| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00517/И |
| Дугаар | 587 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 587
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 6 дугаар баг, 2-22 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЮ57102606, Хар ямаат овогт Данзангийн Бунжаагийн В.Нэмэхжаргалын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бунжаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В.Нэмэхжаргал нь 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть хангамжийн газарт тос шингэн савлагчаар ажилласан байна. В.Нэмэхжаргал нь хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн бөгөөд ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Архивын тасгаас ажилласан хугацааны цалинг шүүлгэхэд тухайн үеийн байгууллагын санхүүгийн баримт аймгийн архивт гүйцэт ирүүлээгүйгээс цалингийн түүвэр бүрэн гүйцэт гарахгүй байгаа юм. Иймд В.Нэмэхжаргалын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть хангамжийн газарт тос шингэн савлагчаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бунжаа нь В.Нэмэхжаргалын Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар 23-ны өдөр хүртэл тос шингэн савлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Нефть баазын даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Ванчиг овогтой Нэмэхжаргалыг 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс тос шингэн савлагчаар авч ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Ванчигийн Нэмэхжаргалын Увс аймгийн Нефть баазад 1985 оны 6 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал тос шингэн савлагчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Нефть баазын даргын 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 63 тоот “Баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнах тухай” тушаалын хавсралтын 8-д В.Нэмэхжаргалыг 50 төгрөгөөр шагнажээ,
4. Увс аймгийн Нефть баазын даргын 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 37 тоот “Болзолт уралдаан дүгнэх тухай” тушаалын хавсралтын 3-т В.Нэмэхжаргалыг 10 төгрөгөөр шагнасан гэж бичжээ,
5. Увс аймгийн Нефть баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 56 тоот “Зохион байгуулалт хийх тухай” тушаалын хавсралтад Тос савлагч Нэмэхжаргал, цалин 1000 төгрөг гэжээ,
6. Итгэмжлэл,
7. Гэрч Ч.Аасүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Сав тоног төхөөрөмжийн барилгын нормчноор анх ажиллаж эхэлсэн бөгөөд бид Увс аймгийн Нефть баазыг барьж ашиглалтад оруулаад 1982 оноос би өөрөө тус баазын засварчнаар 2016 он хүртэл тасралтгүй ажилласан. Манай байгууллагын нэр намайг ажиллах хугацаанд Нефть бааз, Нефть хангамжийн газар, Нефть хангамжийн салбар, “НИК” ХХК, “Петровис” ХХК болон өөрчлөгдөж байлаа. В.Нэмэхжаргал нь 1985 оны дундуур манай Нефть баазад тос шингэн савлагчаар ажилд орж 1993 оныг дуустал ажилласан юм. Манай байгууллага нь нефть бүтээгдэхүүн татаж аваад жижиглэнгээр хэрэглэгдэд түгээдэг бөгөөд 100 гаруй ажилчинтай байлаа” гэх мэдүүлэг,
8. Гэрч А.Ноолойгийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Увс аймгийн Нефть баазын барилгад нормчноор ажилд орж улмаар дулаан цахилгааны техникчээр 1993 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан юм. В.Нэмэхжаргал яг хэдэн онд Увс аймгийн Нефть баазад ажилд орсныг санахгүй байна, манай байгууллагад тос савлагчаар ажиллаж байсан бөгөөд 1993 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн юм. Манай байгууллага нь бензин шатахуун ОХУ-аас хүлээж аваад сумуудад тараах, хадгалах, түгээх ажлыг гүйцэтгэдэг, 40 гаруй ажилтантай, түгээгчээс бусад нь өдрийн 8 цагаар ажилладаг байсан учраас бид нэг нэгнээ сайн таньж мэднэ, нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
9. Гэрч Ч.Аасүрэн, А.Ноолой нарын Увс аймгийн Нефть баазад ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
В.Нэмэхжаргал нь Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар 23-ны өдөр хүртэл тос шингэн савлагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нефть баазын даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн В.Нэмэхжаргалын Увс аймгийн Нефть баазад 1985 оны 6 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал тос шингэн савлагчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нефть баазын даргын 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 63 тоот “Баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнах тухай” тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 37 тоот “Болзолт уралдаан дүгнэх тухай” тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 56 тоот “Зохион байгуулалт хийх тухай” тушаал, гэрч Ч.Аасүрэн, А.Ноолой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн В.Нэмэхжаргалын Увс аймгийн Нефть баазад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 8 жил, 5 сар, 27 хоног тос шингэн савлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бунжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Илжгэн овогт Ванчигийн Нэмэхжаргалын Увс аймгийн Нефть баазад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 8 /найм/ жил, 5 /тав/ сар, 27 /хорин долоо/ хоног тос шингэн савлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бунжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР