- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.М 126,653,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК-д олгосугай.
- Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М-н өмчлөлд бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 791,217 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч “ЛФ ББСБ” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Т.М-с улсын тэмдэгтийн хураамжид 861,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЛФ ББСБ” ХХК-д буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай