Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

    ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              Улсын яллагч                           О.Эрхэмбаяр

              Нарийн бичгийн даргаар         Ч.

               Шүүгдэгч                                      *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч            Г.Амартүвшин нар оролцов.

******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* *******ийн Гэрэлцогтод холбогдох эрүүгийн 13 100 06 00 хэргийг 01 оны 06 сарын 3-ны өдөр ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч,   хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол улсын иргэн, 197 оны 1 сарын 19-ний өдөр Хөвсгөл ******* Бүрэнтогтох суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* ******* ******* ******* ******* , од ;

Урьд 00 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 3 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

009 оны 08 сарын 17-ны өдрийн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 96 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 зүйлийн 147. дахь хэсэгт зааснаар жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар;

018 оны 08 сарын -ны өдрийн ******* ******* сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжээр торгор ял тус тус шийтгүүлж байсан, ******* ******* *******ийн Гэрэлцогт, /РД: /МП711971/;

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 01 оны 01 дүгээр сард “******* ******* ******* ******* ийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 60,40 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ,

. Шүүгдэгч *******ын 01 оны 03 сарын 0-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “ ... Би 01 оны 0 сарын 08-ны өдөр “Бүдүүн” гэх газар руу мод бэлтгэхээр ын хамт өөрийн 8-69 УБС улсын тай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид 3 ширхэг ургаа мод хөрөөдөж унагаагаад 4 метрийн урттай, 6 мод өөрийн машинд ачсан. 4 метрийн урттай, 4 мод өөрийнхөө машинд ачсан. Би өөрийн хашаандаа буулгасан. хашаандаа буулгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61 дүгээр хуудас/,

3. Хохирогч Д.ийн 01 оны 03 сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэг 60.04 төгрөгийг хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4- хуудас/,

4. Гэрч М.ийн 01 оны 03 сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...*******од ямар нэгэн компани байхгүй. Намайг хяналт шалгалт хийх хугацаанд аль нэг мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн нойтон нарс мод тээвэрлэж явж байгаагүй. Би ******* аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан Ерөө ******* мөрдөгч М.Билгүүн, М.Наранбаатар нарын хамт хяналт хийх явцад иргэн *******ын хашаанд 8 ширхэг, 4 метрийн урттай нарс мод байсныг илрүүлэн хамтран шалгасан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

4. Гэрч Т.ын 01 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн *******од хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй юм. Тийм болохоор ******* нь 00 он, 01 оны эхний сарын байдлаар нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг манай ойн ангийн захиргаанаас аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

. Гэрч О.гийн 01 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь ийм, тийм гэх ааш араншин байхгүй. Даруу төлөв зантай. ******* ******* ******* суманд эхнэр, охины хамт амьдардаг. Мал маллаж, хувиараа ажил хийдэг хүн чанар сайтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 тал/,

6. Гэрч Ж.ийн 01 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байшингаа янзалж, засвар хийе гэж бид ярилцаж байсан. Тэгээд нөхөр ******* тухайн өдөр Бүдүүн гэх газар руу явж, мод бэлтгэж ирсэн. Манай нөхөр модонд явахдаа зөвшөөрөл аваагүй явсан. Энэ нь бидний буруу. Өрхийн хэрэгцээнд хэрэглэх гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

7. Гэрч Э.ын 01 оны 03 сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 01 оны 0 сарын 08-ны өдөр “Бүдүүн” гэдэг газар руу мод бэлтгэхээр Гэрэлцогтын хамт явсан. Би өөрийн 80-73 ДАХ улсын тай тээврийн хэрэгсэлтэй, ******* 8-69 УБС улсын тай өөрийн машинтайгаа явсан. Бид “Бүдүүн” гэх газар очоод уулнаас 3 ширхэг ургаа модыг хөрөөдөж унагаагаад 4 метрийн, 9 мод ачсан. Тэгээд би өөрийн хадам ах Лхагвасүрэнгийнд 4 ширхэг модыг буулгасан. ******* гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

8. Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.ийн 01 оны 03 сарын 6-ны өдрийн 18-04-319/01 тай актад “... Шинжээчийн дүгнэлтээр *******ын бэлтгэсэн 4 ширхэг нойтон нарсан гуалин 1.4 м3 бөгөөд БОАЖСайдын 00 оны 176 тушаалаар баталсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох зааврын дагуу 1.4 м3 нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг 60.40 төгрөг болсныг тооцон гаргасан байна. Монгол Улсын Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх нойтон нарсан гуйлаин нь 1.91.1 төгрөг болж байх тул иргэн *******оор нөхөн төлүүлэх...” гэх акт, /хх-ийн 4-46 тал/,

9. “Ашид билгүүн” ХХК-ийн 01 оны 03 сарын 18-ны өдрийн 1000 тай: “...С.Тунгалагийн эзэмшлийн 8-69 УБС улсын тай 000 онд үйлдвэрлэгдсэн, 01 онд Монгол улсад орж ирсэн “Портер” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив зориулалт зэргийг харгалзан үзэж 01 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,00,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн -3 тал/,   

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр тал/, 11. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-18 тал/, 1. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49, 4- тал/, 13.  ******* нь торгох ялаар шийтгэгдэж, бүрэн төлсөн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан /хх-ийн 9 тал/, 14. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 110-111 дүгээр тал/, 1. Хохирол нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон хугацааны баримт /хх-ийн 11 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

Гэрч О.гийн 01 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь ийм, тийм гэх ааш араншин байхгүй. Даруу төлөв зантай. ******* ******* ******* суманд эхнэр, охины хамт амьдардаг. Мал маллаж, хувиараа ажил хийдэг хүн чанар сайтай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3 тал/,

*******ын газрын ийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 7 тал/, Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 71-93 тал/, *******ын цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98 тал/, *******ын нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 100 тал/, С.Баатарчулууны Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 103 тал хуудас/, *******ын Голомт банкинд харилцах данс эзэмшдэггүй гэх албан /хх-ийн 10 тал/, *******ын “Хаан” банкны дансны хуулга, /хх-ийн 1 тал/ зэрэг баримтууд байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 01 оны 01 дүгээр сард “******* ******* ******* ******* ийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 60.40 төгрөгийн хохирол учруулсан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснээр,  

. Хохирогч Д.ийн 01 оны 03 сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ.  ...” гэх мэдүүлгээр,

3. Гэрч М.ийн 01 оны 03 сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...*******од ямар нэгэн компани байхгүй. Намайг хяналт шалгалт хийх хугацаанд аль нэг мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн нойтон нарс мод тээвэрлэж явж байгаагүй. Би ******* аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан Ерөө ******* мөрдөгч М.Билгүүн, М.Наранбаатар нарын хамт хяналт хийх явцад иргэн *******ын хашаанд 8 ширхэг, 4 метрийн урттай нарс мод байсныг илрүүлэн хамтран шалгасан юм....” гэх мэдүүлгээр,

4. Гэрч Т.ын 01 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн *******од хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй юм. Тийм болохоор ******* нь 00 он, 01 оны эхний сарын байдлаар нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг манай ойн ангийн захиргаанаас аваагүй...” гэх мэдүүлгээр,

 

. Гэрч Ж.ийн 01 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байшингаа янзалж, засвар хийе гэж бид ярилцаж байсан. Тэгээд нөхөр ******* тухайн өдөр Бүдүүн гэх газар руу явж, мод бэлтгэж ирсэн. Манай нөхөр модонд явахдаа зөвшөөрөл аваагүй явсан. Энэ нь бидний буруу. Өрхийн хэрэгцээнд хэрэглэх гэж байсан...” гэх мэдүүлгээр,

6. Гэрч Э.ын 01 оны 03 сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 01 оны 0 сарын 08-ны өдөр “Бүдүүн” гэдэг газар руу мод бэлтгэхээр Гэрэлцогтын хамт явсан. Би өөрийн 80-73 ДАХ улсын тай тээврийн хэрэгсэлтэй, ******* 8-69 УБС улсын тай өөрийн машинтайгаа явсан. Бид “Бүдүүн” гэх газар очоод уулнаас 3 ширхэг ургаа модыг хөрөөдөж унагаагаад 4 метрийн, 9 мод ачсан. Тэгээд би өөрийн хадам ах Лхагвасүрэнгийнд 4 ширхэг модыг буулгасан. ******* гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлгээр,

7. Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.ийн 01 оны 03 сарын 6-ны өдрийн 18-04-319/01 тай актад “... Шинжээчийн дүгнэлтээр *******ын бэлтгэсэн 4 ширхэг нойтон нарсан гуалин 1.4 м3 бөгөөд БОАЖСайдын 00 оны 176 тушаалаар баталсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох зааврын дагуу 1.4 м3 нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг 60.40 төгрөг болсныг тооцон гаргасан байна. Монгол Улсын Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх нойтон нарсан гуйлаин нь 1.91.1 төгрөг болж байх тул иргэн *******оор нөхөн төлүүлэх...” гэх актаар,

8. “Ашид билгүүн” ХХК-ийн 01 оны 03 сарын 18-ны өдрийн 1000 тай: “...С.Тунгалагийн эзэмшлийн 8-69 УБС улсын тай 000 онд үйлдвэрлэгдсэн, 01 онд Монгол улсад орж ирсэн “Портер” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив зориулалт зэргийг харгалзан үзэж 01 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,00,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ  хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу ******* ******* Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь ойн санд учруулсан 60.40 төгрөгийн хохирлыг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн 1.91.1 төгрөгийг,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 зүйлийн 7. дахь хэсгийн 7..4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулж төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд шүүдэгч ******* нь хаана хэдэн төгрөг төлөхөө мэдчихвэл хохирлыг төлж барагдуулна гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Олонбаярыг “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”   хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн С.Тунгалагийн эзэмшлийн 8-69 УАС улсын тай тээврийн хэрэгслийн үнэ 1.00.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 1.4 м3 нойтон нарс мод зэргийг хураан авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар 8-69 УАС улсын тай тээврийн хэрэгслийн үнэ 1.00.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол болох 1.91.1 төгрөгийг тус тус шүүгдэгч *******оос гаргуулж, энэ хэрэгт битүүмжилсэн 1.4 м3 нойтон нарс модыг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 зүйлийн 7. дахь хэсгийн 7..4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч С.Тунгалагт буцаан олгож тус тус шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн   1.4 м3 нойтон нарс мод, 8-69 УАС улсын тай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, , 4, 36.6, 36.7, 36.8 зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  ******* ******* *******ийн Гэрэлцогтыг Эрүүгийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 0 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  8-69 УАС улсын тай тээврийн хэрэгслийн үнэ 1.00.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 1.91.1 төгрөгийг төгрөгийг тус тус шүүгдэгч *******оос  гаргуулж, энэ хэрэгт битүүмжилсэн 1.4 м3 нойтон нарс мод зэргийг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 зүйлийн 7. дахь хэсгийн 7..4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч С.Тунгалагт буцаан олгосугай.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 1.4 м3 нойтон нарс мод, 8-69 УАС улсын тай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

          

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ