Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

2022.02.07                                                        2022/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0038/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                                      Г.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г.М-т холбогдох 2239000060046 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны гадна Г.Б-тэй маргалдаж хавсарч унагаан, өшиглөсний улмаас Г.Б-ийн баруун хөлийн шаант ясны хэсгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1. Хохирогч Г.Б-ийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз Ган-Эрдэнэ гэдэг залуугийн гэрт хамт архи ууж байгаад тэдний гэрээс гарч оройн 23 цагийн орчин ганцаараа Бахабек гэдэг найзынхаа гэрт очсон юм. Тэдний гэрт ороход Бахабек болон МДоржсүрэн нар архи уугаад сууж байхаар нь би хамт уусан. Архи уугаад сууж байх үед Мбид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгтэл М гадаа гараад намайг хавсарч /хөл ташиж/ унагаад дээрээс минь өшиглөөд байсан. Тэр үед манай төрсөн дүү Г.Эрдэнэхүү ирж салгасан... Бахатбекийн гэрээс М бид хоёр гарч байхад орцны үүдэнд М намайг заамдаж байгаад ташиж унагаад зүүн хөл рүү 2 удаа баруун хөл рүү нэг удаа цээж рүү нэг удаа өшиглөсөн. Манай дүү, ээж хугарчихлаа гэж хэлэхэд М чи муу битгий жүжиглээд бай бос гэж хэлээд хугарсан хөл рүү минь дахин өшиглөсөн... Миний баруун хөлийн шилбэний бүдүүн нарийн 2 яс хугарсан, зүүн хөлийн өвдөгт зөөлөн эдийн гэмтэл үүссэн, цээжний зүүн хэсэгт мөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Одоо зүүн хөлдөө хагалгаа хийлгэж 2 төмөр суулгаад байна... Миний биед Г.М-ээс өөр хүн халдсан зүйл байхгүй. Тухайн үед миний дүү Г.М-ийг  салгаад намайг эмнэлэгт хүргэж өгсөн... Г.М архи уухаараа нэлээд агсан тавьдаг хүн байгаа. Тухайн өдөр би түүн рүү элдэв зүйл яриагүй, согтуу байсан учраас үл ойлголцож маргалдсан... Миний хөл хугарч хагалгаанд ороход нэлээд хэмжээний зардал гарч байна. Г.М гэх хүнээс өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж эмчилгээний зардлаа хийнэ...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

 

2. Гэрч Г.Эрдэнэхүүгийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой өвөл идшээ бэлтгэх зорилгоор өөрийн ээж Цэвэлмаагийн гэрт Бэрх тосгон 69-р байр 2-15 тоотод очсон юм. Тэр өдрөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө ээжийнхээ гэрт амарч байхад ээж маань 1 цагийн орчимд над руу залгаад ах чинь 63 дугаар байранд  архи ууж байна гэж байна, чи хүрээд ир хоёулаа ахыг чинь аваад явъя гэхээр нь би  63 дугаар  байрны үүдэнд очиход манай ах Г.Б  газар хэвтээд миний хөл хугарсан байна гээд орилоод хэвтэж  байсан, энэ үед Г.Мбитгий жүжиглээд бай, босооч гээд баруун хөлийн шилбэ рүү нь намайг хорихын завдалгүй өшиглөсөн, тэгээд би Г.М-ийг  салгаж холдуулаад ахыгаа эмнэлэгт хүргэж өгөхөд эмч нар яаралтай Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж зураг авхуул гэхээр нь  тэр шөнөдөө ахыгаа  авч аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд  баруун хөлийнх нь шилбэний  2 яс няцарч хугарсан байсан учраас Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд оруулсан... Намайг очиход миний ах Г.Б , Г.М, миний ээж Цэвэлмаа болон танихгүй нэг залуу хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

3. Гэрч Б.Цэвэлмаагийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн орчим манай хүү Б Бэрх тосгоны төвд байх хэдэн залуутай айлд архи ууж байхаар нь Бгийн төрсөн дүү болох Эрдэнэхүүгийн хамтаар гэр лүүгээ аваад явсан чинь гэрийнхээ гадаа очоод гэртээ орохгүй яваад өгсөн. Тэгээд ойролцоогоор 1 цаг орчим болсны дараа Б гэртээ орж ирсэн. Шөнө болсон байсан. Манай гэр болох 68 дугаар байрны 03-20 тоотод өөрөө согтуу ирээд унтахгүй буцаад гарсан. Би санаа зовоод хувцсаа өмсөөд Бгийн араас гарсан. Тэгээд гэр хороолол явж бага хүү болох Эрдэнэхүүг дуудаж орноос нь босгоод би түрүүлээд гарч Бг хайх гээд явж байтал Цэцэрлэгийн хойд талд хүмүүс маргалдаад байх шиг байсан, шөнийн чимээ чанга сонсогдож байсан. Тэгээд Б байж магадгүй гэж бодоод очиж явахад Бгийн орилж байгаа дууг сонссон. Очтол Бг хэн нь мэдэхгүй нэг хүн зодож байгаа харагдсан Тэр үед манай хүү Б хөл хугарчихлаа гэж байсан. Би тэр үед хөл нь гайгүй байх согтуу байж яаж мэдэж байгаа юм гэж бодсон. Очоод зодож байгаа хүнийг болиоч гээд түлхтэл Мгэх залуу Бгийн дээр гарчихсан зодож байсан. Юу болсон талаар асуухад Мнадад хандаж танай хүү Б миний хурууг хазсан гээд 1 хуруу харуулж байгаад миний хажууд Бг дахин 2 удаа өшиглөсөн. Намайг очихоос өмнө яасан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Би яг хаана нь өшиглөж байгааг нь бол хараагүй. Намайг очиход цэцэрлэгийн хойд талын байр болох 63 дугаар байрны баруун талын орцны үүдэнд Б, Мбас өөр нэг шар куртиктай залуу нар байсан... Тэгээд удалгүй Г.М-ийг  хүн зодлоо гээд байж байхад манай бага хүү Эрдэнэхүү хажууд ирээд Г.М-ийг  боль гээд түлхэж байсан. Тэгээд тухайн байрны голын орцны орчим 1 юм гялалзаад байхаар очиж хартал манай хүү Бгийн гар утас, хажууд нь өмсөж явсан малгай нь байсан. Тэгээд Бг гэр рүүгээ аваад явах гэтэл хөл болохгүй байна, хөл хугарчхаад байна гэхээр нь Эрдэнэхүү үүрээд явах уу гэж хэлэхэд босож болохгүй, цагдаа дуудъя гэж хэлсэн. Тэгээд М хамт явж байсан залуутайгаа холдож явж байснаа буцаж ирээд Бгийн хөлийг барьж үзээд өө яан аа хөл нь хугарсан байна гэж хэлээд цагдаа дуудахаар яваад цагдаад дуудлага өгөөд Мирсэн. Тэгээд цагдаа ирээд Бг машинтай эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 тал/

4. Гэрч Э.Мөнхбаатарын  өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчим байх Бэрх тосгоны төвд байх 65 дугаар байрны 3 орцонд байх манай хүргэн дүү болох Соронзон гэх айлаас гараад Хүрлээ гэх айл руу явж байтал 63 дугаар байрны баруун талын орцны гадаа хүн орилоод байхаар нь очтол Б газар хэвтэж хажууд нь Мзогсож байсан. Намайг очиход Б хөл хугарчихлаа гээд орилоод хэвтэж байсан. Би яасан талаар асуухад Б миний хөл эвгүй байна гэхээр нь би босгох гэсэн чинь босож чадахгүй байсан. Тэгээд удалгүй Бгийн ээж Цэвэлмаа гэх хүн ирсэн байсан. Мбид хоёр хамт Цагдаагийн тасаг дээр ирж дуудлага өгөөд жижүүр цагдаа ирэхээр нь Бг цагдаагийн машинд суулгаад эмнэлэг аваад явсан.Тэгээд би Хүрлээ гэх айл руу очиж малгайгаа аваад хөдөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 27 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №59 дугаартай: “...Г.Б-ийн биед баруун хөлийн шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 40-41 тал/

6. Г.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2239000060046 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны гадаа Б гэх залууг хавсарч унагаан, өшиглөж биед нь гэмтэл шарх учруулсан... би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг л хүсэж байна... тухайн үед Б гэх залуу миний гарын хурууг маань хазсан, тэгэхээр нь миний уур хүрээд Б гэх залууг хөлөөрөө хавсарч унагаан 1 удаа өшиглөсөн... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 68-69 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө согтуугаар Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны гадна Г.Б-тэймаргалдаж хавсарч унагаан, өшиглөсний улмаас Г.Б-ийн баруун хөлийн шаант ясны хэсгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:  

           

1. Хохирогч Г.Б-ийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз Ган-Эрдэнэ гэдэг залуугийн гэрт хамт архи ууж байгаад тэдний гэрээс гарч оройн 23 цагийн орчин ганцаараа Бахабек гэдэг найзынхаа гэрт очсон юм. Тэдний гэрт ороход Бахабек болон МДоржсүрэн нар архи уугаад сууж байхаар нь би хамт уусан. Архи уугаад сууж байх үед Мбид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгтэл Мгадаа гараад намайг хавсарч /хөл ташиж/ унагаад дээрээс минь өшиглөөд байсан. Тэр үед манай төрсөн дүү Г.Эрдэнэхүү ирж салгасан... Бахатбекийн гэрээс Мбид хоёр гарч байхад орцны үүдэнд Мнамайг заамдаж байгаад ташиж унагаад зүүн хөл рүү 2 удаа баруун хөл рүү нэг удаа цээж рүү нэг удаа өшиглөсөн. Манай дүү, ээж хугарчихлаа гэж хэлэхэд Мчи муу битгий жүжиглээд бай бос гэж хэлээд хугарсан хөл рүү минь дахин өшиглөсөн... Миний баруун хөлийн шилбэний бүдүүн нарийн 2 яс хугарсан, зүүн хөлийн өвдөгт зөөлөн эдийн гэмтэл үүссэн, цээжний зүүн хэсэгт мөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Одоо зүүн хөлдөө хагалгаа хийлгэж 2 төмөр суулгаад байна... Миний биед Г.М-ээсөөр хүн халдсан зүйл байхгүй. Тухайн үед миний дүү Г.М-ийг  салгаад намайг эмнэлэгт хүргэж өгсөн... Г.Мархи уухаараа нэлээд агсан тавьдаг хүн байгаа. Тухайн өдөр би түүн рүү элдэв зүйл яриагүй, согтуу байсан учраас үл ойлголцож маргалдсан... Миний хөл хугарч хагалгаанд ороход нэлээд хэмжээний зардал гарч байна. Г.Мгэх хүнээс өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж эмчилгээний зардлаа хийнэ...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 тал/

 

2. Гэрч Г.Эрдэнэхүүгийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой өвөл идшээ бэлтгэх зорилгоор өөрийн ээж Цэвэлмаагийн гэрт Бэрх тосгон 69-р байр 2-15 тоотод очсон юм. Тэр өдрөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө ээжийнхээ гэрт амарч байхад ээж маань 1 цагийн орчимд над руу залгаад ах чинь 63 дугаар байранд  архи ууж байна гэж байна, чи хүрээд ир хоёулаа ахыг чинь аваад явъя гэхээр нь би  63 дугаар  байрны үүдэнд очиход манай ах Г.Б  газар хэвтээд миний хөл хугарсан байна гээд орилоод хэвтэж  байсан, энэ үед Г.Мбитгий жүжиглээд бай, босооч гээд баруун хөлийн  шилбэ рүү нь намайг хорихын завдалгүй өшиглөсөн, тэгээд би Г.М-ийг  салгаж холдуулаад ахыгаа эмнэлэгт хүргэж өгөхөд эмч нар яаралтай Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж зураг авхуул гэхээр нь  тэр шөнөдөө ахыгаа  авч аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд  баруун хөлийнх нь шилбэний  2 яс няцарч хугарсан байсан учраас Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд оруулсан... Намайг очиход миний ах Г.Б , Г.М, миний ээж Цэвэлмаа болон танихгүй нэг залуу хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/

3. Гэрч Б.Цэвэлмаагийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 22 цагийн орчим манай хүү Б Бэрх тосгоны төвд байх хэдэн залуутай айлд архи ууж байхаар нь Бгийн төрсөн дүү болох Эрдэнэхүүгийн хамтаар гэр лүүгээ аваад явсан чинь гэрийнхээ гадаа очоод гэртээ орохгүй яваад өгсөн. Тэгээд ойролцоогоор 1 цаг орчим болсны дараа Б гэртээ орж ирсэн. Шөнө болсон байсан. Манай гэр болох 68 дугаар байрны 03-20 тоотод өөрөө согтуу ирээд унтахгүй буцаад гарсан. Би санаа зовоод хувцсаа өмсөөд Бгийн араас гарсан. Тэгээд гэр хороолол явж бага хүү болох Эрдэнэхүүг дуудаж орноос нь босгоод би түрүүлээд гарч Бг хайх гээд явж байтал Цэцэрлэгийн хойд талд хүмүүс маргалдаад байх шиг байсан, шөнийн чимээ чанга сонсогдож байсан. Тэгээд Б байж магадгүй гэж бодоод очиж явахад Бгийн орилж байгаа дууг сонссон. Очтол Бг хэн нь мэдэхгүй нэг хүн зодож байгаа харагдсан Тэр үед манай хүү Б хөл хугарчихлаа гэж байсан. Би тэр үед хөл нь гайгүй байх согтуу байж яаж мэдэж байгаа юм гэж бодсон. Очоод зодож байгаа хүнийг болиоч гээд түлхтэл Мгэх залуу Бгийн дээр гарчихсан зодож байсан. Юу болсон талаар асуухад Мнадад хандаж танай хүү Б миний хурууг хазсан гээд 1 хуруу харуулж байгаад миний хажууд Бг дахин 2 удаа өшиглөсөн. Намайг очихоос өмнө яасан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Би яг хаана нь өшиглөж байгааг нь бол хараагүй. Намайг очиход цэцэрлэгийн хойд талын байр болох 63 дугаар байрны баруун талын орцны үүдэнд Б, Мбас өөр нэг шар куртиктай залуу нар байсан... Тэгээд удалгүй Г.М-ийг  хүн зодлоо гээд байж байхад манай бага хүү Эрдэнэхүү хажууд ирээд Г.М-ийг  боль гээд түлхэж байсан. Тэгээд тухайн байрны голын орцны орчим 1 юм гялалзаад байхаар очиж хартал манай хүү Бгийн гар утас, хажууд нь өмсөж явсан малгай нь байсан. Тэгээд Бг гэр рүүгээ аваад явах гэтэл хөл болохгүй байна, хөл хугарчхаад байна гэхээр нь Эрдэнэхүү үүрээд явах уу гэж хэлэхэд босож болохгүй, цагдаа дуудъя гэж хэлсэн. Тэгээд Мхамт явж байсан залуутайгаа холдож явж байснаа буцаж ирээд Бгийн хөлийг барьж үзээд өө яан аа хөл нь хугарсан байна гэж хэлээд цагдаа дуудахаар яваад цагдаад дуудлага өгөөд Мирсэн. Тэгээд цагдаа ирээд Бг машинтай эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 тал/

4. Гэрч Э.Мөнхбаатарын  өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчим байх Бэрх тосгоны төвд байх 65 дугаар байрны 3 орцонд байх манай хүргэн дүү болох Соронзон гэх айлаас гараад Хүрлээ гэх айл руу явж байтал 63 дугаар байрны баруун талын орцны гадаа хүн орилоод байхаар нь очтол Б газар хэвтэж хажууд нь Мзогсож байсан. Намайг очиход Б хөл хугарчихлаа гээд орилоод хэвтэж байсан. Би яасан талаар асуухад Б миний хөл эвгүй байна гэхээр нь би босгох гэсэн чинь босож чадахгүй байсан. Тэгээд удалгүй Бгийн ээж Цэвэлмаа гэх хүн ирсэн байсан. Мбид хоёр хамт Цагдаагийн тасаг дээр ирж дуудлага өгөөд жижүүр цагдаа ирэхээр нь Бг цагдаагийн машинд суулгаад эмнэлэг аваад явсан.Тэгээд би Хүрлээ гэх айл руу очиж малгайгаа аваад хөдөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 27 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №59 дугаартай: “...Г.Б-ийнбиед баруун хөлийн шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 40-41 тал/

6. Г.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2239000060046 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би 2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 63 дугаар байрны гадаа Б гэх залууг хавсарч унагаан, өшиглөж биед нь гэмтэл шарх учруулсан... би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг л хүсэж байна... тухайн үед Б гэх залуу миний гарын хурууг маань хазсан, тэгэхээр нь миний уур хүрээд Б гэх залууг хөлөөрөө хавсарч унагаан 1 удаа өшиглөсөн... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 68-69 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.Г.М-ийг  уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийнэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гэмтэл учруулсан зардлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 77 тал/ гэсэн тодорхойлолтыг гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Мт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 1500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000  /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.М-ийг   хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг  1500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000  /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 500.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНЗОРИГ