Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/716

 

 

 

 

 

2021           10           26                                   2021/ШЦТ/716

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа /Тээврийн прокурорын газраас/, 

Хохирогч Б,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч /А ХХК/ өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2109003840144 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймаг Их-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “А” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б


Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Олимпийн гүүрний замд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 24 минутын орчим “А” ХХК-ний эзэмшлийн Kia Bongo-3 маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан Р.М-н жолоодож явсан Тоуота Sai маркийн 2 УБЗ улсын дугаартай, Э.Б жолоочтой Мегсеdes Benz G-63 маркийн 01 УНТ улсын дугаартай, Б.Г жолоочтой Тоуоta Prius-20 маркийн 34 УАН улсын дугаартай автомашинуудыг мөргөж Кia Bongo-3 маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А ХХК-д 1.745.000 төгрөгийн, Тоуоta Prius-20 маркийн 34 УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Э.С-д 258.000 төгрөгийн, Тоуота Sai маркийн 2 УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч Р.М-д 4.450.000 төгрөгийн, Меrcedes Benz G-63 маркийн 01 УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч А 48 068.039 төгрөгийн тус тус хохирол учруулан бусдын эд хөрөнгөд нийт 54.521.039 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....“......... ХХК-иас авсан машин байгаа. Үнэлгээний компани үнэлэхэд 12 хувиар хассан байсан. Тэгээд 61-62 болгоод өгсөн байсан. Миний хувьд үнэлгээний тал дээр Э ХХК-ийн үнэлгээгээр барагдуулж өгнө үү. 12.5 хувь хасдаг гэж л хассан. Э ХХК-иас засвар хийлгэх үнийн санал авсан. 69.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн. Улсын нэгэн компани 12 гаруй хувийг хасч үнэлээд байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 69.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө засварт 40.000.000 төгрөгийг өгсөн байгаа.....” гэв.

 

Эрүүгийн 2109003840144 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би осолд өртсөн жолооч нарыг танихгүй. А ХХК-ийн Т нэртэй групп дээр би ээлжийн амралтаа авахаас өмнө “Киа бонго 3” маркийн 3 УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас тоормосны шингэн гоожоод байгаа талаар тус байгууллагын менежер ажилтай Баянжаргалд мэдээлэл өгч байсан талаарх 10 хуудас материал, гэрлэлтийн баталгаа, өөрийн төрсөн 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг хэргийн материалд хавсаргуулахаар авч ирснийг хүлээлгэн өгөх гэсэн юм. Тухайн осол болсон гэх газар нь “Олимп”-ын гүүр байсан бөгөөд уг гүүрний урдаас хойш явах чиглэлд буюу гүүрний төгсгөл хэсэгт осол гарсан. Уг гүүрний зүүн талын төгсгөл хэсгийн бетон хашлага, хаалтыг машиныхаа баруун урд гэрэл хэсгээр мөргөсөн. Гүүр болон бетон хашлага, хаалтад ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 25-26, 110, 112 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 113-115 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Баас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Олимп” гүүрний зүүн хойд хэсэгт гарсан зам тээврийн ослыг харуулсан 6 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэжээ / 2 дугаар хх-ийн 116 дугаар хуудас/,

 

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Олимп” гүүрний зүүн хойд хэсэгт гарсан зам тээврийн ослыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 118 дугаар хуудас/,

 

Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр өдөр 12 цагийн үед манай компанийн үйлдвэрийн менежер Баянжаргал утсаар залгаж 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашины жолооч нь гүүрэн дээр аваар хийчихлээ гэж хэлсэн. Намайг цагдаа дээр ирээд байж байхад хэсэг хугацааны дараа жолооч Б, Билэгдэмбэрэл хоёр цагдаа дээр ирсэн. Би Баас юу болсон талаар асуухад Б машины араас орсон гэж хэлсэн. Тэрнээс өөр юм нээх яриагүй. Б тухайн үед шокийн байдалд орсон байсан. Дараа нь үйлдвэр дээр ирээд Б, Билэгдэмбэрэл хоёртой уулзахад Б машиныг тухайн үед уруудаад явж байхдаа машинаа зогсоох гэтэл машины тоормос ажиллахгүй болоод зогсохгүй гулгаад тэгээд хашлага мөргүүлээд зогсоох гэж хичээгээд чадалгүй нэг талаараа хашлага мөргүүлээд нэг талаараа машинуудыг мөргөөд зогссон гэж хэлсэн. Энэ ослын асуудлын талаар эцсийн шийдвэр яаж гарснаас нь шалтгаалан бусдад учирсан хор хохирлыг төлж барагдуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46, 51 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч “А ХХК-ний төлөөлөгч М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...3 УНД улсын дугаартай Киа Бонго маркийн автомашин нь “А” ХХК-ийн эзэмшлийн автомашин. Автомашины зүүн талын хаалга чихэгдсэн, зүүн толь нь хагарч унасан, урд буфер хагарсан, зүүн урд талын крыло хумигдаж урагдсан, зүүн их гэрэл хагарч унасан, баруун урд хаалга зурагдаж хонхойсон, баруун урд крыло хонхойж зурагдсан, баруун урд их гэрэл хагарсан, тэвш баруун талаараа зурагдсан. 3 УНД улсын дугаартай Киа Бонго маркийн автомашины хохирлын үнэлгээг хийлгэнэ. Автомашинд учирсан хохирлын үнэлгээгээр гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/,

 

”Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №34419 дугаартай үнэлгээний тайланд ”...Kia Bongo-3 маркийн 3 УНД улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 1.745.000 төгрөгийн, нийт тогтоогдсон хохирлын дүн 2.043.800 төгрөгийн хохирол тогтоогдсон...” гэжээ /1 дүгээр хх- ийн 55-56 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжпэгч С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би машиныг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Үнэлгээ хийлгээд шууд зардалд 258.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 468.000 төгрөгний хохирол учирсан байсан. Үнэлгээгээр гарсан 468.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/,

 

"Итгэл Эстимэйт “ ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 76783 дугаартай үнэлгээний тайланд "...Toyota Prius 20 маркийн 34 УАН улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 258.000 төгрөг, нийт тогтоогдсон хохирлын дүн 468.000 төгрөгийн хохирол тогтоогдсон...” гэжээ /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сос үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 30.000 төгрөгийн 1 ширхэг хохирлын баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 64-66 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжпэгч Р.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Үнэлгээгээр гарсан 6.400.000 төгрөг болон бусад зардалд гарсан баримтаар гаргаж өгсөн 986.545 төгрөгийн хохирол, нийт 7.386.545 төгрөгний хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/,

 

”Бэст Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан №20210405348 дугаартай шинжээчийн гаргасан үнэлгээний тайланд “...Тоуота Sai маркийн 2 УБЗ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 4.450.000 төгрөгийн хохирол, нийт 6.400.000 төгрөгийн хохирол тогтоогдсон...” /1 дүгээр хх-ийн 75-79 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Р.Маас 252.000 төгрөг, 630.000 төгрөг, 70.000 төгрөг, 34.545 төгрөг бүхий 4 ширхэг нийт 986.545 төгрөгийн хохирлын баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /1 дүгээр хх-ийн 81-84 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжпэгч А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "... Mercedes Benz G-63 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн автомашин. Би нутгийн дүү Б-д уг автомашиныг худалдах талаар ярилцсан байсан юм. Би машиныг хараагүй болохоор учирсан эвдэрлийг сайн мэдэхгүй байна. Үнэлгээ хийлгээд шууд зардалд 48.068.039 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 61.265.098 төгрөгийн хохирол учирсан байсан. Үнэлгээгээр гарсан 61.265.098 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Миний бие 01 УНТ улсын дугаартай мерседес бенз Жи-63 маркийн автомашинаа Бт худалдсан тул шүүхэд иргэний нэхэмжлэгчээр оролцох эрхийг Бт олгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90, 2 дугаар хх-ийн 57 дугаар хуудас/,

 

"Мастер үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №5443 дугаартай үнэлгээний тайланд “...Mercedes Benz G-63 маркийн 0110 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 48.068.039 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоосон дүн 61.265.098 төгрөгийн хохирол учирсан...” /1 дүгээр хх-ийн 92-98 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Агаас 1.500.000 төгрөгийн хохирлын баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /1 дүгээр хх-ийн 99-101 дүгээр хуудас/,

 

 Гэрч М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "... Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг 40 минутын орчимд хадам ээж С.Оюунцэцэг, хадам ах Б.Ганзориг нарын хамт 2 УБЗ улсын дугаартай Т.Сай маркийн автомашиныг жолоодон “Натур” төв рүү хүргэж өгөх гээд Олимпийн гүүрний хойд талын гэрлэн дохиотой уулзвар руу арай хүрээгүй урдаасаа хойшоо чиглэлтэй түгжрээд явж байсан чинь араас ачааны түгээлтийн “Бонго” маркийн машин миний жолоодож явж байсан автомашины ар талаас мөргөөд манай машин зүүн тийшээгээ шидэгдээд нөгөө “Бонго” машин тэр чигээрээ урд явж байсан “Бенз” болон “Приүс” маркийн машиныг мөргөөд замын баруун талын бетон хашлагыг мөргөөд зогссон. Тэгээд би “юу болов” гээд машинаасаа буугаад харсан чинь машины хойд болон баруун тал аймар болсон байсан. Хадам ээж тухайн үед машин дотор мөргүүлсэн талд сууж явсан болохоор ээжийг “бие нь яаж байна” гэж асуухад “гайгүй” гэж хэлж байсан. Тэр “Бонго” машины жолооч машинаасаа бууж ирсэн тэр үед бас “Бенз” машины жолооч машинаасаа буугаад ирсэн байсан. Тэр “Бонго” машины жолооч бууж ирээд “машины тоормос ажиллахгүй болчихлоо” гэж ярьж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд хэмжилт хийсэн. Ослын улмаас миний бие гэмтэж бэртээгүй. Би 2 зорчигчтой явсан. Тухайн үед зорчигч нараас бэртэж гэмтсэн хүн байхгүй ээ. Тухайн үед миний унаж явсан машин төрсөн дүү Р.Мын эзэмшлийн машин юм. Тухайн үед автомашинууд гэрлэн дохион дээр түгжрээд зогсож байсан. Осол гарах үед нойтон цас орсон учир зам нойтон гулгаатай байсан.Үзэгдэх орчин чөлөөтэй хэвийн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/,

 

 

Гэрч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр М.Бенз G-63 маркийн 01 УНТ дугаартай автомашинд зорчин жолооч Бийн хамт ажил руугаа явж байтал гүүрний урд хойд талын гэрлэн дохиотой уулзвараас ойролцоогоор 150 орчим метрийн наана 1-р эгнээнд зогсож байхад бүхээгтэй Бонго маркийн автомашин хойно зогсож байсан автомашиныг мөргөөд тэр машин нь миний сууж явсан машиныг мөргөсөн, Бонго машин мөн манай машины баруун хойд тал руу мөргөөд баруун талаар чихээд ороод ирсэн. Тэр үед миний сууж явсан машин мөн урд зогсож байсан Т.Приүс маркийн автомашиныг мөргөсөн. Би осол гарсны дараа машинаасаа буугаад Бонго маркийн машины жолоочтой уулзаад юу болсон бэ гэж асуухад тэр Бонго машины жолооч машины тоормос ажиллахгүй болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед хойшоо явдаг хөдөлгөөний ачаалал бага зэрэг их байсан. Бусдаар хөдөлгөөн гайгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

Гэрч А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд байж байсан чинь бялууны үйлдвэрт ажилладаг зүс таних нэг залуу над дээр ирээд “хашаанд дотор зогсож байсан Киа Бонго маркийн автомашиныг асааж ухраагаад агуулахын үүдэнд байрлуулаад өгөөч” гэж хэлэхээр нь би тэр Киа Бонго маркийн автомашиныг асаагаад ухраах гэтэл ухрах араандаа орохгүй байхаар нь би тэр залууд “энэ машины ухрах араа нь орохгүй байна би урагшаа хөдөлгөөд танай оффисыг тойроод агуулахын үүдэнд нь зогсооё” гэж хэлээд уг автомашиныг урагшаагаа хөдөлгөөд тойроод агуулахын үүдэнд нь ирэх үед манай ажлын нэг машин агуулахын үүдэн дээр зогсож байхаар нь би машины тоормосыг гишгэтэл тоормос нь ямар ч ажиллагаагүй байсан болохоор нь би шууд нэгдүгээр араанд нь хийгээд араатай нь унтраагаад зогссон. Тэгээд би машинаас буугаад тэр залууд “энэ машин чинь ямар ч тоормосгүй байна ш дээ, золтой л ажлынхаа машиныг мөргөчихсөнгүй” гэж хэлээд би агуулахын үүдэнд зогсож байсан ажлынхаа машины жолоочид “энэ Киа Бонго маркийн машин ямар ч тоормосгүй юм байна, чи машинаа агуулахын үүднээс холдуулчих” гэж хэлээд өөрийнхөө ажлыг хийх гээд явсан. Тэгээд би өөрийнхөө машинд бараагаа ачаад ажилдаа гарах гээд үйлдвэрийн хашаан дотор явж байтал бялууны үйлдвэрийн үүдэнд нөгөө Киа Бонго машиныг хөдөлгөөд хашаан дотор явж байхаар нь би энэ машиныг жолооч нь яаж унаж явдаг байна гэж бодоод өнгөрсөн. Би урагшаагаа явж байгаад зогсох үйлдэл хийх гээд тоормосны дөрөөн дээр гишгэхэд автомашин огт удаашраагүй бөгөөд тоормосны дөрөөг тултал гишгэсэн боловч ямар ч ажиллагаагүй сул гишгэгдэж байсан бөгөөд би тэр үед машиныг нэгдүгээр араанд нь хийгээд унтраагаад зогсоосон юм..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би ер нь өөрөөсөө гадна түгээлтийн 3 жолооч, 4 туслах ажилтныг хариуцаж ажилладаг юм. Би тухайн автомашины жолооч автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан гэж мэдэгдсэн тохиолдолд тэр машины ил харагдах эвдрэл гэмтлийг засуулах болон оношилогдох боломжгүй эвдрэл, гэмтлийг засварын газраар оношлуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгүүлэх талаар түгээлтийн менежер Баянжаргалд мэдэгдэж автомашиныг засуулдаг юм. Урьд нь энэ ажлыг тусдаа ХАБ-ын менежер ажилтай хүн хийдэг байсан юм. Манай захирал энэ ажлыг механик шинээр ажилд автал түр хийж бай гэж үүрэг болгосон Би осол болдог өдрөөс 3 хоногийн өмнө жолооч Онон надад 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашины араа нь 2 болон 3 дугаар араандаа орохгүй байна гэж хэлэхээр нь уг автомашины техникийн бүрэн байдлыг шалгахад 2 болон 3 дугаар араандаа орохгүй байсан юм. Тэгэхээр нь би уг автомашиныг яаралтай оношлуулах талаар өөрсдийн групп чатандаа мэдээллийг нь оруулсан байгаа. Энэ мэдээллийг түгээлтийн менежер Баянжаргал аваад төсөв батлагдаагүй байгаа түр хүлээж байгаарай гэж надад тухайн үед хэлсэн. Тэгээд 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашиныг засварын газраар оношилгоо хийлгэхгүйгээр үргэлжлүүлээд түгээлтийн ажилд явуулж байсан. Б осол гарсан өдрийн үдээс хойш надад ингэж хэлсэн юм. Намайг өглөө ажилдаа ирэхэд 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашины тоормос нь маш муу ажиллаж байсан. Тэгээд би энэ талаар үйлдвэрийн менежер Баянжаргалд хэлсэн гэсэн. Тухайн үед үйлдвэрийн дарга Марс бас хамт байсан гэж хэлж байсан. Тэгээд менежер Баянжаргал жолооч Бт түгээлтээ зөөлөн яваад хийж дуусгаад засварын газарт очоод үзүүл гэж хэлээд ажилд гаргасан гэсэн. Тэгээд гүүрнээс уруудаад явж байгаад машин нь гэнэт тоормосгүй болоод осол гаргасан гэж хэлсэн. 3 УНД улсын дугаартай Киа Бонго маркийн автомашин хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард оношилгоонд орсон байсан.." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 04 сарын 01-ний өглөө 07 цагт ажил дээрээ ирээд хувцасаа солиод бараагаа ачих гээд машин дээрээ ирсэн. Тэгсэн жолооч ирээгүй байсан. Тэгэхээр нь би машиныг ухраагаад өгөөч гээд Евро фарм эмийн сангийн зүс таних жолооч ахаас гуйсан чинь тэр ах 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашиныг ухраагаад агуулахын гадаа аваачсан юм. Тэгээд тэр зүс таних жолооч ах бууж ирээд “энэ машины чинь тоормос маш муу ажиллаж байна шдээ жолоочдоо хэлээрэй” гээд надад хэлээд явсан. Яг тэр үед үйлдвэрийн менежер Баянжаргал ажилдаа ирж таарсан. Тэгээд над дээр ирээд “жолооч чинь ирээгүй байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “жолооч ирээгүй байна” гэж хэлээд нөгөө жолооч ахын хэлснийг буюу 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашины тоормос маш муу ажиллаж байгаа талаар менежерт хэлсэн. Тэгсэн менежер “тийм үү гэж хэлснээ за ямар ч байсан жолоочийг ирэхийг нь хүлээе” гэж хэлээд ажил руугаа орсон. Тэгээд жолооч Бирваа ах 09 цагийн орчим ажил дээр ирсэн. Би жолооч Бирваа ахад өглөө болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгсэн чинь Бирваа ах машинаа асаагаад үйлдвэрийн хашаан дотор 100 метр орчим явж үзээд бууж ирснээ “машины тоормос бүүр доор гишгэхээр барьж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машиндаа бараагаа ачиж дуусаад менежер Баянжаргалд Бирваа ах машины тоормос маш муу ажиллаж байгаа талаар утсаар хэлсэн чинь менежер Бирваа ахад “түгээлтээ зөөлхөн явж дуусгаад засварын газарт очиж машинаа үзүүлээрэй” гэж хэлээд бид хоёрыг ажилд нь гаргасан. Тэгээд бид үйлдвэрээс гараад хамгийн түрүүнд Хүннү 2222 хороололд эхний түгээлтээ хийгээд тэндээсээ Шангри-Ла орох гээд Замын цагдаагийн шинэ гүүрээр урдаасаа хойшоо чиглэлтэй даваад явж байтал гэнэт машины тоормос огт ажиллахаа больчихсон. Тэгсэн Бирваа ах сандраад машинаа аль болох удаашруулж зогсоох гээд арга хэмжээ авсан боловч машин удаашрахгүй чигээрээ яваад байсан болохоор нь Бирваа машинаа миний сууж байсан тал руу дараад замын бетон хашлага мөргөсөн чинь машин бага зэрэг удаашираад бетон хашлагаа дагаад явсар байгаад урд гэрлэн дохион зогсож байсан Т.Сай маркийн машины араас нь мөргөөд цаашаагаа М.Бенз жийп болон Т.Приүс маркийн машинуудыг мөргөөд зогссон. Тухайн үед өглөө цас жоохон орсон учир зам нойтон гулгаатай байсан. Тухайн осол гарахаас өмнө машин ойролцоогоор 40 км/цагийн хурдтай явж байсан. Намайг 3 сарын 10-ны өдөр ажилд орох үед л 3 УНД дугаартай Киа Бонго маркийн автомашин дуут дохио ажилдаггүй байсан. Надад гэмтэл бэртэл гэмтэл учраагүй. Гүүрээр уруудаад явж байсан чинь жолооч Бирваа ах хурдаа жаахан хасах гээд тоормосоо гишгэтэл тоормос ямар ч ажиллагаагүй болчихлоо гэж Бирваа хэлээд тэгээд машин доошоо өнхрөөд явчихсан....” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

Гэрч  Д.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 12 цагийн орчим найз Галхүүгийн хамт Приүс 20 маркийн 34 УАН улсын дугаартай машинтай Замын цагдаагийн шинэ гүүр даваад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй давж яваад гэрлэн дохион доор гэрэл хүлээгээд зогсож байтал гэнэт араас Бонго маркийн машин ирээд мөргөсөн...Юу болов гээд хартал Бонго машин миний сууж явсан болон ард явж байсан Т.Сай, М.Бенз жийп машиныг мөргөөд өөрөө хашлага мөргөөд зогссон байсан. Би гэмтээгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас/,

 

Гэрч  Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг 40 минутын орчимд 34 УАН улсын дугаартай Т.Приүс-20 маркийн автомашиныг жолоодон Олимпийн гүүрний хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр урдаасаа хойшоо чиглэлтэй гэрлэн дохио хүлээгээд зорчих хэсгийн 1-р эгнээнд зогсож байхад ар талаас түс тас хийгээд нэг Бонго маркийн автомашин миний баруун гар тал руу орж ирээд замын хашлага мөргөөд зогссон. Би тэгэхээр нь машинаасаа буугаад харахад Бонго маркийн машин миний машины хойно явж байсан Мерседес бенз болон Т.Сай маркийн машинуудыг мөргөөд мөн миний машины баруун хойд талыг шүргээд бетон хашлага мөргөөд зогссон байсан. Ослын улмаас миний бие гэмтэж бэртээгүй. Миний машины баруун хойд крыло зурагдсан, баруун хойд талын их гэрэл хагарсан, хойд буфер зурагдсан. Миний унаж явсан машин үеэл эгч Солонгын эзэмшлийн машин. Тухайн үед автомашинууд гэрлэн дохион дээр түгжрээд зогсож байсан. Зам цас орсон учир нойтон байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй хэвийн байсан. ..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 04 сарын 01-ний өглөө 07 цаг 40 минутанд ажил дээрээ ирсэн. Тэгээд тэр өдөр Б ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ирсэн. Быг ажилдаа ирэхээс өмнө туслах Ц.Бат- Оргил бүх бараагаа үйлдвэрийн агуулахаас 3 УНД дугаартай автомашинд ачиж дуусгаад Быг хүлээж байсан. Б хоцорч ирэнгүүтээ хуруугаа дарж цагаа бүртгүүлээд надтай уулзсан. Б над руу залгаад 3 УНД дугаартай К.Бонго маркийн машины тоормос нь сул бариад байна гэж хэлсэн. Тэгэнгүүт би 3 УНД дугаартай түгээлтийн автомашиныг явах боломжгүй байна гэж мэдээд 94-60 УНГ дугаартай түгээлтийн автомашиныг үйлдвэр дээрээ дуудаад тэр машинд 3 УНГ дугаартай машинд ачсан байгаа барааг зөөж шилжүүлээд ажилд нь гаргахаар хүлээж байсан. Тэр тухай мэдээллийг манай салбаруудын менежерүүд байдаг групп рүү мессеж бичсэн юм. Тэр үед гаднаас манай өрөөнд Б орж ирсэн. Урьд нь худалдан авсан байсан машины тоормосны шингэнийг аваад машиндаа хийж үзье гээд гарсан. Тэгэхэд нь би Бт одоо 94-60 УНГ дугаартай машин ирж байгаа тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. Тэгсэн чинь ямар ч байсан тоормосны шингэнээ сольж хийгээд үзье гээд гараад явсан. 5-10 минутын дараа Б туслах Бат-Оргилын утаснаас над руу залгаад “тоормосны шингэнээ солиод хийчихлээ гайгүй юм шиг байна яваад үзье” гэж хэлэхээр нь хэрэггүй наад машинаа үйлдвэр дээр үлдээ, ирж байгаа машинд бараагаа сольж ачаад шаардлагатай бол дугаарын хязгаар үйлчилдэггүй газруудаар 10 дугаартай машиныг унаад түгээлтэндээ гар гэж хэлсэн. Тэр үед Б би 3 дугаартай машинаар яваад үзье гэж хэлээд түгээлтэндээ гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа туслах Ц.Бат-Оргилын утсаар Б залгаад “зам тээврийн осол гарчихлаа, машин мөргөчихлөө” гэж хэлсэн. 3 УНД улсын дугаартай автомашины тоормос муу ажиллаж байгаа талаар би осол гардаг өдөр мэдсэн. Би харин хоёр долоо хоногийн өмнө 3 УНД улсын дугаартай автомашин дээр засвар, үйлчилгээ хийх талаар надад ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна гэж жолооч Од хэлж байсан. Түгээлтийн автомашинуудыг ажилд гарах зөвшөөрлийг түгээлтийн ахлах Г.Билэгдэмбэрэл гэдэг хүн өгдөг. Осол гардаг өдөр Билэгдэмбэрэл амралттай байсан. Тийм болохоор тухайн өдөр би түгээлтийн автомашинуудын бараа хүргэлтэнд явах зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өглөө ажилд гарахаас өмнө 3 УНД улсын дугаартай автомашины тоормос сул барьж байсан талаар ерөнхий нягтлан М болон үйлдвэрийн дарга Марс бас мэдэж байсан. Зөвхөн түгээлтийн жолооч болон туслахууд ажилд гарахаасаа өмнө аюулгүй ажиллагааны дэвтэр дээр гарын үсгээ зураад ажилд гардаг. Түгээлтийн жолооч болон туслахуудын өдөр тутмын ажилд гарах үеийн хөдөлмөр аюулгүйн байдлын зааварчилгаан дээр гарын үсгээ зурж ажилд гарч байдалд нь би хяналт тавьдаг. Б ажилдаа хоцорч ирсэн учир хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсгээ зураагүй..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137-138 дугаар хуудас/,

 

Гэрч О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3 УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийг дээрх маршрутаар жолоодоод явж байхад тоормосны үйл ажиллагаа хэвийн бус байсан бөгөөд тоормос гишгэх үеэр хааяа тоормос алдаад байсан. Энэ нь үе үе тоормос алдаад нэг бариад, нэг барихгүй байсан гэсэн үг юм. 3 УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормосны системийн хэвийн үйл ажиллагаа нь миний санаад байгаагаар 2020 оны 12 дугаар сараас л хойш болохгүй Б тоормосны шингэн нэмээд яваад байдаг байсан. Манай ажил хариуцсан Билэгдэмбэрэлд би 3 УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормос болохгүй байна, засварт үзүүлэх хэрэгтэй талаар хэлсэн..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Баянжаргал надад утсаар хэлж, мэдэгдэхдээ 3 УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормос болохгүй байна, түгээлтийн дараа засварт оруулах нь байна шүү, мөнгө гарах нь гэдгээ хэлсэн. Түүнээс өмнө тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл учирч байсан талаар надад хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...М.Бенз G-63 маркийн 01 УНТ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь манай байгууллагын захирал Бийн өөрийн хувийн өмч байгаа юм. Эвдрэл хохирлын үнэлгээг нэг бүрээр үнэлгээний байгууллагаар гаргуулсан байгаа учир дээрх эвдрэл, хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5603 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. “...Э.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Хохирогч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...М.Бенз G-63 маркийн 01 УНТ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь миний өөрийн хувийн өмч байгаа юм. Энэ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт буюу гэрчилгээгээр А гуайн нэрээр явдаг уг хүнээс тээврийн хэрэгслээ албан ёсоор шилжүүлж аваагүй байгаа юм. Учруулсан хохирлоос барагдуулж авсан зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...М.Бенз G-63 маркийн 01 УНТ улсын дугаартай автомашин нь миний өөрийн хувийн өмч байгаа юм. Би уг автотээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сард “MSM” ХХК-аас 540.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Эвдрэл хохирлын үнэлгээг нэг бүрээр үнэлгээний байгууллагаар гаргуулсан байгаа учир дээрх эвдрэл, хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. “MSM” ХХК гэх дээрх байгууллагаар авто ослын улмаас гарсан эвдрэлийг янзлуулж байгаа бөгөөд энэ компаниас нэхэмжилсэн төлбөрийг нэхэмжлэх болно.  Төлбөр нь 68.996.668 төгрөг гарч байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн Агаас гаргаж өгсөн УИХ-03/6019 дугаартай албан бичиг 1 ширхэг дугтуйн хамт, “МСМ” группын засвар үйлчилгээний баримт 3 хуудас зэргийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /2 дугаар хх-ийн 55 дугаар хуудас/,

 

            Улсын их хурлын гишүүн Агийн “Миний бие 01 УНТ улсын дугаартай мерседес бенз Жи-63 маркийн автомашинаа Бт худалдсан тул шүүхэд иргэний нэхэмжлэгчээр оролцох эрхийг Бт олгож өгнө үү...” гэсэн албан бичиг /2 дугаар хх-ийн 57 дугаар хуудас/,

           

“МСМ” группын засвар үйлчилгээний баримт /2 дугаар хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5601 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. “...Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би ослын улмаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Лазер мед” эмнэлгийн тархины имрайд толгойгоо харуулсан зардал болох 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Маас  “Лазер мед” эмнэлэгт толгойн КТГ-ийн зураг авхуулсан санхүүгийн баримт зэргийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /2 дугаар хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5581 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. “...Мын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Олимпийн гүүр дээр урдаасаа хойшоо чиглэлд яваад гэрлэн дохион дээр нэгдүгээр эгнээнд зогсож байхад миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн араас Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөөд зогсоогүй манай машины баруун талаар гараад урд байсан машинуудыг мөргөсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5582 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. “...Б.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би ослын улмаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Лазер мед” эмнэлгийн тархины имрайд толгойгоо харуулсан зардал болох 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 92 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5580 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. “...С.О-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5798 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. “...Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1634 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн KIA Bongo маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
  2. Баруун хойд тоормосны битүүмж алдсан, урд бамбай, урд хоёр их гэрэл, салхины шил, хоёр талын хаалга, тээшний бүхээг зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. 
  3. Автомашины урд болон хоёр талд байрлах эд ангиудын эвдрэл гэмтэл ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй.
  4. Урд бамбай, салхины шил, урд хоёр их гэрэл, хоёр хаалга, тээшний бүхээгт үүссэн эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
  5. Тоормос шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй.
  6. Баруун хойд тоормосны накладка, колодка, барабан элэгдэж нимгэрсэн, тэлэгчийн поршен бүлтэрч битүүмж алдсанаас тоормосны шингэнээр бохирлогдсон гэмтэл нь ашиглалтын явцад үүсэж, тоормосны хэвийн ажиллагааг алдагдуулж тоормосгүй болсноор зам тээврийн осолд шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна....” гэжээ /1 дүгээр хх-ийн 151-178 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №114 дугаартай магадлагаа “...Магадлагаа:

  1. Kia Bongo-3 маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “Тээврийн хэрэслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. “А” ХХК /хуулийн этгээд/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: в/ “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.”гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  3. 2 УБЗ улсын дугаартай Toyota Sai, 01 УНТ улсын дугаартай Mercedes Benz G-63, 34 УАН улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслүүдийн жолооч М, Б.Г, Э.Б нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.
  5. Ахлах мөрдөгч, цагдаагийн А.Оюун-Эрдэнэ би магадалгаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж баримт бичгийг магадалгаанд хавсаргав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 179-181 дүгээр хуудас/,

М.Баянжаргалыг ажилд томилсон тухай А ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 188-199 дүгээр хуудас/, 

 

Г.Билэгдэмбэрэлийг ажилд томилсон тухай А ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 200-207 дугаар хуудас/, 

 

Б.Быг түгээлтийн жолоочоор ажиллуулах тухай А ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 208-216 дугаар хуудас/,

 

Мыг үйлдвэрийн даргаар ажиллуулах тухай А ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 217- дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Маас 78.000 төгрөг, 120.000 төгрөг, 370.000 төгрөгийн баримт бүхий нийт 568.000 төгрөгийн хохирлын баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /1 дүгээр хх-ийн 221-224 дүгээр хуудас/,

 

А ХХК-ийн хохирол нэхэмжлэх тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга /1 дүгээр хх-ийн 225-229 дүгээр хуудас/,

 

2020, 2021 оны түгээлтийн тээврийн хэрэгслийн урсгал зардал /1 дүгээр хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

 

“А” ХХК-ийн дүрэм /1 дүгээр хх-ийн 232-235 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б.Баас Киа бонго 3 маркийн 3 УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас тоормосны шингэн гоожоод байгаа талаар тус байгууллагын менежер ажилтай Баянжаргалд мэдээлэл өгч байсан талаарх 10 хуудас материал, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчлгээний хуулбар зэргийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /2 дугаар хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Б.Баас Киа бонго 3 маркийн 3 УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас тоормосны шингэн гоожоод байгаа талаар тус байгууллагын менежер ажилтай Баянжаргалд мэдээлэл өгч байсан талаарх материалууд /2 дугаар хх-ийн 125-134 дүгээр хуудас/,

 

Kia Bongo маркийн 3 УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд орж байсан эсэх талаарх авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /2 дугаар хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

Б.Баас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Д.Мад шилжүүлсэн тухай цахим гүйлгээний баримт /2 дугаар хх-ийн 142 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 239 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 119 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 242 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 243 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 дүгээр хх-ийн 244 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/,  гэрч Ж.Учралын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 122-124 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдоос шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 4 хуудас баримт, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баярмаагаас нотлох баримт хүргүүлэх тухай хүсэлт, Р.Мын хохирол төлбөр авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт, мастер үнэлгээ, аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт бүхий шинээр гаргаж өгсөн 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Олимпийн гүүрний замд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 24 минутын орчим “А” ХХК-ийн эзэмшлийн “Kia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан Мын жолоодож явсан “Тоуота Sai” маркийн 2 УБЗ улсын дугаартай, Э.Бийн жолоодон явсан “Мегсеdes Benz G-63” маркийн 01 УНТ улсын дугаартай, Б.Галхүүгийн жолоодон явсан “Тоуоta Prius-20” маркийн 34 УАН улсын дугаартай автомашинуудыг мөргөж “Кia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “А ХХК”-нд 1.745.000 төгрөгийн, “Тоуоta Prius-20” маркийн 34 УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Э.С-д 258.000 төгрөгийн, “Тоуота Sai” маркийн 2 УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч Р.М-д 4.450.000 төгрөгийн, “Меrcedes Benz G-63” маркийн 01 УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч Бт 48 068.039 төгрөгийн тус тус хохирол учруулан бусдын эд хөрөнгөд нийт 54.521.039 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Олимп” гүүрний зүүн хойд хэсэгт гарсан зам тээврийн ослыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,

 

Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл,

 

Хохирогч Бын мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С, Р.М, Э.Б, Б, М, Б.Г, С.О нарын мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Мын мэдүүлэг,

 

Гэрч М, Б, А, Г.Б, Ц.Б, Д.Ө, Б.Г, М.Б, О, Д.М нарын мэдүүлэг,

 

”Вендо” ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №34419 дугаартай тайлан,

 

"Итгэл Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 76783 дугаартай тайлан,

 

”Бэст Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан №20210405348 дугаартай тайлан,

 

"Мастер үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №5443 дугаартай тайлан,

 

№114 дугаартай мөрдөгчийн магадлагаа,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1634 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлүүд,

 

Б.Быг түгээлтийн жолоочоор ажиллуулах тухай А ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

  Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Б.Б “Kia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урдаа явсан Мын жолоодож явсан “Тоуота Sai” маркийн 2 УБЗ улсын дугаартай, Э.Б жолоочтой “Мегсеdes Benz G-63” маркийн 01 УНТ улсын дугаартай, Б.Галхүү жолоочтой “Тоуоta Prius-20” маркийн 34 УАН улсын дугаартай автомашинуудыг мөргөж “Кia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “А” ХХК-д 1.745.000 төгрөгийн, “Тоуоta Prius-20” маркийн 34 УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Э.С-д 258.000 төгрөгийн, “Тоуота Sai” маркийн 2 УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч Р.М-д 4.450.000 төгрөгийн, “Меrcedes Benz G-63” маркийн 01 УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч Бт 48 068.039 төгрөгийн тус тус хохирол учруулан бусдын эд хөрөнгөд нийт 54.521.039 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болохыг хохирогч Б, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, бусдад их хэмжээний хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, автомашинуудыг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан заалтыг зөрчиж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Түүнчлэн хэрэг болсон өдөр “А” ХХК-иас өөрийн эзэмшил, өмчлөлийн “Kia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих асуудлыг хариуцуулсан албан ёсны ажилтан байхгүй, тухайн автомашины тоормозны хэвийн үйл ажиллагаа алдагдсан байхад ажилд гаргаж замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрсөн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.   

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба хохирогч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Хэдийгээр тухайн гэмт хэрэг нь шүүгдэгчийн шууд буруутай үйлдэл байхаас гадна түүнийг “А” ХХК-аас эрх бүхий этгээдийн шийдвэр, хөдөлмөрийн гэрээний дагуу зохих ёсоор ажиллуулж байсан тул тухайн компаниас бусдад учирсан хохирлоос тодорхой хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.      

 

              Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгчээс 8.184.545 төгрөгийг гаргаж иргэний нэхэмжлэгч Р.М-д 7.586.545 төгрөг, Э.С-д 498.000 төгрөг, Мд 100.000 төгрөгийн хохирол, төлбөрийг барагдуулж тэдгээрт төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, тэдгээрийн хүсэлт зэргээр тогтоогдсон ба харин хохирогч Бт нийт 61.265.098 төгрөгийн хохирол, төлбөр учирсан, хохирол нөхөн төлөгдөөгүй тул тухайн хохирол төлбөрийг “А” ХХК болон шүүгдэгч Б.Б нараас хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэв.

 

              Хохирогч Бээс “...Миний хувьд үнэлгээний тал дээр Э ХХК-ийн үнэлгээгээр барагдуулж өгнө үү. Э ХХК-иас засвар хийлгэх үнийн санал авсан. 69.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн. Улсын нэгэн компани 12 гаруй хувийг хасч үнэлээд байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 69.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлт илэрхийлсэн.

 

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ хийлгэхээр “Мастер үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр тогтоож Мегсеdes Benz G-63” маркийн 01 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээ гаргасан байх ба тухайн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн гэж үзэхээр байна.

 

              Тодруулбал шинжээчээс “МСМ” группын сэлбэгийн үнийн санал, 1-р зэрэглэлийн засварын ажлын дундаж үеийн тарифыг баримталж хөрөнгийн үнэлгээг гаргасан байх тул “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх хууль ёсны, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно.

 

              Шүүх хохирогч Бээс автомашинаа засуулахтай холбоотой дээрх төлбөрөөс илүү гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв. 

 

              “А” ХХК-ийн эзэмшлийн “Kia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон 2.043.800 төгрөгийн, бусад зардал болох 568.000 төгрөг /үнэлгээ хийлгэсэн 78.000 төгрөг, ачилтын төлбөр 120.000 төгрөг, журмын хашаанд автомашин байрлуулсны төлбөр 370.000 төгрөг/ нийт 2.611.800 төгрөгийн хохирол, төлбөрөөс шүүгдэгчээс 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл 1.411.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “А” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.              

 

              “А” ХХК нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг арилгасан тохиолдолд гэм буруутай шүүгдэгч Б.Баас хохирлыг шаардах эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /автомашины хэвийн ажиллах нөхцлийг хангаагүй, бусад байдлууд/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хэд хэдэн хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдөөгүй/, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Быг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Б нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй, нөгөө талаас “А” ХХК-иас өөрийн эзэмшил, өмчлөлийн “Kia Bongo-3” маркийн 3 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих байдал сул байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон          

   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Быг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн тоотоос шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Р.М, С нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хохирогч Бт учирсан хохирол, төлбөр болох 61.265.098 төгрөгийг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч “А” ХХК-аас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Бт олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 1.411.800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

7.  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дугаар зүйлд зааснаар “А” ХХК нь гэм хорын хохирлыг арилгасан тохиолдолд шүүгдэгч Б.Баас хохирлыг шаардах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б өөрт учирсан цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН