| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00544/И |
| Дугаар | 590 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 590
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ66020762, Хан овогт Ноостын Тунгалагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 52 настай, ам бүл 7. Би 1982 оны 2 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд Улаантолгойн чацарганы аж ахуйн тогоочоор, 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тогоочоор тасралтгүй ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдлөмөрийн дэвтэр, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн 1982 оны 2 дугаар сараас 1989 оны 12 душгаар сарыг дуустал хугацаанд Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Тунгалаг нь 1982 оны 2 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд Улаантолгойн чацарганы аж ахуйн тогоочоор, 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тогоочоор тасралтгүй ажилласан. Тэрээр өндөр настны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдлөмөрийн дэвтэр, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд Н.Тунгалагийн Увс аймгийн 1982 оны 2 дугаар сараас 1989 оны 12 душгаар сарыг дуустал Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Тунгалаг нь Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1982 оны 2 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тогоочоор, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Ноостын Тунгалагийн Увс аймгийн Улаангом сумын ШУҮН, УТЧАА-д 1982 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Улаангом дахь ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн станцын даргын 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 64 тоот “Комисс томилох тухай” тушаалд гишүүдэд Тунгалагийн нэр бичигджээ,
3. Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 тоот “Жимсчний мэргэжил олгох түр курс нээж ажиллуулах тухай” тушаалын хавсралтын 28-рт Ноостын Тунгалаг гэжээ,
4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан Н.Тунгалагийн 1982 онд ажилд орсон, 1989 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
5. Итгэмжлэл,
6. Гэрч Ч.Дарийн шүүхэд өгсөн: “Би 1981 онос эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж 1991 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Н.Тунгалаг нь 1982 онд ТМС төгсөж ирээд Улаантолгойн чацарганы аж ахуйд тогоочоор ажилд 1989 оныг дуустал хугацаанд ажилласан юм. Би Н.Тунгалагийг нэг байгууллагад хамт ажиллаж байсны хувьд сайн таньж мэдэх юм. Манай Улаантолгойн чацарганы аж ахуй гэж өөрчлөгдөж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ч.Тунгалагийн шүүхэд өгсөн: “Би 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр 1991 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан юм. 1986 онд намайг Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажилд ороход Н.Тунгалаг нь тэнд тогоочоор ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал хугацаанд ажилласан юм. Манай Улаантолгойн чацарганы аж ахуйн нэр нь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болон өөрчлөгдөж, 1991 оноос дахин Улаантолгойн чацарганы аж ахуй болсон санагдаж байна. Би Н.Тунгалагтай хамт ажиллаж байсны хувьд түүнийг сайн таньж мэднэ. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн даргаар Б.Лааган, Балган, Д.Болоож, Дэчинпил, Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ч.Дарь, Ч.Тунгалаг нарын Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Н.Тунгалаг нь Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1982 оны 2 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тогоочоор, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Улаангом сумын ШУҮН, УТЧАА-д 1982 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангом дахь ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн станцын даргын 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 64 тоот “Комисс томилох тухай” тушаал, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 тоот “Жимсчний мэргэжил олгох түр курс нээж ажиллуулах тухай” тушаал, гэрч Ч.Дарь, Ч.Тунгалаг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Тунгалагийн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1982 оны 2 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 1 жил, 10 сар, 12 хоног тогоочоор, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 18 хоног тогоочоор, нийт 7 жил, 11 сар тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хан овогт Ноостын Тунгалагийн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1982 оны 2 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 12 /арван хоёр/ хоног тогоочоор, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 18 /арван найм/ хоног тогоочоор, нийт 7 /долоо/ жил, 11 /арван нэг/ сар тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР