Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0021/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Т.Баярмаа,

Хохирогч                                                  М.Баттулга,

Хохирогчийн өмгөөлөгч                          Л.Наранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                      Г.Ү ,

Шүүгдэгч                                                  С.Ж нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж , Г.Ү  нарт холбогдох 2139002270345 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  С.Ж нь Г.Ү тай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Дунд худаг гэх газар М.Б-тай хүүхэд дээрэлхлээ гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар С.Ж нь М.Б-гын нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын таславчийн мурийлт, мөн морины хусуур ашиглан толгойн тус газар нь цохиж тархи доргилт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч  Г.Ү  нь С.Ж тай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгон Дунд худаг гэх газар М.Б-тай хүүхэд дээрэлхлээ гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар Г.Ү  нь М.Б-гын цээжний зүүн хэсэгт хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.    

 

.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч М.Б-гын  өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би Хэнтий  аймгийн Тахилгат тосгоны Дунд  худаг гэдэг газар Жанчивдоржийн гэрийн гаднаас даагаа мордуулаад би өөрөө  араас нь Өлзийбаяртай хамт мотоциклтой явж байхад мотоцикл маань эвдрээд яах вэ гээд зогсож байтал Мөрөний танил Эрдэнэбат гээд залуу ирээд ах миний мотоциклийн ард суучих гээд бид суугаад  даага руу очиход даага  эргэчихсэн байсан. Тэгээд  даага эргээд араас нь  дагаад явж байтал Пунцаг хөтлөөд явж байсан даагаа тавиад замаас гарчихаар нь 4-н настай дүүг нь дааганаас уначих вий гээд сандраад очиж морийг нь барих гэтэл Пунцаг өөрөө бариад авахаар нь за за гээд үргэлжлүүлээд даагаа дагаад явж байтал өөдөөс Пунцагийн дүү болох Дугарсүрэн морьтой давхиж ирээд учир зүггүй олон хараал хэлж доромжлоод байхаар нь ахын дүү чи жоохон юм байж ямар айхтар үг хэлдэг юм бэ гээд цаашаа яваад дааганыхаа хөлсийг хусаад Жанчивдоржийн уяан дээр үлдээчихсэн байсан нэмнээгээ авах гээд очтол Дугарсүрэн байж ямар айхтар үг хэлдэг юм бэ гэхэд миний өөдөөс Дугарсүрэн өөдөөс Дугарсүрэн хуц гээд хараагаад над руу дайраад цаанаас нь аав нь Ж  ээж Ү , Пунцаг 4 намайг ээлжилж модон ташуураар ташуурдаад, Ү  нь миний зүүн хөхний доод талд 1 удаа хазаад Дугарсүрэн нь миний зүүн мөр болон толгойны дагз хэсэг рүү 3-4 удаа ташуурдсан, Пунцаг болохоор 1 ташуурдсан, Ж  нь болохоор мод, ташуур хугартал миний толгой руу болон нуруу руу олон удаа цохиж байсан. Тэгээд цаанаас Эрдэнэбат, Одбаяр, Жавхланбаяр, Буянтөгөлдөр, Алтанхуяг нар ирж бид нарыг салгасан. Тэгээд би тэндээс яваад өөрийнхөө гэрт ирээд шууд цагдаа дуудсан...Морь дагалаа гээд Дугарсүрэн ирж хараагаад элдэв үгээр хэлээд байсан. Тэгээд Дугарсүрэнгийн аав Ж  нь согтуу ирээд би чамайг зодох нь битгий  хэл алах ч эрх би гээд эхнэр нь хүүхдүүд нь ирж намайг зодсон. Өөр ямар нэг шалтгаан байхгүй ээ...Тийм зүйл байхгүй ээ...Тиймээ Ж  бол миний аавын төрсөн ахын хүүхэд байгаа юм. Ойрын хамаатан...Үгүй ээ. Ж  ах бол уучихсан байсан...Тухайн үед миний хүзүүний мурийлт үүссэн, хүзүүний өөх махны завсар хаван үүссэн, зүүн хөх хазуулсан, нуруун дээр ташуурын хэд хэдэн гөвдрүү үүссэн байгаа... гомдолтой байна...Ү , Жанчив, Дугарсүрэн нар бол нэлээн хэд цохиж зодсон. Пунцаг бол нуруу руу 1 ташуурдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

2. С.Ж ын гэрчээр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг тахилгат тосгоны Дунд худаг гэх газар манай тэр хавийн айлууд нийлж даага уралдуулсан. Тэгээд манай 4-н настай хүүхэд болох Цогтөгөлдөр нь хүрэн даага унаад явж байтал Мягмаржавын Бмотоциклтой явж байгаад манай хүүгийн унаж явсан даагыг шилбүүрдээд замаас гаргасан гэж надад хэлсэн. Тухайн үе манай хүү Цогтөгөлдөртэй хамт ах болох Дугарсүрэн хамт явж байсан. Даага давхиулж дуусаад манай хүүхдүүд уяан дээрээ ирээд морио гишгүүлж байхад нь Б нь мотоциклтой давхиж ирээд ална гээд Дугарсүрэнг бариад авсан. Тэгэхээр нь би очоод чи яахаараа хүүхэд дээрэлхэж байдаг юм бэ гээд Б-гын баруун гаран дээрээс нь бариад хүүгээсээ салгаад бид 2 барилцаад байж байтал Бнамайг ташиж унагаагаад дээр маань суугаад байж байтал манай эхнэр Ү  ирээд боль гээд салгах гэж байтал Бзүүн сугандаа манай эхнэр Ү ын толгойг хавчуулаад толгойных нь орой руу гараараа 2,3 удаа цохиод бас зүүн бугалга руу нь өөрийнхөө барьж явсан шилбүүрийн модоор 1 цохисон. Тэгээд дараа нь харсан чинь Бманай эхнэрийн үүдэн 2 шүдийг нь хөдөлгөчихсөн байсан. Тэгээд манай төрсөн дүү Жанчивдорж бид нарыг салгаад Б мотоциклоо асаагаад шууд явсан... Үгүй ээ. Би уугаагүй байсан... Тийм ээ уусан юм шиг харагдаж байсан...Бманай жаалуудыг ална гээд байхаар нь би жаалуудаа өмөөрөх гэж л муудалцсан...үгүй ээ...Надад бол тийм зүйл байхгүй. Б-гын нагац ах Шинэбаатар нь урд нь манай гэрийг ухаад одоо шүүхээр таслагдах гэж байгаа асуудал дээр юм санаад байдаг юм шиг байна лээ. Тэрнээс болоод манай хүүхдүүдтэй таарахаараа ална гэж дарамталж байдаг юм....Яг зодолдож байх үед манай хүү Дугарсүрэн, эхнэр Ү , миний бие, бас Ббайсан. Ноцолдож байхад манай дүү Жанчивдорж ирж салгаад дараа нь Одбаяр ирсэн. Мөн Эрдэнэбат гэдэг залуу Б-гыг явсны дараа ирж адуу асуучхаад явсан. Тэр асуудлын талаар мэдэх хүн нь бид 4 л байсан...Баруун гарынх нь дунд хуруу нь цагаан юмаар боолттой ирсэн байсан тэрнээс өөр гэмтэл шарх хараагүй хувцастай байсан учраас....Миний мэдэхээр 7, 8 хоног уусан юм шиг байна лээ. Манай ах Жанчивнямбуу нь тэднийхтэй ойр амьдардаг болохоор энэ талаар сайн мэдэж байгаа...манай эхнэрийн доод талын үүдэн 2 шүд нь хөдөлчихсөн байна лээ. Тархи нь хөдөлж толгой нь өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 тал/

3. Гэрч Л.Жаргалбаярын өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг тахилгат тосгоны Суварга гээд газар Энхтайван гээд ахындаа очиж хэд хоносон. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бах даагаа уралдуулах гэж гаргаад араас нь мотоциклтой явж байтал Бахын мотоцикл нь эвдрээд даага эргэсний замын талаас Бах хүний мотоцикл унаад ирсэн. Тэгээд Одбаяр ахын мотоциклын ард би суугаад, Бахын мотоциклийн ард Өлзийбаяр, Эрдэнэбат 2 суугаад явж байтал Ж  ахын хүү Пунцаг жоохон дүүгээ дааган дээр суулгаад хөтлөөд явж байсан. Тэгээд Пунцаг замаас гарсан чинь хөтлөөд явж байсан даага нь дагаж гартал Дугарсүрэн цаанаас ирээд зайлаач ээ гээд хараалын үгээр хэлээд байхаар нь бид нар хэрүүл хийгээд яах вэ гээд цаашаа хөдлөөд явсан. Тэгээд дааганыхаа хөлсийг буулгачхаад Бах нэмнээ авна гээд намайг мотоциклийн ард суулгачхаад Жанчивын уяа руу явсан. Тэгээд очтол Жанчивын хүү Дугарсүрэн даагаа гишгүүлж байсан. Тэгээд Бах нэмнээгээ авчхаад Дугарсүрэнд хандаж ахын дүү наад муухай зангаа засаарай жоохон хүүхдэд муухайг байдгийн шүү гэхэд Дугарсүрэн өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгээд цаанаас Ж  ах гүйж ирээд Бахын дугуйны түлхүүрийг авна гэж ноцолдоод дугуйг нь ойчуулсан. Тэгээд Ж  ах эхлээд Бахыг заамдаад авсан. Тэгтэл Ж  ах Б ахын нүүр лүү нь зүүн гараа зангидаж байгаад 1 цохиж байсан. Бас Ж  ах Алтанхуяг гэдэг хүүхдийн түрийнд байсан хусуурыг шүүрч аваад Бахын толгой дундуур нь цохиод байсан. Бас Ж  ахын 2 том хүүхэд нь Б ахыг морьтой олон удаа ташуурдаад байсан. Тэгээд салгаач ээ гэтэл Ж  ахын эхнэр нь ирээд чиний хүүхэд эрдэнэ миний хүүхэд эрдэнэ биш юм уу гээд Бахтай хэрэлдээд үсдэж толгойг нь дараад нүүр лүү нь нулимаад байсан. Тэгтэл Ж  ах дахин орж ирээд барилцаад автал Ү  эгч Бахын суга доогуур тонгойж байгаад зүүн хөхнөөс нь доошоо 1 хуруу зайд хазахаар нь хартал Ү  эгчийн шүдэн дээр нь арьс нь байсан. Тэгээд бас 2 хүүхэд нь зодох гээд дайраад байхад Эрдэнэбат ах болиоч дээ та нар гээд байхад Пунцаг тавьчих л даа гээд гуйгаад байсан. Бас Тухайн үед Одбаяр ах тэд нарыг салгах гээд дундуур нь ороход Ү  эгч явуулын муу гуйлгачин минь гээд нүүр лүү нь нулимж байсан. Тэгээд би бас болиоч гээд эргээд хартал Ж  ах шилбүүр бариад Бахыг олон удаа шилбүүрдэж тэр шилбүүр нь бүүр хугарч байсан. Бас Ж  ах Бахыг 2 завжнаас нь барьчхаад би чамайг алах эрхтэй гэхэд Бах тэгвэл би танай хүүхдийг зодох эрх байхгүй юу гэхэд Ж  ах чи миний хүүхдийг зодох эрх байхгүй гээд салахгүй байсан. Тэгээд бид нар арай гэж салгад явах гэтэл Ж  ах гутлынх нь түрийнээс зуурчхаад тавихгүй байсан...Ж  ах болон эхнэр Ү  нар ихэвчлэн зодоод хазаад байсан. Мөн 2 том хүүхэд нь бас ташуураар цохиод байсан....Б ах ганцаараа тэд нарт зодуулаад байсан. Бах зодож цохисон асуудал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 37-38 тал/

4. Насанд хүрээгүй гэрч Ж.Дугарсүрэнгийн өгсөн: “...:2021 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь бол сайн санахгүй байна. Тэр өдөр манай тэр хавийн айлууд нийлээд даага уралдуулаад байж байсан. Тэгээд манай бага дүү болох Цогтөгөлдөр /4 настай/ манай хүрэн даагыг унаад би бүдүүн морио унаад явж байтал замд Бах манай тэнд амьдардаг Эрдэнэбат ахын ард мотоциклд сундлаад явж байсан. Тэгээд хажуугаар өнгөрөхдөө сигналдаад араас нь дүүгийн унаж явсан хүрэн даагыг шилбүүрдээд замаас гаргасан. Тэгэхээр нь би Бахад хандаж манай дүү жоохон ш дээ гэхэд Бах манай хүү том, манай даага зам үзээгүй гэж би хэлэхэд манай даага зам үзсэн гэж хэлээд Бах хэлээд өөрийнхөө даагыг хөөгөөд явсан. Тэгээд би аавынхаа дүү болох Жанчивдоржийн уяан дээр даага гишгүүлж байхад Бах мотоциклтой ирээд намайг мориноос маань татаад чамайг ална гэж хэлээд би мориноос яг унах гэж байтал аав ирээд чи яагаад хүүхэд байнга дээрэлхэж байдаг юм бэ гэж хэлэхэд Б ах манай аавыг гараараа 5, 6 удаа цохиод аав барьцалдаад байж байтал Одбаяр ах бас манай аавыг хэдэн удаа цохиод байсан. Тэгээд ээж ирээд тэр 2-г салгаж байтал Бах мөн манай ээжийн нүүр лүү нь цохиод байсан. Тэгтэл удалгүй Эрдэнэбат ах ирж адуу сураглачхаад явсан. Тэгээд тэр хэд салаад Бах мотоциклоо унаад явсан...Бах цохиж гэмтэл учруулсан...үгүй ээ манай аав ээж ерөөсөө цохиж зодоогүй....” гэх мэдүүлэг /хх-н 42-43 тал/

5.  Г.Ү ын гэрчээр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санаж байна манай тэр хавийн хүмүүс нийлж сайн дураараа даага давхиулсан. Тэгээд манайх 4 настай хүүхдээ моринд сургах журмаар ах Дугарсүрэнд /15 настай/ нь даагыг нь хөтлүүлээд явуулсан. Тэгээд даага давхиж ирсний дараа нөхөр Жанчив, Цогтөгөлдөр /4 настай/ бид 3 дааганы хөлс хусаад байж байтал Дугарсүрэн уяаны тэнд унаж явж байсан морио гишгүүлээд явж байсан. Гэнэт Б урдаас мотоциклтой давхиж ирээд манай хүү Дугарсүрэнг мориноос нь татаж ирээд цохих гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр Ж  гүйж очоод чи яахаараа дандаа миний хүүг айлгаж байдаг юм бэ гэхэд Бяадаг юм бэ гээд бүгдийг чинь ална шүү гээд заамдаад түлхсэн тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл Б барьж явсан бургасаараа цохисон. Тэгтэл манай нөхөр Ж  намайг Баттулгаас салгах гээд байж байхад Баттулгаас архи үнэртэж байсан мөн Б-гын дунд хуруу маарлаар боолттой байсан. Тэгээд нөхөр намайг салгах гээд ноцолдож байтал Одбаяр манай нөхрийг цохиод байх шиг харагдсан. Тэгээд бид нарыг хүмүүс салгаад Бмотоциклоо унаад явсан. Эрдэнэбат гээд залуу зодоон болсны дараа сүүлд ирж юм асуучхаад явсан. Өмнө өгсөн мэдүүлэгтээ худлаа зүйл ярьсан юм шиг байна лээ Эрдэнэбат...Толгой өвдөөд үүдэн 2 шүд маань хөдөлсөн эмчилгээ хийлгэж байгаа...Нуруу нь өвдөөд байгаа...Үгүй ээ нөхөр бид 2 Б-гын биед гэмтэл учруулсан асуудал байхгүй ээ...тэрийг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-н 47 тал/

6. Гэрч Ж.Пунцагийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багт дааганы дунд давхил болсон. Манай бага дүү болох Цогтөгөлдөр хүрэн даага унаад би өөрийн зээрд морьтой дүүгийнхээ унаж явсан хүрэн даагыг хөтлөөд замаар явж байтал араас Бах цагаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирээд сигналдаад манай дүүгийн унаж явсан даагыг шилбүүрдэхэд даага маань үргээд замынхаа зүүн гар тал руу гарсан. Тэгээд Бах мотоциклоо унаад явсан. Үүний дараа би дүүгээ дагуулаад өөрийнхөө уяан дээр ирээд дүүгээ буулгаад дааганыхаа хөлсийг хусаж байтал Бах цагаан мотоциклтойгоо ардаа Жавхланбаярын сундлаад цуг ирсэн. Тэгээд Бах манай уяанаас баруун тийшээ манай дүү Дугарсүрэнтэй уулзаж байгаад Дугарсүрэнг түрүүлж заамдаад мориноос нь унагаах шахсан. Тэгж байтал манай аав Ж  тэр 2 дээр очсон. Тэгээд тухайн үед би өөр зүйлд сатаараад яг тэр үед юу болсон талаар хараагүй байж байгаад эргээд хартал Бах манай ээж болох Ү ыг толгойг зүүн сугандаа хавчуулаад толгойны орой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохиж байсан. Тэгээд төд удалгүй би уяан дээрээ очоод эргээд хартал урдаас Эрдэнэбат ах мотоциклтой ирээд надаас хээр халзан азаргатай адуугаа сураад тэгээд урагшаа явсан. Тухайн үед тэд нарын маргалдаан аль хэдийн дуусчихсан байсан. Тэгээд Бах маргалдаан дууссаны дараа мотоциклоо унаад явсан... Манай аав ээж 2 бол уугаагүй байсан. Бахын нүд нь гархилсан байсан....Бах манай 4 настай дүү Цогтөгөлдөрийг дааганаас нь унагаах шахсан тэрнээс болж маргалдаж муудалцсан...Тийм зүйл бол байхгүй ээ...Манай аав, ээж, Баттулга, Дугарсүрэн, Жавхланбаяр нар байсан...Ээжийн шүд хөдөлж цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-н 51 тал/

 

7. Гэрч Г.Одбаярын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай тэр хавийн айлууд нийлж дааганы давхил хийсэн. Тэгээд дааганы давхил эхлээд би өөрийнхөө хул даагыг мотоциклтой дагаад миний ард Жавхланбаяр сундлаад, замын зүүн талд Бмотоциклтой ард нь Эрдэнэбаяр гээд залуу сундлаад бид нар даагаа дагаад явж байтал Жанчивын 4 настай хүүхэд унасан даага нь бид нарын араар замын баруун тал руу хальт гартал ах нь болох Пунцаг дааганых нь жолооноос бариад авсан. Тэгээд бид нар цаашаа яваад уралдаж дуусаад дааганыхаа хөлсийг хусаж байтал Бзоо нэмнээгээ авах гээд Ж  ахын төрсөн дүү Гөөгөө гээд ахынх руу явчхаад ирье гээд мотоциклоо унаад Жавхланбаяртай хамт явсан. Тэгээд би ирэхгүй байхаар нь Б-гын араас нь Эрдэнэбаяртай хамт мотоциклийг нь унаад очтол Ж  Б2 зууралдаад Ж  ахын 2 хүүхэд болох Пунцаг, Дугарсүрэн нар нь ташуураар цохиж байсан. Тэгээд би мотоциклоосоо буугаад та нар одоо боль яах гэж ингэж байгаа юм гээд салгах гэтэл Ж  ах над руу дайраад элдвээр хэлээд миний хөл рүү өшиглөөд байхаар нь би холдоход Ж  ах эргэж очиж Б-гыг бургасаар нуруу толгой руу нь цохиод тэгтэл цаанаас Ү  эгч ирээд намайг гуйлгачин явуулын зуугуул гэж доромжлоод сурны боолтоор ороолгоод нулимаад байхаар нь би дахиад цаашаа холдсон. Тэгээд Ү  эгч очоод Б-гын зүүн гар доогуур нь толгойгоо оруулаад Б-гын зүүн хөхөн дээр нь хазахаар нь би хартал Ү  эгч амандаа хазсан арьсыг зуучихсан адуучин юм чинь би яадаг юм гээд нулимж байсан. Удалгүй Эрдэнэбаяр бид 2 дундуур нь ороод салгасан. Тэгээд Бявах гээд мотоциклоо асаатал Ж  ах Б-гын түлхүүрийг нь булааж аваад явуулахгүй гээд гутлынх нь түрийнээс зуураад бариад автал дахин тэр 2 барилцаад Ж  ах Алтанхуягийн гутлын түрийнд байсан ташуурыг шүүрч аваад Б-гын толгой дундуур цохиход хусуур нь цуурч эвдэрсэн....Ж  ахаас архи үнэртээд байсан. Ббол өдөржингөө бид нартай хамт явж байсан учраас архи дарс хэрэглээгүй байсан. Ү  эгчээс бол үнэртээгүй ээ....Ж  Ү  нар тухайн үед миний хөл рүү өшиглөж нуруу руу ташуурдаж байсан. Гэхдээ миний биед хөхөрсөн шалбарсан ул мөр байгаагүй учраас шүүх шинжилгээнд үзүүлэх шаардлага байхгүй ээ....Үгүй ээ. Ббол болио гээд л зодуулаад байсан. Харин тэр Ж  ах бол Б-гыг би чамайг зодох эрхтэй гээд дайраад цохиод байсан. Бтэр 2-г зодож цохисон асуудал байхгүй ээ....” гэх мэдүүлэг /хх-н 54-55 тал/

 

8. Гэрч Э.Өлзийбаярын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны хөдөө хэсэгт дааганы давхил болсон. Тэгээд Бах даагаа уралдуулаад Эрдэнэбат ах, Одбаяр ах, Жавхланбаяр ах бид 5 даага дагаад мотоциклтой явж байтал ард Ж  ахын 4-н настай жоохон хүүхэд унаад явж байсан хүрэн даага нь замаас гарчихсан. Тухайн үед Ж  ахын том хүү Пунцаг дүүгийнхээ унаж явсан хүрэн даагыг хөтлөөд явж байсан. Тэгээд Пунцаг замаас гарахад тэр даага нь дагаад гарсан. Тэгэхээр нь бид нар эргүүлж замд нь оруулах гэж байтал Пунцаг даагаа буцаж замд нь хөтөлж оруулсан. Тэгээд бид нар даага дагах гээд үргэлжлүүлээд явж байтал Ж  ахын дунд хүү Дугарсүрэн нь ирээд Бахад хандаж “замаас зайлаач гээд олон хараалын үгээр хэлээд” хараагаад байсан. Тэгтэл Бах зодох нээ гэсэн чинь зодсон ч яадаг юм гээд байсан. Тэгээд бид нар Дугарсүрэнг орхиод цаашаа үргэлжлүүлж явсан. Үүний дараа дааганы давхил дуусаад би, Одбаяр ах, Бах, Жавхланбаяр, Ээгий ах бид 5 даагаа хусаад зогсож байхад Бах Ж  ахын төрсөн дүү болох Гөөгөө ахынх руу нэмнээгээ авна гээд явахад Жавхланбаяр мотоциклд нь сундлаад хамт явсан. Тэгээд удалгүй дааганыхаа хөлсийг хусаж дуусаад Бахын араас очиход Ж  ах Бах 2 барилцаад Бахын нуруу руу нь Пунцаг, Дугарсүрэн 2 ташуураар ташуурдаад, Ж  ах цохиод байж байтал Ү  эгч цаанаас ирээд тэр 2-н дундуур орж бас зодолдоод л байсан. Бах тэр 2-т зодуулаад л байсан. Тэгээд Ү  эгч Бахын суга доогуур ороод зүүн хөхөн дээр нь хазахаар нь Бах адуу шиг хазчихлаа гэхэд Ү  эгч угаасаа адуучин юм чинь гээд шүдэн дээр нь арьс цус наалдчихсан явж байсан. Тэгээд бас Одбаяр ах боль гээд салгах гэж байхад Ү  эгч чамд ямар хамаатай юм бэ явуулын гуйлгачин минь гээд хараагаад байхаар нь Одбаяр ах тэд нарын зодооноос холдсон. Үүний дараа удалгүй салаад Бах явах гэтэл Ж  ах Алтанхуягийн гутлын түрийнд байсан хусуурыг шүүрч аваад Бахын толгой руу нь 1 цохиход тэр хусуур нь хугарчихсан. Тэгээд Ж  ах Бахыг явуулахгүй гээд гутлаас нь зүүгдээд байсан. Тэгээд ах нар салгаад Бах явсан...Ж  ах бол уучихсан байсан. Бах уугаагүй өдөржингөө хамт явсан учраас уугаагүй талаар нь мэдэж байна....Байхгүй ээ. Ерөөсөө зодож цохиогүй угаасаа тэр олон хүний өөдөөс ганц хүн юу ч хийж чадаагүй. Ж  ах чамайг зодох эрх нь надад байгаа гэж хэлээд зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/

 

9. Гэрч С.Ж нямбуугийн өгсөн: “...Ж  бол миний төрсөн дүү байгаа юм. Ү  бол миний бэр, харин Ббол миний аав Сэдэдийн хамгийн бага дүү болох Мягмаржавын 2 дахь хүү айлын ганц хүү юм. Бид нар бол хоорондоо үеэлүүд... Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р баг Тахилгат тосгоны Адгийн худаг гэх газарт оршин суудаг, Б-гынх бол манайхаас баруун урагшаа ойролцоогоор 500 метрийн орчимд оршин суудаг. Тухайн хэрэг болдог өдрийн өмнө ойролцоогоор 6, 7 хоног болсон байх Б-гынд машин тэрэг ирж хэд хоног архидаж шөнө орой дуулж хуурдаж байсан....Б-гынх 2021 оны зун 06 дугаар сарын сүүлээр шиг санаж байна манай хажууд нүүж ирээд шөнө орой унтуулахгүй машин тэрэг дугаргаад дуу хөгжим тавиад байсан. 12 цагаас шөнийн 03 цаг хүртэл байх тэгээд маргааш өглөө нь яаж байгаа талаар асуухад зуслан дээрээ ирж бууж байна гэж байсан. Тэгээд би Б-гыг хэлээд ойлгохгүй болохоор нь хашраах гээд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “Бдээрэлхлээ” гэж өргөдөл өгч шалгагдаж байгаад хаагдсан. Энэнээс өөр урьдын ямар нэг өс хонзонтой зүйл байхгүй ээ....Би энэ хэргийг  яасан талаар мэдэх гэж өөрөө ирж мэдүүлэг өгч байна....” гэх мэдүүлэг /хх-н 64 тал/

10. Гэрч С.Ж доржийн өгсөн: “...Ж  бол миний төрсөн ах. Ү  бол Ж  ахын эхнэр бэр эгч, Ббол манай аав Сэдэдийн төрсөн дүү Мягмаржавын 2 дахь хүүхэд байгаа юм. Ббид  нар үеэлүүд байгаа юм.... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санаж байна Хэнтий Хэрлэн сумын 8-р баг Тахилгат тосгоны Дунд худаг гэх газарт манай тэр хавийн залуучууд нийлээд жил болгон дааганы давхил хийх гээд цуглаж байсан. Тэгээд даагануудаа уралдуулах замд манай төрсөн ах Жанчивын даагыг манай нутгийн Бгэх залуу даагыг нь замаас шахаж гаргасан тэрнээс болоод муудалцсан гэж би сонссон. Тэгээд би дааганы давхил дуусаад даагаа хусаад байж байгаад даага хөтлөөд явж байтал манай төрсөн ах Жанчивын дээр Бгараад суучихсан ноцолдож байсан. Тэгээд би гүйж очиход Жанчивын эхнэр Ү  Одбаяр 2 тэр 2-г салгах гээд ноцолдож байсан. Тэгээд салгаж дийлэхгүй болохоор нь би очиж салгаад та нар боль гэж хэлээд эргэж би даага руугаа очоод эргэж хартал тэр 2 дахиад барилцаад БЖ  ахын толгойг сугандаа хавчуулаад гараараа цохиж байсан. Тэгээд би эргэж очиж дахин салгаад та нар ах дүү улсууд ингэж болохгүй гэж хэлээд 2 тал руу явуулсан...Ү ын ам нь цус болчихсон байсан. Жанчивын биед ил харагдах гэмтэл шарх харагдаж мэдэгдээгүй... Ббараан өнгийн подволктой байсан. Тэгээд энгэр нь жоохон урагдчихсан байсан... Би энэ 2-г хэргээсээ хурдан салаасай гэсэндээ ирж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг / хх-н 68 тал/

11. Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...2021.07.30-нд М.Б-гын биед үзлэг хийж, ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцаж шинжээчид тавигдсан асуултын дагуу дүгнэлтийг гаргасан. М.Б-гын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гаргасан байна. 2021.09.06-нд нэмэлтээр ирүүлсэн Хүзүүний нугалмын Соронзон Резонанст томографи /тодосгогчгүй/ эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн 19 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргасан. Шинээр хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Шинжээчид тавигдсан асуултын дагуу өмнөх 361 дугаартай дүгнэлтэд тусгагдсан М.Б-гын биед учирсан гэмтлүүд шинээр тогтоогдсон гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ? гэсэн асуултын дагуу гэмтлүүдийг салгаж дүгнэлтэд тусгасан. Гэмтэл тус бүрээр салгавал хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талын хазагдсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гаргасан байна. Хүний биед учирсан гэмтлийн хамгийн хүнд гэмтлээр гэмтлийн зэрэг тогтооно гэж тусгагдсан байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрээр салгаж гэмтлийн тогтоож өгнө гэсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-н 74 тал/

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №361 дугаартай: “...

 

1.2.  М.Б-гын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....“ гэсэн дүгнэлт /хх-ийн 110-111 тал/

13. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №19 дугаартай: “...

 

1.  М.Б-гын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын  таславчний мурийлт, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талын хазагдсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 113-114 тал/

 

14. Гэрч Д.Алтанхуягийн өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр нь 2021 оны07 дугаар сарын 20-доор байсан шиг санаж байна /яг тодорхой бол санахгүй байна барагцаалбал/ Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р баг Тахилгат тосгоны суварга буюу Адгийн худаг гэдэг газарт би Хэнтий аймгийн Мөрөн сумаас өөрийн уясан даагануудаа уралдуулахаар очсон. Тэгээд өглөө даагаа уралдаж эргээд өдөрхөн Жанчивдорж ахын уяан дээр хүмүүс зодолдоод байгаа юм шиг харагдахаар нь яваад очтол Ж  ах буюу Бах 2 хэрэлдээд зогсож байсан. Тэгээд Бах хэрэлдэж байгаад явах гэж байхад Ж  ах явуулахгүй гээд Бахыг барьж аваад цохиод байсан.Тэгээд би тэр 2-ыг болгох санаатай Ж  ахыг тэврээд автал Ж  ах миний гутлын түрүүнд байсан хусуурыг шүүрч аваад Бахыг толгой руу нь 1 удаа хусуураар цохиод хусуур маань 2 хуваагдаж цуурсан.Тэгээд би хусуураа булааж аваад холдсон. Тэгтэл цаанаас Ү  эгч ирээд Бахын суга доогуур нь толгойгоо оруулаад  хөхний толгойн дээрээс нь 1 удаа хазахад Бах яаж байгаа юм бэ гэхэд Адуун дээрээ өссөн юм чинь хазалгүй яадаг юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би Ү  эгчийн ам нь цус болчихсон. Аманд нь хазсан арьс нь байж байсан...Бах ер нь бараг өөдөөс нь зодож цохиогүй Ү  эгчийг хазахад нь 1 удаа түлхсэн...Тэр талаар нь би мэдэхгүй байна. Бах бол бид нартай хамт өдөржингөө цуг явсан архи уугаагүй байсан...Яг зодож байгааг нь хараагүй холоос харахад Дугарсүрэн Пунцаг 2 морьтойгоо дайраад байх шиг харагдаад байхаар нь очсон...” гэх мэдүүлэг /хх-н 52 тал/

 

15. Гэрч М.Буянтөгөлдөрийн өгсөн: “...Одоо бол хэзээ гэдгийг нь санахгүй байна 7 сар гаргаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг  Тахилгат тосгонд дааганы уралдаан болж байсан. Тэгээд өдөрхөн тийшээ Алтанхуяг бид 2 Гөөгөөгийн уяан дээр очтол Ж  ахын хүүхдүүд болох Пунцаг, Дугарсүрэн 2 Бахын нуруу хэсэг рүү нь ташуураар ороолгоод байхад нь тэнд явж байсан нэг ах танихгүй Пунцаг, Дугарсүрэн 2-г боолгоод унаж байсан мориных нь  жолооноос  барьсан. Тэгээд Ж  ах Бах руу дайраад газраас бургас шүүрч аваад ороолгоод бургас нь 2 хуваагдсан. Тэгтэл Алтанхуяг, Ж  ахыг болиулах гээд очоод тэврээд авахад Ж  ах Алтанхуягийн гутлын түрийнд байсан хусуурыг шүүрч аваад Бахын  толгой руу цохиод байсан. Тэгээд тэр хусуур нь удалгүй 2 хуваагдсан. Тэрний дараа Ү  эгч бас Бахын подволкыг нь ураад хөхнөөс нь хазтал Ү  эгчийн ам нь цус болчихсон арьс нь наалдчихсан адуучин хүний хүүхэд юм чинь хаздаг юм гэж хэлээд нулимсан. Тэгээд Бах тэд нараас зугтаад унаж ирсэн мотоциклоороо явах гэтэл Ж  ах мотоциклийнх нь үрүүлээс  зуураад явуулахгүй байсан. Тэгээд Бах арай гэж зугтсан бид нар ч тарсан...Үгүй ээ Бах Ж  ах Ү  эгч 2-г ахаа та болилдоо гээд түлхээд байсан өөр зодож цохисон асуудал байхгүй ээ...Ж  ах бол надад согтуу юм шиг харагдаж байсан. Бах  бол архи уугаагүй бид нар бол өглөөнөөс хойш Бахтай хамт явж байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н  56 тал/

 

16. Г.Ү ын яллагдагчаар өгсөн: “...Би энэ прокурорын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Би энэ прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон надад болон миний нөхөр хүүхдүүдэд хүлээлгэсэн ял зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...Би мэдүүлэг өгөхгүй ээ..Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-хх-н 15 тал/

 

17. С.Ж ын яллагдагчаар өгсөн: “...Би энэ прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон надад болон миний эхнэр хүүхдүүдэд хүлээлгэсэн ял зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /2-хх-н 05 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч  С.Ж , Г.Ү  нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Дунд худаг гэх газар М.Б-тай хүүхэд дээрэлхлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар С.Ж нь М.Б-гын нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын таславчийн мурийлт, мөн морины хусуураар толгой тус газар нь цохиж тархи доргилт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Ү  нь М.Б-гын цээжний зүүн хэсэгт хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

           

Хохирогч М.Б-гын  өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би Хэнтий  аймгийн Тахилгат тосгоны Дунд  худаг гэдэг газар Жанчивдоржийн гэрийн гаднаас даагаа мордуулаад би өөрөө  араас нь Өлзийбаяртай хамт мотоциклтой явж байхад мотоцикл маань эвдрээд яах вэ гээд зогсож байтал Мөрөний танил Эрдэнэбат гээд залуу ирээд ах миний мотоциклийн ард суучих гээд бид суугаад  даага руу очиход даага  эргэчихсэн байсан. Тэгээд  даага эргээд араас нь  дагаад явж байтал Пунцаг хөтлөөд явж байсан даагаа тавиад замаас гарчихаар нь 4-н настай дүүг нь дааганаас уначих вий гээд сандраад очиж морийг нь барих гэтэл Пунцаг өөрөө бариад авахаар нь за за гээд үргэлжлүүлээд даагаа дагаад явж байтал өөдөөс Пунцагийн дүү болох Дугарсүрэн морьтой давхиж ирээд учир зүггүй олон хараал хэлж доромжлоод байхаар нь ахын дүү чи жоохон юм байж ямар айхтар үг хэлдэг юм бэ гээд цаашаа яваад дааганыхаа хөлсийг хусаад Жанчивдоржийн уяан дээр үлдээчихсэн байсан нэмнээгээ авах гээд очтол Дугарсүрэн байж ямар айхтар үг хэлдэг юм бэ гэхэд миний өөдөөс Дугарсүрэн өөдөөс Дугарсүрэн хуц гээд хараагаад над руу дайраад цаанаас нь аав нь Ж  ээж Ү , Пунцаг 4 намайг ээлжилж модон ташуураар ташуурдаад, Ү  нь миний зүүн хөхний доод талд 1 удаа хазаад Дугарсүрэн нь миний зүүн мөр болон толгойны дагз хэсэг рүү 3-4 удаа ташуурдсан, Пунцаг болохоор 1 ташуурдсан, Ж  нь болохоор мод, ташуур хугартал миний толгой руу болон нуруу руу олон удаа цохиж байсан. Тэгээд цаанаас Эрдэнэбат, Одбаяр, Жавхланбаяр, Буянтөгөлдөр, Алтанхуяг нар ирж бид нарыг салгасан. Тэгээд би тэндээс яваад өөрийнхөө гэрт ирээд шууд цагдаа дуудсан...Морь дагалаа гээд Дугарсүрэн ирж хараагаад элдэв үгээр хэлээд байсан. Тэгээд Дугарсүрэнгийн аав Ж  нь согтуу ирээд би чамайг зодох нь битгий  хэл алах ч эрх би гээд эхнэр нь хүүхдүүд нь ирж намайг зодсон. Өөр ямар нэг шалтгаан байхгүй ээ...Тийм зүйл байхгүй ээ...Тиймээ Ж  бол миний аавын төрсөн ахын хүүхэд байгаа юм. Ойрын хамаатан...Үгүй ээ. Ж  ах бол уучихсан байсан...Тухайн үед миний хүзүүний мурийлт үүссэн, хүзүүний өөх махны завсар хаван үүссэн, зүүн хөх хазуулсан, нуруун дээр ташуурын хэд хэдэн гөвдрүү үүссэн байгаа... гомдолтой байна...Ү , Жанчив, Дугарсүрэн нар бол нэлээн хэд цохиж зодсон. Пунцаг бол нуруу руу 1 ташуурдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

Гэрч Л.Жаргалбаярын өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг тахилгат тосгоны Суварга гээд газар Энхтайван гээд ахындаа очиж хэд хоносон. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бах даагаа уралдуулах гэж гаргаад араас нь мотоциклтой явж байтал Бахын мотоцикл нь эвдрээд даага эргэсний замын талаас Бах хүний мотоцикл унаад ирсэн. Тэгээд Одбаяр ахын мотоциклын ард би суугаад, Бахын мотоциклийн ард Өлзийбаяр, Эрдэнэбат 2 суугаад явж байтал Ж  ахын хүү Пунцаг жоохон дүүгээ дааган дээр суулгаад хөтлөөд явж байсан. Тэгээд Пунцаг замаас гарсан чинь хөтлөөд явж байсан даага нь дагаж гартал Дугарсүрэн цаанаас ирээд зайлаач ээ гээд хараалын үгээр хэлээд байхаар нь бид нар хэрүүл хийгээд яах вэ гээд цаашаа хөдлөөд явсан. Тэгээд дааганыхаа хөлсийг буулгачхаад Бах нэмнээ авна гээд намайг мотоциклийн ард суулгачхаад Жанчивын уяа руу явсан. Тэгээд очтол Жанчивын хүү Дугарсүрэн даагаа гишгүүлж байсан. Тэгээд Бах нэмнээгээ авчхаад Дугарсүрэнд хандаж ахын дүү наад муухай зангаа засаарай жоохон хүүхдэд муухайг байдгийн шүү гэхэд Дугарсүрэн өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгээд цаанаас Ж  ах гүйж ирээд Бахын дугуйны түлхүүрийг авна гэж ноцолдоод дугуйг нь ойчуулсан. Тэгээд Ж  ах эхлээд Бахыг заамдаад авсан. Тэгтэл Ж  ах Бахын нүүр лүү нь зүүн гараа зангидаж байгаад 1 цохиж байсан. Бас Ж  ах Алтанхуяг гэдэг хүүхдийн түрийнд байсан хусуурыг шүүрч аваад Бахын толгой дундуур нь цохиод байсан. Бас Ж  ахын 2 том хүүхэд нь Бахыг морьтой олон удаа ташуурдаад байсан. Тэгээд салгаач ээ гэтэл Ж  ахын эхнэр нь ирээд чиний хүүхэд эрдэнэ миний хүүхэд эрдэнэ биш юм уу гээд Бахтай хэрэлдээд үсдэж толгойг нь дараад нүүр лүү нь нулимаад байсан. Тэгтэл Ж  ах дахин орж ирээд барилцаад автал Ү  эгч Бахын суга доогуур тонгойж байгаад зүүн хөхнөөс нь доошоо 1 хуруу зайд хазахаар нь хартал Ү  эгчийн шүдэн дээр нь арьс нь байсан. Тэгээд бас 2 хүүхэд нь зодох гээд дайраад байхад Эрдэнэбат ах болиоч дээ та нар гээд байхад Пунцаг тавьчих л даа гээд гуйгаад байсан. Бас Тухайн үед Одбаяр ах тэд нарыг салгах гээд дундуур нь ороход Ү  эгч явуулын муу гуйлгачин минь гээд нүүр лүү нь нулимж байсан. Тэгээд би бас болиоч гээд эргээд хартал Ж  ах шилбүүр бариад Бахыг олон удаа шилбүүрдэж тэр шилбүүр нь бүүр хугарч байсан. Бас Ж  ах Бахыг 2 завжнаас нь барьчхаад би чамайг алах эрхтэй гэхэд Бах тэгвэл би танай хүүхдийг зодох эрх байхгүй юу гэхэд Ж  ах чи миний хүүхдийг зодох эрх байхгүй гээд салахгүй байсан. Тэгээд бид нар арай гэж салгад явах гэтэл Ж  ах гутлынх нь түрийнээс зуурчхаад тавихгүй байсан...Ж  ах болон эхнэр Ү  нар ихэвчлэн зодоод хазаад байсан. Мөн 2 том хүүхэд нь бас ташуураар цохиод байсан....Бах ганцаараа тэд нарт зодуулаад байсан. Бах зодож цохисон асуудал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-н 37-38 тал/

Насанд хүрээгүй гэрч Ж.Дугарсүрэнгийн өгсөн: “...:2021 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь бол сайн санахгүй байна. Тэр өдөр манай тэр хавийн айлууд нийлээд даага уралдуулаад байж байсан. Тэгээд манай бага дүү болох Цогтөгөлдөр /4 настай/ манай хүрэн даагыг унаад би бүдүүн морио унаад явж байтал замд Бах манай тэнд амьдардаг Эрдэнэбат ахын ард мотоциклд сундлаад явж байсан. Тэгээд хажуугаар өнгөрөхдөө сигналдаад араас нь дүүгийн унаж явсан хүрэн даагыг шилбүүрдээд замаас гаргасан. Тэгэхээр нь би Бахад хандаж манай дүү жоохон ш дээ гэхэд Бах манай хүү том, манай даага зам үзээгүй гэж би хэлэхэд манай даага зам үзсэн гэж хэлээд Бах хэлээд өөрийнхөө даагыг хөөгөөд явсан. Тэгээд би аавынхаа дүү болох Жанчивдоржийн уяан дээр даага гишгүүлж байхад Бах мотоциклтой ирээд намайг мориноос маань татаад чамайг ална гэж хэлээд би мориноос яг унах гэж байтал аав ирээд чи яагаад хүүхэд байнга дээрэлхэж байдаг юм бэ гэж хэлэхэд Бах манай аавыг гараараа 5, 6 удаа цохиод аав барьцалдаад байж байтал Одбаяр ах бас манай аавыг хэдэн удаа цохиод байсан. Тэгээд ээж ирээд тэр 2-г салгаж байтал Бах мөн манай ээжийн нүүр лүү нь цохиод байсан. Тэгтэл удалгүй Эрдэнэбат ах ирж адуу сураглачхаад явсан. Тэгээд тэр хэд салаад Бах мотоциклоо унаад явсан...Бах цохиж гэмтэл учруулсан...үгүй ээ манай аав ээж ерөөсөө цохиж зодоогүй....” гэх мэдүүлэг /хх-н 42-43 тал/

Гэрч Ж.Пунцагийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багт дааганы дунд давхил болсон. Манай бага дүү болох Цогтөгөлдөр хүрэн даага унаад би өөрийн зээрд морьтой дүүгийнхээ унаж явсан хүрэн даагыг хөтлөөд замаар явж байтал араас Бах цагаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирээд сигналдаад манай дүүгийн унаж явсан даагыг шилбүүрдэхэд даага маань үргээд замынхаа зүүн гар тал руу гарсан. Тэгээд Бах мотоциклоо унаад явсан. Үүний дараа би дүүгээ дагуулаад өөрийнхөө уяан дээр ирээд дүүгээ буулгаад дааганыхаа хөлсийг хусаж байтал Бах цагаан мотоциклтойгоо ардаа Жавхланбаярын сундлаад цуг ирсэн. Тэгээд Бах манай уяанаас баруун тийшээ манай дүү Дугарсүрэнтэй уулзаж байгаад Дугарсүрэнг түрүүлж заамдаад мориноос нь унагаах шахсан. Тэгж байтал манай аав Ж  тэр 2 дээр очсон. Тэгээд тухайн үед би өөр зүйлд сатаараад яг тэр үед юу болсон талаар хараагүй байж байгаад эргээд хартал Бах манай ээж болох Ү ыг толгойг зүүн сугандаа хавчуулаад толгойны орой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохиж байсан. Тэгээд төд удалгүй би уяан дээрээ очоод эргээд хартал урдаас Эрдэнэбат ах мотоциклтой ирээд надаас хээр халзан азаргатай адуугаа сураад тэгээд урагшаа явсан. Тухайн үед тэд нарын маргалдаан аль хэдийн дуусчихсан байсан. Тэгээд Бах маргалдаан дууссаны дараа мотоциклоо унаад явсан... Манай аав ээж 2 бол уугаагүй байсан. Бахын нүд нь гархилсан байсан....Бах манай 4 настай дүү Цогтөгөлдөрийг дааганаас нь унагаах шахсан тэрнээс болж маргалдаж муудалцсан...Тийм зүйл бол байхгүй ээ...Манай аав, ээж, Баттулга, Дугарсүрэн, Жавхланбаяр нар байсан...Ээжийн шүд хөдөлж цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-н 51 тал/

Гэрч Г.Одбаярын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай тэр хавийн айлууд нийлж дааганы давхил хийсэн. Тэгээд дааганы давхил эхлээд би өөрийнхөө хул даагыг мотоциклтой дагаад миний ард Жавхланбаяр сундлаад, замын зүүн талд Бмотоциклтой ард нь Эрдэнэбаяр гээд залуу сундлаад бид нар даагаа дагаад явж байтал Жанчивын 4 настай хүүхэд унасан даага нь бид нарын араар замын баруун тал руу хальт гартал ах нь болох Пунцаг дааганых нь жолооноос бариад авсан. Тэгээд бид нар цаашаа яваад уралдаж дуусаад дааганыхаа хөлсийг хусаж байтал Бзоо нэмнээгээ авах гээд Ж  ахын төрсөн дүү Гөөгөө гээд ахынх руу явчхаад ирье гээд мотоциклоо унаад Жавхланбаяртай хамт явсан. Тэгээд би ирэхгүй байхаар нь Б-гын араас нь Эрдэнэбаяртай хамт мотоциклийг нь унаад очтол Ж  Б2 зууралдаад Ж  ахын 2 хүүхэд болох Пунцаг, Дугарсүрэн нар нь ташуураар цохиж байсан. Тэгээд би мотоциклоосоо буугаад та нар одоо боль яах гэж ингэж байгаа юм гээд салгах гэтэл Ж  ах над руу дайраад элдвээр хэлээд миний хөл рүү өшиглөөд байхаар нь би холдоход Ж  ах эргэж очиж Б-гыг бургасаар нуруу толгой руу нь цохиод тэгтэл цаанаас Ү  эгч ирээд намайг гуйлгачин явуулын зуугуул гэж доромжлоод сурны боолтоор ороолгоод нулимаад байхаар нь би дахиад цаашаа холдсон. Тэгээд Ү  эгч очоод Б-гын зүүн гар доогуур нь толгойгоо оруулаад Б-гын зүүн хөхөн дээр нь хазахаар нь би хартал Ү  эгч амандаа хазсан арьсыг зуучихсан адуучин юм чинь би яадаг юм гээд нулимж байсан. Удалгүй Эрдэнэбаяр бид 2 дундуур нь ороод салгасан. Тэгээд Бявах гээд мотоциклоо асаатал Ж  ах Б-гын түлхүүрийг нь булааж аваад явуулахгүй гээд гутлынх нь түрийнээс зуураад бариад автал дахин тэр 2 барилцаад Ж  ах Алтанхуягийн гутлын түрийнд байсан ташуурыг шүүрч аваад Б-гын толгой дундуур цохиход хусуур нь цуурч эвдэрсэн....Ж  ахаас архи үнэртээд байсан. Ббол өдөржингөө бид нартай хамт явж байсан учраас архи дарс хэрэглээгүй байсан. Ү  эгчээс бол үнэртээгүй ээ....Ж  Ү  нар тухайн үед миний хөл рүү өшиглөж нуруу руу ташуурдаж байсан. Гэхдээ миний биед хөхөрсөн шалбарсан ул мөр байгаагүй учраас шүүх шинжилгээнд үзүүлэх шаардлага байхгүй ээ....Үгүй ээ. Ббол болио гээд л зодуулаад байсан. Харин тэр Ж  ах бол Б-гыг би чамайг зодох эрхтэй гээд дайраад цохиод байсан. Бтэр 2-г зодож цохисон асуудал байхгүй ээ....” гэх мэдүүлэг /хх-н 54-55 тал/

 

Гэрч Э.Өлзийбаярын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны хөдөө хэсэгт дааганы давхил болсон. Тэгээд Бах даагаа уралдуулаад Эрдэнэбат ах, Одбаяр ах, Жавхланбаяр ах бид 5 даага дагаад мотоциклтой явж байтал ард Ж  ахын 4-н настай жоохон хүүхэд унаад явж байсан хүрэн даага нь замаас гарчихсан. Тухайн үед Ж  ахын том хүү Пунцаг дүүгийнхээ унаж явсан хүрэн даагыг хөтлөөд явж байсан. Тэгээд Пунцаг замаас гарахад тэр даага нь дагаад гарсан. Тэгэхээр нь бид нар эргүүлж замд нь оруулах гэж байтал Пунцаг даагаа буцаж замд нь хөтөлж оруулсан. Тэгээд бид нар даага дагах гээд үргэлжлүүлээд явж байтал Ж  ахын дунд хүү Дугарсүрэн нь ирээд Бахад хандаж “замаас зайлаач гээд олон хараалын үгээр хэлээд” хараагаад байсан. Тэгтэл Бах зодох нээ гэсэн чинь зодсон ч яадаг юм гээд байсан. Тэгээд бид нар Дугарсүрэнг орхиод цаашаа үргэлжлүүлж явсан. Үүний дараа дааганы давхил дуусаад би, Одбаяр ах, Бах, Жавхланбаяр, Ээгий ах бид 5 даагаа хусаад зогсож байхад Бах Ж  ахын төрсөн дүү болох Гөөгөө ахынх руу нэмнээгээ авна гээд явахад Жавхланбаяр мотоциклд нь сундлаад хамт явсан. Тэгээд удалгүй дааганыхаа хөлсийг хусаж дуусаад Бахын араас очиход Ж  ах Бах 2 барилцаад Бахын нуруу руу нь Пунцаг, Дугарсүрэн 2 ташуураар ташуурдаад, Ж  ах цохиод байж байтал Ү  эгч цаанаас ирээд тэр 2-н дундуур орж бас зодолдоод л байсан. Бах тэр 2-т зодуулаад л байсан. Тэгээд Ү  эгч Бахын суга доогуур ороод зүүн хөхөн дээр нь хазахаар нь Бах адуу шиг хазчихлаа гэхэд Ү  эгч угаасаа адуучин юм чинь гээд шүдэн дээр нь арьс цус наалдчихсан явж байсан. Тэгээд бас Одбаяр ах боль гээд салгах гэж байхад Ү  эгч чамд ямар хамаатай юм бэ явуулын гуйлгачин минь гээд хараагаад байхаар нь Одбаяр ах тэд нарын зодооноос холдсон. Үүний дараа удалгүй салаад Бах явах гэтэл Ж  ах Алтанхуягийн гутлын түрийнд байсан хусуурыг шүүрч аваад Бахын толгой руу нь 1 цохиход тэр хусуур нь хугарчихсан. Тэгээд Ж  ах Бахыг явуулахгүй гээд гутлаас нь зүүгдээд байсан. Тэгээд ах нар салгаад Бах явсан...Ж  ах бол уучихсан байсан. Бах уугаагүй өдөржингөө хамт явсан учраас уугаагүй талаар нь мэдэж байна....Байхгүй ээ. Ерөөсөө зодож цохиогүй угаасаа тэр олон хүний өөдөөс ганц хүн юу ч хийж чадаагүй. Ж  ах чамайг зодох эрх нь надад байгаа гэж хэлээд зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 тал/

Гэрч С.Ж нямбуугийн өгсөн: “...Ж  бол миний төрсөн дүү байгаа юм. Ү  бол миний бэр, харин Ббол миний аав Сэдэдийн хамгийн бага дүү болох Мягмаржавын 2 дахь хүү айлын ганц хүү юм. Бид нар бол хоорондоо үеэлүүд... Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р баг Тахилгат тосгоны Адгийн худаг гэх газарт оршин суудаг, Б-гынх бол манайхаас баруун урагшаа ойролцоогоор 500 метрийн орчимд оршин суудаг. Тухайн хэрэг болдог өдрийн өмнө ойролцоогоор 6, 7 хоног болсон байх Б-гынд машин тэрэг ирж хэд хоног архидаж шөнө орой дуулж хуурдаж байсан....Б-гынх 2021 оны зун 06 дугаар сарын сүүлээр шиг санаж байна манай хажууд нүүж ирээд шөнө орой унтуулахгүй машин тэрэг дугаргаад дуу хөгжим тавиад байсан. 12 цагаас шөнийн 03 цаг хүртэл байх тэгээд маргааш өглөө нь яаж байгаа талаар асуухад зуслан дээрээ ирж бууж байна гэж байсан. Тэгээд би Б-гыг хэлээд ойлгохгүй болохоор нь хашраах гээд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “Бдээрэлхлээ” гэж өргөдөл өгч шалгагдаж байгаад хаагдсан. Энэнээс өөр урьдын ямар нэг өс хонзонтой зүйл байхгүй ээ....Би энэ хэргийг  яасан талаар мэдэх гэж өөрөө ирж мэдүүлэг өгч байна....” гэх мэдүүлэг /хх-н 64 тал/

Гэрч С.Ж доржийн өгсөн: “...Ж  бол миний төрсөн ах. Ү  бол Ж  ахын эхнэр бэр эгч, Ббол манай аав Сэдэдийн төрсөн дүү Мягмаржавын 2 дахь хүүхэд байгаа юм. Ббид  нар үеэлүүд байгаа юм.... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санаж байна Хэнтий Хэрлэн сумын 8-р баг Тахилгат тосгоны Дунд худаг гэх газарт манай тэр хавийн залуучууд нийлээд жил болгон дааганы давхил хийх гээд цуглаж байсан. Тэгээд даагануудаа уралдуулах замд манай төрсөн ах Жанчивын даагыг манай нутгийн Бгэх залуу даагыг нь замаас шахаж гаргасан тэрнээс болоод муудалцсан гэж би сонссон. Тэгээд би дааганы давхил дуусаад даагаа хусаад байж байгаад даага хөтлөөд явж байтал манай төрсөн ах Жанчивын дээр Бгараад суучихсан ноцолдож байсан. Тэгээд би гүйж очиход Жанчивын эхнэр Ү  Одбаяр 2 тэр 2-г салгах гээд ноцолдож байсан. Тэгээд салгаж дийлэхгүй болохоор нь би очиж салгаад та нар боль гэж хэлээд эргэж би даага руугаа очоод эргэж хартал тэр 2 дахиад барилцаад БЖ  ахын толгойг сугандаа хавчуулаад гараараа цохиж байсан. Тэгээд би эргэж очиж дахин салгаад та нар ах дүү улсууд ингэж болохгүй гэж хэлээд 2 тал руу явуулсан...Ү ын ам нь цус болчихсон байсан. Жанчивын биед ил харагдах гэмтэл шарх харагдаж мэдэгдээгүй... Ббараан өнгийн подволктой байсан. Тэгээд энгэр нь жоохон урагдчихсан байсан... Би энэ 2-г хэргээсээ хурдан салаасай гэсэндээ ирж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг / хх-н 68 тал/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...2021.07.30-нд М.Б-гын биед үзлэг хийж, ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцаж шинжээчид тавигдсан асуултын дагуу дүгнэлтийг гаргасан. М.Б-гын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гаргасан байна. 2021.09.06-нд нэмэлтээр ирүүлсэн Хүзүүний нугалмын Соронзон Резонанст томографи /тодосгогчгүй/ эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн 19 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргасан. Шинээр хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Шинжээчид тавигдсан асуултын дагуу өмнөх 361 дугаартай дүгнэлтэд тусгагдсан М.Б-гын биед учирсан гэмтлүүд шинээр тогтоогдсон гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ? гэсэн асуултын дагуу гэмтлүүдийг салгаж дүгнэлтэд тусгасан. Гэмтэл тус бүрээр салгавал хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талын хазагдсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гаргасан байна. Хүний биед учирсан гэмтлийн хамгийн хүнд гэмтлээр гэмтлийн зэрэг тогтооно гэж тусгагдсан байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрээр салгаж гэмтлийн тогтоож өгнө гэсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-н 74 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №19 дугаартай: “...

М.Б-гын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын  таславчийн мурийлт, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн хацар, хоншоор, цээж, зүүн даланд зулгаралт, цээж, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цээжний зүүн талын хазагдсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 113-114 тал/

Гэрч Д.Алтанхуягийн өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр нь 2021 оны07 дугаар сарын 20-доор байсан шиг санаж байна /яг тодорхой бол санахгүй байна барагцаалбал/ Хэнтий аймгийн Хэрлэн сум 8-р баг Тахилгат тосгоны суварга буюу Адгийн худаг гэдэг газарт би Хэнтий аймгийн Мөрөн сумаас өөрийн уясан даагануудаа уралдуулахаар очсон. Тэгээд өглөө даагаа уралдаж эргээд өдөрхөн Жанчивдорж ахын уяан дээр хүмүүс зодолдоод байгаа юм шиг харагдахаар нь яваад очтол Ж  ах буюу Бах 2 хэрэлдээд зогсож байсан. Тэгээд Бах хэрэлдэж байгаад явах гэж байхад Ж  ах явуулахгүй гээд Бахыг барьж аваад цохиод байсан.Тэгээд би тэр 2-ыг болгох санаатай Ж  ахыг тэврээд автал Ж  ах миний гутлын түрүүнд байсан хусуурыг шүүрч аваад Бахыг толгой руу нь 1 удаа хусуураар цохиод хусуур маань 2 хуваагдаж цуурсан.Тэгээд би хусуураа булааж аваад холдсон. Тэгтэл цаанаас Ү  эгч ирээд Бахын суга доогуур нь толгойгоо оруулаад  хөхний толгойн дээрээс нь 1 удаа хазахад Бах яаж байгаа юм бэ гэхэд Адуун дээрээ өссөн юм чинь хазалгүй яадаг юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би Ү  эгчийн ам нь цус болчихсон. Аманд нь хазсан арьс нь байж байсан...Бах ер нь бараг өөдөөс нь зодож цохиогүй Ү  эгчийг хазахад нь 1 удаа түлхсэн...Тэр талаар нь би мэдэхгүй байна. Бах бол бид нартай хамт өдөржингөө цуг явсан архи уугаагүй байсан...Яг зодож байгааг нь хараагүй холоос харахад Дугарсүрэн Пунцаг 2 морьтойгоо дайраад байх шиг харагдаад байхаар нь очсон...” гэх мэдүүлэг /хх-н 52 тал/

Гэрч М.Буянтөгөлдөрийн өгсөн: “...Одоо бол хэзээ гэдгийг нь санахгүй байна 7 сар гаргаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг  Тахилгат тосгонд дааганы уралдаан болж байсан. Тэгээд өдөрхөн тийшээ Алтанхуяг бид 2 Гөөгөөгийн уяан дээр очтол Ж  ахын хүүхдүүд болох Пунцаг, Дугарсүрэн 2 Бахын нуруу хэсэг рүү нь ташуураар ороолгоод байхад нь тэнд явж байсан нэг ах танихгүй Пунцаг, Дугарсүрэн 2-г боолгоод унаж байсан мориных нь  жолооноос  барьсан. Тэгээд Ж  ах Бах руу дайраад газраас бургас шүүрч аваад ороолгоод бургас нь 2 хуваагдсан. Тэгтэл Алтанхуяг, Ж  ахыг болиулах гээд очоод тэврээд авахад Ж  ах Алтанхуягийн гутлын түрийнд байсан хусуурыг шүүрч аваад Бахын  толгой руу цохиод байсан. Тэгээд тэр хусуур нь удалгүй 2 хуваагдсан. Тэрний дараа Ү  эгч бас Бахын подволкыг нь ураад хөхнөөс нь хазтал Ү  эгчийн ам нь цус болчихсон арьс нь наалдчихсан адуучин хүний хүүхэд юм чинь хаздаг юм гэж хэлээд нулимсан. Тэгээд Бах тэд нараас зугтаад унаж ирсэн мотоциклоороо явах гэтэл Ж  ах мотоциклийнх нь үрүүлээс  зуураад явуулахгүй байсан. Тэгээд Бах арай гэж зугтсан бид нар ч тарсан...Үгүй ээ Бах Ж  ах Ү  эгч 2-г ахаа та болилдоо гээд түлхээд байсан өөр зодож цохисон асуудал байхгүй ээ...Ж  ах бол надад согтуу юм шиг харагдаж байсан. Бах  бол архи уугаагүй бид нар бол өглөөнөөс хойш Бахтай хамт явж байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н  56 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.Ү , С.Ж нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч нь нийт 2.231.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүхээс нотлох баримтуудыг тулгаж шалгахад эм тариа эмчилгээний зардалд 661.000 төгрөг, бинзений 289.050 төгрөг нийт 950.050 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул уг хохирлыг  шүүгдэгч нараас гаргуулж  хохирогчид олгох нь зүйтэй  байна. Харин хохирогч нь бусад хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Ү , С.Ж нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ж,  Г.Ү  нарыг  бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь    хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар, шүүгдэгч Г.Ү ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ж , Г.Ү  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж , Г.Ү  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж аас 475025 төгрөгийг, шүүгдэгч Г.Ү аас 475025 төгрөгийг  тус тус гаргуулж хохирогч М.Баттулгад олгосугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой  баримт хэрэгт авагдаагүй ба хохирогч М.Б нь бусад хохирол зардлаа холбогдох нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ж , Г.Ү  нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Д.ГАНЗОРИГ