| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Баясгалан,
Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг,
Хохирогч Б.******* /онлайн/,
Шүүгдэгч М.Одонтунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******түвшин нар оролцов.
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын Одонтунгалагт холбогдох эрүүгийн 193 100 200 0083 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд дунд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт ******* аймаг 177.4-1 сум, 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын Одонтунгалаг /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Одонтунгалаг нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Даатгал” ХХК-ийн ******* салбарын менежерээр ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу итгэмжлэн хариуцсан компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн 460.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг ширээ, 1 ширхэг сандал;
-2018 оны 10 дугаар сарын 18-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд байгуулсан Гэнэтийн ослын даатгалын 33 гэрээний 118.500 төгрөгийн хураамж, хөрөнгийн даатгалын 149 гэрээний нийт 2.320.000 төгрөгийг хураамж;
- 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Батхандын тээврийн хэрэгслийн даатгалыг 157.400 төгрөгөөр, жолоочийн хариуцлагын даатгалыг 59.400 төгрөгөөр даатгахаар гэрээ байгуулж нийт 216.800 төгрөг “Номин даатгал” ХХК-ийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан;
- 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр “Номин даатгал” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Ч.*******ын “МИЙС” программын нууц кодыг ашиглан жолоочийн хариуцлагын албан даатгалын 21 гэрээ бүртгэж, даатгалын хураамж 804.375 төгрөгийг “Номин даатгал” ХХК-ийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан;
- 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.*******аас шилжүүлсэн тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 144.000 төгрөгийг “Номин даатгал” ХХК-ийн дансанд тушаалгүй хувьдаа завшсаны улмаас 4.533.675 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Одонтунгалагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Одонтунгалагийн өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөрийнхөө бурууг ойлгосон. Би хохирлоо төлж барагдуулна. Завшсан гээд байгаа ширээ сандлыг би Олон Улсын худалдааны төвийн хойд хаалганых нь хажууд тавьчихсан байсан алга болсон байсан. Түүнээс би ширээ сандлыг нь аваагүй, зарим даатгалууд зээлээр хийгдээд хүмүүс мөнгийг нь хэсэгчлэн өгдөг байсан. ...” гэжээ,
2.Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд Номин даатгал ХХК-ны ******* дэх салбар дахь захирлаар 10 гаруй жил ажиллаж байна. М.Одонтунгалаг 03 дугаар сард ажлаасаа халагдсан гэж бодоод байдаг юм шиг байна. 03 дугаар сард М.Одонтунгалаг нь ажлаа хийж байсан. ******* салбарын менежер гэх албан тушаалаар ажиллаж байсан. Тэгээд 04 дүгээр сараас сумуудаар техникийн үзлэг хийхээр явах гэж байтал М.Одонтунгалаг бие өвдөөд байна гэхээр нь үлдээгээд би ганцаараа явж байгаад ******* салбараар ортол Олон улс худалдааны төвөөс манай Номин даатгал компанийг татан буулгаад ямар ч эрхгүй зуучийн байгууллагыг оруулж ирээд тухайн байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед би юу ч мэдээгүй байсан. Тиймэрхүү байдалтай 2 сарын хугацаа өнгөрсөн байсан. Баярчимэг гэх хүнээс энэ юу болж байна гэж асуухад танай Номин даатгал гэх нэр жуучин компанийн лого нь дээр байхаар нь болохын байх гэж ойлгоод М.Одонтунгалагаас асуухад манай компани зууч компани болчихсон гэж хэлсэн. Тэгээд баримт материалуудыг шалгаж үзэхэд нэлээн хэдэн бараа материалуудын даатгал гарч ирсэн. Тухайн материалууд дундаас би нэг хүний материалыг аваад утас руу нь залгаад та манай компанид бараа материалын даатгал хийлгэсэн үү? хийлгэсэн бол хүрээд ирэх боломжтой байна уу? гэхэд боломжтой би Олон улс худалдааны төвд ажилдаг би гэрээгээ аваад оръё гэж хэлээд удалгүй гэрээгээ аваад орж ирсэн. Тухайн өдөр би тэр хүнд ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тэгээд би Олон улс худалдааны төвийн эрхлэгч дээр очоод манайхаас хуурамч даатгалууд гарч ирлээ. Хэчнээн хүн даатгалд хамрагдсан байна гэж хэлээд шалгаж эхэлсэн. Шалгахад нэлээн их хэмжээний мөнгө гарч ирэхээр нь би төв компани руугаа мэдэгдсэн. Манай ******* салбарын менежер М.Одонтунгалаг хуурамч материал бүрдүүлээд үнэт цаасыг маань хуурамчаар тамгалаад тараасан байна гэж хэлсэн. Тэгээд төв компаниас санхүүгийн бүрэлдэхүүн дуудаад шалгалт оруулсан. М.Одонтунгалагийг өглөө гэрээс нь авах гээд очсон боловч байгаагүй. Энэ хүн өнөөдрийг хүртэл манай компанийн хохирлоос нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Өөрөө сонгуульд нэр дэвшээд, клип хийгээд дуулаад яваад байсан. Ийм их хохирол учруулчхаад яагаад санаа зовохгүй байна вэ? хоёрдугаарт Номин даатгал ХХК нь ******* салбар дээр оршин тогтнох боломжгүй. Түүнээс хойш манай компанийн үйл ажиллагаа тогтворжиж өгөхгүй байгаа. Мөн компанийн нэр хүнд маш ихээр унасан. ... Олон улс худалдааны төвд манай компанийн газар огт танихгүй компани оруулж ирээд, тухайн компанийн ажилчин нь болчихсон байсан. ...” гэжээ.
3.Шүүгдэгч М.Одонтунгалагийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би яллагдагчаар татагдмааргүй байна. Би “Номин даатгал” ХХК болон ******* салбарын захирал *******д гомдолтой байна. ....” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 218 дугаар хуудас/,
4.Хохирогч Б.*******ын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Онон гэх хүнтэй хамт сууж байгаад нийт хийгдсэн гэрээнүүдийг тулгаж, шүүх ажлыг хийхэд нийт 147 лангуу түрээслэгч иргэдтэй эд хөрөнгө, бараа материалын даатгалын гэрээ байгуулж хураамжийг бүрэн авсан байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэг цонхны үйлчилгээний төвийн Номин даатгал ХХК-ий байрлах цонхны шүүгээн дотроос гаргаж үзсэн хуулбарласан 16 ширхэг гэрээ болон бусад материалуудыг тэр шөнөө болон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 30 минутад орж ирээд аваад явсан байсан. Баримт материалуудыг авч гарч байхыг нь би олон улсын худалдааны төвийн хяналтын камераас шүүлгэж үзсэн. Манай компани нэгдсэн цахим сүлжээтэй бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа, орлого, зарлага зэргээ цахим дээр хянадаг юм. Сүлжээгээр хянаж шалгахад албан журмын жолоочийн заавал хийлгэдэг даатгалын 5 ширхэг гэрээний 223.695 төгрөгийг кассанд тушаагаагүй байсан. Мөн нэг цонхны үйлчилгээний төвийн зааланд байх компаний үйлчилгээний хэсгийн шүүгээн дотор үлдсэн баримтуудыг шалгахад 1 ширхэг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 60.000 төгрөгийг кассанд тушаагаагүй. 2019 оны 05 дугаар сарын тайлангийн орлогоос 503,474 төгрөг дутсан. Бас Одонтунгалаг Архангай аймгийн салбарын захирал *******т худлаа хэлж хувь кодыг нь аваад нийт 21 ширхэг ******* аймгийн дугаартай автомашинуудын жолоочийн хариуцлагын даатгалыг хийлгэж тус даатгалыг хийхэд иргэдээс төлсөн 804.375 төгрөгийг мөн кассанд тушаалгүй өөрөө завшсан байсан. Эд хөрөнгийн тооллого хийхэд тухайн салбарт суурин компьютер, хэвлэгчийг 470.000 төгрөгөөр худалдан авч өгөхөөр салбараас мөнгийг нь гаргаж өгсөн боловч компьютер, хэвлэгч худалдсан Энх- Амгалан гэх хүнд мөнгийг өгөөгүй улмаас дээрх эд хөрөнгөө буцаан авсан байсан...Шинжээчийн дүгнэлтээр М.Одонтунгалаг нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын даатгал хийлгэсэн хураамж болох 5.323.704 төгрөгөөс ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даатгалын хураамж гэх 2.885.204 төгрөгийг хасаж тооцохоор 2.438.500 төгрөг болох ба уг мөнгөн дээр Хүнс хөдөө аж ахуйн газрын тээврийн хэрэгслүүдийн албан журмын даатгалын хураамж болох 598.050 төгрөгийг нэмэхээр 3.036.550 төгрөг болох ба уг мөнгөн дээр байгууллагын 2 ширхэг ширээ, 1 ширхэг сандлын 460.000 төгрөг, 1 ширхэг суурин компьютер, 1 ширхэг хэвлэгчийн үнэ болох 470.000 төгрөг, иргэн Х.Батхандын тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалын хураамж болох 216.800 төгрөгийг нэмэхээр нийт 4.183.350 төгрөгийн хохирол манай байгууллагад учраад байна. Мөн манай байгууллага Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Пийк Ом аудит ХХК-ийн хийсэн аудитын төлбөр болох 440.000 төгрөгийг төлсөн. Буруутай этгээд болох Одонтунгалагаас бас энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 99-100, 101-102-р хуудас/
5. Хохирогч Д.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...тухайн үед тээврийн хэрэгслийн холбогдох даатгалыг хийлгэх гэж байснаа “миний компьютер вирустээд сүлжээ нь гацаад байна. Суманд очоод даатгалыг нь хийхээс" гэж хэлчхээд яваад өгсөн. Тухайн үед надаас тээврийн хэрэгслийн бичиг баримтыг авснаас өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй юм. Түүнээс хойш 7-10 хоногийн дараа Одонтунгалаг гэх эмэгтэй над руу утасдаад “ах би бүх даатгалуудыг хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг нь шилжүүлсэн шүү, 140.000 төгрөгийн тооцоо гарлаа шүү. Та мөнгөө шилжүүлчих холбогдох бичиг баримтуудыг хүнээр өгөөд явуулчихъя” гэж хэлээд нэг данс өгөхөөр нь би эхнэрийнхээ данснаас Мобайл банк үйлчилгээ ашиглан 140.000 төгрөгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106-р хуудас/,
6. Хохирогч Ч.*******ын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө шиг санагдаж байна. Намайг Архангай аймгийн Хушаат суманд ажлаар явж байтал Одонтунгалаг гэх ******* аймгийн Номин даатгал салбарт ажилладаг эмэгтэй залгаад миний эрх болохгүй байна. Та өөрийн эрх кодыг өгөөдөх гэж хэлэхээр нь би өөрийн МИЙС программын нууц кодыг өгсөн. Тэгтэл уг даатгалыг Одонтунгалаг хийгээд хураамжийн төлбөр болох 804.375 төгрөгийг Номин даатгалдаа бүртгэсэн боловч өөрөө хувьдаа завшсан байна...Миний ажиллуулдаг Архангай аймаг дахь Номин даатгал ХХК-нд даатгал хийж өгнө гэж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 6.018.250 төгрөгийг манай төрийн банкны данс руу шилжүүлж оруулж ирсэн. Үүнээс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 598.050 төгрөгийг тухайн өдөр хийсэн байсан. Тэгээд маргааш нь миний 89887801 дугаарын утас луу Одонтунгалаг өөрөө залгаж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 6.018.250 төгрөг шилжүүлснээс 598.050 төгрөгийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийсэн. Үлдэгдэл мөнгийг нь буцаагаад шилжүүлээд өгөөч гэсэн би тухайн данс руу 4.750.000 төгрөг эхэлж шилжүүлсэн. Дараа нь 350.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би Одонтунгалагийн өгсөн данс руу мөнгө шилжүүлсний дараа гар утсаар ярьж чи яахаараа байгууллагын данс руу мөнгө шилжүүлэхгүй хувь хүний данс руу мөнгө шилжүүлдэг юм гэж хэлээд барьцаа болох 320.200 төгрөгийг байгууллагын дансандаа үлдээлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 118, 126-р хуудас/
7.Гэрч Ш.Ононгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай олон улсын худалдааны төв нь хоёр зуу гаруй лангуу түрээслэгчтэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Олон хүний эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд тэдгээр түрээслэгч нарын бараа бүтээгдэхүүнийг даатгалд хамруулах зорилт тавьсан юм. Тэгснээр түрээслэгч нарын ихэнх нь худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг Номин даатгал ХХК-аар эрсдэлийн даатгалын үйлчилгээгээ хийлгэж, хийлгэсэн даатгалын баримтаа манай байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээний хувийн хэрэгт хийлгэсэн. ...2019 оны 05 дугаар сарын сүүл 06 дугаар сарын эхээр над руу Номин даатгал ХХК-ийн ******* аймгийн салбаруудыг хариуцсан захирал ******* гэх эмэгтэй утасдаад “Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч нар манай байгууллагаар даатгал хийлгэсэн үү” гэж асуухаар нь хийлгэсэн талаар хэлсэн. Тэр хийлгэсэн даатгал нь асуудалтай гэснээр бид хоёр уулзаж түрээслэгч нарын гаргаж өгсөн даатгалын гэрээнүүдээс заримыг нь шүүж үзэхэд олон улсын худалдааны төвийн салбарын ажилтан М.Одонтунгалаг гэх эмэгтэй тэдгээр даатгалуудын хураамжийг “Номин даатгал” ХХК-ийн дансанд хийгээгүй байгаа нь мэдэгдсэн. Тэгснээр ******* бид хоёр хийгдсэн даатгалын гэрээнүүдийг нэг бүрчлэн тоолж шалгахад 147 иргэний бараа бүтээгдэхүүний эрсдэлийн даатгалыг Одонтунгалаг гэх эмэгтэй хийсэн байгаа нь тогтоогдсон. Иргэдээс авсан даатгалын хураамж 2.245.000 төгрөг болж байсан. Тэдгээр хураамж мөнгө төгрөгийг Одонтунгалаг өөрт завшсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр 130-131-р хуудас/,
8. Гэрч О.Оюунтуяагийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улсын худалдааны төвийн дээрх тоот лангууг түрээслэн бэлэн хувцас худалдаалж байгаа юм. Тиймээс би Номин даатгал гэх компанийн ажилтан Одонтунгалаг эгчтэй уулзаж бэлэн хувцасны даатгалаа хийлгэж, хураамжид нь 20.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 134-р хуудас/,
9. Гэрч Б.Түвшинжаргалын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын үл хөдлөх хөрөнгийн даатгалыг 2.885.204 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалыг 2.535.000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалыг 598.500 төгрөгөөр тус тус Номин даатгал ХХК-ийн ******* аймаг ******* сум дахь салбарын ажилтан Одонтунгалаг гэх эмэгтэйгээр хийлгэсэн. Хураамж болох нийт 6.018.250 төгрөгийг Төрийн сангаас даатгалын компанийн ажилтан Одонтунгалагийн өгсөн Төрийн банкны 180000256309 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 19-р хуудас/
10. Гэрч Х.Батхандын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Номин даатгал гэх даатгалын компаний ******* аймаг дахь салбарын ажилтнаар өөрийн эзэмшлийн 96-35 СЭҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн даатгалаа 30 хувийн хямдралтай гээд 157.400 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалыг 59.400 төгрөгөөр тус тус хийлгэсэн. Тэр өдрөө банк бус санхүүгийн байгууллагад авто машинаа барьцаанд тавьчхаад өөр аймаг руу ажлаар явж ирээд машины зээлээ чөлөөлж бичиг баримтаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар эхлээд тээврийн хэрэгслийн даатгалаа Энт Финанс ХХК-ий нэрээс өөрийн нэр дээрээ шилжүүлэх гээд Номин даатгал ХХК-ий ажилтан руу очиход тэр эмэгтэй эгчээ би гялс хөдөө явчхаад ирье. Ирээд хамаг юмыг чинь амжуулна аа гэж хэлээд гараад явсан. Тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалаа хийгдсэн эсэх талаар тодруулахад тэр залуу шүүж үзээд “Манай мэдээлэлд ороогүй байна. Таны өмнө хийлгэж байсан тээврийн хэрэгслийн даатгал бол мэдээлэл дээр байна” гэсэн” “...тус миний хийлгэсэн даатгалын талаарх мэдээлэл Номин даатгал ХХК-ийн мэдээллийн санд ороогүй байсан ба би энэ талаар тус байгууллагын ******* салбар хариуцсан ******* гэх эмэгтэйтэй утсаар ярьж мэдээлэлд нь оруулсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 31-32, 34-р хуудас/,
11. Гэрч Ж.гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний танилын хүүхэд болох Пүрэвтогтох гэх залуугийн эхнэр гээд Номин даатгал ХХК-ийн ажилтан эмэгтэй 2018 оны 11 дүгээр сарын 20-доор манай сургууль дээр ирээд гэнэтийн ослын даатгал хийлгэх нь ямар ач холбогдолтой талаар танилцуулга, сурталчилгааны материал, самбар тавьчихсан ганц хоёр хоногийн хугацаатай суусан юм. ...Ингээд манай ангиас Тэгшээгийн Амгаланбаатар, Оюунсайханы Батзориг, Батдэлгэрийн Болор-Эрдэнэ, Ханджавын *******, Бат- Очирын Тэмүүн, Баярхүүгийн Цолмонгэрэл, *******баясгалангийн Эгшиглэн, Энхбаатарын Энхжин, Эрдэнэбатын Энэрэл гээд нийт 9 хүүхэд тус бүр 2.500 төгрөгөөр гэнэтийн ослын даатгал хийлгэсэн. Даатгалын хураамжийг нь яг тэр үед нь өгөөд даатгалаа хийлгэсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 66-67-р хуудас/,
12. Гэрч Б.гийн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажиллаж байх хугацаандаа хувиасаа суурин компьютер, хэвлэгч гаргаж ажиллаж байсан бөгөөд ажлаа өгөхдөө тэдгээр зүйлсээ Одонтунгалаг гэх эмэгтэйд үлдээгээд үнийн дүн болох 450.000 орчим төгрөгийг нь дараа нь авахаар тохирсон. Тэгээд түүнийг мөнгөө өгөхийг удаа дараа шаардахад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй тул түүнээс хойш хэдэн сарын дараа компьютер, хэвлэгчээ буцаагаад авсан. Дараа нь Номин даатгал ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдоход дээрх эд зүйлсийн үнэ төлбөр болох 470,000 төгрөгийг компаниас Одонтунгалагт гаргаж өгсөн хэдий ч тэр хүн тухайн мөнгийг хувьдаа завшчихсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78-79-р хуудас/
13. Гэрч Б.ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одонтунгалаг гэх эмэгтэй надаас “чи Төрийн банкны интернет банктай юу, би харин Төрийн банкны дансанд чинь мөнгө шилжүүлээд уг мөнгөө Хаан банк руу шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрөөд 1300004911308 тоот дансны дугаарыг тэр эгчид өгөхөд Одонтунгалаг эгч надад Хаан банкны нэг данс өгсөн. Удалгүй Одонтунгалаг эгч мөнгө хийчихлээ гэхээр нь би интернет банк руу орж дансны үлдэгдлээ харахад эхлээд 350.000 төгрөгийг “урамшуулал 89887801” гэсэн гүйлгээний утгатай, дараа нь 4.750.000 төгрөгийг “бараа материалын үнэ 8988784” гэсэн утгатай нийт 5.100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одонтунгалаг гэх эгч тэр мөнгийг хуваагаад шилжүүлээд өг гэсэн тул би хоёр сая таван зуун мянган төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн. Үлдсэн 100.000 төгрөг дээр 20.000 төгрөг нэмж хийж байгаад шилжүүлье гээд тэр миний Хаан банкны 5093103477 дугаартай данс руу 20.000 төгрөгийг “soliw” гэсэн утгатайгаар хийхээр нь би тэр мөнгийг нь Төрийн банкны 130000491308 дугаартай өөрийн данс руугаа шилжүүлж байгаад 115.000 төгрөгийг “Батчулуун 6972 СЭҮ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Би Одонтунгалаг гэх эгчийн нийт 5.115.000 төгрөгийг банк хооронд шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 85-р хуудас/,
14. Гэрч П.Сугарын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллага нь эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал зэрэг даатгалуудыг 2019 онд Номин даатгал ХХК-иар хийлгэсэн бөгөөд даатгалын хураамж болох 6.018.250 төгрөгийг тус байгууллагын дансанд тушаасан бөгөөд даатгалын гэрээ хийгдсэний дараа байгууллагын удирдлагаас өгсөн үүргийн дагуу хийгдсэн даатгалуудын заримыг нь цуцалж жолоочийн албан журмын даатгалыг хэвээр үлдээгээд бусад даатгалын хураамж мөнгийг нь эргүүлэн авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 90-р хуудас/,
15. Гэрч П.Батсүрэнгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай байгууллага нь 2019 онд Номин даатгал ХХК-иар эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалуудыг хийлгэж даатгалын хураамж болох 6.018.250 төгрөгийг тушаасан хэдий ч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас бусад даатгалыг уг байгууллагаар хийлгэхээ больж даатгалын хураамжид төлсөн мөнгөнөөс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 598.050 төгрөг болон даатгал хийлгэсний дараа уг даатгалыг цуцалсны шимтгэл болох 320.200 төгрөгийг суутгуулаад 5.100,000 төгрөгийг нь буцаан гаргуулан авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 92-р хуудас/,
16. “Пийк Ом Аудит” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...ирүүлсэн баримтын хүрээнд шинжилж үзэхэд М.Одонтунгалаг нь нийт 185 даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулж 5.328.704 төгрөгийн хураамжийг авсан боловч “Номин даатгал” ХХК-ийн дансанд шилжүүлээгүй, дээрх 185 даатгалын гэрээг тус компанийн erp.nomin.mn даатгалын нэгдсэн санд оруулаагүй байна” гэх аудитын дүгнэлт /2 дугаар хх-ийн 100- 102-р хуудас/
17. ******* аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр “Шинжилгээнд ирүүлсэн 501, 502, 503, 504, 505, 507 дугаартай гэрээнүүд нь энгийн хэрэглээний цаасан дээр шингэн хортой хар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч гэрээнүүд байна.” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 156-161-р хуудас/,
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Номин Даатгал ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлээр эд хариуцагч М.Одонтунгалагийг хүлээлгэж өгөөгүй 460.000 төгрөгийн эд хогшлыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаж авлага үүсгэсэн байна.
М.Одонтунгалаг нь 2018.10.18-наас 2019.06.06-ныг хүртэлх хугацаанд байгуулсан Гэнэтийн ослын даатгалын 33 гэрээний 118,500 төгрөгийн, Хөрөнгийн даатгалын 150 гэрээний 5.205.204 төгрөгийн нийт 183 гэрээний 5.323.704 төгрөгийн хураамжийн орлогыг байгууллагын харилцах дансанд тушаалгүй Номин Даатгал ХХК-д 5.323.704 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар М.Одонтунгалагийн ******* аймгийн ХХААГ-тай 2019.03.19-ны өдөр байгуулсан 3130102544 дугаартай гэрээний хураамж болох 2.885.204 төгрөгийн орлого Архангай салбарын Төрийн банкны 180000256309 дугаартай харилцах дансанд тушаагдсан байх магадлалтай байна.
Иймд ******* аймгийн ХХААГ-аас 2019-.03.19-ны өдөр Номин Даатгал ХХК-ийн Архангай салбарын Төрийн банкны 180000256309 дугаартай харилцах дансанд тушаагдсан 6.018.250.00 төгрөгийн даатгалын хураамжийн гэрээ болон орлогын зарцуулалтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохоор байна.” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 170-180-р хуудас/,
19. Олон Улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч Г.Отгонтуяа, Д.Батчулуун, Д.Мөнхбат, Б.Цогзолмаа, Ц.Жавзанханд, С.Уламбаяр, Я.Шүрэнтогтох, М., Х.Биндэръяа, Ц.Балжинням, Н.Долгормаа, О.Энхмандах, Н.Дэжиддулам, О.Цэрэнпагма, Л.Оюунчимэг, Д.Цацрал, О.Чулуунцэцэг, Р.Чимгээ, Д.Отгонцэцэг, Н.Лхагвамаа, Н.Мөнхтуяа, Р.*******жаргал, Л.Энхтуяа, Б.Баярцэцэг, Ш.Долгорсүрэн, Т.Мягмарнаран, Б.*******баяр, Б.Урлагмаа, Н.Шижир-Эрдэнэ, Л.Энхбаяр, Н.Үрлээ, Х.Нарангэрэл, А.Мөнхзаяа, Г.Энхтайван, О.Оюунчимэг, Б.Пүрэвцэцэг, Ч.Нарангэрэл, Б.Цэрэннадмид, Т.Болорцэцэг, Б.Мөрөнсаран, Д.Дэлгэрмаа, Б.Таравчамба, Б.Төмөрчөдөр, Б.*******заяа, Г.Хоссувд, Д.Цэрэндолгор, Д.Баасанжаргал, Б.Буян-Орших, П.Отгончимэг, Х.Болорцэцэг, Г.Төмөрхуяг, Ж.Отгонбаяр, Г.Нарангэрэл, Д.Саранцэцэг, Б.Лхагважав, О.Баасандулам, С.Нандинцэцэг, Э.Алтанчимэг, Д.Чимгээ, О.Энхтөр, Н.Бат-Очир, Б.Баяраа, Г.Пүрэвцогт, Н.Цэвэг-Очир, А.Амангүл, Н.Сангихорол, Д.Алтанцэцэг, Х.Болормаа, Д.Энхжаргал, Ч.*******туяа, Б.Алтаннаран, У.Сайнтуяа, Д.Эрдэнэцэцэг, Д.Алтанбилэг, Г.Мөнхтуяа, Ц.Туул, Ш.Цэцэгбадам, Т.Мөн-Учрал, Б.Эрдэнэзаяа, Н.Үүрийнтуяа нарын “...Бараагаа “Номин даатгал” ХХК-д даатгуулсан. Хураамжид 5000-10000 төгрөг төлсөн...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд /1-р хх-ийн 134-с 2-р хх-ийн 61-р хуудас/
20.Б.Бямбагэрэлийн 130000491308 тоот дансны хуулга / 2 дугаар хх-ийн 86-87-р хуудас/, 21.“Номин даатгал” ХХК болон шүүгдэгч М.Одонтунгалагтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /2 дугаар хх-ийн 118-119 дүгээр тал/, 22. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /2 дугаар хх-ийн 120 дугаар тал/, 23. М.Одонтунгалагийн хийсэн гэх “Даатгалын гэрээ”-нүүд /2 дугаар хх-ийн 134-250 дугаар тал/, 24. Шинжилгээтэй холбоотой баримтууд /3 дугаар хх-ийн 1-250 дугаар тал, 4 дүгээр хх-ийн 3-154 дүгээр тал/, 25.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /4 дүгээр хх-ийн 192-193 дугаар тал/, 26. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /4 дүгээр хх-ийн 211-215 дугаар тал/, 27. Яллагдагчийн хувийн байдал тогтоосон баримтууд /4 дүгээр хх-ийн 219-250 дугаар тал, 5 дугаар хх-ийн 1-99 дүгээр тал/, 28. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /5 дугаар хх-ийн 100-103 дугаар тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Одонтунгалаг нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Даатгал” ХХК-ийн ******* салбарын менежерээр ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу итгэмжлэн хариуцсан компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн 460.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг ширээ, 1 ширхэг сандлыг,
2018 оны 10 дугаар сарын 18-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд байгуулсан Гэнэтийн ослын даатгалын 33 гэрээний 118.500 төгрөгийн хураамж, хөрөнгийн даатгалын 149 гэрээний нийт 2.320.000 төгрөгийг хураамжийг,
2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Батхандын тээврийн хэрэгслийн даатгалыг 157.400 төгрөгөөр, жолоочийн хариуцлагын даатгалыг 59.400 төгрөгөөр даатгахаар гэрээ байгуулж нийт 216.800 төгрөг “Номин даатгал” ХХК-ийн дансанд тушаалгүй тус тус хувьдаа завшсан;
Мөн 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр “Номин даатгал” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Ч.*******ын “МИЙС” программын нууц кодыг ашиглан жолоочийн хариуцлагын албан даатгалын 21 гэрээ бүртгэж, даатгалын хураамж 804.375 төгрөгийг “Номин даатгал” ХХК-ийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан;
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.*******аас шилжүүлсэн тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 144.000 төгрөгийг “Номин даатгал” ХХК-ийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэний улмаас бусдад нийт 4.533.675 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Одонтунгалагийн өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөрийнхөө бурууг ойлгосон. Би хохирлоо төлж барагдуулна. Завшсан гээд байгаа ширээ сандлыг би Олон Улсын худалдааны төвийн хойд хаалганых нь хажууд тавьчихсан байсан алга болсон байсан. Түүнээс би ширээ сандлыг нь аваагүй, зарим даатгалууд зээлээр хийгдээд хүмүүс мөнгийг нь хэсэгчлэн өгдөг байсан. ...” гэснээр,
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд Номин даатгал ХХК-ны ******* дэх салбар дахь захирлаар 10 гаруй жил ажиллаж байна. М.Одонтунгалаг 03 дугаар сард ажлаасаа халагдсан гэж бодоод байдаг юм шиг байна. 03 дугаар сард М.Одонтунгалаг нь ажлаа хийж байсан. ******* салбарын менежер гэх албан тушаалаар ажиллаж байсан. Тэгээд 04 дүгээр сараас сумуудаар техникийн үзлэг хийхээр явах гэж байтал М.Одонтунгалаг бие өвдөөд байна гэхээр нь үлдээгээд би ганцаараа явж байгаад ******* салбараар ортол Олон улс худалдааны төвөөс манай Номин даатгал компанийг татан буулгаад ямар ч эрхгүй зуучийн байгууллагыг оруулж ирээд тухайн байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед би юу ч мэдээгүй байсан. Тиймэрхүү байдалтай 2 сарын хугацаа өнгөрсөн байсан. Баярчимэг гэх хүнээс энэ юу болж байна гэж асуухад танай Номин даатгал гэх нэр жуучин компанийн лого нь дээр байхаар нь болохын байх гэж ойлгоод М.Одонтунгалагаас асуухад манай компани зууч компани болчихсон гэж хэлсэн. Тэгээд баримт материалуудыг шалгаж үзэхэд нэлээн хэдэн бараа материалуудын даатгал гарч ирсэн. Тухайн материалууд дундаас би нэг хүний материалыг аваад утас руу нь залгаад та манай компанид бараа материалын даатгал хийлгэсэн үү? хийлгэсэн бол хүрээд ирэх боломжтой байна уу? гэхэд боломжтой би Олон улс худалдааны төвд ажилдаг би гэрээгээ аваад оръё гэж хэлээд удалгүй гэрээгээ аваад орж ирсэн. Тухайн өдөр би тэр хүнд ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тэгээд би Олон улс худалдааны төвийн эрхлэгч дээр очоод манайхаас хуурамч даатгалууд гарч ирлээ. Хэчнээн хүн даатгалд хамрагдсан байна гэж хэлээд шалгаж эхэлсэн. Шалгахад нэлээн их хэмжээний мөнгө гарч ирэхээр нь би төв компани руугаа мэдэгдсэн. Манай ******* салбарын менежер М.Одонтунгалаг хуурамч материал бүрдүүлээд үнэт цаасыг маань хуурамчаар тамгалаад тараасан байна гэж хэлсэн. Тэгээд төв компаниас санхүүгийн бүрэлдэхүүн дуудаад шалгалт оруулсан. М.Одонтунгалагийг өглөө гэрээс нь авах гээд очсон боловч байгаагүй. Энэ хүн өнөөдрийг хүртэл манай компанийн хохирлоос нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Өөрөө сонгуульд нэр дэвшээд, клип хийгээд дуулаад яваад байсан. Ийм их хохирол учруулчхаад яагаад санаа зовохгүй байна вэ? хоёрдугаарт Номин даатгал ХХК нь ******* салбар дээр оршин тогтнох боломжгүй. Түүнээс хойш манай компанийн үйл ажиллагаа тогтворжиж өгөхгүй байгаа. Мөн компанийн нэр хүнд маш ихээр унасан. ... Олон улс худалдааны төвд манай компанийн газар огт танихгүй компани оруулж ирээд, тухайн компанийн ажилчин нь болчихсон байсан. ...” гэснээр,
Хохирогч Б.*******ын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Онон гэх хүнтэй хамт сууж байгаад нийт хийгдсэн гэрээнүүдийг тулгаж, шүүх ажлыг хийхэд нийт 147 лангуу түрээслэгч иргэдтэй эд хөрөнгө, бараа материалын даатгалын гэрээ байгуулж хураамжийг бүрэн авсан байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэг цонхны үйлчилгээний төвийн Номин даатгал ХХК-ий байрлах цонхны шүүгээн дотроос гаргаж үзсэн хуулбарласан 16 ширхэг гэрээ болон бусад материалуудыг тэр шөнөө болон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 30 минутад орж ирээд аваад явсан байсан. Баримт материалуудыг авч гарч байхыг нь би олон улсын худалдааны төвийн хяналтын камераас шүүлгэж үзсэн. Манай компани нэгдсэн цахим сүлжээтэй бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа, орлого, зарлага зэргээ цахим дээр хянадаг юм. Сүлжээгээр хянаж шалгахад албан журмын жолоочийн заавал хийлгэдэг даатгалын 5 ширхэг гэрээний 223,695 төгрөгийг кассанд тушаагаагүй байсан. Мөн нэг цонхны үйлчилгээний төвийн зааланд байх компаний үйлчилгээний хэсгийн шүүгээн дотор үлдсэн баримтуудыг шалгахад 1 ширхэг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 60.000 төгрөгийг кассанд тушаагаагүй. 2019 оны 05 дугаар сарын тайлангийн орлогоос 503.474 төгрөг дутсан. Бас Одонтунгалаг Архангай аймгийн салбарын захирал *******т худлаа хэлж хувь кодыг нь аваад нийт 21 ширхэг ******* аймгийн дугаартай автомашинуудын жолоочийн хариуцлагын даатгалыг хийлгэж тус даатгалыг хийхэд иргэдээс төлсөн 804.375 төгрөгийг мөн кассанд тушаалгүй өөрөө завшсан байсан. Эд хөрөнгийн тооллого хийхэд тухайн салбарт суурин компьютер, хэвлэгчийг 470.000 төгрөгөөр худалдан авч өгөхөөр салбараас мөнгийг нь гаргаж өгсөн боловч компьютер, хэвлэгч худалдсан Энх- Амгалан гэх хүнд мөнгийг өгөөгүй улмаас дээрх эд хөрөнгөө буцаан авсан байсан...Шинжээчийн дүгнэлтээр М.Одонтунгалаг нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын даатгал хийлгэсэн хураамж болох 5.323.704 төгрөгөөс ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даатгалын хураамж гэх 2.885.204 төгрөгийг хасаж тооцохоор 2.438.500 төгрөг болох ба уг мөнгөн дээр Хүнс хөдөө аж ахуйн газрын тээврийн хэрэгслүүдийн албан журмын даатгалын хураамж болох 598.050 төгрөгийг нэмэхээр 3.036.550 төгрөг болох ба уг мөнгөн дээр байгууллагын 2 ширхэг ширээ, 1 ширхэг сандлын 460.000 төгрөг, 1 ширхэг суурин компьютер, 1 ширхэг хэвлэгчийн үнэ болох 470.000 төгрөг, иргэн Х.Батхандын тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалын хураамж болох 216.800 төгрөгийг нэмэхээр нийт 4.183.350 төгрөгийн хохирол манай байгууллагад учраад байна. Мөн манай байгууллага Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Пийк Ом аудит ХХК-ийн хийсэн аудитын төлбөр болох 440.000 төгрөгийг төлсөн. Буруутай этгээд болох Одонтунгалагаас бас энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч Д.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...тухайн үед тээврийн хэрэгслийн холбогдох даатгалыг хийлгэх гэж байснаа “миний компьютер вирустээд сүлжээ нь гацаад байна. Суманд очоод даатгалыг нь хийхээс" гэж хэлчхээд яваад өгсөн. Тухайн үед надаас тээврийн хэрэгслийн бичиг баримтыг авснаас өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй юм. Түүнээс хойш 7-10 хоногийн дараа Одонтунгалаг гэх эмэгтэй над руу утасдаад “ах би бүх даатгалуудыг хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг нь шилжүүлсэн шүү, 140.000 төгрөгийн тооцоо гарлаа шүү. Та мөнгөө шилжүүлчих холбогдох бичиг баримтуудыг хүнээр өгөөд явуулчихъя” гэж хэлээд нэг данс өгөхөөр нь би эхнэрийнхээ данснаас Мобайл банк үйлчилгээ ашиглан 140.000 төгрөгийг нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч Ч.*******ын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө шиг санагдаж байна. Намайг Архангай аймгийн Хушаат суманд ажлаар явж байтал Одонтунгалаг гэх ******* аймгийн Номин даатгал салбарт ажилладаг эмэгтэй залгаад миний эрх болохгүй байна. Та өөрийн эрх кодыг өгөөдөх гэж хэлэхээр нь би өөрийн МИЙС программын нууц кодыг өгсөн. Тэгтэл уг даатгалыг Одонтунгалаг хийгээд хураамжийн төлбөр болох 804.375 төгрөгийг Номин даатгалдаа бүртгэсэн боловч өөрөө хувьдаа завшсан байна...Миний ажиллуулдаг Архангай аймаг дахь Номин даатгал ХХК-нд даатгал хийж өгнө гэж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 6.018.250 төгрөгийг манай төрийн банкны данс руу шилжүүлж оруулж ирсэн. Үүнээс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 598.050 төгрөгийг тухайн өдөр хийсэн байсан. Тэгээд маргааш нь миний 89887801 дугаарын утас луу Одонтунгалаг өөрөө залгаж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 6.018.250 төгрөг шилжүүлснээс 598.050 төгрөгийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийсэн. Үлдэгдэл мөнгийг нь буцаагаад шилжүүлээд өгөөч гэсэн би тухайн данс руу 4.750.000 төгрөг эхэлж шилжүүлсэн. Дараа нь 350.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би Одонтунгалагийн өгсөн данс руу мөнгө шилжүүлсний дараа гар утсаар ярьж чи яахаараа байгууллагын данс руу мөнгө шилжүүлэхгүй хувь хүний данс руу мөнгө шилжүүлдэг юм гэж хэлээд барьцаа болох 320.200 төгрөгийг байгууллагын дансандаа үлдээлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ш.Ононгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай олон улсын худалдааны төв нь хоёр зуу гаруй лангуу түрээслэгчтэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Олон хүний эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд тэдгээр түрээслэгч нарын бараа бүтээгдэхүүнийг даатгалд хамруулах зорилт тавьсан юм. Тэгснээр түрээслэгч нарын ихэнх нь худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг Номин даатгал ХХК-аар эрсдэлийн даатгалын үйлчилгээгээ хийлгэж, хийлгэсэн даатгалын баримтаа манай байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээний хувийн хэрэгт хийлгэсэн. ...2019 оны 05 дугаар сарын сүүл 06 дугаар сарын эхээр над руу Номин даатгал ХХК-ийн ******* аймгийн салбаруудыг хариуцсан захирал ******* гэх эмэгтэй утасдаад “Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч нар манай байгууллагаар даатгал хийлгэсэн үү” гэж асуухаар нь хийлгэсэн талаар хэлсэн. Тэр хийлгэсэн даатгал нь асуудалтай гэснээр бид хоёр уулзаж түрээслэгч нарын гаргаж өгсөн даатгалын гэрээнүүдээс заримыг нь шүүж үзэхэд олон улсын худалдааны төвийн салбарын ажилтан М.Одонтунгалаг гэх эмэгтэй тэдгээр даатгалуудын хураамжийг “Номин даатгал” ХХК-ийн дансанд хийгээгүй байгаа нь мэдэгдсэн. Тэгснээр ******* бид хоёр хийгдсэн даатгалын гэрээнүүдийг нэг бүрчлэн тоолж шалгахад 147 иргэний бараа бүтээгдэхүүний эрсдэлийн даатгалыг Одонтунгалаг гэх эмэгтэй хийсэн байгаа нь тогтоогдсон. Иргэдээс авсан даатгалын хураамж 2.245.000 төгрөг болж байсан. Тэдгээр хураамж мөнгө төгрөгийг Одонтунгалаг өөрт завшсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч О.Оюунтуяагийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улсын худалдааны төвийн дээрх тоот лангууг түрээслэн бэлэн хувцас худалдаалж байгаа юм. Тиймээс би Номин даатгал гэх компанийн ажилтан Одонтунгалаг эгчтэй уулзаж бэлэн хувцасны даатгалаа хийлгэж, хураамжид нь 20.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Түвшинжаргалын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын үл хөдлөх хөрөнгийн даатгалыг 2.885.204 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалыг 2.535.000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалыг 598.500 төгрөгөөр тус тус Номин даатгал ХХК-ийн ******* аймаг ******* сум дахь салбарын ажилтан Одонтунгалаг гэх эмэгтэйгээр хийлгэсэн. Хураамж болох нийт 6.018.250 төгрөгийг Төрийн сангаас даатгалын компанийн ажилтан Одонтунгалагийн өгсөн Төрийн банкны 180000256309 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Х.Батхандын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Номин даатгал гэх даатгалын компанийн ******* аймаг дахь салбарын ажилтнаар өөрийн эзэмшлийн 96-35 СЭҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн даатгалаа 30 хувийн хямдралтай гээд 157.400 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалыг 59.400 төгрөгөөр тус тус хийлгэсэн. Тэр өдрөө банк бус санхүүгийн байгууллагад авто машинаа барьцаанд тавьчхаад өөр аймаг руу ажлаар явж ирээд машины зээлээ чөлөөлж бичиг баримтаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар эхлээд тээврийн хэрэгслийн даатгалаа Энт Финанс ХХК-ий нэрээс өөрийн нэр дээрээ шилжүүлэх гээд Номин даатгал ХХК-ий ажилтан руу очиход тэр эмэгтэй эгчээ би гялс хөдөө явчхаад ирье. Ирээд хамаг юмыг чинь амжуулна аа гэж хэлээд гараад явсан. Тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалаа хийгдсэн эсэх талаар тодруулахад тэр залуу шүүж үзээд “Манай мэдээлэлд ороогүй байна. Таны өмнө хийлгэж байсан тээврийн хэрэгслийн даатгал бол мэдээлэл дээр байна” гэсэн” “...тус миний хийлгэсэн даатгалын талаарх мэдээлэл Номин даатгал ХХК-ийн мэдээллийн санд ороогүй байсан ба би энэ талаар тус байгууллагын ******* салбар хариуцсан ******* гэх эмэгтэйтэй утсаар ярьж мэдээлэлд нь оруулсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ж.гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний танилын хүүхэд болох Пүрэвтогтох гэх залуугийн эхнэр гээд Номин даатгал ХХК-ийн ажилтан эмэгтэй 2018 оны 11 дүгээр сарын 20-доор манай сургууль дээр ирээд гэнэтийн ослын даатгал хийлгэх нь ямар ач холбогдолтой талаар танилцуулга, сурталчилгааны материал, самбар тавьчихсан ганц хоёр хоногийн хугацаатай суусан юм. ...Ингээд манай ангиас Тэгшээгийн Амгаланбаатар, Оюунсайханы Батзориг, Батдэлгэрийн Болор-Эрдэнэ, Ханджавын *******, Бат- Очирын Тэмүүн, Баярхүүгийн Цолмонгэрэл, *******баясгалангийн Эгшиглэн, Энхбаатарын Энхжин, Эрдэнэбатын Энэрэл гээд нийт 9 хүүхэд тус бүр 2.500 төгрөгөөр гэнэтийн ослын даатгал хийлгэсэн. Даатгалын хураамжийг нь яг тэр үед нь өгөөд даатгалаа хийлгэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.гийн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажиллаж байх хугацаандаа хувиасаа суурин компьютер, хэвлэгч гаргаж ажиллаж байсан бөгөөд ажлаа өгөхдөө тэдгээр зүйлсээ Одонтунгалаг гэх эмэгтэйд үлдээгээд үнийн дүн болох 450.000 орчим төгрөгийг нь дараа нь авахаар тохирсон. Тэгээд түүнийг мөнгөө өгөхийг удаа дараа шаардахад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй тул түүнээс хойш хэдэн сарын дараа компьютер, хэвлэгчээ буцаагаад авсан. Дараа нь Номин даатгал ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдоход дээрх эд зүйлсийн үнэ төлбөр болох 470.000 төгрөгийг компаниас Одонтунгалагт гаргаж өгсөн хэдий ч тэр хүн тухайн мөнгийг хувьдаа завшчихсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Бямбагэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одонтунгалаг гэх эмэгтэй надаас “чи Төрийн банкны интернет банктай юу, би харин Төрийн банкны дансанд чинь мөнгө шилжүүлээд уг мөнгөө Хаан банк руу шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрөөд 1300004911308 тоот дансны дугаарыг тэр эгчид өгөхөд Одонтунгалаг эгч надад Хаан банкны нэг данс өгсөн. Удалгүй Одонтунгалаг эгч мөнгө хийчихлээ гэхээр нь би интернет банк руу орж дансны үлдэгдлээ харахад эхлээд 350.000 төгрөгийг “урамшуулал 89887801” гэсэн гүйлгээний утгатай, дараа нь 4.750.000 төгрөгийг “бараа материалын үнэ 8988784” гэсэн утгатай нийт 5.100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одонтунгалаг гэх эгч тэр мөнгийг хуваагаад шилжүүлээд өг гэсэн тул би хоёр сая таван зуун мянган төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн. Үлдсэн 100.000 төгрөг дээр 20.000 төгрөг нэмж хийж байгаад шилжүүлье гээд тэр миний Хаан банкны 5093103477 дугаартай данс руу 20.000 төгрөгийг “soliw” гэсэн утгатайгаар хийхээр нь би тэр мөнгийг нь Төрийн банкны 130000491308 дугаартай өөрийн данс руугаа шилжүүлж байгаад 115.000 төгрөгийг “Батчулуун 6972 СЭҮ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Би Одонтунгалаг гэх эгчийн нийт 5.115.000 төгрөгийг банк хооронд шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч П.Сугарын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллага нь эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал зэрэг даатгалуудыг 2019 онд Номин даатгал ХХК-иар хийлгэсэн бөгөөд даатгалын хураамж болох 6.018.250 төгрөгийг тус байгууллагын дансанд тушаасан бөгөөд даатгалын гэрээ хийгдсэний дараа байгууллагын удирдлагаас өгсөн үүргийн дагуу хийгдсэн даатгалуудын заримыг нь цуцалж жолоочийн албан журмын даатгалыг хэвээр үлдээгээд бусад даатгалын хураамж мөнгийг нь эргүүлэн авсан” гэсэн мэдүүлгээр,
Гэрч П.Батсүрэнгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай байгууллага нь 2019 онд Номин даатгал ХХК-иар эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалуудыг хийлгэж даатгалын хураамж болох 6.018.250 төгрөгийг тушаасан хэдий ч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас бусад даатгалыг уг байгууллагаар хийлгэхээ больж даатгалын хураамжид төлсөн мөнгөнөөс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 598.050 төгрөг болон даатгал хийлгэсний дараа уг даатгалыг цуцалсны шимтгэл болох 320.200 төгрөгийг суутгуулаад 5.100.000 төгрөгийг нь буцаан гаргуулан авсан...” гэсэн мэдүүлгээр,
“Пийк Ом Аудит” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...ирүүлсэн баримтын хүрээнд шинжилж үзэхэд М.Одонтунгалаг нь нийт 185 даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулж 5.328.704 төгрөгийн хураамжийг авсан боловч “Номин даатгал” ХХК-ийн дансанд шилжүүлээгүй, дээрх 185 даатгалын гэрээг тус компанийн erp.nomin.mn даатгалын нэгдсэн санд оруулаагүй байна...” гэсэн аудитын дүгнэлтээр,
******* аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр “Шинжилгээнд ирүүлсэн 501, 502, 503, 504, 505, 507 дугаартай гэрээнүүд нь энгийн хэрэглээний цаасан дээр шингэн хортой хар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч гэрээнүүд байна...” гэсэн дүгнэлтээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Номин Даатгал ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлээр эд хариуцагч М.Одонтунгалагийг хүлээлгэж өгөөгүй 460.000 төгрөгийн эд хогшлыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаж авлага үүсгэсэн байна.
М.Одонтунгалаг нь 2018.10.18-наас 2019.06.06-ныг хүртэлх хугацаанд байгуулсан Гэнэтийн ослын даатгалын 33 гэрээний 118.500 төгрөгийн, Хөрөнгийн даатгалын 150 гэрээний 5.205.204 төгрөгийн нийт 183 гэрээний 5,323,704 төгрөгийн хураамжийн орлогыг байгууллагын харилцах дансанд тушаалгүй “Номин Даатгал” ХХК-д 5.323.704 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар М.Одонтунгалагийн ******* аймгийн ХХААГ-тай 2019.03.19-ны өдөр байгуулсан 3130102544 дугаартай гэрээний хураамж болох 2.885.204 төгрөгийн орлого Архангай салбарын Төрийн банкны 180000256309 дугаартай харилцах дансанд тушаагдсан байх магадлалтай байна.
Иймд ******* аймгийн ХХААГ-аас 2019-.03.19-ны өдөр Номин Даатгал ХХК-ийн Архангай салбарын Төрийн банкны 180000256309 дугаартай харилцах дансанд тушаагдсан 6.018.250.00 төгрөгийн даатгалын хураамжийн гэрээ болон орлогын зарцуулалтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохоор байна...” гэсэн дүгнэлтээр,
******* аймаг дахь Олон Улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч Г.Отгонтуяа, Д.Батчулуун, Д.Мөнхбат, Б.Цогзолмаа, Ц.Жавзанханд, С.Уламбаяр, Я.Шүрэнтогтох, М., Х.Биндэръяа, Ц.Балжинням, Н.Долгормаа, О.Энхмандах, Н.Дэжиддулам, О.Цэрэнпагма, Л.Оюунчимэг, Д.Цацрал, О.Чулуунцэцэг, Р.Чимгээ, Д.Отгонцэцэг, Н.Лхагвамаа, Н.Мөнхтуяа, Р.*******жаргал, Л.Энхтуяа, Б.Баярцэцэг, Ш.Долгорсүрэн, Т.Мягмарнаран, Б.*******баяр, Б.Урлагмаа, Н.Шижир-Эрдэнэ, Л.Энхбаяр, Н.Үрлээ, Х.Нарангэрэл, А.Мөнхзаяа, Г.Энхтайван, О.Оюунчимэг, Б.Пүрэвцэцэг, Ч.Нарангэрэл, Б.Цэрэннадмид, Т.Болорцэцэг, Б.Мөрөнсаран, Д.Дэлгэрмаа, Б.Таравчамба, Б.Төмөрчөдөр, Б.*******заяа, Г.Хоссувд, Д.Цэрэндолгор, Д.Баасанжаргал, Б.Буян-Орших, П.Отгончимэг, Х.Болорцэцэг, Г.Төмөрхуяг, Ж.Отгонбаяр, Г.Нарангэрэл, Д.Саранцэцэг, Б.Лхагважав, О.Баасандулам, С.Нандинцэцэг, Э.Алтанчимэг, Д.Чимгээ, О.Энхтөр, Н.Бат-Очир, Б.Баяраа, Г.Пүрэвцогт, Н.Цэвэг-Очир, А.Амангүл, Н.Сангихорол, Д.Алтанцэцэг, Х.Болормаа, Д.Энхжаргал, Ч.*******туяа, Б.Алтаннаран, У.Сайнтуяа, Д.Эрдэнэцэцэг, Д.Алтанбилэг, Г.Мөнхтуяа, Ц.Туул, Ш.Цэцэгбадам, Т.Мөн-Учрал, Б.Эрдэнэзаяа, Н.Үүрийнтуяа нарын “...Бараагаа “Номин даатгал” ХХК-д даатгуулсан. Хураамжид 5000-10000 төгрөг төлсөн...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Одонтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилснаар ******* аймгийн Прокурорын газраас М.Одонтунгалагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Одонтунгалагийн өмгөөлөгчөөс М.Одонтунгалагийн хувийн байдлыг тогтоосон 22 хуудас баримт гаргаж өгснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Одонтунгалагийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Одонтунгалагийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжилгээний төлбөрт зарцуулсан 440.000 төгрөгийг шүүгдэгч М.Одонтунгалагаас гаргуулж “Номин даатгал” ХХК-д төлүүлэх,
“Номин даатгал” ХХК-ны Архангай аймаг дахь салбарын захирал Ч.*******ын МИЙС программын кодыг ашиглан завшсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж 804.375 төгрөгийг шүүгдэгч М.Одонтунгалагаас гаргуулж хохирогч Ч.*******т төлүүлэх,
Мөн шүүгдэгч М.Одонтунгалагийн дансанд хохирогч Д.*******аас шилжүүлсэн тээврийн хэрэгслийн даатгалын хураамж болох 144.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Д.*******т төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Одонтунгалаг нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Одонтунгалагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Одонтунгалагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “******* аймгийн ******* сум”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Пийк Ом Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтийн зардал 440.000 төгрөгийг шүүгдэгч М.Одонтунгалагаас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Одонтунгалаг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Одонтунгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын Одонтунгалагийг Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одонтунгалагийг 1 /нэг/ жилийн хугацаагаар “******* аймгийн ******* сум”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд “Номин даатгал” ХХК-д учирсан хохирол 3.265.100 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 400.000 төгрөгийг буюу нийт 3.705.100 төгрөгийг “Номин даатгал” ХХК-д, хохирогч Ч.*******т 804.375 төгрөг, хохирогч Д.*******т 144.000 төгрөгийг тус тус шүүгдэгч М.Одонтунгалагаас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлүүлсүгэй.
5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч М.Одонтунгалаг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн, хураан авсан эд зүйл, эд хөрөнгө ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ