Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/27 |
Огноо | 2022-02-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0036/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэррүүлэх саналтай ирүүлсэн Э.С-д холбогдох 2139000000283 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Снь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг хуучин тоосгоны үйлдвэрийн хашаан дотор 2021 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч П.О-г “дүүгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар цэнхэр өнгийн сэнжтэй аягаар П.О-гийн толгойн орой хэсэгт 1 удаа цохиж түүний биед толгойн орой хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч П.О-гийн өгсөн: “...Би нөхөр С-ийн хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төвд ажил хийх гэж ирээд 10 гаран хонож байна. Нөхөр бид хоёртой хамт миний дүү Доржготов эхнэр Номинтуулын хамт ажиллаж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд байх гэртээ ирсэн. Ажлаа тараад харих замдаа би дэлгүүрээс 750 граммын “Хараа” архи авсан. Гэртээ ирээд бид нар хоолоо хийж идчихээд сууж байтал гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд манай гэрийн баруун талд байдаг хамт ажилладаг Мөнхөө ахыг сураглаж орж ирэхээр нь баруун талын гэр гээд заагаад явуулсан. Манай нөхөр С, дүү Доржготов, түүний эхнэр Номинтуул нарын хамт миний авсан “Хараа” архийг задлаад ууж эхэлж байхад Мөнхөө ах эхнэр хүүхэд, найзын хамт манай гэрт 750 граммын 1 шил, 500 граммын 1 шил “Хараа” архитай орж ирээд бид нар хамт архинуудаа уугаад дуусгахад манай дүү Доржготов, эхнэр Номинтуул хоёр бид нарт архи авч өгнө гээд Номинтуул бид хоёр хамт дэлгүүр явж 500 граммын 2 ширхэг “Хараа” архи авчраад эхний шилтэй архиа бүгдээрээ ууж байтал дүү Доржготов эхнэр Номинтуултай маргалдаад байхаар нь би нас насаараа ууя гэж хэлээд дүү Доржготовыг эхнэр Номинтуултай гэрт үлдээгээд бид нар баруун талын гэр болох Мөнхөө ахын гэрт орж сууж байгаад эргээд өөрсдийнхөө зүүн гэрт орж ирэхэд дүү Доржготов унтаж байсан. Номинтуул сэрүүн байсан. Манай гэрт Мөнхөө ах эхнэр хүүхэд, найзтайгаа орж ирчихээд буцаад гарахад Номинтуул хамт гарсан. Энэ үед манай нөхөр С манай дүү Доржготовыг загнаад шилэн хүзүүн дээр нь гараараа цохиод байхаар нь чи боль гээд дундуур нь ортол манай нөхөр С намайг үсдэж унагаагаад миний толгой дээрээс хатуу зүйлээр нэг удаа цохисон. Би толгойгоо гараараа дарахад миний гарын салаагаар цус ихээр урсаж гарч эхэлсэн. Тэрнээс хойш би болсон явдлыг санахгүй байна... Манай нөхөр С-ийн согтолтын хэмжээ их байсан... Манай нөхөр С намайг дүү Доржготовыг өмөөрлөө гээд газар үсдэж унагаагаад толгойн дээрээс хатуу зүйлээр нэг удаа цохисон. Цэнхэр өнгийн сэнжтэй шаазан аяга хагарсан байсан тэр аягаар цохисон байх гэж бодож байна. Урьд өмнө нь манай нөхөр С намайг цохиж зодож байсан удаа байхгүй... Миний толгойны баруун дээд талд язарсан шарх үүссэн. Дээрх шарханд 3 ширхэг оёдол тавьсан. Надад өөр гэмтэл шарх учраагүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
2. Гэрч П.Доржготовын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сард ирж Баатархүү гэх хүний ахалж байгаа бригадад орж үерийн далангийн хавтан хийх ажил хийж байгаа. Надтай хамт хүргэн ах С эгч О, эхнэр Номинтуул, Мөнхсүрэн нартай хамт ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагт ажлаа тараад С, О, Мөнхсүрэн, Номинтуул нарын хамт Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд байх гэр рүүгээ явах замд О эгч, С ах хоёр хүнсний дэлгүүр ороод 750 граммын Хараа, пүнтүүз авсан. Хашаандаа очиход би С, О, Номинтуул нарын хамт өөрийнхөө гэр рүү, Мөнхсүрэн нь манай гэрийн баруун талд байрлах гэртээ орсон. Бид нар хоолоо хийж идчихээд дэлгүүрээс авсан Хараа архиа задлаад уугаад сууж байтал Мөнхсүрэн ах, эхнэр, хүүхдүүд, найз Наранхүүгийн хамт 750 граммын, 500 граммын шилтэй 2 ширхэг Хараа архитай манай гэрт орж ирсэн. Тэгээд бид нар бөөндөө байсан архиа уугаад дуусгасан. Номинтуул бид хоёр гэрт байсан хүмүүст архи авч өгөхөөр болоод Номинтуул О эгчтэй хамт яваад 500 граммтай Хараа гэх нэртэй 2 шил архи авчирсан. 1 шил архийг нь задлаад ууж байгаад Номинтуул бид хоёрыг гэрт үлдээгээд бусад хүмүүс гэрээс гарсан. Тэгээд би эхнэр болох Номинтуултай хамт унтсан. Би их согтсон байсан болохоор цаашаа юу болсон талаар мэдээгүй. Шөнө дунд намайг сэрэхэд эхнэр болох Номинтуул байхгүй байсан. Тэгээд эхнэрээ хайгаад Мөнхсүрэн ахын эхнэрээс манай эхнэр хаана байгаа бол гэж асуухад О эгч чинь С ахад чинь зодуулаад цагдаа явсан гэж хэлсэн...С ах манай эгч Отай гэр бүл болсон цагаасаа хойш цохиж зодож байхыг харж байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-н 21 тал /
3. Гэрч Ц.Номинтуулын өгсөн: “...Би нөхөр Доржготовын хамт Улаанбаатар хотоос 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төвд ирсэн. Би нөхөр Доржготов, хадам эгч О, түүний нөхөр С нарын хамт явган хүний замын хавтан хийх ажил хийж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад өөрсдийнхөө байрлаж байгаа гэрт ирээд пүнтүүзтэй шөл хийж идчихээд сууж байтал гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд Мөнхөө ахын гэрийг асуухаар нь баруун талын гэр гээд заагаад гаргасан. Тэгээд орой 20 цагийн орчим манай нөхөр Доржготов, хадам эгч О, түүний нөхөр С бид дөрөв ажлаа тараад ирэхдээ О эгчийн дэлгүүрээс авсан 750 граммын “Хараа” архийг уугаад юм яриад сууж байтал манай баруун гэрт байдаг хамт ажилладаг Мөнхөө ах эхнэр хүүхэд болон найзынхаа хамт 750 граммын 1 шил, 500 граммын 1 шил “Хараа” архитай орж ирээд бид нар бөөндөө архиа уугаад дуусгасан. О эгч бид хоёр дэлгүүр явж 500 граммын 2 ширхэг “Хараа” архи авчраад уугаад сууж байхад О эгч нас насаараа ууя гээд нөхөр бид хоёрыг гэрт үлдээгээд тэд нар бөөндөө Мөнхөө ахын гэрт орцгоосон. Тэгээд удалгүй бүгдээрээ эргэж орж ирчихээд Мөнхөө ах эхнэр хүүхэд, найзтайгаа буцаад гарахаар нь би цуг гараад Мөнхөө ахын гэрт ороод сууж байтал миний араас О эгчийн толгойн баруун дээд талаас цус гарчихсан орж ирээд утсаа өгчих Баатараа ахтай яръя С намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би утсаа өгөөгүй юм. Тэгээд байж байтал Баатархүү ах эхнэртэйгээ ирсний дараа эмнэлгийн машин ирээд О эгчийг аваад явсан. Би Мөнхөө ахын гэрээс гараад зүүн гэрт ороход гэрийн зүүн урд талд хулдаасан дээр цус ихээр гарсан, цусны хажуу талд цэнхэр эрээн өнгийн сэнжтэй шаазан аяга хагарчихсан хэвтэж байсан. Гэрт С ах манай нөхөр Доржготов хоёр байж байсан. С ах гэрийн зүүн талын багана, усны төмөр савыг чулуудаад агсан тавиад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд С ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25 тал /
4. Гэрч Г.Мөнхсүрэнгийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд сахиул хийдэг. 2021 оны 09 дүгээр сараас Баатархүү гэх хүний ахалж байгаа бригадад орж үерийн далангийн хавтан хийх ажил хийж байгаа. Надтай хамт С, О, Доржготов, Номинтуул нар хамт ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагт ажлаа тараад С, О, Доржготов, Номинтуул нарын хамт Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд байх гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явах замд О, С хоёр хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүр ороод ямар зүйл авсныг нь би мэдээгүй. Хашаандаа очоод би өөрийнхөө гэр рүү, С, О, Доржготов, Номинтуул нар манай гэрийн зүүн талд байх гэртээ орсон. Манай найз Наранхүү 750 граммын 500 граммын шилтэй 2 ширхэг архитай манай гэрт ирсэн. Тэгээд би Наранхүү найзынхаа авч ирсэн архийг хамт ажилладаг зүүн гэрийн хүмүүстэй хувааж ууя гэж бодоод Наранхүү найз, эхнэр хүүхдүүдийн хамт зүүн гэрт ороход С, О, Доржготов, Номинтуул нар 750 граммын Хараа нэртэй архи задлаад ууж байсан. Тэгээд бид нар бөөндөө нийлээд байсан архинуудаа уугаад дуусгахад Номинтуул, Доржготов хоёр гэрт байсан хүмүүст архи авч өгөхөөр болоод Номинтуул, Отай хамт яваад 500 граммтай Хараа гэх нэртэй 2 шил архи авчирсан. 1 шил архийг нь задлаад ууж байгаад Доржготов, Номинтуул хоёрыг зүүн гэрт үлдээгээд бусад хүмүүс нь манай гэрт ороод архи ууж байгаад хэсэг хугацааны дараа бөөндөө зүүн гэрт ороход Доржготов унтаж байсан. Номинтуул сэрүүн байсан. Тэгээд би эхнэр, хүүхдийн хамт өөрийнхөө гэрт ороход Номинтуул цуг манай гэрт хамт ороод байж байтал Огийн толгой дээрээс цус гарсан байдалтай гэрт орж ирсэн. Орж ирээд манай нөхөр намайг зодчихлоо цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 30 тал /
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №513 дугаартай: “...П.О-гийн биед толгойн орой хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 48-49 тал/
6. Яллагдагчаар Э.С-ийн өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 70 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Э.Снь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг хуучин тоосгоны үйлдвэрийн хашаан дотор 2021 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим согтуугаар хамтран амьдрагч П.О-гийнтолгойн орой хэсэгт аягаар цохиж язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.О-гийнөгсөн: “...Би нөхөр С-ийн хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төвд ажил хийх гэж ирээд 10 гаран хонож байна. Нөхөр бид хоёртой хамт миний дүү Доржготов эхнэр Номинтуулын хамт ажиллаж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд байх гэртээ ирсэн. Ажлаа тараад харих замдаа би дэлгүүрээс 750 граммын “Хараа” архи авсан. Гэртээ ирээд бид нар хоолоо хийж идчихээд сууж байтал гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд манай гэрийн баруун талд байдаг хамт ажилладаг Мөнхөө ахыг сураглаж орж ирэхээр нь баруун талын гэр гээд заагаад явуулсан. Манай нөхөр С, дүү Доржготов, түүний эхнэр Номинтуул нарын хамт миний авсан “Хараа” архийг задлаад ууж эхэлж байхад Мөнхөө ах эхнэр хүүхэд, найзын хамт манай гэрт 750 граммын 1 шил, 500 граммын 1 шил “Хараа” архитай орж ирээд бид нар хамт архинуудаа уугаад дуусгахад манай дүү Доржготов, эхнэр Номинтуул хоёр бид нарт архи авч өгнө гээд Номинтуул бид хоёр хамт дэлгүүр явж 500 граммын 2 ширхэг “Хараа” архи авчраад эхний шилтэй архиа бүгдээрээ ууж байтал дүү Доржготов эхнэр Номинтуултай маргалдаад байхаар нь би нас насаараа ууя гэж хэлээд дүү Доржготовыг эхнэр Номинтуултай гэрт үлдээгээд бид нар баруун талын гэр болох Мөнхөө ахын гэрт орж сууж байгаад эргээд өөрсдийнхөө зүүн гэрт орж ирэхэд дүү Доржготов унтаж байсан. Номинтуул сэрүүн байсан. Манай гэрт Мөнхөө ах эхнэр хүүхэд, найзтайгаа орж ирчихээд буцаад гарахад Номинтуул хамт гарсан. Энэ үед манай нөхөр С манай дүү Доржготовыг загнаад шилэн хүзүүн дээр нь гараараа цохиод байхаар нь чи боль гээд дундуур нь ортол манай нөхөр С намайг үсдэж унагаагаад миний толгой дээрээс хатуу зүйлээр нэг удаа цохисон. Би толгойгоо гараараа дарахад миний гарын салаагаар цус ихээр урсаж гарч эхэлсэн. Тэрнээс хойш би болсон явдлыг санахгүй байна... Манай нөхөр С-ийн согтолтын хэмжээ их байсан... Манай нөхөр С намайг дүү Доржготовыг өмөөрлөө гээд газар үсдэж унагаагаад толгойн дээрээс хатуу зүйлээр нэг удаа цохисон. Цэнхэр өнгийн сэнжтэй шаазан аяга хагарсан байсан тэр аягаар цохисон байх гэж бодож байна. Урьд өмнө нь манай нөхөр С намайг цохиж зодож байсан удаа байхгүй... Миний толгойны баруун дээд талд язарсан шарх үүссэн. Дээрх шарханд 3 ширхэг оёдол тавьсан. Надад өөр гэмтэл шарх учраагүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Гэрч П.Доржготовын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сард ирж Баатархүү гэх хүний ахалж байгаа бригадад орж үерийн далангийн хавтан хийх ажил хийж байгаа. Надтай хамт хүргэн ах С эгч О, эхнэр Номинтуул, Мөнхсүрэн нартай хамт ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагт ажлаа тараад С, О, Мөнхсүрэн, Номинтуул нарын хамт Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд байх гэр рүүгээ явах замд О эгч, С ах хоёр хүнсний дэлгүүр ороод 750 граммын Хараа, пүнтүүз авсан. Хашаандаа очиход би С, О, Номинтуул нарын хамт өөрийнхөө гэр рүү, Мөнхсүрэн нь манай гэрийн баруун талд байрлах гэртээ орсон. Бид нар хоолоо хийж идчихээд дэлгүүрээс авсан Хараа архиа задлаад уугаад сууж байтал Мөнхсүрэн ах, эхнэр, хүүхдүүд, найз Наранхүүгийн хамт 750 граммын, 500 граммын шилтэй 2 ширхэг Хараа архитай манай гэрт орж ирсэн. Тэгээд бид нар бөөндөө байсан архиа уугаад дуусгасан. Номинтуул бид хоёр гэрт байсан хүмүүст архи авч өгөхөөр болоод Номинтуул О эгчтэй хамт яваад 500 граммтай Хараа гэх нэртэй 2 шил архи авчирсан. 1 шил архийг нь задлаад ууж байгаад Номинтуул бид хоёрыг гэрт үлдээгээд бусад хүмүүс гэрээс гарсан. Тэгээд би эхнэр болох Номинтуултай хамт унтсан. Би их согтсон байсан болохоор цаашаа юу болсон талаар мэдээгүй. Шөнө дунд намайг сэрэхэд эхнэр болох Номинтуул байхгүй байсан. Тэгээд эхнэрээ хайгаад Мөнхсүрэн ахын эхнэрээс манай эхнэр хаана байгаа бол гэж асуухад О эгч чинь С ахад чинь зодуулаад цагдаа явсан гэж хэлсэн...С ах манай эгч Отай гэр бүл болсон цагаасаа хойш цохиж зодож байхыг харж байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-н 21 тал /
Гэрч Ц.Номинтуулын өгсөн: “...Би нөхөр Доржготовын хамт Улаанбаатар хотоос 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төвд ирсэн. Би нөхөр Доржготов, хадам эгч О, түүний нөхөр С нарын хамт явган хүний замын хавтан хийх ажил хийж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад өөрсдийнхөө байрлаж байгаа гэрт ирээд пүнтүүзтэй шөл хийж идчихээд сууж байтал гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд Мөнхөө ахын гэрийг асуухаар нь баруун талын гэр гээд заагаад гаргасан. Тэгээд орой 20 цагийн орчим манай нөхөр Доржготов, хадам эгч О, түүний нөхөр С бид дөрөв ажлаа тараад ирэхдээ О эгчийн дэлгүүрээс авсан 750 граммын “Хараа” архийг уугаад юм яриад сууж байтал манай баруун гэрт байдаг хамт ажилладаг Мөнхөө ах эхнэр хүүхэд болон найзынхаа хамт 750 граммын 1 шил, 500 граммын 1 шил “Хараа” архитай орж ирээд бид нар бөөндөө архиа уугаад дуусгасан. О эгч бид хоёр дэлгүүр явж 500 граммын 2 ширхэг “Хараа” архи авчраад уугаад сууж байхад О эгч нас насаараа ууя гээд нөхөр бид хоёрыг гэрт үлдээгээд тэд нар бөөндөө Мөнхөө ахын гэрт орцгоосон. Тэгээд удалгүй бүгдээрээ эргэж орж ирчихээд Мөнхөө ах эхнэр хүүхэд, найзтайгаа буцаад гарахаар нь би цуг гараад Мөнхөө ахын гэрт ороод сууж байтал миний араас О эгчийн толгойн баруун дээд талаас цус гарчихсан орж ирээд утсаа өгчих Баатараа ахтай яръя С намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би утсаа өгөөгүй юм. Тэгээд байж байтал Баатархүү ах эхнэртэйгээ ирсний дараа эмнэлгийн машин ирээд О эгчийг аваад явсан. Би Мөнхөө ахын гэрээс гараад зүүн гэрт ороход гэрийн зүүн урд талд хулдаасан дээр цус ихээр гарсан, цусны хажуу талд цэнхэр эрээн өнгийн сэнжтэй шаазан аяга хагарчихсан хэвтэж байсан. Гэрт С ах манай нөхөр Доржготов хоёр байж байсан. С ах гэрийн зүүн талын багана, усны төмөр савыг чулуудаад агсан тавиад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд С ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25 тал /
Гэрч Г.Мөнхсүрэнгийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд сахиул хийдэг. 2021 оны 09 дүгээр сараас Баатархүү гэх хүний ахалж байгаа бригадад орж үерийн далангийн хавтан хийх ажил хийж байгаа. Надтай хамт С, О, Доржготов, Номинтуул нар хамт ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагт ажлаа тараад С, О, Доржготов, Номинтуул нарын хамт Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах хуучин тоосгоны үйлдвэрийн хашаанд байх гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явах замд О, С хоёр хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүр ороод ямар зүйл авсныг нь би мэдээгүй. Хашаандаа очоод би өөрийнхөө гэр рүү, С, О, Доржготов, Номинтуул нар манай гэрийн зүүн талд байх гэртээ орсон. Манай найз Наранхүү 750 граммын 500 граммын шилтэй 2 ширхэг архитай манай гэрт ирсэн. Тэгээд би Наранхүү найзынхаа авч ирсэн архийг хамт ажилладаг зүүн гэрийн хүмүүстэй хувааж ууя гэж бодоод Наранхүү найз, эхнэр хүүхдүүдийн хамт зүүн гэрт ороход С, О, Доржготов, Номинтуул нар 750 граммын Хараа нэртэй архи задлаад ууж байсан. Тэгээд бид нар бөөндөө нийлээд байсан архинуудаа уугаад дуусгахад Номинтуул, Доржготов хоёр гэрт байсан хүмүүст архи авч өгөхөөр болоод Номинтуул, Отай хамт яваад 500 граммтай Хараа гэх нэртэй 2 шил архи авчирсан. 1 шил архийг нь задлаад ууж байгаад Доржготов, Номинтуул хоёрыг зүүн гэрт үлдээгээд бусад хүмүүс нь манай гэрт ороод архи ууж байгаад хэсэг хугацааны дараа бөөндөө зүүн гэрт ороход Доржготов унтаж байсан. Номинтуул сэрүүн байсан. Тэгээд би эхнэр, хүүхдийн хамт өөрийнхөө гэрт ороход Номинтуул цуг манай гэрт хамт ороод байж байтал Огийн толгой дээрээс цус гарсан байдалтай гэрт орж ирсэн. Орж ирээд манай нөхөр намайг зодчихлоо цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 30 тал /
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №513 дугаартай: “...П.О-гийн биед толгойн орой хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 48-49 тал/
Яллагдагчаар Э.С-ийн өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 70 тал/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Э.Сийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг /хх-н 104 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.С-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагархай аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйрүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг /200.000, 200.000, 85.000 гэсэн дарааллаар/ төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биерүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагархай аягыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэг битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биерүүлэх хүртэл шүүгдэгч Э.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ