Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаа, Боржигон овогт Содовжамцын Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн 203 100 331 0011 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 2 дугаар байрны 07 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Шаравдэд овогт Цэеэн-Ойдовын Болормаа /РД:ФМ65013161/

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 2 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Содовжамцын Отгонбаатар /РД:ФБ65112070/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, сумын Засаг даргын тамгын газрын байранд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Засаг даргын тамгын газрын дарга Ү.Янжиндулам, сонгуулийн хэсгийн хорооны ажилтан Д.Дэлгэржаргал, К.Эрдэнэбилэг, Н.Эрдэнэцэцэг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг Т.Уянга, жижүүр Л.Болдсайхан нарт хүч хэрэглэж, албаны компьютерын дэлгэц, бичгийн хэрэглэл, ажилчдын ширээ, байгууллагын хаяг, самбар, тараах материал, танилцуулгын тавиурыг авч шидэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэх гэмт тус тус хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтүвшин мэдүүлэхдээ: “... Би хэрэг болсон өдрийн он, сарыг сайн санахгүй байна. Ямартай ч манай Цагдаагийн газарт  хурал болж байсан. Хурал дээр сууж байхад жижүүрээс Ц.Болормаа, С.Отгонбаатар нарыг Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар хэрүүл, маргаан үүсгээд байна гэж дуудлага ирсний дагуу хэсгийн дарга болон цагдаагийн дарга нарын хамт Тамгын газар дээр очиход иргэн Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нэг өрөөнд байсан. Өөр хоёр хүн бас хамт байсан. Тухайн өдөр С.Отгонбаатар нь надтай ямар нэгэн байдлаар хэрүүл, маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Харин Ц.Болормаа нь над руу салаавч гаргаж, нүүр лүү шүлстээд, энгэрээс татаж аваад миний нэрийг авч газарт хаясан...би Болормааг аваад гарахад компьютерын ширээ эвдэрчихсэн байсан. Болормаа цагдаагийн дүрэмт хувцсыг урж гэмтэл учруулсан, хохирол төлбөр төлөөгүй, би дүрэмт хувцсаа өөрөө оёсон, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй...би Алтанбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад 2 жил болж байна, Болормаа, Отгонбаатар нар нь Алтанбулаг сумын тамгын газарт суулт хийж, хэрүүл маргаан, өлсгөлөн зарлах зэрэг тэмцэл олон жил үргэлжилж байгаа юм билээ, би олон удаагийн дуудлаганд очсон, зөрчлийн арга хэмжээ олон удаа авсан, намайг элдэв янзаар хэлж эсэргүүцэх тохиолдол олон гардаг. Би яах учраа олохгүй байгаа, цаашид гэр бүлийн хүмүүст хор уршиг учруулах вий гэхээс эмээж байна...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ээ... ” гэжээ.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт Ү.Янжиндулам мэдүүлэхдээ: “... Хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан мэдүүлэг үнэн зөв. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад оройн 16-17 цагийн хооронд ажил дээрээ ирээд өрөө лүүгээ ороход намайг дагаад иргэн Ц.Болормаа, С.Отгонбаатар нар орж ирсэн. Ямар зорилгоор ирсэн бэ? гэтэл албан бичгийн хариу авах гэсэн юм гэж хэлсэн. Эхэндээ тайвнаар ярилцсан боловч өөдөөс нь тайлбарлаад хэлэхэд огт ойлгодоггүй. Стрессээ шууд илэрхийлчихдэг. Би аль болох тайвшруулаад ойлголцохыг хүсдэг. Миний тайлбарыг огт сонсохыг хүсдэггүй, тайлбар маань таалагддаггүй юм шиг байна лээ. 2017 оноос хойш маш ихээр уурлаж, стрессээ цацдаг болсон. Алтанбулаг сумын Засаг дарга асан Батсайхан Алтанбулаг ХХК-ны захирал болсноос хойш Тамгын газрын ажилтан, албан хаагч нарыг байнга хэл амаар доромжилж ирсэн. Нарийн бичгийг удаа дараа доромжилж байсан. Намайг ч бас олон удаа хүний төсөв мөнгө гаргаж өгсөн гэх зэргээр хэлдэг байсан. Би гүйцэтгэх албан тушаалтай. Харин өмчийн хувьд шийдвэр гаргадаг нь иргэдийн хурал, дараа нь Засаг даргад үүрэг өгөөд хэрэгжүүлэх үйл явцаар ажилладаг. Надаас бичгийн хариу нэхэхээр нь би хууль журмын дагуу тайлбарлахад миний өөдөөс уурладаг. Тухайн өдөр бол та яг юу хүсэж байгаагаа хэлнэ үү? би бичгийн хариуг чинь өгдөг хүн биш байна, шат дараалалтай явагддаг гэж хэлэхэд уурлаж, хашхираад, стрессээ цацсан ...тухайн өдөр 16 цаг 30 минутаас эхлээд 20 цаг хүртэл үргэлжилсэн байх. Би Ц.Болормаа, С.Отгонбаатар нартай маргалдахыг хүсдэггүй. Ажлын цаг дууссан  учраас би явмаар байна гэж хэлэхэд миний хүзүүнд зүүсэн байсан алчуураас татаад хоолой боох гээд байхаар нь би өндөр болохоор алчуураа тайлаад гарсан. Намайг гараад явсны дараа сонгуулийн хорооны ажилтныг цохиж, зодож, ширээ нь дээр байсан хамаг бичиг баримтуудыг маань унагаасан байсан. Тэгээд миний ширээ нь дээр байсан баримлыг авч шидсэн. Би компьютероо гараараа хамгаалаад ширээн дээр зөөлхөн унагаасан. Магадгүй намайг хамгаалаагүй байсан бол компьютерыг маань авч шидэх байсан байх. “Ашид Билгүүн” ХХК-аас тогтоосон бүх хохирлууд учирсныг нэхэмжилнэ, мөн маш олон хүний сэтгэл санааны амгалан тайван байдал алдагдуулсан...” гэжээ,

3. Шүүгдэгч Ц.Болормаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлээд Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд тус сумыг халаалтын төвтэй болгож өгөх тухай өргөдөл гомдлынхоо шийдвэрийг авах зорилгоор С.Отгонбаатар бид 2 өлсгөлөн, суулт зарласан байсан юм. Гэтэл суулт С.Отгонбаатар бид хоёр өлсгөлөн, суулт зарласан байсан юм. Гэтэл суулт эхэлсэн өдөр сумын засаг даргын орлогч Отгонжаргал нь Төрийн байгууллагын албан өрөөнөөс гарна уу, шаардлагыг эс биелүүлбэл албадан гаргах болно гэсэн албан бичиг өгсөн. Тэгээд бид 2 тамгын газарт өргөдлийнхөө хариуг авахаар ирж очин байсан. Ямар ч эд зүйл эвдэж сүйтгээгүй. Тэр өдөр маргаан үүссэн бол би 6 жил сумын халаалтын төвийн асуудлаар хөөцөлдөж яваа үнэн ажлынхаа талаар нэг ч хариу аваагүй учраас маргаан үүссэн. Тамгын газрын ажилчид С.Отгонбаатар бид хоёрыг гаргахаар цагдаа дуудна гэж хэлсэн. Энэ асуудлаас болж маргаан үүссэн. Би хэргийн материалтай танилцахгүй...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хавтасны 152-р хуудас/,

4. Шүүгдэгч С.Отгонбаатарын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Яллагдагчаар татах тогтоолтой танилцсан боловч гарын үсэг зураагүй байна гэж мөрдөгч тэмдэглэсэн...” тэмдэглэл /1 дүгээр хавтасны хх-ийн 161-р хуудас/,

5. Хохирогч Ү.Янжиндулам 2021 оны 01 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажил дээрээ 17 цаг 30 минутад ирэхэд Болормаа нөхөртэйгөө сууж байсан ба араас өрөөнд орж ирсэн. Би өрөөндөө дэл сул цаас бичиг, баримтаа цэгцэлчхээд гарах гэтэл Болормаа нь намайг төрийн мөнгө идсэн уусан, янхан, банзал, гэх зэргээр хэлээд хоёр гараараа хүзүүнд зүүсэн байсан ороолтоос татахаар нь би ороолтоо орхиод гарч зугтсан Болормаа нь намайг хэл үгээр доромжилсон. цохиж зодохоор завдаж дайрсан. Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан Д.Дэлгэржаргал К.Эрдэнэбилэг Н.Эрдэнэцэцэг, ИТХ-н нарийн бичиг Уянга нарыг зодсон. С.Отгонбаатар нь жижүүр Л.Болдсайханы эрх чөлөөнд халдаж дуудлагаар очсон цагдаа нарыг мөн зодохоор заналхийлсэн гэсэн. Болормаа нь миний өрөөний албаны компьютерын дэлгэцийг ширээн дээр байхад нь цохиж унагаасан. Мөн ширээн дээр байсан. Сувинер үзэг балны савыг шидэж эвдсэн. Хурал хийх үед ажилчид суудаг том ширээг эвдээд, хугалсан. Мөн коридорт байсан танилцуулах самбар сонгуулийн мэдээллийн самбар хөлтэй тавиур, торон сандал зэргийг авч шидэн эвдэлсэн. Намайг хэл үгээр доромжилсон, мөн төрийн албаны ажлыг тасалдуулж, ажлаа хийж байгаа ажилчдыг хэл үгээр доромжилж, зодож цохисон, мөн тамгын газрыг чинь шатаана, сонгуулийн байрыг чинь шатаана, байхгүй болгоно гэх зэргээр заналхийлсэн, цаашид манай ажилчдын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулж, эд хөрөнгө, бие махбодид халдах вий гэхээс айж байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 20-21 дугаар хуудас/,

6. Хохирогч Г.Энхтүвшин 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын улирлын сахилгын зөвлөгөөнд сууж байсан юм. Тэр үед шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнгөнхундага хурал дээр Алтанбулаг сумын тамгын газарт иргэн С.Отгонбаатар Ц.Болормаа нар хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн мэдээллээр хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нарангийн хамт Сэлэнгэ аймгаас Алтанбулаг суманд ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Алтанбулаг сумын засаг даргын тамгын газар руу ороход иргэн Болормаа, Отгонбаатар нар нь засаг даргын тамгын газрын дарга Ү.Янжиндуламын өрөөнд орилж хашгирсан байдалтай байсан. Тэр үед иргэн Болормаад хандан “Та яагаад байгаа юм бэ?” гээд өрөөнөөс гарч 2 давхраас буух үедээ 1 давхар 2 давхрын дунд шатны хананд байрлах мэдээллийн самбарыг хуу татаж унагасан. Мөн нэг давхарт байсан мэдээллийн самбарыг бас татаад унагасан тэр үед нь би та яаж байгаа юм бэ байгууллага, төрийн өмчид халдлаа гэхэд битгий хуц лалрууд минь бөгс долоосон нохойн гөлөг шиг амьдралтай төрийн хувцас өмссөн голууд минь... гэж хэлээд тамгын газраас гарсан. Тэгээд дараа нь гарахад нь араас нь дагаж явж байтал эргэж хараад миний нүүр рүү буюу баруун хацар руу нэг удаа алгадаж, албаны дүрэмт хувцасны энгэрт байрлах нэрийг хуулж газарт шидсэн. Ер нь бол энэ Болормаа гэх эмэгтэй байнга л энэ мэт ааш араншин гаргаж төрийн албан хаагчдыг хэл үгээр доромжилж, үйл ажиллагаанд нь саад учруулж явдаг хүн байгаа юм. Болормаа ирсэн тохиолдолд Алтанбулаг сумын засаг даргын тамгын газрын ажилтнуудад төрийн ажил явуулахад хүндрэлтэй байдаг. Болормаа Отгонбаатар нар нь тус тамгын газад дээр хэл ам татлахгүй гарна гэж байхгүй заавал хэн нэгнийг доромжилж эрх чөлөөнд нь халдаж танхайрч байдаг тэр болгондоо дуудлага өгч, цагдаагийн ажилтан бид очиж зохицуулдаг тэр болгондоо доромжлуулдаг. Засаг даргын тамгын газрын ажилчид маш их айдастай ажлаа хийж байна гэж ярьдаг. С.Отгонбаатарын хувьд Ц.Болормаатай байнга л хамт явж Алтанбулаг сумын халаалтын төвийг хууль бусаар хувьчилсан, засаг дарга байсан Батсайханыг хууль бусаар өөртөө авсан гэх зэргээр хууль хяналтын болон нутгийн захиргааны байгууллагад зарга мэдүүлж явдаг. Ихэнхдээ хууль дүрэм журамд заасны дагуу өргөдөл гомдлоо гаргахгүй дандаа хэл ам таталж хэн нэгэнд хүч хэрэглэж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж явдаг. Тэр өдөр Отгонбаатарын хувьд бол над руу дайрч давшилсан юм байхгүй намайг тамгын газар дээр ирэхэд дуудлагаар ирсэн мөрдөгч нар Отгонбаатарыг аваад гарч байсан намайг ирэхээс өмнө хэсгийн цагдаа С.Гантөмөр лүү дайрч давшлан биед нь халдсан гэж сонссон   ....” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

7. Хохирогч С.Гантөмөр 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олон улсын тээврийн хамгаалалтад Алтанбулаг чөлөөт бүс дотор ажиллаж байхад сумын тамгын газрын жижүүр ажилтай Болдсайхан 17:00 цагийн үед миний гар утас руу залгаад Болормаа Отгонбаатар нар тамгын газарт орж ирээд эд хөрөнгө эвдэж сүйтгээд хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлсэн тэгээд бас тухайн үед аймгийн цагдаагийн газрын жижүүрээс ахлах ахлагч Батбаатар  70194710 тоот дугаарын утсаар миний гар утас руу залгаад иргэн Болормаа, Отгонбаатар нар Алтанбулаг сумын тамгын газар руу цагдаа явуулахгүй бол шатаалаа шүү гээд утасдаад байна тэрийг тэрийг очиж шалгаад хариу хэл гэж хэлсэн. Тэр үед Алтанбулаг сумын чөлөөт бүс дотор бууж байсан ачаа дуусаагүй байсан болохоор хэсгийн цагдаа Цолмонг тус дуудлагад явуулсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ачаа ч дуусаж би тамгын газар руу ирсэн. Тамгын газар руу очоод 2 давхар руу гарч байхад аймгаас ажлын хэсгийн мөрдөгч ахлах дэслэгч Д.Гал-эрдэнэ эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч М.Билгүүн шинжээч хошууч Одбаяр жолооч Отгонбаяр нар араас орж ирсэн. Тэгээд бид 2 давхарт гарахад Отгонбаатар, Болормаа нар сумын тамгын газрын даргын өрөөнд сууж байсан бөгөөд биднийг өрөөнд ороход иргэн Болормаа нь ямар нэгэн шалтгаангүйгээр бид нарыг хулгайч нар Батсайханы бөгсийг долоосон луйварчид гэх мэтээр орилж хашгирсан. Тэр үед Отгонбаатар нь би энэ захиргааг чинь шатаана, чи муу юу вэ чамайг ална шүү гээд миний урдаас хар эрээн тортой зүйл шидэж миний нүүрэнд оносон. Тэгээд бас Отгонбаатар нь та муу лалруудыг бүгдийг чинь ална шүү гээд гараа зангидаад босоод ирсэн. Тухайн үед би тэр өрөөнд ороод ямар нэг үг хэлээгүй байхад Отгонбаатар өөдөөс тийм зүйл хэлсэн. Намайг цохих гэж дайрахад нь мөрдөгч Д.Гал-Эрдэнэ, М.Билгүүн нар дундуур орж хорьж үйлдлийг нь таслан зогсоосон, хэрэв тэгээгүй бол намайг цохиж зодохоор шийдэж дайрч байсан. мөрдөгч Гал-эрдэнэ билгүүн нар хориод байхад Отгонбаатар намайг зодох гэж зүтгэн хэл үгээр доромжлоод байхаар нь манай цагдаагийн ажилтан гарыг нь гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарласан. Тэгээд Отгонбаатарыг захиргаанаас жолооч Отгонбаатар гаргах гээд 2 давхраас буулгах үед бас л над руу дайрч миний зүүн талын хөлийн өвдөгний хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Отгонбаатарыг гадаа авч гаргасан. Гадаа гараад Отгонбаатар намайг бас гөлөг минь чи хэзээ ийм болцын гээд хашгичаад байсан. Ер нь бол Болормаа, Отгонбаатар нарын танхайрсан тухай дуудлаганд байнга л очдог. Тэр болгонд нь энэ мэтээр доромжилж зодох гэж дайрч давшилдаг байсан. ер нь их зан араншин муутай хүн яах гээд засаг даргын тамгын газраар хэл үг хийгээд яваад байдгийг нь мэдэхгүй юм. Ер нь бол энэ 2 хүн байнга л сумын засаг даргын тамгын газар хэрэл маргаан хийж танхайрсан байдаг. Тэр тухай дуудлаганд нь байнга очдог .тамгын газрын ажилтан нарыг хэл үгээр доромжилж, төрийн янхан гэдэг. Ер нь энэ 2 хүн сумын тамгын газрын ажилчдыг тайван ажлыг нь хийлгэдэггүй гэхэд болно. Энэ хүмүүст аливаа юмны учрыг хэлээд хэлээд үг ойлгохгүй хүмүүс. С.Отгонбаатар нь хар эрээн ууттай зүйл шидэж миний нүүрэн тус газар оносон. Мөн зүүн талын өвдөгрүү өшиглөсөн. Харин Болормаа нь цохисон асуудал байхгүй.  Бөгс долоогч, луйварчи,н лалар гэх мэтээр хэлээд л орилоод доромжлоод байсан. Мөн Болормаа нь хэсгийн байцаагч Г.Энхтүвшинг бөгс долоогч гэж хэлээд нүүр рүү нь цохиж, дүрэмт хувцасных нь энгэрт байдаг нэрийг хуулж газар шидсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг, /1  дүгээр хх-ийн 28-29 дугаар хуудас/,

8. Хохирогч К.Эрдэнэбилэг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Алтанбулаг сумын иргэн Болормаа нь сонгуулийн салбар хорооны өрөөнд орж ирээд сумын Иргэдийн хурлын нарийн бичиг буюу сонгуулийн салбар хорооны дарга Т.Уянга руу “онц байдал зарлана гэсэн яасан, миний хариу бичиг яасан танай дарга чинь хаана байна, ямар Засаг дарга..." гэх мэт үг хэлээд хэд хэдэн удаа орж ирж ажил явагдаж байхад саад учруулж тасалдуулсан. Мөн Уянга руу шатаана, нураана гээд л чанга дуугаар хэд хэдэн удаа орилоод, Уянгын урд буюу ширээн дээр байсан компьютерыг барьж аваад ширээн дээр нь унагаасан. Мөн түүний хажууд байсан бөөрөнхий савтай бичгийн хавчаарыг аваад Уянга руу шидсэн. Тухайн үед тэр хүнээс айгаад сайн харж чадаагүй. Эрдэнэцэцэгийг сандал дээр суугаад компьютер дээр юм хийж байхад нь толгой буюу үснээс нь зулгаагаад байсан. Тэр үед нь би хөөе та болиоч ээ гэхэд нэг юм үснээс нь тавьсан. Болормаа нь бид нарыг пизданууд, төрийн янхан, төрийн мөнгө идсэн гичийнүүд гэх мэт үг хэллэг хэрэглэж доромжилж орилж байгаад гараад явахаар нь бид нар айгаад өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд ширээн дээр байсан сонгуулийн үйл ажиллагаатай бичиг баримтуудаа бүгдийг нь хурааж, бичиг баримтаа янзалж дуусаад хувцсаа өмсөөд гарахаар болоод гарцгаасан. Тухайн хүн ирээд ажил хийлгэх үндэсгүй болгосон. Бид тэр хүнээс маш их айсан. Тэгээд бид өрөөнөөс цуваад гарцгаасан. Тухайн үед хамгийн сүүлд би гарах гэж байхад Болормаа миний урдаас өрөө рүү орох гээд дайрахад нь би өөдөөс нь биеэрээ хаалгаа хаагаад гарах гэтэл Болормаа нь миний нүүр лүү самардаж нүдний шил аваад шидсэн. Тэр үед Болормаагийн нөхөр нь ирээд түүнийг барьж авсан. Тэр үед Болормаа та нарын ажил хийдэг гэж юу байдаг юм шатаана, нураана шүү гэж хэлээд дахин миний нүүр лүү самардаж нүдний шил газарт унагасан. Тэр үед миний нүдний шил газарт унаж, зүүхийн аргагүй болгож эвдчихсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 30-31 дугаар хуудас/,

9. Гэрч М.Билгүүний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлын хэсэгтэй байсан, Цагдаагийн газарт хуралтай байж байхад 17:53 цагт жижүүрийн 70194710 дугаарын утаснаас жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Цогбадрах залгаж “Алтанбулаг суманд дуудлага гарлаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг явж ажиллуулна” гэснээр ажлын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнэ, шинжээч, цагдаагийн хошууч Д.Одбаяр нарын хамт 00-26 СЭҮ улсын дугаартай албаны тээврийн хэрэгслээр Алтанбулаг сум руу явцгаасан. Алтанбулаг суманд дуудлагын дагуу тус сумын Засаг даргын тамгын газарт очиж жижүүр Болдсайхантай уулзахад дээшээ 2 давхарт тамгын даргын өрөөнд Цолмон цагдаа хүмүүстэй байгаа гэж хамт дээшээ дагуулж гаран зааж өгсөн. Тамгын даргын өрөөнд ороход цагдаагийн ахлах ахлагч Б.Цолмон, Болормаа, Отгонбаатар, бас 1 танихгүй хүмүүс байж байсан, өрөөн доторх компьютерын дэлгэц газарт унасан үзэг балны сувинер, ус буцалгагч, бал, үзэг зэрэг эд зүйлс нь шалан дээр унасан, эмх цэгцгүй байдалтай байсан. Би ороод энд юу болсон талаар тодруулахад Болормаа гэгч эмэгтэй “бид нар хэргээ шийдүүлмээр байна, та нар цуг мөнгө нийлж идэж, Батсайханы хошногыг долоосон муу пизда нар, та нар юугаа мэддэг юм” гэх зэргээр хэл үгээр доромжилсон, хойноос цагдаагийн ахлах ахлагч С.Гантөмөр, зодуулсан гэх тамгын газрын 4 эмэгтэй ажилчид орж ирэн “бид нар дуудлага өгсөн, зүв зүгээр ажлаа хийгээд сууж байхад гаднаас Отгонбаатар, Болормаа нар орж ирэн хэл үгээр доромжлон, эд зүйлс эвдэж танхайрсан, Эрдэнэцэцэг гэгчийг толгой руу 2 удаа Болормаа цохисон, Уянгын  компьютерын дэлгэц, бусад эд зүйлсийг ширээн дээрээс нь Болормаа цохиж унагаасан, Эрдэнэбилэг гэгч эмэгтэйн үснээс зулгаан, нүдний шилийг нь Болормаа хугалсан” гэж хэлцгээсэн, Отгонбаатар цагдаагийн ахлах ахлагч С.Гантөмөрийг ямар нэгэн үг үйлдэл хийгээгүй байхад хүрч ирэн “чамайг бол ална шүү” гэж хэлэн Отгонбаатар духаараа Гантөмөрийн дух руу тулсан, ахлах ахлагч С.Гантөмөр “та цаашаа бай, би хуулиараа хүлээсэн үүргээ биелүүлж явна, тантай би хэрүүл маргаан хийх гэж ирээгүй” гэхэд Отгонбаатар буцаад сандалд суусан, би “за одоо энэ өрөөнөөс гаръя, төрийн албан хаагчийн өрөө байна аа, цагдаагийн хэсэг рүү явж асуудлаа шийдвэрлүүл” гэж шаардлага тавихад Болормаа гэгч нь “битгий хуцацгаа, би одоо тамгын газрыг шатаана, сонгуулийн ажлыг чинь байхгүй болгоно, одоо надад алдаад байх зүйл байхгүй, би гэрээслэлээ бичээд өмгөөлөгчдөө өгчихсөн байгаа” гээд орилж хашгрсан, энэ үед Отгонбаатар нь ахлах ахлагч Гантөмөр рүү ахин дайрч “пизда минь чи гайхаад инээгээд байх юм байхгүй шүү” гэхэд ахлах ахлагч Гантөмөр “би инээгээгүй ажлаа хийж явна” гэхэд Отгонбаатар нь “юу гээд хуцаад байгаа пизда вэ” гээд ширээн дээр байсан хар өнгийн зүйлийг авч ахлах ахлагч Гантөмөр лүү шидэхэд ахлах ахлагч Гантөмөрийн нүүрийг нь онож, малгайг унагаан, цонхыг нь цохиод цонхны тавцан дээр унасан, үргэлжлүүлэн гараа далайгаад Гантөмөр ахлах ахлагчийг цохих гээд дайрах үед нь ахлах дэслэгч Гал- Эрдэнэ бид 2 тухайн үйлдлийг нь таслан зогсоож, орилж хашграад шаардлага биелүүлэхгүй болохоор нь 1 бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг хэрэглэн, 2 гарыг нь ард нь холбож гавласан. Отгонбаатар, Болормаа нарыг тамгын өрөөнөөс нь гаргах гэхэд Отгонбаатар ахин Гантөмөр ахлах ахлагчийг хөл рүү нь өшиглөсөн. Болормаа нь доошоо бууж байх явцдаа тамгын газрын мэдээллийн самбар, тавиур зэргийг татаж унагаан танхайрсан. Тэр 2-ыг гадагшаа гарган тайвшруулаад цагдаагийн фургонд суулгаад Сэлэнгэ рүү ахлах ахлагч Цолмонтой хамт явуулаад тамгын газарт болсон асуудлын талаар хойшлуулшгүй ажиллагааг хийгээд үлдсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,

10. Гэрч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Тамгын газар луу ороход иргэн Болормаа, Отгонбаатар нар нь 2 давхарт буюу Тамгын газрын даргын өрөөнд сууж байсан. Тэр үед намайг ороход ширээн дээр байсан компьютерыг унагасан байдалтай байсан ба мөн 2 давхрын коридорт цаас базаад хаясан байсан. Ямар цаас гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг ороход тэр хоёр миний урдаас Батсайханы бөгсийг долоосон луйварчид халаалтын төвийг хууль бусаар хувьчилсан, Засаг дарга байсан Батсайханыг хууль бусаар өөртөө авсан гэх зэргээр хууль хяналтын болон нутгийн захиргааны байгууллагад зарга мэдүүлж явдаг. Ингэхдээ хууль дүрэм, журамд заасны дагуу өргөдөл гомдлоо гаргахгүй дандаа хэл ам таталж, хэн нэгэнд хүч хэрэглэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж явдаг юм. Тэр өдөр Отгонбаатарын хувьд бол над руу дайрч давшилсан юм байхгүй, намайг тамгын газар дээр ирэхэд дуудлагаар ирсэн мөрдөгч нар Отгонбаатарыг аваад гарч байсан, намайг ирэхээс өмнө хэсгийн цагдаа С.Гантөмөр рүү дайрч давшлан, биед нь халдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

11. Гэрч П.Одбаярын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн шинжээчийн үүргийг гүйцэтгэж байсан. Цагдаагийн газрын жижүүрээс өгсөн дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох мөрдөгч, ахлах дэслэгч Гал-Эрдэнэ, Эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Билгүүн нарын хамт Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт болсон асуудлыг шалгахаар 17 цаг өнгөрч байхад фургон маркийн машинтай явцгаасан. Алтанбулаг суманд очоод сумын Засаг даргын тамгын газарт шууд очоод дотогшоо ороход 1-ээс 2 дугаар давхарт гарах шатанд ханын том самбар унаад шалан дээр байсан. 2 давхарт сонгуулийн хороо, бусад танилцуулга материал газарт унаж базаж хаягдсан байдалтай байсан. Тамгын даргын өрөөнд мөрдөгч Гал-Эрдэнэ, эрүүгийн мөрдөгч Билгүүн нарын хамт ороход 1 цонхон талын харалдаа байсан компьютер ширээн дээрээ унасан байдалтай, ширээн дээрх эд зүйл, бичиг баримт эмх замбараагүй, өрөөнд нь нэрийг нь үл мэдэх 1 эрэгтэй, 2 эмэгтэй, сумын 2 цагдаа нар байсан. Сумын 2 цагдааг сууж байсан эрэгтэй эмэгтэй 2 хэл амаар “та нар авилгач, хулгайч нарыгаа өмгөөлж хамгаалдаг, халаасанд нь орсон хулгайч цагдаа нар” гэж доромжпоод аймгаас очсон ажлын хэсгийг мөн адил “та нар эд нарыгаа өмгөөлж хамгаалах гээд хүрээд ирсэн үү” гэсэн. Мөрдөгч Гал-Эрдэнэ болсон явдлын талаар асуух гээд албаны яриа өрнүүлэх гэхэд сууж байсан эрэгтэй, эмэгтэй 2 зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлынхоо төлөө “та нар авлигач нар, цагдаа нар та нар юу юм, тайлбар өгөхгүй, дарга нарынхаа халаасанд орсон хулгайч нар” гэх мэтээр дайрч доромжилж бухимдлаа гаргаад байсан. Мөрдөгч Гал-Эрдэнэ болсон хэргийн талаар тодруулах гээд ямар ч үр дүнд хүрээгүй. Сандал дээр сууж байсан сүүлд нь нэрийг нь мэдсэн Отгонбаатар ширээн дээр байсан хар өнгийн зүйлийг аваад сумын цагдаа Гантөмөр лүү шидэхэд нүүрэн тус газарт нь онож цонхны тавцан руу унаад цонхны тавцан дээр байсан цэцэг, наана байсан сувинер зэргийг оносон. Түүний дараа Отгонбаатар суудлаасаа босоод Гантөмөр лүү дайрч давшилж, ноцолдох гэхэд мөрдөгч Гал-Эрдэнэ голд нь зогсож байсан тул Отгонбаатарыг барьж аваад өрөөнөөс гаргах үед өөдөөс нь дайрч давшилсан хэвээрээ байсан. Бас сүүлд нь нэрийг нь мэдсэн Болормаа хажуугаас нь ажлын хэсгийн цагдаа, сумын цагдаа нар луу дайрч давшлан гараараа, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлийг гаргаж байсан тул сумын цагдаа Цолмонтой Болормааг хашаад зогсоосон. Тэр хооронд Отгонбаатар, Ган-Эрдэнэ, Билгүүн нартай ноцолдоод шаардлагыг биелүүлэхгүй, хэл үгээр доромжлоод дайрч давшлаад байхаар нь Отгонбаатарыг Гал-Эрдэнэ, Билгүүн нар гарыг нь ард нь гавласан. Отгонбаатарыг сумын тамгын газраас гаргаж машинд суулгах гэхэд Болормаа тэнд байсан бүх л цагдаа нарыг цохиж, дайрч давшилж, эрх чөлөөнд нь халдаж байсан. Болормаа сумын тамгын газраас гарахдаа шатны хажууд байсан төмөр танилцуулгын тавиурыг гараараа түлхэж унагаан, машинд суухгүй байсан. Цагдаа Энхтүвшингийн нүүр лүү салаавч гаргаад нүүрэнд нь тулгасан. Машинд суух, суухгүй гэж Болормаа цагдаа нар луу дайрч давшилж, хэл үгээр доромжилж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй 20-оос 30 минут болсон...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

12. Гэрч Д.Батсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би гэртээ байж байхад орой нь манай хажуу байрны Отгонбаатар гэх хүн ирээд “хоёулаа хамт захиргаа руу явъяа” гэхээр нь би дагаад Отгонбаатарын машинд суугаад тамгын газар дээр ирээд Тамгын газрын даргын өрөөнд ороход дарга Янжиндулам, Болормаа нар байсан бөгөөд Болормаа их л цухалдсан, уурласан байдалтай Янжиндуламыг элдэв хэл үгээр доромжлоод ширээн дээр нь байсан компьютерийн дэлгэцийг нь цохиод унагаасан мөн ширээн дээр нь байсан жижиг сувинерийг шүүрч аваад өрөөнийх нь булан руу шидсэн, мөн гартаа байсан жижиг цэвэр усыг бас миний зүг шидэж намайг арайл оноогүй, Янжиндуламыг элдэв үгээр доромжлоод л байсан тэгэхэд Янжиндулам гараад явсан Болормаа ч гэсэн коридорт гарсан араас нь Отгонбаатар гарсан удалгүй цагдаа нар ирсэн Отгонбаатар, Болормаа нар ч гэсэн цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд л элдэв хэл үгээр доромжилж байгаад Болормаа цүнхээ хана руу шидсэн тэгэхэд цүнхэн доторх зүйлс нь шалан дээгүүр унасан, Отгонбаатар цагдаа нартай маргалдаад зууралдаад байхад нь цагдаа нар нь Отгонбаатарыг гавлаад Болормаагийн хамт машинд суулгасан. Би Болормаагийн цүнхийг авч шалан дээгүүр асгарсан зүйлсийг нь түүж аваад цүнхэнд нь хийж өгөөд араас нь гаргаж өгсөн. Ер нь бол Болормаа их л бухимдаж цухалдсан бараг өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан. Ер нь бол их бужигнаан болсон би болсон зүйлийг бас сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-дугаар хуудас/,

13. Гэрч Н.Эрдэнэцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болормаа нь үгийн зөрөөгүй хаалга өшиглөж орж ирээд муу сайн төрийн янханууд, пизда нар гэх зэргээр элдэв дээдээр хэлж байгаад Т.Уянгаагийн сууж ажиллаж байсан компьютерийн нь дэлгэцийг цохиж унагаагаад, дараа нь миний ард ирж зогссоноо миний толгой руу 2 удаа цохиод, комьпютер бас эвдэх гээд, байхаар нь би компьютерээ хамгаалаад зогсож байсан чинь Эрдэнэбилэг, Дэлгэржаргал 2 салгасан. Тэгээд та нарын хамаг юмыг эвдэнэ, шатаана гэж хэлж байгаад гараад явахаар нь бид нар айгаад хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгсэн чинь эргэж ирээд орох гээд хаалга өшиглөөд, нүдэж байгаад чимээгүй болчихоор нь бид нар хаалгаа онгойлгоод Уянга бид 2 түрүүлж гараад, араас Дэлгэржаргал, Эрдэнэбилэг 2 гарч ирэх гэсэн чинь Болормаа тамгын даргын өрөөнөөс гарч ирээд дахиад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өрөө рүү орох гээд дайраад байхаар нь Дэлгэржаргал, Эрдэнэбилэг 2 түлхэж холдуулаад гялс хаалгаа түгжсэн, ...Ямар ч байсан тамгын даргын өрөөний компьютер, тавиур, ширээ зэргийг эвдчихсэн байсан. Бас тамгын газрын 2 давхар луу гардаг шатны тэнд байсан том самбар, нэг давхарт байдаг тавиур зэргийг бүгдийг нь унагаачихсан байсан. Бас дуудлагын дагуу ирсэн цагдаа нарыг хэл үгээр доромжпоод, Отгонбаахзр нь цохиод, цүнх шидээд л байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 97-98-дугаар хуудас/,

14. Гэрч Т.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сонгуулийн ажпаар салбар дээрээ гишүүдийн хамт ажиллаж байсан. Тэгээд ажпаа хийж байхад Алтанбулаг сумын иргэн Болормаа нь салбар хорооны өрөөнд орж ирээд над руу “онц байдал зарла гэсэн яасан миний хариу бичиг яасан танай дарга чинь хаана, пизда минь” гэж хэлсэн, “...Сонгуулийн хорооны чинь бичиг баримтыг бүгдийг нь шатаана пизда минь бөгс долоогч, нийлж иддэг нуун дарагдуулдаг төрийн янхнууд” гэж хэлээд, ...миний ширээн дээр байсан компьютерийг барьж аваад ширээн дээр нь унагаасан. Мөн түүний хажууд байсан бөөрөнхий савтай бичгийн хавчаарыг аваад над руу шидсэн, ...салбар хорооны ажилтан Эрдэнэцэцэгийг сандал дээрээ суугаад компьютер дээр юм хийж байхад нь толгой буюу ү02снээс нь зулгаагаад байсан. Мөн тэр үед Болормаа нь дахин бид нарыг пизданууд, төрийн янхан, төрийн мөнгө идсэн гичийнүүд гэх мэт үг хэллэг хэрэглэж доромжилж байгаад гараад явсан, ...тэгэхээр нь бид нар айгаад өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд ширээн дээр байсан сонгуулийн үйл ажиллагаатай бичиг баримтуудаа бүгдийг нь хураасан. Мөн биднийг хаалгаа цоожилсны дараа иргэн Болормаа нь хаалгыг гаднаас нь хүчтэй цохиж өшиглөөд байсан. Тухайн үед чанга дуугаар орилоод л байсан тэр үед бас янз бүрээр хараагаад л байх шиг байсан, ...Тэгээд бид өрөөнөөс цуваад гарцгаасан. Тухайн үед Эрдэнэцэцэг эгч бид хоёр айгаад түрүүлээд тамгын газраас гарсан. Ард Эрдэнэбилэг, Дэлгэржаргал нар хаалга түгжих гээд үлдсэн. Тэгээд гадаа гараад байж байхад Эрдэнэбилэг, Дэлгэржаргал нар гарч ирсэн. Тэр хоёрыг гарах үед Эрдэнэбилэг эгчийн нүүрлүү нь Болормаа самардаж нүдний шилийг нь эвдэж сүйтгэсэн байна лээ...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/,

15. Гэрч Л.Болдсайханы 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Тамгын даргын өрөөнд орж иртэл дарга өөрөө байхгүй, Алтанбулаг сумын иргэн Болормаа буурал гэж дууддаг Отгонбаатар нарын эхнэр, нөхөр 2 сууж байсан. Тэгээд би ороод та 2 энэ өрөөнөөс гараа, би цоожлох гэсэн юм гэсэн чинь Болормаа нь би хэргээ шийдүүлнэ, би гэр орондоо хөлдөж үхэх гээд байна. Та нар хулгайч нартай нийлж идчихээд... гэхээр нь би тэр юмыг чинь мэдэхгүй, хэлдэг хүмүүсдээ л хэл, би одоо ажпаа хийж байна гэсэн чинь огт гарахгүй байсан. Мөн хажуу талд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд сонгуулийн хорооны ажилчид ажлаа хийж байхад нь Болормаа орох гэсэн чинь дотор нь ажиллаж байсан хүмүүс хаалгаа дотроос нь түгжчихсэн байсан. Тэгсэн чинь гадна талаар нь хаалгыг өшиглөөд, сонгуулийн чинь бүх юмыг шатаана, гичий минь пизда минь гээд байсан, ...Янжиндулам дарга ирсэн чинь даргыг бас чи муу янхан хэдэн жил л янхан хийлээ... гэх зэргээр доромжилж байгаад ус буцалгагчтай ус аваад шидэх гэхээр нь би гарыг нь барьж аваад ус буцалгагчийг нь авсан, ...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өрөөнөөс Уянга, Эрдэнэцэцэг хоёр түрүүлж гараад явсан. Дараа нь Эрдэнэбилэг, Дэлгэржаргал 2 гарч ирсэн чинь Болормаа бас тэр хоёртой маргалдаад барьж аваад, цохиод, нүдний шил зургийг нь хугалсан би арай гэж салгаад тэд нар бүгд гараад явсны дараа Болормаа тамгын газар дотор байсан сонгуулийн мэдээллийн самбарыг хуулаад шидчихээр нь би барьж аваад та яагаад захиргааны эд хөрөнгөд халдаад байгаа юм гээд болиулаад тамгын даргын өрөө рүү оруулсан...” гэх мэдүүлэг, 1 дүгээр /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

16. Гэрч Д.Дэлгэржаргалын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Болормаа нь орж ирээд Уянгааг гичий минь чи Онцгой байдал хуралдуулна гэсэн чинь яасан, тэр бичиг чинь хаана байна гээд нэг бичиг хуулбарлаж аваад явсан. Тэгээд гарч яваад буцаад удаач үгүй үгийн зөрөөгүй хаалга өшиглөж орж ирээд муу сайн төрийн янхнууд, пизда нар гэх зэргээр элдэв дээдээр хэлж байгаад Т.Уянгаагийн сууж ажиллаж байсан компьютерийн дэлгэцийг цохиж унагаагаад, дараа нь Эрдэнэцэцэг эгчийг бас төрийн мөнгө идсэн янхан гээд элдэв дээдээр хэлж байснаа толгой руу 2 удаа цохиод, компьютерыг нь бас эвдэх гээд байсан. Тэгээд та нарын хамаг юмыг эвдэнэ, шатаана гэж хэлж байгаад гараад явахаар нь бид нар айгаад хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгсэн чинь дахиж ирээд орох гээд хаалга өшиглөөд, пизда минь чи цаад хаалгаа онгойлго, янхан минь, цадатлаа идсэн янхан минь гэж орилж, нүдэж байгаад чимээгүй болчихоор нь Эрдэнэбилэг эгч бид хаалга онгойлгоод Уянга, Эрдэнэцэцэг эгч хоёрыг тамгын газарт ажилладаг юм чинь түрүүлээд гар гээд гаргасан. Араас нь Эрдэнэбилэг эгч бид хоёр гараад хаалгаа түгжих гээд байж байхад Болормаа тамгын даргын өрөөнөөс гарч ирээд шууд өрөө рүү орох гээд дайрахаар нь Эрдэнэбилэг эгч бид хоёр болиулах гээд түлхсэн чинь шууд Эрдэнэбилэг эгч рүү дайраад нүдний шилийг нь хугалаад, цохисон. Тэгээд би нөхрийг нь эхнэрээ аваач гэсэн чинь харин хүрч ирээд салгаад авсан. Тэр хооронд нь би хаалгаа гялс түгжсэн, ямар ч байсан тамгын даргын өрөөний комьпютер, тавиур, ширээ зэргийг эвдчихсэн байсан. Бас тамгын газрын 2 давхар луу гардаг шатны тэнд байсан том самбар, нэг давхарт байдаг тавиур зэргийг бүгдийг нь унагаачихсан байсан. Бас дуудлагын дагуу ирсэн цагдаа нарыг хэл амаар доромжлоод, Отгонбаатар нь цохиод, цүнх шидээд л байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104-105-р хуудас/

17. Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №820-23 дугаартай “Улаан өнгийн төмөр рамтай, эмэгтэй хүний нүдний шилний зах зээлийн бодит үнэ цэнэ 40.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 117-120-р хуудас/

18. Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №820-18 дугаартай “Танилцуулах самбар 50.000 төгрөг, Хөлтэй самбар 180.000 төгрөг, Торон сандал 50.000 төгрөг, Сэтгүүлийн ширээ 25.000 төгрөг нийт 305.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон” дүгнэлт /1 дүгээр хх-ийн 117-120-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 66-76 дугаар хуудас/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /77-82 дугаар хуудас/, Хүнийг саатуулсан тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 306, 307 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 109, 113 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 110-111, 114-115, 121-122, 135-137 дугаар тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 144-149, 153-158 дугаар хуудас/, эрүүлжүүлэгдсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1 дүгээр хх-ийн 174-175-р хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар, /1 дүгээр хх-ийн 178-180, 181-р хуудас/, Шүүгдэгч Болормаад оногдуулж байсан шийтгэлийн хуудсууд, /1 дүгээр хх-ийн 182-183 дугаар хуудас/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 125-126 дүгээр хуудас/,  мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас авсан бусад мэдүүлэг тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, сумын Засаг даргын тамгын газрын байранд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Засаг даргын тамгын газрын дарга Ү.Янжиндулам, сонгуулийн хэсгийн хорооны ажилтан Д.Дэлгэржаргал, К.Эрдэнэбилэг, Н.Эрдэнэцэцэг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг Т.Уянга, жижүүр Л.Болдсайхан нарт хүч хэрэглэж, төрийн албан байгууллагын компьютерын дэлгэц, бичгийн хэрэглэл, ажилчдын ширээ, байгууллагын хаяг, самбар, тараах материал, танилцуулгын тавиурыг авч шидэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хэв журам сахиулахаар очсон цагдаагийн алба хаагч нарыг эсэргүүцэж буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:     

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтүвшингийн өгсөн “...  Хурал дээр сууж байхад жижүүрээс Ц.Болормаа, С.Отгонбаатар нарыг Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар хэрүүл, маргаан үүсгээд байна гэж дуудлага ирсний дагуу хэсгийн дарга болон цагдаагийн дарга нарын хамт Тамгын газар дээр очиход иргэн Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нэг өрөөнд байсан. Өөр хоёр хүн бас хамт байсан. Тухайн өдөр С.Отгонбаатар нь надтай ямар нэгэн байдлаар хэрүүл, маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Харин Ц.Болормаа нь над руу салаавч гаргаж, нүүр лүү шүлстээд, энгэрээс татаж аваад миний нэрийг авч газарт хаясан...би Болормааг аваад гарахад компьютерын ширээ эвдэрчихсэн байсан. Болормаа цагдаагийн дүрэмт хувцсыг урж гэмтэл учруулсан, хохирол төлбөр төлөөгүй, би дүрэмт хувцсаа өөрөө оёсон, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй...би Алтанбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад 2 жил болж байна,  ...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... ” гэх мэдүүлгээр, 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ү.Янжиндуламын өгсөн “... Хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан мэдүүлэг үнэн зөв. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад оройн 16-17 цагийн хооронд ажил дээрээ ирээд өрөө лүүгээ ороход намайг дагаад иргэн Ц.Болормаа, С.Отгонбаатар нар орж ирсэн. Ямар зорилгоор ирсэн бэ? гэтэл албан бичгийн хариу авах гэсэн юм гэж хэлсэн. Эхэндээ тайвнаар ярилцсан боловч өөдөөс нь тайлбарлаад хэлэхэд огт ойлгодоггүй. ... тайлбар маань таалагддаггүй юм шиг байна лээ.   ...тухайн өдөр 16 цаг 30 минутаас эхлээд 20 цаг хүртэл үргэлжилсэн байх. Би Ц.Болормаа, С.Отгонбаатар нартай маргалдахыг хүсдэггүй. Ажлын цаг дууссан  учраас би явмаар байна гэж хэлэхэд миний хүзүүнд зүүсэн байсан алчуураас татаад хоолой боох гээд байхаар нь би өндөр болохоор алчуураа тайлаад гарсан. Намайг гараад явсны дараа сонгуулийн хорооны ажилтныг цохиж, зодож, ширээ нь дээр байсан хамаг бичиг баримтуудыг маань унагаасан байсан. Тэгээд миний ширээ нь дээр байсан баримлыг авч шидсэн. Би компьютероо гараараа хамгаалаад ширээн дээр зөөлхөн унагаасан. Магадгүй намайг хамгаалаагүй байсан бол компьютерыг маань авч шидэх байсан байх. “Ашид Билгүүн” ХХК-аас тогтоосон бүх хохирлууд учирсныг нэхэмжилнэ, мөн маш олон хүний сэтгэл санааны амгалан тайван байдал алдагдуулсан...” гэх мэдүүлгээр,  

   Хохирогч Ү.Янжиндуламын 2021 оны 01 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажил дээрээ 17 цаг 30 минутад ирэхэд Болормаа нөхөртэйгөө сууж байсан ба араас өрөөнд орж ирсэн. Би өрөөндөө дэл сул цаас бичиг, баримтаа цэгцэлчхээд гарах гэтэл Болормаа нь намайг төрийн мөнгө идсэн уусан, янхан, банзал, гэх зэргээр хэлээд хоёр гараараа хүзүүнд зүүсэн байсан ороолтоос татахаар нь би ороолтоо орхиод гарч зугтсан Болормаа нь намайг хэл үгээр доромжилсон. цохиж зодохоор завдаж дайрсан. Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан Д.Дэлгэржаргал К.Эрдэнэбилэг Н.Эрдэнэцэцэг, ИТХ-н нарийн бичиг Уянга нарыг зодсон. С.Отгонбаатар нь жижүүр Л.Болдсайханы эрх чөлөөнд халдаж дуудлагаар очсон цагдаа нарыг мөн зодохоор заналхийлсэн гэсэн. Болормаа нь миний өрөөний албаны компьютерын дэлгэцийг ширээн дээр байхад нь цохиж унагаасан. Мөн ширээн дээр байсан. Сувинер үзэг балны савыг шидэж эвдсэн. Хурал хийх үед ажилчид суудаг том ширээг эвдээд, хугалсан. Мөн коридорт байсан танилцуулах самбар сонгуулийн мэдээллийн самбар хөлтэй тавиур, торон сандал зэргийг авч шидэн эвдэлсэн. Намайг хэл үгээр доромжилсон, мөн төрийн албаны ажлыг тасалдуулж, ажлаа хийж байгаа ажилчдыг хэл үгээр доромжилж, зодож цохисон, мөн тамгын газрыг чинь шатаана, сонгуулийн байрыг чинь шатаана, байхгүй болгоно гэх зэргээр заналхийлсэн, цаашид манай ажилчдын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулж, эд хөрөнгө, бие махбодид халдах вий гэхээс айж байна...” гэх мэдүүлгээр, /1 дүгээр хх-ийн 20-21 дугаар хуудас/,

Хохирогч Г.Энхтүвшингийн 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... иргэн С.Отгонбаатар Ц.Болормаа нар хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн мэдээллээр хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нарангийн хамт Сэлэнгэ аймгаас Алтанбулаг суманд ирсэн. ... Алтанбулаг сумын засаг даргын тамгын газар руу ороход иргэн Болормаа, Отгонбаатар нар нь засаг даргын тамгын газрын дарга Ү.Янжиндуламын өрөөнд орилж хашгирсан байдалтай байсан. Тэр үед иргэн Болормаад хандан “Та яагаад байгаа юм бэ?” гээд өрөөнөөс гарч 2 давхраас буух үедээ 1 давхар 2 давхрын дунд шатны хананд байрлах мэдээллийн самбарыг хуу татаж унагасан. Мөн нэг давхарт байсан мэдээллийн самбарыг бас татаад унагасан тэр үед нь би та яаж байгаа юм бэ байгууллага, төрийн өмчид халдлаа гэхэд битгий хуц лалрууд минь бөгс долоосон нохойн гөлөг шиг амьдралтай төрийн хувцас өмссөн голууд минь... гэж хэлээд тамгын газраас гарсан. Тэгээд дараа нь гарахад нь араас нь дагаж явж байтал эргэж хараад миний нүүр рүү буюу баруун хацар руу нэг удаа алгадаж, албаны дүрэмт хувцасны энгэрт байрлах нэрийг хуулж газарт шидсэн. Ер нь бол энэ Болормаа гэх эмэгтэй байнга л энэ мэт ааш араншин гаргаж төрийн албан хаагчдыг хэл үгээр доромжилж, үйл ажиллагаанд нь саад учруулж явдаг хүн байгаа юм.  ... Тэр өдөр Отгонбаатарын хувьд бол над руу дайрч давшилсан юм байхгүй намайг тамгын газар дээр ирэхэд дуудлагаар ирсэн мөрдөгч нар Отгонбаатарыг аваад гарч байсан намайг ирэхээс өмнө хэсгийн цагдаа С.Гантөмөр лүү дайрч давшлан биед нь халдсан гэж сонссон...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Хохирогч С.Гантөмөр 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олон улсын тээврийн хамгаалалтад Алтанбулаг чөлөөт бүс дотор ажиллаж байхад сумын тамгын газрын жижүүр ажилтай Болдсайхан 17:00 цагийн үед миний гар утас руу залгаад Болормаа Отгонбаатар нар тамгын газарт орж ирээд эд хөрөнгө эвдэж сүйтгээд хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлсэн тэгээд бас тухайн үед аймгийн цагдаагийн газрын жижүүрээс ахлах ахлагч Батбаатар  70194710 тоот дугаарын утсаар миний гар утас руу залгаад иргэн Болормаа, Отгонбаатар нар Алтанбулаг сумын тамгын газар руу цагдаа явуулахгүй бол шатаалаа шүү гээд утасдаад байна тэрийг тэрийг очиж шалгаад хариу хэл гэж хэлсэн.  ... Тамгын газар руу очоод 2 давхар руу гарч байхад аймгаас ажлын хэсгийн мөрдөгч ахлах дэслэгч Д.Гал-эрдэнэ эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч М.Билгүүн шинжээч хошууч Одбаяр жолооч Отгонбаяр нар араас орж ирсэн. Тэгээд бид 2 давхарт гарахад Отгонбаатар, Болормаа нар сумын тамгын газрын даргын өрөөнд сууж байсан бөгөөд биднийг өрөөнд ороход иргэн Болормаа нь ямар нэгэн шалтгаангүйгээр бид нарыг хулгайч нар Батсайханы бөгсийг долоосон луйварчид гэх мэтээр орилж хашгирсан. Тэр үед Отгонбаатар нь би энэ захиргааг чинь шатаана, чи муу юу вэ чамайг ална шүү гээд миний урдаас хар эрээн тортой зүйл шидэж миний нүүрэнд оносон. Тэгээд бас Отгонбаатар нь та муу лалруудыг бүгдийг чинь ална шүү гээд гараа зангидаад босоод ирсэн. Тухайн үед би тэр өрөөнд ороод ямар нэг үг хэлээгүй байхад Отгонбаатар өөдөөс тийм зүйл хэлсэн. Намайг цохих гэж дайрахад нь мөрдөгч Д.Гал-Эрдэнэ, М.Билгүүн нар дундуур орж хорьж үйлдлийг нь таслан зогсоосон, хэрэв тэгээгүй бол намайг цохиж зодохоор шийдэж дайрч байсан. мөрдөгч Гал-эрдэнэ билгүүн нар хориод байхад Отгонбаатар намайг зодох гэж зүтгэн хэл үгээр доромжлоод байхаар нь манай цагдаагийн ажилтан гарыг нь гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарласан. Тэгээд Отгонбаатарыг захиргаанаас жолооч Отгонбаатар гаргах гээд 2 давхраас буулгах үед бас л над руу дайрч миний зүүн талын хөлийн өвдөгний хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Отгонбаатарыг гадаа авч гаргасан. Гадаа гараад Отгонбаатар намайг бас гөлөг минь чи хэзээ ийм болцын гээд хашгичаад байсан. Ер нь бол Болормаа, Отгонбаатар нарын танхайрсан тухай дуудлагад байнга л очдог. Тэр болгонд нь энэ мэтээр доромжилж зодох гэж дайрч давшилдаг байсан. ер нь их зан араншин муутай хүн яах гээд засаг даргын тамгын газраар хэл үг хийгээд яваад байдгийг нь мэдэхгүй юм. Ер нь бол энэ 2 хүн байнга л сумын засаг даргын тамгын газар хэрэл маргаан хийж танхайрсан байдаг. Тэр тухай дуудлагад нь байнга очдог .тамгын газрын ажилтан нарыг хэл үгээр доромжилж, төрийн янхан гэдэг. Ер нь энэ 2 хүн сумын тамгын газрын ажилчдыг тайван ажлыг нь хийлгэдэггүй гэхэд болно. Энэ хүмүүст аливаа юмны учрыг хэлээд хэлээд үг ойлгохгүй хүмүүс. С.Отгонбаатар нь хар эрээн ууттай зүйл шидэж миний нүүрэн тус газар оносон. Мөн зүүн талын өвдөг рүү өшиглөсөн. Харин Болормаа нь цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр, /1 дүгээр хх-ийн 28-29 дугаар хуудас/,

Хохирогч К.Эрдэнэбилэг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Алтанбулаг сумын иргэн Болормаа нь сонгуулийн салбар хорооны өрөөнд орж ирээд сумын Иргэдийн хурлын нарийн бичиг буюу сонгуулийн салбар хорооны дарга Т.Уянга руу “онц байдал зарлана гэсэн яасан, миний хариу бичиг яасан танай дарга чинь хаана байна, ямар Засаг дарга..." гэх мэт үг хэлээд хэд хэдэн удаа орж ирж ажил явагдаж байхад саад учруулж тасалдуулсан. Мөн Уянга руу шатаана, нураана гээд л чанга дуугаар хэд хэдэн удаа орилоод, Уянгын урд буюу ширээн дээр байсан компьютерыг барьж аваад ширээн дээр нь унагаасан. Мөн түүний хажууд байсан бөөрөнхий савтай бичгийн хавчаарыг аваад Уянга руу шидсэн. Тухайн үед тэр хүнээс айгаад сайн харж чадаагүй. Эрдэнэцэцэгийг сандал дээр суугаад компьютер дээр юм хийж байхад нь толгой буюу үснээс нь зулгаагаад байсан. Тэр үед нь би хөөе та болиоч ээ гэхэд нэг юм үснээс нь тавьсан. Болормаа нь бид нарыг пизданууд, төрийн янхан, төрийн мөнгө идсэн гичийнүүд гэх мэт үг хэллэг хэрэглэж доромжилж орилж байгаад гараад явахаар нь бид нар айгаад өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд ширээн дээр байсан сонгуулийн үйл ажиллагаатай бичиг баримтуудаа бүгдийг нь хурааж, бичиг баримтаа янзалж дуусаад хувцсаа өмсөөд гарахаар болоод гарцгаасан. Тухайн хүн ирэзд ажил хийлгэх үндэсгүй болгосон. Бид тэр хүнээс маш их айсан. Тэгээд бид өрөөнөөс цуваад гарцгаасан. Тухайн үед хамгийн сүүлд би гарах гэж байхад Болормаа миний урдаас өрөө рүү орох гээд дайрахад нь би өөдөөс нь биеэрээ хаалгаа хаагаад гарах гэтэл Болормаа нь миний нүүр лүү самардаж нүдний шил аваад шидсэн. Тэр үед Болормаагийн нөхөр нь ирээд түүнийг барьж авсан. Тэр үед Болормаа та нарын ажил хийдэг гэж юу байдаг юм шатаана, нураана шүү гэж хэлээд дахин миний нүүр лүү самардаж нүдний шил газарт унагасан. Тэр үед миний нүдний шил газарт унаж, зүүхийн аргагүй болгож эвдчихсэн...” гэх мэдүүлгээр, /1 дүгээр хх-ийн 30-31 дугаар хуудас/,

  Гэрч М.Билгүүний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлын хэсэгтэй байсан, Цагдаагийн газарт хуралтай байж байхад 17:53 цагт жижүүрийн 70194710 дугаарын утаснаас жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Цогбадрах залгаж “Алтанбулаг суманд дуудлага гарлаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг явж ажиллуулна” гэснээр ажлын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнэ, шинжээч, цагдаагийн хошууч Д.Одбаяр нарын хамт 00-26 СЭҮ улсын дугаартай албаны тээврийн хэрэгслээр Алтанбулаг сум руу явцгаасан. Алтанбулаг суманд дуудлагын дагуу тус сумын Засаг даргын тамгын газарт очиж жижүүр Болдсайхантай уулзахад дээшээ 2 давхарт тамгын даргын өрөөнд Цолмон цагдаа хүмүүстэй байгаа гэж хамт дээшээ дагуулж гаран зааж өгсөн. Тамгын даргын өрөөнд ороход цагдаагийн ахлах ахлагч Б.Цолмон, Болормаа, Отгонбаатар, бас 1 танихгүй хүмүүс байж байсан, өрөөн доторх компьютерын дэлгэц газарт унасан үзэг балны сувинер, ус буцалгагч, бал, үзэг зэрэг эд зүйлс нь шалан дээр унасан, эмх цэгцгүй байдалтай байсан. Би ороод энд юу болсон талаар тодруулахад Болормаа гэгч эмэгтэй “бид нар хэргээ шийдүүлмээр байна, та нар цуг мөнгө нийлж идэж, Батсайханы хошногыг долоосон муу пизда нар, та нар юугаа мэддэг юм” гэх зэргээр хэл үгээр доромжилсон, хойноос цагдаагийн ахлах ахлагч С.Гантөмөр, зодуулсан гэх тамгын газрын 4 эмэгтэй ажилчид орж ирэн “бид нар дуудлага өгсөн, зүв зүгээр ажлаа хийгээд сууж байхад гаднаас Отгонбаатар, Болормаа нар орж ирэн хэл үгээр доромжлон, эд зүйлс эвдэж танхайрсан, Эрдэнэцэцэг гэгчийг толгой руу 2 удаа Болормаа цохисон, Уянгын  компьютерын дэлгэц, бусад эд зүйлсийг ширээн дээрээс нь Болормаа цохиж унагаасан, Эрдэнэбилэг гэгч эмэгтэйн үснээс зулгаан, нүдний шилийг нь Болормаа хугалсан” гэж хэлцгээсэн, Отгонбаатар цагдаагийн ахлах ахлагч С.Гантөмөрийг ямар нэгэн үг үйлдэл хийгээгүй байхад хүрч ирэн “чамайг бол ална шүү” гэж хэлэн Отгонбаатар духаараа Гантөмөрийн дух руу тулсан, ахлах ахлагч С.Гантөмөр “та цаашаа бай, би хуулиараа хүлээсэн үүргээ биелүүлж явна, тантай би хэрүүл маргаан хийх гэж ирээгүй” гэхэд Отгонбаатар буцаад сандалд суусан, би “за одоо энэ өрөөнөөс гаръя, төрийн албан хаагчийн өрөө байна аа, цагдаагийн хэсэг рүү явж асуудлаа шийдвэрлүүл” гэж шаардлага тавихад Болормаа гэгч нь “битгий хуцацгаа, би одоо тамгын газрыг шатаана, сонгуулийн ажлыг чинь байхгүй болгоно, одоо надад алдаад байх зүйл байхгүй, би гэрээслэлээ бичээд өмгөөлөгчдөө өгчихсөн байгаа” гээд орилж хашгирсан, энэ үед Отгонбаатар нь ахлах ахлагч Гантөмөр рүү ахин дайрч “пизда минь чи гайхаад инээгээд байх юм байхгүй шүү” гэхэд ахлах ахлагч Гантөмөр “би инээгээгүй ажлаа хийж явна” гэхэд Отгонбаатар нь “юу гээд хуцаад байгаа пизда вэ” гээд ширээн дээр байсан хар өнгийн зүйлийг авч ахлах ахлагч Гантөмөр лүү шидэхэд ахлах ахлагч Гантөмөрийн нүүрийг нь онож, малгайг унагаан, цонхыг нь цохиод цонхны тавцан дээр унасан, үргэлжлүүлэн гараа далайгаад Гантөмөр ахлах ахлагчийг цохих гээд дайрах үед нь ахлах дэслэгч Гал- Эрдэнэ бид 2 тухайн үйлдлийг нь таслан зогсоож, орилж хашграад шаардлага биелүүлэхгүй болохоор нь 1 бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг хэрэглэн, 2 гарыг нь ард нь холбож гавласан. Отгонбаатар, Болормаа нарыг тамгын өрөөнөөс нь гаргах гэхэд Отгонбаатар ахин Гантөмөр ахлах ахлагчийг хөл рүү нь өшиглөсөн. Болормаа нь доошоо бууж байх явцдаа тамгын газрын мэдээллийн самбар, тавиур зэргийг татаж унагаан танхайрсан. Тэр 2-ыг гадагшаа гарган тайвшруулаад цагдаагийн фургонд суулгаад Сэлэнгэ рүү ахлах ахлагч Цолмонтой хамт явуулаад тамгын газарт болсон асуудлын талаар хойшлуулшгүй ажиллагааг хийгээд үлдсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Тамгын газар луу ороход иргэн Болормаа, Отгонбаатар нар нь 2 давхарт буюу Тамгын газрын даргын өрөөнд сууж байсан. Тэр үед намайг ороход ширээн дээр байсан компьютерыг унагасан байдалтай байсан ба мөн 2 давхрын коридорт цаас базаад хаясан байсан. Ямар цаас гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг ороход тэр хоёр миний урдаас Батсайханы бөгсийг долоосон луйварчид халаалтын төвийг хууль бусаар хувьчилсан, Засаг дарга байсан Батсайханыг хууль бусаар өөртөө авсан гэх зэргээр хууль хяналтын болон нутгийн захиргааны байгууллагад зарга мэдүүлж явдаг. Ингэхдээ хууль дүрэм, журамд заасны дагуу өргөдөл гомдлоо гаргахгүй дандаа хэл ам таталж, хэн нэгэнд хүч хэрэглэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж явдаг юм. Тэр өдөр Отгонбаатарын хувьд бол над руу дайрч давшилсан юм байхгүй, намайг тамгын газар дээр ирэхэд дуудлагаар ирсэн мөрдөгч нар Отгонбаатарыг аваад гарч байсан, намайг ирэхээс өмнө хэсгийн цагдаа С.Гантөмөр рүү дайрч давшлан, биед нь халдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч П.Одбаярын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн шинжээчийн үүргийг гүйцэтгэж байсан. Цагдаагийн газрын жижүүрээс өгсөн дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох мөрдөгч, ахлах дэслэгч Гал-Эрдэнэ, Эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Билгүүн нарын хамт Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт болсон асуудлыг шалгахаар 17 цаг өнгөрч байхад фургон маркийн машинтай явцгаасан. Алтанбулаг суманд очоод сумын Засаг даргын тамгын газарт шууд очоод дотогшоо ороход 1-ээс 2 дугаар давхарт гарах шатанд ханын том самбар унаад шалан дээр байсан. 2 давхарт сонгуулийн хороо, бусад танилцуулга материал газарт унаж базаж хаягдсан байдалтай байсан. Тамгын даргын өрөөнд мөрдөгч Гал-Эрдэнэ, эрүүгийн мөрдөгч Билгүүн нарын хамт ороход 1 цонхон талын харалдаа байсан компьютер ширээн дээрээ унасан байдалтай, ширээн дээрх эд зүйл, бичиг баримт эмх замбараагүй, өрөөнд нь нэрийг нь үл мэдэх 1 эрэгтэй, 2 эмэгтэй, сумын 2 цагдаа нар байсан. Сумын 2 цагдааг сууж байсан эрэгтэй эмэгтэй 2 хэл амаар “та нар авлигач, хулгайч нарыгаа өмгөөлж хамгаалдаг, халаасанд нь орсон хулгайч цагдаа нар” гэж доромжлоод аймгаас очсон ажлын хэсгийг мөн адил “та нар эд нарыгаа өмгөөлж хамгаалах гээд хүрээд ирсэн үү” гэсэн. Мөрдөгч Гал-Эрдэнэ болсон явдлын талаар асуух гээд албаны яриа өрнүүлэх гэхэд сууж байсан эрэгтэй, эмэгтэй 2 зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлынхоо төлөө “та нар авлигач нар, цагдаа нар та нар юу юм, тайлбар өгөхгүй, дарга нарынхаа халаасанд орсон хулгайч нар” гэх мэтээр дайрч доромжилж бухимдлаа гаргаад байсан. Мөрдөгч Гал-Эрдэнэ болсон хэргийн талаар тодруулах гээд ямар ч үр дүнд хүрээгүй. Сандал дээр сууж байсан сүүлд нь нэрийг нь мэдсэн Отгонбаатар ширээн дээр байсан хар өнгийн зүйлийг аваад сумын цагдаа Гантөмөр лүү шидэхэд нүүрэн тус газарт нь онож цонхны тавцан руу унаад цонхны тавцан дээр байсан цэцэг, наана байсан сувинер зэргийг оносон. Түүний дараа Отгонбаатар суудлаасаа босоод Гантөмөр лүү дайрч давшилж, ноцолдох гэхэд мөрдөгч Гал-Эрдэнэ голд нь зогсож байсан тул Отгонбаатарыг барьж аваад өрөөнөөс гаргах үед өөдөөс нь дайрч давшилсан хэвээрээ байсан. Бас сүүлд нь нэрийг нь мэдсэн Болормаа хажуугаас нь ажлын хэсгийн цагдаа, сумын цагдаа нар луу дайрч давшлан гараараа, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлийг гаргаж байсан тул сумын цагдаа Цолмонтой Болормааг хашаад зогсоосон. Тэр хооронд Отгонбаатар, Ган-Эрдэнэ, Билгүүн нартай ноцолдоод шаардлагыг биелүүлэхгүй, хэл үгээр доромжлоод дайрч давшлаад байхаар нь Отгонбаатарыг Гал-Эрдэнэ, Билгүүн нар гарыг нь ард нь гавласан. Отгонбаатарыг сумын тамгын газраас гаргаж машинд суулгах гэхэд Болормаа тэнд байсан бүх л цагдаа нарыг цохиж, дайрч давшилж, эрх чөлөөнд нь халдаж байсан. Болормаа сумын тамгын газраас гарахдаа шатны хажууд байсан төмөр танилцуулгын тавиурыг гараараа түлхэж унагаан, машинд суухгүй байсан. Цагдаа Энхтүвшингийн нүүр лүү салаавч гаргаад нүүрэнд нь тулгасан. Машинд суух, суухгүй гэж Болормаа цагдаа нар луу дайрч давшилж, хэл үгээр доромжилж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй 20-оос 30 минут болсон...” гэх мэдүүлгээр, /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Д.Батсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би гэртээ байж байхад орой нь манай хажуу байрны Отгонбаатар гэх хүн ирээд “хоёулаа хамт захиргаа руу явъя” гэхээр нь би дагаад Отгонбаатарын машинд суугаад тамгын газар дээр ирээд Тамгын газрын даргын өрөөнд ороход дарга Янжиндулам, Болормаа нар байсан бөгөөд Болормаа их л цухалдсан, уурласан байдалтай Янжиндуламыг элдэв хэл үгээр доромжлоод ширээн дээр нь байсан компьютерын дэлгэцийг нь цохиод унагаасан мөн ширээн дээр нь байсан жижиг сувинерийг шүүрч аваад өрөөнийх нь булан руу шидсэн, мөн гартаа байсан жижиг цэвэр усыг бас миний зүг шидэж намайг арай л оноогүй, Янжиндуламыг элдэв үгээр доромжлоод л байсан тэгэхэд Янжиндулам гараад явсан Болормаа ч гэсэн коридорт гарсан араас нь Отгонбаатар гарсан удалгүй цагдаа нар ирсэн Отгонбаатар, Болормаа нар ч гэсэн цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд л элдэв хэл үгээр доромжилж байгаад Болормаа цүнхээ хана руу шидсэн тэгэхэд цүнхэн доторх зүйлс нь шалан дээгүүр унасан, Отгонбаатар цагдаа нартай маргалдаад зууралдаад байхад нь цагдаа нар нь Отгонбаатарыг гавлаад Болормаагийн хамт машинд суулгасан. Би Болормаагийн цүнхийг авч шалан дээгүүр асгарсан зүйлсийг нь түүж аваад цүнхэнд нь хийж өгөөд араас нь гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлгээр,  /1 дүгээр хх-ийн 48-дугаар хуудас/,

Гэрч Н.Эрдэнэцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болормаа нь үгийн зөрөөгүй хаалга өшиглөж орж ирээд муу сайн төрийн янхнууд, пизда нар гэх зэргээр элдэв дээдээр хэлж байгаад Т.Уянгын сууж ажиллаж байсан компьютерынх нь дэлгэцийг цохиж унагаагаад, дараа нь миний ард ирж зогссоноо миний толгой руу 2 удаа цохиод, компьютер бас эвдэх гээд, байхаар нь би компьютер ээ хамгаалаад зогсож байсан чинь Эрдэнэбилэг, Дэлгэржаргал 2 салгасан. Тэгээд та нарын хамаг юмыг эвдэнэ, шатаана гэж хэлж байгаад гараад явахаар нь бид нар айгаад хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгсэн чинь эргэж ирээд орох гээд хаалга өшиглөөд, нүдэж байгаад чимээгүй болчихоор нь бид нар хаалгаа онгойлгоод Уянга бид 2 түрүүлж гараад, араас Дэлгэржаргал, Эрдэнэбилэг 2 гарч ирэх гэсэн чинь Болормаа тамгын даргын өрөөнөөс гарч ирээд дахиад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өрөө рүү орох гээд дайраад байхаар нь Дэлгэржаргал, Эрдэнэбилэг 2 түлхэж холдуулаад гялс хаалгаа түгжсэн, ...Ямар ч байсан тамгын даргын өрөөний компьютер, тавиур, ширээ зэргийг эвдчихсэн байсан. Бас тамгын газрын 2 давхар луу гардаг шатны тэнд байсан том самбар, нэг давхарт байдаг тавиур зэргийг бүгдийг нь унагаачихсан байсан. Бас дуудлагын дагуу ирсэн цагдаа нарыг хэл үгээр доромжлоод, Отгонбаатар нь цохиод, цүнх шидээд л байсан...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 97-98-дугаар хуудас/,

 Гэрч Т.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сонгуулийн ажлаар салбар дээрээ гишүүдийн хамт ажиллаж байсан. Тэгээд ажлаа хийж байхад Алтанбулаг сумын иргэн Болормаа нь салбар хорооны өрөөнд орж ирээд над руу “онц байдал зарла гэсэн яасан миний хариу бичиг яасан танай дарга чинь хаана, пизда минь” гэж хэлсэн, “...Сонгуулийн хорооны чинь бичиг баримтыг бүгдийг нь шатаана пизда минь бөгс долоогч, нийлж иддэг нуун дарагдуулдаг төрийн янхнууд” гэж хэлээд, ...миний ширээн дээр байсан компьютерыг барьж аваад ширээн дээр нь унагаасан. Мөн түүний хажууд байсан бөөрөнхий савтай бичгийн хавчаарыг аваад над руу шидсэн, ...салбар хорооны ажилтан Эрдэнэцэцэгийг сандал дээрээ суугаад компьютер дээр юм хийж байхад нь толгой буюу ү02снээс нь зулгаагаад байсан. Мөн тэр үед Болормаа нь дахин бид нарыг пизданууд, төрийн янхан, төрийн мөнгө идсэн гичийнүүд гэх мэт үг хэллэг хэрэглэж доромжилж байгаад гараад явсан, ...тэгэхээр нь бид нар айгаад өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд ширээн дээр байсан сонгуулийн үйл ажиллагаатай бичиг баримтуудаа бүгдийг нь хураасан. Мөн биднийг хаалгаа цоожилсны дараа иргэн Болормаа нь хаалгыг гаднаас нь хүчтэй цохиж өшиглөөд байсан. Тухайн үед чанга дуугаар орилоод л байсан тэр үед бас янз бүрээр хараагаад л байх шиг байсан, ...Тэгээд бид өрөөнөөс цуваад гарцгаасан. Тухайн үед Эрдэнэцэцэг эгч бид хоёр айгаад түрүүлээд тамгын газраас гарсан. Ард Эрдэнэбилэг, Дэлгэржаргал нар хаалга түгжих гээд үлдсэн. Тэгээд гадаа гараад байж байхад Эрдэнэбилэг, Дэлгэржаргал нар гарч ирсэн. Тэр хоёрыг гарах үед Эрдэнэбилэг эгчийн нүүрлүү нь Болормаа самардаж нүдний шилийг нь эвдэж сүйтгэсэн байна лээ...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Гэрч Л.Болдсайханы 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Тамгын даргын өрөөнд орж иртэл дарга өөрөө байхгүй, Алтанбулаг сумын иргэн Болормаа буурал гэж дууддаг Отгонбаатар нарын эхнэр, нөхөр 2 сууж байсан. Тэгээд би ороод та 2 энэ өрөөнөөс гараа, би цоожлох гэсэн юм гэсэн чинь Болормаа нь би хэргээ шийдүүлнэ, би гэр орондоо хөлдөж үхэх гээд байна. Та нар хулгайч нартай нийлж идчихээд... гэхээр нь би тэр юмыг чинь мэдэхгүй, хэлдэг хүмүүстээ л хэл, би одоо ажлаа хийж байна гэсэн чинь огт гарахгүй байсан. Мөн хажуу талд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд сонгуулийн хорооны ажилчид ажлаа хийж байхад нь Болормаа орох гэсэн чинь дотор нь ажиллаж байсан хүмүүс хаалгаа дотроос нь түгжчихсэн байсан. Тэгсэн чинь гадна талаар нь хаалгыг өшиглөөд, сонгуулийн чинь бүх юмыг шатаана, гичий минь пизда минь гээд байсан, ...Янжиндулам дарга ирсэн чинь даргыг бас чи муу янхан хэдэн жил л янхан хийлээ... гэх зэргээр доромжилж байгаад ус буцалгагчтай ус аваад шидэх гэхээр нь би гарыг нь барьж аваад ус буцалгагчийг нь авсан, ...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өрөөнөөс Уянга, Эрдэнэцэцэг хоёр түрүүлж гараад явсан. Дараа нь Эрдэнэбилэг, Дэлгэржаргал 2 гарч ирсэн чинь Болормаа бас тэр хоёртой маргалдаад барьж аваад, цохиод, нүдний шил зургийг нь хугалсан би арай гэж салгаад тэд нар бүгд гараад явсны дараа Болормаа тамгын газар дотор байсан сонгуулийн мэдээллийн самбарыг хуулаад шидчихээр нь би барьж аваад та яагаад захиргааны эд хөрөнгөд халдаад байгаа юм гээд болиулаад тамгын даргын өрөө рүү оруулсан...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Гэрч Д.Дэлгэржаргалын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Болормаа нь орж ирээд Уянгыг гичий минь чи Онцгой байдал хуралдуулна гэсэн чинь яасан, тэр бичиг чинь хаана байна гээд нэг бичиг хуулбарлаж аваад явсан. Тэгээд гарч яваад буцаад удаач үгүй үгийн зөрөөгүй хаалга өшиглөж орж ирээд муу сайн төрийн янхнууд, пизда нар гэх зэргээр элдэв дээдээр хэлж байгаад Т.Уянгын сууж ажиллаж байсан компьютерын дэлгэцийг цохиж унагаагаад, дараа нь Эрдэнэцэцэг эгчийг бас төрийн мөнгө идсэн янхан гээд элдэв дээдээр хэлж байснаа толгой руу 2 удаа цохиод, компьютерыг нь бас эвдэх гээд байсан. Тэгээд та нарын хамаг юмыг эвдэнэ, шатаана гэж хэлж байгаад гараад явахаар нь бид нар айгаад хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгсэн чинь дахиж ирээд орох гээд хаалга өшиглөөд, пизда минь чи цаад хаалгаа онгойлго, янхан минь, цадталаа идсэн янхан минь гэж орилж, нүдэж байгаад чимээгүй болчихоор нь Эрдэнэбилэг эгч бид хаалга онгойлгоод Уянга, Эрдэнэцэцэг эгч хоёрыг тамгын газарт ажилладаг юм чинь түрүүлээд гар гээд гаргасан. Араас нь Эрдэнэбилэг эгч бид хоёр гараад хаалгаа түгжих гээд байж байхад Болормаа тамгын даргын өрөөнөөс гарч ирээд шууд өрөө рүү орох гээд дайрахаар нь Эрдэнэбилэг эгч бид хоёр болиулах гээд түлхсэн чинь шууд Эрдэнэбилэг эгч рүү дайраад нүдний шилийг нь хугалаад, цохисон. Тэгээд би нөхрийг нь эхнэрээ аваач гэсэн чинь харин хүрч ирээд салгаад авсан. Тэр хооронд нь би хаалгаа гялс түгжсэн, ямар ч байсан тамгын даргын өрөөний компьютер, тавиур, ширээ зэргийг эвдчихсэн байсан. Бас тамгын газрын 2 давхар луу гардаг шатны тэнд байсан том самбар, нэг давхарт байдаг тавиур зэргийг бүгдийг нь унагаачихсан байсан. Бас дуудлагын дагуу ирсэн цагдаа нарыг хэл амаар доромжлоод, Отгонбаатар нь цохиод, цүнх шидээд л байсан...” гэх мэдүүлгээр, /1 дүгээр хх-ийн 04-105-р хуудас/

Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №820-23 дугаартай “Улаан өнгийн төмөр рамтай, эмэгтэй хүний нүдний шилний зах зээлийн бодит үнэ цэнэ 40.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлтээр,  /1 дүгээр хх-ийн 117-120-р хуудас/

Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №820-18 дугаартай “Танилцуулах самбар 50.000 төгрөг, Хөлтэй самбар 180.000 төгрөг, Торон сандал 50.000 төгрөг, Сэтгүүлийн ширээ 25.000 төгрөг нийт 305.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон” дүгнэлтээр, /1 дүгээр хх-ийн 117-120-р хуудас/,

Гэмт хэргийн улмаас Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын эвдэрч, гэмтэж, устгагдсан  эд хөрөнгийг нэхэмжлэгчээр Ү.Янжиндуламыг тогтоосон мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 90, 91 дүгээр хуудас/,  Хэргийн газарт үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 1 дүгээр хавтасны 8-16 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 66-76 дугаар хуудас/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтасны 77-82 дугаар хуудас/, дүрс бичлэгийг СД-нд буулгаж эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дүгээр хавтасны 83 дугаар хуудас/, Хүнийг саатуулсан тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/,   эрүүлжүүлэгдсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1 дүгээр хх-ийн 174-175-р хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар, /1 дүгээр хх-ийн 178-180, 181-р хуудас/, Шүүгдэгч Болормаад оногдуулж байсан шийтгэлийн хуудсууд, /1 дүгээр хх-ийн 182-183 дугаар хуудас/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас авсан бусад мэдүүлэг зэрэг болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.  

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”  гэмт хэргийг идэвхтэй үйлдлээр үйлдэж, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Мөн шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь энэ шинжийг хангасан хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч нар нь хэд хэдэн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн шинжийг бүрэн хангажээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт    заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Болормаа нь иргэн К.Эрдэнэбилэгийн нүдний шилийг эвдэж 40.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон боловч К.Эрдэнэбилэг нь нүдний шилээ нэхэмжлэхгүй гэсэн байх тул Ц.Болормааг хохирогч К.Эрдэнэбилэгт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх явцдаа “Алтанбулаг” сумын засаг даргын тамгын газарт 305.000 төгрөгийн хохирол учруулсныг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ү.Янжиндулам нэхэмжилсэн, нөхөн төлөгдөөгүй байх тул  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэр, дэг сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах тухай сануулж, дахин зөрчил гаргавал шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход шүүх хуралдааны танхимд байлцуулна” гэж заасан.

Шүүх хуралдааны явцад шүүхээс хуралдаан явуулах дэг тайлбарлан танилцуулсны дараа шүүгдэгч Ц.Болормаа нь шүүгдэгч С.Отгонбаатарын биеийн байцаалтыг тодруулах үед зэрэгцэж ярьж, өмнөөс нь хариулж хуралдааны дэг зөрчих үед нь сануулахад дахин дэг зөрчиж шүүх хуралдааны танхимаас тусгаарлагдаж гэм буруугийн хуралдаан завсарлаад шийдвэр уншихад байлцуулж, мөн шүүгдэгч С.Отгонбаатар нь улсын яллагчийг яллах дүгнэлт унших явцад инээх, улсын яллагчийг болон шүүх хуралдаанд оролцож буй хохирогч нарыг үгээр доромжлох, зэрэгцэж ярих зэргээр хуралдааны дэг зөрчиж даргалагчаас дэг сахиулахыг сануулахад дээрх зөрчлийг давтан гаргаж шүүх хуралдаан хэвийн үргэлжлэх нөхцөлд саад учруулсан тул хуралдааны танхимаас тусгаарлаж мөн гэм буруугийн хуралдаан завсарлаад шийдвэр уншихад шүүгдэгч нарыг байлцуулав.  

  Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд   гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Ц.Болормаа, С.Отгонбаатар нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээг зүйлийн 1 дэх хэсэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн шүүгдэгч Ц.Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял, шүүгдэгч С.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

   2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 –т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэтрүүлнэ гэж, 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан байна.

 Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар энэ хуульд хамрагдаж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэхээр хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 305.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхгүй, нөхөн төлөх шаардлагагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялаас хэлтрүүлэх хуулийн шаардлага хангагдаагүй гэж дүгнэлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаа, Боржигон овогт Содовжамцын Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Болормаагийн нийт эдлэх ялыг 2 жил, шүүгдэгч С.Отгонбаатарын хорих ялыг 2 жил хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаа, С.Отгонбаатар нараас  гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох 305.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Алтанбулаг сумын засаг даргын тамгын газарт төлүүлсүгэй.   

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУНТУНГАЛАГ