| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/02758/И |
| Дугаар | 101/ШШ2017/02229 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2017/02229
2017 оны 06 сарын 28 өдөр Дугаар 101/ШШ2017/02229 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүххуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, байрлах Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * гудамж, * тоотод оршин суух, 21 настай, эмэгтэй, Б овогт Э Ц /**********/ холбогдох,
Гэрээний үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЧ.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Э.Ц нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай ********** тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч Э.Ц нь ********** тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 200 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно.
Иймд Э.Цтай байгуулсан ********** тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 200 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 100 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Э.Ц миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ********** тоот төхөөрөмжийг өөрийн нэр дээр Э гэх хүнд зээлээр, 1 жилийн гэрээ байгуулан худалдан авч өгсөн бөгөөд үүнээс хойших төлбөрийг Э төлөх ёстой байсан. Гэвч төлбөрөө төлөөгүйн улмаас Ж ХХК-иас нэхэмжлэл ирснийг Эт удаа дараа хэлсэн ч хариуцлага хүлээхээс татгалзаж зугтсан болно.
Тиймээс уг хэргийн хариуцагч болох Э гэх хүнийг уг хэрэгт татан оруулж хариуцлагыг хүлээлгүүлэх хүсэлттэй байна гэжээ.
Зохигчдын болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Э.Цд холбогдуулан тоног төхөөрөмж зээлээр худалдан авсны төлбөрт 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй өөр хүнд худалдан авч өгсөн гэж тайлбарлаж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талууд хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ********** тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гаргуулна гэж тодорхойлжээ.
Зохигч талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэг талаас төхөөрөмж зээлээр худалдахаар шилжүүлэх, нөгөө талаас төхөөрөмжийн үнэнд 240 000 төгрөгийг сар бүр 20 000 төгрөг төлөх нөхцлөөр шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон тус гэрээний хуулбараар /х.х-ийн 7-8 дахь талд/ тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, зорилго болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.
Тус гэрээ байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний дагуу талуудад үүрэг, шаардах эрх үүсгэсэн байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг тус гэрээний дагуу төхөөрөмж худалдан авч гэрээнд гарын үсэг зурсан боловч н.Э гэх хүнд худалдан авч өгсөн учир үүрэг хүлээхгүй, хариуцахгүй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар ...Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ... гэж зохицуулсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурснаар тухайн этгээдүүдийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул гэрээний зээлээр худалдан авагч талыг Э.Ц гэж үзнэ.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авагч цаашид бусдад шилжүүлэх, үнийг бусдаас шаардах зэргээр худалдан авагчийн бусад этгээдтэй үүссэн харилцааг энэ гэрээний харилцааны хувьд дүгнэх боломжгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариуцагчаар н.Э байх ёстой гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хариуцагчийг гагцхүү нэхэмжлэгч тодорхойлох бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг солихгүй, гэрээ байгуулсан этгээд хариуцагч байна гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдан авагчаас үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардах эрх худалдагч талд буюу нэхэмжлэгчид үүссэн байна.
Гэрээнд заасан хугацаанд үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байх үнэ төлөхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг төдийгүй мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон үнээс гэрээ байгуулах үед 20 000 төгрөг, эхний сард төлөгдөх 20 000 төгрөгийг төлсөн үлдэх 200 000 төгрөгийг төлөөгүй гэх бөгөөд хариуцагч хариуцлагыг хэн төлөх тухайд маргаж тайлбарласан боловч харин нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, тооцооллын тухайд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үнэнд 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч гэрээний зааснаар алдангид 100 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Талууд байгуулсан гэрээний 5.3-т, хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд 0,3 хувиар алданги тооцно. гэж тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Алдангийн хэмжээ нь үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 100 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15.30 цагт товлон хэргийн оролцогчдод мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН