Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Цэрэнгийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны  12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор, комбайнч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, _ аймгийн ******* сум, 2 дугаар баг, 7-55 тсотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай. Цэцэг Зуутраг овогт Цэрэнгийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Буурагчин гудамж 7-55 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 15-ны үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Цогтоогийн нүүр тус газар нь гараараа цохиж газарт унасан байхад нь цээжинд нь 1 удаа өшиглөж баруун IX хавирганы битүү хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 ******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, буруу зүйл хийснээ ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа ...” гэжээ.

2.Шүүгдэгч Ц.*******ын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Орой үхэр малын ажил хийх цаг болж би гэрээс гарах гэж байхад ******* манай гэрт гаднаас буцаж орж ирээд над руу “ална аа чамайг” гэж хэлээд гэрийн үүдний хажууд байсан хуванцар сав өшиглөөд хагалчихаар нь миний уур хүрч эхлээд нүүрнийх нь зүүн талын хацар, шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд газар унахаар нь цээж, хавирга руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

3.Хохирогч Д.*******гийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие ******* сумын 1 дүгээр баг 5 давхар байранд түрээсийн байрандаа байхдаа ганцаараа 0.5 литрийн “Хараа” нэртэй архи тал байсныг уусан. Архиа ууж дуусаад байж байтал ******* гэх найз маань над руу утасдаж “...манайд хүрээд ир..." гэж хэлэхээр нь би ******* сумын 2 дугаар багт байдаг *******ын гэрт очсон юм. Тухайн үед ******* нь гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд гэрт нь очиход ******* нь 0.75 литрийн “Хар экс” нэртэй архи задалж бид хоёр хувааж уусан юм. Тэгээд дахиад архи ууснаа санаж байна. Тэгээд архиндаа согтоод юу болсныг  сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь миний бие өвдөөд хавирга, нуруу хөшөөд нүд хөхөрсөн байдалтай байсан юм. Тэгээд би *******тай 95643313 утсаар холбогдож яриад “...миний нуруу болохгүй байна, чи хүрээд ир..” гэж хэлэхэд ******* миний өөдөөс “чи өөрөө манай хогийн сав хагалсан, тэгэхээр нь би чамайг цохисон..” талаар хэлж байсан юм. Тэгээд би уул нь энэ хүнтэй найз нөхөд байгаа юм. Тэгээд яагаад намайг ингэж цохисон талаар хэлэхэд нь тоохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,

4. Гэрч Д.Ганболдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед эхнэр Эрдэнэчимэгийн хамт хөдөө айлаас ******* сумын төв рүү гэртээ орж ирээд хашааны хаалга онгойлгоод зогсож байтал Д.Цогтоо ах архи уусан байдалтай манай гадна ирсэн юм. Тэгээд Д.Цогтоо ах надад хандаж “ахыгаа гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би эхнэрээ үлдээгээд Д.Цогтоо ахыг ******* сумын 1 дүгээр баг 5 давхар байрны гадна буулгаад “гэртээ орж амар” гэж хэлээд салсан юм. Тэгээд шөнө нь 03-04 цагийн үед Д.Цогтоо ах над руу утсаар залгасан байсан. Тэгээд өглөө 08 цагийн үед ярихад “чамаар гэрийнхээ гадна буулгуулснаа санаж байна, ахынх нь хавирга хугарсан юм шиг байна, архины халуунд мэдэхгүй байсан юм. Ц.*******тай муудалцаад байх шиг байсан. Ц.******* л намайг цохичих шиг боллоо” гэж хэлж байсан юм. Тэгээд утсаа салгасан юм. Д.Цогтоо ах Ц.******* ахынхаас манай чиглэлтэй алхаж ирж байсан юм. Архи уусан байдалтай явж байсан. Хүнтэй муудалцсан, зодуулсан талаар яриагүй, гэрийнхээ гадаа буугаад үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаа хуудас/,

5. ******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 437 дугаартай “... Д.*******гийн биед баруун IX хавирганы битүү хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмерийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 07 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 2-3 дугаар  хуудас/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 64-65 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 80-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Буурагчин гудамж 7-55 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Цогтоогийн нүүрэн тус газар нь гараараа цохиж газарт унасан байхад нь цээжинд нь өшиглөж баруун IX хавирганы битүү хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн “... би хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа,  миний хийсэн зүйл буруу ...” гэх, хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие ... *******ын гэрт очсон юм. ...архиндаа согтоод юу болсныг  сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь миний бие өвдөөд хавирга, нуруу хөшөөд нүд хөхөрсөн байдалтай байсан юм. Тэгээд би *******тай 95643313 утсаар холбогдож яриад “...миний нуруу болохгүй байна, чи хүрээд ир..” гэж хэлэхэд ******* миний өөдөөс “чи өөрөө манай хогийн сав хагалсан, тэгэхээр нь би чамайг цохисон..” талаар хэлж байсан юм. Тэгээд би уул нь энэ хүнтэй найз нөхөд байгаа юм. Тэгээд яагаад намайг ингэж цохисон талаар хэлэхэд нь тоохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад гаргаж байгаа юм...” гэх мэдүүлгүүдээр, ******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 437 дугаартай “... Д.*******гийн биед баруун IX хавирганы битүү хугарал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ  ярьж мэдүүлсэн гэрч  Д.Ганболдын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.******* нь шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдүүлсэн, баримтаар нэхэмжилсэн хохиролгүй тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зуутраг овогт Цэрэнгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ