| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/05 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.С /цахимаар/,
Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-т холбогдох эрүүгийн 2019000220043 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, ... гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт явуулж, 0,07 га талбайг эвдрэлд оруулж, газрын хэвлийд 8,316,927 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Аймгийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тухай акт үйлдсэн байдаг. Үүний дараагаар Засаг даргын захирамжийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлын хэсэг нөхөрлөлүүдэд хяналт шалгалт хийхэд Э ахлагчтай Айраг шинэ цагийн залуус нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Э ахлагч талбай дээрээ байгаагүй гэж тайлан дээр тусгагдсан байдаг. Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийгдсэн байдаг. Хяналт шалгалтаар дүгнэлт гарсан хэдий ч гэрээ болон үзүүлэх бичиг баримт бичиг байгаагүй. Өөр сум, орон нутгаас ирж ажиллаж байгаа иргэд байсан. Ажиллуулж байсан талбайдаа их хэмжээний жонш хураасан байдалтай байсан. Хууль бусаар явуулж байгаа үйл ажиллагааг нь зогсоох тухай Сумын засаг даргын албан бичгийг хүргүүлсэн талаар тайланд тусгагдсан байна. Газрын хэвлийд учруулсан хохирол 8,316,927 төгрөгийг нэхэмжилж байна. Эвдрэлд оруулсан 0,07 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бороодой гэх газрыг 2016 онд Айраг сумын Засаг даргын тамгын газраас олон улсын байгууллагын санхүүжилтээр “Хутагтын үр сад” төрийн бус байгууллага нөхөн сэргээлт хийж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Тухайн газарт ашигт малтмалын ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Малчдын өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа газар юм ... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нөхөн сэргээлтийн төлбөрийг Айраг сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийн дансанд тушаалгах саналтай байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн ... нэртэй газарт Айраг шинэ цагийн залуус нөхөрлөлд 2019 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа ба энэ нөхөрлөлд уурхайн байрлаж байгаа газраа хариуцаад байж байна. Би энэ нөхөрлөлд ажиллах гэрээ гэх зүйл байхгүй, нөхөрлөлийн ахлагч Этой танил учраас уурхай дээрээ байрлаад ажлыг нь хариуцаад явдаг. 2019 оны 02 дугаар сараас хойш 07 дугаар сар хүртэл нөхөрлөлийн газарт байрлаж хөрс хуулах ажил явуулсан. Уг нөхөрлөлийн газарт жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба түрүү жил агуулга багатай жонш олборлож нөхөрлөлийн газраа хураасан. Уг нөхөрлөл нь түрээсийн техник ашигладаг ба ковш 1, 2900 экскаватор 1, норд 2 ширхэг гэсэн техник хэрэгсэл ашиглаж байна ... Эхний нүүрэн дээр байгаа 1 ширхэг зураг болон 1, 2, 8 дугаартай зургууд дээр байгаа талбайнууд нь Эын өмнө нь ашиглаж байгаад больсон талбайн зургууд байна. Харин 3, 4, 5, 6, 7 дээр байгаа зургууд нь Эы талбайн зургууд байна. Э, Э хоёрын талбай хоорондоо их ойрхон байдаг. Тухайн үед энэ зургийг авч байхад би тэнд байсан. Учир нь Эаас цалин хөлс авч, Эы удирдлага дор ажиллаж байсан. Харин Э олон жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай нэгэн учраас зааварчилгаа өгч хамтран ажилладаг байснаас биш, Эын гээд байх зүйл тэнд юу ч байгаагүй. Зүраг 5 дээр байгаа экскаваторыгБ гэдэг хүнээс Э түрээслэн авч байсан. Зураг 8 дээр байгаа цаад талд нь зогссон цул шаргал өнгийн ковш нь Эы өөрийнх нь ковш байгаа юм. Гэхдээ энэ үед эвдрээд зогсчихсон байсан. Харин наад талд нь зогсож байгаа хар толгойтой ковшийг эвдэрхий ковшны оронд түр хугацаанд цахилгаанжуулалтын шон татаж байсан компаниас гуйлгаар авч ирээд ажиллуулж байсан. Зураг 1 дээр байгаа өөрөө буулгагч ачааны автомашинуудын нэг нь Эы өөрийнх нь эзэмшлийн .... УНВ улсын дугаартай ачааны машин юм. Харин нөгөө ачааны машиныг Даланжаргалан сумаас хоосон явж байхаар нь зогсоож уулзаад хөлсөлж өмнөх зөвшөөрөлтэй хугацаандаа гаргасан жоншоо ачуулах гээд авч ирсэн байсан. Тэр нь энэ зурагт орсон байна. Гэхдээ энэ зургийг харахаар аль нь Эы машин, аль нь хөлсөлсөн машин гэдгийг нь ялгаж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хоёр машин байсан. ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 13-14, 2 дугаар хавтасны 190-192 дугаар хуудас/,
Гэрч А.Чы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Шинэ цагийн залуус нэртэй ... гэдэг хүн хариуцаж ажиллуулдаг нөхөрлөлд ковш барьсан. Тэгээд нэг хэсэг хотод байж байгаад, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны үеэр ирээд энэ нөхөрлөлдөө буцаж ажиллаж байна. Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нөхөрлөлийн талбай дээрээ зун гаргасан жоншоо Хово маркийн машинд ачаад хөдөлгөх гэж байтал цагдаа нар ирээд шалгасан...би сарын 1 500 000 төгрөгөөр цалинждаг ба уг цалингаа Э гэдэг хүнээс дансаар авдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн19-20 дугаар хуудас/,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний ажиллаж байгаа газарт 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын хугацаанд уг газарт жонш ялгаж ажилласан бөгөөд хэсэг хугацаанд завсарлаад Улаанбаатар хотод байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буцаж ирээд, ажилдаа орсон. Би Шинэ цагийн залуус нөхөрлөлд жонш ялгах ажил хийж байгаа хүн. Би өөрийн ялгасан жоншны 1 тонн тутамд 15,000 төгрөгөөр цалинждаг ба хийснээрээ авдаг. Би ... нэртэй газарт ажиллаад 1 сард 1,300,000 төгрөгийн цалин авдаг ба бэлнээр авдаг. Энэ газарт ажиллаад 8-9 орчим сая төгрөгийн цалин авсан. Би Эын нөхөрлөлийн гишүүн гэж явдаг ба хөдөлмөр эрхлэх гэрээ байгуулаагүй. Манай нөхөрлөл үйл ажиллагаандаа 50-тай ковш 1 ширхэг, 3900-тай экскаватор 1 ширхэг, Хово маркийн автомашин 2 ширхэг зэрэг техник хэрэгслээр үйл ажиллагаа явуулдаг ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-22 дугаар хуудас/,
Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тухайн үед тэнд байсан ковшоор миний машинд ачаад Даланжаргалан сумын Эко хэлхээ баяжуулах үйлдвэр рүү 2 удаа жонш зөөсөн ба 47 тонн жоншийг тэр баяжуулах руу тээвэрлэсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Э.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ... нэртэй газарт Айраг шинэ цагийн залуус, ... залуус гэсэн 2 нөхөрлөлд хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 дугаар сард байгуулсан байж байгаад, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-05-038/26 дугаартай актаар буюу бичил уурхайн аргаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлийн дагуу дээрх 2 нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов гэсэн акт тавигдсан. Гэсэн хэдий ч дээрх 2 нөхөрлөл үйл ажиллагаагаа хэсэг зогсоосон болоод удалгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ байдлыг таслан зогсоохоор Айраг сумын Засаг даргын тамгын газраас 2-3 удаа төлөвлөгөөт шалгалт зохион байгуулан ажиллахад дээрх 2 нөхөрлөл үйл ажиллагаа нь явж байсан. Засаг даргын тамгын газраас үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өгөх талаар албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн боловч энэ шаардлагуудыг биелүүлэхгүй, нөхөн сэргээлт хийхгүй, өнөөдрийг хүрсэн. Одоогоор эдгээр нөхөрлөлүүдийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь албан ёсны зөвшөөрөл гэж байхгүй ... 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засаг дарга Л.М, Айраг сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн дарга, албан хаагч нарын хамт хяналт, шалгалтыг хийж, ... залуус буюу Батбаяр ахлагчтай нөхөрлөлийн байгаа газарт очиход Улаанбаатар хотоос жонш ялгахаар ирсэн гэх 4 хүн, мөн Айраг сумын нэр бүхий 2 хүн байсан ба ухаж байсан талбайн хэсэгт нь том оврын экскаватор жонш ухаж ажиллаж байсан. Энэ асуудлыг утсан дээрээ бичлэг хийж баримтжуулан авсан ба уурхайн хэсэгт нь цагдаа нар үзлэг хийхэд жоншны отмол нүхний хойд хэсэгт өрөм тавьсан нүхнүүд байсан. Уг нүхнүүдийг тэсэлгээ хийхэд бэлтгэсэн маягтай 12 нүх байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс ямар ажил явагдаж байгаа талаар асуухад Баараа гэдэг хүн дээр жонш ялгахаар ирсэн хүмүүс байгаа юм ирээд 3-4 хонож байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Ингээд хажуу талын нөхөрлөл буюу Э ахлагчтай нөхөрлөл рүү очиход Энхээ гэх хүнээр хариуцуулсан 5 хүн ажиллаж байсан ба тухайн үед Норд бенз маркийн том ачааны машин дүүрэн жонш ачсан байсан. Үүнийг бас гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулж, ямар ажил явуулж байгаа талаар асуухад “хариуцаж байгаа хүн нь байхгүй байна, бид нар жонш ялгах ажлаар энд байгаа юм” гэсэн. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон өмнөх шалгалтын үеэр Э гэх хүн нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл бүхий “Уулс мандал” ХХК-ийн гэх 4 залуугийн ухаж олборлосон жоншийг зөөж өөрийн байрлаж байгаа уурхайн хэсэгт аваачиж, тээвэрлэлт хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Гэрч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2015 онд Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлт, аймгаас ирүүлсэн Бичил уурхайг дэмжих чиглэлийн дагуу 2018 оны 02 дугаар сард “...залуус”, “Айраг шинэ цагийн залуучууд” гэсэн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, тус сумын ... нэртэй газарт бичил уурхайгаар жонш олборлох гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт ирээд уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагаа бүр мөсөн зогсоох тухай улсын байцаагчийн акт тавигдсан. Ингээд уг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох албан бичгийг хүргүүлсэн. Тэгээд уг хоёр нөхөрлөл Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөн. Үүний дагуу Ашигт малтмалын газарт газрын дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг явуулсан. Уг хүсэлтийн дагуу Х.Э ахлагчтай нөхөрлөлийн явуулсан газрын солбицол нь давхцалгүй гэсэн хариу ирсэн боловч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нөхөрлөлүүдтэй нэмж гэрээ байгуулахгүй, журам шинэчлэгдэж байгаа гэсэн чиглэлийн дагуу “...залуус”, “Айраг шинэ цагийн залуучууд” гэсэн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулаагүй. Тэгээд үйл ажиллагаа нь зогсоох талаар шаардлагыг удаа дараа бичгээр болон өөрийн биеэр тавьсан боловч үйл ажиллагаагаа зогсоохгүй ... гэх газрыг чөлөөлж өгөхгүй байсан ... би Х.Этой байгуулсан гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/237 дугаартай албан бичгээр гэрээ байгуулсан. Тухайн үед Х.Э ахлагчтай нөхөрлөл нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3.2.1, 8.1.3, 9.1.1 дэх заалтуудыг зөрчиж байна гэж үзэж мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоосон акт албан бичгийг тус тус үндэслэн гэрээг дуусгавар болгож, Х.Эт албан бичгээр мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 150-152, 2 дугаар хавтасны 34, 73, 150-151 дүгээр хуудас/,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Айраг сумын ... гэх газарт жонш ялгах ажил хийж байна. Би энэ газар ирээд хэдий хэмжээний жонш ялгаснаа мэдэхгүй байна. Хоёр жоохон овоолго ялгасан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 155 дугаар хуудас/,
Гэрч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Айраг шинэ цагийн залуус нөхөрлөлд бүртгэлтэй байдаг. 2018 оны үеэр манай суманд бичил уурхай эрхлэгчдийг дэмжинэ гэсэн ажил явагдсан бөгөөд манай сумын Э гэдэг залуу над дээр ирээд ”нөхөрлөл байгуулна, таныг гишүүнээр элсүүлнэ, та бичиг баримтаа өгчих” гэсэн. Тухайн үедээ нөхөрлөл байгуулж жонш олборлох үйл ажиллагаа явуулах юм байна гэж ойлгоод Х.Эт бичиг баримтаа өгөөд явуулсан. Үүнээс хойш нөхөрлөлдөө ирж ажилла гэж надтай холбогдоогүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 217 дугаар хуудас/,
Гэрч Х.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны үеэр манай дүү Э нь бичил уурхайгаар нөхөрлөл байгуулах гэсэн юм гээд бичиг цаас хөөцөлдөөд байсан. Тухайн үед Э ”сумын харьяат хүмүүсийг бүртгүүлэх хэрэгтэй байна, та бичиг баримт, нийгмийн даатгалын дэвтрээ өгчих” гээд надаас авсан. Ингээд Айраг шинэ цагийн залуус нөхөрлөл байгуулагдаж би гишүүнээр бүртгэгдсэн. Миний хувьд Э ахлагчтай нөхөрлөлд элсээд 2 сар л ажилласан. Тухайн үед жонш ялгах ажил хийсэн ба тэрнээс хойш ажиллаагүй. Х.Эын нөхөрлөл 1 ширхэг ковш, экскаватор 1 ширхэг, түлшний жижиг тэрэг 1 ширхэг ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220 дугаар хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А.Э нь 2019 оны 03 дугаар сараас 07 дугаар сар хүртэл хугацаанд миний .... УН улсын дугаартай, Хьюндай 2900 маркийн экскаваторыг сарын 20,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулсан. Би экскаватораа 2020 оны 05 дугаар сард 80,000,000 төгрөгөөр Гэрэлсайхан гэдэг хүнд зарсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 18-19 дүгээр хуудас/,
Гэрч А.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын үеэр Х.Э нь “Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг ... нэртэй газарт жоншны талбай байгаа, түрээсээр ажиллуулна” гэсэн зүйл ярьсан. Тухайн үедээ Х.Э гэдэг хүний талбайг түрээслэхээр болоод гэрээ байгуулсан ба сарын 15,000,000-20,000,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед шаардлагатай бичиг баримтыг Х.Э хариуцаад сум орон нутгаас зөвшөөрөл авсан байсан. Тэр бичиг баримтаа үзүүлээд гэрээ байгуулсан. Би уг ... нэртэй газарт гэрээ байгуулаад 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 07 дугаар сар хүртэл Хьюндай 3000 маркийн экскаваторыгБ гэдэг хүнээс түрээсэлсэн. Өөрийн эзэмшлийн Норд бенз сонсмол .... УНВ улсын дугаартай ачааны машиныг бас ажиллуулсан. Би Х.Этой хамтран жонш олборлосон асуудал байхгүй ... эхний нүүрэн хэсэгт байгаа ганцхан зураг дээрх 3 гэр нь миний уурхайд ашиглах гэж авсан гэрүүд, зураг 1, 2 дээр цаашаа хараад зогсчихсон байгаа шар өнгийн өөрөө буулгагч нь урьд өмнө нь албан ёсоор ажиллаж байх хугацаандаа гаргачихсан байсан жоншны хүдэр болон сүүлд Даланжаргалан сумын Өнгөтөөс авчирсан жоншны хүдэр зэргийг ачиж авч явах гэж ирсэн, тухайн үедээ түр зуур хүнээс хөлсөлсөн тээврийн хэрэгсэл байна. Би эзэмшигч нь хэн байсныг санахгүй байна. Мөн машины мэдээллийг ч мэдэхгүй. Зураг 5 дээр байгаа экскаватор ньБаас түрээслэн авсан Хьюндай 3000 экскаватор байна. Зураг 8 дээр байгаа хажуу талаас нь авсан цулгуй шаргал өнгийн ковш нь миний эзэмшлийн Luigong 50 ковш байна. Уг ковш нь тухайн үед эвдэрчихсэн ашиглах боломжгүй байдалтай байсан. Харин зураг дээр хагас наашаа хараад зогсчихсон байгаа хар толгойтой ковшийг Luigong 50 ковш эвдэрчихсэн болохоор нь түр хүнээс гуйж хөлслөн авч хэсэг зуур ажиллуулж байсан ковш байна. Гэхдээ энэ ковшны эзэмшигч нь ямар хүн байсан талаар би санахгүй байна. Ойр хавийн уурхайнууд дээр ажиллаж байснаас л түр гуйсан байх гэж бодож байна. Дээрх 2 ковшоор өмнө нь албан ёсны дагуу ажиллаж байх хугацаандаа гаргасан болон сүүлд Даланжаргалан сумын Өнгөт багийн нутагт байх таньдаг хүнийхээ уурхайгаас гаргасан жоншны хүдэр зэргийг сумын төв рүү ачуулахад ашиглаж байсан ковшнууд байгаа юм. Гэхдээ хар толгойтой ковшийг нь ачааны машин дээр жоншны хүдэр ачих гээд хүнээс түр гуйж авч ирсэн байсныг зурганд оруулчихсан байна. Эхний нүүрэн дээр байгаа зураг болон 1, 2, 8 дугаартай зургууд дээр байгаа талбай нь Эын талбай байна. Харин надад хамаатай нь 3, 4, 5, 6, 7 дугаартай зургууд дээр байгаа талбай юм. Тэгэхээр энэ хэргийн газрын үзлэгийн зургийг Э бид хоёрын талбайнуудыг холиод авчихсан байна. ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 22-23, 186-187 дугаар хуудас/,
Гэрч Ж.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Х.Эын 13 жил ханилсан эхнэр нь байгаа юм ... нөхөр маань Айраг сумын ... нэртэй газарт жонш олборлолт хийж байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 28-29 дүгээр хуудас/,
Гэрч К.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Анх манай найз Чакерхан надад ажлын санал тавьж би түүнтэй хамт Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байх ... гэх газарт очсон. Тэнд Э гэдэг хүний доор жонш ялгах ажил хийсэн. Намайг анх очиход Э ахын талбай дээр амралтын кемп болон жоншны хүдэр гаргаад тавьчихсан бараг ялгаад дуусаж байсан ... Э гэх хүний талбай байсан. Мөн хажууд нь ойрхон Э ахын талбай байдаг байсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 169-170 дугаар хуудас/,
Гэрч А.Чы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ...-3 гэх газарт очиж ахын найзБыг экскаваторыг жолоодож Уугий гэх хүний талбай дээр ажиллаж эхэлсэн. Уугий ах, Э ах, Э ах нарын талбай нь хоорондоо их ойрхон зайтай. Би Уугий ахын талбай дээр 2019 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан ... Э ах, Э ахын талбай дээр ажиллаж байсан экскаваторын жолооч нь их олон солигдож байсан учраас хаа нэг би очиж ганц нэг удаа ажиллах тохиолдол байсан. Тэгж байгаад 2019 оны 06, 07 дугаар сард гэж санаж байна, Э ахтай хамт Э ахын санал болгосон Даланжаргалан сумын Өнгөт багт байх уурхайн талбайд жонш ухсан. Би тухайн үед тэнд байсан экскаваторыг ажиллуулсан. Харин Э ах зааварчилгаа өгөөд, эндээс ух, тэндээс ух гэж хэлээд байж байдаг байсан. Тэр газраас бүх бохирдолтойгоо нийлээд бараг 20 орчим хово жоншны хүдэр гаргаж, түүнийгээ ... гэх газарт байх Э ахын талбай дээр буулгаж ялгалтын ажиллагаа хийдэг байсан. Ингээд би тэндээс бууж гэртээ харьж амарч байгаад 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буцаад найз Хтэй хамт ... гэх газарт очиход нөгөө буулгасан жоншны хүдрээ ялгаж л байсан. Мөн Э ах өөрийнхөө талбай дээр Этой хамт олборлолтоо хийж байсан. Ингээд би ажилдаа орж, экскаватор, ковш 2-ыг ээлжлэн барьж, Э ахын талбай дээр ажиллаж байсан. Би эхэндээБ ахын экскаваторыг жолооддог байсан учраасБ ахаас цалин авдаг байсан. Тэгж байгаад сүүлдээ Э ахаас цалин авдаг болсон. Би Э ахаас цалин огт авч байгаагүй. Миний цалин дандаа дансаар ордог байсан. 2019 оны 02 дугаар сард ганц нэг удаа экскаваторыг нь барьж өгөхөд Э талбай дээрээ ажиллаж байгаа харагддаг байсан. Тэгж байгаад тэдний талбай зогсчихсон. Сүүлд намайг очиход буюу 2020 оны 01 дүгээр сард Э ахын талбай дээр Э ах ажиллаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 173-174 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Айраг шинэ цагийн залуучууд” нэртэй нөхөрлөлийг байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тэгээд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад, 13 хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Айраг сумын Засаг дарга Мтай Айраг сумын 1 дүгээр баг, ... гэх нэртэй газарт 3 жилийн хугацаагаар хайлуур жонш олборлохоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулсан. Тэгээд дээрх газарт гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан шалгалтын бүрэлдэхүүн ирж, манайхтай танилцаад “Газрын дүгнэлт гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр манайхыг зогсоосон акт тавьсан. Тэгэхээр нь би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Айраг сумын Засаг дарга Мтай уулзаж, болсон зүйлийн талаар хэлээд дүгнэлт гаргуулмаар байна гэж хэлсэн. Тэгсэн М дарга миний амаар хэлсэн хүсэлтийг хүлээн аваад, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5/187 дугаартай албан бичгийг төлөвлөж, аймгийн Засаг дарга Эд явуулсан. Тэрийг нь аймгийн Засаг дарга хүлээн аваад, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1/845 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг хүргүүлснийг Кадастрын хэлтсийн дарга Д хүлээн аваад, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/4023 дугаартай албан бичгээр “Давхцалгүй тул үйл ажиллагаа явуулж болно” гэсэн утгатай дүгнэлтийг ирүүлсэн. Би тэр тухай албан бичгийг хөөцөлдсөөр байгаад аймаг дээр биеэр ирж авсан. Үүнээс хойш сумын Засаг дарга Мтай гэрээ байгуулах гэж хойноос нь нэлээдгүй хөөцөлдсөн. Тэр үед М “Сумын наадам, аймгийн наадам, аймгийн Засаг даргатай Япон улс руу явсан, ээлжийн амралтаа авсан” гэх мэт шалтгаанаар хойшлуулаад байдаг байсан хэдий ч утсаар ярихаар “Нэгэнт дүгнэлт чинь гараад ирсэн юм чинь чи ажиллаж бай, миний ажил амжихгүй байна, тэгж байгаад гэрээ байгуулчихъя” гэж хэлдэг байсан. Энэ мэтчилэн хойшилж явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарыг хүрсэн. Тэгээд Мтай уулзаж гэрээ байгуулах гэтэл С сайд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нөхөрлөлтэй гэрээ байгуулж, ажиллахгүй гэсэн утгатай тушаал гаргасан. Тэрнээс хойш гэрээ байгуулж чадаагүй. Тэгээд олборлолт хийгээд байж байтал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамтарсан шалгалт ирж, манайхыг үзчихээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 411 тоот албан бичгээр манай сумын Засаг дарга М руу хандсан байсан. Тэгсэн манай сумын Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/697 тоот албан бичгээр манай нөхөрлөлд үйл ажиллагаагаа зогсоож газраа чөлөөл гэсэн утгатай хандсан байсныг би хүлээж авсан. Тэгээд нүүх гэтэл өвлийн хүйтэн байсан учраас нүүж чадалгүй 2020 оны 03 дугаар сарын эхэн хүртэл байсан. Энэ хүртэл хамтарсан шалгалт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манайд хамгийн сүүлийн удаа дахин нэг удаа ирсэн. Ингээд цагдаа сэргийлэх болсон. Би улсын байцаагчийн зогсоосон тухай акт тогтоосны дараагаар үйл ажиллагаа явуулж, тухайн газраас 2019 оны 07 дугаар сар хүртэл жонш олборлож байсан. Тэгж байгаад 2019 оны 07, 08 дугаар саруудад техник хэрэгсэл байхгүй байсан учраас олборлож чадаагүй. Тэгээд үргэлжлүүлэн 2019 оны 09, 10 дугаар саруудад ажиллаагүй ... Манай нөхөрлөлд Х.Т, Ж.Ж, Б.Ү, Г.Г, Б.Б, Б.Ж, Б.Т, Н гэсэн хүмүүс бүртгэлтэй байдаг. Манай нөхөрлөлийн гишүүдээс ... нэртэй газарт жонш олборлосон үйл ажиллагаанд оролцоогүй. Тухайн үед миний бие нөхөрлөл байгуулахдаа өөрийн таньж мэддэг, гэр бүлийн хүмүүсийг нөхөрлөлдөө элсүүлээд байгуулсан. Эдгээр хүмүүс жонш олборлох үйл ажиллагаанд оролцоогүй. Тухайн үед Хьюндай 3000ЛС экскаватор, 50-тай ковш 1 ширхэг, хово 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл ашигласан. Эдгээр техник хэрэгслийг тухайн үед хамтарч ажиллаж байсан Э гэдэг хүн авчирсан ... Шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан зураг бол яалт ч үгүй миний ухсан талбай мөн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 28-29, 215, 230-232, 2 дугаар хавтасны 76-77, 135-136, 182 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-05-038/26 дугаартай акт /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/697 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/237 дугаартай албан бичиг /2 дугаар хавтасны 157 дугаар хуудас/,
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “... Айраг шинэ залуучууд нөхөрлөлийн хууль бусаар жонш олборлосон гэх газар нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг ... гэх газарт байх GPS солбицлын цэгийг тогтооход 10901, 42, 84, 450 480 39, 39I гэсэн өргөрөг, уртрагтай байх ба уг нөхөрлөлийн талбайд 3 гэр бүхий уурхайн техник, хэрэгсэл гаднаа байршуулсан байдалтай байна. Уг нөхөрлөлийн талбайн зүүн хойд хэсэгт 3 хэсэг жоншны овоолго байх ба үүнийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Айраг шинэ залуучууд нөхөрлөлийн талбайгаас чанх урагш 759 метр зайд 3 хэсэг том хэмжээний отволыг шинээр үүсгэсэн байх ба уг 3 отвол нүхний голын нүхэнд экскаватор байрласан байх ба үүнийг бичлэгээр баримтжуулав. Дээрх 3 отвол нүхний хэмжээг тодорхойлж бичих боломжгүй байлаа ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 8-12 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.М, “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн хооронд байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /1 дүгээр хавтасны 33-35 дугаар хуудас/,
“..” ХХК-ийн “... Дорноговь аймгийн Айраг сумын ... гэх газарт хууль бусаар 0,07 га талбайд эвдрэлийг нэмж үүсгэсэн байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан талбайн байгаль орчинд учруулсан хохирлыг байгалийн нөөцүүдээр задалж үзвэл: эдэлбэр газарт 14,553 төгрөг, газрын хэвлийд 8,302,374 төгрөг, нийт 8,316,927 төгрөгийн хохирол учруулсан байна. Modis terra хиймэл дагуулын мэдээнээс ургамлын нормчлогдсон индексийг тооцоход 2018 оноос өмнө энэ талбайд эвдрэлд орсон байсныг нотолсон тул хөрс, ургамлан нөмрөгт хохирол тооцох боломжгүй. Эвдрэл үүсгэсэн 0,07 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 873,760 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 152,500 төгрөг зарцуулахаар байна. Байгаль орчны хяналт, мониторингийн зардалд шаардагдах 82,100 төгрөгийг орон нутгийн байгаль орчны байгууллагад шилжүүлэх шаардлагатай ...” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 158-167 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Айраг сумын ... гэх газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан /1 дүгээр хавтасны 192-202 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/4023 дугаартай “... Их ...-1 нэртэй талбайн хэмжээ нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4.1-д заасан шаардлагыг хангаагүй, Яшил нэртэй талбай нь бичил уурхайн зориулалттай тусгай хэрэгцээний газрын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул эдгээр талбайд дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтасны 36 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/155 дугаартай албан бичиг /2 дугаар хавтасны 153 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №041 дугаартай “... Б.Гы эзэмшлийн Robex-2900 LC-7 маркийн, .... улсын дугаартай, ...... дугаартай, шар өнгийн экскаватор 55,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтасны 201-204 дүгээр хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №040 дугаартай “... Beiben-ND3250 маркийн, .... УНВ улсын дугаартай, .... арлын дугаартай, улбар шар өнгийн, А.Эы эзэмшлийн өөрөө буулгагч 45,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 205-207 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Эын Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /1 дүгээр хавтасны 49-149 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 169 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, ... 2 гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт явуулж, 0,07 га талбайг эвдрэлд оруулж, газрын хэвлийд 8,316,927 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.
“Айраг шинэ цагийн залуучууд” нэртэй зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах нөхөрлөлийг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байгуулж, нөхөрлөлийн ахлагчаар Хадбаатар овогтой Эыг томилсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж ..... дугаартай гэрчилгээ олгосон болох нь хавтаст хэргийн 31 дүгээрт авагдсан байна.
Уг нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг Айраг сумын Засаг дарга Л.М, нөхөрлөлийн ахлагч Х.Э нар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан нь хавтаст хэргийн 33-35 дугаар талд авагдсан гэрээгээр тогтоогдож байна.
Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийж, бичил уурхайгаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалтыг, “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3.2.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзээд “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон тухай Улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-05-038/26 тоот актыг нөхөрлөлийн ахлагч Х.Э зөвшөөрч гарын үсэг зурж хүлээн авсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан байна.
Мэргэжлийн хяналтын газраас урьдчилсан шалгалт хийж сумаас бичил уурхайн нөхөрлөлүүдтэй 2018 онд байгуулсан гэрээнүүд нь Засгийн газрын 2017 онд 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3.2.1, 8.1.3, 9.1.1 дэх заалтуудыг зөрчиж байна гэж үзээд гэрээг хүчингүй болгохыг үүрэг болгосон. Иймд танай нөхөрлөлтэй байгуулсан гэрээг дуусгавар болгож байна гэсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/237 дугаар албан тоотыг “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн ахлагч Х.Эт Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.М хүргүүлжээ.
Шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Айраг шинэ цагийн залуучууд” нэртэй нөхөрлөлийг байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тэгээд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад, 13 хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Айраг сумын Засаг дарга Мтай Айраг сумын 1 дүгээр баг, ... гэх нэртэй газарт 3 жилийн хугацаагаар хайлуур жонш олборлохоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулсан. Тэгээд дээрх газарт гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан шалгалтын бүрэлдэхүүн ирж, манайхтай танилцаад “Газрын дүгнэлт гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр манайхыг зогсоосон акт тавьсан. Тэгэхээр нь би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Айраг сумын Засаг дарга Мтай уулзаж, болсон зүйлийн талаар хэлээд дүгнэлт гаргуулмаар байна гэж хэлсэн. М дарга миний амаар хэлсэн хүсэлтийг хүлээн аваад, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5/187 дугаартай албан бичгийг төлөвлөж, аймгийн Засаг дарга Эд явуулсан. Тэрийг нь аймгийн Засаг дарга хүлээн аваад, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1/845 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг хүргүүлснийг Кадастрын хэлтсийн дарга Д хүлээн аваад, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/4023 дугаартай албан бичгээр “Давхцалгүй тул үйл ажиллагаа явуулж болно” гэсэн утгатай дүгнэлтийг ирүүлсэн. Би тэр тухай албан бичгийг хөөцөлдсөөр байгаад аймаг дээр биеэр ирж авсан. Үүнээс хойш сумын Засаг дарга Мтай гэрээ байгуулах гэж хойноос нь нэлээдгүй хөөцөлдсөн. Тэр үед М “Сумын наадам, аймгийн наадам, аймгийн Засаг даргатай Япон улс руу явсан, ээлжийн амралтаа авсан” гэх мэт шалтгаанаар хойшлуулаад байдаг байсан хэдий ч утсаар ярихаар “Нэгэнт дүгнэлт чинь гараад ирсэн юм чинь чи ажиллаж бай, миний ажил амжихгүй байна, тэгж байгаад гэрээ байгуулчихъя” гэж хэлдэг байсан. Энэ мэтчилэн хойшилж явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарыг хүрсэн. Тэгээд Мтай уулзаж гэрээ байгуулах гэтэл С сайд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нөхөрлөлтэй гэрээ байгуулж, ажиллахгүй гэсэн утгатай тушаал гаргасан. Тэрнээс хойш гэрээ байгуулж чадаагүй. Тэгээд олборлолт хийгээд байж байтал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамтарсан шалгалт ирж, манайхыг үзчихээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 411 тоот албан бичгээр манай сумын Засаг дарга М руу хандсан байсан. Тэгсэн манай сумын Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/697 тоот албан бичгээр манай нөхөрлөлд үйл ажиллагаагаа зогсоож газраа чөлөөл гэсэн утгатай хандсан байсныг би хүлээж авсан. Тэгээд нүүх гэтэл өвлийн хүйтэн байсан учраас нүүж чадалгүй 2020 оны 03 дугаар сарын эхэн хүртэл байсан. Энэ хүртэл хамтарсан шалгалт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манайд хамгийн сүүлийн удаа дахин нэг удаа ирсэн. Ингээд цагдаа сэргийлэх болсон. Би улсын байцаагчийн зогсоосон тухай акт тогтоосны дараагаар үйл ажиллагаа явуулж, тухайн газраас 2019 оны 07 дугаар сар хүртэл жонш олборлож байсан. Тэгж байгаад 2019 оны 07, 08 дугаар саруудад техник хэрэгсэл байхгүй байсан учраас олборлож чадаагүй. Тэгээд үргэлжлүүлэн 2019 оны 09, 10 дугаар саруудад ажиллаагүй ...” гэсэн мэдүүлэг,
Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 7/4023 дугаар албан тоотод: “Дүгнэлт гаргуулахыг хүссэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/845 дугаартай албан бичгээр ирүүлсэн талбайнуудыг хянан үзээд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Их ... нэртэй солбицол бүхий 4.59 гектар талбайд...давхцалгүй тухай дүгнэлтийг хүргүүлж байна гэсэн албан бичиг,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавих, зөрчил гарсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар тогтоосон журмыг зөрчиж олборлолт явуулсан талбайд хууль тогтоомжийн дагуу нөхөн сэргээлтийг хийлгэж, талбайг хүлээн авахыг холбогдох агентлаг, яамдын сайд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон тогтоол гарчээ.
Эдгээр нотлох баримтыг дүгнэхэд шүүгдэгч Х.Э нь бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан, энэ үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэж Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон тухай Улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-05-038/26 тоот актыг нөхөрлөлийн ахлагч Х.Э зөвшөөрч гарын үсэг зурж хүлээн авсан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг дуусгавар болгож байна гэсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/237 дугаар албан тоотыг “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн ахлагч Х.Эт Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.М хүргүүлсэн, Ашигт малтмал газрын тосны газар 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дүгнэлт гаргасан ба энэ үед гэрээ дуусгавар болж, үйл ажиллагааг зогсоосон байхад ашигт малтмал олборлож байсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Э нь “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийг байгуулаад үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2019 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан шалгалтын бүрэлдэхүүн ирж, манайхтай танилцаад “Газрын дүгнэлт гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр манайхыг зогсоосон акт тавьсан...” гэж мэдүүлдэг боловч А.Этай 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг газрыг түрээслэн сарын 12 000 000 төгрөгийг авч байхаар тохиролцож жонш олборлож байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 237-239 дүгээрт авагдсан гэрээ болон гэрч А.Эы мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.Э нь 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт явуулж 0.07 га талбайг эвдрэлд оруулсан гэж үзсэн ба энэ хугацаанд хэдий хэмжээний жонш олборлож, хэдий хэмжээний хууль бус орлого олсон талаар тогтоогоогүй, хууль бус орлогын талаар яллах дүгнэлтэд дурдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино гэжээ.
Шүүгдэгч Х.Э нь “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийг 9 гишүүнтэй байгуулсан боловч эдгээр хүмүүс нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцдоггүй болох нь Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөрлөлд Х.Т, Ж.Ж, Б.Ү, Г.Г, Б.Б, Б.Ж, Б.Т, Н гэсэн хүмүүс бүртгэлтэй байдаг. Манай нөхөрлөлийн гишүүдээс ... нэртэй газарт жонш олборлосон үйл ажиллагаанд оролцоогүй. Тухайн үед миний бие нөхөрлөл байгуулахдаа өөрийн таньж мэддэг, гэр бүлийн хүмүүсийг нөхөрлөлдөө элсүүлээд байгуулсан. Эдгээр хүмүүс жонш олборлох үйл ажиллагаанд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Т, гэрч С.Н нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан журмын зорилгод нийцээгүй, хуулийн дагуу нөхөрлөл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөхөрлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхөрлөл хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж заасан байхад “Айраг шинэ цагийн залуучууд” нөхөрлөлийн ахлагч Х.Э нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн субьект нь эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх ба субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлддэг байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн." гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй билээ.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Х.Э нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бол ял, албадлагын арга хэмжээний нэгдэл болох эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргаан байхгүй, хохирлыг төлнө, улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Эт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаагаар авахаар шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Шүүдэгч Х.Э нь эдэлбэр газарт учруулсан хохирол 14,553 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол 8,302,374 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийхэд 873,760 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 152,500 төгрөг, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд шаардагдах 82,100 төгрөг, нийт 9,425,287 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох А.Эы эзэмшлийн Beiben-ND3250 маркийн .... УНВ улсын дугаартай, өөрөө буулгагчийн үнэ 45,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Эоос хурааж, байгаль экологид учруулсан болон нөхөн сэргээлтийн нийт хохирол 9,425,287 төгрөгийг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилох тогтоолоор “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн шинжээч нарт шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэх Lui Gong 50 маркийн ковшийн үнэлгээ хийлгэхээр хүргүүлсэн ба “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-аас уг ковшны бичиг баримт байхгүй, үйлдвэрлэгдсэн болон импортлогдсон он зэрэг мэдээлэл байхгүй учир зах зээлийн үнэлгээ тогтоох боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Гэтэл мөрдөгч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ний шинжээч нарт Lui Gong 50 маркийн ковшийн үнэлгээ хийлгэхийг даалгасан байна. “Ашид билгүүн” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан шинжээчийн ТХҮ-821/2127 дугаартай дүгнэлтдээ: “...Үнэлгээний ажлын хугацаанд аливаа байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засаг, бусад орчны хүчин зүйл харьцангуй тогтвортой байна гэсэн таамаглалд үнэлгээг хийлээ...” гэж 30,000,000 төгрөгөөр үнэлжээ.
Б.Гы эзэмшлийн Robex-2900 LC-7 маркийн .... УН улсын дугаартай экскаваторын үнэ 55,000,000 төгрөгийн талаар гаргасан “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 041 дугаартай дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй тул шүүгдэгчээс үнийг хураан авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэжээ.
Шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөрлөлд 3000-тай экскаватор, 50-тай ковш, Норд бенз 1 ширхэг ажиллаж байсан...тухайн үед Хьюндай 3000ЛС экскаватор, 50-тай ковш механизм 1 ширхэг, авто сонсмол 1 ширхэг зэрэг техник ашигласан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29, 215/, гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд “...түрээсийн гэрээгээр Х.Эын талбай дээрээс жонш олборлож байхдаа Хьюндай 3000 маркийн экскаваторыгБ гэдэг хүнээс түрээсэлсэн, өөрийн эзэмшлийн норд бенз сонсмол .... УНВ улсын дугаартай ачааны машиныг ажиллуулсан ... энэ ковш анхнаасаа улсын дугааргүй, гэрчилгээгүй, техникийн тодорхойлолтгүй байхад нь би 2018 оны 06, 07 саруудын аль нэгэнд нь надад өртэй байсан хүнээсээ 35 000 000 төгрөгөөр бодож авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 185-187/, шүүх хуралдаанд Х.Эын өгсөн “...Манайх SDLG гэх Хятад экскаватор...Манай ашиглаж байсан экскаватор Хятад улсад үйлдвэрлэгдсэн жижиг 2900 гэдэг экскаватор байсан...” гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулахад Хьюндай 3000 маркийн экскаваторыгБ гэдэг хүний, SDLG2900 Хятад экскаватор, Б.Гы эзэмшлийн Robex-2900 LC-7 маркийн .... УН улсын дугаартай экскаваторын алийг нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг тогтоогоогүй атлаа Б.Гы эзэмшлийн Robex-2900 LC-7 маркийн экскаваторт үнэлгээ тогтоосон нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Шинжээч хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн тээврийн хэрэгслийн бодит байдлыг үзэж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн зах зээл дээрх ижил төстэй хөрөнгийн үнийн судалгааг харьцуулж тодорхойлсон, тухайн үнэлгээний зүйлийн шинж, байдал, онцлогийг харгалзан үнэлгээг тодорхойлох Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Эт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаагаар авсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Эт ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох А.Эы эзэмшлийн Beiben-ND3250 маркийн .... УНВ улсын дугаартай, өөрөө буулгагчийн үнэ 45,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Эоос гаргуулан хурааж, байгаль экологид учруулсан болон нөхөн сэргээлтийн нийт хохирол 9,425,287 төгрөгийг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгож, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулсугай.
7.Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэх Lui Gong 50 маркийн ковшны үнэ 30,000,000 төгрөг, Б.Гы эзэмшлийн Robex-2900 LC-7 маркийн .... УН улсын дугаартай экскаваторын үнэ 55,000,000 төгрөгийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй тул үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэнийг дурдсугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА