Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01164

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01164

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 14 дүгээр гудамж, 319 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсангомбын Алтантуяа /РД:чо62021760/-гийн

 

1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Л.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оноос 1992 он хүртэл Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байсан. Миний бие өндөр настны тэтгэвэрээ тогтоолгох гэхэд “хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдээгүй” гэсэн шалтгаанаар тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг Улаанбаатар хотын Монгол гутлын үйлдвэрийн ул наалтын тасагт 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Алтантуяа нь 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Боржигон овогт Лувсангомбын Алтантуяа нь “Монгол гутлын үйлдвэр” /Монгол гутал, тоноглолын/-ийн ул наалтын тасагт 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ул наагч, Монгол гутлын түрийний ажилчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.Цэндийн мэдүүлэг, фото зургууд зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.Алтантуяагийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лувсангомбын Алтантуяа /РД:чо62021760/-г 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл “Монгол гутлын үйлдвэр” /Монгол гутал, тоноглолын/-т ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар Л.Алтантуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.ХАНГАЛ