Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

    ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              Улсын яллагч                           О.Эрхэмбаяр

              Нарийн бичгийн даргаар         Ж.Болор-Эрдэнэ

               Шүүгдэгч                                      С.******* нар оролцов.

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 213 100 058 0054 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сум, ******* 1 дүгээр баг, ******* 4 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, /РД: *******/;

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.******* нь “2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед “******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 633,500 төгрөгийн хохирол учруулсан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы өгсөн: “...Би 2 сарын эхээр “Бүдүүн” гэх газраас амбаар барих гэж 4 ширхэг мод авчирсан. Модыг одоо хураалгасан. Зуны амбаар барих гэж мод бэлдсэн...” гэжээ,

2. Шүүгдэгч С.*******ы 2021 оны 03 дугаар сарын 20-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Бүдүүн” гэдэг нэртэй газар руу Маналбаяр гэдэг танилын хамт өөрийн 08-56 СЭҮ улсын дугаартай “ISUZU L200” маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэхээр явсан. Тэгээд тухайн газраа очоод 2 нарс мод тайрч унагаагаад 4 метрийн 4 ширхэг болгоод тэгээд ачаад хашаанд буулгах гэтэл манай хашааны хаалгаар багтахгүй байсан болохоор хажуу талын хашаандаа буулгасан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай хашаан дээгүүр нисдэг дрон нисээд байсан. 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагаас намайг дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

3. Хохирогч Д.ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэг 633,450 төгрөгийг хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.ын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Би 4 сая төгрөгөөр С.*******д машинаа зарсан. Гэхдээ 2 сая төгрөгийг нь аваагүй байгаа. Үлдэгдэл мөнгөө өгөхөөр нь тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр тохирсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

5. Гэрч А.ын 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө яваад 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн амьдардаг найзынхаа хашаанд ирэхэд бие засах газрын хажуу хэсэгт 4 метр урттай мод буулгасан байсан. Ямар учиртай мод гэдгийг тухайн үед нь ойлгоогүй. Дараа С.******* гэх залуу манай хажууд байдаг учраас манай хашаанд өөр хүн буулгахгүй гэдгийг нь мэдээд би түүний мод байх гэж бодсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр тал/,

6. Гэрч М.ийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.*******д ямар нэгэн компани байхгүй. Намайг хяналт шалгалт хийх хугацаанд аль нэг мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн нойтон нарс мод тээвэрлэж явж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар тал/,

7. Гэрч Т.ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн С.*******д хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй юм. Тийм болохоор С.******* нь 2020 он, 2021 оны эхний 2 сарын байдлаар нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг манай ойн ангийн захиргаанаас аваагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр тал/,

8. ******* сумын ойн ангийн дарга Г.ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай: “...******* аймгийн ******* сумын иргэн С.*******ы хашаанд бэлтгэсэн 4 метрийн урттай, 4 ширхэг нойтон нарс модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 1,5м3*1,8*234,634=633,500 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 51-52 дугаар тал/,

9. “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1000724 дугаартай: “... 08-56 СЭҮ улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн ELF маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 61-62 дугаар тал/,   

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр тал/, 11. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэ /хх-ийн 18 дугаар тал/, 12. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57, 58, 70, 71 дүгээр тал/, 13.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/, 14.  Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 96-98 дугаар тал/, 15. Хохирол нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон хугацааны баримт /хх-ийн 100 дугаар тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

С.*******ы оршин суух газрын багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 80 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 73-74 дүгээр тал/, Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/, С.*******ы нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/, С.*******ы цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/, С.*******ы иргэний болон гэр бүлийн гэр бүлийн мэдээлэл, төрөл садангийн мэдээлэл /хх-ийн 98 дугаар тал/, С.*******ы Төрийн банкинд харилцах данс эзэмшдэггүй гэх албан тоот /хх-ийн 90 дүгээр хуудас/, С.*******ы Голомт банкинд харилцах данс эзэмшдэггүй гэх албан тоот /хх-ийн 91 дүгээр хуудас/, С.*******ы “Хаан” банкны дансны хуулга, /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, зэрэг баримтууд байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь “2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед “******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа нарс мод тайрч 4 метрийн урттай 4 ширхэг мод болгон ойд мод бэлтгэж, 08-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж, тээвэрлэсний улмаас байгаль орчинд 633,500 төгрөгийн хохирол учруулсан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы өгсөн: “...Би 2 сарын эхээр “Бүдүүн” гэх газраас амбаар барих гэж 4 ширхэг мод авчирсан. Модыг одоо хураалгасан. Зуны амбаар барих гэж мод бэлдсэн...” гэх мэдүүлгээр,

2. Шүүгдэгч С.*******ы 2021 оны 03 дугаар сарын 20-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Бүдүүн” гэдэг нэртэй газар руу Маналбаяр гэдэг танилын хамт өөрийн 08-56 СЭҮ улсын дугаартай “ISUZU L200” маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэхээр явсан. Тэгээд тухайн газраа очоод 2 нарс мод тайрч унагаагаад 4 метрийн 4 ширхэг болгоод тэгээд ачаад хашаанд буулгах гэтэл манай хашааны хаалгаар багтахгүй байсан болохоор хажуу талын хашаандаа буулгасан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай хашаан дээгүүр нисдэг дрон нисээд байсан. 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагаас намайг дуудсан...” гэх мэдүүлгээр,

3. Хохирогч Д.ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэг 633,450 төгрөгийг хохирол учирсан байна...” гэх мэдүүлгээр,

4. Иргэний нэхэмжлэгч Б.ын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...Би 4 сая төгрөгөөр С.*******д машинаа зарсан. Гэхдээ 2 сая төгрөгийг нь аваагүй байгаа. Үлдэгдэл мөнгөө өгөхөөр нь тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр тохирсон....” гэх мэдүүлгээр,

5. Гэрч А.*******ын 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө яваад 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн амьдардаг найзынхаа хашаанд ирэхэд бие засах газрын хажуу хэсэгт 4 метр урттай мод буулгасан байсан. Ямар учиртай мод гэдгийг тухайн үед нь ойлгоогүй. Дараа С.******* гэх залуу манай хажууд байдаг учраас манай хашаанд өөр хүн буулгахгүй гэдгийг нь мэдээд би түүний мод байх гэж бодсон...” гэх мэдүүлгээр,

6. Гэрч М.ийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.*******д ямар нэгэн компани байхгүй. Намайг хяналт шалгалт хийх хугацаанд аль нэг мод бэлтгэлийн аж ахуйн нэгжийн нойтон нарс мод тээвэрлэж явж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

7. Гэрч Т.ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ойн тухай хуульд зааснаар иргэн хүн хэрэглээний нойтон нарс огтлох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас иргэн С.*******д хэрэглээний нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичиг олгогдох боломжгүй юм. Тийм болохоор С.******* нь 2020 он, 2021 оны эхний 2 сарын байдлаар нойтон нарс мод бэлтгэх эрхийн бичгийг манай ойн ангийн захиргаанаас аваагүй...” гэх мэдүүлгээр,

8. Хүдэн сумын ойн ангийн дарга Г.ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай: “...******* аймгийн ******* сумын иргэн С.*******ы хашаанд бэлтгэсэн 4 метрийн урттай, 4 ширхэг нойтон нарс модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 1,5м3*1,8*234,634=633,500 төгрөг болж байна...” гэх дүгнэлтээр,

9. “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1000724 дугаартай: “... 08-56 СЭҮ улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн ELF маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ  хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу ******* аймгийн Прокурорын газраас С.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.******* нь “2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед “******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Бүдүүн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 633,500 төгрөгийн хохирол учруулсан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой  материал, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарт  хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.******* нь ойн санд учруулсан 633,500 төгрөгийн хохирлыг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлснээр 1.900.000 төгрөгийг,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулж төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд шүүдэгч С.******* нь хохирлыг төлж барагдуулна гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д. нь шүүгдэгчтэй хохирол нөхөн төлөх талаар хугацаа тохиролцсон баримтаа хавсаргасныг үндэслэн шүүгдэгч С.*******ыг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.        

          Иргэний нэхэмжлэгч Б.ын эзэмшлийн 08-06 СЭҮ улсын дугаартай,“Исүзү ЕЛФ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.т олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 3,000,000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө, 4 метрийн урттай, 4 ширхэг нойтон “Нарс” модыг тус тус хурааж улсын орлогод оруулахаар тогтов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон иргэний нэхэмжлэгчид төлбөр төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч С.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх үндэслэл тус тус  тогтоогдохгүй байна.

Хэрэгт битүүмжилсэн 08-06 СЭҮ улсын дугаартай,“Исүзү ЕЛФ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.т олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 3,000,000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д анхааруулсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар С.*******ы Байгаль орчинд учруулсан 633,500 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн төлбөр болох 1,900,000 төгрөгийг С.*******аас гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө, 4 метрийн урттай, 4 ширхэг “Нарс” модыг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн 08-06 СЭҮ улсын дугаартай,“Исүзү ЕЛФ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.т олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 3,000,000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол, прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУНТУНГАЛАГ