Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

хохирогч П.,

түүний өмгөөлөгч М.Гансүх,

шүүгдэгч Ө.,

түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даржаа овогт Өлзийсайханы ад холбогдох эрүүгийн 2131000000098 дугаартай хэргийг 2021 оны  10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсрoлтой, барилгын өрлөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* 10 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай,  урьд

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1-т заасан бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх  ял оногдуулж шийдвэрлэсэн,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэснийг 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр төлж барагдуулсан, Даржаа овогт Өлзийсайханы /РД:БМ90**************12/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Ө. нь 2021 оны ******* дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних П.тай маргалдан цохиж биед нь эрүүний зүүн доод хэсгийн битүү хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Шүүгдэгч Ө.ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны ******* дугаар сарын 17-ны орой 4 үүлээ хоёр том пиво уусан. Тэгэхэд ахын эхнэр нь бид нартай байсан. Тэгээд ах эхнэр рүүгээ залгахад эхнэр нь утсаа авахгүй "битгий ав" гээд байсан.  Тэгээд удалгүй ах ирээд гадаа гарсан чинь намайг "чи битгий давраад байгаарай банди минь" гээд эхнэр рүүгээ уурлаад “үр хүүхэд чинь утасдаад байхад одоо харьдаггүй юм уу” гээд эхнэрээ аваад гарсан. Тэгээд ах эргэж орж ирээд  надтай маргалдаад зууралдаад байхаар нь би нэг цохисон.  ах намайг " миний хүзүүнд байгаа толийг харсан уу? энийг таслах юм бол гэр бүлийг чинь байхгүй болгоно шүү” гээд байсан. Эхнэр бид хоёр хүүхдээ алдаад удаагүй байсан учраас энэ үг нь надад хүнд туссан. Тэгээд би ахыг нэг удаа цохисон. Маргааш  өглөө нь “очоод та яаж байна” гэсэн чинь “шүд хөдөлсөн байна” гэж хэлсэн. Дараа нь удалгүй өдөр нь над руу залгаад “эрүү хугарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хүнийг тэгж харааж зүхсэн зүйл байхгүй. Эхнэртээ уурласан нь үнэн. Тэгээд ч би энэ залуутай маргаалдаагүй. Худлаа яриад байна. Энэ залуу гарч ирээд  намайг өөрөө эхэлж цохисон.  Түүнээс би эхэлж цохисон зүйл байхгүй. Одоо би хохирол төлбөрөө л гаргуулж авмаар байна. Өөр надад хэлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрт нийт 4.233.000  төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ө.ын  2021 оны 06 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны ******* дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад цэцэрлэгийн барилгын гал тогоонд би манай эхнэр , Шар ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй шар гэж дууддаг/, ийн эхнэр бид хэд байсан. Бид хэд 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Бид хэдийг пиво ууж байхад гаднаас орж ирээд “эхнэр болох эгч рүү уурлаад хүүхэд чинь залгаад байна чамайг зөндөө хүлээлээ одоо болоо юм биш үү” гээд уурласан. Тэгээд боссон чинь над руу “давраад байгаарай ална шүү” гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэр дотор муудалцаад хамт гэрийн гадаа гарсан.Гадаа гараад байж байтал ах мөрөн дээр нэг гараа тавьсан ба намайг цохих гэж байгаа юм болов уу гэж бодоод би үүрж унагаасан.ийг газар унагаатал Шар ах болон миний эхнэр салгасан ба Очироо ахыг босож ирэхэд нь би ах аа би таныг цохиогүй шүү гээд минут орчим муудалцсан. ах явсан ба 2,3 минутын дараа буцаад хүрч ирээд гэрт орохоор нь би хөл рүү нь ороод газарт унагаасан. Бид 2 муудалцаад гэрийн гадаа гарсан.Би та юун хүүхэн шиг хэрүүлч юм одоо яв гэж хэлсэн. Муудалцаад гэрээс холдож байгаад бид 2 дахиад барьцалдаж авсан ба ахын хүзүүнд бөөгийн хэрэгсэл шиг толь байсан ба би тэрнээс нь бариад авсан.Тэгтэл ах Машаа ахын дүү чи наадах аа таслах юм бол ах нь чиний амьдралыг дуусгана, амьдралаар чинь тоглоно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тавиад ах аа та наадах аа тайлчих би ч гэсэн хувцсаа тайлчихъя гээд би хувцсаа тайлах гээд тонгойтол цамцны цаанаас цээж рүү нэг нүүр рүү нэг удаа өшиглөсөн яг аль хөлөөрөө өшиглөснийг нь би хараагүй. Энэ үед эхнэр Шар аа 2 бид 2-н голоор орсон ба над руу хараад зогсчихсон байсан. Би ийг баруун гараараа биеийн толгойн эрүү хэсэг рүү нэг удаа цохьсон. Эхнэр Шар аа ах 2 салгаад тэгээд салцгаасан. Очироо ах та амьдрал сүйтгэнэ гэсэн хараал ерөөлөө боль гээд салцгаасан өөр цохьсон асуудал байхгүй.Тухайн үед би Шар ах, нар авсан 2.5 литрийн 2 пивоноос уусан эрүүл байсан.Тэгэхдээ бид хэдийн согтолтын хувь гайгүй байсан ...” гэжээ.

            Хохирогч П.ийн 2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга дээр мужаан хийдэг. 2021 оны ******* дугаар сарын 17-ны оройн 22 цаг өнгөрч байхад уг баригдаж буй барилгын гал тогооны тогийг салгах гээд очсон.Тэгээд би гал тогооны өрөөнд орсон чинь эхнэр А., хамт ажиллаж буй , ын эхнэр, тай ажиллаж буй Шагай гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нар байсан. Тэгээд би үүдэн дээр зогсож байгаад буцаад гарахад араас дагаж гараад надад нэг юм хэлсэн юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна.Тэгээд би эргээд хартал нүүрэн дундуур тас гээд явах шиг л болсон намайг яг цохиход би маш их манарсан байдалтай байсан ба намайг унагаасан тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна.Тэгээд миний эхнэр 2021 оны ******* дугаар сарын 19-ний өглөө тай утсаар яриад миний нөхрийн эрүүний яс нь цуурсан байна гэж хэлтэл ”...Ах аа уучлаарай би таныг цохичихсон гайгүй юу та намайг уучлаарай” гэж  хэлсэн. нь миний биеийн нүүрэн хэсэгт аль гараараа цохисныг би хараагүй гадаа харанхуй байсан ба шанаа руу нэг удаа цохисон тэгээд би манараад газарт унасан ......” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-******* дугаар хуудас/,

Гэрч А.ийн 2021 оны ******* дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны ******* дугаар сарын 17-ны орой Ерөө сумын цэцэрлэгийн барилга дээр 22 цагийн үед ажиллаж байхад гал тогоонд түүний эхнэр , Шагай нар байсан. Би цэцэрлэгт ороход тэр хэд пиво ууж байсан.Миний нөхөр цахилгааны утас салгах гээд гал тогооны гадаа ирсэн ба бид нарыг юм ярихыг сонсоод орж ирсэн. ... юм ярьчхаад өрөөнөөс гараад явсан. Түүний араас босоод явсан. Хойноос нь би Шагай, нар яг араас нь гартал газарт хэвтчихсэн, , ийн дээр футболкноос нь барьчихсан байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

Гэрч Н.ийн  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн үед би Шараа ах Чимэгээ эгч миний нөхөр нар байсан ба бид хэд авсан 2.5 литрийн нийслэл нэртэй пиво уусан ба пиво ууж дуусаагүй байтал маргаан болсон. Тухайн үед байсан хэд пивоноос уусан ба согтолтын зэргийн хувьд бүгд гайгүй байсан. Бид хэдийг гаднаас Очироо ах орж ирээд эхнэр болон руу дайраад хэл амаар доромжлоод байсан болохоор хэрүүл маргаан болсон учраас Очироо ахыг гэр дотор мөн гадаа нэг удаа унагаасан. 2021 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Чимэгээ над руу залгаад ээ шүд нь хөдлөөгүй байна эрүү нь хугарсан байна одоо эмнэлгээс 13А аваад шууд гарлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь ад утсаа аваачиж өгсөн. Тэгээд би ажлаа хийсэн сүүлд тай уулзахад эмчилгээний зардал гэж эхлээд 400,000 төгрөг дараа нь 300,000 төгрөг шилжүүлсэн гэж надад хэлсэн.Сүүлд Очироо ахын ээж болон эгч залгаад 6 сая төгрөг өгчих тэгвэл цагдаад хэлэхгүй гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: . “...2021 оны ******* дугаар сарын 17-ны орой ажлаа тараад би , , нарын хамт 2 том пиво уусан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад эхнэр рүүгээ залгаад хурдан ир гээд байсан ба явахгүй утсаа салгасан. Тэгээд удалгүй орж ирээд эхнэр болон руу уурласан. Тэгээд хэрүүл маргаан болсон ба , нар нь барьцалдаад авсан. Тэгсэн ын эхнэр боль гээд хоёуланг нь гар гээд гаргасан.Гадаа гараад байж байтал нар зууралдаж байгаад газар унасан ба ыг цохисон. Тэгээд бид 2 ийг салгасан. Тэгээд зууралдаад байж байтал ийг унагаачих шиг болсон. Тэгээд уурласан. Тэгээд бид 2 , нарыг салгаад явсан. Тэгээд цэцэрлэгийн хажууд байрлах гэрт байж байтал иргэж ирээд инженертэй чинь ална шүү гэтэл , ийг манай авгайг яаж байгаа гээд нэг цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Г.  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: . ...2021 оны ******* дугаар сарын 18-ны өглөө ажилдаа ирээгүй. Тухайн үед нь миний 3 шүд хөдөлсөн гэж надад хэлж байсан. Тэгээд нь Сэлэнгээс тухайн шөнө ирээд 01 цаг 30 минутад миний өрөөнд орж ирээд “...Өчигдөр орой миний эхнэр гэдэг залуутай уусан тэгээд би тай муудалцаад бид 2 газарт унацгаасан мөн намайг цохисон тэгээд миний шүд өвдөөд байсан ба эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү хугарсан байна хот руу явж эмчлүүлэх шаардлагатай байна гэж надад хэлсэн  ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч И.  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: . ... нь 2021 оны ******* дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед гарчхаад ороод ирсэн ба бид 2 хамт амьдардаг. нь гарчхаад орж ирэхдээ намайг цохичихлоо давруу мангар бацаан гэж хэлчхээд буцаад гараад явсан.Удалгүй 20 минутын дараа буцаад орж ирсэн. Би эхнэр чинь хаана байгаа юм бэ гэтэл чи залгаад өг гэж хэлсэн.Тэгээд эхнэр рүү нь залгахад утсаа авахгүй байсан.Тэгээд маргааш нь Сэлэнгэ явж үзүүлнэ гэж ярьж байсан ба намайг харахад эрүү нь хавдсан байсан.Тэгээд юу болов гэж асуутал миний 3 араа хөдлөөд байна цохисноос болоод хөдөлсөн гэж хэлсэн. Би Ерөө суманд хүрж ирээд 20 хоног хамт ажиллаж байгаа ба хамт байх хугацаанд нь хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй шүд өвдөөд байна гэж надад хэлж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.ийн биед эрүүний доод хэсгийн битүү хугаралтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. “...Ө.ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжилгээ хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дугаартай дүгнэлтэд

“... П.ийн биед эрүүний зүүн доод хэсгийн битүү хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. П.ийн шүд, дунд чихний үрэвсэл нь тухайн үзүүлэх үед дээрх шинж тэмдэг илрээгүй байсан тул гэмтэл авсан үед үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх /хх-ийн 134-135 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн  72-74 дүгээр  хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоос гаргасан өргөдөл /хх-ийн 01-02 дугаар хуудас/, хохирлын баримт, /хх-ийн 41-65-69  дугаар хуудас/ мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө. нь 2021 оны ******* дугаар сарын 17-ны орой Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил хийгээд хамт ажиллаж байсан П.тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь эрүүний зүүн доод хэсгийн битүү хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг  үйлдсэн болох нь   

      Шүүгдэгч Ө.ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны ******* дугаар сарын 17-ны орой 4 үүлээ хоёр том пиво уусан. Тэгэхэд ахын эхнэр нь бид нартай байсан. Тэгээд ах эхнэр рүүгээ залгахад эхнэр нь утсаа авахгүй "битгий ав" гээд байсан.  Тэгээд удалгүй ах ирээд гадаа гарсан чинь намайг "чи битгий давраад байгаарай банди минь" гээд, эхнэр рүүгээ уурлаад “үр хүүхэд чинь утасдаад байхад одоо харьдаггүй юм уу” гээд эхнэрээ аваад гарсан. Тэгээд ах эргэж орж ирээд  надтай маргалдаад зууралдаад байхаар нь би нэг цохисон.  ... Маргааш  өглөө нь “очоод та яаж байна” гэсэн чинь “шүд хөдөлсөн байна” гэж хэлсэн. Дараа нь удалгүй өдөр нь над руу залгаад “эрүү хугарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...  Эхнэртээ уурласан нь үнэн. Тэгээд ч би энэ залуутай маргаалдаагүй. Худлаа яриад байна. Энэ залуу гарч ирээд  намайг өөрөө эхэлж цохисон.  Түүнээс би эхэлж цохисон зүйл байхгүй. Одоо би хохирол төлбөрөө л гаргуулж авмаар байна. Өөр надад хэлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрт нийт 4.233.000  төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Ө.ын 2021 оны 06 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны ******* дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад цэцэрлэгийн барилгын гал тогоонд би манай эхнэр , Шар ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй шар гэж дууддаг/, ийн эхнэр бид хэд байсан. Бид хэд 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Бид хэдийг пиво ууж байхад гаднаас орж ирээд “эхнэр болох эгч рүү уурлаад хүүхэд чинь залгаад байна чамайг зөндөө хүлээлээ одоо болоо юм биш үү” гээд уурласан. Тэгээд боссон чинь над руу “ давраад байгаарай ална шүү” гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэр дотор муудалцаад хамт гэрийн гадаа гарсан.Гадаа гараад байж байтал ах мөрөн дээр нэг гараа тавьсан ба намайг цохих гэж байгаа юм болов уу гэж бодоод би үүрж унагаасан. ... ах явсан ба 2,3 минутын дараа буцаад хүрч ирээд гэрт орохоор нь би хөл рүү нь ороод газарт унагаасан. Бид 2 муудалцаад гэрийн гадаа гарсан. ... тонгойтол цамцны цаанаас цээж рүү нэг нүүр рүү нэг удаа өшиглөсөн яг аль хөлөөрөө өшиглөснийг нь би хараагүй.Энэ үед эхнэр Шар аа 2 бид 2-н голоор орсон ба над руу хараад зогсчихсон байсан. Би ийг баруун гараараа биеийн толгойн эрүү хэсэг рүү нэг удаа цохисон....” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч П.ийн  2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны ******* дугаар сарын 17-ны оройн 22 цаг өнгөрч байхад уг баригдаж буй барилгын гал тогооны тогийг салгах гээд очсон.Тэгээд би гал тогооны өрөөнд орсон чинь эхнэр А., хамт ажиллаж буй , ын эхнэр, тай ажиллаж буй Шагай гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нар байсан. Тэгээд би үүдэн дээр зогсож байгаад буцаад гарахад араас дагаж гараад надад нэг юм хэлсэн юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна.Тэгээд би эргээд хартал нүүрэн дундуур тас гээд явах шиг л болсон намайг яг цохиход би маш их манарсан байдалтай байсан ба намайг унагаасан тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Тэгээд миний эхнэр 2021 оны ******* дугаар сарын 19-ний өглөө тай утсаар яриад миний нөхрийн эрүүний яс нь цуурсан байна гэж хэлтэл “ах аа уучлаарай”  би таныг цохичихсон гайгүй юу та намайг уучлаарай” гэж  хэлсэн. нь миний биеийн нүүрэн хэсэгт аль гараараа цохисныг би хараагүй гадаа харанхуй байсан ба шанаа руу нэг удаа цохисон тэгээд би манараад газарт унасан....” гэсэн мэдүүлгээр,

Гэрч А.ийн 2021 оны ******* дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “... Хойноос нь би Шагай, нар яг араас нь гартал газарт хэвтчихсэн, , ийн дээр футболкноос нь барьчихсан байсан ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.ийн  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...  Очироо ах орж ирээд эхнэр болон руу дайраад хэл амаар доромжлоод байсан болохоор хэрүүл маргаан болсон учраас Очироо ахыг гэр дотор мөн гадаа нэг удаа унагаасан. 2021 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Чимэгээ над руу залгаад ээ шүд нь хөдлөөгүй байна эрүү нь хугарсан байна одоо эмнэлгээс 13А аваад шууд гарлаа гэж надад хэлсэн.  ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: . “...  удалгүй орж ирээд эхнэр болон руу уурласан. Тэгээд хэрүүл маргаан болсон ба , нар нь барьцалдаад авсан. Тэгсэн ын эхнэр боль гээд хоёуланг нь гар гээд гаргасан.Гадаа гараад байж байтал нар зууралдаж байгаад газар унасан ба ыг цохисон. .... Тэгээд цэцэрлэгийн хажууд байрлах гэрт байж байтал иргэж ирээд инженертэй чинь ална шүү гэтэл , ийг манай авгайг яаж байгаа гээд нэг цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “ ...   тай муудалцаад бид 2 газарт унацгаасан мөн намайг цохисон тэгээд миний шүд өвдөөд байсан ба эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү хугарсан байна хот руу явж эмчлүүлэх шаардлагатай байна гэж надад хэлсэн  ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч И.  2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “ ... нь гарчхаад орж ирэхдээ намайг цохичихлоо давруу мангар бацаан гэж хэлчхээд буцаад гараад явсан.  ... маргааш нь Сэлэнгэ явж үзүүлнэ гэж ярьж байсан ба намайг харахад эрүү нь хавдсан байсан.  ...” гэсэн мэдүүлгээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн  

1.Т.ийн биед эрүүний доод хэсгийн битүү хугаралтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжилгээ хийсэн

“... П.ийн биед эрүүний зүүн доод хэсгийн битүү хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. П.ийн шүд, дунд чихний үрэвсэл нь тухайн үзүүлэх үед дээрх шинж тэмдэг илрээгүй байсан тул гэмтэл авсан үед үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч Ө. нь болсон явдлын талаар  өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг  бөгөөд хэрэгт авагдсан хохирогч П.ийн мэдүүлэг, гэрч  А., Н., Д., Г., И. нарын болон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр Ө. нь 2021 оны ******* дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.тай маргалдаж, түүний эрүү, нүүрэн тус газар нь гараараа цохисноос шалтгаалж П.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ө.ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч П. нь хэрэгт баримтаар 4.322.180 төгрөг нэхэмжилснээс хэрэгт хамааралгүй баримтаар нэхэмжилсэн 4*******.149 төгрөгийг хасаж, баримтаар нэхэмжилсэн хохирлыг 3.917.031 төгрөгөөр тооцож гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч П.т 1.700.000 төгрөгийн хохирол баримтаар төлснийг 3.917.031 төгрөгөөс хасаж, шүүгдэгч Ө.аас 2.217.031 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлүүлэх нь зүйтэй байна.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч П. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас шалтгаалах цаашид гарах зардлаа шүүхэд хандаж шүүгдэгч Ө.аас  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ө. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ө.ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ө.ад  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ө.ад нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт : ... 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ... 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 –т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэтрүүлнэ гэж,

 Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт ...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ө. нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд 2021 оны ******* дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэстэй байна.

Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт: Өршөөл Үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21- ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл Үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ө. нь урьд Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй байна. 

Иймд 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэх зүйтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даржаа овогт Өлзийсайханы ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ө.ад 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ө.ад оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг   өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5*******0 дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.аас 2.217.031 төгрөгийг гаргуулж хохирогч П.т олгуулж, хохирогч П. нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн шүүхэд эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ө. нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-р зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОЮУНТУНГАЛАГ