Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0049

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0049

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Х.У

Хариуцагч: О б е г, С д О б х

            Нэхэмжлэлийн шаардлага: “О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаартай “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах нэмэгдэл олгуулах. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/03 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У, өмгөөлөгч Р.П, хариуцагч О б е г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О б е г ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан болно. 2019 оны 1 дүгээр сарын 29-ны мягмар гаригт цалин бодож байхад гэнэт 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой сахилгын шийтгэл ногдуулах тухай гэх тушаалыг авчирч өгөн зарим хүмүүст авагдсан цалингийн 20 хувиар хасахыг даалгасан. Энэхүү тушаалд миний нэр байсан бөгөөд би яагаад 23-ны өдрийн тушаалыг гэнэт гаргаж ирж байгаа юм бэ, би тушаалыг зөвшөөрөхгүй гэхэд тушаал бол тушаал энгийн газар ажиллаж байгаа биш дуугүй наад арга хэмжээг ав гэсэн учраас маш их ажилтай байсан тул аргагүй эрхэнд 20 хувийг өөрийн цалингаас суутгаж тооцсон. Гэтэл О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2019 оны 04 дүгээр сарын 18- ны өдөр мэдэгдсэн болно. Миний бие 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга М******* 19 цагт хурал зарлан хуралдуулж, хурал тараад ажлын байрандаа ирж албаны хувцсаа солин гарч явахдаа ажлынхаа үүдэнд хальт гишгэснээс баруун хөлийн шагай хугарч 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт үзүүлэн гипсдүүлж, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хяналтад орж ажлаас өвчний учир чөлөөлсөн болно. Намайг эмнэлгийн магадлагаатай буюу өвчтэй байхад надад огт мэдэгдээгүй атлаа ямар ч хамааралгүй үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байна.

Иймд О б е г ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож. Нийслэлийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй адилтгах нэмэгдлийг олгуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/03 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.”гэв.
            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Ажлаас гарсан үндэслэл нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй учир халсан гэх тайлбар гаргаж байна. Аудитын тухай хуулинд үүнтэй холбоотой асуудлыг хэн хариуцан шийдвэрлэх ёстой талаар ерөнхий нягтлан болон санхүү хариуцсан албаны дарга энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн заалт байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Д.У тухайн үед Нийслэлийн Онцгой байдлын газрын санхүүгийн хэлтсийн дарга буюу ерөнхий нягтлангаар ажиллаж байсан. Энэ хүн аудит буюу бусад үйл баримттай холбоотой асуудлыг үздэг хардаг нягталдаг байх ёстой. Хязгаарлалттай дүгнэлт гарсан нь өөрөө тухайн газар нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байсан этгээдийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн хэлтсийн дарга нартай холбоотой энэ асуудал яригдана. Эдгээр хүмүүс өөрсдөө сануулах байдлаар арга хэмжээ авхуулаад өөрсдийнхөө өмнөөс бусдыг золиосолж байна. Энэ талаарх нөхцөл байдал нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох юм. Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч бусдын нүдэн дээр буюу ажил албан тушаалаа эрхэлж байгаад бусдынхаа нүдэн дээр унаад үүнээс хамаараад хөлөө хугалаад өвчтэй байсан. Өвчтэй байсан асуудлыг мэдэхгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Гэртээ байхад ажил албан үүргээ гүйцэтгээд явж байсан. Өвчтэй гэдгийг мэдсээр байж ажлаас чөлөөлөөд мөн ажлаа хийснээр цалин хөлс авсан талаар шалтгаалаад сууж байгаа нь үндэслэлгүй юм. Бүх төрийн албан хаагч нар хуруугаар цаг бүртгэлээ хийж байгаа. Бусдыг өвчтэй байхад гэрт нь ажлыг хийлгэж байснаа өөрийг нь өвчтэй байгааг мэдсээр байж халж байгаа үндэслэл нь өөрөө  Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн агуулга харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг би харсан. Нэхэмжлэгч өвчтэй байх хугацаандаа ажил хийгээд цалин хөлс авах нь хууль зөрчсөн асуудал биш. Өвчтэй байх хугацааны лист тооцож бодож оруулна. Тухайн оруулж тооцсон листийг хасаад цалин хөлс авсантай тооцуулаад листээс орж ирэх мөнгийг авахгүйгээр ийм зохицуулалт хийх боломжтой байсан. Боломжтой байдлыг хангуулаагүй. Бүтэн цалин авсан байсан бол энэ маргааны гаргах боломжтой байсан. Листийг бодох хугацаа дуусаагүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д зааснаар сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байгаа. Сонсох ажиллагаа гэж юуг хэлж байгаа талаар ойлгохгүй байна. Утсаар чамайг халах гэж байгаа талаар хэлбэл болно гэж яриад байна. Албан ёсоор комисс ажиллаад сонсох ажиллагаа хийхдээ тухайн хүнийг ажлаас халахтай холбоотой асуудлыг хэлээд бичиж тэмдэглээд түүнтэй холбоотой санал авахыг хэлж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг заавал хангасан байхыг шаардаж байгаа. Гэтэл энэ зүйлийг хангаагүй. Өвчтэй байгаа талаар мэдэж байж сонсох ажиллагааны талаарх хугацааг дуусгаад эсвэл бүрэн бүтэн явж чадах сонсох ажиллагааг хүлээж авах үүнтэй холбоотой санал хүсэлт гаргаж бодит боломж буюу саналын талаар аваагүй. Санал аваагүй мөртлөө утсаар сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг. Утсаар авсан талаарх нотлох баримт байхгүй. Энэ талаар үндэслэлгүй байна. Сонсох ажиллагаа огт хийгдэлгүй улмаар өвчтэй байгааг мэдсээр байж ажлаас халсныг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсч байна.

Аудитын газраас комиссын тооллого байхгүй улмаар баримтаа авчирч өгөхгүй байгаа талаар нэхэмжлэгч нь баримтаа үзүүлэхгүй авчирсан гэж сонин юм яриад байна. Баримтыг шууд хүлээж аваад шалгах ёстой юу? гэдэг асуудал байна. Баримтыг хүлээж аваад зохих хугацаанд үзээд шалгах ёстой. Нэг талын ашиг сонирхлоор асуудалд ханддаг байна. Ерөнхий нягтлан бодогчид хамааралтай асуудлаар хэн нэгнийг золиослох байдал орж ирж байна. Баримтыг аваад үзээд явж байгаа. Ихэнх хувь нь Х.Ут хамааралтай гэж бичээд гаргаад ирсэн. Гэтэл яагаад хамааралтай талаар тайлбарласан нотлох баримт байхгүй. Бие биенийгээ дэмжсэн байдал хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Тухайн цаг хугацаанд өвчтэй байсан эсвэл Төрийн албан хаагчдын эмнэлэгт үзүүлсэн баримтыг үндэслэлгүй хууль бус худлаа  нэхэмжлэгчид энэ нөхцөл байдал үүсээгүй ямар нэгэн байдлаар эмнэлгийг бичиг баримт худлаа байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байгаа. Д.У ын хувьд тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг ярьж болохгүй. Хариуцагчийн хувьд 3, 4 үүлээ орж ирээд нэг эмэгтэй рүү дайраад нэг эмэгтэйг ажилгүй болгох нь  хэн нэгэнд ашигтай байгаа юм шиг байна. Хийх ёстой ажлыг хийдэггүй хэлж байна. Тэгвэл яагаад энэ хүнийг нягтлан бодогчоор ажиллуулсан бэ? гэдэг асуудал байна. Болохгүй байгаа талаар Нийслэлийн О б е гт мэдэгдэх ёстой. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах  тухай тушаал өөрөө хууль бус гарсан. Энэ нь өөрөө нотлогдож байгаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаал гарсан байхад энэ хүнд хэлэлгүй 2019 оны 01 дүгээр сарын 23-нд Б/09 тоот тушаалыг гаргаад цалин хөлсийг 20 хувиар бууруулсан. Бууруулсан шалтгаан нь утсаа аваагүй гэж хэлсэн. Сахилгын шийтгэл оногдуулж байгаа бол сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийлгүйгээр энэ хоёр тушаалыг гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 01 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалыг шүүхээс баримт гаргуулахаар очихоор энэ тушаалыг гаргаад өгдөг. Хууль бусаар гаргасан тушаал гэж үзэх боломжтой. Хоёр шаардлагын талаар ямар нэгэн хариу тайлбар хэлэхгүй байгааг би хариуцагч нар шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч О б е г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.У нь нэхэмжлэлдээ “Ажиллаж байх хугацаанд ажлаа хуулийн дагуу ямар нэгэн дутагдалгүйгээр хийж ирсэн...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах болсон шалтгаан нь: Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газраас нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг 2019 оны 2 дугаар сарыг дуустал хийсэн байна.

Тус газрын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 374 дүгээр албан бичгээр ирүүлсэн Сонгинохайрхан дүүгийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төслийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай санал дүгнэлт” гарсан бөгөөд 109,368,600 /нэг зуун есөн сая гурван зуун жаран найман мянга зургаан зуу/ төгрөгийн “Зөвлөмж”, 256,600 /хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн “Акт”, 814,305,500 /найман зуун арван дөрвөн сая гурван зуун таван мянга таван зуу/ төгрөгийн “Албан шаардлага”, нийт 923,930,700 /есөн зуун хорин гурван сая есөн зуун гучин мянга долоон зуу/ төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байдаг.

Дээрх аудитын дүгнэлттэй холбогдуулан Үндэсний аудитын газрын нийслэл дэх Төрийн аудитын газар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар албан бичгээр С д О б х “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан тул төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт хариуцлага тооцож, хариу мэдэгдэх талаар О б е гт хандсан байна.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газраас нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар болон нягтлан бодогчоор ажиллах чадваргүй талаар дүгнэж байсан болно.

Дээрх үүссэн нөхцөл байдал, зөрчлийн хэлбэрээс шалтгаалан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, дэд ахлагч Х.Ут Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан халах сахилгын шийтгэл оногдуулахаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т заасан хэлбэрээр явуулсан байна. Уг арга хэмжээг О б е г ын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, хуулийн тасгийн өргөдөл, гомдол хариуцсан хуулийн мэргэжилтэн, дэслэгч Г.А******* хуулийн хүрээнд явуулж, Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу “халах” сахилгын арга хэмжээ ногдуулах захиргааны актын төслийг танилцуулж, санал хүсэлтийг нь авахад ойлгож, зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Сонсох арга хэмжээг авч байхад өөрийгөө өвчтэй талаар мэдэгдээгүй болно. Хэрвээ дэд ахлагч Х.Уийг өвчтэй байсныг мэдсэн тохиолдолд өвчтэй байх хугацаанд нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авахгүй байх бүрэн боломжтой байсан болно. Учир нь О б е г ын даргын тушаалыг боловсруулан гарахад тухайн тушаалын төслийг “Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас”-ны хамт Тэргүүн дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, Хуулийн зөвлөх гэсэн албан тушаалтнууд хянасны үндсэнд тушаал гардаг болно.

О б е г ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалд “3. Сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлийн О б е г ын дэргэдэх салбар зөвлөлд гомдлоо гаргах эрхтэйг дурдсугай” гэж заасан байдаг бөгөөд Нэхэмжлэгч нь энэ арга хэмжээний дагуу гомдол гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “...гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” нөхцөл байдал үүссэн бөгөөд энэхүү арга хэмжээг аваагүй болно.

Дэд ахлагч Х.У нь шүүхэд гаргасан эмнэлгийн магадлагааг өнөөг хүртэл С д О б хт гаргаж өгөөгүй байх бөгөөд 2019 оны 3, 4 дүгээр сард түүнийг бүтэн ажилласан гэж цагийн бүртгэл хийсэн, түүнийг өөрөө хянаж зөвшөөрсөн, үүнтэй холбогдуулан 3 дугаар сарын цалинг бүтэн авснаас гадна, хоол, унааны мөнгийг бүтэн авсан байдаг.

Мөн О б е г ын даргын 2019 оны Б/327 дугаар тушаалаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс халах өдөр хүртэлх хугацаанд ажилласнаар цалин, хөлсөө авсан нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа нь түүнийг өвчтэй байсан гэх үндэслэлгүй тул тул Х.Уийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү.гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх томилогдсоноос хойш урд талын хүнтэй ажил хүлээлцэхэд тухайн үед би нягтлан бодогч амар ажил биш бүх зүйл хууль дүрэмтэй гэж хэлж байсан. Та мэдэхгүй зүйл байгаа бол хэлээрэй гэж байсан. Утсаар бидэнд тухайн албан хаагчид гомдол ирдэг байсан. Бичгээр  надад хандаж байгаагүй.  Тухайн үед нь та нар албан ёсоор бичгээр хандаарай гэж хэлж байсан. Утсаар хүлээж авахгүй гэж хэлж байсан. Энэ байдлыг сонсоод байсан учир өөрт нь хэлж байсан. Нэхэмжлэгч бид хоёр дандаа амаараа ярьж байсан. Бид тэр үед нягтлан бодогч нарын сургалтыг Багануур дүүрэгт хийж байсан. Нэхэмжлэгчийг зайлшгүй оролцуулаарай гэж хэлсэн. Сургалтанд нягтлан бодогчийн бүхий л ажлыг зааж дүгнэлт хийдэг. Бид алдаа оноогоо ярилцаж байсан. Энэ бүгдийг нэхэмжлэгч сонсож байсан. Жилийн эцэс болоод аудитор очсон. Энэ хугацаанд эндээс хоёр удаа ахлах нягтлан бодогч явуулж байсан. Энэ үед нэхэмжлэгч би ажилтай байна гэж хэлсэн. Улмаар ямар ч зааварчилгаа өгөх боломж олгоогүй. 11 сарын сүүлээр ерөнхий газрын даргад мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч үнэхээр болохгүй талаар мэдэгдсэн. Бид наана нь зөндөө уулзаж байсан. Хувь хүн өөрөө муу хүн биш. Ганцхан туршлага дуудсан. Ерөөсөө тогтвортой сууж хүлээж авдаггүй. Жилийн эцэст аудитор над руу ярьсан. Танай хүн баримтаа авчирч өгөхгүй байна гэж хэлсэн. Бид нар 3 нярав оруулж суулгаад хүчээр тайлан гаргаж байсан. Гүйлгээнд өгөх ёстой мөнгийг өгөхгүй, гүйлгээнд зарцуулалтыг хийж чадахгүй байсан.

Бид хажуудаа суулгаад мэргэжил арга зүйн зөвлөгөөг зааж өгсөн. Гүйлгээ хаах гэж байхад бид гүйлгээ хийж байсан. Гүйлгээний дараа анхан шатны бичиг баримтыг бүрдүүлээд тайлагнах ёстой байсан. Гэтэл тэр бүрдлээ ч гэсэн хийгээгүй. 15,000,000 төгрөгийн асуудалд оруулсан. Мөнгө байгаа юу? гэвэл байсан. Гэтэл 15,000,000 төгрөгийн хаалт үүсгэсэн. Дараа жилийн аудиторын зөрчилд нөлөөлж байгаа. Мөн тооллогын асуудал ерөөсөө хийгдээгүй байсан. Тооллого хийхгүй тайлан гарна гэж байхгүй. Тайлан гаргахад юу ч хийгээгүй байсан. 2, 3 хоног бид нар өмнөөс нь хийгээд бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Гэтэл үдсэн баримт байхад аудитын газарт үзүүлээгүй.  3,2 тэрбум төгрөгийн зөрчил тавиад танайхыг үзэхгүй татгалзана гэдэг хариу өгсөн. Улсын хэмжээнд үзүүлэх тайлан зөрчил болж хувирсан. Ингээд бид ярилцсаны дараа тооллогын асуудлыг хасуулсан. Ингээд дахин үнэлгээний асуудал гарч ирсэн. Дахин үнэлгээг 12 дугаар сарын 31-нд дуусгавар болгон гэж заасан байсан. Дахин үнэлгээг мөн баталгаажуулж хийгээгүй. Ямар ч байсан зөрчил гаргасан. 923,700,000 төгрөгийн зөрчил тавигдаж Нийслэлийн Онцгой байдлын газар хязгаарлалттай дүгнэлт гаргаж шат шатны дарга нар хариуцлага хүлээлгэсэн. Өвчтэй байсан тул хариуцлага хүлээлгэх асуудал хойшилж байсан. Бид саналыг өөрийнхөө газрын даргад тавиад газрын дарга дээшээ уламжилсан байдаг.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.У О б е г ын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/1164 дүгээр тушаалаар Нийслэлийн С д О б хт нягтлан бодогчоор, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар мөн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилогдож, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалаар төрийн албанаас халагдсан.

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдлийг олгуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09, 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Х.Уийн О б е г ын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдлыг тус салбар зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн цалингийн карт, ажлын цагийн тооцооны хүснэгтэд Х.У 2019 оны 3 дугаар сар, 4 дүгээр сарын эхний хагаст бүтэн ажилласнаар бүртгэгдэж, цалин олгогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Х.У өвчний магадлагааг байгууллагадаа ирүүлээгүй”, нэхэмжлэгчийн “...магадлагаа сунгагдсан тул аваачиж өгөөгүй байсан, гэртээ ажлаа хийж байсан” гэх тайлбараар нэхэмжлэгч Х.Уийн “...эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас халсан” гэх тайлбар үндэслэлгүй.

            Нэхэмжлэгчээс “... хэлтсийн барилга байгууламжийг дахин үнэлгээгээр үнэлж, данс бүртгэлд тусгах, тооллого хийх нь миний үүрэг биш нярав томилоогүй байснаас хийгдээгүй, хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгө, газар Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэлтэй байдаг.” гэж тайлбарласан боловч нийслэлийн бусад дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд газар эзэмших эрхийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч, гэрээ, гэрчилгээг авсан талаарх хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтууд, мөн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/35, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/40, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний Б/16 дугаар тушаалаар няраваар томилсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах ажил үүрэгт хамаарч байна.

            О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалаар Х.Уийг төрийн албанаас халах шийдвэрийн төслийг тус газрын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч Г.А******* 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Х.Уийн 99******* дугаарын утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд тушаалыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Х.Ут хүргүүлсэн талаар О б е г, Нийслэлийн онцгой байдлын газрын албан бичгийн бүртгэлд тус тус тэмдэглэгджээ.

            Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/48 дугаар албан шаардлага болон 01/20 дугаар төлбөр барагдуулах актаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй, хөрөнгийн тооллого зохион байгуулаагүй, кассын тайлан хийгээгүй, банкны үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, байр ашиглалтын төлбөрийг орлогоор бүртгээгүй, шатахууны зарцуулалтын тооцоог хянаж, зардалд бүртгээгүй зэрэг зөрчлүүдийг арилгаж, биелэлтийг 2019 оны 5 дугаар сарын 25-ны дотор Нийслэл дэх Төрийн аудитын газарт ирүүлэх, тушаал шийдвэргүй олгосон 256550 төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлэхийг хэлтсийн дарга, нягтлан бодогч нарт даалгасан бөгөөд уг шаардлага, актыг Х.У зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

            Түүнчлэн уг Аудитын газраас О б е гт хүргүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар албан бичгээр  “... Аудитаар С д О б х “хязгаарлалттай санал дүгнэлт” авсан тус төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналыг хүргүүлж байна. Төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт хариуцлага тооцож, хариу мэдээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх”-ийг мэдэгджээ.

            Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1492 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 923,9 сая төгрөгийн зөрчлийн 98,6 хувь буюу 911,5 сая төгрөгийн зөрчил Х.Уийг нягтлан бодогчоор ажиллах хугацаанд хамаарч байгааг тодорхойлж ирүүлсэн.

            Үүнд:

            1. Улаанбаатар хотын банкин дахь кассын дансны тайланг хийгээгүй 12,978.40 төгрөгийн

            2. Гамшиг ослын томилолтын мөнгийг харилцахаар дамжуулан албан хаагчдын данс руу шилжүүлэхдээ кассаас бэлнээр гарснаар гүйлгээг хийж тайлагнасан 63,376.50 төгрөгийн

            3. Мөнгөн хөрөнгийн журналаас түүвэрлэхэд анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу гүйлгээ хийсэн 6,780.10 төгрөгийн

            4. Арилжааны банкны нярвын дансны үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй 6,626.00 төгрөгийн

            5. Нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийг данс бүртгэлд тайлагнаж тусгаагүй 489.5 төгрөгийн

            6. Жилийн эцсийн тайлангаар 4,768.1 мянган төгрөгийн авлага, 15,562.6 мянган төгрөгийн өглөгтэй, түүнийгээ тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй 20,330.70 төгрөгийн

            7. О б е г ын санхүүжилтээр түлш, халаалт, цахилгааны төлбөрийг хааж, зардлаар бүртгэсэн 8,153.00 төгрөгийн

            8. Барилга байгууламжийг дахин үнэлгээгээр үнэлж, данс бүртгэлд тусгаагүй 792,725.90 төгрөгийн нийт 911,460.10 төгрөгийн зөрчил Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Уийн үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэжээ.

О б е г ын даргын  2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалаар Х.Ут Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” үүргээ биелүүлээгүй Х.Ут мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж заасны дагуу 48 дугаар зүйлийн 48.1.З-т заасан “төрийн албанаас халах;” сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгч Х.Уийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Иймээс нэхэмжлэгч Х.Уийн О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдлийг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.Ут сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй тул уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус хэлтсийн нягтлан бодогч Х.Ут 2 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч Х.У 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр цалин бодохдоо мэдсэн талаараа мөн тушаалын дагуу цалинг суутган бодсон талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

             Ингээд нэхэмжлэгч Х.Уийн О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдлийг олгуулах,  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.Ут сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.Ут сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан хуулийн нэхэмжлэгч Х.Уийн гаргасан О б е г ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдлийг олгуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.Ут сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч Х.Ут сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН