Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 2022         03         15                                     

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Од холбогдох эрүүгийн 2011 01975 1362 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Баярсайханы О /РД:./

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргил сервис”-т кузов засварын ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 1-2 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Баянхошуу явах замд байдаг уулан дээр, 2020 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын орчим байрлах авто засварын газарт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 139 дүгээр сургуулийн гадаа буюу Согоотын гудамжинд тус тус 2020 оны 06 сарын сүүлээс 2020 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 3 удаа, 13 нас 7 сартай, эмэгтэй С.Энхжинтэй бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж, улмаар жирэмсэн болгож үр хөндүүлсэн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан, хохирлын талаарх болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.О,

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.О нь Баянхошуу явах замд байдаг уулан дээр, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын орчим байрлах авто засварын газарт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 139 дүгээр сургуулийн гадаа буюу Согоотын гудамжинд тус тус 2020 оны 06 сарын сүүлээс 2020 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 3 удаа, 13 нас 7 сартай, эмэгтэй С.Энхжинтэй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж, улмаар жирэмсэн болгож үр хөндүүлэн хор уршиг учруулан бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч С.Энхжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын орчим байх манай найз Лхагвадуламтай фейсбүүкээр харьцдаг байсан О гэх залуу нь надтай мөн фейсбүүкээр харьцаж эхэлсэн. 2020 оны 06 дугаар сарын үед Отэй 3-4 удаа уулзахад зүгээр уулздаг байсан боловч 2020 оны 06 сарын сүүлээр байхаа би яг санахгүй байна. Над дээр машинтайгаа ирээд...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Баянхошуу явдаг замын хажууд уулан дээр аваачаад надтай “бэлгийн харьцаанд оръё” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл О надад “гоё ш дээ, хийж үзэхгүй юм уу”, гэхээр би зөвшөөрөөгүй. Тэгтэл О миний хувцсыг хүчээр тайлаад надтай бэлгийн харьцаанд орж намайг хүчиндсэн. /Тэр үед манай ээж Оюунгэрэл 96077333 дугаараас миний 99949040 дугаар луу залгахаар нь би утсаар яриадхая гэж худлаа хэлж автомашинаас зугтааж гараад гэр лүүгээ очсон. Тэр үед зугтахдаа өөрийн цамцаа автомашинд нь үлдээгээд явсан байсан. 2020 оны 07 дугаар сард 1 дүгээр хороололд байхад Огийн ажилладаг машин засварын газар очсон. Тэгэхэд бас миний цамцыг өгөхгүй байж байгаад миний хөхөөр оролдоод бас л намайг хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед намайг нүцгэн байхад миний зургийг утсан дээрээ авсан юм шиг байна лээ. “Дараа нь уулзахгүй бол би энэ зургийг чинь фейсбүүктээ тавиад аав, ээж рүү чинь явуулна” гэж сүрдүүлдэг байсан. Тэгээд мөн 07 дугаар сарын сүүлээр нэг өдөр О надтай чатаар холбогдоод “чи надтай уулзаад энэ зургуудаа устгавал, устга” гэхээр би тэр үед маш их айж байсан болохоор маргааш өдөр уулзахыг зөвшөөрөөд маргааш нь гэрийн гадаа уулзсан. Тэр үед оройн 21:00 цаг өнгөрч байсан бөгөөд О намайг дахин машиндаа суулгаж авч яваад 139 дүгээр сургуулийн хойд талд аваачаад машин дотроо нэг удаа хүчиндсэн...би Од өөрийгөө 13 настай 14 нас хүрээгүй гэдгээ хэлж байсан. Надад итгэхгүй болохоор нь төрсний гэрчилгээнийхээ зургийг хүртэл дараад чатаар зургийг нь О лүү явуулж байсан. Тэгсэн хэр нь л намайг хүчинддэг байсан. ...нийт 3 удаа бэлгийн харьцаанд орсон Тэр үед О манай гэрийн гадаа дугаар, маркийг нь мэдэхгүй автомашинтай ирээд надтай уулзаад намайг автомашиндаа суулгаад авч яваад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 139 дүгээр сургуулийн хойд талд аваачиж намайг дахин нэг удаа хүчээр хүчиндсэн. Түүний дараа надад гар утсаа өгөөд зургуудаа устга гэхээр нь би гap утаснаас нь өөрийн нүцгэн зургийг устгасан. Түүнээс хойш нэг их харьцаагүй байж байтал 2020 оны 08 дугаар сард миний сарын тэмдэг ирэхгүй байсан. Тэгэхээр би гайхаад жирэмсэн болсон байж магадгүй гэж бодоод 2020 оны 09 дүгээр сард Од энэ талаар хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгж байтал 11 дүгээр сард манай ээж Оюунгэрэл надад Одноо эгчийн фейсбүүк хаяг руу О миний нүцгэн зургийг явуулсан байсан гэсэн. Тэгээд ээж надаас асуухаар нь би болсон асуудлын талаар аав, ээждээ хэлсэн ба жирэмсний тестээр шалгахаар жирэмсэн болсон байсан. “...2020 оны 06 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос хойш Баянхошуу явах замд байдаг уулан дээр, 2020 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын орчим байрлах авто засварын газар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 139 дүгээр сургуулийн гадаа тус тус хүчиндсэн” гэх /хавтаст хэргийн 97-98, 101 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Лхамдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Энхжингийн зүгээс Б.О нь түүнд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан гэж хэлж байгаагүй. Ер нь бол хоорондоо үерхдэг болохоор хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орж байсан гэж хэлж байсан” гэх /хавтаст хэргийн 115-118 дугаар тал/,

Сэжигтэн болох Б.Огийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 70-84 дүгээр тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн төрсний гэрчилгээний ’’С.Энхжин нь 2006 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн” гэх хуулбар /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн нас тоолсон мөрдөгчийн “С.Энхжин нь хэрэг болсон гэх 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар “13 нас 09 сар 17 хоногтой байсан" гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 89 дүгээр тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 13151 дугаартай шинжээчийн “С.Энхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс хөндөгдсөн, сорвижилттой байна. ...бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. С.Энхжин нь 2020.11.11-ний өдрийн шинжилгээгээр 14 долоо хоног, 2 хоногтой жирэмсэн байна“ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 120-122 дугаар тал/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020.11.11-ний өдөр 14 долоо хоног, 2 хоногтой жирэмсэн байсан ба үүнээс тооцож үзэхэд 2020.08.03-ны өдөр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон байх боломжтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 1270 дугаартай шинжээчийн “С.Энхжин нь 14 нас 2 cap 14 хоногтой“ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 137 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 6257 дугаартай шинжээчийн “Б.О нь С.Энхжингээс үр хөндөж авсан гэх ургийн биологийн эцэг байх боломжтой“ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 1947 дугаартай шинжээчийн “Б.О нь хурьцал үйлдэх чадвартай" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 143 дугаар тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 441 дугаартай шинжээчийн “Б.О нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.О нь тэр үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Б.О нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Б.О нь хэрэг хариуцах чадвартай. Б.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Од нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 150-152 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 172,185 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 176 дугаар тал/,

2021 оны 01 сарын 29-ний өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “...Б.Огийн нар дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 178 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан талаарх гэрэл зургууд /хавтаст хэргийн 65-68 дугаар тал,

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Энхжинг хүчиндээгүй, бид хоёр тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орж байсан. Хамгийн анх бид хоёр гэрт нь орж бэлгийн харьцаанд орж байсан. Түүнээс хойш 6-7 удаагийн бэлгийн харьцаанд  орж байсан...” гэх /хавтаст хэргийн 167-168х/,

шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би Энхжинг хүчиндээгүй, бид хоёр тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орж байсан. Хамгийн анх бид хоёр гэрт нь орж бэлгийн харьцаанд орж байсан. Түүнээс хойш 6-7 удаа бэлгийн харьцаанд  орж байсан гэх

Насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.О Баянхошуу явах замд байдаг уулан дээр, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын орчим байрлах авто засварын газарт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 139 дүгээр сургуулийн гадаа буюу Согоотын гудамжинд тус тус 2020 оны 06 сарын сүүлээс 2020 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 3 удаа, 13 нас 7 сартай, эмэгтэй С.Энхжинтэй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж, улмаар жирэмсэн болгож үр хөндүүлсэн хор уршиг учруулан бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр бүрдэл төгсдөг гэмт хэрэг юм. Мөн зүйлийн дор хууль тогтоогчийн хийсэн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэжээ.

Шүүгдэгч Б.О нь бага насны хүүхэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дор хууль тогтоогчийн хийсэн тайлбарт “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж зааснаар 13 нас 7 сартай, эмэгтэй С.Энхжингийн хүсэл зоригийн эсрэг түүнд хүч хэрэглэж, “Дараа нь уулзахгүй бол би энэ зургийг чинь фейсбүүктээ тавиад аав, ээж рүү чинь явуулна” гэж дарамтлан сүрдүүлж, “цамцаа уулзаж байж ав” зэргээр бусад нөхцөл байдлаар далимдуулан Баянхошуу явах замд байдаг уулан дээр, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын орчим байрлах авто засварын газарт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 139 дүгээр сургуулийн гадаа буюу Согоотын гудамжинд тус тус 2020 оны 06 сарын сүүлээс 2020 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 3 удаа үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг халдаж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн  гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар тухайн гэмт хэргийг үйлдээгүй байсан ч шүүгдэгчийн үйлдлийг онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй хүчиндэх гэмт хэрэгт тооцход шүүгдэгч Б.О нь хохирогч С.Энхжинтэй бэлгийн харьцаанд орсон гэх цаг хугацаанд хохирогч 13 нас 7 сартай болохыг мэдсээр атлаа бэлгийн харьцаанд орсон болох нь хохирогч С.Энхжингийн хохирогчоор өгсөн “би Од өөрийгөө 13 настай 14 нас хүрээгүй гэдгээ хэлж байсан. Надад итгэхгүй болохоор нь төрсний гэрчилгээнийхээ зургийг хүртэл дараад чатаар зургийг нь О лүү явуулж байсан...” гэх /хавтаст хэргийн 97-98, 101 дүгээр тал/, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Төрсний гэрчилгээний зураг ирсэн. Би устагчихсан байсан...” гэх мэдүүлэгээр нотлогдсон болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч: “ ... шүүгдэгч Б.Ог гэм буруутай гэж дүгнэлээ ...” гэснийг дурдаж байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Б.Огээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох бие махбодийн хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй, үйлдлийн учир холбогдолыг ойлгоогүй, ирээдүйн хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Од  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД

                   ШҮҮГЧИД                      Б.МӨНХБАЯР

                                                      Д.РЕНЧЕНХОРОЛ