Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.02.07                                                        2022/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0037/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                                    Н.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Н.О-т холбогдох 2239000000053 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Мааньт” гэх газар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цагийн үед “фэйсбүүкээр доромжилсон” гэх шалтгаанаар Б.Б-той маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа, мөн нуруу бөөр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиж, толгой руу нь өшиглөх зэргээр зодож Б.Б-ын биед зүүн нүдний дээд зовхи, хөмсөг, дух хэсгийн хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

1. Хохирогч Б.Б-ын өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “ Мааньт “ гэх газарт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 17-ны орой хөрш айлын залуу Н.О гэх залуутай өөрийн фэйсбүүк хаягаараа харилцсан. Тэгэхдээ би ахын дүү өнгөрсөн жил ахаасаа авсан гөлгийг авчирч өгөөрэй гээд чат бичсэн юм. Тухайн үед би согтуу байсан. Гэтэл О  гэх залуу над руу өөрийн фэйс хаягаасаа чатаар залгаж дүрстэй дуудлага хийж хоорондоо ярьсан бөгөөд нэлээн маргалдсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цаг нэлээн өнгөрч байх үед Н.О гэх залуу манай гэрт морьтой ганцаараа хүрч ирсэн. Тэгээд тухайн үед би гэрийнхээ гадаа машиныхаа хагарсан дугуйг солиод байж байтал над дээр О  хүрч ирснээ чи муу ямар овоо хүн доромжилдог овоо гар вэ гээд намайг заамдаад нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би О ыг тонгорч газар унгааж дээр нь гараад би чамайг зодохгүй чи боль гэртээ харь гэж хэлсэн. Тэгтэл О  миний өөдөөс чи яасан овоо хүн доромжилдог пизда вэ гээд намайг газар түлхэж унаган миний дээр гарч ирээд намайг гараараа нүүр болон толгой хэсэг рүү нэлээн олон удаа цохисон юм. Ингээд байж байтал манай эх*******Ц.Нансалмаа гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан бөгөөд би газар хэвтээд босож амжаагүй байтал О  дахин над руу хүрч ирээд бөөр болон нуруу хэсэг рүү гараараа 3-4-н удаа цохиж автал манай эх*******Нансалмаа О ыг чангааж салгах хооронд миний толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг газар хэвтэж байгаад босож ирээд О т чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэтэл О  мориндоо мордоод намайг зогсож байхад морьтойгоо ирээд тойроод эргэлдээд байсан. Тэгж байтал түүний ах Н.Ууганбаатар машинтай хүрч ирээд дүү О ыг аваад гэр лүүгээ явсан. Тухайн үед би цагдаад хандах гэсэн боловч манай гэрийн утас цэнэггүй болчихсон байсан тул цагдаад хандаж чадаагүй юм. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө эмнэлэг болон цагдаад хандсан...Миний биед учирсан бэртэл гэвэл зүүн нүд хөхөрч хавдсан, баруун талын бөөр хэсэг болон нуруугаар хөндүүрлэж зовиуртай байна... Би О ыг зодож цохисон зүйл байхгүй. Харин О  намайг  нүүр лүү цохисны дараа би нэг удаа тонгорч газар унагаагаад болъё гэж хэлсэн...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ....Урьд өмнө нь би О тай муудаж байсан удаа байхгүй. Намайг зодож цохиж байгаагүй...О  бид хоёр нохойны гөлөгнөөс болж хоорондоо муудсан...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү...Намайг О  2 хүүхэд эхнэрийн хажууд зодсон байсан тул би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 04-05 тал/

 

2. Гэрч Ц.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг Мааньт  гэх газарт хувиараа мал аж ахуй эрхлэн нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой хөрш айлын залуу Н.О гэх залуутай манай нөхөр О.Б  миний фэйсбүүк хаягаар харилцсан байсан. Тэгж ярихдаа манай нөхөр О.Б  нь Н.О ыг ахын дүү өнгөрсөн жил ахаасаа авсан гөлгийг авчирч өгөөрэй гээд чат бичсэн байсан. Тухайн үед манай нөхөр Бнь согтуу байсан. Гэтэл О  гэх залуу Бруу өөрийн фэйсбүүк хаягаасаа чатаар залгаж дүрстэй дуудлага хийж хоорондоо ярьсан бөгөөд нэлээн маргалдсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цаг нэлээн өнгөрч байх үед Н.О гэх залуу манай гэрт морьтой ганцаараа хүрч ирсэн. Тэгээд тухайн үед миний нөхөр Б.Б  нь гэрийнхээ гадаа машиныхаа хагарсан дугуйг солих гээд байж байтал О  Бруу хүрч ирснээ чи муу ямар овоо хүн доромжилдог овоо гар вэ гээд Болдыг заамдаад нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгтэл манай нөхөр Бнь О ыг тонгорч газар унагааж дээр нь гарч ирээд гараараа нүүр болон толгой хэсэг рүү нэлээн олон удаа цохисон юм. Ингээд тэр хоёр хоорондоо ноцолдоод намайг салгах гэтэл  дийлэхгүй  байсан ба би О ыг чангааж салгах  хооронд манай нөхөр Болдын толгой руу хөлөөрөө О  гэх залуу 1 удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Бнь газар хэвтэж байгаад босож ирээд О т чи яагаад  намайг зодож байгаа юм  бэ гэтэл О  мориндоо мордоод Болдыг зогсож байхад морьтойгоо ирээд тойроод эргэлдээд байсан. Тэгж байтал түүний ах Н.Ууганбаатар машинтай хүрч ирээд дүү О ыг аваад гэр лүүгээ  явсан. Тухайн үед  би цагдаад  хандах гэсэн боловч манай гэрийн утас цэнэггүй болчихсон байсан тул цагдаад хандаж чадаагүй юм. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө эмнэлэг болон цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 10 тал/

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №83 дугаартай: “...Б.Б-ын биед зүүн нүдний дээд зовхи,хөмсөг дух хэсгийн хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 41-42 тал/

 

4. Н.О ын яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөөрч байна...Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй... Бах намайг фэйсбүүкээр доромжлоод гөлөг хулгай хийсэн гээд байхаар нь би уурласандаа очиж маргалдаж муудалцсан... Би Бахад хохирлыг төлж барагдуулсан гомдол саналгүй гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-н 25  тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч Н.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “Мааньт” гэх газар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цагийн үед Б.Б-той маргалдаж улмаар түүнийг зодож зүүн нүдний дээд зовхи, хөмсөг, дух хэсгийн хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:          

Хохирогч Б.Б-ын өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг “ Мааньт “ гэх газарт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 17-ны орой хөрш айлын залуу Н.О гэх залуутай өөрийн фэйсбүүк хаягаараа харилцсан. Тэгэхдээ би ахын дүү өнгөрсөн жил ахаасаа авсан гөлгийг авчирч өгөөрэй гээд чат бичсэн юм. Тухайн үед би согтуу байсан. Гэтэл О  гэх залуу над руу өөрийн фэйс хаягаасаа чатаар залгаж дүрстэй дуудлага хийж хоорондоо ярьсан бөгөөд нэлээн маргалдсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цаг нэлээн өнгөрч байх үед Н.О гэх залуу манай гэрт морьтой ганцаараа хүрч ирсэн. Тэгээд тухайн үед би гэрийнхээ гадаа машиныхаа хагарсан дугуйг солиод байж байтал над дээр О  хүрч ирснээ чи муу ямар овоо хүн доромжилдог овоо гар вэ гээд намайг заамдаад нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би О ыг тонгорч газар унгааж дээр нь гараад би чамайг зодохгүй чи боль гэртээ харь гэж хэлсэн. Тэгтэл О  миний өөдөөс чи яасан овоо хүн доромжилдог пизда вэ гээд намайг газар түлхэж унаган миний дээр гарч ирээд намайг гараараа нүүр болон толгой хэсэг рүү нэлээн олон удаа цохисон юм. Ингээд байж байтал манай эх*******Ц.Нансалмаа гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан бөгөөд би газар хэвтээд босож амжаагүй байтал О  дахин над руу хүрч ирээд бөөр болон нуруу хэсэг рүү гараараа 3-4-н удаа цохиж автал манай эх*******Нансалмаа О ыг чангааж салгах хооронд миний толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг газар хэвтэж байгаад босож ирээд О т чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэтэл О  мориндоо мордоод намайг зогсож байхад морьтойгоо ирээд тойроод эргэлдээд байсан. Тэгж байтал түүний ах Н.Ууганбаатар машинтай хүрч ирээд дүү О ыг аваад гэр лүүгээ явсан. Тухайн үед би цагдаад хандах гэсэн боловч манай гэрийн утас цэнэггүй болчихсон байсан тул цагдаад хандаж чадаагүй юм. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө эмнэлэг болон цагдаад хандсан...Миний биед учирсан бэртэл гэвэл зүүн нүд хөхөрч хавдсан, баруун талын бөөр хэсэг болон нуруугаар хөндүүрлэж зовиуртай байна...Би О ыг зодож цохисон зүйл байхгүй. Харин О  намайг  нүүр лүү цохисны дараа би нэг удаа тонгорч газар унагаагаад болъё гэж хэлсэн...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ....Урьд өмнө нь би О тай муудаж байсан удаа байхгүй. Намайг зодож цохиж байгаагүй...О  бид хоёр нохойны гөлөгнөөс болж хоорондоо муудсан...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү...Намайг О  2 хүүхэд эхнэрийн хажууд зодсон байсан тул би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 04-05 тал/

Гэрч Ц.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэг Мааньт  гэх газарт хувиараа мал аж ахуй эрхлэн нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой хөрш айлын залуу Н.О гэх залуутай манай нөхөр О.Б  миний фэйсбүүк хаягаар харилцсан байсан. Тэгж ярихдаа манай нөхөр О.Б  нь Н.О ыг ахын дүү өнгөрсөн жил ахаасаа авсан гөлгийг авчирч өгөөрэй гээд чат бичсэн байсан. Тухайн үед манай нөхөр Бнь согтуу байсан. Гэтэл О  гэх залуу Бруу өөрийн фэйсбүүк хаягаасаа чатаар залгаж дүрстэй дуудлага хийж хоорондоо ярьсан бөгөөд нэлээн маргалдсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цаг нэлээн өнгөрч байх үед Н.О гэх залуу манай гэрт морьтой ганцаараа хүрч ирсэн. Тэгээд тухайн үед миний нөхөр Б.Б  нь гэрийнхээ гадаа машиныхаа хагарсан дугуйг солих гээд байж байтал О  Бруу хүрч ирснээ чи муу ямар овоо хүн доромжилдог овоо гар вэ гээд Болдыг заамдаад нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгтэл манай нөхөр Бнь О ыг тонгорч газар унагааж дээр нь гарч ирээд гараараа нүүр болон толгой хэсэг рүү нэлээн олон удаа цохисон юм. Ингээд тэр хоёр хоорондоо ноцолдоод намайг салгах гэтэл  дийлэхгүй  байсан ба би О ыг чангааж салгах  хооронд манай нөхөр Болдын толгой руу хөлөөрөө О  гэх залуу 1 удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Бнь газар хэвтэж байгаад босож ирээд О т чи яагаад  намайг зодож байгаа юм  бэ гэтэл О  мориндоо мордоод Болдыг зогсож байхад морьтойгоо ирээд тойроод эргэлдээд байсан. Тэгж байтал түүний ах Н.Ууганбаатар машинтай хүрч ирээд дүү О ыг аваад гэр лүүгээ  явсан. Тухайн үед  би цагдаад  хандах гэсэн боловч манай гэрийн утас цэнэггүй болчихсон байсан тул цагдаад хандаж чадаагүй юм. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө эмнэлэг болон цагдаад хандсан...”  гэх мэдүүлэг /хх-н 10 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №83 дугаартай: “...Б.Б-ын биед зүүн нүдний дээд зовхи,хөмсөг дух хэсгийн хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 41-42 тал/

Н.О ын яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөөрч байна... Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй... Б ах намайг фэйсбүүкээр доромжлоод гөлөг хулгай хийсэн гээд байхаар нь би уурласандаа очиж маргалдаж муудалцсан... Би Бахад хохирлыг төлж барагдуулсан гомдол саналгүй гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-н 25  тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Н.О ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй 300.000 төгрөг авсан...” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг  /хх-н 44 тал/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Н.О-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.О-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард  200.000 (200.000, 200.000, 100.000) төгрөг төлөхөөр буюу 3  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ