Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрхэсбаяр, 

Улсын яллагч А.Азжаргал,

Гэрч Г.Жаргалсайхан /онлайнаар/,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Гарамжавын Эт холбогдох эрүүгийн 1811 02178 0697 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харгана овогтой Гарамжавын Э /РД:ХДй/

Монгол Улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан  суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын задгай тоотод амьдардаг /вагончикт/ байрандаа амь хохирогч П.Булгантай маргалдах явцдаа хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” хохирол учруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дах заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан /хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж/ буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүнийг алсан/ гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Учир нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж дүгнэн хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход

гэрч Г.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгэхэд Э ах чи залуу Жаргалсайханг сонирхоод надад тохомоо тавьж өгөхгүй, секс хийхгүй байж мөнгө цаас авна гэж байхгүй Баадаагаасаа мөнгө аваарай гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч байгаа чимээ мөн сав суулга унаж байгаа чимээ гарсан тэгэхээр нь яваад ороход Булган газар уначихсан энэ муу хөгшин янхан намайг алах гэж байна архиа харамлаж байна гэж байна чамтай хүртэл намайг хардаад байна гэж уурлаж орилж хэлж байсан. Тэгэхээр нь би надад наад хэрүүл чинь хамаа байхгүй эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм тийм юм байхгүй гэхэд Булган газар тогооны шүүгээний хажуунаас босоод энэ толгой хагалчихлаа гээд орон дээр суухад Э ах цүнхнээсээ дэвсгэр даавуу гаргаж ирээд ураад толгойноос нь гарч байсан цусыг арчиж байсан. Би тэр үед Энхцэцэг ирнэ гэсэн та 2 ийм байдалтай байж болж байгаа юм уу та 2-ын хэрүүл гудамжаар дүүрэн сонсогдож байна гэж хэлээд тогооны шүүгээн дээрээс унасан аяга таваг сав суулгыг дээш нь авч тавиад хагарсан толийг нь авч гараад амбаарых нь хойно гаргаж тавьчихаад ороход Булган толгойныхоо цусыг арчичихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 127-129 дугаар тал/,

гэрч Ц.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би талийгаач Булганыг нас барахын урд орой буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны Пүрэв гаригийн орой би гэртээ жаахан архи уучхаад 20-21 цаг болж байхад өөрийн 6-н настай Буянтогтохыг дагуулаад Эрка ахын амбаарт  очсон. Намайг очиход амбаарт талийгаач Булган, Эрка ах, Жагаа нар байсан ба ороход дээд талд байдаг орон дээр Булган, Эрка ахтай хөнжилд орчихсон унтаж байсан. Жагаа ах наад орон дээр суучихсан Батаа орж ирээд нэг шил юм уугаад Батаа дахиад нэг шил архинд явчихсан. Энэ хоёр тасраад унтчихлаа гээд байж байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

Гэрч Т.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой Э ахын гэрт очсон. Намайг орой 22 цагийн үед очиход Жаргалсайхан ах жаахан архи уусан байдалтай, Э ах, талийгаачтай хамт унтаж байсан. Маргааш нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө ээжийгээ автобусны буудал хүргэж өгөөд 08 цагийн үед Э ахын гэрт очиход Э ах, Жаргалсайхан ах, манай эхнэр Энхцэцэг хүүгийн хамт гадаа байж байсан. Жаргалсайхан ах хүн үхлээ түргэн дуудсан гэж байсан. Миний утсаар Э ах, Энхцэцэг хоёрын нэг нь түргэн дуудсан Э ах Энхцэцэгээ чамд хамаагүй та хэд явцгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн №1725 тоот

Хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна.

Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Ходоодны шингэнд демидрол болон хүчтэй хүчил шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцосны гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12  цаг болсон гэж тэмдэглэжээ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 79-81 дүгээр тал/, зэрэг бичгийн болон бусад нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч П.Булган “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” гэмтэл авахдаа хүнд зэргийн согтолттой байгаагүй талаар гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан зэргээр шүүгдэгч Г.Э биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан нөхцөл байдал тогтоогдохгүй харин амь хохирогч П.Булганыг маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” хохирол учруулж алсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 292 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Э

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Э нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын задгай тоотод амьдардаг /вагончикт/ байрандаа амь хохирогч П.Булганыг маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” хохирол учруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ж.Ховорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Талийгаач ямар нэг архаг хууч өвчин байгаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Талийгаачтай уулзаагүй бараг жил болж байна. 1974 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, бага насаа Дархан-Уул аймгийн Зулзаяагийн гол өнгөрүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Гэрч Г.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар оролцож мэдүүлсэн: “...Э 2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө банк явсан. Ирэхдээ 8 ширхэг жижиглэн гургалдай болон 2 шил архитай ирсэн. Би талийгаач Булгантай хэвийн харилцаатай байсан. Бид хоёрыг Г.Э хардаад байдаг байсан. Би Эынд байшингийн хундам хийж байсан. Би Энхцэцэгийн хөргөгчид жижиглэнг хийхээр явсан. Намайг Энхээ гэдэг хүүхнийг дуудчих гэхээр нь түүнд хэлэхэд манай нөхөр 7 цагт ирнэ би хоолоо хийчхээд очоо гэж хэлсэн. Намайг буцаж ирэхэд намайг тэгүүлсэнгүй муу янхан гээд Г.Э тэгж байсан. Тэгээд талийгаач левчик болон бандаашийг минь томдуулчихлаа гэж дугарч байсан. Халуун сав дугараад байсан мөн талийгаачийн ёо ёо гээд байсан. Намайг усанд явсан хойгууур талийгаач айл руу явсан байсан. 15-30 минутын дараа ирсэн байх талийгаач ирэхдээ нэмж бэртсэн зүйлгүй байсан...” гэх

Гэрч Г.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...П.Булганыг Э ах таньдаг. 2018 оны 07 дугаар сард улсын баяр наадмын дараа Булган гэж эмэгтэй Э ахын гэрт ирсэн. Би тухайн үед Э ахын гэрт амьдарч байсан юм. Э ахын гэрт Булган бид 3 хэсэг хугацаанд хамт амьдарсан юм. П.Булган нас барахын өмнөх өдрийн өглөө шартаж үхлээ гээд 08 цагаас өмнө Булган Э ахыг дэлгүүр рүү архинд явуулсан тэгээд Э ах зээлээр архи авч ирээд бид 3 архи хувааж уугаад дуусгасан...Орой нь 17 цаг өнгөрч байхад Булган, Э ах 2 согтуу ирсэн. Ирэхдээ Жагаа уучлаарай автобусны буудал дээр 1 шил архийг нь уучихлаа гээд хоол хүнсний материал барьчихсан 1 шил архитай ирсэн. Авч ирсэн 1 шил архийг нь задлаад бид 2 уучихсан чи нэг аяга уучих гээд надад архинаас 1 аяга хийж өгөөд надад 45,000 төгрөг өгөөд хоол хүнсний материал болох гургалдай, жижиглэн гээд мах ууттай нь өгөөд Энхцэцэгийн гэрт аваачиж хөргөгчинд хийчих гэхээр нь би Энхцэцэгийн гэрлүү 18 цаг орчим явсан. Энхцэцэгийн гэрт очиж махаа хөргөгчинд хийчхээд Энхцэцэгт Булган, Э ах 2 согтуу ирсэн 1 шил архитай ирлээ чи очих уу гэхэд манай нөхөр ирж байгаа хоол ундаа хийчихээд очино та явж бай гэсэн тэгээд би ганцаараа буцаад Э ахын гэрт очоод орох гэхэд амбаар дотроо Э ах Булган 2 хоорондоо хэрэлдэж байхаар нь гэрт нь оролгүй гадаа сандал дээр суугаад сонссон тэгэхэд Э ах Булганыг загинаж байсан чи өрлөг хийж чаддагүй юм байна Булангийн амалгаа хийдэггүй, тоосгоо далий муруй өрдөг мөртлөө надаас дандаа архи нэхэж уух юм, яв гээд хөөсөн тэгэхэд Булган чи муу хөгшин янхан намайг эдлэж эдлэчихээд үнсэнд хаясан шалз шиг хаяад байхдаа яадын хөгшин, янхан дүүдээ мөнгө өгчихөөд надад мөнгө өгсөнгүй гэж орилж байсан. Тэгэхэд Э ах чи залуу Жаргалсайханг сонирхоод надад тохомоо тавьж өгөхгүй, секс хийхгүй байж мөнгө цаас авна гэж байхгүй Баадаагаасаа мөнгө аваарай гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч байгаа чимээ мөн сав суулга унаж байгаа чимээ гарсан тэгэхээр нь яваад ороход Булган газар уначихсан энэ муу хөгшин янхан намайг алах гэж байна архиа харамлаж байна гэж байна чамтай хүртэл намайг хардаад байна гэж уурлаж орилж хэлж байсан. Тэгэхээр нь би надад наад хэрүүл чинь хамаа байхгүй эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм тийм юм байхгүй гэхэд Булган газар тогооны шүүгээний хажуунаас босоод энэ толгой хагалчихлаа гээд орон дээр суухад Э ах цүнхнээсээ дэвсгэр даавуу гаргаж ирээд ураад толгойноос нь гарч байсан цусыг арчиж байсан. Би тэр үед Энхцэцэг ирнэ гэсэн та 2 ийм байдалтай байж болж байгаа юм уу та 2-ын хэрүүл гудамжаар дүүрэн сонсогдож байна гэж хэлээд тогооны шүүгээн дээрээс унасан аяга таваг сав суулгыг дээш нь авч тавиад хагарсан толийг нь авч гараад амбаарых нь хойно гаргаж тавьчихаад ороход Булган толгойныхоо цусыг арчичихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан Э ах сүүлд авч ирсэн 1 шил архиа уугаад Энхцэцэгийг хэзээ ирэх гэж байна гээд Булган Э ах бид 3 архиа ууж байхад Энхцэцэг ирсэн. Бид 4 архиа ууж дууссан байхад гаднаас Ичинбат гэж залуу орж ирсэн. Ичинбатыг ирэхээс өмнө Э ах малгайнаасаа 20,000 төгрөг өгөөд архи, элсэн чихэр, зайрмаг ав гэсэн байсан юм тэгээд би Ичинбатад 10,000 төгрөг өгөөд архи тамхинд явуулахад Ичинбат 1 шил нутаг нэртэй архи, тамхи, банана жимс авч ирсэн. Тэр архийг Э ах, Энхцэцэг, Ичинбат бид 4 хувааж уусан, талийгаач Булган 1 аяга архи уугаад дахиж уугаагүй. Ичинбат архи дуусаагүй байхад явсан Энхцэцэг орой болчихсон байхад нөхөр нь ирээд Энхцэцэгтэй маргалдаад орхиод явсан санагдаж байна би урд хойно нь оруулж яриад байж магадгүй шүү. Сүүлийн авч ирсэн архи дуусаад унтсан. Амбаарын үүдний орон дээр Энхцэцэг хүүхэдтэйгээ унтсан, хойд орон дээр Э ах, Булган 2, нэг хөнжилд орж унтсан, би тэр орон дээр Булганы цаагуур тусдаа хөнжил нөмрөөд унтсан. /Э ах Булган тэгээд би гэсэн дараалалтай унтсан. /маргааш өглөө нь Э ах намайг татаж сэрээгээд Булган хөдлөхгүй дуугарахгүй байна чи босоод хараад өгөөч гэж хэлсэн тэгээд Булганыг сэрээх гээд хөнжлийг сөхөөд харахад Булган шалдан ямар ч хувцасгүй хэвтэж байхаар нь судсыг нь бариад үзсэн чинь цохилоод байгаа ч юм шиг үгүй ч юм шиг нүд нь хагас аниастай байхаар нь Энхцэцэгийг сэрээж дуудаад харуулахад Энхцэцэг ямар аймар юм бэ энэ чинь үхчихсэн байншдээ гээд дэрэн доороосоо утсаа аваад түргэн дуудсан. Энэ үед Энхцэцэгийн нөхөр нь ирээд Энхцэцэгийг хүүхэдтэйгээ аваад явсан. Э ах бид 2 үлдэхэд Э ах манайд зөндөө олуулаа архи уусан байна гээд унана чи ингээд явчих цагдаад дараа нь баригдвал Булганыг согтуу хүнд зодуулчихсан толгой нь хагарчихсан архи бариад шөнө ирсэн гэж хэлээрэй чи одоо яв 2-3 хоногийн дараа ирээрэй гэж хэлээд 15,000 билүү 20,000 төгрөг өгсөн тэгээд би уул давж алхаад замруу уруудаад автобусанд суугаад хотын төврүү явсан...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 127-129 дугаар тал/,

Гэрч П.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой  Г.Э ахаас ус, зоонтог 2 гуйх гээд амбаар луу ортол талийгаач бөгс нь гарчихсан доогуураа нүцгэн, дээгүүрээ ногоон эрээн цамцтай, Э дээгүүрээ шалдан амбаарынхаа хоймрын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Жаргалсайхан үүдний орон дээр сууж байсан. Намайг ороход талийгаач нүд нь сүүмийсэн байдалтай зөөлөн намуухан дуугаар найзынх нь ам цангаад байна гэж хэлсэн. Тэгээд би орны нь толгой дээрх тагштай сиропыг уулгаад Э, Жаргалсайхан хоёрт та нар наад архи болиоч, наад хүн чинь эвгүй байдалтай болчихсон байна, түргэн дуудаач гэж хэлээд ус, шүхрээ аваад явсан. Э ах Казков /Булган/ өглөө нас барчихлаа гээд сууж байсан. Тэгэхээр нь би хэдэн цагийн үед юм гэж хэлсэн чинь өглөө 06 цаг 15 минутад гэж хэлсэн. Талийгаач аймаар агсам тавьдаг байсан гэсэн. Талийгаач Э ахын гэрээс огт гарч байгаагүй. Тэр өвгөн өдөр, шөнөгүй архи авч ирж өгч уулгадаг байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Гэрч Ц.Ичинбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Дээд салхит гэдэг дэлгүүрээс 6500 төгрөгөөр “Нутаг” нэртэй 750гр архи авч, хариулт мөнгөнд нь 1 хайрцаг “Улаан шонхор” гэдэг тамхи аваад Эркагийн гэрт очсон. Эркагийн амбаарт ороход тэднийд Жаргалсайхан, Э, Энхцэцэг хүүхэдтэйгээ, хоймрын орон дээр нь нэг эмэгтэй байсан. Тэгээд бид нар авч ирсэн “Нутаг” гэсэн архийг бүгдээрээ уусан. Би авч ирсэн архинаас 1 удаа 100гр хэртэйг уугаад за одоо би явлаа гэж хэлээд 21 цагийн үед Эркагийн гэрээс гараад гэрлүүгээ харьсан...” гэх /1-р хавтаст хэргийн 44 дугаар тал/,

“...Би тухайн өдөр 19 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харьж явах замдаа Жаргалсайхан нь Эын гэрийн харалдаа машин зам дээр тааралдаад ах ганц шил архинд яваад өгөөч гэж хэлэхээр нь би за гэж хэлээд Жаргалсайханаас 10,000 төгрөг аваад дунд дэлгүүр орж 6500 төгрөгөөр нь 0,75 гр “Хандгай” нэртэй архи, 2000 төгрөгөөр “Улаан шонхор” тамхи аваад үлдсэн мөнгийг аваад Эын амбаарт очиход Э, Булган гэж эмэгтэйтэй хамт орон дээр хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Жаргалсайхан ширээний хажууд сууж байсан, Энхцэцэг гэж эмэгтэй 6-н настай  хүүхэдтэйгээ байсан..., ...Булган намайг Эын гэрт ороод гарахад орон дээрээсээ босоогүй. Нэлээн шартсан янзтай хэвтэж байсан. Дуу нь их сул надаа нэг хийчих гэж хэлж байхыг сонссон. Эын амбаар тоггүй харанхуй байсан болохоор царайг нь сайн хараагүй...” гэх /1-р хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Гэрч Ц.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би талийгаач Булганыг нас барахын урд орой буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны Пүрэв гаригийн орой би гэртээ жаахан архи уучхаад 20-21 цаг болж байхад өөрийн 6-н настай Буянтогтохыг дагуулаад Эрка ахын амбаарт  очсон. Намайг очиход амбаарт талийгаач Булган, Эрка ах, Жагаа нар байсан ба ороход дээд талд байдаг орон дээр Булган, Эрка ахтай хөнжилд орчихсон унтаж байсан. Жагаа ах наад орон дээр суучихсан Батаа орж ирээд нэг шил юм уугаад Батаа дахиад нэг шил архинд явчихсан. Энэ хоёр тасраад унтчихлаа гээд байж байсан. Би тэднийд байж байтал манай тэнд уулын дээшээ байдаг Батаа ах гаднаас 1 шил барьж орж ирээд тэр архийг задлаад талд нь ортол уусан. Би Жагаа ахын орон дээр хүүхэдтэйгээ хэвтээд унтсан. Жагаа ах талийгаач Булга, Эрка  хоёрын цаад талаар ороод унтсан. Өглөө 7 цаг 30 минутын үед сэрсэн. Тэгтэл Жагаа ах босож ирээд гутлаа өмсөөд, дараа нь Эрка ах боссон. Жагаа ах доогуураа өмдтэй, дээгүүрээ цэнхэр куртиктэй босож ирсэн. Харин Эрка ах дотуур өмднөөс өөр хувцасгүй босож ирсэн. Тэгээд босоод хөнжлөө сөхөхөөр нь харахад талийгаач дээгүүрээ нимгэн торон маягийн материалтай хөх өнгийн цамцтай өмссөн, доогуураа дотоожгүй нүцгэн байсан. Манай нөхрийн 88901152 гэсэн утсаар 103 яриад дуудлага өгтөл утас цэнэггүй болчихсон. Тэгээд Эрка ах зам дээрээс түргэний машин тосож авахаар  болоод доошоо хамт уруудаад би гэртээ орсон. Эрка ах Булган хоёр эр, эмийн харилцаатай байдаг юм шиг байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

Гэрч Ш.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө түргэн тусламжийн алба хаагчид ирж байсан. Түргэн тусламж ирсэн ч гэлүү, дуудсан ч гэлүү гэж хэлээд Э гартаа дуран барьсан манай хашааны үүдэнд явж байсан...Би өөрөө хараа муутай, тархиндаа тал цус харвасан. Эын гэрийн үүд, ойр орчмоор юу болж байгааг харж чадахгүй. Би Жаргалсайхан гэж танихгүй. Би уул даваад хүн гүйсэн талаар тухайн өдөр хараагүй. Би Эт уул даваад Жаргалсайхан гэж хүн гүйгээд явлаа гэж огт хэлээгүй. Би гэрээсээ хүн уул даваад явж байгааг харах харааны чадвар байхгүй. Э дандаа миний гар утсаар яриад өгье гэдэг. Би нэг ч удаа гар утсаа Эт өгч яриулж байгаагүй...” гэх /1-р хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Гэрч Д.Зулбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...7 хоногийн өмнө байх надтай тааралдахад нэг жижигхэн биетэй эмэгтэй дагуулсан явж байсан...” гэх мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Гэрч Т.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны орой Э ахын гэрт очсон. Намайг орой 22 цагийн үед очиход Жаргалсайхан ах жаахан архи уусан байдалтай, Э ах, талийгаачтай хамт унтаж байсан. Маргааш нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө ээжийгээ автобусны буудал хүргэж өгөөд 08 цагийн үед Э ахын гэрт очиход Э ах, Жаргалсайхан ах, манай эхнэр Энхцэцэг хүүгийн хамт гадаа байж байсан. Жаргалсайхан ах хүн үхлээ түргэн дуудсан гэж байсан. Миний утсаар Э ах, Энхцэцэг хоёрын нэг нь түргэн дуудсан Э ах Энхцэцэгээ чамд хамаагүй та хэд явцгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дух болон баруун чамархайд  2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөг, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саа саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. Амь хохирогчийн 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд  цус хуралт гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун 3, 4, 5-р хавирганы хугарал гэмтэл нь тархины гэмтэлтэй 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”/1-р хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/,

“...Олон хоногоор архи уусан болохоор хүнд зэргийн согтолт гарсан гэж ойлгож болохгүй. Тухайн үед шинжилгээ хийхэд цусанд 4,1 промилл спиртийн агууламжтай байсан байна. Энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна. П.Булганы баруун зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн баруун талаараа унах үед үүсгэгдэж болох гэмтлүүд байна. Унах үед 3, 4, 5 дугаар хавирганы хугарал нь унасан гадаргуу дээрх биетээс хамаараад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно...” гэх /2-р хавтаст хэргийн 218-219 дугаар тал/,

Хэргийн газар, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 3-11 дүгээр тал/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 207-208 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн №1725 тоот

Талийгаач П.Булганы цогцост баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна.

Талийгаач дээрх баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

Дээрх 3, 4, 5-р хавирганы хугарал, хүзүү, баруун хацар, духанд  зулгаралт, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Ходоодны шингэнд демидрол болон хүчтэй хүчил шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

Талийгаач о/1/ бүлгийн цустай байсан.

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцосны гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12  цаг болсон гэж тэмдэглэжээ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 79-81 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн №9554 тоот

 “...Г.Эын биед хамар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Дээрх хамрын үзүүр хэсгийн  зулгаралт нь шинэ буюу 1-2 хоногийн өмнө үүссэн байх ба бусад зулгаралт нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 93 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 815 дугаартай

“...Г.Э нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/,  

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өглөө 10 цагийн үед Жаргалсайхан талийгаачийг дээшээ хараад хэвтэж байхад нь цээжин дээр нь гараараа 2 удаа цохиж байсан. Би боль гэж хэлээд болиулаад би ганцаараа архинд яваад орой 17 цаг болж байхад гэртээ ирсэн. Архинд явж байхдаа манай гэрийн урд байдаг нарийн гудамжинд Энхцэцэгийн нөхөр Батсүхтэй тааралдсан юм. Тэгээд цаашаа тэтгэврээ аваад орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Энэ хугацаанд Жаргалсайхан талийгаачтай хамт үлдсэн. Би Хүчит шонхор зах орж жижиглэн мах, архи аваад гэртээ ирсэн ...” гэх /3-р хавтаст хэргийн 8-10 дугаар тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө Булганы шараа тайлах гэж үлдээсэн архийг сэрхээс нь Жаргалсайхан уучхаад савыг нь буцаагаад тавьсан байдаг. Талийгаач босоод архи яасан бэ гэхэд Жаргалсайхан уусан байсан. Талийгаач архи хэн уучхав гэхэд Жаргалсайхан уурлаад талийгаачийг зодсон. Тэгээд Жаргалсайхан миний архийг аваад уучихжээ чи яваад шар тайлах юм аваад ир гэж хэлсэн. Би тэр үед арга буюу шар тайлах юм авахаар тэтгэврээ авахаар явсан. Тэгээд би арга буюу шар тайлах юм авчирсан архийг хувааж уугаад унтахаар  болсон. Тэгээд унтахын үед Жаргалсайхан би худаг хаахаас өмнө усанд яваад ирье гэж хэлсэн. Тэгээд усанд явах замдаа худгийн тэндээс Энхцэцэгийг авч ирсэн байсан. Намайг сэрэх үед Энхцэцэг манай гэрт ирсэн байсан. Тэгээд Жаргалсайхан, Энхцэцэг, талийгаач, бид нар Энхцэцэгийн хүүхдүүд бид бүгдээрээ хоносон. Тэгээд өглөө босоод талийгаачийг яасан юм бэ асуухад ухаан алдсан байдалтай байсан тэгээд бид дуудлага өгсөн. Тэгээд Жаргалсайхан цагдаа ирэхэд гэрч болоод мэдүүлгээ цаасан дээр бичээд түүнийгээ уншиж байсан. Надаас гадна Жаргалсайханыг талийгаачийг зодож байхыг харсан хүмүүс байгаа. Зөвхөн нэг хүний мэдүүлгээр буюу гэрчийн мэдүүлгээр намайг яллаад байх юм. Жаргалсайхан нь талийгаачийг зодож байхыг харсан хүмүүсийг яагаад байцаахгүй байгаа юм бэ?  Анх 2018 оны 10 дугаар сард Жаргалсайхан баригдаж ирэхдээ хэлэх үгээ бэлдэж ирсэн байсан. Хэргийн газрыг хамгаалалтгүй орхисон байсан. Жаргалсайхан мэдүүлэг болон хэзээ хойно хэргийн газраас очиж хэргийн газрын үзлэг хийж эд мөрийн баримтаар хурааж авсан толины хэлтэрхий болон Жаргалсайхан хоёрын мэдүүлгээр буруутгаж байгаад харамсаж байна. Би цагдан хоригдоод 3 жил 7 сар болж байна. Жаргалсайхан талийгаачийг намайг харж байхад зодсон байж өнөөдөр гэрч болж байгаад харамсаж байна. Хэргийг бодитоор шийдвэрлэж өгнө үү гэх

шүүгдэгч Г.Э гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын задгай тоотод амьдардаг /вагончикт/ байрандаа амь хохирогч П.Булганыг маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий” хохирол учруулж алсан нь нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч: “ ... шүүгдэгч Г.Эыг гэм буруутай гэж дүгнэлээ ...” гэснийг дурдаж байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ховорчимэг нь шүүгдэгч Г.Эаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт ___ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 хэсэг тольны хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чингэлтэй прокуророос шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийх алах гэмт хэрэгт үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон нийт __ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ховорчимэгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 хэсэг тольны хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        П.АРИУНБОЛД

                         ШҮҮГЧИД             C.БАТГЭРЭЛ

                                                    Д.РЕНЧЕНХОРОЛ