явж байсан” гэж ярьсан, мөн “чи хорооны шпал ачсан биз дээ, чи манай ах Цэрэндоржийг танихгүй байж яах гэж архи авч очдог юм” гээд зандарч байгаад нүүр рүү нь гарынхаа арын хэсгээр 2 удаа цохиод авсан... Эхлээд М ах талийгаачийг барьж аваад цохих гэхэд талийгаач зугтсан, энэ үед Д ирээд талийгаачийг барьж аваад тонгорч унагаад цээжин дээр нь өвдөглөөд гараа далайснаа “чи муу цохивол үхнэ ш дээ” гэж хэлсэн. Гэхдээ Д цохиж харагдаагүй. Сүүлд 0,75 литрийн архи ууж байхад Д гартаа чулуу барьчхаад дээлийнхээ нударгаар чулууг жийрэглээд хажуудаа сууж байсан талийгаачийг татаад өвөр дээрээ тонгойлгож байгаад дагз руу нь чулуутай гараараа 3 удаа цохисон. Өөр зодсон цохисон асуудал гараагүй. Тэгэхэд талийгаачийн шар каск мотоцикл дээр нь өлгөөстэй харагдсан. Бусад нь огт каскгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би сүүлд өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр хэлсэн. Би худлаа хэлэх болсон шалтгаан нь М эгч надад “үгээ нийлүүлээрэй, архинд М бид хоёр явсан шүү, чи өөрөөр яривал асуудалд орно шүү” гэж хэлсэн. Тиймээс би эхлээд мэдүүлэхдээ худлаа ярьчихсан. Надад худлаа хэлэх их эвгүй байсан. Тиймээс би ер нь цагдаад үнэнээ хэлье гэж бодож байсан. Ингээд дахин мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Талийгаач Баярсайханыг Д тонгорч нуруугаар нь пидхийтэл унагаад цээжин дээр нь өвдөглөөд цохих гэж байснаа “цохивол чи муу үхнэ шүү дээ”  гэсэн. Дараа нь чулуу гартаа бариад дээлийнхээ нударгад жийрэглээд талийгаачийг тонгойлгож байгаад дагз орчим руу нь 3 удаа хүчтэй, далайж ирээд л цохисон. М ах болохоор талийгаачийн нүүр рүү гарынхаа ар хэсгээр 2 удаа цохисон. М ах, Д хоёр хоёулаа л талийгаачаас авлагатай, бас хашаа хорооны мод, үхэр, мал гэсэн өгөө авааны асуудалтай байсан. Тэрнээс болоод ч муудалцах маягтай байсан. Миний харсан зүйл энэ л байна... М ах дээлтэй байсан, яг ямар гэдгийг нь сайн санахгүй байна. Д болохоор бакалтай байсан, дээгүүрээ дээлтэй, миний санаж байгаагаар нударгатай, нударга нь сэмэрсэн, хуучин дээл байсан. Өнгийг нь сайн санахгүй байна, ногоон байсан санагдаад байна. Би яагаад Дын дээл нударгатай, нударга нь сэмэрсэн хуучин дээл байсныг нь санаж байна гэхээр Д гартаа чулуу бариад дээлийнхээ нударгад жийрэглэж бариад талийгаач Баярсайханыг цохисон, тэгэхэд би дээлийнх нь нударгыг харж байсан, тиймээс санаж байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ айгаад болсон зүйлийг үнэнээр нь хэлээгүй. Одоо үнэнээр нь хэлье... Би тэнд байхдаа талийгаачийг “чи манай шпалыг авсан биз дээ, үнэнээ хэлээч” гэхэд Баярсайхан “эгч минь би юу гэж авах юм бэ” гэсэн яриа болсон. Дараа нь М Баярсайханыг “чи дээр Д бид хоёрыг үхэр авсан гэж ярьж байсан” гэж хэлээд түүнтэй муудалцаад өөрийнхөө мотоциклийн каскаар талийгаачийн толгой руу 2 удаа цохиж аваад хоорондоо барьцалдаад М Баярсайханыг 1 удаа алгадсан. Үргэлжлүүлээд Д хажуугаар нь орж ирээд Баярсайханыг салгаж аваад зууралдаж байгаад газар унасан. Миний харснаар Д дээр нь Баярсайхан доор нь ороод унасан. Тэгээд Д Баярсайханы гэдэс орчим руу гараараа нэг удаа цохиж харагдсан. Өөр цохисон эсэхийг сайн хараагүй... Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... анх бид нарыг байж байхад Д хохирогч Баярсайханыг тонгорч унагаад, газар унасан байхад нь гэдэс рүү нь гараараа цохиж байгаа харагдсан ...” гэсэн өмнөх 2 удаагийн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 2019 он 04 дүгээр сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчим байхаа...Айраг сумын төв орохоос өмнө буюу сумын төвийн баруун урд байдаг төмөр замын гармаас урагш манай нутгийн хүмүүс болох М, М, Б, А, Баярсайхан мөн Зөөхий гэж дуудаад байдаг залуу нар байхад нь таарсан бөгөөд тэд нараас М, талийгаач Баярсайхан хоёр хоорондоо муудалцаад барьцалдсан байсан. Би тэр хоёрыг юунаас болж муудалцсаныг нь сайн мэдээгүй. Тэгэхэд хажуугаар нь Мын эхнэр М нь Баярсайхан руу “худлаа хэлсэн” гэсэн зүйл яриад бархираад байсан. Тэгэхээр нь би Баярсайханыг Маас салгаж аваад түүнийг заамдаад хавирч унагаад хэвтэж байхад нь гараараа баруун болон зүүн шанаа руу нь хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд би түүнд “битгий олон хүнд ингэж худлаа хэлж уурлуулж бай, үнэнээ хэлчхэж байгаач” гэж хэлээд түүнийг тавьсан. Өмнө нь 2019 оны 01 дүгээр сард байхаа, Баярсайхан нь манайд согтуу ирээд над руу “М та хоёр миний үхрийг хулгайлаад явчихлаа” гэхээр нь би гайхаад түүнийг дагуулж, М ахынд очиход Баярсайхан “худлаа ярьсан юм, тоглож байхад” гэж байсан юм. мөн Баярсайхан надаас 100,000 төгрөг аваад оронд нь борц өгнө гэж байсан бөгөөд тэр өдрийн өглөө би Баярсайхантай утсаар холбогдож, борцоо асуух гэхэд Баярсайхан “ээжийн бие муу байна, би хотод байна” гэж хэлж байсан. Гэтэл тэр өдрөө хотод байгаагүй, надтай таарахаар нь би уурандаа Баярсайханыг хавирч унагаад хэд хэд алгадсан. Би 4-5 удаа Баярсайханы баруун, зүүн хацар руу алгадсан. Бусад хүмүүс бол Баярсайхантай муудалцаагүй...Тэгэхэд М ах өврөөсөө 1 шил, 0,75 литрийн архи гаргаж ирээд намайг аягалчих гэхээр нь би аягалсан бөгөөд бид нарыг архи ууж байхад М “муу ял минь, чи танихгүй байж яахаараа ах дээр нэг архи авч очдог юм, чи муу л тэр хороог ачсан, хэргээ хүлээ” гээд нэг шар өнгийн каскаар Баярсайханы толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. М ах Баярсайханы толгой руу бараг 10 орчим удаа цохисон байхаа. Тэгэхэд Баярсайхан толгойгоо гараараа хаагаад л “уучлаарай ахаа” гээд суугаад байсан. Тэгээд М ах Баярсайханыг дахин цохих гэхээр нь би гараараа хаагаад болиулсан. М ах босоод Баярсайханыг сууж байхад нь хувцаснаас нь чирч гулдраад өвдгөөр нь тэврээд толгойгоор нь доош нь харуулаад бөгсийг нь гаргаж ирээд 2-3 удаа алгадаад, үргэлжлүүлээд толгойгоор нь газар унагаад Баярсайханыг эвхрээд хэвтэж байхад нь бөгс, нуруу, гэдэс рүү нь нийлээд 4-5 удаа байхаа нэлээн хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд талийгаач “ахаа болъё” гээд гараараа толгойгоо салаавчлаад атрилдаад хэвтээд байсан. М ах тэгээд Баярсайханыг зодоод болихгүй байхаар нь би очиж салгаад, Баярсайханыг хажуудаа авч суусан. Тухайн үед Б нь “М эгч бархираад унана ядаргаа” гээд Адъяатай хамт түрүүлээд явчихсан. Б Адъяагаар хүргүүлж байгаа гэж байсан бөгөөд тэр хоёр харанхуй арай болоогүй байхад явсан. Би Б мотоцикл дээрээ сайн сууж чадахгүй болохоор нь түүнийг түшиж суулгаж өгөөд, явуулчхаад эргээд харахад М Баярсайханыг дөрвөн хөллүүлчихээд толгой руу нь өшиглөөд газар унагаад хөдлөх гэхээр нь шилэн хүзүүн дээр нь хөлөөрөө гишгээд бөгс, цээж, хөл, гуя руу нь дахин 4-5 удаа өшиглөсөн. Баярсайхан нүүрээ 2 гараараа хаагаад толгойгоо салаавчлаад хэвтээд байсан. М Баярсайханыг зодоод болохгүй болохоор нь би Мыг салгаж аваад М, М хоёрыг явуулчихаад Баярсайхантай хамт үлдсэн...Мыг явах үед талийгаач толгойгоо барьчихаад л босохгүй хэвтээд байсан. Би Баярсайханыг “одоо бос хоёулаа төв рүү оръё” гэхэд Баярсайхан “толгой өвдөөд байна, жоохон хэвтээдэхье” гэсэн. Энэ үед Баярсайханы утас нь дуугараад байсан. Тэр үед Баярсайхан “миний утас цамцны халаасанд байгаа” гээд тайлаад газар хэвтэж байсан цамцаа хэлэхэд би түүний газар унаад өвс, шивээ наалдсан хувцасных нь халааснаас гар утсыг нь гаргаж ирэхэд Саруул гээд сумын захиргаанд ажилладаг залуу залгаж байсан. Тэгэхээр нь би Саруулыг “Баярсайхан бид хоёр гармын цаана байна, ганц шил архи аваад ир” гэхэд Саруул “би ажилтай байна, мөнгө байхгүй” гэж ярьсан. Тэгэхээр нь би Баярсайханыг “алив бос явъя” гэхэд Баярсайхан “чи яв яв, жоохон байж байгаад явчихна” гээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би түүнийг орхиод төв рүү ороод хадам ээж Болорцэцэгийнд ороод тэнд байсан эхнэр хүүхдээ аваад явах гэхэд “харанхуй болсон юм чинь яаж явдаг юм” гэхээр нь би эхнэр хүүхдээ орхиод “би хөдөө гэр рүүгээ явлаа” гэж хэлээд гарсан. Хадам ээжийнд манай хадам ээж Болорцэцэг, манай эхнэр Дима, эхнэрийн дүү, манай хүүхдүүд байсан. Ингээд би хадам ээжийнхээс гараад Бат-Ирээдүйтэй утсаар яриад “ганц юм ууя, мөнгө байна уу” гэхэд Бат-Ирээдүй “за чи тэгвэл хүрээд ир, карт аваад яв, би унаагүй” гэж хэлсэн. Тэгээд би Бат-Ирээдүйгийнд 21 цаг өнгөрч байхад л байх, цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, очоод түүний банкны картыг аваад түүний гэрийн хажууд байдаг улаан дэлгүүрт ганцаараа орж, 0,5 литрийн Соёрхол архи, Кока кола ундаа, улаан шонхор тамхи авч, буцаад Бат-Ирээдүйгийнд очиж авсан архиа уусан. Бат-Ирээдүйгийнд түүний эхнэр байсан бөгөөд би Бат-Ирээдүйтэй архи ууж байхдаа Саруултай утсаар яриад тоглоомоор “би нөгөө газраа байна, чи архи авчрах яасан бэ” гэхэд Саруул “би амжихгүй ээ, унаа байхгүй, яаж тэр хүртэл явдаг юм” гэсэн. Би Баярсайхантай хамт байхдаа утсыг нь мартаад өвөртлөөд аваад явчихсан байсан болохоор Саруултай Баярсайханы утсаар ярьсан. Би Бат-Ирээдүйгийнд байхдаа мөн эхнэртэйгээ “чи Саруулыг очихоор нэг шил архины мөнгө өгөөд явуулчих, Саруул наана чинь очих байх” гэж хэлсэн. Ингээд Саруул ч ирээгүй бөгөөд би Бат-Ирээдүйтэй 1 шил архи уучихаад шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ харихаар гарсан. Би буцахдаа өмнө явсан замаараа явахад Баярсайхан өмнө нь байсан газраа хэвтэж байсан. Тэгэхээр нь би түүнийг татаад босгох гэхэд Баярсайхан “би жоохон унтаж байгаад явна, архиа гаргаж байж явна” гээд босохгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрээ дуудахад манай эхнэр Дима очлоо гэхээр нь би тосож авахаар явж байхад Дима Мтай хамт ирж байсан бөгөөд би тэр хоёрыг аваад Баярсайхан дээр ирэхэд Баярсайхан мөн л босоогүй хэвтэж л байсан. Би эхнэр болон М эгч хоёрт “гурвуулаа яаж ийж байгаад төв рүү оруулъя” гэхэд Баярсайхан “зүгээр зүгээр” гээд байсан. Мөн М эгч Баярсайханыг татаж чангаагаад “зүгээр байна, зүгээр байна” гэхээр нь би Дима, М эгч хоёрыг төв рүү оруулж өгчхөөд буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Би буцахдаа Баярсайханы хажуугаар явахад Баярсайхан бөгсөн дээрээ суучихсан харагдсан. Тэгэхээр нь би түүнийг босоод явах гэж байгаа юм байх гэж бодоод явчихсан ... Би анх Баярсайхантай уулзаад л түүнийг заамдаж аваад хавсарч унагаад 4-5 удаа алгадсан. Би түүнийг өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Харин М нь Баярсайханыг каскаар толгой руу нь 10 орчим удаа цохиж, хувцаснаас нь чирж, өшиглөж өвдгөөр нь тэврээд доош харуулж, толгой, нүүрээр нь газар унагасан. Мөн толгой дээр нь гишгэж бөгс, нуруу, цээж, хэвлий рүү нийт 10 орчим удаа хүчтэй өшиглөсөн. Маас өөр хүн бол Баярсайханыг зодоогүй ... Би Баярсайханы утсыг авч явж байгаад гээсэн байсан. Яг хаана унагаснаа мэдэхгүй байна ... М Баярсайханыг зодож байхад хажууд нь М, Б, Адъяа нар байсан. Сүүлд нь Б, Адъяа нарыг явсны дараа ч гэсэн М Баярсайханыг газар дөрвөн хөллүүлээд толгой дээр нь гишгээд цээж, бөгс, гуя руу нь 4-5 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 81-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... Би Баярсайхантай 20 орчим минут болоход талийгаач ерөөсөө хөдлөхгүй дээр хэлсэн нэг байрлалтай л хэвтээд байсан. Түүний цамц нь тайлагдаад битүү шивээ болсон байхаар нь би хажууд нь авчирч тавиад, өмд нь шувтарсан байхаар нь дээш нь татаад өгсөн. Баярсайханы хамраас цус гарсан, дээд уруул нь хавдсан байсан, би түүний биед нь өөр гэмтэл байсан эсэхийг сайн анзаараагүй, гадаа ч харуй бүрий болсон байсан. Тухайн үед Баярсайхан “би жоохон хэвтэж байгаад мотоциклоо унаад явчихна” гэсэн тул би түүнийг орхиод явсан. Намайг шөнө 01 цаг өнгөрч байхад буцаад талийгаач дээр очиход талийгаач яг үлдсэн газраа хэвтэж байсан бөгөөд намайг явахад хажуу тийшээ хараад толгойгоо салаавчлаад хэвтэж байсан бол тэгэхэд дээшээ хараад хэвтэж байсан. Эхлээд М ах Баярсайханыг каскаар цохиход бүгд л байсан, бүгд харсан байх, мөн эхний 0,75 литрийн архийг ууж байхад М ах талийгаачийг үе үе нүүр рүү гараараа цохиж авахад, мөн “бос” гээд бөгс рүү нь зөөлөн өшиглөж байхад дээрх хүмүүс бүгд байсан. Сүүлд А, М эгч хоёр дэлгүүр явах үед М ах талийгаачийг чирч гудчаад өшиглөж зодоход Б хараад сууж байсан. Б Мыг болиулахгүй байсан. Тэгээд Б, А нарыг явсны дараа М, М, Баярсайхан бид 4 үлдсэн. Энэ үед М ах дахиад Баярсайханыг зодож байхад М эгч болсон зүйлийг харж байсан ... Б өөрөө мотоцикл дээр сууж чадахгүй байдалтай, нэлээн согтуу байсан. Би Быг араас нь өргөж мотоцикл дээр суулгаж өгсөн. М ах, М эгч хоёр ч мөн адил нэлээн согтсон байсан. Сүүлд тэр хоёр явахдаа мотоциклоо сайн унаж явж чадахгүй байж байгаад салгалаад нэг юм явсан. Талийгаач ч нэлээн согтсон байсан. Би нэг их уугаагүй болохоор гайгүй байсан. А бол архинаас огт уугаагүй тул эрүүл байсан ... Би эхлээд ирэнгүүтээ талийгаачийг хавирч унагаад, 4-5 удаа алгадсан. Би өөрөөр талийгаачийг цохиж, зодсон зүйл байгаагүй. Би Баярсайханыг чулуугаар цохисон зүйл байхгүй ... Би тэгэхэд цэнхэр өнгийн дээл, шар өнгийн бүс, хар өнгийн бакал гуталтай байсан. М ах улаан хүрэн өнгийн дээлтэй байсан санагдаж байна ... Би ногоон өнгийн дээл өмсдөг байсан. Би уг дээлийг өмнө нь Хишигжав гэх хүнд өгсөн байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 17-18-ны үед найз маань нас барсан. Түүний ажил явдал нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Хишигжавын ажил явдал болсон өдөр түүний төрсөн ах Ганцэнгэл гэдэг хүн надад миний дээл бүсийг өгөхөөр нь би тэр өдрөө гэрийнхээ гадаа шатаасан байсан. Намайг дээлээ шатааж байхад М ах, М эгч хоёр “хонио буцаачихаад явж байна” гээд ирж таарсан. Тэр үед би тэр хоёрт болсон зүйлийн талаар хэлээд дээлээ сэжиглээд шатааж байгаа тухай хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 87-90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... би тоглоом шоглоомоор Баярсайханыг хавирч унагасан. Тэгээд 2 удаа хацарт нь зөөлхөн алгадсан ... бид нар архи уух гээд сууж байхад М хажуудаа сууж байсан Баярсайханы толгойны ар дагз руу нь каскаар цохиод байсан. Мөн сууж байхад нь бөгсөн дундуур нь өшиглөөд байсан. Тэгээд хөлөөс нь чирээд зодоод байсан. Толгойгоор нь доошоо харуулж, хөлөөс нь өргөөд толгойгоор нь газар мөргүүлээд байсан. Мөн газар хэвтэж байхад нь цээж рүү нь М өшиглөөд байсан. Мөн шилэн хүзүүн дээр нь хөлөөрөө гишгээд цээж рүү нь өшиглөөд байсан. Тэгж байгаад Б, А хоёр яваад өгсөн. Түүний дараа нь М, М нар яваад өгсөн. Харин би талийгаач Баярсайхантай хамт үлдсэн ...” гэсэн мэдүүлэг, /5 дугаар хавтасны 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би өмнө нь сандраад худал мэдүүлсэн. Би өмнө нь цагдаа гэж байгаагүй. Би төмөр замын гармын цаана талийгаач Баярсайхан, Б, Адъяа нартай таарсан. Өмнө нь өнгөрсөн өвлөөр Д надад “Баярсайхан танай хаваржаан дээр байдаг хороог хэний хороо юм, танайх уу, М ахын хороо юм уу” гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай хороо алга болчихсон байсан. Мөн тэр үеэр Баярсайхан Дд “Төв аймаг руу шпал мод зарсан, 30 гаруй ямаа авчирна” гэж ярьж байсан. Дээрээс нь нэг хэсэг Баярсайхан машин унаад яваад байсан. Тэгэхээр нь би Баярсайханыг авсан гэж хардаж байсан юм. Тэрнээс өмнө нь бас Баярсайхан Дд “М та хоёр манай үхрийг хулгайлсан” гэж хэлж байсан. Би уг асуудлуудыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баярсайхантай таарахад асуусан. Би Баярсайханаас “чи намайг үхэр хулгайлсан гэж ярьсан байсан, би хулгай хийх хүн мөн үү, би хулгай хийчих болоогүй” гэхэд Баярсайхан “үгүй уу, ахаа, би тийм зүйл яриагүй” гэж байсан...Талийгаач тэгэхэд 0,5 литрийн архи гаргаад тэрийг нь бид нар уугаад дуусаж байхад Д ирсэн. Д ирээд Баярсайханыг “нөгөө хотод байгаа хүн чинь энд явж байдаг юм уу” гэж хэлсэн. Мөн Д “борц авчирч өгнө гэсэн яасан” гэж ярьж байгаад Баярсайханыг гараараа мөр рүү нь цохиход Баярсайхан хазайхад нь Д Баярсайханы бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Д Баярсайханы хажууд суугаад түүнтэй борцныхоо тухай ярьсан. Тэгээд Д явъя гэж хэлээд бид нар цаашаа яваад довны цаана очсон. Тэнд миний авсан 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Бид очоод сууж байхад эхлээд надад архинаас их хэмжээтэй хийгээд өгсөн. Би тэр архийг уугаад нэлээн халсан. Тэгээд архиа тойруулаад ууж байхад Д Баярсайханыг “чи худлаа хэлсэн, хичнээн сар боллоо, хотод явж байна гэж худлаа хэллээ” гээд цамцнаас нь татаад нааш цааш татаад түлхээд байсан. Д тэгэхэд архи аягалж байсан. Би тэнд байхдаа Баярсайханд “хоёулаа одоо шпал гэж маргалдаад яахав, тэр миний ч хашаа байгаагүй, чи хаанаас тэр шпал зарсан юм” гэхэд Баярсайхан “би таны шпалыг аваагүй, би хүнээс авсан” гэж яриад байсан. Тэгээд Б, Адъяа хоёр яваад өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ яваад хашаандаа байсан айлд очиж хоносон. Өглөө нь Дын эхнэр Диймаа ирээд эхнэр бид 3 сундлаад явж байхад Баярсайхан бидний архи уусан газар байсан бөгөөд өнгөрчихсөн байсан. Тэгэхэд Диймаа “Д яах юм бэ” гээд уйлаад байхаар нь цагдаад хэлээгүй. Би Баярсайханд гар хүрээгүй. Харин Д бидэн дээр ирээд юм ярьж байгаад Баярсайханыг гараараа мөр рүү цохиход хазайхад нь бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн. Сүүлд нь 0,75 литрийн миний авчирсан архийг ууж байхад зэрэгцэж суучихаад мөрнөөс нь татаад нааш цааш түлхээд байсан. Тэр үедээ бас жижиг хавтгай чулуугаар талийгаачийн толгой руу 2 удаа цохиод авсан. Энэ үед манай эхнэр М, Адъяа, Б нар байсан. Тэгэхэд талийгаач Дыг боль л доо гээд толгойгоо бариад байсан. Бид нар Дыг боль л доо гэж хүртэл хэлж байсан. Тэгэхэд талийгаачид ил гэмтсэн барьсан зүйл байгаагүй. Цус гасан зүйл байгаагүй. Намайг явахад ч талийгаач зүгээр байсан  ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 151-152 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мыг гэрч Б.Диматай мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нүүрэлдүүлэн авсан: “... Тэр өдрийн өглөө 05 цаг өнгөрч байх үед Дима М бид хоёр дээр буюу бидний байсан айлд ирээд бид нар хамт хөдөө гэр рүүгээ явахаар болсон. Бид миний мотоцикл дээр сундлаад явсан бөгөөд хөдөө гараад давхиж байхад замд өмнөх өдөр нь бид нарын архи уусан газарт талийгаач Баярсайханы мотоцикл байгаа нь харагдсан. Тухайн үед Дима “хэдүүлээ нөгөө хүн дээр очъё” гэж хэлэхээр нь Баярсайханы мотоцикл дээр яваад очиход Баярсайхан ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй дээшээ хараад нас барсан байдалтай харагдсан. Түүний хажууд нь куртик шиг цамц нь хэвтэж байсан. Талийгаачийг харчихаад би “одоо яах уу, хүн амьтанд хэлэх үү” гэхэд Дима ”Д яах юм бэ, боогоод үхчихвэл яах юм бэ, одоо хөдөө явах уу, утас нь холбогдож өгөхгүй байна” гэж хэлэхээр нь бид нар хэн нэгэнд хэлэлгүй цааш хөдөө явсан. Ингээд Дынд очиход Д гэртээ унтаж байхаар нь түүнийг дуудаж сэрээгээд “Баярсайхан үхсэн байна шүү дээ” гэхэд Д “цаадах чинь маяглаад байгаа юм биш биз дээ” гээд Баярсайханыг хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “үгүй ээ, бүүр өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тухайн үед Д “одоо хэдүүлээ мэдээгүй л гээд байж байя” гэж хэлэхээр нь би юм дуугаралгүй явах гэхэд Дима М бид хоёрыг “байж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь М бид хоёр тэднийд 20-30 минут орчим байж байгаад гэр рүүгээ явсан. Үүний дараа би гэртээ очоод хурга, ишгээ тавьчихаад хонио услах гээд явж байхад Д мотоциклтой ганцаараа ирээд “би дээл хувцсаа шатаачихсан” гэхээр нь би “яаж байгаа юм” гэж асуусан. Тэгэхэд Д “хувцас аягүй их ноцогнуур /шивээ, өргөс/ болчихсон байсан” гэж хэлсэн. Тэгээд л Д буцаад давхиад явсан. Би талийгаачийг хараад “нохой идэг” гэж хэлээгүй. Тэгэхэд нохой ч явж байгаагүй. Д ирээд дээлээ шатаасан тухай ярихад миний хажууд М байсан, өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 178-181 дүгээр хуудас/, 

Шүүгдэгч Ц.Мын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Д гартаа жижгэвтэр чулуу аваад атгаж байгаад Баярсайханы толгойн орой руу нэг удаа цохиход Баярсайхан толгойгоо гараараа хаагаад тонгойход Д үргэлжлүүлээд талийгаачийн дагз орчим руу 2 удаа нөгөө чулуугаараа цохисон. Д Баярсайханыг тэгээд зодоод байхаар нь М очиж, Дыг болиулсан. Тэгсэн чинь Баярсайхан миний баруун талд, харин Д миний зүүн талд суусан. Бид хэд архинаас ганц нэг ууж байхад Б, А 2 яваад өгсөн. Харин Баярсайхан, Д, М бид нар сууж байгаад нар шингээгүй, гэгээ тасраагүй байхад М бид хоёр сумын төвд байдаг хашаандаа буюу манай хашаанд буусан байсан айлд очиж хоносон...Миний харснаар Д Баярсайханыг чулуугаар толгой руу нь 3 удаа цохисон, сууж байхад нь хувцаснаас нь дугтарч татаад байсан. Өөр зодож цохиж харагдаагүй. Намайг явахад талийгаач зүгээр л үлдсэн. Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй. Би талийгаачтай огт муудалцаагүй, муудах зүйл ч болоогүй. Би зүгээр, яах уу манай малын хорооны шпал мод 2018 оны 11 дүгээр сард алга болчихсон. Тухайн үед би Баярсайханыг “чи тэр хашаа авсан уу, чи ямаа хаанаас, ямар мөнгөөр авсан юм” гэж асуусан, мөн Баярсайхан намайг “бяруу хулгайлсан” гэхээр нь “би хулгай хийгээгүй, үнэн учрыг нь цагдаа гаргаад өгөх байлгүй” л гэж ярьсан. Тэрнээс биш Баярсайхантай огт муудалцаагүй. Би Баярсайханд нэг ч гар хүрээгүй. Баярсайханыг Д тонгорч унагасан зүйл болоогүй. Өмнө нь би мэдүүлэг өгөхдөө Д Баярсайхан хоёр  муудалцсан талаар яриагүй нь Дыг бодоод тэгээд хэлчихсэн. Би бол тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед Д шар ногоон өнгийн дээлтэй байсан, харин би ногоон өнгийн дээлтэй байж байсан. Миний дээлийг сүүлд хураан авсан. Намайг явах үед Баярсайхан зүгээр л байсан, ил харагдах шарх үүсээгүй байсан. Баярсайхан, Д хоёр зүгээр л юм яриад суугаад үлдсэн. Баярсайханд ямар нэгэн зовуурьгүй, зүгээр босож суугаад л байж байсан. Тэр хоёр нэг их согтоогүй зүгээр л байсан. М, А хоёр архинаас огт уугаагүй. Эрүүл байсан. Бид нарыг архи ууж байхад Зөөхий гэж дуудаад байдаг залуу биднийг 0,5 литрийн архи ууж байхад ирчхээд удаагүй яваад өгсөн. Мөн Ганбаатар гэх манай нутгийн хүн ганцаараа мотоциклтой явж таарсан. Тэд нар удаагүй, мэнд мэдчихээд яваад өгсөн. Баярсайханыг нас барсныг мэдээд Дима л “Д яах юм бэ, боогоод үхчихвэл яах юм бэ, гэр рүүгээ явъя, утсаа авахгүй байна” гээд уйлаад байхаар нь би цагдаад хэлээгүй ... бид нарыг архи ууж байхад нэг их согтсон хүн байгаагүй, Б арай жоохон илүү согтсон байсан ч гэсэн тийм айхтар согтоогүй байсан. А Быг сундлаад мотоциклыг нь унаад яваад өгсөн ... Д бидэн дээр анх ирэхдээ эрүүл байсан. Маргааш өглөө нь намайг Дынд очиход Д надтай тодорхой зүйл яриагүй. Би Дыг ямар учраас дээлээ шатаасныг сайн мэдэхгүй байна. Надад тодорхой зүйл хэлээгүй ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 72-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “ ... Намайг явахад талийгаач зүгээр л байсан. Би амь хохирогчтой муудалцсан барьсан зүйл байхгүй, ердөө муудаагүй ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 147-148 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “ ... Д хохирогч Баярсайханыг борц өгнө гэж хүнээс мөнгө авчихаад худлаа ярилаа гээд зодсон. Анх тэгж зодохдоо Баярсайханыг эхлээд тонгорч унагаад, аймхай дээр нь өвдгөөрөө өвдөглөн дарж, газраас чулуу аваад 2-3 удаа цохисон. Тэгээд эхнэр бид хоёр Дыг хориод тэр хоёрыг салгаж, талийгаачийг би хажуудаа суулгасан. Тухайн үед Д хэдүүлээ өөр газар очиж сууцгаая гээд байсан газраасаа өөр газарт очиж сууцгаасан. Тэгээд тэнд очоод л Д дахин хохирогч Баярсайханыг барьж аваад тонгорч унагаад, заамдаж тонгойлгож байгаад, толгой руу нь мөн чулуугаар 2-3 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 10-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “...Баярсайхан ханцуйнаасаа 0,5 литрийн архи гаргаж ирээд М, Баярсайхан, М эгч бид 4 уусан. Харин А архинаас уугаагүй. Тухайн үед би архи аягалж өгч байсан бөгөөд М эгч Баярсайхантай “шпал авсан” гэсэн юм яриад байсан. Мөн М ах Баярсайханыг “үхэр авсан аваагүй” гэсэн зүйл ярьж байсан. Би наана нь М эгчтэй “хэдэн мал төллөх, малчин авсан уу” гэсэн яриа өрнүүлж байсан...Тэр үед намайг М эгчтэй юм яриад байж байхад М Баярсайхантай “үхэр, мал” гэж юм яриад муудалцаад каск бариад Баярсайхан руу далайгаад “муу хулхи, ална шүү, муу пизда минь” гэж байсан. Тэгэхэд Д дөнгөж ирсэн байсан бөгөөд бас л Баярсайханыг “борц өг” гээд л муудалцах маягтай байсан. Би тэднийг яг муудалцаад зодолдсон эсэхийг сайн мэдэхгүй байна... Биднийг 0,5 литрийн архи ууж байхад М ах Баярсайхантай үхэр гэж нэг ярьж байснаа “муу хулхи ална шүү, пизда минь” гээд гартаа барьсан каскаар далайж байсан. Яг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би архи аягалаад тодорхой хараагүй. Д талийгаачтай “борц өг, 100,000 төгрөг өг” гэж яриад муудалцах маягтай байсан. Гэхдээ яг зодоон цохион болсон эсэхийг мэдэхгүй байна. Би их муудсан байсан  ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна, надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би сүүлд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөвөөр хэлсэн. Би болсон зүйлийг сайн санахгүй байсан. Тэгэхэд М эгч надад “үгээ нийлүүлээрэй” гээд байхаар нь би худлаа хэлчихсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ... М ах, талийгаач Баярсайхан хоёр үнэндээ хорооны шпал модны тухай яриад муудалцсан. Тэгээд М ах талийгаачийг “муу хулхи” гээд цохих гэхэд нь нөгөөх нь зугтсан. Энэ үед Д ирээд талийгаачаас борц нэхээд л байсан. Би нэлээн согтоод болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм. Би тасарсан байна лээ. Зарим юмаа бүдэг санаад байгаа юм. Бид нар талийгаач Баярсайханы гаргасан 0,5 литрийн 1 шил архийг уучхаад дараа нь цаашлаад 2 шил 0,75 литрийн архи уусан байсан. Эхнийхийг нь М ах гаргаж, дараа нь А, М эгч хоёр архинд явсан гэсэн. Би тэрийг ч санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар М ах талийгаач Баярсайхан руу том том дуугарахад Баярсайхан айсхийгээд холхон байгаад байсан. Сүүлдээ хажууд нь ирээд суучихсан байсан. Намайг явах үед М ах талийгаач руу хашаа хорооны шпал гээд яриад үлдсэн. Харин Д “борцоо авмаар байна” гээд байсныг санаж байна. Би тийм зодоон цохион болсныг мэдэхгүй, санахгүй байгаа юм. Намайг хүн өргөж мотоцикл дээр суулгасан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 103-104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... М эгч л “намайг архи уусан гэж битгий хэлээрэй, намайг Атэй биш Мтай хамт архинд явсан гэж хэлээрэй, чи түрүүлээд явсан шүү дээ, битгий буруу зөрүү юм яриарай” гэж хэлсэн. Намайг байхад хэрүүл маргаан болох нь болсон, би тэрийг нуугаад хэлээгүй. Сүүлд нь үнэн зөвөөр хэлсэн ...” гэсэн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 165-166 дугаар хуудас/ зэргийг өөр хооронд нь харьцуулахад 2019 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь үйлдлээрээ бүлэглэн хохирогч Г.Баярсайханыг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгах үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан болно. Хуулийн энэ заалтын дагуу хэрэгт авагдсан эдгээр шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн газарт эдгээрээс өөр хүн байгаагүй, Ц.М, Ц.М нар нь эхнэр, нөхөр бөгөөд Ц.Б, Ц.М нар төрсөн эгч дүүс, Э.А нь Ц.Мгийн төрсөн ахын хүүхэд тул мөрдөн шалгах ажиллагаанд өөрийнхөө болон гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулан өмгөөлөгч оролцуулан мэдүүлгийг авсан байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Д, Ц.М нарыг амь хохирогч Г.Баярсайханыг зодож, түүний биед олон тооны гэмтэл, шарх учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхдээ зөвхөн олон тооны гэмтэл, шарх учруулснаар зүйлчилсэн нь учир дутагдалтай ба гэмт этгээдүүдийн хувийн байдал, субьектив санаа зорилго, хэрцгий авир, тохуурхал, харгис хэрцгий байдал зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул харгис хэрцгийгээр хүний амь хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Д, Ц.М нар нь бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна гэж үзлээ.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд бөгөөд хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс энэ гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог. Харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисон байх шинжийг хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.М нь амь хохирогч Г.Баярсайхантай харилцан итгэлцлээр хүлээсэн болон асран хамгаалах ямар үүрэгтэй талаар нотлох баримт  авагдаагүй тул гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Тэрээр харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэгтэй этгээдэд ч хамаарахгүй байна. Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэд дэх заалтаар зүйлчилж байгаагаа бичээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Д.Д, Ц.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Ц.М нь эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, гэрч Э.А, Ц.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл байна.

Уг гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Тухайлбал, гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл байна.

“Гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ.

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би дүү нартаа “мэдүүлгээ хооронд нь зөрүүлэв ээ, үнэн зөвөөр нь л хэлээрэй” гэж хэлсэн. Гэтэл буруугаар ойлгосон уу, яасан юм худлаа л хэлчихсэн юм шиг байна ... ” гэсэн мэдүүлэг нь:

Гэрч Ч.Баярсайханы 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой ... М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэлээн л согтуу байсан. М ухаанаа мэдэж байсан үгүйг сайн мэдэхгүй байна. М ч нэлээн согтуу байсан ...... тэр өдрийн маргааш нь эхнэр Нарантуяа бид хоёрт “Мг согтуу ирсэн, хоорондоо муудсан барьсан гэж цагдаад битгий хэлээрэй” гэсэн. М л ганцаараа цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батцацралын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой Б ах манайд ирээд Аг “чамайг цагдаа дуудсан, М эгч, М хоёр мэдүүлгээ адилхан өгөөрэй гэсэн шүү” гэж хэлээд гэрээс дагуулаад авч гарсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа байхаа, А аймгийн төв дээр очиж мэдүүлэг өгсөн байх. Сүүлд А надад “би мэдүүлэг өгөхдөө 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэд нарыг муудалцсан, Д талийгаачийг чулуугаар цохисныг хэлээгүй нуусан, тэрнээс болоод өөрөө яллагдагчаар татагдсан” гэж байсан. Би ямар учраас Аг энэ тухай нуусныг мэдэхгүй байна  ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Нарантуяагийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ орхигдуулсан зүйл байгаа. Тэрийгээ одоо хэлье. Хэрэг болдог өдөр М, М хоёр манайд ирэхдээ нэлээн согтуу ирсэн... Үдээс хойш М, М эгч хоёр манайд ирсэн бөгөөд М эгч Баярсайхан бид хоёрт “цагдаад намайг согтуу ирсэн гэж битгий хэлээрэй, Мыг л жоохон халамцуу ирсэн гэж хэлээрэй, биднийг хоорондоо маргаж муудалцсан гэж хэлж болохгүй шүү” гэсэн. Тэгээд цагдаа нарыг ирээд биднээс мэдүүлэг авахаар нь би М эгчийн хэлснээр нь хэлчихсэн ... М эгчийн хувцас өвс ч юм уу, шивээ ч юм уу болсон байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна, надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би сүүлд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөвөөр хэлсэн...” гэсэн мэдүүлэг,  шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... М эгч л “намайг архи уусан гэж битгий хэлээрэй, намайг Атэй биш Мтай хамт архинд явсан гэж хэлээрэй, чи түрүүлээд явсан шүү дээ, битгий буруу зөрүү юм яриарай” гэж хэлсэн. Намайг байхад хэрүүл маргаан болох нь болсон, би тэрийг нуугаад хэлээгүй...”гэсэн мэдүүлэг,  шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “Би өмнө нь хэлсэн мэдүүлэгтээ болсон зүйлийг дутуу, буруу хэлсэн зүйл байгаа. Учир нь Б ах эхлээд ”М ах, М эгч хоёр ингэж хэлээрэй гэж байна” гээд үг заасан. Дараа нь яг мэдүүлэг өгөхийн өмнө М ах, М эгч нар надад “үгээ нийлүүлж хэлнэ шүү, биднээс өөр юм хэлбэл чи буруудна шүү, өөрөө асуудалд орно шүү, ойлгов уу” гээд ятгаад байсан. Тиймээс би эхлээд худлаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би сүүлд өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр хэлсэн. Би худлаа хэлэх болсон шалтгаан нь М эгч надад “үгээ нийлүүлээрэй, архинд М бид хоёр явсан шүү, чи өөрөөр яривал асуудалд орно шүү” гэж хэлсэн. Тиймээс би эхлээд мэдүүлэхдээ худлаа ярьчихсан. Надад худлаа хэлэх их эвгүй байсан. Тиймээс би ер нь цагдаад үнэнээ хэлье гэж бодож байсан. Ингээд дахин мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “... Б ах надад “М эгч архинд М бид хоёрыг явсан гэж хэлээрэй гэсэн шүү” гэж байсан. Мөн намайг Сайншанд суманд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхөөр ирсэн байхад М эгч надад “болсон зүйлийг мэдээгүй, хараагүй гээд явчхаарай” гэж ятгасан. Тиймээс би худлаа хэлчихсэн. Би уг нь болсон зүйлийг үнэнээр нь хэлье гэж бодож байсан ...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж, худал мэдүүлэг өгсөн болон гэрч нарт хууль бусаар нөлөөлсөн болох нь тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Ц.Мгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3.Шүүгдэгч Ц.Б, Э.А нар нь эрүүгийн 1919001560080 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Д, Ц.М нар нь 2019 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Г.Баярсайханыг бүлэглэн зодсон гэдгийг мэдсээр байж “... тухайн үед хэрүүл маргаан болоогүй... би түрүүлээд явчихсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б, Э.А нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтаар гэрч Ц.Б, Э.А нар худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Ц.Б, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар “...Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтийн 4-т амь хохирогчийн биед учирсан гэмтэл 18-20 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Мөн учирсан гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар тогтоосон, энэ дүгнэлтийг Шүүхийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй гэж үзсэн. Цогцост хийсэн үзлэгийг Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19:50 минутад эхлэв гэж тэмдэглэгдсэн. Цогцост шинжилгээ орохоос өмнө гэмтэл үүссэн 18-20 цагийн хугацааг тодорхойлоход 2019.04.26-ны 23:50 минутаас 04.27-ны өдрийн 01:50 минутын хооронд цогцост гэмтлүүд үүссэн байхаар байна... Гэрч Ч.Баярсайханы 19-20 цаг болж байхад М, М нарыг ирсэн гэх мэдүүлэг, гэрч Нарантуяагийн тэр өдөр хоолоо хийж идээд нөхөртэйгөө хамт байхад М, М нар 20 цагийн орчимд ирсэн гэх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр гаргасан цаг хугацаанд М хохирогчид учирсан гэмтлийг учруулаагүй болох  нь цаг хугацааны хувьд шууд нотлогдож байна.  М нь цаг хугацаа болон үйлдлээрээ амь хохирогчийн амь насыг хохироосон үйлдлүүдтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдож байна. ..Шинжээчийн дүгнэлтээр Мыг явснаас хойш амь хохирогчийг үхэлд хүргэсэн, хавсарсан олон гэмтлүүд үүссэн нь тогтоогдсон. Уг гэмтлүүдтэй цаг хугацааны хувьд хамааралгүй, гэмт үйлдлүүдтэй шалтгаант холбоогүй байхад гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагч Дын М нь амь хохирогчийг зодсон гэх мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Мөн Агийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Энэ мэдүүлэг нь Бын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна... Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэсэн агуулга бүхий мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Т.Урангоо: М ямар хэргийн улмаас буруутгагдаад байгаагаа одоо болтол ойлгохгүй байгаа. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мд 2 удаагийн тусламж үзүүлэх бололцоо байсан харагдаж байна. Үүнийг сайн ойлгохгүй хольж хутгаж байна. Үүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Б, Э.А нарын өмгөөлөгч Э.Батбаяр: 2019.04 26-27-нд шилжих шөнө болсон үйл явдлын тухайд худал мэдүүлэг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байна гэв.

Өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нь шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь 18-20 цагийн өмнө учирсан байх боломжтой гэснийг үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан өөр нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шинжээч нь цаг хугацааг яг үнэн гэж тогтоогоогүй, боломжтой байдлыг дүгнэсэн болно. Гэрч Ч.Баярсайханы 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлгээр “...манайд 19-20 цагийн үед ирсэн, М жоохон халамцуу, харин эхнэр нь эрүүл байсан...” гэсэн мэдүүлгээр тэднийг 19-20 цагийн үед хэрэг болсон газраас явсан мэтээр дүгнэж байгаа нь гэрч Ч.Баярсайханы 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “... М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэлээн л согтуу байсан. М ухаанаа мэдэж байсан үгүйг сайн мэдэхгүй байна. М ч нэлээн согтуу байсан ... М эгч “чи яах гэж хүн амьтантай зодолдоод байдаг юм” гэхэд М нь “сүртэй юм, ганц нэг цохио л биз дээ” гэж хэлсэн. Би тэднийг яг хэнийг цохиж зодсон гэж яриад байсныг мэдээгүй. Өөр зодоон цохионы талаар яриагүй ... М эгч, М ах хоёр тэр өдрийн маргааш нь эхнэр Нарантуяа бид хоёрт “Мг согтуу ирсэн, хоорондоо муудсан барьсан гэж цагдаад битгий хэлээрэй” гэсэн. М л ганцаараа цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж, шүүгдэгч Ц.М нь гэрчид хууль бусаар нөлөөлж, зориуд худал мэдүүлэг өгүүлсэн нь тогтоогдсон болно. Д.Дын “...М нь амь хохирогчийг зодсон гэх мэдүүлгийг, Агийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Энэ мэдүүлэг нь Бын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна...” гэсэн нь шүүгдэгч Д.Д, Э.А нарын мэдүүлэг нь шүүгдэгч Ц.Мгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...М Баярсайханыг “чи дээр Д бид хоёрыг үхэр авсан гэж ярьж байсан” гэж хэлээд түүнтэй муудалцаад өөрийнхөө мотоциклийн каскаар талийгаачийн толгой руу 2 удаа цохиж аваад хоорондоо барьцалдаад М Баярсайханыг 1 удаа алгадсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож тухайн хэрэг болсон газарт байсан хамаарал бүхий харилцаатай, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийн үнэн байх нотломж, Мгийн ятгалгаар худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч байгаагаа мэдүүлсэн байдал, эсрэг сонирхолтой этгээдийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлсэн байдлыг үгүйсгэж буйгаа өмгөөлөгч тайлбарлаагүй болно.

Өмгөөлөгч Ж.Энхтуяа: “...Д хохирогчийг хоёр удаа алгадсан гэж байна. Хохирогчийг 2 удаа алгадсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Шинжээчийн 0205 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэргийг харахаар түүний мэдүүлэг нотлогдож байна. Яаж цохисон давтамжаас хамаарч цусан хураа үүснэ гэж байна. Түүний 3 удаагийн цохисон үйлдэл давтамжид тооцогдох эсэх нь эргэлзээтэй...3 удаагийн цохисон үйлдлээр хохирогчийн амь насанд халдахаар гэмтэл учруулаагүй байна. Гэмтлийг хөнгөн, хүндэвтэр гэж ялгасан хэдий ч ямар гэмтлийг учруулсан болохыг тогтоогоогүй... Дын мэдүүлгийн эх сурвалж бусад баримтуудаар тогтоогдож байна...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дагз руу цохисон гэж байгаа бол тэр гэмтлийг хөнгөн гэмтэл гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэм буруугүй гэж үзэж байна...” гэх агуулга бүхий мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 Шүүгдэгч Д.Д “...талийгаачийг хавирч унагаад 4,5 удаа алгадсан...” гэж өөрийнхөө үйлдлийг хөнгөвчилж, алгадсан мэтээр мэдүүлж байгаа ч тухайн хэрэг болсон газарт байсан гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж “борц өгсөнгүй” гэх шалтгаанаар хавирч унаган өшиглөх, толгой руу нь цохих зэргээр зодсон үйлдэл нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл явдалд хэрэг болсон газарт 5 шүүгдэгч байснаас Д.Д, Ц.М нар хохирогчийг зодож, эрх чөлөөнд нь халдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч нарын эдгээр үйлдлийн улмаас хохирогчид олон тооны гэмтэл учирч амь нас нь хохирсон талаар шинжээчийн дүгнэлтүүд болон үйл явдлын талаар Ц.М, Ц.Б, Э.А нар нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хувьд худал мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, болсон зүйлийг болоогүй мэтээр худал мэдүүлж байсан ба энэхүү үйлдлээ илэрсний дараа үнэн зөв гэж мэдүүлсэн мэдүүлгийг шүүх үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Д, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “хүнийг бүлэглэж алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар;

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалаас оршуулгын зардал 10,710,920 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нараас хохирол төлбөр төлөөгүй байна.

Хохиролтой холбоотой нотлох баримтыг хянан үзэхэд зөвхөн оршуулгын зардал, шатахууны зардлын баримтууд байх тул гэм хорын хохирлыг шүүгдэгч Ц.М, Д.Д нар хариуцах үндэстэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын болон тээврийн хэрэгсэл, наашаа цаашаа явсан зардал, 10,710,920 төгрөгийг шүүгдэгч нарт адил тэнцүү хувааж, шүүгдэгч Д.Даас 5,355,460 төгрөгийг, шүүгдэгч Ц.Маас 5,355,460 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 

          Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлсэн болно.

           

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж ял шийтгэлийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 18 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Мад 18 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Мад оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 238 хоног, шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй.

Шүүгдэгч Ц.М, Ц.Б, Э.А нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жилээр тогтоосон, гэмт хэрэг  үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Б, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар каск талгай 1 ширхэг, Ерөөл гэх шошготой 0,75 литрийн багтаамжтай архины шил 2 ширхэг /1 нь ёроол хэсгээрээ хагарсан/, Кока кола ундааны 1,25 литрийн багтаамжтай хуванцар сав 1 ширхэг, 1,25 литрийн багтаамжтай шошгогүй хуванцар сав 1 ширхэг, улаан шонхор нэртэй татсан тамхины иш 4 ширхэг, амь хохирогч Г.Баярсайханы өмсөж байсан хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн захтай, цагаан өнгийн хагас ханцуйтай цамц /фудволка/ 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, улбар шар өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, судалтай цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос /ул хэсгээрээ ханзарсан/, хар өнгийн оймс 1 хос, хар өнгийн хуванцар нүдний шил 1 ширхэг, хар өнгийн, урт түрийтэй гутал 1 хос, хар өнгийн бакал гутал 1 хосыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.М, Э.А нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.М, Ц.Б, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Д.Д, Ц.М нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Шүүгдэгч Боржигин овогт Даваабатын Д, Боржигин овогт Цэнд-Очирын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “Хүнийг бүлэглэж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хаван овогт Цэрэндуламын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин хаван овогт Цэрэндуламын Б, Боржигон овогт Энхжаргалын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Б, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 18 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Мад 18 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Мад оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 238 хоног, шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын болон тээврийн хэрэгсэл, наашаа цаашаа явсан зардал, 10,710,920 төгрөгийг шүүгдэгч нарт адил тэнцүү хувааж, шүүгдэгч Д.Д, Ц.М нараас тус бүр 5,355,460 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалд олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар каск талгай 1 ширхэг, Ерөөл гэх шошготой 0,75 литрийн багтаамжтай архины шил 2 ширхэг /1 нь ёроол хэсгээрээ хагарсан/, Кока кола ундааны 1,25 литрийн багтаамжтай хуванцар сав 1 ширхэг, 1,25 литрийн багтаамжтай шошгогүй хуванцар сав 1 ширхэг, улаан шонхор нэртэй татсан тамхины иш 4 ширхэг, амь хохирогч Г.Баярсайханы өмсөж байсан хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн захтай, цагаан өнгийн хагас ханцуйтай цамц /фудволка/ 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, улбар шар өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, судалтай цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос /ул хэсгээрээ ханзарсан/, хар өнгийн оймс 1 хос, хар өнгийн хуванцар нүдний шил 1 ширхэг, хар өнгийн, урт түрийтэй гутал 1 хос, хар өнгийн бакал гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.М, Э.А нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.М, Ц.Б, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА

                                           ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН

                                ШҮҮГЧ                             Ж.БАЙГАЛМАА