Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.МөнхЗ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт О-ы С-д холбогдох эрүүгийн 2235002030025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-ы С, 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суудаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-207 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.С нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутагт байрлах Прогресс гэх хоолны газарт зөөгч Д.З-тай зүй бус харьцаж, улмаар хохирогч Б.Г-тай маргалдах явцдаа түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235002030025 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

- Б.Г-гаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

- Б.Г-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

- Б.Г-гаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

- Д.З-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

- Т.Т-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

- Г.Э-өөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

- Шинжээч эмч Б.Хишигбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)-ийг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, “Бид нар өндөгтэй хуурга, өндөгтэй цуйван, ядаргааны шөл захиалсан. Эхлээд цуйван гарч ирсэн. Тэр цуйван өндөггүй ирсэн. Манай дүү энэ хоолны өндөг хаана байгаа юм бэ? гээд инээлдээд өнгөрсөн. Хэсэг хугацаа болсон. Миний захиалсан хоол гараагүй. Гаднаас орж ирсэн нэг ахын өндөгтэй хуурга гарсан. Удахгүй манай дүүгийн захиалсан хоол гарсан. Надтай хамт явсан хоёр хоолоо бараг идээд дууссан. Би эгчийн дүү миний өндөгтэй хуурга гарсан уу? гэж асуусан. Гэтэл жижиг цонхоор нэг эгч “чи юун өндөгтэй хуурга яриад байгаа юм бэ?” гээд над руу орилсон. Би “тантай яриагүй, би танай зөөгчид өндөгтэй хуурга захиалсан” гэж хэлсэн. “Надад тийм захиалга ерөөсөө ирээгүй. Тэгээд ч манайд өндөг байхгүй, юу яриад байгаа юм бэ?” гээд байсан. Би “юу яриад байгаа юм вэ? зөндөө хүлээж суусан. Өндөг байхгүй гэдгээ хэлсэн бол би өөр хоол захиалах эсвэл өөр газарт орох байсан” гэдгээ хэлсэн. Тэр эгч над руу цонхоор уурлаад орилоод байхаар нь “та маскаа зүүж хоолоо хий ковид гарсан байна. Таны шүлс хоол унд руу орлоо” гэж хэлэхэд намайг янз бүрээр хэлээд, хэрүүл хийгээд дайраад байсан. Би тооцоогоо хийгээд гарч байхдаа “танайд дахин ирмээргүй юм байна. Би танайхаар үйлчлүүлэх бүртээ 70’000-80’000 төгрөгийн орлого оруулдаг. Энийг чинь фейсбүүк дээр тавьчихаар харьцаатай хүмүүс вэ? үйлчлүүлэгч тухайн үед үйлчилгээ авахдаа хаан байдаг. Та яагаад хүний үгийг авахгүй хүн рүү дайраад байгаа юм бэ?” гэсэн чинь “чи намайг ямар ч үйлчлүүлэгчгүй болгох гэж байна. Чи орж ирснээрээ өөрөө зайл” гээд тиймэрхүү үг хэлсэн. Тэгээд хусуур барьж гарч ирээд миний зүүн гар луу түлхсэн. Миний зүүн гар хагалгаатай байсан. Би зөрүүлж түлхсэн. Тиймэрхүү юм болоод би “чамайг цагдаад өгчихөөр юм биш үү, ямар аймаар юм бэ?” гэсэн. Манай дүү, нөхөр, хоёр хүүхэд хамт явж байсан. Би эх хүн, жирэмсэн хүн хэрүүл зодоон хийгээд явахгүй. Тэр эгч үйлчилгээний байгууллагын ажилтан байж миний дүү ийм хоол гарах боломжгүй. Энэ хоолыг гаргахаа мартсан байна эсхүл зөөгч захиалга аваагүй байна гээд тухайн байгууллага ямар нэгэн байдлаар хариуцлагаа хүлээж уучлал хүссэн бол би зөв ойлгоод явчих байсан. Гэтэл хүнийг хэл амаар доромжлоод, чиний мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй гэж үг хэлээр доромжилсон. Би гомдолтой байна. Тэр эмэгтэй нь дух, шанаанд нь хоёр удаа цохиод, хамраас нь цус гаргасан зүйл болоогүй. Намайг Прогресс кафегаас чирч гаргасан зүйл байхгүй. Би өөрөө гарч машинаас мөнгөө аваад дүүдээ өгөөд тооцоогоо хийсэн. Хохирогч миний нүүр улайсан гэж мэдүүлсэн байсан. Би тэр хүний толгой урьд нь доргисон байсан байх гэж бодож байна. Тогооч хусуур авч ирээд над руу дайрсан. Энэ мэдүүлгийг би мөрдөн байцаалтын шатанд гаргаагүй би гомдолтой байгаа. Би жирэмсэн. Би тэр хүн рүү дайрах шалтгаан байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болох байсан. Би хөдөөнөөс ирээд шууд тэр эгчийн цайны газарт очсон. Тэр хэрүүл болсон өдрөөс хойш одоог хүртэл миний бүх ажил бүтэхээ больсон. Тэр газар камертай байсан. Магадгүй дуу хураадаг бол тухайн үед юу болсон нь тодорхой болно гээд явсан. Би хэргийн явцад юу болсныг цагдаа нар шалгаад хохирогч, яллагдагчийг тодорхой болгоно гэж бодсон. Гэтэл өнөөдөр тэр камер ажиллахгүй байна гэсэн зөөгч охины мэдүүлэг байдаг. Тэр зөөгч охин тогоочтой хамт ажилладаг хүн байдаг. Би хүүхэд дагуулсан, жирэмсэн хүн тэгж маргаан хийхгүй. Би камерт итгээд орхиод явсан. Бид адилхан зодолдож маргалдсан. Би тэр өдөр цагдаад гомдол гаргах гэсэн чинь манай нөхөр хэрэггүй гээд явсан. Гэтэл тэр тогооч эгч цагдаад түрүүлээд гомдол гаргасан байсан. Би үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх гэж ороод өөрөө адилхан хэрэлдэж маргалдсан. Тэгээд би өөрөө буруутан болсондоо гомдолтой байна. Тэр хүн хохирогч болсон. Цагдаа нар анхнаасаа намайг буруутай гэж шалгасан. Би энд гомдолтой байна” гэж мэдүүлжээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын зөвшөөрлөөр (хавтаст хэргийн 10 дугаар хуудас) Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Хишигбаяр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Г-гийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 02 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас) үйлджээ. Уг дүгнэлтээр хохирогч Б.Г-гийн биед тархи доргилт, зүүн шанаа, духанд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан ба уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр нэгээс гурван хоногийн дотор буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн болохыг тогтоосон байна. Мөн уг дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд “Би Прогресс кафег сүүлийн нэг жилийн хугацаанд түрээслэн ажиллуулдаг бөгөөд өөрөө тогоочоор ажилладаг юм. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14:00-өөс 15:00 цагийн үед нэг эмэгтэй захиалсан хоол ирээгүй гэх маргаан гаргаж надаас хоолоо нэхсэн. Тухайн үед “өндөгтэй махан хуурга захиалсан” гэж хэлсэн бөгөөд “надад тийм хоолны захиалга ирээгүй тул би түүнд “тийм хоол захиалаагүй шүү дээ” гэхэд тэр эмэгтэй “пизда” гэж хэлээд босож ирээд над руу хоёр удаа салаавч гаргаад “үтгэн, янхан авгай” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би хоолны өрөөнөөс гарч заал руу ороход дахин хоёр удаа салаавч гаргаж хэл амаар доромжлоод байсан. Нөхөр нь бололтой залуу түүнийг хориглосон боловч “чи яахаараа энэ тогоочийг өмөөрдөг юм” гээд түүнийг бас загнасан. Маргалдаж байгаад юм атгасан гараараа зүүн шанааны дээд хэсэгт хоёр удаа цохисон. Тухайн үед намайг хүчтэй цохисон тул нүд харанхуйлаад гартаа юу атгасан байсныг нь харж чадаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) өгчээ.

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Д.Згийн “Тухайн өдөр би ажил дээрээ байсан бөгөөд 14:00 цагийн үед гаднаас гурван хүн орж ирээд дөрвөн хоол захиалсан бөгөөд нэг эрэгтэйгээс нь өндөгтэй хуурга захиалсан эсэхийг асуухад хэрэггүй гэж хэлсэн тул би гурван хоолны захиалга тогоочид өгч хийлгээд тэдгээр хүмүүст хүргэж өгч үйлчилсэн. Гэтэл тэр гурван хүний нэг болох эмэгтэй нь “өндөгтэй хуурга захиалсан яасан бэ? Захиалсан хоол өгсөнгүй” гэж маргаан гаргаад манай тогооч Б.Г-тай маргалдаж барьцалдаж аваад түүний шанаа орчимд хоёр удаа цохисон юм” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас) нотлогдож байна.

Мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд болох гэрч Т.Т-гийн “Тухайн өдөр уг кафед орж үйлчлүүлсэн. Тухайн өдөр намайг байхад уг кафегаар үйлчлүүлж байсан эмэгтэй тогоочтой хоолны захиалгаас болж “нэг хоол захиалсан, захиалаагүй” гэж хэрэлдсэн. Тогооч гал тогооноос гарч ирээд зааланд текний дэргэд маргалдаад байсан. Би нөгөө талын (үүдний) зааланд хананы цаана сууж байсан тул зодоон цохион болохыг хараагүй. Тэгж байтал тогооч нь “чи яахаараа хүн зоддог юм” гэж хэлж байсан тул харахад тогоочийн шанааны дээд хэсэгт хоёр газар бондойж хавдсан, тогооч уйлчихсан байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) хохирогч Б.Г, гэрч Д.З нарын мэдүүлэг нотлогджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багт байрлах Прогресс гэх хоолны газарт шүүгдэгч О.С нь үйлчлүүлж байхдаа хоолны захиалгаас болж тухайн газарт зөөгчөөр ажилладаг гэрч Д.З-тай маргалджээ. Уг маргаанд тухайн газрыг түрээсэлж, тогоочоор ажилладаг хохирогч Б.Г нь оролцож улмаар шүүгдэгч хохирогчийг зүй бус үгээр гутаан доромжилж, хохирогчийн биед удаа дараагийн үйлдлээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн нөхөр Г.Э гэрчээр “...бид нар хоолоо идчихээд тооцоо хийх гээд зөөгч рүү очоод “уг нь өндөгтэй хуурга захиалсандаа” гэтэл нөгөө тогооч “тийм хоол захиалаагүй, битгий худлаа ярь, захиалсан бол би гаргана” гэж хэлсэн. Манай эхнэр “тантай яриагүй байна, бид нар танайхаар байнга үйлчлүүлдэг шүү дээ, одоо дахиж орж ирмээргүй юм байна даа” гээд тооцоогоо хийчхээд гарах гэтэл нөгөө тогооч гал тогооноос гартаа хусуур ч юм уу, нэг юм барьчихсан гарч ирээд эхнэр лүү “чи одоо юу яриад байгаа юм” гэхэд “миний захиалсан хоолыг та гаргахгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө тогооч манай эхнэрийг түлхэж дайраад хаалгаар гарах гэхэд гаргахгүй байхаар нь манай эхнэр тогооч эгчийг түлхчихсэн юм” гэж (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан болсон талаар хохирогч, гэрч нартай агуулга нэг мэдүүлэг өгчээ. Гэвч тухайн мэдүүлэгтээ “...Манай эхнэр О.С тухайн цайны газрын тогоочийг цохиж, зодсон зүйл байхгүй” гэж агуулгын зөрүүтэй мэдүүлсэн, мөн тухайн мэдүүлэг нь хохирогч, гэрч Д.З, Т.Т нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай дүгнэлтээр няцаагдаж байгаа тул үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, хохирогч, гэрч нарын болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.С нь хохирогчтой маргалдах явцдаа түүний эсрэг хүч хэрэглэсэн, гэмтэл учруулахуйц үйлдэл хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.С гэрч Д.З-тай хоолны захиалгаас болж маргалдаж, улмаар хохирогчийг “салаавч гаргаад “үтгэн, янхан авгай” гэх мэтээр хэл амаар доромжилж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж танхайрах зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж байхад хохирогч Б.Г нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан “гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх” гэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн маргаанд оролцсон нь уг гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

Гэрч М.О-ийн “...удаан хэрүүл болсон. Нөхөр маань тэднийг хэрэлдээд байхаар нь тэдэнд хандаж “үйлчилгээний газарт байж дуугүй, соёлтой бай” гэж хэлэхэд тэд үгэнд нь оролгүй үргэлжлүүлээд хэрэлдээд байсан” гэх (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) мэдүүлгээс дүгнэвэл Прогресс гэх хоолны газарт ажилладаг этгээдүүд нь үйлчилгээний байгууллагын соёл, хариуцлагыг төлөвшүүлээгүй, аливаа зүй бус харьцаа, маргааныг шийдэх нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг хэм хэмжээг баримталж ажиллаагүй нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байна.

Хохирогч Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд “...Уг бэртлийг эмчлүүлэхэд өвчин намдаах эм 30’000 төгрөг зарцуулсан, бариачид 20’000 төгрөг өгсөн ба нийт 50’000 төгрөгийн хохирол учирсан. Би зодуулсны маргааш нь ажиллаж чадаагүй тул хоёр тогооч авч ажиллуулсан. ...Нэг тогооч 20’000 төгрөгийн хөлстэй нийт 40’000 төгрөгийн цалин өгсөн. ...Надад бодит нийт 90’000 төгрөгийн хохирол учирсан” гэж (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас) мэдүүлсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээх тул энэхүү зорилтыг хангах үүднээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлж авах нөхцөл боломжоор хангах нь зүйтэй.

Тодруулбал хохирогчид хохирлын нотлох баримтаа гаргаж өгөх, хохирлын баримтыг цуглуулах, нотлох баримтад үндэслэн хохирлын тооцоог гаргах зэрэг ажиллагааг шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хохирогч Б.Г-гийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Э-ий “...Эхнэр маань зан араншингийн хувьд шударга, шулуун зантай, шударга зүйлд дуртай, хэлэх гэсэн зүйл, үзэл бодлоо шулуухан хэлчихдэг, нуугаад санаа гаргаад байдаггүй, нэг талаар энэ нь давуу тал болдог.” гэх (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) мэдүүлэг, гэрч З.Ч-ын “О.С нь Өлгий сумын гаралтай хүн бөгөөд хоёр жилийн өмнө Өлгий суманд ирсэн. ...О.С нь хоёр нас хүрч буй нэг хүүхэдтэй. ...Зан араншингийн хувьд хэлэмгий, хурц зантай, шаардлага тавихад хэл ам хийдэг, огцом ууртай, омогтой хүн байдаг юм” гэх (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.С нь нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.С нь олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж, танхайрах явцдаа хохирогчийн биед халдаж хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.С-д 2 (хоёр) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суух газраасаа явахыг хориглохоор тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт О-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д 2 (хоёр) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суух газраас явахыг хориглохоор тогтоосугай.

4. Шүүгдэгч О.С энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Хохирогч Б.Г-гийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА