Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/252

 

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Н.Ням-Очир,  

шүүгдэгч Б.Бадрал, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Батдоржийн Бад холбогдох эрүүгийн 2011 01779 0138 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мянгад овогт Батдоржийн Б, РД:.

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 12-447 тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн танил болох Э.Алтан- Очирт “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй” байна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Компьютер ланд” худалдааны төвийн гадна байхдаа өөрийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар 7,800,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Алтан-Одоос “аавын сонгуулийн ажилд мөнгөн босгох хэрэгтэй байна”, мөн Лексус маркийн машинаа хүнд 13 сая төгрөгийн барьцаанд тавьсан чинь мөнгө хэрэг болоод байна 15 сая төгрөг зээлээч гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Парк хаус” хотхон, 115 дугаар сургуулийн хажууд буюу гэрийнхээ гадаа байхад Хаан банкны дансаар 15,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн хохирогч Б.Батзоригоос “Тоёота королла” маркийн дугааргүй, Гаалийн 02-2141007-19-I04570R дугаартай мэдүүлэг бүхий тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг бүрэн төлнө гэж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” бүхий баримт бичгийг үйлдсэн атлаа төлбөрийг төлөлгүйгээр түүнийг хуурч машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн хохирогч Б.Батзоригт “Маскны наймаа хийнэ, Төрийн байгууллагад шахаж ашиг олж, 2,000,000 төгрөг нэмж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Батзоригоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 160 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Голомт банкны 1605030112 дугаартай данснаас 5 удаагийн гүйлгээгээр 13,900,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5062199201 дугаарын данснаас 2,100,000 төгрөгийг шилжүүлснийг Б.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар шилжүүлэн авч нэр бүхий 4 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 57,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд “Апекс финанс” ХХК дээр “03-06 УБН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн 2021 оны 07 дугаар сард хүлээлгэж өгч, төлбөр тооцоогоо дуусгасан. Энэ талаар “Апекс Финанс” ХХК-ны захирал болон эдийн засагч нар нь мэдэж байгаа. Машинаа тухайн газрын зогсоолд байрлуулж хүлээлгэж өгөхдөө зургийг дарж авч баримтжуулсан уг зургийг хавтаст хэрэгт гаргаж өгөх боломжтой. Үүнээс гадна өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батзориг ахад өгөх ёстой үлдэгдэл 27,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан, дансаар нь мөнгийг нь шилжүүлсэн. Өмнө нь хохирогч Э.Алтан-Очир ахад 8,000,000 төгрөгийг нь бүрэн төлж, төлбөргүй болсон. Харин Э.Алтан-Од ахын хувьд иргэний журмаар зээлийн асуудалтай байсан бөгөөд тухайн үед нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Одоо надад дээрх хүмүүст ямар нэгэн байдлаар өр төлбөрийн асуудал огт байхгүй. Хохирогч Э.Алтан-Очир, Б.Батзориг нарт хохирол мөнгөө бүрэн төлсөн учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй. Ийм асуудал гаргасандаа үнэхээр гэмшиж байна. Залилангийн хэрэг үйлдэнэ гэж бодоогүй, энэ холбогдсон хэрэгтээ үнэхээр их гэмшиж байнаа. Хохирогч Э.Алтан-Очир, Б.Батзориг ах нараас үнэхээр уучлалт гуйж байна. Тэр хоёр ахаасаа айгаад би уулзаж чадахгүй байгаа юм, уучлалт гуйж байгааг маань дамжуулж өгөөрэй. Үнэхээр санаа зовж байна..." гэх /2-р хх-ийн 163х/,

Хохирогч Э.Алтан-Очироос Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтэст гаргасан гомдол болон түүний Хаан банкны 5013066325 дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 08-09-р хуудас/,

Хохирогч Э.Алтан-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би Алтан-Одтой багын найзууд байгаа юм. Б.Бтай бол 2017 онд ажил төрлийн байдлаас болж танилцаж байсан. Б.Б бид хоёрын хувьд хуурай ах дүүгийн харьцаатай байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай гэрийн ойролцоо “Компьютер моллын” гадна над дээр ирэхдээ улаан өнгөтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота королла” маркын авто машин авч ирээд “аав маань сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд сурталчилгааны ажилд нь мөнгө хэрэгтэй байгаа учраас танд энэ машиныг барьцаанд үлдээгээд 8 сая төгрөг зээлье” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрт байсан 200,000 төгрөгөө бэлнээр өгчхөөд өөрийн танил дүүгээсээ 8 сая төгрөг зээлж дансаар аваад 7,8 сая төгрөгийг Бын данс руу 3 хувааж шилжүүлсэн. Энэ мөнгийг Б надад 10 сая төгрөг болгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөлгүй алга болсон. Б.Б нь надад барьцаалсан машинаа надаас өмнө Алтан-Одод барьцаанд тавьчихсан байсныг сүүлд олж мэдсэн бөгөөд уг автомашин одоо лагерийн гражид байгаа...” гэх /1 хавтаст хэргийн 247-248-р тал/

Гэрч Т.Билгүүнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Б надад мөнгө төгрөгийн өртэй байсан. Тэгээд надруу өрөө төлөх гээд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний Хаан банкны 5029798454 дугаарын данс руу 1,500,000 төгрөгийг Б өөрийнхөө 5920140683 дугаартай данснаас шилжүүлсэн байна гэдгийг би сая дансныхаа хуулгыг хараад мэдлээ...” гэх /1-р хавтаст хэргийн 17-р тал/,

Гэрч Н.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө 3, 4 дүгээр хорооллын “Барилгын материалын үйлчилгээний төвд” оффисын сандлын худалдаа эрхэлдэг. Би өөрийн данс болон хар дэвтрээ шүүж үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4 ширхэг оффисын сандлыг нэг залуу надаас 340,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 19-р тал/,

Гэрч Б.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны УИХ-ын сонгуульд Монголын Ногоон намаас 26 дугаар тойрогт нэр дэвшсэн. Санхүүгийн зардал гараагүй, би сурталчилгаа хийгээгүй. Б.Б миний сонгуулын ажилд мөнгө төгрөг зарцуулсан асуудал байхгүй...” гэх /1-р хавтаст хэргийн 23-р тал/,

Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн Хаан банкны 5920140683 дугаарын Хаан банкны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 63-67-р тал/,

Гэрч Н.Мөнхцэцэгээс гаргаж өгсөн түүний өдөр дутам бүртгэдэг бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 79-90-р тал/,

Хохирогч С.Алтан-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б.Б нь над дээр ирээд “та надад 7 хоногийн хугацаатай 15 сая төгрөг зээлүүлээч, би танд эргүүлж өгөхдөө 10%-ийн хүү бодож эргүүлж өгье. Би өөр хүнд “Лексус” маркийн автомашинаа 13 сая төгрөгөнд бодоод барьцаанд тавьчихсан байсан чинь нөгөө хүн маань машинаа ав гээд уурлаад байна. Би танаас авсан 15 сая төгрөгөөсөө 13 сая төгрөгөөр нь тэр машинаа барьцаанаас аваад танд барьцаалчихъя. Үлдсэн 2 сая төгрөгийг нь өөртөө хэрэглэж байгаад эргүүлээд өгчихье" гээд гуйгаад байхаар нь 13 сая төгрөгийг нь машин барьцаалчихсан байсан Баттэгш гэх хүний данс руу нь шилжүүлээд Б нь машинаа авч ирээд надад өгсөн. Тэгээд өөрийнхөө дансаар үлдсэн 2 сая төгрөгийг нь аваад явсан...Тэгээд зээл эргэн төлөх хугацаа болохоор нь түүнтэй ярьхад “би Оюутолгой руу маск нийлүүлчихсэн байгаа, мөнгө нь орж ирэхгүй байна” гэж явсаар байгаад хүү нь нэмэгдээд 22 сая төгрөг болчихсон. Тэгж байгаад Б.Б нь 2020 оны 05 дугаар сард Австрали улсаас оруулж ирсэн улаан өнгийн “Тоёота королла” маркийн автомашин авч ирээд “өмнө нь барьцаанд тавьсан машин манай ахын машин байгаа юм. Энэ машиныг барьцаанд үлдээе” гэж хэлээд “Лексус” машинаа авч яваад “Тоёота королла” маркийн автомашиныг зээлийнхээ барьцаанд үлдээгээд удалгүй тухайн автомашинаа авч явж Банк Бус Санхүүгийн байгууллагад 9 сая төгрөгийн барьцаанд тавьж тухайн мөнгөө надад өгөөд, үлдсэн 6 сая төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд тухайн машинаа өөрөө унаад явсан. Ингэхдээ хүү тооцсон үнэ болох 22 сая төгрөгөөс 13 сая төгрөгийн өр үлдсэн гэдэг тооцоо хийгээд салсан. Тэгээд надаас авч явсан автомашинаа шууд манай найз Э.Алтан-Очирт “манай аав сонгуульд нэр дэвшиж байгаа, удахгүй намаас нь санхүүжилт орж ирэхээр буцааж өгнө” гэж хэлээд 8 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсныг сүүлд нь би олж мэдсэн. Би Цагдаагийн байгууллагад анх гомдол гаргахдаа Б.Б бид хоёрын дунд тохиролцсон үнийн дүн болох үлдэгдэл 13 сая төгрөгийг нэхэмжилж гомдол гаргасан. Яг бодит үнийн дүнгээр бол анх 15 сая төгрөг зээлүүлээд 9 сая төгрөгийг нь буцааж аваад оддоо 6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...Тэгээд явцын дунд таны мөнгийг аавын сонгуулийн ажилд хэрэглэчихсэн, намаас нь санхүүжилт орж ирэхээр нь өгчихье гэж хэлдэг болсон...” гэх /1-р хавтаст хэргийн 32-33 дугаар тал/

Гэрч Г.Баттэгш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б нь Алтан-Очиртой хамт яваад байдаг байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сард Б “юм хэвлэх гээд байна гэж хэл лүү, хэвлэлийн үйлчилгээний компани эхлүүлэх гээд байна” гэж хэлсэн шиг санаж байна, тэгээд барьцаа байгаа мөн зээлэх үү гэж асуухаар нь би “болно” гэж хэлсэн. Тэгээд Б надад “Lexus RX350” загварын, алтлаг шаргал өнгөтэй машиныг барьцаанд надад өгөөд, би түүнд өөрийн Голомт банкны 2705105935 дугаартай данснаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс тус оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 6 удаагийн шилжүүлгээр нийт 14 сая төгрөгийг зээлүүлсэн бөгөөд би зээлийн барьцаанд авсан “Lexus RX350” машиныг унаж хэрэглэж байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сард надад мөнгөний хэрэг гарахад би Баас “мөнгөө авъя” гэж хэлэхэд Б надад “2020 оны 03 сарын 24- ний өдөр Алтан-Одын данснаас “Б зээл" гэсэн утгатай 13,000,000 төгрөгийг миний Хаан банкны 5020504203 дугаартай данс руу шилжүүлж зээлээ төлж дуусгаад машинаа аваад явсан...” гэх /1-р хавтаст хэргийн 27-28 дугаар тал/

Хохирогч Б.Батзоригоос Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт гаргасан гомдол, мөн түүнээс гомдолтой хамт хавсарган өгсөн “2020.02.18-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийн хуулбар, мөн түүний Хаан банкны 5062199201 дугаарын дансны хуулга, Голомт банкны 1605030112 дугаарын дансны хуулга. /1 хавтаст хэргийн 179-180 дугаар тал/

Хохирогч Б.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн 2019 оны 08 сард Австрали улсаас оруулж ирсэн “Тоёота королла” маркийн, 2016 оны автомашиныг худалдан борлуулахаар болж өөрийн үеэл дүү Ганзоригт өөрийн уг автомашиныг худалдан борлуулах тухай хэлээд түүний найз Б гэх хүн ирээд машиныг үзээд “манай ээж машин худалдан авах гэж байгаа, би ээждээ авч өгнө” гээд 2020 оны 02 сарын 18-ны өдөр өөрийн аав Батдорж гэх хүнтэй уг машиныг ирж үзээд машин худалдан авах талаар түүний аав Батдорж нь надтай 18,000,000 төгрөгөөр тохирч Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт байрлах дүүргийн хажуугийн нотариат дээр ороод “Хэлцлийн гэрээ” гэх зүйл үйлдээд түүнийгээ 2020 оны 03 сарын 24-ны өдөр төлбөрийг төлж дуусгах хугацаатай хийсэн. Мөн уг нотариат дээр тээврийн нэр шилжүүлэхээр Бын нэр дээр итгэмжпэл үйлдэж өгсөн. Ингээд улсын дугаар аваагүй байсан тээврийн хэрэгслийг манай гэрт ирж аваад явсан. 03 сарын 31-ний өдөр манай байрны дүү Даваацэрэнгийн хамт Б ирээд “өөрийгөө маск төрийн байгууллагад худалдах гэж байгаа, надад 16,000,000 төгрөг өгөөч, 20 хоногийн дотор 18,000,000 төгрөг болгож өгье” гээд надад хэлхээр нь би түүнд өөрийнхөө машиныг зарцан байсан болохоор нь итгээд уг мөнгийг Бын 5920140683 дугаартай дансанд өөрийн гэртээ байхдаа шилжүүлэн өгсөн. 04 сарын 31-ний өдөр өөрийн мөнгөө Б болон түүний аав Батдорж нараас машины төлбөрөө, Баас зээлсэн мөнгөө авах тухай хэлэхэд “удахгүй өгнө, маргааш, маргааш” гэсэр өдийг хүргэсэн. Харин Батдорж өөрийгөө УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа, гээд өөр нэр дэвшигчээс мөнгө авна тэр мөнгөнөөс өгнө” гэсэн боловч огт мөнгөө өгөөгүй. Б нь надаас мөнгө авхад Батдоржтой ямар нэгэн байдлаар ярьж тохирсон болон энэ мөнгөний талаар Батдорж огт мэдэхгүй. Харин “королла” маркийн машиныг авахад өөрийн эхнэртэй авна гэж хэлээд Баар дамжуулж яриад Батдорж ирж машин үзээд, дараа нь бичиг баримтыг нь бүрдүүлээд Б, Батдорж нар ирж үзээд аваад явсан. Би Бад 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Голомт банкны 1605030112 дугаартай данснаас түүний Хаан банкны 5920140683 дугаарын дансанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 13,900,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2,100,000 төгрөгийг шилжүүлж нийт 16,000,000 төгрөг болсон. Б надаас мөнгө авснаас хойш эргэн төлөлт огт хийгээгүй. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 сая төгрөгийг надад шилжүүлж өгсөн. Өөрөөр надад түүнээс эргүүлэн авсан зүйл байхгүй...гэх /1-р хавтаст хэргийн 184-185-р тал/,

Гэрч С.Даваацэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын үед багын найз Бадрал миний ажил дээр ирээд уулзсан. Харин уулзахдаа намайг юу хийж байгаа талаар асуухаар нь би өөрийгөө маск худалдаалж байгаа тухай хэлэхэд Б нь өөрийгөө маскны шахаа хийх газрууд байгаа, уг газруудад маск худалдахад боломжтой гэсэн. Ингээд би тухайн үед 300,000-400,000 төгрөгийн маск эргэлдүүлдэг байсан. Б өөрийгөө яам, банк гээд олон газар байгаа 10,000 ширхэг маскыг нэг бүрийг нь 800 төгрөгөөр бодсон. Ингээд олон газар тул 16,000,000 төгрөгийн шаардлагатай гээд өөрийн танил байрны ах Батзоригоос мөнгө зээлэх тухай Б хэлээд хэд хоногийн дараа хорооллын эцэст Батзориг ахтай уулзахад Б маскны талаар яриад 16,000,000 төгрөг зээлээд 20 хоногийн дараа 2,000,000 төгрөг нэмээд 18,000,000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Уг мөнгийг дараа нь Б Батзоригоос Их дэлгүүрийн урд талын усан оргилуур дээр уулзаад Батзориг Б хоёр үлдээд мөнгийг Бад Батзоригт өгсөн байсан. Б надад уг мөнгийг өгч маск худалдан авах байсан боловч надад огт мөнгө өгөөгүй. Мөнгө шилжүүлж авсны дараа холбогдож байгаад эргэж дахин маск авах талаар хэлээгүй. Би асуухад цаад газар нь худлаа юм байна лээ гэж хэлээд би Батзориг ахын мөнгийг яах гэж байгаа нь гэхэд би өөрөө мэдэж байна гээд дахин холбогдоогүй. Надад мөнгө зээлэхтэй холбогдуулж шан харамж амласан зүйл байхгүй. Маск худалдаалахад надаас нэг маскыг 800 төгрөгөөр бодож надаас худалдан авах байсан. Тухайн үедээ би өөрийн найз Анандтай хамтраад оруулж ирж байсан. Энэ маскыг 400 төгрөгөөр оруулж ирж 800 төгрөгөөр худалдах байсан. Б маск худалдан авах гэж хэн нэгэн хүний авчирж уулзуулсан зүйл байхгүй. Надад хэлэхдээ Батзориг ахад уулзахдаа хэлсэнтэй адил “банк, төрийн байгууллагад шахаа хийнэ” гэж ярьж байсан...гэх /1-р хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/

Дамно ХХК-наас гаргасан “2016 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Королла” маркийн автомашины 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 19,000,000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх үнэлгээний тайлан. /1-р хавтаст хэргийн 202-206 дугаар тал/,

Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “03-06 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа. /1-р хавтаст хэргийн 209-210 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ууганбаярын: “...Би Апекс финанс ХХК-нд хуулийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд манай компаниас намайг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон. Нэхэмжлэл гаргасан асуудлын талаар гэвэл 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Б нь манай компанитай 2999 дугаартай зээлийн гэрээ байгуулж “03-06 УБИ” улсын дугаартай “Тоёота королла” маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр 12 сарын хугацаатай сарын хүү 0.5 хувь байхаар тохиролцож 9,400,000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч зээл авснаас хойш нэг ч удаагийн эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар уг зээл нь үндсэн зээл 9,400,000 төгрөг, зээл ашигласан хугацааны хүү 5,640,000 төгрөг, алданги 958,125 төгрөг буюу нийт 15,998,125 төгрөг хүрээд байгаа ба энэ мөнгөө нэхэмжилж байна. Эсвэл барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжилж байна...” гэх /2-р хх- хавтаст хэргийн 09-10 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн танил болох Э.Алтан- Очирт “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй” байна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Компьютер ланд” худалдааны төвийн гадна байхдаа өөрийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар 7,800,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Алтан-Одоос “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй байна”, мөн “Лексус” маркийн машинаа хүнд 13 сая төгрөгийн барьцаанд тавьсан чинь мөнгө хэрэг болоод байна 15 сая төгрөг зээлээч гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Парк хаус” хотхон, 115 дугаар сургуулийн хажууд буюу гэрийнхээ гадаа байхад хаан банкны дансаар 15,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн хохирогч Б.Батзоригоос “Тоёота королла” маркийн дугааргүй, Гаалийн 02-2141007-19-I04570R дугаартай мэдүүлэг бүхий тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг бүрэн төлнө гэж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” бүхий баримт бичгийг үйлдсэн атлаа төлбөрийг төлөлгүйгээр түүнийг хуурч машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн хохирогч Б.Батзоригт “Маскны наймаа хийнэ, Төрийн байгууллагад шахаж ашиг олж, 2,000,000 төгрөг нэмж өгнө” гэж үргэлжилсэн үйлдэлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Батзоригоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 160 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Голомт банкны 1605030112 дугаартай данснаас 5 удаагийн гүйлгээгээр 13,900,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5062199201 дугаарын данснаас 2,100,000 төгрөгийг шилжүүлснийг Б.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт нэр бүхий 4 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 57,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Б.Б 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нийт 131 хоногийн 1 хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцон хасаж биелүүлэх торгох ялыг 8,035,000 төгрөгөөр тогтоож,

шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Мянгад овогт Батдоржийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бад 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нийт 131 хоногийн 1 хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцон хасаж биелүүлэх торгох ялыг 8,035,000 төгрөгт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                              П.АРИУНБОЛД