Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч О.Гантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан О.Гантөгсөд холбогдох 2131003000232 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын  газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2дугаар баг, Хужиртын хаяа гудамж, 37 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Оршихын Гантөгс /РД:МЕ88120210/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч О.Гантөгс нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Нарийн хөндий” гэх газраас 323.030.9 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 2.4 метрийн урттай 10 ширхэг буюу 2.873 мкуб нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 969.092.7 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Гантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Гантөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Шүүгдэгч О.Гантөгс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр  сарын 12-нд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 90-70 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож “Нарийн хөндий” нэртэй газарт очоод нойтон нарс модыг тайрч, бэлтгэсэн. Тэгээд машинд ачиж Ерөө сумын төв ороод цагдаад баригдсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80-р хуудас/,

Хохирогч Л.Болормаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...С.Баттулга нь манай сумын иргэн учраас танина. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нармандахын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны оны 08 дугаар сарын сүүлээр манай хамаатан Гантөгс машинаа өгч байгаач, өвс тэжээл болон хадлангаа бэлтгэх ажилд ашиглаад буцааж өгье гээд авсан. Намар ажлаа дуусгаад өөрөө хотод авчирч өгнө гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй. Машинаа авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Ж.Өлзийбатын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2.4 метрийн урттай модонд түлээний эрхийн бичиг олгогдох боломжгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч П.Төрмандахын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...О.Гантөгс нь Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50 дугаар хуудас/,

Ойн аж ахуйн инженер Н.Буяндэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 1 шоо метр хус модны экологи эдийн засгийн үнэлгээ 157,947 төгрөг байдаг. Тус бэлтгэсэн гэх 2,4 метрийн урттай, 24-50 см диаметр бүхий 10 ширхэг 2.873 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 323.030.9 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн СЭА:1000891 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Б.Нармандахын эзэмшлийн 90-70 СЭҮ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн портер маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021-10-14-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.000.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх /хх-ийн 66-68-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ621/1904 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөөний бодит үнэ 70.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов. ...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/,

Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актад “... Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд онй санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж байдаг тул О.Гантөгсийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь ... 969.092 төгрөг болж байна...” гэх, /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-16-р хуудас/, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 53-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 72-77-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 109-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Төрийн албан хаагч буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын тамгын газрын нягтлан бодогч ажилтай шүүгдэгч О.Гантөгс нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Ойн сангийн 3 дугаар мужид хамаарах “Нарийн хөндий” гэх газраас 323.030.9 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 2.4 метрийн урттай 10 ширхэг буюу 2.873 мкуб нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсний улмаас ойн санд 969.092.7 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гантөгсийн өгсөн “...буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна, мод бэлтгэх зохих зөвшөөрөл аваагүй, мод бэлтгээд ачиж яваад баригдсан ...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч О.Гантөгс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр  сарын 12-нд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 90-70 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож “Нарийн хөндий” нэртэй газарт очоод нойтон нарс модыг тайрч, бэлтгэсэн. Тэгээд машинд ачиж Ерөө сумын төв ороод цагдаад баригдсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80-р хуудас/,

Хохирогч Л.Болормаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...С.Баттулга нь манай сумын иргэн учраас танина. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч Б.Нармандахын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны оны 08 дугаар сарын сүүлээр манай хамаатан Гантөгс машинаа өгч байгаач, өвч тэжээл болон хадлангаа бэлтгэх ажилд ашиглаад буцааж өгье гээд авсан. Намар ажлаа дуусгаад өөрөө хотод авчирч өгнө гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй. Машинаа авмаар байна..” гэх мэдүүлгээр,

Гэрч Ж.Өлзийбатын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2.4 метрийн урттай модонд түлээний эрхийн бичиг олгогдох боломжгүй..” гэх мэдүүлгээр, 

Гэрч П.Төрмандахын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...О.Гантөгс нь Ерөө сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлгээр,

Ойн аж ахуйн инженер Н.Буяндэлгэрийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 1 шоо метр хус модны экологи эдийн засгийн үнэлгээ 157,947 төгрөг байдаг. Тус бэлтгэсэн гэх 2,4 метрийн урттай, 24-50 см диаметр бүхий 10 ширхэг 2.873 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 323.030.9 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлтээр,

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн СЭА:1000891 тоот шинжээчийн “...Б.Нармандахын эзэмшлийн 90-70 СЭҮ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн портер маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021-10-14-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.000.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлтээр,

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ621/1904 тоот шинжээчийн “...Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөөний бодит үнэ 70.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт,

Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актад “... Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд онй санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж байдаг тул О.Гантөгсийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь ... 969.092 төгрөг болж байна...” гэх дүгнэлт,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар О.Гантөгсийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын тамгын газарт нягтлан бодогчийн ажилд томилсон тушаал /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гантөгсийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь “Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд  түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гантөгс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 323.030.9 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй, хохирол нөхөн төлсөн байх ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 969.092.7 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж төлбөр төлсөн, прокуророос сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Гантөгсөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч О.Гантөгсийг “төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Гантөгс нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 970.000 /есөн зуун далан мянга/ төгрөгийг 2021 оны оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн сан банкны 100130200914 дугаарын дансанд төлснийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт нийцүүлж орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд /яллах дүгнэлтийн хавсралтад Байгаль орчин уур амьсгалын сангийн 100 900 013 040 дугаарын данс дурьдагдсан/ оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Гантөгс нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Гантөгс эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Гантөгс нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Төрийн албан хаагч, ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Нармандахын эзэмшлийн 70-90 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 70.000 /далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 2.873 метр куб нойтон нарс мод зэргийг хураан авч, 70-90 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.Нармандахын 70-90 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 10 ширхэг нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус шийдвэрлэв.  

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 10 ширхэг нарс мод, 70-90 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч О.Гантөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Гантөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Оршихын Гантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Гантөгсийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг” анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.Гантөгс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 970.000 /есөн зуун далан мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100130200914 дугаарын дансанд төлснийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт нийцүүлж орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

5. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Нармандахын эзэмшлийн 70-90 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 70.000 /далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, хэрэгт хураагдсан 2.873 шоо метр нойтон нарс мод зэргийг хураан авч,  тэдгээрийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90-70 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Боржигон овогт Батжаргалын Нармандах /РД:МЭ87090501/-д буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч О.Гантөгс нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ОЮУНТУНГАЛАГ