Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0326/З |
Дугаар | 128/ШШ2020/0034 |
Огноо | 2020-01-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2020/0034
2020 оны 01 сарын 14 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч Ц.Одмаа нар тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н
Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Э
Гуравдагч этгээд: К ХХК
Прокурорын дүгнэлт: “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Эийн 006******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч К ХХК-ийн Ч рестораны гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах тухай” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, иргэдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар
хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э иргэн Б.Э ээс
гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн
чөлөө ******* тоотод байрлах К ХХК-ийн Ч Солонгос рестораны
үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажилчдыг эрүүл
мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу
хамруулаагүй, ажлын байранд ажлын тусгай хувцас, хэрэглэл өмсөөгүй зөрчил
илэрсэн талаар эрх бүхий албан тушаалтан тэмдэглэлдээ тусгаж бичсэн байна.
Эрх бүхий албан тушаалтан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын
улсын Ахлах байцаагч Л.Э К ХХК-ийн Ч ресторанд
холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн
тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар
зөрчлийн 1905000528 дугаартай хэрэг нээн, шалгаад 2019 оны 04 дүгээр сарын
10-ны өдөр К ХХК-ий Ч рестораныг Зөрчлийн тухай хуулийн тусгай
ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хуулийн
этгээдийн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл
оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь К ХХК-ийн Ч рестораны гаргасан ажилчдыг эрүүл
мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу
хамруулаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг,
худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний
сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй,
ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй
бол”; Хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай
хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт “хүнсний
чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам
стандарт мөрдөөгүй”; /Хоолны газрын нийтлэг журам”-ын 7.7.5.Тухайн өдөр
үйлдвэрлэгдсэн хоол, зууш, ундаанаас дээж авч зориулалтын саванд хийж 00+40С
хөргөгчид 48 цаг хадгалсны дараа дээжийг устгаж тэмдэглэл хөтлөнө./
Ажлын байранд ажлын тусгай хувцас, хэрэглэл өмсөөгүй зөрчил нь
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох
дүрэм, журам стандарт мөрдөөгүй”; Хоолны газрын нийтлэг журам”-ын 7.2.
Хоолны газрын ажилтан нь ажлын дүрэмт хувцастай, өөрийн нэр бүхий энгэрийн
тэмдэгтэй байна./ заасныг тус тус зөрчсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг
үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш
зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь
шийтгэл оногдуулна.” гэж заасан байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар
зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн
хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын Ахлах
байцаагч Л.Эийн 006******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг
хүчингүй болгуулж, холбогдогч К ХХК-ийн Ч рестораны гаргасан
зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг,
заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.
Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн
хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах
байцаагч Л.Э би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор
М.Нын гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 37 тоот шийтгэлийн
хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэн Б.Э*******ийн
гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К ХХК-ийн Ч******* солонгос хоолны ресторанд хяналт шалгалт хийх явцад хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажлын байранд ажлын хувцас
хэрэглэл өмсөж хэвшээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт
мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн
6.15 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.2 дах заалтад зааснаар зөрчлийн 1905000528
дугаартай хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 04
дүгээр сарын 10-ны өдөр К ХХК-ийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хуулийн этгээдийг нэг
мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н нь
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг
үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш
зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу К ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг.заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэнд тайлбар гаргах нь:
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч К ХХК-ийн
захирал Б.М******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар
булгийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан (эрх бүхий албан тушаалтан, хэрэг
бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр,
шүүхийн шийдвэрт гомдол гаргах) холбогдогчийн эрхээ хэрэгжүүлэн, зөрчлийн хэрэг нээх 1905000528 дугаар бүхий тогтоолыг эс зөвшөөрч, Баянгол дүүргийн
Прокурорын газрын хяналтын прокурор М Н*******д гомдол гаргасан.
Үүний дараа хяналтын прокурор М.Н намайг дуудаад: “Энэ хэргийг
даргынхаа 14 хоногийг сунгуулаад шийдвэрлээрэй” гэсэн. Тухайн үед би
холбогдогчийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзээд 2019 оны 4 дүгээр
сарын 10-ны өдөр К ХХК-ийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хуулийн этгээдийг нэг мянган
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.
Хэрэв хяналтын прокурор М.Н албан тушаалын чиг үүргээ бүрэн
хэрэгжүүлж, холбогдогчийн гаргасан гомдлыг албан ёсоор хүлээн авч, Зөрчил
шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.2 дугаар зүйлийн 1.6 дах (эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг хянан шийдвэрлэх;) заалт мөн
Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дах (зөрчлийн хэрэг
бүртгэлттэй холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;) заалтын хүрээнд шийдвэрлэсэн бол ийм асуудал үүсэхгүй, улсын ахлах байцаагчийн чиг
үүргийн дагуу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дах
хэсгийн 5.2 дах заалтад зааснаар торгох байсан.
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К ХХК-ийн
Ч******* солонгос хоолны ресторанд хяналт шалгалт хийх явцад хоолны дээжийг
зохих журмын дагуу авдаггүй, ажлын байранд ажлын хувцас хэрэглэл өмсөж
хэвшээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд
амруулаагүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн нь Засгийн газрын 2014 оны 157 дугаар
тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт
хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын 1.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа
эрхлэгчийн хэрэгжүүлэх дотоод хяналт /цаашид “дотоод хяналт” гэх/-ын зорилго нь
Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт,
стандарт болон тухайн иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний
технологийн горим, дотоод журмын сахин мөрдөлтийн байдалд хяналт тавьж,
болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил, дутагдлыг цаг тухайд нь
илрүүлэн арилгах, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг өдөр
тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх замаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангахад оршино” гэсэн заалтад багтаж байгаа тул “Зөрчлийн тухай
хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар
хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь
үндэслэлтэй гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэг
"Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга
хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж,
хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” заалтыг баримтлан холбогдох арга хэмжээ авсан болно.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Э байцаагч К ХХК-ийн Ч хоолны газарт иргэнээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийгээд дээрх зөрчлийг илрүүлж зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.2.1.2-т заасны дагуу хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээнд торгоно гэсэн заалтын дагуу арга хэмжээ авсан. Би өөрөө хяналт шалгалт болон үйл ажиллагаанд оролцоогүй. Үйл явдлын талаар сайн мэдэхгүй. Байцаагчийн гаргасан шийдвэр юм.” гэв.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Миний бие Б.М******* нь К ХХК-ийн захиралын албан тушаалтай бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарын прокурор М.Нын 37 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн прокурор нь дүгнэлт бичихдээ эрх зүйн үндэслэл бүхий хууль тогтоомжоо удирдлага болгон зөв ашиглаагүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар К ХХК-ийг “Дотоод хяналт шалгалтын журам мөрдөөгүй” гэсэн үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Уг шийтгэлийн хуудсыг Баянгол дүүргийн прокурорын газраас хянаад “…К ХХК-ийн Ч рестораны гаргасан ажилчдыг эрүүл
мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу
хамруулаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг,
худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний
сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй,
ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй
бол”; Хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай
хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт “хүнсний
чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам
стандарт мөрдөөгүй”; /Хоолны газрын нийтлэг журам”-ын 7.7.5.Тухайн өдөр
үйлдвэрлэгдсэн хоол, зууш, ундаанаас дээж авч зориулалтын саванд хийж 00+40С
хөргөгчид 48 цаг хадгалсны дараа дээжийг устгаж тэмдэглэл хөтлөнө./, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ажлын байранд ажлын тусгай хувцас, хэрэглэл өмсөөгүй зөрчил нь
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох
дүрэм, журам стандарт мөрдөөгүй”; /Хоолны газрын нийтлэг журам”-ын 7.2.
Хоолны газрын ажилтан нь ажлын дүрэмт хувцастай, өөрийн нэр бүхий энгэрийн
тэмдэгтэй байна/ заасныг тус тус зөрчсөн байна” гэж үзэн хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.
Өөрөөр хэлбэл, холбогдогч компани үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзжээ.
Улсын байцаагчаас тогтоосон зөрчлүүдэд шийтгэл ногдуулахдаа дээр дурдсан хууль журмын дагуу ногдуулах ёстой торгуулийн хэмжээг өөрөөр тогтоосон байна.
Хариуцагчаас “... зөрчлийн хэргийн материалыг хянахдаа Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/41 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3.2-т Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг ажлын 5 өдрийн дотор хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан заалтыг зөрчсөн” гэж маргасан боловч прокурорын дүгнэлтэд дурдсан агуулга нь хуульд нийцсэн тул шийтгэлийн хуудсын түүнд нийцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” хэмээн заасан байна.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд К ХХК-ийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, бодит байдалд дүгнэлт хийж, зөрчилд оногдуулах шийтгэлийг зөв тодорхойлох шаардлагатай байх тул Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Эийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/509 тоот тушаалаар чөлөөлсөн байх тул тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2020/0569 дугаар захирамжаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийг эрх залгамжлагчаар тогтоож, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны 02-13/01 тоот албан бичгээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Отгоныг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсыг нөхцөл байдлыг тодруулж, дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч Баянгол дүүргийн прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ Ц.ОДМАА