Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.Т, Ш.Б, С.М,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд Халтай овогт Болорсүхийн Т, Монгол овогт Шижирбаатарын Б, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичигт овогт Соёлбаярын М нарт холбогдох эрүүгийн 2211000070054 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хотгойд халтай овогтой Болорсүхийн Т /РД:./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38-80 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол овогтой Шижирбаатарын Б /РД:./,

Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Бичигт овогтой Соёлбаярын М /РД:./,

Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, Алтанбосго академид график дизайнер ажилтай, ам бүл 2, ахын хамт Баянгол дүүргийн 09 дүгээр хороо, Сот 3-2-50 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Болорсүхийн Т нь Ш.Бтэй бүлэглэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өмнө нь ажиллаж байсан зочид буудалд нь үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгсөн иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан.

Шүүгдэгч Шижирбаатарын Б нь Б.Ттэй бүлэглэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Тгийн өмнө нь ажиллаж байсан зочид буудалд үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгч байсан иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Соёлбаатарын М нь Ш.Б, Б.Т нартай бүлэглэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр Б.Тгийн өмнө нь ажиллаж байсан зочид буудалд үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгч байсан иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Т, Ш.Б, С.М,

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Шижирбаатарын Б нь Б.Ттэй бүлэглэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Тгийн өмнө нь ажиллаж байсан зочид буудалд үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгч байсан иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Шүүгдэгч Соёлбаатарын М нь Ш.Б, Б.Т нар бүлэглэж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр Б.Тгийн өмнө нь ажиллаж байсан зочид буудалд үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгч байсан иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйл баримт тус бүр тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

хохирогч Д.Энхмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Голомт банкнаас зээл авсан байсан сарын дундуур болон сүүлээр сард 2 удаа тус бүр 500,000 төгрөгийн зээл төлдөг ...зээлээ төлөхөөр 390,000 төгрөг дансандаа үлдээсэн байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн орчимд Голомт банкны 5205112648 дугаарын данснаас 350,000 төгрөг үл таних хүний Хаан банкны 5920312633 дугаарын дансанд шилжиж орсон мэдээлэл миний гар утсанд ирсэн 2021 оны 08 дугаар сарын дунд үеэр би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт одоо нэрийг нь хэлж санахгүй байна нэг зочид буудалд тооцоогоо хийхдээ өөрийн Голомт банкны интернэт банкыг ашиглаж үйлчилгээний төлбөрөө төлсөн ...интернэт банкаа сайн ашиглаж мэдэхгүй байсан тул зочид буудлын ресепшин залууд өөрийн гар утсаа болон интернэт банкныхаа нууц үг, паспортыг хэлж өгч уг залуугаар зочид буудалд үйлчлүүлсэн төлбөрөө дансаар шилжүүлж өгч байсан...” гэх /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5585/691 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5585/683 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 40 дугаар тал/,

Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 41 дүгээр талх/,

Голомт банкны “Өмнөговь” бизнес төвийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1149 дугаартай албан бичиг, дансны /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би утсаа ухаж байгаад Нөүт хэсэгт тэр ахын Голомт банкны 5205112648 гэсэн дансны нууц үг болон нэвтрэх нэрийг олсон ...нэвтэрч үзэхэд 380,000 төгрөг байсан ... би Бт энэ тухайгаа хэлэхэд тэгвэл миний дансруу хийчих гэж хэлсэн ... дансруу нь 350,000 төгрөг шилжүүлсэн ... М бид 3 буудлаас гарч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ATM орж 350,000 төгрөг авсан ... бид 370,000 төгрөгөөр хоол идсэн ... 160,000 төгрөгөөр буудлын мөнгө төлсөн ... үлдсэн мөнгөөр нь хүнсний дэлгүүрээс идэх уух юм авсан ...” гэх /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т хэлэхдээ “би 7 хоногийн өмнө нэг согтуу ахын интернэт банкаар нь гүйлгээ хийж өгсөн юм аа би нэвтрэх нэр, нууц үгийн мэдэж байна, энд 350,000 төгрөг байна ... гэж хэлэхэд би ... тэгвэл надруу шилжүүлчих гэж Тд хэлсэн Тэгэхээр нь би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Пийс молл” худалдааны төвийн Хаан банкны ATM орж 330,000 төгрөг авсан...” гэх / хавтаст хэргийн12-13 дугаар тал/,

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б, Т нараас асуухад Т хэлэхдээ ” өмнө нэг согтуу ахын интернэт банкаар нь гүйлгээ хийж өгсөн юм аа би нэвтрэх нэр, нууц үгээ хэлж өгсөн, тэр данснаас 300,000 төгрөг авсан ... бид 3 мөнгөө авчаад Сүхбаатар дүүргийн Хүүхдийн 100 гэх газар хоолонд орж дараа нь буцаж буудалдаа ирж пиво ууцгаасан ...” гэх /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 сарын эхээр “Өргөө” кинотеатрын хойд талд байх нэрийг нь санахгүй буудалд ресепшинээр цагын ажил хийж байхад нэг ах нэг эмэгтэй хүний хамт согтуу үйлчлүүлэхээр орж ирсэн бөгөөд интернэт банкаа блоклуулсан байсан. Тэр ах бичиг баримт байхгүй надад регистрийн дугаараа хэлж өгөөд би тэр хүний Голомт банкны “апп” дээрээс блокийг нь гаргаж өгсөн. Түүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа 2021 оны 11 сарын 27-ны өдөр найз Б утсаар над руу залгаад “Сөүл” зочид буудалд байна уулзах юм уу гэхээр би гадуур явж байгаад Пийсмоллын хойд талд байх Сөүл зочид буудалд 23 цагийн үед ирэхэд Б нэг танихгүй эмэгтэй хоёр байсан. Тэгээд би дөнгөж ороод удаагүй байтал араас М орж ирсэн. Би Мтэй зөрж гараад нэг найзтайгаа гадуур явж байгаад эргэж нөгөө найзаараа хүргүүлээд буудалд шөнө 04 цагт ирэхэд нөгөө гурав унтаж байсан. Би ороод унтаж байгаад өглөө 08 цагийн үед босоход нөгөө хоёр буудлын тооцоо хийгээгүй бид гурав мөнгөгүй байсан. Тэгээд яах вэ гээд утсаа ухаж байтал миний утас дээр нөгөө ахын дансны нэр нь нууц үгтэйгээ хадгалаатай байхаар нь орж үзэхэд 380,000 төгрөг байсан. Тэгээд би Б М хоёрт “Би нэг хүний данс руу орж үзэхэд 380,000 төгрөг байна. Энэ данснаас мөнгө авчих уу гэхэд М нойроо харамлаад босож байгаад л болоё гээд байхаар нь Бт хэлсэн чинь “Миний данс руу шилжүүлчих гэхээр нь би Бийн данс руу нөгөө хүний данснаас 350,000 төгрөгийг шилжүүлээл Мг босгоод “Хүний данснаас 350,000 төгрөг шилжүүлээд авчихлаа” гэж хэлээд бид гурав нөгөө эмэгтэйтэй 4 үүлээ гараад нөгөө эмэгтэй шууд гэр рүүгээ яваад бид гурав Пийсмоллын Хаан банкны ATM ороод 350,000 төгрөгийг бэлнээр аваад бид 3 хүүхдийн 100-д “Чикэн митт” гээд ресторан орж хоол идээд тэндээсээ гараад дэлгүүр орж пиво болон чипс зэргийг аваад эргээд буудалдаа орж буудлын мөнгөө төлөөд мөнгө дуудсан. Тэгээд маргааш нь гэртээ харьсан...” /хавтаст хэргийн /66-67 дугаар тал/,

Шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 сарын 26-ны өдөр найзууд болох М, Т хоёрыг Пийсмоллын хойно байх Сөүл зочид буудалд хүрээд ир уулзая гэж дуудсан. Би тухайн үед буудалд Кларити /фэйсбүүк нэр нь. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ болон түүний найз гэх нэрийг нь одоо санахгүй байгаа охинтой хамт гурвуулаа байсан. М, Т хоёр цуваад буудалд ирээд Мгийн авч ирсэн 0,75 литртэй “Хараа” архийг хувааж ууцгаасан. Тэгээд буудалдаа амарцгаагаад 2021 оны 11 сарын 27-ны өглөө Т намайг сэрээгээд “300,000 төгрөгний ажил байна” гээд байхаар нь би “Юу балайраад байгаа юм” гээд эргээд унтсан. Тэгээд 20-30 минутын дараа би босоод Тгээр “Юун ажил яриад байгаа юм” гэхэд “мань нэг ахын интернэт банкны хаяг нууц үгийг цээжилчихсэн. Дансанд нь 350,000 төгрөг байна” гэхээр нь би итгээгүй бөгөөд “тийм бол чи шилжүүлчих” гэхэд Т миний Хаан банкны 5920312633 гэсэн данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр мөнгийг нь Т, М бид гурав гараад Пийсмолл дотор байдаг Хаан банкны АТМ-ээс бэлнээр гаргаж аваад эхлээд Солонгос хоолны газар орж 3-уулаа хоол авч идсэн. Замаараа дэлгүүр ороод ууж идэх юм аваад буудалд төлөх байсан 100 гаран мянган төгрөг өгөөд уг мөнгө ерөнхийдөө дууссан. Бид гурав энэ хүний данснаас миний данс руу шилжүүлж байхад М ч хажууд байсан бөгөөд энэ мөнгийг шилжүүлж авч байгааг мэдэж байсан. Харин Кларит хажууд байсан бөгөөд бид гурвыг хүний данснаас мөнгө авч байгааг мэдээгүй. Яагаад гэхээр бид гурав түүнд хүний данснаас мөнгө авч байгаа гэдгээ мэдэгдэхийг хүсээгүй юм. Энэ хүний данснаас зөвшөөрөлгүй мөнгө авч болохгүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн Тг “гайгүй ээ зүгээр” гээд байхаар нь мөнгийг нь шилжүүлүүлж авсан. Хохирлын мөнгийг нь Т М бид гурав нийлээд төлчихнө. Хохирогчийнх нь данс, утас энэ тэрийг нь мэдэхгүй тул төлж чадаагүй байна. Тухайн мөнгийг хүний данснаас гаргаж авах үед М,Т бид гурав хамт байсан. Би энэ хоёртой хамт уг гэмт хэргийг үйлдсэн...” /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 сарын 26-ны өдөр манай найз Б намаг гэртээ байж байхад утсаар залгаад “Пийс молл” -ийн хажууд буудалд байна. Хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад Сөүл гээд буудалд 20 цаг өнгөрч байхад очиход Т Б хоёр бас Тунгаа буюу Кларити гэдэг охин гурав архи ууцгаах байсан. Би гаднаас нэг шил “Соёрхол” архи авж очоод бид дөрөв хамт ууцгаасан. Архиа ууцгаагаад унтаж амарчхаад өглөө унтаж байтал Т намайг босоод ир гээд дуудаад байсан бөгөөд би босож чадахгүй хэвтэж байгаад босож ирэхэд Бийн данс руу Т ажилладаг буудалд нь үйлчлүүлж байсан хүний дансны нууц кодыг мэдэж байгаа гээд тэр хүний данснаас 350,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б Т бид гурав Пийс моллын ATM орж мөнгийг данснаас аваад хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн тэр хавьд Солонгос хоолны газар ороод хоол идэцгээгээд дэлгүүр орж уух юм аваад эргээд нөгөө буудалдаа орж тэгээд тэр мөнгөөсөө буудын мөнгө төлсөн. Кларити бид гурвыг ATM орохоор гарахад хамт гараад салаад явсан байсан. Тэгээд бид гурав буудалдаа орж дэлгүүрээс авсан юмаа ууж байгаад 17 цаг өнгөрөөгөөд буудлаас гараад гэр гэр рүүгээ салаад явцгаасан. Үүнээс хойш 3-4 долоо хоногийн дараа цагдаагаас дуудахаар ирж мэдүүлэг өгсөн. Намайг унтаж байгаад сэрээд ирэхэд Т, Б хоёр аль хэдийнээ мөнгийг данс руугаа шилжүүлээд авсан байсан бөгөөд би боль энэ тэр гэж хэлээгүй мөнгийг бид гурав хамт үрсэн. Би хүний данснаас мөнгө авч болохгүй гэдгийг мэдэж байсан Тухайн мөнгийг М, Б бид гурав буудалд болон хоол, уух юманд үрээд дуусгасан...” гэх /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт, би Өргөө кино театрт ажил хийж байгаад цагийн ажил хийж байсан. Тэр үед нэг согтуу ах орж ирээд Голомт банкныхаа интернэт банк руугаа орж чадахгүй байна гэж хэлсэн. Тэр үед би түүний кодыг мэдсэн... Тэр үед би тэр хүний данс руу ороод Бийн данс руу мөнгө шилжүүлээд үрсэн,

шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт, би Б, Тэлмүүн хоёртой уусан. Тухайн үед би тасарсан учраас мэдээгүй байж байгаад тухайн буудлаас гараад АТМ орж байхад мэдсэн,

шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдож байна. 

Хохирогч Д.Энхмандахын мэдүүлэг дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч нар гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас шүүгдэгч Болорсүхийн Т нь Ш.Бтэй бүлэглэж өмнө нь ажиллаж байсан зочид буудалд нь үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгсөн иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

шүүгдэгч Шижирбаатарын Б нь Б.Ттэй бүлэглэж Б.Тгийн өмнө нь ажиллаж байсан зочид буудалд үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгч байсан иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

шүүгдэгч Соёлбаатарын М нь Ш.Б, Б.Т нар бүлэглэж Б.Тгийн өмнө нь ажиллаж байсан зочид буудалд үйлчлүүлж байхдаа нэвтрэх нэр, нууц кодоо өгч байсан иргэн Д.Энхмандахын Голомт банкны 5205112648 дугаартай данснаас 350,000 төгрөгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5920312633 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Т, Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бүлэглэн, заасан бусдын эд хөрөнгийг интернэт банк ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,

Шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т, Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Т, Ш.Б, С.М нар нь хохирогч Д.Энхмандахад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, ажил эрхэлдэг, оюутан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Т, Ш.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.Мд мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.Т, Ш.Б, С.М нар нь хохирогч Д.Энхмандахад хохирол төлбөр барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд халтай овогтой Болорсүхийн Т, Монгол овогтой Шижирбаатарын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Бичипг овогтой Соёлбаярын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө болохыг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т, Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,

Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Т, Ш.Б, С.М нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Ш.Б, С.М  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД