| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0097/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-11-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Уянга,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Догмиддорж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа,
Иргэний хариуцагч Г.Оюунбат,
Иргэний хариуцагч Б.Өнөрбаатар /цахимаар/,
Иргэний хариуцагч И.Хишигням /цахимаар/,
Иргэний хариуцагч Ш.Золбаяр /цахимаар/,
Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г, Г.А, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1920001780050 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Э.Г, Г.А, Д.Ж
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
1.Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Э.Г нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ... хяналт тавина” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г-д заасан “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах” гэснийг, 29.1.3.м-д заасан “нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэснийг, 29.1.3.н-д заасан “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.1-т заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэснийг, 2.4-т заасан “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэснийг, 2.8-д заасан “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэснийг тус тус зөрчиж,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А, тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Ж нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан,
2.Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Г.А нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ... хяналт тавина” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг тус тус зөрчиж,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Ж нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан,
3.Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Д.Ж нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ... хяналт тавина” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг тус тус зөрчиж,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, тус сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дүгнэв. Үүнд;
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын үүрэгт ажилд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. Мөн энэ ажилд томилогдохоос өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Эрдэнэ сумын 1 багийн Бүрдэнэ багт 927.8 га газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Ингээд аймгийн Засаг даргаар тэргүүлсэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад уг санал батлагдаж, Ашигт малтмалын ерөнхий газарт санал хүргэгдсэн. Тэгээд тухайн жилдээ 50 га газрыг авахаар болсон. Тэр үед сумаас санал, координатаа явуулсан. Тухайн үед сумын Засаг даргаар Энхмэнд, газрын мэргэжилтнээр Д.Ж, байгаль орчны байцаагч Б.А нар тус тус ажиллаж байсан. Ингээд 50 га газрыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батлаад, суманд аймгийн засаг даргын албан бичиг бүхий “151 дүгээр тогтоолын дагуу нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан хуулийн дагуу ажилла” гэсэн албан тоот ирсэн. Албан тоот ирэхдээ тухайн газрыг Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн газрыг ашигла гэсэн дүгнэлт нь хамт ирээгүй. Энэ албан бичгийг хүлээж авах үед би дөнгөж ажлаа аваад нэг сар болж байсан. Тухайн үед бүх нөхөрлөлүүд сумын Засаг даргын тамгын газарт бүртгүүлээд, бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бусад холбогдох материалуудыг бүрдүүлээд өгсөн байсан тул ер нь гэрээ байгуулан хамтарч ажиллахад болсон юм байна гэж ойлгосон. Тэгтэл аймгийн зүгээс бол над руу ярихдаа “наана чинь албан бичиг очсон, тэр асуудлаар наана чинь байгаа хүмүүс над руу яриад байна” гэдэг зүйлийг нэг удаа ярьсан. Үүн дээр би хэлэхдээ “Ашигт малтмалын ерөнхий газраас тухайн газарт координат тогтоосон тухай албан бичиг ирээгүй байна” гэдгийг мэдэгдсэн. Тэр үед ашиглалтын лицензтэй компани үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгэхэд бол 3 том нүхтэй, овоолго шороонууд бий болсон байдалтай байсан. Тэгээд координатаа бариад явахаар цоо эрүүл газарт эдгээр 10 нөхөрлөлд тус бүр 5 га эрүүл газрыг өгөхөөр буюу нийтдээ 50 га газар бүхий зураглал ирсэн. Үүн дээр сумын Засаг даргын хувьд сум орон нутгийнхаа газрыг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй тул тухайн газар дээр багийн засаг дарга болон 2 мэргэжилтэнтэйгээ хамт очиж “эрүүл газар дээр эдгээр 10 нөхөрлөлийг оруулах юм бол дахин эрүүл газар эвдэгдэх болно” гэж ярилцаад эдгээр 10 нөхөрлөлийг өргөдөл өгсөн дарааллын дагуу ухаж байсан газарт нь газар олгохоо зөвшилцөж, газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ажилласан. Энэ хугацаанд бичил уурхай эрхлэгчид, эдгээр 10 нөхөрлөлүүд нь сум орон нутгийн ажилгүй байгаа иргэдийг ажилтай орлоготой болоход дэмжлэг үзүүлж, сум орон нутгийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж хамтран ажиллаж байсан. Мөн зарим нөхөрлөлүүд хөрөнгө мөнгөний шалтгаанаас болоод үйл ажиллагаа явуулаагүй байсан. Хамтран ажиллах гэрээг 2019 оны 03 дугаар 01-ний өдөр дахин байгуулсан. Ингэхэд бол Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт ирсэн байсан. Аймгийн Засаг даргын орлогчийн мэдүүлэгт “10 дугаар сард тухайн газрын координатын дүгнэлтийг гаргуулахаар явуулсан” гэж хэлсэн нь эргүүлээд бидний ажилд төвөг удаж байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Засаг даргын мэргэжлийн зүгээс тангараг өргөсөн бүх албан хаагчид өдөр тутмын мэдээллээр хангаж, арга зүйн зөвлөгөө өгч тусалж ажилладаг байгаа” гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний хувьд тухайн газарт 2018 оны 06 дугаар сард анх удаа очиж байсан. Тухайн үед хаана, ямар газар дээр очих гэж байгаагаа мэдээгүй. Түүнээс хойш 14 хоногийн дараа 2018 оны 06 дугаар сард засаг дарга, байгаль орчны байцаагч хоёр, нөхөрлөлийн гишүүдийг дуудаж чиглэл өгч, гэрээгээ байгуулахдаа засаг дарга нь “хуучин ухаж байсан газрыг зааж өгч, 10 нөхөрлөлд тус тус 5га газрыг өгнө” гэж тэмдэглэл бичсэн байдаг. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Мөн сая засаг дарга надтай зөвшилцсөн гэж ярьж байна. Тэр үед надтай зөвшилцөөгүй. Тэрнээс хойш 2018 оны 10 дугаар сард төрийн бус байгууллагаас манай дээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдэд сургалт зохион байгуулахаар тухайн газар дээр очсон. Ингэх явцад эдгээр нөхөрлөлүүдэд өгсөн газар дээр дүгнэлт гараагүй байна гээд явсан. Түүний ар дээр засаг даргад энэ талаар “дүгнэлт авахын тулд аймгийн засаг дарга руу, сумын засаг дарга албан бичиг явуулах ёстой байна” гэж хэлэхэд Засаг дарга тухайн үед тоолгүй өнгөрсөн. Тухайн үед ийм зүйл дээр дүгнэлт авдаг эсэхийг мэдээгүй байсан. Үүнийг ч миний ажил байдлын тодорхойлолтод зааж өгсөн зүйл байхгүй. Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сард аймгийн Засаг даргаас дүгнэлт гаргуулах тухай албан бичиг ирсэн. Тэр албан бичиг нь байгаль орчны байцаагчид цохогдон ирсэн байсан. Тэгээд тухайн байгаль орчны байцаагчтайгаа хамтраад засаг даргад 2 удаа хэлсэн боловч тоогоогүй. Миний оролцсон зүйл гэвэл ийм л зүйл байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “Шүүгдэгч Э.Гын хэлдгээр 50 газрын координатыг хэн өгсөн бэ? гэдэг дээр процессын хувьд эхлээд сумын засаг дарга өргөдлөө гаргана. Гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газар лавлагаа авахаар хүргүүлнэ. Уг лавлагаагаар ашиглах боломжтой гэж үзвэл аймгийн засаг даргад саналаа хүргүүлнэ. Үүнийг хүлээж аваад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу өгнө. Эндээс шийдвэр гарахад, уг шийдвэрийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрт бүртгүүлж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Мөн Комод компанийн ухаж сэндийчсэн газар дээр нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор нөхөрлөлүүдийг оруулна гэж ярилаа. Үүн дээр үзэхэд тухайн компани нь 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анх тусгай зөвшөөрөл нь олгогдсон байсан. 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цуцлагдсан байдаг. Энэ компани нь төлбөр төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байдаг. Түүнээс бол энэ дээр ямар нэгэн эдийн засгийн үр ашиггүй болоод цуцлагдаагүй юм. Тэгэхээр хэдий тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ч гэлээ байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй. Эзэн холбогдогч нь тодорхой бөгөөд хариуцагч нь тодорхой байгаа учраас нөхөн сэргээлтийг тухайн газар дээр хийнэ гэсэн үг юм” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “... 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Хунхат” гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан Нарны Эргэлт, Хунхат-Уулын говь, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Аргалын-Уулын эрдэнэс, Эрхт лүн, Наран-Элгэн, Эрдэнэ хун-Уул, Плзис, Цөнбөд зэрэг 10 нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгасан шалгалтаар дээрх нөхөрлөлүүд нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан газраас өөр байршилд олборлолт явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд сумын Засаг даргын зүгээс тухайн нөхөрлөлүүдийн батлагдсан газарт бус, олборлолт явуулж байсан газарт ажиллуулахаар гэрээ байгуулсан байсан. Шалгалтаар дээрх нөхөрлөлүүдээс Нарны-Эргэлт, Хунхат-Уулын говь, Олон-Ус, Тэнгэр хайрхан хунхат, Аргалын-Уулын эрдэнэс зэрэг 5 нөхөрлөл хоорондоо нэгдсэн гэх бөгөөд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчин олон тооны томоохон тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж байсан ... Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зааснаар болзол шаардлага хангасан нөхөрлөлүүд сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана. Ер нь бол уг асуудалд сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны улсын байцаагч, мэргэжлийн хяналтын газар зэрэг газрууд хяналт тавина. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг 5 хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршдог ... Гэтэл дээрх нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь үр ашигтай болох нь харагдаж байна. Учир нь томоохон хэмжээний техник хэрэгслүүд далд уурхайн тоног төхөөрөмж зэргийг авч ирсэн байсан ... Сумын засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа хүргүүлэх үүрэгтэй, тэгээд зөвшөөрөл чиглэл ирсний дагуу нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажиллах ёстой ... Тухайн нөхөрлөлүүд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, 2018 онд гэрээ байгуулсан гэх боловч, нөхөн сэргээлт хийгээгүй, хог хаягдлын цэгийг сумын засаг даргын захирамжаар тогтоолгоогүй, батлагдсан газраас өөр газарт олборлолт явуулсан зэрэг олон зөрчлүүд илэрсэн ... Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дагуу Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр “Хунхат” нэртэй газрын 50га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг ... Г.А нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 10 нөхөрлөлүүдийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө зэргийг хянуулж байгаагүй ... Тухайн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6.1.4 “бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэх заалт, 6.1.5 “Нөхөн сэргээлт хийгдээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх” гэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага...хяналт тавина” гэх заалтуудыг зөрчсөн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 3-40, 6 дугаар хавтасны 7-108 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн; “... 2018 оны эхээр “Коммод” ХХК-ийн ашиглалтын талбайд хүмүүс хууль бусаар ашигт малтмал олборлож эхэлсэн. Уг асуудлыг шийдвэрлэх хурал болж “Коммод” ХХК-ийн ашиглалтын 920га талбайг тусгай хэрэгцээнд авах нь зүйтэй гэж шийдээд холбогдох саналыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд явуулсан, мөн ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн боловч Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар тухайн жилд 50га газар тусгай хэрэгцээнд олгох байсан тул саналыг буцаасан. Үүний дараа дахин 50га газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг хүргүүлэхэд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарсан, мөн ашигт малтмал газрын тосны газраас тухайн газар нь ямар нэгэн давхцалгүй байна гэсэн хариу ирсэн. Ингээд Аймгийн Засаг дарга Энхтүвшингээс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг даргын нэр дээр тусгай хэрэгцээнд авах 50га газрын кадастрын бүртгэлд бүртгэгдсэн Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах талаар чиглэл ирүүлсний дагуу өргөдөл ирүүлсэн 10 нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажилласан. Сумаас хяналт тавьж, журмын хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 онд нөхөрлөлүүдийн олборлолт явуулж байсан газар дээр нь гурван удаа очиж шалгаж байсан. Тухайн үед нөхөрлөлүүд нь журмаа зөрчиж өөр орон нутгийн буюу гадны хүн ажиллуулсан, ажиллаж байсан хүмүүсээс нь архидан согтуурах, танхайрах зөрчил гаргаж байсан ба сумаас энэ тухайд цагдаад мэдэгдэж байсан. Мөн нийлсэн 5 нөхөрлөлүүд нь журамд зааснаас илүү хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд ажиллуулсан, бусад 5 нөхөрлөл нь мэр сэр хүчин чадал ихтэй техникүүд ажиллуулж байсан зөрчил гаргаж байсан. Нарны эргэлт, Хунхатын уулын говь, Олон ус, Тэнгэр хайрхан хунхат, Аргалын уулын эрдэнэс зэрэг 5 нөхөрлөлүүд нь хятадууд ажиллуулаад байна гэсэн мэдээлэл ирэхээр нь яваад очихоор хятадууд 6 байдаггүй байсан ... Миний хувьд нөхөрлөлүүдээр нөхөн сэргээлтээ хийлгэж авъя гэж бодож хугацааг сунгасан ... Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд дурдагдсан 50га газар нь эрүүл газар байхаар нь урьд өмнө ашиглаж байсан 50га газрыг зааж өгч, бичил уурхайгаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан ...тус газар нь 2018 онд бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулсан газар юм ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 41-43, 6 дугаар хавтасны 53-54, 93-94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн; “...“Хунхат” гэх газарт “Коммод” ХХК ашиглалтын лиценз эзэмшдэг байж байгаад 2016 онд зөвшөөрөл нь хүчингүй болсон. Тухайн газарт хэд, хэдэн газар нүх ухаад нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй байсан, нүх ухаад орхисон талбай руу 2016 оны сүүлээр хүмүүс орж гар аргаар ашигт малтмал олборлоод, бид нар ч тухайн үед хөөж туугаад цагдаа сэргийлэхэд хандаж байсан. Сумын Засаг даргаар ажиллаж байсан Энхмэнд энэ асуудлыг Аймгийн Засаг дарга Энхтүвшинд танилцуулахад Аймгийн Засаг даргаас “Коммод” ХХК-ийн ашиглаж байсан 926,3га газрыг сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгсөн. Ингээд сумын засаг даргаас ирүүлсэн чиглэлийн дагуу “Коммод” ХХК-ийн ашиглалтын бүх талбайг тусгай хэрэгцээнд авахаар бичиг явуулсан боловч Засгийн газрын тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу тухайн жилдээ 50га, 1 нөхөрлөлд 5га газар олгогдох байсан тул дахин санал явуулж энэ асуудал нь шийдэгдсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сараас 10 нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан. Аймгийн Засаг дарга Энхтүвшингээс 2017 оны сүүлээр манай Сумын Засаг дарга байсан Энхмэндэд хүмүүсээс санал ирсэн, “...хуучин “Коммод” ХХК-ийн ашиглалтын талбайг тусгай хэрэгцээнд ав, Засгийн газрын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг хангах” гэсэн чиглэл ирсэн гэж байсан...би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Э.Гын бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг үндэслэн гэрээ байгуулсан. Мөн нөхөрлөлүүдийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөөг Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Х.Билгүүн гэх хүнээр хянуулсны үндсэн дээр тус гэрээг байгуулсан ... эрүүл газраа ухуулаад яахав гэсэн үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтээс өөр газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 44-47, 6 дугаар хавтасны 97-98 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн; “... 2018 оны 6 дугаар сард сумаас нөхөрлөлүүдэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайг олгох ажлыг хийсэн. Тухайн үед би газар дээр нь очиж ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн кординатаар хэмжилт хийж газрыг нь зааж өгсөн, би хэмжилт хийж зураглал гаргах үүрэгтэй очсон, гэтэл Засаг дарга, байгаль орчны байцаагч хоёр “...Ашигт малтмал газрын тосны газраас өгсөн зураглал нь эрүүл газар дээр байна, ухсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэмээр байна” гээд нөхөрлөлүүдэд өөр газар буюу өмнө нь “Коммод” ХХК-ийн ухаад орхисон талбайг зааж өгсөн. Би Засаг дарга Гын хэлснээр нь ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн зургийг яг тэр чигээр нь тэр ухсан талбайд нь аваачаад хэмжилт хийхэд нэг тал нь уул таараад нөхөрлөлүүд “тэр уултай хэсгийн газрыг авахгүй” гэх мэт хэл ам гаргаад байсан учир Засаг дарга зургийг дахин өөрчлөөд уртаар нь арван нөхөрлөлийг дараалсан байдлаар өгсөн. Би Засаг даргын хэлснээр нөхөрлөлүүдэд 5, 5га талбайг нь хэмжиж өгсөн, анхнаасаа Засаг даргад энэ талаараа хэлж байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр ашигт малтмал газрын тосны газраас ирсэн кординатыг өөрчлөх шийдвэрийг Засаг дарга, байгаль орчны байцаагч хоёр ярьж байгаад шийдсэн. Тэр хоёр 7 ухагдсан талбайдаа нөхөн сэргээлт хийлгэх л зорилготой байсан,“...одоо энэ олборлолт явуулж байгаа талбайн кординатаа дахин ашигт малтмал газрын тосны газар руу явуулаад солбилцлоо дахин тогтоож авахгүй бол сүүлд асуудал үүснэ шүү” гэж хэлсэн... шаардлага хангасан нөхөрлөлүүдийн өргөдлийн хүлээн авч дарааллынх нь дагуу газрыг өгч байсан, би сумын Засаг даргын хэлснийх нь дагуу хэмжилтийг хийж өгсөн...2019 онд байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.А бид хоёр сумын Засаг дарга Э.Гын өрөөнд орж “...тухайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр газарт Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гарсан байна, дүгнэлтийг одоогийн ашиглаж байгаа газарт өөрчлөх талаар хүсэлт явуулах нь зүйтэй юм шиг байна” гэхэд сумын Засаг дарга Э.Г “... за одоо нэгэнт гэрээ байгуулж тухайн газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь гэж хэлээд тоохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48-50, 6 дугаар хавтасны 103-104 дүгээр хуудас/,
Гэрч П.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2018 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хунхат” гэх газарт газрын даамал Д.Ж, байгаль орчны хяналтын байцаагч А сумын цагдаа Батжил нарын хамт очиж кординатыг хэмжихэд ухагдаагүй эрүүл газар байсан ба би тухайн үед “...ухагдаагүй эрүүл газарт үйл ажиллагаа явуулахгүй, харин урьд өмнө ухагдсан газарт үйл ажиллагаа явуулах шаардлагатай” гэж хэлж байсан... манай сумын газрын даамал Д.Ж, байгаль орчны улсын байцаагч Г.А нар анх талбайн зургаа ашигт малтмал газрын тосны газар руу явуулахдаа буруу явуулсан юм шиг байна лээ...Ашигт малтмал, газрын тосны газраас гарсан дүгнэлт нь эрүүл газар байсан учраас хажуу хэсэгт нь байрлах хуучин ухсан талбай руу нөхөрлөлүүдийг оруулахаар санал тавьсан, тухайн үед газар хуваарилахад газрын даамал Ж кординатыг нь хэмжиж, нөхөрлөлүүдэд хуваарилж байсан ба байгаль орчны хяналтын улсын байцаагч А, цагдаа Батжил нар байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 202-203, 6 дугаар хавтасны 100-101 дүгээр хуудас/,
Гэрч А.Мэндбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Эрдэнэбаяр ах хөөцөлдөөд Хөхөө, Наранбат гэдэг хүмүүсээр зуучлуулаад холбогдох хүмүүсээс нь зөвшөөрөл авахаар болсон гэсэн. Эрдэнэбаяр ах “...бидэнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаараа жилд нэг нөхөрлөлд 5га, нийт 10 нөхөрлөлд газар олгодог гэсэн, нөхөрлөлөө нэмбэл олборлолт явуулах талбай томсох юм байна гэхээр нь...Баттулга бид хоёр нийлж дөрвөн нөхөрлөл байгуулсан... Шинэбаяр гэх залуу нэг нөхөрлөл байгуулж бидэнтэй нэгдсэн ... 2018 оны 6 дугаар сард Засаг дарга Г гэх хүнтэй гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн ... Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ашигт малтмал газрын тосны газраас зөвшөөрөгдсөн газар нь өөр газар байсан гэдгийг сүүлд мэдсэн ... Анх тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд бид нарт өмнө нь ухсан нүхтэй газар өгсөн ... Эрдэнэ сумын Засаг дарга Г, байгаль орчны хяналтын улсын байцаагч А, газрын даамал Ж нар ирээд 10 нөхөрлөлийн бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн...бид нар хэмжиж өгсөн газарт нь үйл ажиллагаа явуулсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 51-53, 2 дугаар хавтасны 21 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... би “Коммод” ХХК-ийн ашиглалтын нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбай дээр Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу нөхөрлөлүүдийг оруулж нөхөн сэргээлт хийлгэх боломжийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангасан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 54-55 дугаар хуудас/,
Гэрч Б.Өнөрбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Би сумынхаа хэдэн хүмүүстэй нийлээд нөхөрлөл байгуулаад Цөмбөд гэж нэр өгөөд холбогдох материалаа 8 сумандаа өгсөн ... 2019 оны 6 дугаар сард ... сумын Засаг дарга, газрын албаны мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, багийн дарга гэсэн хүмүүс газрыг хэмжиж өгөөд ... кординатаа тогтоож гэрээ байгуулсан ... би энэ хугацаанд 200 гаруй тонн жонш олборлосон байх ... сумын удирдлагаас ямар учраас кординатыг нь өөрчилж бидэнд газар олгосон юм бэ, анхнаасаа л зөвшөөрөгдсөн газарт өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 56-58 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... би Мэндбат ахад “... энэ газраас жонш гарах юм шиг байна, ашиг олж болохоор газар байна” гэдгийг хэлсэн. ”... ажил бүтээхэд мөнгө хэрэгтэй боллоо” гэхээр нь 2018 оны 6 дугаар сар хүртэл буюу гэрээ байгуулж ажил эхлэх хүртэлх хугацаанд их, бага хэмжээгээр надаас 30-40 сая төгрөг авсан ... гэрээ байгуулагдаж олборлолт хийж эхэлснээс хойш ч би 10 сая төгрөгийг сар бүр Мэндбатын данс руу хийдэг байсан, түүний хаашаа энэ мөнгийг хэн рүү шилжүүлдэг байсныг мэдэхгүй...мөнгийг Мэндбат тэр Хөхөө, Эрдэнэбаяр, Наранбат гэх гурван ахдаа л өгч байгаа гэдэг байсан... Мэндбат ах зөвшөөрөл хөөцөлдөөд тэр газрыг бүтээж авсан болохоор асуудалгүй бүгд болсон байх гэж бодсон...би 2018 оны 6 дугаар сараас 7 сар хүртэл, мөн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд олборлолтоо хариуцаад данс тооцоогоо хөтөлж байсан. Энэ хугацаанд нийтдээ 2000- 3000тн жонш олборлосон ... Мэндбат ах ... “бидний олборлолт явуулж байгаа талбай нь зөвшөөрөлгүй газар, уг нь бол өөр газарт нөхөрлөлүүдэд зөвшөөрөл өгөгдсөн” гэж хэлэхэд анх тэр газрыг зөвшөөрөгдсөн талбай биш юм байна гэж мэдсэн. “Хунхат” гэх газарт Ашигт малтмалын газрын тосны газраас дүгнэлт гараагүй газар байсан гэдгийг мэдэж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 59-61, 229 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... анх бол бидэнд сумын газрын албаны Ж, А нар...яг таны үзүүлсэн зураг дээр байгаа шиг зураг үзүүлсэн. Гэтэл гэрээ байгуулахдаа бидэнд анх үзүүлсэн зурагнаасаа өөр байдлаар буюу 10 нөхөрлөлүүдийг анх 5, 5-аар нь байсан зургийг өөрчлөөд үргэлжилсэн 10 болгож гэрээ байгуулсан...2019 оны 3 дугаар сард сумын Засаг дарга Гын өрөөнд нөхөрлөлүүдийн ахлагч нар байгуулсан гэрээгээ дүгнэх үед би “...бидний олборлолт явуулаад байгаа талбай Ашигт малтмалын газраас кординат нь батлагдсан газраас зөрүүтэй байна, энэ чинь хууль бус болоод байгаа юм биш үү үүнийгээ зөвтгөөрэй” гээд хэлж байсан... манай нөхөрлөлийн гишүүн Шинэ-Одын нэр дээр байдаг “Хунхатын хишиг” ХХК нь хятадын компанитай гэрээ байгуулж, далд уурхайн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн. Зарим нэг том мотортой тоног төхөөрөмжүүд байгаа, тэр нь журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн асуудал байгаа байх ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-67 дугаар хуудас/,
Гэрч Ч.Самдангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... яг газраа авах болоход яагаад ч юм 10 нөхөрлөлийг 2, 2-оороо зэрэгцээ байсан зургийг өөрчлөөд үргэлжилсэн болгосон байсан ... бидэнд олгосон газарт өмнө нь өөр компани үйл ажиллагаа явуулаад ухаад орхисон газар байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-70 дугаар хуудас/,
Гэрч Х.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Эрдэнэ сумын “Хунхат” гэх газарт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн, дээрээс нь тусгай хэрэгцээнд авахаар зөвшөөрөгдсөн газраас гадна олборлолт хийж байсан тул гэрээг цуцалж үйл ажиллагааг нь зогсоосон ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71-73 дугаар хуудас/,
Гэрч Э.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... бичил уурхай эрхлэх гэрээг Эрдэнэ сумын засаг дарга Э.Гтай байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 9 Миний авсан зөвшөөрлийн газар нь 5га талбай буюу урт нь 400 метр, өргөн нь 125 метр талбайтай, газрыг Эрдэнэ сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Г.А, Д.Ж нар зааж, 4 буланд чулуу тавьж тэмдэглэгээ хийж ялгаж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас/,
Гэрч М.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Нэгдсэн 5 нөхөрлөл нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр журамд заасныг зөрчиж, далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар техник, тоног төхөөрөмж авчирч, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4-5 ажилчныг авчирч үйл ажиллагаа явуулах гэж байсан. Тэгэхээр нь бидний зүгээс тус нэгдсэн 5 нөхөрлөлийн генератор болон тэсэлгээний агуулахын хаалга хэсэгт лац тавьж, мөн бусад 5 нөхөрлөлийн лебедка, компрессоруудад лац тавьж дахин тус газар үйл ажиллагаа явуулж болохгүй талаар чиглэл өгөөд буцсан. Түүний дараа Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хунхат гэх газарт очиход нэгдсэн тухайн 10 нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулаагүй байсан. Гэхдээ нэгдсэн 5 нөхөрлөл нь бидний лацадсан генераторын лацыг авч, өөр газар руу бүх тоног төхөөрөмжийг шилжүүлэн байршуулсан байсан ... Дээрх 10 нөхөрлөл нь 2018 онд Эрдэнэ сумын Засаг даргатай гэрээ байгуулсан байхад Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 01 дүгээр сард дүгнэлт ирсэн байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд дурдагдсан газарт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байтал дүгнэлт ирээгүй байхад сумын Засаг дарга Г нь гэрээ байгуулсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 190-192 дугаар хуудас/,
Гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Хяналт, шалгалтаар Хунхат гэх газарт 10 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байсан ба 5 нөхөрлөл нь нэгдэж, нэг газарт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Шалгалтаар тус газарт үйл ажиллагаа явуулж нөхөрлөлүүд нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн дүгнэлтэд дурдагдсан газраас өөр газар бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн нэгдсэн 5 нөхөрлөл нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр журамд заасныг зөрчиж, далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар техник, тоног төхөөрөмж авчирч, бэлтгэл ажлаа хангаж байсан. Тиймээс манай Мэргэжлийн хяналтын газраас нэгдсэн 5 нөхөрлөлийн генератор болон тэсэлгээний агуулахын хаалга хэсэгт лац тавьж, мөн бусад 5 нөхөрлөлийн лебедка, компрессоруудад лац тавьж ажилласан ... ажлын хэсэг нь Хунхат гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд дурдагдсан координатаас өөр газарт үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 193-195 дугаар хуудас/,
Гэрч Х.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Шалгалтаар дараах зөрчил илэрсэн. Үүнд: Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай дүгнэлтэд заагдсан газраас өөр газарт сумын удирдлагаас чиглэл өгч, нэр бүхий 10 нөхөрлөлд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газрыг зааж өгсөн. Сумын удирдлагаас олгосон талбайн хил заагуудыг хэмжиж, зураглан үзэхэд тухайн хил заагийн гадна талд байрлах 0,9 га газарт жонш ялган ангилсан, 0,5 га газарт зөвшөөрөлгүй газар ухсан, 1,1 га газарт овоолго байршуулсан нь хэмжилт зураглалаар илэрсэн. Гэхдээ уг талбайнууд нь тухайн үед хийгдсэн ажил уу, аль эсвэл өмнө нь хийгдсэн ажил уу гэдгийг тодорхойлох боломжгүй байсан. Урьд өмнө нь уг газарт “Коммод” ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан газар байсан. Одоо уг газрууд нь нэмэгдэж ухагдаагүй, тухайн үед хяналт шалгалтаар очсон үеийн байдлаар байгаа ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 196-198 дугаар хуудас/,
Гэрч Э.Одпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Шалгалтаар тус газарт үйл ажиллагаа явуулж байсан нөхөрлөлүүд нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд дурдсан газраас өөр газарт бичил уурхайн чиглэлээр жонш олборлох үйл ажиллагаа явуулж байсан ба мөн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. Мөн нэгдсэн 5 нөхөрлөл нь далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар техник, тоног төхөөрөмж авчирч, бэлтгэл ажлаа эхэлж байсан учраас Мэргэжлийн хяналтын газраас нэгдсэн 5 нөхөрлөлийн 1 ширхэг генератор болон тэсэлгээний агуулахын тэсрэх бодисын хаалга хэсэгт лац тавьж, мөн бусад 5 нөхөрлөлийн лебедка, компрессоруудад лац тавьж ажилласан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 199- 201 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батжилийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Гын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2018 оны 5-6 сарын үед, яг сар, өдрийг нь санахгүй байна, сумын газрын даамал Ж, байгаль орчны хяналтын улсын байцаагч А, 1 дүгээр багийн Засаг дарга Даваажаргал нарын хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Хунхат гэх газар очиж, газрын даамал Ж координатыг хэмжиж, нэр бүхий 10 нөхөрлөлийн ахлагч нарт бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах газрыг нь зааж өгсөн. Тухайн үед тухайн газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай зөвшөөрөл нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гарсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 204 дүгээр хуудас/,
Гэрч Н.Хэрлэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “... Кадастрын хэлтсийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 2018 онд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах дүгнэлт гарч байгаагүй байна. Харин манай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай дүгнэлт гарч байсан. Уг дүгнэлт нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 10 газар буюу тус бүр 5 га газрыг хамруулсан нийт 50 га газарт дүгнэлт гаргаж байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 205-206 дугаар хуудас/,
Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/02 дугаартай “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хунхат” гэх газарт нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанаас нийт 12.55 га газар эвдэгдсэн байна. Тус эвдэгдсэн газарт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийтдээ 18,660,971 төгрөг болж байна. Тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь нийт дүнгээр 25,329,944 төгрөг болж байна. Байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 болон 5 дугаар хэсэгт заасан хэмжээгээр тус бүрд нь нэмэгдүүлж тооцно.” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 231, 3 дугаар хавтасны 1-17 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 21-23 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 2 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн байгууллагад хандан гаргасан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 296, 297 албан бичиг, хяналт шалгалтын ажлын тайлангийн хамт /1 дүгээр хавтасны 4-5 дугаар хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 90-110 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 116-250, 2 дугаар хавтасны 1 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хунхат” гэх газарт нөхөрлөлүүдийн эвдсэн 12.55 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /2 дугаар хавтасны 232-250, 3 дугаар хавтасны 1-10 дугаар хуудас/,
Дорноговь аймаг Эрдэнэ сумын засаг дарга Ч.Энхмэндээс Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хандан хүргүүлсэн “Тус сумын Бүрдэнэ багийн Хунхат нэртэй 50га газрыг...орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгоно уу” гэсэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/218 албан бичиг, Дорноговь аймаг Эрдэнэ сумын засаг дарга Ч.Энхмэндээс Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хандан хүргүүлсэн “Тус сумын Бүрдэнэ багийн Хунхат-Уул нэртэй газрыг 926.30га-аар орон нутгийн тусгай хэрэгцээнд 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бичил уурхайн зориулалтаар батлуулсан. Уг газрыг ашигт малтмалын кадастрын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэсэн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/10 албан бичиг,
Дорноговь аймаг Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаарт тогтоол, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингөөс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар Эрдэнэ сумын нутаг Хунхат хэмээх газрыг тусгай хэрэгцээнд авсан...Ашигт малтмалын тухай хуулийн 11.2.23-т заасны дагуу дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн 2018 оны 9 дүгээр сарын 25- ны өдрийн 1/1689 албан бичиг,
“Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоол,
Ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хандан хүргүүлсэн “...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “...Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 08/03 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хунхат нэртэй газрыг Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болохыг мэдэгдье” гэсэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 7/3949 албан бичиг,
Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингөөс Дорноговь аймаг Эрдэнэ сумын засаг дарга Э.Гт хүргүүлсэн “...ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 албан бичиг,
Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн “Дүгнэлт гаргуулах тухай” 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/1851 тоот албан бичиг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хуулийн заалттай.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 тоот тогтоолоор тус сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Хунхат уул” гэх газарт урьд нь “Коммод” ХХК уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад эвдэгдэж орхигдсон 926.39 га газрыг бичил уурхай ажиллуулж нөхөн сэргээлт явуулах зорилгоор тусгай хэрэгцээнд авах төлөвлөгөөг баталж шийдвэрлэсэн ба энэ дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар саналаа хүргүүлснээр Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ний 08/03 тоот тогтоолоор Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дахь “Хунхат” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах, тус газарт шаардлага хангасан бичил уурхай эрхлэгч этгээдүүдтэй гэрээ байгуулахыг Эрдэнэ сумын Засаг даргад даалгах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгохоор шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08/03 тоот тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд баталсан 50 га талбайг кадастрын бүртгэлд бүртгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хүсэлт гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 05 дугаар сарын 28-ны 7/3949 тоот албан бичгээр уг 50 га газрын дүгнэлтийг гаргаж, кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болохыг мэдэгдсэн тул аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 тоот албан бичгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрдэнэ сумын засаг дарга Э.Гт үүрэг болгосон ба Эрдэнэ сумын засаг дарга Э.Г тус сумын 1-р багийн Засаг дарга П.Даваажаргал, тус сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Г.А, тус сумын Засаг даргын тамгын газрын газрын албаны мэргэжилтэн Д.Ж нарын хамтаар бичил уурхай явуулахаар хүсэлт гаргасан 10 нөхөрлөлүүдэд газар олгох үйл ажиллагааг зохион байгуулсан боловч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрөгдсөн газар нь урьд уурхайн үйл ажиллагаа явагдаагүй эрүүл газар байсан тул тэд газрын байршлыг өөрсдөө өөрчилж урьд нь “Коммод” ХХК үйл ажиллагаа явагдаж эвдэгдсэн 50 га газрыг 10 нөхөрлөлд 5, 5 га-гаар хуваан олгож бичил уурхайн зориулалтаар ашиглуулах гэрээг байгуулж шийдвэрлэсэн боловч нөхөрлөлүүд гэрээнд заасан нөхцөлөөс өөрөөр үйл ажиллагаа явуулсан болох нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын 2019 оны 07 сарын 01-ны өдрийн шалгалтаар илэрсэн тул Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны 12/11 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан тухай тус хурлын 2018 оны 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон үйл баримтууд тус тус болсон нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны 5/03 тоот тогтоол, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны 08/03 тоот тогтоол, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмал газрын тосны газрын мэдэгдэл, Дорноговь аймгийн засаг даргаас тус сумын Эрдэнэ сумын засаг дарга Э.Гт бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон албан бичиг /1-р хх-ийн 10-33/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Э.Г бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан 10 нөхөрлөлүүдтэй бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрч байгуулсан гэрээнүүд /2-р хх-ийн 07-159, 5-р хх/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэр бүхий 10 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсны үр дүнд арга хэмжээ авхуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн хүсэлт /3-р хх-ийн 64/, тусгай хэрэгцээнд авсан газрыг хүчингүй болгосон тухай Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12/11 тоот тогтоол /3-р хх-ийн 116/, болон шүүх хуралдаанд талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчид, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-д “ нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинжийг заасан.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4-д “давуу байдал” гэж ... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж тус тус тодорхойлсны гадна Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна.” , Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Г нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг,
“...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан, энэ нь Сумын Засаг даргын саналыг үндэслэн Аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын албанд албан тоот илгээн 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан болох нь тогтоогдсон ба Прокурорын яллах дүгнэлтийн 13 дугаар хуудаст энэ талаар бичигдсэн, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ... хяналт тавина” гэснийг
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г-д заасан “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах” гэснийг, 29.1.3.м-д заасан “нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэснийг, 29.1.3.н-д заасан “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.1-т заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэснийг, 2.4-т заасан “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэснийг, 2.8-д заасан “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэснийг тус тус зөрчиж,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, тус сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан,
2.Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Г.А нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ... хяналт тавина” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг тус тус зөрчиж,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Ж нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан,
3.Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Д.Ж нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэснийг, 6.1.4-т заасан “Бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ... хяналт тавина” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг тус тус зөрчиж,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Г, тус сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.А нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ 1 дүгээр багийн Хунхат гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газраас талбайн дүгнэлт гараагүй байхад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Аргалын уулын эрдэнэс”, “Тэнгэр хайрхан хунхат”, “Олон ус”, “Хунхат уулын говь”, “Эрхт дүн”, “Наран элгэн”, “Нарны эргэлт”, “Цөнбөд”, “Плзис”, “Эрдэнэ хун уул” нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан,
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт нийт 50 га газарт талбайн дүгнэлт гаргасан байхад дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгож, байгаль орчинд 18,660,971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна.
Дээр дурдсан үйл баримтын ямар үйлдэлд шүүгдэгч нарыг буруутгасныг буюу шүүгдэгч нарын ямар гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгааг тодорхой заагаагүй зөвхөн “... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... 10 нөхөрлөлд давуу байдал бий болгосон...” гэж гэмт хэргийн шинжийг агуулж буй хэргийн үйл баримтыг дурдаагүй байна.
Тодруулбал, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нар нь 10 нөхөрлөлд ашигт малтмал олборлох гэрээ байгуулах үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг болон хуулиар олгогдсон ямар бүрэн эрхийг хэрхэн яаж урвуулан ашигласан гэдгийг, мөн Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрхэн зөрчсөн болохыг заагаагүй, зөвхөн хуулийн заалтуудыг бичсэнээс биш шүүгдэгч нарын ямар үйлдэл нь хуулийн энэ заалтуудыг зөрчсөн талаар дурдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа албан үүргийнхээ хувиар, хуульд заасан бүрэн эрхийнхээ хувиар, эсхүл албан тушаалын байдлын хувиар урвуулан ашигласан гэдгийн аль нөхцөлөөр ашигласан гэдгийг тус тус тодорхойлоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад давуу байдлыг бий болгосон гэдгээ мөн яллах дүгнэлтэд тодорхойлоогүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилсан ба 11.1.23 дахь хэсэгт энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох чиг үүрэгтэй болохыг хуульчилснаас үзэхэд Сумын Засаг даргын чиг үүрэгт хамааралгүй байна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Засгийн газрын 151-р тогтоолоор баталсан журмын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.3-т: Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино гэж заасан ба журмын энэ агуулгаас үзвэл үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах зорилготой, эвдэгдсэн газрыг техникийн хүчээр биш гар аргаар ашигт малтмал олборлуулж, нөхөн сэргээлт хийлгэн газар нутгаа сэргээх, хамгаалах зорилготой болохоос шинэ, эрүүл газрыг бичил уурхай эрхлэгчид олгож, газрыг эвдэх, байгалийн баялгийг хууль бусаар ашиглуулах зорилго агуулаагүй байна. Журмын энэ зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасан: бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэдэг нь “үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах” зорилгод мөн адил тусгагдсан байна.
Прокурорын шүүгдэгч нарыг буруутгаж байгаа гол үндэслэл болох Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын наймдугаар зүйлийн 8.1.3-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газраас гарах дүгнэлт гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.23-т зааснаар “ ...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” тухай дүгнэлт бүхий албаны бичиг юм.
1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаарт авагдсан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолоор тусгай хэрэгцээнд авах газрын төлөвлөлтийг 8 дугаар хавсралтаар баталж солбицлыг гаргасан, “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаарт тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаарт тогтоолоор Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр дэх “Хунхат” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авч солбицлыг /хх-ийн 12-13/ хавсралтад дурдсан байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаартай албан тоотод Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 9.1.1-д заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан талбайтай давхцалгүй тухай дүгнэлтийг солбицол тус бүрээр гаргаж хүргүүлсэн байна. Үүнээс үзэхэд “Хунхат уул” гэх газарт урьд нь “Коммод” ХХК уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан газрыг тусгай хэрэгцээнд авсан эсэх, Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан дүгнэлт, солбицолтой аймгийн болон сумын гаргасан солбицол таарахгүй байхад тусгай хэрэгцээнд авсан газрын солбицол хаана буруу болсон эсэх, Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан дүгнэлт, солбицол яагаад эвдрэлд ороогүй, эрүүл газарт гарсан болох талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй байна.
Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын тосны хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7/536 дугаартай дүгнэлт нь дээрх хуульд заасан агуулгаар буюу тухайн хэргийн үйл баримтад дурдагдсан газар буюу талбайд давхцал байхгүйг тодорхойлсон ба шүүгдэгч нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу Засгийн газрын 151-р тогтоолоор баталсан журамд заасан урьд нь “Коммод” ХХК-ийн ашиглаж байгаад эвдрэлд орсон үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, бичил уурхай эрхлэгчид олгосон энэ тохиолдолд шүүгдэгч нар тухайн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах байсан, аваагүйгээс хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан ямар үйлдэл байгааг прокурор тодорхойлоогүй байна.
Дээрх нэр бүхий 10 нөхөрлөлд тус талбайгаас өөр газарт буюу зөвшөөрөлгүй газарт дур мэдэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, дээрх нэр бүхийн 10 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлох давуу байдал бий болгосон гэж буруутгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл: Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн заалтуудыг шүүгдэгч нар ямар үйлдлээрээ зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгааг тодорхой заагаагүй, зөвхөн хууль, журамд ингэж заасныг зөрчиж гэж бичсэн ба ингэж зөрчсөнөөр албан тушаалаа урвуулан ашигласан, давуу байдал бий болгосон нь аль үйлдэл болохыг нотлоогүй гэж үзэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдэж, шүүгдэгч нарыг буруутгаад байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 29.1.3.г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах;
м/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах гэснийг зөрчсөн гэж байгаа нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/03 тоот тогтоолоор тус сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Хунхат уул” гэх газарт урьд нь “Коммод” ХХК уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад эвдэгдэж орхигдсон 926.39 га газрыг бичил уурхай ажиллуулж нөхөн сэргээлт явуулах зорилгоор тусгай хэрэгцээнд авах төлөвлөгөөг баталж шийдвэрлэсэн ба энэ дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар саналаа хүргүүлснээр Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ний 08/03 тоот тогтоолоор Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дахь “Хунхат” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах, тус газарт шаардлага хангасан бичил уурхай эрхлэгч этгээдүүдтэй гэрээ байгуулахыг Эрдэнэ сумын Засаг даргад даалгах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгохоор шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08/03 тоот тогтоолын дагуу тусгай хэрэгцээнд баталсан 50 га талбайг кадастрын бүртгэлд бүртгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хүсэлт гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 05 дугаар сарын 28-ны 7/3949 тоот албан бичгээр уг 50 га газрын дүгнэлтийг гаргаж, кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болохыг мэдэгдсэн тул аймгийн засаг дарга Т.Энхтүвшин 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1087 тоот албан бичгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулж, ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрдэнэ сумын засаг дарга Э.Гт үүрэг болгосон, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны 5/03 тоот тогтоол, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны 08/03 тоот тогтоол, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмал газрын тосны газрын мэдэгдэл, Дорноговь аймгийн засаг даргаас тус сумын Эрдэнэ сумын засаг дарга Э.Гт бичил уурхайн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон албан бичиг /1-р хх-ийн 10-33/, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Э.Гт бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан 10 нөхөрлөлүүдтэй бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрч байгуулсан гэрээнүүд зэргээс үзэхэд аймаг, сумын Хурлын шийдвэр, Аймгийн Засаг даргаас өгсөн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Энэ талаар шүүх хуралдаанд өмгөөлөгч Болдбаатарын дүгнэлтийг дээрх үндэслэлээр хүлээн авсан болно.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтанд хориглох зүйлийн 7.1-д: Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг зөрчсөн гэсэн нь, Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д заасан: бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах; 6.1.2-д заасан: бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах; 6.1.4-т заасан: бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих; 12 дугаар зүйлийн 12.1-д заасан: Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн захиргааны байгууллага хяналт тавина гэснийг зөрчсөнөөр болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан: Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 2.4-т заасан: нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; 8/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах гэснийг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөртөө бусдад давуу байдал бий болгож албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн эсэх, эрх мэдлээ хэтрүүлэн хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай давуу байдлыг шүүгдэгч Э.Г хэрхэн бий болгосон нь тогтоогдоогүй, шүүгдэгч Г.А, Д.Ж нарт эдгээр хууль, журамд заасан эрх олгогдоогүй байна гэж үзэв.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг заасан 37.1.2 дахь заалт: өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэснийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжид хамаарахгүй ба Төрийн албаны тухай хуулийн 48.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан байна.
Иймээс Э.Г, Г.А, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22:1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Хунхат” нэртэй газарт “Коммод” ХХК, 10 нөхөрлөлүүд уул уурхайн үйл ажиллагаа явуулж ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 18.660.971 төгрөг, мөн талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 25.329944 төгрөг байхаар 1/02 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 231-250/ гарсан байхад прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 18.660.971 төгрөгөөр хохирол нөхөн төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалтад заасан: гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг гүйцэд тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ. Тухайлбал: Урьд нь ашигт малтмал олборлож байсан “Коммод” ХХК нь уг газарт нөхөн сэргээлт хийгээгүй болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба “Коммод” ХХК, нөхөрлөлүүд ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын болон нөхөн сэргээх ажлын зардал нь хэнд хэр хэмжээтэй болохыг ялгаж тогтоогоогүй байна.
Бусад асуудлын талаар;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1.5/22 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 40-69 УБҮ улсын дугаартай FRONTIER маркийн тээврийн хэрэгслийг, 2.5/21 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ZLSOCN маркийн улсын дугаар байхгүй тээврийн хэрэгслийг, 3.5/20 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн дугаар номер байхгүй бага оврын ачааны пад пад трактор маркийн тээврийн хэрэгслийг, 4.5/13 дугаар тогтоолоор битүүмжилсэн, Цэнхэр өнгийн өрмийн мотор COMPS 350 маркийн моторыг, 5.5/19 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 42-59 УБЛ улсын дугаартай CUSTOM маркийн тээврийн хэрэгслийг, 6.5/18 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 60-52 ДГА улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгслийг, 7.5/17 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 72-40 ХЭА улсын дугаартай CANTERI маркийн тээврийн хэрэгслийг, 8.5/23 дугаар тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн пад пад моторыг, 9.5/26 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ногоон өнгийн 06061316 дугаартай 380, 220 KW тог гаргадаг мотор, БНХАУ-д үйлдвэрлэсэн маркийн тээврийн хэрэгслийг, 10.5/14 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ногоон өнгийн STC-308 03588 30 KW маркийн тог гаргадаг моторыг, 11.5/06 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн QAS 250 гэх дугаартай тог гаргагч моторыг, 12.5/12 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн Highpressure-150 гэсэн бичигтэй хий хураагч, HAISHANHSCV425110 гэсэн хий хураагчийг, 13.5/11 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 71-35 ДГА улсын дугаартай ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийг, 14.5/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн, улаан өнгийн пад пад моторыг 15.5/10 дугаар тогтоолоор битүүмжилсэн, шар өнгийн том пад пад моторыг, 16 16.5/07 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 7 ширхэг пад пад мотор болон хийн багажны хамт кампересерыг, 17.5/08 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 3 ширхэг пад пад моторыг хийн багажны хамтаар, 18.5/15 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг цэнхэр өнгийн пад пад мотор кампересор зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 148-в-20 тоотод оршин суух, Хүйчирт овогт Цэрэннадмидын Ганбатад /РД: ЕЮ53060976/ буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1; 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржгин овогт Эрдэнэзулын Г, Цэрэндорж овогт Галбадрахын А, Гомбо овогт Дашзэвэгийн Ж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгасугай.
2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1.5/22 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 40-69 УБҮ улсын дугаартай FRONTIER маркийн тээврийн хэрэгслийг, 2.5/21 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ZLSOCN маркийн улсын дугаар байхгүй тээврийн хэрэгслийг, 3.5/20 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн дугаар номер байхгүй бага оврын ачааны пад пад трактор маркийн тээврийн хэрэгслийг, 4.5/13 дугаар тогтоолоор битүүмжилсэн, Цэнхэр өнгийн өрмийн мотор COMPS 350 маркийн моторыг, 5.5/19 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 42-59 УБЛ улсын дугаартай CUSTOM маркийн тээврийн хэрэгслийг, 6.5/18 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 60-52 ДГА улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгслийг, 7.5/17 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 72-40 ХЭА улсын дугаартай CANTERI маркийн тээврийн хэрэгслийг, 8.5/23 дугаар тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн пад пад моторыг, 9.5/26 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ногоон өнгийн 06061316 дугаартай 380, 220 KW тог гаргадаг мотор, БНХАУ-д үйлдвэрлэсэн маркийн тээврийн хэрэгслийг, 10.5/14 дугаар тогтоолоор битүүмжилсэн, ногоон өнгийн STC-308 03588 30 KW маркийн тог гаргадаг моторыг, 11.5/06 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн QAS 250 гэх дугаартай тог гаргагч моторыг, 12.5/12 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн Highpressure-150 гэсэн бичигтэй хий хураагч, HAISHANHSCV425110 гэсэн хий хураагчийг, 13.5/11 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 71-35 ДГА улсын дугаартай ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийг, 14.5/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн, улаан өнгийн пад пад моторыг 15.5/10 дугаар тогтоолоор битүүмжилсэн, шар өнгийн том пад пад моторыг, 16 16.5/07 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 7 ширхэг пад пад мотор болон хийн багажны хамт кампересерыг, 17.5/08 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 3 ширхэг пад пад моторыг хийн багажны хамтаар, 18.5/15 дугаар тогтоолоор битүүмжилсэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг цэнхэр өнгийн пад пад мотор кампересор зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг, 148-в-20 тоотод оршин суух, Хүйчирт овогт Цэрэннадмидын Ганбатад /РД: ЕЮ53060976/-д буцаан олгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Э.Г, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА