Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны  11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, Дулааны цахилгаан станцад Канверийн машины дагалдагч ажилтай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн хаяг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баянхаан 4 дүгээр хэсэг гудамж, 171 тоот, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 08 тоотод оршин суух хаягтай, Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн эрүүгийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 2 сарын хорих ял,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт *******гийн ******* /*******/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VOICE” нэртэй караокены гадна талбайд зүс таних О.*******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон биед нь дух, хөмсгөнд няцралт, хамрын таславчинд хугарсан зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай ажлын найзууд "VOICE" нэртэй караокед орсон. Тэгээд сууж байхад өмнө нь таньдаг байсан ******* гэх залуу таараад мэнд мэдсэн. Тэр залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд манай эхнэрийн найз гэх хүүхний дугаарыг өгөөч гэхээр нь би " тийм зүйл байхгүй" гэж хэлсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа ирснээ "чи надад хүүхэн олоод өгөөч" гэсэн тэгэхэд нь би "юу яриад байгаа юм бэ тийм зүйл байхгүй" цаашаа яв гэсэн чинь "танай эхнэр чинь хүнд гар байсан биз дээ эхнэрээсээ асуугаад өгчих" гэж хэлэхэд нь уур хүрээд бид хоёр маргалдсаны үүднээс зодоон болсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэжээ

2.Шүүгдэгч Н.*******ын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад О.*******тай хувийн таарамжгүй харилцаатай зүйл байгаагүй. Миний эхнэрийг муулаад байхаар нь уурандаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

3.Хохирогч О.*******ын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би найз *******ын хамт Л-Лаб нэртэй газарт орж 0.5 литрийн архи хувааж уугаад түүний дараа “\/0IСЕ” караоке орж нийтийн суудал дээр суусан. Найз *******ын захиалсан архи ширээн дээр ирэх үед би босоод бие засах өрөө орж био засчхаад гадаа гарахад хүмүүс зогсож байсан ба тэдний дунд миний зүс таних хүн зогсож байхаар нь би сайн уу гээд мэндэлсэн чинь нүүр рүү тас гээд гараараа цохисон. Намайг цохисны дараа би газарт унасан ба түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна миний нүүр хавдаад цус гарсан байдалтай босож ирсэн. Намайг ямар учраас цохисон талаар би мэдэхгүй байна. Бид 2-н дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний баруун хөмсөг, духны дунд хэсэгт оёдол тавьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

4. Гэрч Ч.*******ын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би багын найз *******тай уулзаагүй удсан учраас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уулзахаар ярьж тохирсон байсан. Би 2 орой 20 цагийн үед уулзаад “1” лаб ороод 0.5 литрийн архи хувааж уусан. Уг архийг ууж дуусчхаад “\/0IСЕ” нэртэй караоке ороод 0.5 литрийн архи захиалаад 2, 2 татчихаад сууж байхад ******* найз тамхи татчихаад ирье гэж хэлээд гарсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гадаа гараад хартал хамт явж байсан ******* газарт уначихсан нүүр ам нь нэлээн цус болчихсон байсан бөгөөд ариун цэврийн өрөө ороод цусыг нь угааж өгсөн. *******ын цусыг угааж өгчхөөд явъя гээд дагуулаад гартал *******ыг цохисон залуу /*******/ нь би наадхыг чинь алаад шорон руу явна гээд дахиад зууралдаж аваад чулуугаар толгой хэсэгт нь цохих шиг болсон. Намайг салгах гэж байхад *******ыг зодсон залуугийн эхнэр /*******/ нь миний нүүрийг маажсан бөгөөд удалгүй Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

5. Гэрч Х.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр ******* болон ******* нар барилцаж аваад газарт унасан бөгөөд түүнийг тойроод Мөнх-Эрдэнэ, Зоригоо, Ууганаа нар дээрээс нь зодож цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 д11-12 дугаар хуудас/,

6. Гэрч О.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг нөхөр Мөнхбаярын хамт гэрт байж байхад Мөнх-Эрдэнэ миний гар утас руу залгаад “******* ахыг хүн зодоод байна, цустайгаа холилдчихсон байна хүрээд ирээч" гэж хэлсний дагуу би шууд гарсан. Би нөхөртэйгөө гараад “ВОЙС” нэртэй караокены гадаа очиход миний дүү *******ын нүүр нь тэгширчихсэн, духнаас нь цус гоожоод, 2 нүд нь хөх няц болоод хавдчихсан, хамар нь мурийсан байхаар нь миний дүүг хэн зодсон юм бэ гээд асуутал өндөр биетэй шар царайтай залуу /*******/ яадаг юм би алчхаад шоронд явсан ч яадаг юм, чи хэн юм бэ гичий, ал минь гэх мэтээр доромжилж эхэлсэн. Тэр үед миний нөхөр намайг өмөөрөөд чи манай эхнэрийг юу гээд байгаа юм бээ гээд барилцаж аваад салчихсан. Түүний дараа би Цагдаа руу ярина гэж бодоод байж байтал дахиад хүмүүс орилолдоод байхаар нь хартал тэр өндөр биетэй шар царайтай залуу /*******/ миний дүүгийн нүүр хэсэг рүү чулуугаар цохитол хүмүүс салгаад удаагүй байж байгаад Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

7. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.*******ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 372 дугаартай “...1. О.*******ын биед дух, хөмсгөнд няцарсан шархтай, хамрын таславч хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52-53 дугаар  хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 75-76 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VOICE” нэртэй караокены гадна талбайд зүс таних О.*******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарч, улмаар хоорондоо таарамжгүй харилцаа үүссэнээс шалтгаалан  маргалдаж О.*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон биед нь дух, хөмсгөнд няцралт, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь   

Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр манай ажлын найзууд "VOICE" нэртэй караокед орсон. Тэгээд сууж байхад өмнө нь таньдаг байсан ******* гэх залуу таараад мэнд мэдсэн. Тэр залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд манай эхнэрийн найз гэх хүүхний дугаарыг өгөөч гэхээр нь би "тийм зүйл байхгүй" гэж хэлсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа ирснээ "чи надад хүүхэн олоод өгөөч" гэсэн тэгэхэд нь би "юу яриад байгаа юм бэ тийм зүйл байхгүй" цаашаа яв гэсэн чинь "танай эхнэр чинь хүнд гар байсан биз дээ эхнэрээсээ асуугаад өгчих" гэж хэлэхэд нь уур хүрээд бид хоёр маргалдсаны үүднээс зодоон болсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлгээр,

Хохирогч О.*******ын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  ... миний зүс таних хүн зогсож байхаар нь би сайн уу гээд мэндэлсэн чинь нүүр рүү тас гээд гараараа цохисон. Намайг цохисны дараа би газарт унасан ба түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна миний нүүр хавдаад цус гарсан байдалтай босож ирсэн. ...Миний баруун хөмсөг, духны дунд хэсэгт оёдол тавьсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч Ч.*******ын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...   ******* найз тамхи татчихаад ирье гэж хэлээд гарсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гадаа гараад хартал хамт явж байсан ******* газарт уначихсан нүүр ам нь нэлээн цус болчихсон байсан бөгөөд ариун цэврийн өрөө ороод цусыг нь угааж өгсөн ...” гэх мэдүүлгээр, 

Гэрч Х.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр ******* болон ******* нар барилцаж аваад газарт унасан бөгөөд түүнийг тойроод Мөнх-Эрдэнэ, Зоригоо, Ууганаа нар дээрээс нь зодож цохиод байсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч О.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  Мөнх-Эрдэнэ миний гар утас руу залгаад “******* ахыг хүн зодоод байна, цустайгаа холилдчихсон байна хүрээд ирээч" гэж хэлэхээр нь ...очиход миний дүү *******ын нүүр нь тэгширчихсэн, духнаас нь цус гоожоод, 2 нүд нь хөх няц болоод хавдчихсан, хамар нь мурийсан байхаар нь миний дүүг хэн зодсон юм бэ гээд асуутал өндөр биетэй шар царайтай залуу /*******/ яадаг юм би алчхаад шоронд явсан ч яадаг юм, чи хэн юм бэ гичий, ал минь гэх мэтээр доромжилж эхэлсэн.  ... миний дүүгийн нүүр хэсэг рүү чулуугаар цохитол хүмүүс салгаад удаагүй байж байгаад Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлгээр, 

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.*******ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 372 дугаартай “...1. О.*******ын биед дух, хөмсгөнд няцарсан шархтай, хамрын таславч хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гасан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч О.******* нь шүүгдэгч Н.*******оос нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдүүлгийг өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч 35.600 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүгдэгч Н.******* нөхөн төлсөн байна.

            Гэвч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдэд гоо зүйн болон бусад эмчилгээ хийлгэхийг үгүйсгэхгүй тул цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Учирсан хохирлыг нөхөн төсөн”, 1.4-т заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.*******  нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж тус тус    шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  анхааруулсугай. 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн шүүхэд хандаж, шүүгдэгч Н.*******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ