Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 2119002350217 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Д.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ........ тоотод иргэн М.Атэй үл ойлголцсоны улмаас маргалдаж, модоор 5-6 удаа зүүн талын нуруу хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

  Мөн тухайн маргааныг салгах гэж байсан иргэн Д.Эыг газарт унагаж, чирч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би М.А, Д.Э нарын гэрт очиж хамт архи уусан. Гар утаснаас болж М.А, Д.Э нартай маргалдан хадаастай модоор цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу   ...” гэв.

          Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад манай байшингийн цонхыг нэг хүн цохиод байхаар нь цонхны хөшгийг нээгээд харахад Э байхаар нь хаалгаа нээгээд оруулахад 0,5 литрийн Ерөөл архи авч орж ирэхдээ халамцуу байсан. Уг архийг манай нөхөр А, бид 3 хувааж уух явцад 100 грамм үлдэхэд манайхаас Э гараад явсан. Удалгүй Э байшингийн цонх цохиод утсаа авъя гээд эхнэр Агийн хамт ирээд хаалга онгойлгох үед Э, А 2 байшингийн таамбарт муудаад гарах шиг болохоор нь би гэрээс гарахад Э намайг түлхэж газар унагасан. А эгч надад байсан Эын хар өнгийн утсыг авсан. Нэг мэдэхэд 2 цагдаа манай гэрт ирээд юу болсон талаар асууж, нөхөр бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 16 дугаар хуудас/,

          Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэрийн хаалгыг нээхэд Э намайг модоор баруун эрүү рүү цохисон. Цамцны захаас бариад татаж унаган, хадаастай модоор 5-6 удаа зүүн талын мөр, дал, нуруу хэсэг рүү цохисон. Энэ үед Эын эхнэр А ирээд Эын халааснаас Эын утсыг авсан. Э Эаас намайг салгах гээд Эыг түлхэх үед Эыг савхин куртикнийх нь захаас бариад татахад Э газарт доош харан унасан. Эыг газарт чирэхээр нь би Эын зүүн гарт нь байсан хадаастай модыг гараас нь булаан авч, Эыг 4-5 удаа зүүн баруун гар руу нь цохиж, Эыг газраас босгосон ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 22 дугаар хуудас/,

         Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр Э Атэй зууралдаад муудалцсан. Араас нь Э гарч ирэхээр нь би халааснаас нь нөхрийнхөө хар өнгийн гар утсыг аваад Этай цуг харьсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Хаалгыг нээхэд А байсан ба бид 2 муудаж, таамбарт нь байсан модоор 2-3 удаа цохисон. Намайг ч бас А 3-4 удаа цохисон ... Түр зуурын уур бухимдлаас болоод ийм зүйл болчихлоо ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 59-60 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/0286 дугаартай “... Д.Эын биед хамрын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болох ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Эмнэлгийн бичиг баримтаар учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/0287 дугаартай “... М.Аийн биед зүүн бугалга, зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болох ир үзүүртэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Эмнэлгийн бичиг баримтаар учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

          Хохирогч Д.Эын эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

          Хохирогч М.Аийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ........ тоотод иргэн М.Атэй үл ойлголцсоны улмаас маргалдаж, модоор 5-6 удаа зүүн талын нуруу хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн маргааныг салгах гэж байсан иргэн Д.Эыг газарт унагаж, чирч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Д.Эын үйлдлийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд хамрын шарх, хохирогч М.Аийн эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн даланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/0286, 02/0287 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Шүүгдэгч Д.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүй байхаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА