| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0029 / |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
2022 02 10 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0029 /Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох 2139001410248 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 26-ны хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 1-1 тоотод байрлах иргэн Ш.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 1 давхар тоосгон байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мод 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, ган зүсэгч 1 ширхэг, цахилгаан тень 1 ширхэг, боодолтой мяндсан утас 1 ширхэг, малын тэжээл овьёос 16 шуудай зэргийг хулгайлж Ш.М-т нийт 1.294.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сум, 4 дүгээр баг, Дэлийн 4-7 тоотод байрлах хохирогч О.П-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Онон Улз” хүнсний дэлгүүрийн гадна хашаанд байрлах агуулахад хууль бусаар нэвтэрч пиво, ундаа, тахианы лаазалсан мах зэрэг эд зүйлсийг хулгайлж С.Б-д180.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-н 08-13 тал/
2. Хохирогч Ш.М-ийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумаас Улаанбаатар хот орсон. Ингэж явахдаа сумын төв дээр байх байшингаа түгжээд эзэнгүй үлдээсэн тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай байшинд хулгай ороод гагнуурын аппарат, эмээл хоёр байхгүй байна гэж манай ээж Бямбатуяа нь намайг хотод байхад утсаар хэлсэн, тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирж хулгайд алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд миний амьдардаг байшингаас 15 ширхэг шуудай овьёос нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 480.000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг үнэ нь 75.000 төгрөг, цахилгаан зүсэгч 1 ширхэг 75.000 төгрөг, эмээлийн мод 1 ширхэг 450.000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг 300.000 төгрөг, нэг боодол цагаан мяндсан утас 1 бүрийн үнэ 35.000 төгрөг, цахилгаан халдаг тень 80.000 төгрөг үнэ бүхий зүйл хулгайд алдсан байна, нийт үнэ нь 1.495.000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан эмээлийн модны содон шинж тэмдэг нь хул будагтай, бүүрэг хэсэгтээ хөнгөн цагаанаар их бие рүү нь нийлүүлэн хадсан ер нь бол тохом, гөлөм хоёр байхгүй болохоос бусад бүх зүйл нь бүрэн байсан эмээл, гагнуурын аппарат нь хул өнгийн будагтай цахилгааны залгуур хэсэг нь цагаан иштэй, 2020 оны 07 дугаар сард худалдан авсан цахилгаан дрилл нь улаан хүрэн өнгөтэй КЭН гэсэн бичигтэй 2018 онд авсан, ган зүсэгч нь мөн адил улаан хүрэн өнгөтэй КЭН гэсэн бичигтэй 2018 онд авч байсан цахилгааны утсыг нь гол хэсэгт нь таслаад буцаагаад залгасан байгаа. Цахилгаан тень нүүрэн хэсэг нь хүрэн, ар тал нь саарал өнгөтэй хавтгай дөрвөлжин их бие нь эргэж халдаг тень, цагаан өнгийн мяндас буюу өвс боодог мяндас байсан... Манай байшингийн жижиг өрөөний урд талын вакум цонхыг хөшиж онгойлгоод орсон байсан. Мөн хаалгыг нь хөшөөд онгойлгох гэж үзсэн байсан... манай сумын иргэн Түмэннастын Б гэх хүнийг сэжиглэж байна. Б нь бол айлаар ороод гарахдаа дандаа жижиг сажиг зүйл хулгай хийсэн гэж манай сумын иргэд ярьдаг, тийм болохоор манай байшингаас хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байсан... Би хулгайд алдсан эд зүйлээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-хх 23-24 тал/
3. Т.Б-ийн гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сард яг өдрийг нь сайн санахгүй байсан. Норовлин сумын төвд 18 цагийн орчимд сумын төв дотор явган явж байгаад Болдсайханы дэлгүүрийн урд талын айлын хашаагаар харсан чинь улаан тоосгон байшингийн урд талын жижиг цонх нь онгорхой хүнгүй байхаар нь хашааг нь давж ороод байшингийн цонхоор нь дотор талд нь орсон чинь наад талын өрөөн дотор цагаан ууттай хивэг байсны хойд талд цагаан өнгийн боодолтой мяндсан утас болон нүүр нь улаан хүрээтэй саарал өнгийн халдаг тень байсан. Тэгэхээр нь би тэднийг аваад буцаад байшингаас гарсан. Тэр авсан цахилгаанаар халдаг тень болон мяндсан утсаа эзэнгүй айлын хашаанд аваачиж нуусан тэгээд би хөдөө өөрийн найз Донойгийн гэр лүү явсан. Тэнд очоод хэд хонож байгаад Доной бид хоёр архи уусан тэгээд архиа дуусахаар сумын төв орж ирж архиа авчаад буцаад Донойгийн мал хардаг хөдөө гэр рүү явсан. Тэнд очоод цаад талд нь байх Алтайсүрэн гэх айлынд очиж авсан архиа тэнд уусан. Тэгээд маргааш орой нь би гадуур явж байгаад нөгөө улаан тоосгон байшингаас хулгай хийсэн цагаан мяндсан утас болон улаан хүрээтэй саарал халдаг тень нуусан газраасаа авч явж байгаад сумын цагдаатай таарсан. Тэгээд сумын цагдаа надаас хэний юмыг аваад явж байгаа юм бэ гэж асуухаар нь би өөрийнхөө юмыг аваад явж байна гэж хэлсэн... Би дээрх эд зүйлээс өөр зүйл хулгай хийгээгүй...Намайг хулгай хийхэд хойд талын өрөөнд нь тохсон эмээл харагдаж байсан өөр зүйлийг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 28 тал/
Т.Б-ийн гэрчээр дахин өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Норовлин суманд 4 дүгээр багт ганцаараа оршин суудаг гэх боловч ихэнхдээ ээжтэйгээ хамт байдаг. Би 2021 оны 01 дүгээр сард яг тухайн өдөр 1 дүгээр сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Харин тухайн өдөр нартай байхад тус сумын төвд оршин суух Ш.М гэх залуугийн гэрийн хажуугаар явахад тоосгон байшингийнх нь урдаас харахад 2 цонхны зүүн талын цонх нь онгорхой юм шиг харагдсан болохоор тухайн өдрийн өмнөх өдөр уугаад шартчихаад мөнгөгүй байсан яг хэн хэнтэй ууснаа санахгүй байна. Тухайн өдрийн орой 01-02 цагийн хооронд сумынхан унтсан хойгуур нь цонхоор нь ороход коридорт 16 шуудай овьёос, харин жижиг өрөөн дотор нь хул өнгийн эмээлийн мод, гагнуурын аппарат, улаан өнгийн дрилл, улаан өнгийн зүсэгч, цагаан өнгийн цахилгаан тень, боодолтой мяндсан утас зэрэг байсан. Тэгээд тухайн эд зүйлүүдийг хараад буцаж гараад хашаанд нь урт төмөр байхаар нь хаалгыг нь хөшиж үзээд онгойхгүй болохоор нь буцаж цонхоор нь орсон. Тухайн байшин нь вакум цонхтой болохоор цонх нь том болохоор 16 шуудай овьёос, хул өнгийн эмээлийн мод, гагнуурын аппарат, улаан өнгийн дрилл, улаан өнгийн зүсэгч цагаан өнгийн цахилгаан тень, боодолтой мяндсан утас зэргийг цонхоор нь гаргаад тухайн газраас 250 орчим метрийн зайтай байх Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух Отгонбаатарын 5:6 харьцаатай шавар байшинд хүн байхгүй хаалга нь онгорхой байдаг болохоор Ш.М-ийн байшингийн цонхоор гаргасан эд зүйлүүдээ тэднийх рүү бүгдийг нь зөөсөн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Харанхуй болсон байхад тус сумын төв буюу 4 дүгээр багт байх “Хаан тариа” *******тэй хязгаарлагдмал хувьцаат компанийн дэлгүүрийн хажуугаар ганцаараа алхаад явж байтал Улаанбаатар улсын дугаартай ногоон өнгийн стана маркийн автомашин байхаар нь очиход танихгүй хоёр залуу Хэнтий аймгийн Дадал сум руу наймаа хийхээр явж байна ах яаж явах уу гэхээр нь замыг нь зааж өгчхөөд ах нь хямдхан эмээлийн мод, гагнуурын аппарат, овьёос зарна шүү манай дүүгийн бие муудаад эмчилгээний мөнгөгүй болчхоод оо гэхэд за ямар ч гэсэн очиж үзье гэхэд нь би автомашинд нь суугаад тус сумын төвд байх Отгонбаатарын гэрийн хашааны гадаа очоод манай гэр байгаа юмаа гээд хамт орж үзүүлэхэд за авъя ах гэхэд нь 16 шуудай овьёос. эмээлийн мод, гагнуурын аппаратыг нийтэд нь 300.000 мянган төгрөгөөр өгчихье ахад нь мөнгөний хэрэг их гараад байна гэхэд за авъя ах хулгайн эд биш биз дээ гэхэд нь үгүй өөрийн юм байгаа юм ах нь ажил хийдэггүй дүүгийн эмчилгээний зардалд нэмэрлэх гэсэн юм гээд тухайн үедээ мөнгөө бэлнээр нь аваад ногоон өнгийн стана маркийн автомашинд нь ачиж өгөөд явуулчхаад сумын төвийн дэлгүүрээс архи аваад Зоригоо ахтай ямар ч гэсэн хамт уусан өөр хэнтэй ууснаа санахгүй байна. Харин бусад эд зүйл; буюу дрилл, зүсэгч, тень, боодолтой мяндсан утас Отгонбаатарын байшинд үлдсэн тэрнээс хойш хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үдээс хойш хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна мяндсан утас, цагаан өнгийн цахилгаан тень зэргийг зарах гэж барьж явж байгаад сумын цагдаатай таараад хураалгасан. Үлдсэн дрилл, зүсэгч хоёрыг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байхдаа зарсан тухайн хүнийх нь царайг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн сумын төвийн айлын хашааны гадуур дрилл, зүсэгч хоёроо зарах гээд асууж явснаа санаад байна харин яг хэнд өгснөө санахгүй байна Би үнэхээр гэмшиж байна дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй Ш.М-ийн гэрээс хулгай хийдэг өдрөө санахгүй байна. Тухайн иргэнд учруулсан хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /1-хх-н 37 тал/
4. Гэрч Б.Зоригтын өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт ганцаараа амьдардаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байх сайн санахгүй байна тус сумын 4 дүгээр багт иргэн Т.Б нь хоёр хоногийн өмнө хамт байж байгаад ганц шил архи авах гээд мөнгөгүй болоод гараад явсан. Тэгээд тухайн өдөр мөнгөтэй болчихсон над руу *******ийг нь санахгүй байна ямар ч гэсэн 1 шил 0.75 литрийн савлагаатай архитай ирсэн. Тэгээд хамт хэд хоног согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед мөнгөтэй байсан байх жаахан хүүхдүүд таарахад мөнгө өгөөд чихэр авч идээрэй гээд явсан. Тэрнээс хойш бас үе үе мөнгөтэй болчихсон архи бариад тус сумын 4 дүгээр багт байх манай гэрт орж ирдэг байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 33 тал/
5. Гэрч Б.Нарантөгсийн өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт хүүгийн хамт оршин суудаг. Би 2021 оны 01 дүгээр сарын эхээр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед гадаа таарсан жаахан хүүхдүүдэд мөнгө өгөөд дээр нь надад архи авч өгсөн... Б ер нь мөнгөтэй болчихоороо хүүхдүүдэд мөнгө өгнө чихэр жимс авч өгдөг хүн байгаа юм. Согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг...” гэх мэдүүлэг / 1-хх-н 42 тал /
Гэрч Б.Нарантөгсийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сард би Пүрэвдулам эгчээс тамхи авах гээд очсон чинь надаас “Т.Б-с миний мөнгөн аягыг хаана хэнд зарсан талаар нь асууж өгөөч” гэж хэлсэн тэгэхээр нь би ямар аяга юм бэ, сүүлийн үеийнх юм уу дээр үеийнх юм уу гэж асууж байсан. Харин дараа нь буюу Пүрэвдулам эгчтэй уулзсанаас хойш би Т.Б-снөгөө аягыг нь асуухад Т.Б тиймээ би хулгай хийж авсан, харин тэр аягаа айлын хашаанд нуугаад буцаагаад авах гэсэн чинь олохгүй байсан гэж байсан. Тэрнээс би Т.Б-ийн хулгай хийсэн мөнгөн аягыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 158 тал/
6. Гэрч Х.Баасансүрэнгийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим усанд явж байхад тус сумын иргэн Т.Б нь цагаан өнгийн боодолтой мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень бариад иргэн Мөнхтүшигийн эгнээнд явж байхаар нь сумын цагдаа З.Батмөнхөд утсаар мэдэгдсэн. Учир нь Т.Б нь айлын гэрээс болон хашаанд байсан эд зүйл хулгай хийгээд бусдад зараад байдаг болохоор айлаас хулгай хийсэн зүйлээ аваад явж байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Тэгээд ч Б манай сумын төвд гэр орон гэж байхгүй. Гэр нь Норовлин сумын 1 дүгээр багт байдаг... архи их уудаг байнга айлаас гар утас, сүх гээд жижиг зүйл хулгай хийж түүнийгээ бусдад зарж борлуулж байдаг...Тухайн үед бол мэдээгүй харин сүүлд манай сумын иргэн Мөнхтүшиг гэх хүний эд зүйл байсан талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал/
7. Гэрч З.Батмөнхийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Захиргаан дээр байхад тамгын дарга хийж байсан Х.Баасансүрэн утсаар залган Т.Б нь айлд ороод хулгай хийгээд явж байх шиг байна би араас нь мэдэгдэхгүйгээр дагаад явж байна, мөн Б нь гартаа цагаан өнгийн ороосон мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень барьсан явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Баасансүрэнгийн байгаа газар нь очиход Т.Б нь цагаан өнгийн ороосон мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень барьсан байхаар нь Бат-Өлзийгөөс хаанаас юу аваад явж байгаа юм бэ? гэж асуухад Б нь миний өөрийн зүйл гээд хаанаас авсан талаараа хэлэхгүй байсан. Тэгээд авч явсан тень болон мяндсан утсыг нь хурааж аваад цагдаагийн байран дээр авчирсан.Тэгээд сүүлд 2021 оны 03 дугаар сард Норовлин сумын иргэн Ш.М нь манай байшинд хулгай ороод дотроос нь эд зүйл алдагдсан байна гэж цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр нь Ш.М-тТ.Б-схурааж авсан эд зүйл болох халдаг улаан өнгийн тень болон цагаан мяндсан утсыг харуулахад манай байшингаас алдсан эд зүйл мөн байна гэж хэлсэн... Б нь өмнө олон жил хулгайн хэргээр шоронд яваад ирсэн. Мөн Т.Б нь айлаас гар утас хулгай хийсэн талаар нь би шалгаад баривчилгаанд явуулсан. Т.Б нь дэлгүүрийн үүдээр байх машин тэрэгнээс юу ч хамаагүй хулгай хийгээд байдаг гэж сумын иргэд ярьдаг. Т.Б нь байнга архи ууж явдаг, сумын төв дээр ямар нэгэн гэр орон гэж байхгүй. Сумаас урагш 10 гаран км зайд өөрийн төрсөн ээжийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /1-хх-н 50 тал /
8. Гэрч М.Бямбын өгсөн: “...Ш.М... 01 дүгээр сард Улаанбаатар хотоос ирэхэд гэрт нь хулгай ороод эд зүйлээ алдсан гэсэн. Өнгөрсөн хавар 2021 оны 04 дүгээр сард гэрт нь ороход гагнуурын аппарат хулгайд алдчихсан... гэсэн... сүүлд гэрт нь ороход надад “яана аа эгчээ манай цэрэгт явсан дүүгийн ганц хайртай модон эмээлийг аваад явчихсан байна” гэж хэлсэн... Эд зүйлээ алдсан талаар нь 2021 оны 01 дүгээр сард Ш.М-ийн ээж нь хөдөөнөөс ирээд манай гэрт орж цай уухдаа хүүгийн маань гэрт хулгай ороод цахилгаан дрилл, гагнуурын аппарат, мод зүсэгч, модон эмээл, 15 шуудай овьёос, Түмэнтогтохын тенийг аваад явчхаж гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 59 тал/
9. Гэрч Т.Түмэнтогтохын өгсөн: “...Ш.М гэх залуу сумын төвд гагнуур, дугуй засвар ажиллуулдаг байсан. Сүүлд сонсоход Ш.М 2021 оны 01 дүгээр сард гэрээсээ хул өнгийн гагнуурын аппарат, хүрэн улаан өнгийн цахилгаан банз зүсэгч, улаан өнгийн цахилгаан дрилл, хул будагтай эмээл, улаан өнгийн цахилгаан тень, 15 шуудай овьёос, цагаан өнгийн том дамартай цагаан мяндсаа алдсан гэсэн... 2020 оны 11 дүгээр сард гэрт нь ороход дүү нь хүнээс 15 шуудай овьёос авсан энэ өвөл малдаа өгнө дөө гэж байсан. Харин гагнуурын аппарат, цахилгаан банз зүсэгч, цахилгаан дрилл нь Ш.М суманд байхдаа бусдын эвдэрсэн зүйлийг гагнаж өгч, хашааны банзыг нь зүсэж байшин доторлогооны ажил хийж мөнгө олдгийг нь суманд мэдэхгүй хүн байхгүй дээ. Сүүлийн үед сумын төвд ирээд хийх ажилгүй орлогын эх үүсвэргүй болоод дүү нь стана маркийн автомашинтай дэлгүүрийн бараа тээвэрт хот хооронд явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 62 тал/
10. Гэрч Г.Бурмаагийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард Батаахай гэх хочтой Түмэннастын Б ах манай гэрт ирээд улаан өнгийн дрилл авах уу гэж манай хашааны хаалганы гадаа ирээд надаас асуухаар нь авахгүй ээ та яв аа хулгайн юм л явж байгаа биз гээд загнаад явуулсан. Тэгээд ер нь гудамжинд таарахаараа утас авахгүй биз эсвэл аккумулятор авахгүй биз ахдаа ганц юм аваад өгчхөөч гэж асуудаг. Манай сумынхан ер нь Т.Б-ийг хулгайч гэж ярьдаг болохоор гэртээ оруулдаггүй. Одоогоор Батаахайг гэртээ оруулдаг хүн бараг байхгүй байхаа тогтсон ажил, орлогогүй хүн, хаанаасаа мөнгө олоод архи уудаг нь бараг тодорхой, айлаас эд зүйл хулгайлж тэрийгээ худалдан борлуулчхаад согтууруулах ундааны зүйл худалдан авдаг. Би Норовлин суманд төрсөн цагаасаа хойш амьдарч байгаа, тэр хугацаанд Батаахай надтай таарах болгондоо уучихсан, эсвэл согтууруулах ундааны зүйлийг согттолоо уугаагүй ү*******түүлчихсэн явж байгаад таардаг...” гэх мэдүүлэг /2-хх-н 67 тал/
11. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ШД-192 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд эмээлийн мод, гагнуурын аппарат, дрилл, зүсэгч, тень, мяндсан утас, овьёос зэргийг зах зээлийн үнэлгээг нийт 1.294.000 / нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-хх 76-77 тал/
12. Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Баянжаргалын 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн яллагдагчаар татсан 2139001410248 дугаартай тогтоолтой танилцсан. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Надад урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би хийсэн үйлдлээ ухаарч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 93 тал/
13. Хохирогч О.П-ын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хот явж ирсэн. Ингээд өөрийн тахилдаа хэрэглэдэг 4 ширхэг мөнгөн аягаа гэртээ хайсан боловч олдоогүй. Миний дөрвөн ширхэг мөнгөн аяганы содон шинж тэмдэг бол нэг дунд гарын мөнгөн аяга нь дээрээ Мөнхзулд хамт олноос нь дурсгав гэсэн бичигтэй, нөгөө гурав нь ямарч шинж тэмдэг байхгүй хоёр мөнгө аяга нь жижиг тагшин аяга байсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа сумын иргэн Х.Уранчимэгтэй уулзаад юм яриад сууж байхдаа би гэрээсээ өөрийн эдэлж хэрэглэдэг сүүлийн үеийн 4 ширхэг мөнгөн аяга гэрээсээ хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Х.Уранчимэг надад хэлэхдээ Түмэннастын Б нь 4 ширхэг мөнгөн аяга зарна авах уу? гээд манай гэрээр ороод гарсан гэж надад хэлсэн. Тэгэхдээ тэр Т.Б-ийн зарах мөнгөн аягыг Х.Уранчимэг худалдаж аваагүй гэж надад хэлсэн. Мөн Х.Уранчимэг Б-ийгмөнгөн аяга авах уу гээд явж байсан өдрийн маргааш нь Бат-Өлзийтэй дахин таараад нөгөө мөнгөн аягыг чинь авъя гэж хэлсэн чинь Т.Б би нуусан газраа олохгүй байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа Б-тэй таараад чи манай гэрээс 4 мөнгөн авсан байна ш дээ гэж хэлсэн чинь Т.Б хэсэг чимээгүй байж байснаа тиймээ би авсан харин танай гэрээс авсан 4 мөнгөн аягаа хаана нууснаа олохгүй байна гэж хэлсэн. Надад ингэж хэлэхэд нь Норовлин сумын иргэн Доной хажуу талд бид хоёрын яриаг сонсоод байж байсан. Тэгээд дараа нь Доной надтай уулзаад эгч би Б-гөөр таны аягыг хаана нуусан талаар нь хэлүүлээдэхье гэж надад хэлсэн. Мөн Доной нь өөрөө надаас асуухдаа танай алдсан мөнгөн аяга дээрээ бичигтэй гэж хэлсэн...Би ...хоёр том мөнгөн аяга нийлээд 450.000 төгрөгөөр, хоёр жижиг аягаа 1 ширхгийг нь 100.000 төгрөгөөр нийт 650.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн зах зээлийн ханш хэдэн төгрөг байна тэр мөнгөн дүнгээр үнэлнэ... Би Б-гөөр өөрийн мөнгөн аягаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 110 тал/
О.П-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Манай зээ хүү болохоор утас их тоглодог болохоор тэр үед гэртээ ухаангүй унтаж байхад нь л Б гаднаас орж ирээд манай аягануудыг аваад гарсан юм шиг байгаа юм. Би тэр үеэр Улаанбаатар хотод ажилтай явсан юм... Би гомдолтой байна, миний аягыг 520.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-хх-н 146 тал/
14. Гэрч Х.Уранчимэгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 7-8-ны үед манай гэрт орж ирээд мөнгөн аяга худалдаж авах уу гэж асуусан, тэгэхээр нь би юун мөнгөн аяга вэ гэж асуусан чинь ээжийн мөнгөн аягыг авсан юм аа гэж худлаа хэлсэн. Тэгсэн хямдхан өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи битгий худлаа яриад бай бас нэг айлын аяга л байгаа байлгүй, би наад хулгайн аягыг чинь авахгүй гэрээс яв гэж хэлсэн чинь Т.Б гэрээс гараад яваад өгсөн. Ингээд маргааш өглөө нь 11 цагийн үед манай гэрт мөн адил Т.Б орж ирээд нөгөө мөнгөн аяга маань алга болчихсон олдохгүй байна гэж хэлсэн. Би тэр мөнгөн аягыг Лхагва ахын гэрийн ард талд газар булаад орхисон, олохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Б-ийгдагуулан Лхагва ахын гэрийн хойгуур яваад хайсан боловч олдоогүй. Тэгээд би чи айлын аягыг яаж байгаа юм бэ гэж хэлээд яваад өгсөн. Ингээд тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа Пүрэвдулам эгчтэй таараад юм ярьж суухад надад би гэрээсээ 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Т.Б хэд хоногийн өмнө мөнгөн аяга зарна гээд явж байсан гэж хэлсэн...Т.Б нь архи уухгүй бол хүн шиг хүн харин архи уухаараа айл руу ороод хулгай хийгээд байдаг, мөн дэлгүүрийн үүдээр байсан машин тэрэгнээс юм аваад түүнийгээ бусдад зардаг гэж хүмүүс ярьдаг...” гэх мэдүүлэг /1-хх-н 159 тал/
15. Гэрч Т.Б-ийн өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 21-ний үед сумын төвд хөдөө гэрээсээ ирээд архи уугаад дахин ганц нэгэн шил архи уух гээд архины мөнгө байхгүй болсон тэгээд би сумын төв дотуур явж байгаад О.П-ынгэрээр орсон хүнгүй юм шиг санагдаад байхаар нь цаад өрөө буюу том өрөө рүү нь орсон чинь авдар дээр нь 3-4 ширхэг мөнгөн аяга байсан тэр мөнгө аягануудыг нь авч гараад талийгаач Лхагвасүрэн гэх айлын гэрийн хойд талд байх цахилдаг өвсөн дунд нь нуусан. Тэгээд би Х.Уранчимэгийн гэрээр орж хулгай хийсэн мөнгөн аягаа зарах гээд гэрээр нь ороод мөнгө аяга авах уу гэж хэлсэн чинь авъя гэж хэлсэн тэгээд би хулгай хийсэн мөнгөн аягануудаа нуусан газартаа очоод авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад олоогүй. Миний хулгай хийж нуусан мөнгөн аягануудыг хэн авсан талаар нь мэдэхгүй байна...Би дээр нь ямар нэгэн бичиг байсан талаар нь мэдэхгүй учир нь шөнө байсан болохоор анзаарч хараагүй ямар том жижиг мөнгөн аяганууд л байсан гэхээс өөр юм мэдэхгүй байна...Би хүний эд зүйл хулгай хийсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 154 тал/
16. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-407 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд дунд гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг, жижиг тагш 2 ширхэг зэргийг зах зээлийн үнэлгээг нийт 520.000 / таван зуун хорин мянга / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-хх 165-166 тал/
17. Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2021 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна ...хэдэн төгрөг олж архи уух санаатай сумын төвөөр явж байгаад Пүрэвдуламын гэрээр орсон юм. Тэгэхэд тэднийд хүн байхгүй ойрхон гарсан юм шиг байсан. Тэгээд том өрөө рүү нь явж ороод авдар дээр нь байсан 4 ширхэг мөнгөн аягыг авсан. Тэгээд тэднийхээс гарч яваад Лхагвасүрэн ахын хашаа руу ороход Лхагвасүрэн ах гэртээ байгаагүй. Тэгээд нөгөө аягануудаа Лхагвасүрэн ахын хашаан дотор ургасан өвсөн дотор хийж орхиод Уранчимэгийнх рүү явсан. Тэгээд Уранчимэгтэй уулзаад мөнгөн аяга авах уу гэхэд үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь аягануудаа авах гээд очиход миний нуусан аяганууд алга болчихсон байсан. Тэр хавиар нь хайгаад олоогүй...Архины мөнгө олох зорилготой хулгай хийсэн юм... Тэднийхээр ороход хаалга нь цоожгүй байсан... 4 ширхэг бага гарын аяганууд байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 176 тал/
18. Хохирогч С.Б-ийн өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн дэлгүүр байгаа юм...Хулгайлсан юмыг нь тухайн үед манай эх******* худалдагч нар олоод авчихсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй харин хулгай хийсэн хүнд хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-хх-н 185-186 тал/
19. Гэрч Б.Мөнхзулын өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагт дэлгүүрээ хаагаад худалдагч Б.Тогосмаагийн хамт тайлан хийж байхад дэлгүүрийн гадаа буюу хашаан дотор юм түжигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь би Тогосмаад гадаа юм түжигнээд байна гэж хэлсэн, тэгсэн Тогосмаа тоохгүй байсан. Ингээд бид хоёр тооцоогоо хийгээд дуусаад Тогосмаа дэлгүүрээс урагшаа гараад намайг дуудсан, тэгээд би дэлгүүрээс гараад очиход Тогосмаа Т.Б нь манай дэлгүүрийн складанд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Т.Б-с чи юу хийж байгаа юм бэ гэж асуухад зүгээр явж байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр Бийг дуудаад Т.Б манай складанд ороод хулгай хийсэн гэж хэлээд складанд байсан бараагаа тоолж үзэхэд хамгийн наад талд нь байсан 2.5 литрийн пивоноос нэг кроп байхгүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс дэлгүүрийн орчмоор хайж явахад манай дэлгүүрийн баруун урд талын хашааны буланд 2.5 литрийн пиво нэг кроп, 1.5 литрийн ундаа 1 кроп, лаазалсан тахианы мөч нэг кроп аваачаад орхисон байсан. Чи яагаад манай складаас бараа хулгай хийж байгаа юм бэ гэж асуухад тиймээ тийм гээд өөр юм ярихгүй байсан... 2.5 литрийн пиво 1 ширхэг нь 10.500 нэг кроп нь 63.000 төгрөг, литрийн ундаа 1 ширхэг нь 3.300 нийт 39.600 төгрөг, лаазтай тахианы мөч 1 кроп дотроо 12 ширхэг байдаг 1 ширхэг нь 6.800 нийт 81.600 төгрөг, бүх бараа маань нийлээд 184.200 төгрөг болж байна... Хужаа цэцэгтэй төмөр цоож байсан...Би өөрийн складаас алдсан бараагаа бүгдийг нь олж авсан тул ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна. Ер нь бол Т.Б ингээд хулгай хийгээд байвал хэцүү. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-хх-н 191-192 тал/
20. Гэрч Б.Тогосмаагийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой дэлгүүр хаагаад дотор нь Мөнхзул эгчтэй тооцоо хийчхээд би түрүүлээд дэлгүүрээс гарсан чинь манай бараа хадгалдаг складын үүд онгорхой байсан. Тэгээд би ойр орчмоор харсан чинь нүдний үзүүрт нэг хүн зуухны өрөө лүү орж байсан. Тэгээд би араас нь зуухны өрөө рүү орсон чинь үүдэнд нь Т.Б нүүрээ дараад доошоо суусан. Ингээд би чи яаж яваа юм бэ юу хулгай хийсэн гэж асуухад Т.Б юм дуугараагүй. Мөн би дэлгүүрт байсан Мөнхзул эгчийг дуудсан чинь Мөнхзул эгч ирээд онгорхой байсан складанд ороод хамгийн түрүүнд наад талд нь хураасан байсан. 2.5 литрийн пивоноос 1 кроп нь дутуу байна гээд Бат-Өлзийгөөс асуухад би аваагүй гэж хэлээд явах гээд байхаар нь чи явахгүй гэж хэлээд Бямбаа ахыг дуудсан. Б-ийгби болон Бямбаа ах бид хоёр харж үлдээд Мөнхзул эгч цагдаа дуудахаар явсан. Хашаан дотуур Бямбаа ах гар чийдэн тусгаад булан тохойгоор байхгүй байгаа бараагаа хайсан боловч олоогүй. Харин Мөнхзул эгч над руу утасдаад Т.Б-ийн хулгай хийсэн зүйлийг нь би олчихлоо наадахаа аваад хашааны баруун урд талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Т.Б-ийгБямбаа ах аваад хашаанаас гараад Мөнхзул эгч рүү явсан. Харин би дэлгүүрээ цоожлоод хашааны хаалгаар гарсан чинь ердөө хашааны урд буланд складаас хулгай хийсэн зүйлээ тавьсан байсан. Дэлгүүрийн складаас Т.Б 2.5 литрийн нийслэл пиво 6 ширхэг буюу 1 кроп, бидний ундаа 1.25 граммын жүрж гэсэн ундаа 12 ширхэг буюу 1 кроп, лаазтай тахианы мөч 12 ширхэг буюу 1 кроп эдгээр зүйлийг хашаа давуулан шидсэн бололтой харагдаж байсан. Тэгээд Т.Б өөр юу хулгай хийсэн талаар нь асуухад өөр зүйл аваагүй гэж хэлсэн...Жижиг эрээн хужаа цоожтой байсан тэр цоожийг нь авчихсан байхгүй байсан....Ер нь бол хүмүүс ярихдаа Т.Б-ийгбайнга хулгай хийдэг мөн дэлгүүрээр орж ирэх юм бол хулгай хийх гээд байдаг гэж ярьдаг...” гэх мэдүүлэг /1-хх-н 195-196 тал/
21 . Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-440 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд пиво 6 ширхэг, ундаа 12 ширхэг, лаазалсан тахиа 12 12 ширхэг зэргийг зах зээлийн үнэлгээг нийт 180.600 / зуун наян мянга зургаан зуу / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-хх 204-206 тал/
22. Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байхдаа дахин архи уух гээд мөнгө байхгүй болохоор Бямбаагийн хашаа руу баруун хаалгаар нь орсон, тэгээд би хашаан дотуур нь явж байгаад дэлгүүрийн склад буюу дэлгүүрийн бараа хадгалдаг агуулах руу нь ороод нэг кроп 2.5 литрийн нийслэл пиво, нэг кроп ундаа, нэг кроп лаазалсан мах авсан. Тэгээд дахин складаас нь юм авах гэж байгаад дэлгүүрийн эзэн Мөнхзул, Бямбаа, худалдагч Тогосоо нарт баригдсан. Би дэлгүүрийн складаас хулгай хийсэн эд зүйлээ дэлгүүрийн баруун урд талд хашааны буланд тавьсан байсан. Харин би дэлгүүрийн складаас хулгай хийсэн бараагаа бүгдийг нь тоо ёсоор нь буцаагаад эзэнд нь өгсөн... Би тэр дэлгүүрийн цоожийг нь мэдэхгүй байна... Би дээрх бараануудыг л хулгай хийсэн өөр зүйл хулгай хийгээгүй...Би хүний эд зүйл хулгай хийсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 200 тал / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тусгайлан хамгаалсан байр, агууллахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 26-ны хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 1-1 тоотод байрлах иргэн Ш.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мод, гагнуурын аппарат, цахилгаан дрилл, ган зүсэгч, цахилгаан тень, боодолтой мяндсан утас, 16 шуудай овьёос зэргийг хулгайлж 1.294.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 07 дугаар сарын 05-10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Дэлийн 4-7 тоотод байрлах хохирогч О.П-ынбайшинд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг “Онон Улз” хүнсний дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтэрч пиво, ундаа, тахианы лаазалсан мах зэрэг эд зүйлсийг хулгайлж С.Б-д180.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-н 08-13 тал/
Хохирогч Ш.М-ийн өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумаас Улаанбаатар хот орсон. Ингэж явахдаа сумын төв дээр байх байшингаа түгжээд эзэнгүй үлдээсэн тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай байшинд хулгай ороод гагнуурын аппарат, эмээл хоёр байхгүй байна гэж манай ээж Бямбатуяа нь намайг хотод байхад утсаар хэлсэн, тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирж хулгайд алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд миний амьдардаг байшингаас 15 ширхэг шуудай овьёос нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 480.000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг үнэ нь 75.000 төгрөг, цахилгаан зүсэгч 1 ширхэг 75.000 төгрөг, эмээлийн мод 1 ширхэг 450.000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг 300.000 төгрөг, нэг боодол цагаан мяндсан утас 1 бүрийн үнэ 35.000 төгрөг, цахилгаан халдаг тень 80.000 төгрөг үнэ бүхий зүйл хулгайд алдсан байна, нийт үнэ нь 1.495.000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан эмээлийн модны содон шинж тэмдэг нь хул будагтай, бүүрэг хэсэгтээ хөнгөн цагаанаар их бие рүү нь нийлүүлэн хадсан ер нь бол тохом, гөлөм хоёр байхгүй болохоос бусад бүх зүйл нь бүрэн байсан эмээл, гагнуурын аппарат нь хул өнгийн будагтай цахилгааны залгуур хэсэг нь цагаан иштэй, 2020 оны 07 дугаар сард худалдан авсан цахилгаан дрилл нь улаан хүрэн өнгөтэй КЭН гэсэн бичигтэй 2018 онд авсан, ган зүсэгч нь мөн адил улаан хүрэн өнгөтэй КЭН гэсэн бичигтэй 2018 онд авч байсан цахилгааны утсыг нь гол хэсэгт нь таслаад буцаагаад залгасан байгаа. Цахилгаан тень нүүрэн хэсэг нь хүрэн, ар тал нь саарал өнгөтэй хавтгай дөрвөлжин их бие нь эргэж халдаг тень, цагаан өнгийн мяндас буюу өвс боодог мяндас байсан... Манай байшингийн жижиг өрөөний урд талын вакум цонхыг хөшиж онгойлгоод орсон байсан. Мөн хаалгыг нь хөшөөд онгойлгох гэж үзсэн байсан... манай сумын иргэн Т.Б гэх хүнийг сэжиглэж байна. Б нь бол айлаар ороод гарахдаа дандаа жижиг сажиг зүйл хулгай хийсэн гэж манай сумын иргэд ярьдаг, тийм болохоор манай байшингаас хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байсан... Би хулгайд алдсан эд зүйлээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-хх 23-24 тал/
Гэрч Б.Зоригтын өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт ганцаараа амьдардаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байх сайн санахгүй байна тус сумын 4 дүгээр багт иргэн Т.Б нь хоёр хоногийн өмнө хамт байж байгаад ганц шил архи авах гээд мөнгөгүй болоод гараад явсан. Тэгээд тухайн өдөр мөнгөтэй болчихсон над руу *******ийг нь санахгүй байна ямар ч гэсэн 1 шил 0.75 литрийн савлагаатай архитай ирсэн. Тэгээд хамт хэд хоног согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед мөнгөтэй байсан байх жаахан хүүхдүүд таарахад мөнгө өгөөд чихэр авч идээрэй гээд явсан. Тэрнээс хойш бас үе үе мөнгөтэй болчихсон архи бариад тус сумын 4 дүгээр багт байх манай гэрт орж ирдэг байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 33 тал/
Гэрч Б.Нарантөгсийн өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт хүүгийн хамт оршин суудаг. Би 2021 оны 01 дүгээр сарын эхээр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед гадаа таарсан жаахан хүүхдүүдэд мөнгө өгөөд дээр нь надад архи авч өгсөн... Б ер нь мөнгөтэй болчихоороо хүүхдүүдэд мөнгө өгнө чихэр жимс авч өгдөг хүн байгаа юм. Согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг...” гэх мэдүүлэг / 1-хх-н 42 тал /
Гэрч Б.Нарантөгсийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сард би Пүрэвдулам эгчээс тамхи авах гээд очсон чинь надаас “Т.Б-сминий мөнгөн аягыг хаана хэнд зарсан талаар нь асууж өгөөч” гэж хэлсэн тэгэхээр нь би ямар аяга юм бэ, сүүлийн үеийнх юм уу дээр үеийнх юм уу гэж асууж байсан. Харин дараа нь буюу Пүрэвдулам эгчтэй уулзсанаас хойш би Т.Б-снөгөө аягыг нь асуухад Т.Б тиймээ би хулгай хийж авсан, харин тэр аягаа айлын хашаанд нуугаад буцаагаад авах гэсэн чинь олохгүй байсан гэж байсан. Тэрнээс би Т.Б-ийн хулгай хийсэн мөнгөн аягыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 158 тал/
Гэрч Х.Баасансүрэнгийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим усанд явж байхад тус сумын иргэн Т.Б нь цагаан өнгийн боодолтой мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень бариад иргэн Мөнхтүшигийн эгнээнд явж байхаар нь сумын цагдаа З.Батмөнхөд утсаар мэдэгдсэн. Учир нь Т.Б нь айлын гэрээс болон хашаанд байсан эд зүйл хулгай хийгээд бусдад зараад байдаг болохоор айлаас хулгай хийсэн зүйлээ аваад явж байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Тэгээд ч Б манай сумын төвд гэр орон гэж байхгүй. Гэр нь Норовлин сумын 1 дүгээр багт байдаг... архи их уудаг байнга айлаас гар утас, сүх гээд жижиг зүйл хулгай хийж түүнийгээ бусдад зарж борлуулж байдаг...Тухайн үед бол мэдээгүй харин сүүлд манай сумын иргэн Мөнхтүшиг гэх хүний эд зүйл байсан талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал/
Гэрч З.Батмөнхийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Захиргаан дээр байхад тамгын дарга хийж байсан Х.Баасансүрэн утсаар залган Т.Б нь айлд ороод хулгай хийгээд явж байх шиг байна би араас нь мэдэгдэхгүйгээр дагаад явж байна, мөн Б нь гартаа цагаан өнгийн ороосон мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень барьсан явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Баасансүрэнгийн байгаа газар нь очиход Т.Б нь цагаан өнгийн ороосон мяндсан утас болон улаан өнгийн халдаг тень барьсан байхаар нь Бат-Өлзийгөөс хаанаас юу аваад явж байгаа юм бэ? гэж асуухад Б нь миний өөрийн зүйл гээд хаанаас авсан талаараа хэлэхгүй байсан. Тэгээд авч явсан тень болон мяндсан утсыг нь хурааж аваад цагдаагийн байран дээр авчирсан.Тэгээд сүүлд 2021 оны 03 дугаар сард Норовлин сумын иргэн Ш.М нь манай байшинд хулгай ороод дотроос нь эд зүйл алдагдсан байна гэж цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр нь Ш.М-т Т.Б-с хурааж авсан эд зүйл болох халдаг улаан өнгийн тень болон цагаан мяндсан утсыг харуулахад манай байшингаас алдсан эд зүйл мөн байна гэж хэлсэн... Б нь өмнө олон жил хулгайн хэргээр шоронд яваад ирсэн. Мөн Т.Б нь айлаас гар утас хулгай хийсэн талаар нь би шалгаад баривчилгаанд явуулсан. Т.Б нь дэлгүүрийн үүдээр байх машин тэрэгнээс юу ч хамаагүй хулгай хийгээд байдаг гэж сумын иргэд ярьдаг. Т.Б нь байнга архи ууж явдаг, сумын төв дээр ямар нэгэн гэр орон гэж байхгүй. Сумаас урагш 10 гаран км зайд өөрийн төрсөн ээжийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /1-хх-н 50 тал /
Гэрч М.Бямбын өгсөн: “...Ш.М... 01 дүгээр сард Улаанбаатар хотоос ирэхэд гэрт нь хулгай ороод эд зүйлээ алдсан гэсэн. Өнгөрсөн хавар 2021 оны 04 дүгээр сард гэрт нь ороход гагнуурын аппарат хулгайд алдчихсан... гэсэн... сүүлд гэрт нь ороход надад “яана аа эгчээ манай цэрэгт явсан дүүгийн ганц хайртай модон эмээлийг аваад явчихсан байна” гэж хэлсэн... Эд зүйлээ алдсан талаар нь 2021 оны 01 дүгээр сард Ш.М-ийн ээж нь хөдөөнөөс ирээд манай гэрт орж цай уухдаа хүүгийн маань гэрт хулгай ороод цахилгаан дрилл, гагнуурын аппарат, мод зүсэгч, модон эмээл, 15 шуудай овьёос, Түмэнтогтохын тенийг аваад явчхаж гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 59 тал/
Гэрч Т.Түмэнтогтохын өгсөн: “...Ш.М гэх залуу сумын төвд гагнуур, дугуй засвар ажиллуулдаг байсан. Сүүлд сонсоход Ш.М 2021 оны 01 дүгээр сард гэрээсээ хул өнгийн гагнуурын аппарат, хүрэн улаан өнгийн цахилгаан банз зүсэгч, улаан өнгийн цахилгаан дрилл, хул будагтай эмээл, улаан өнгийн цахилгаан тень, 15 шуудай овьёос, цагаан өнгийн том дамартай цагаан мяндсаа алдсан гэсэн... 2020 оны 11 дүгээр сард гэрт нь ороход дүү нь хүнээс 15 шуудай овьёос авсан энэ өвөл малдаа өгнө дөө гэж байсан. Харин гагнуурын аппарат, цахилгаан банз зүсэгч, цахилгаан дрилл нь Ш.М суманд байхдаа бусдын эвдэрсэн зүйлийг гагнаж өгч, хашааны банзыг нь зүсэж байшин доторлогооны ажил хийж мөнгө олдгийг нь суманд мэдэхгүй хүн байхгүй дээ. Сүүлийн үед сумын төвд ирээд хийх ажилгүй орлогын эх үүсвэргүй болоод дүү нь стана маркийн автомашинтай дэлгүүрийн бараа тээвэрт хот хооронд явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 62 тал/
Гэрч Г.Бурмаагийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард Батаахай гэх хочтой Түмэннастын Б ах манай гэрт ирээд улаан өнгийн дрилл авах уу гэж манай хашааны хаалганы гадаа ирээд надаас асуухаар нь авахгүй ээ та яв аа хулгайн юм л явж байгаа биз гээд загнаад явуулсан. Тэгээд ер нь гудамжинд таарахаараа утас авахгүй биз эсвэл аккумулятор авахгүй биз ахдаа ганц юм аваад өгчхөөч гэж асуудаг. Манай сумынхан ер нь Т.Б-ийг хулгайч гэж ярьдаг болохоор гэртээ оруулдаггүй. Одоогоор Батаахайг гэртээ оруулдаг хүн бараг байхгүй байхаа тогтсон ажил, орлогогүй хүн, хаанаасаа мөнгө олоод архи уудаг нь бараг тодорхой, айлаас эд зүйл хулгайлж тэрийгээ худалдан борлуулчхаад согтууруулах ундааны зүйл худалдан авдаг. Би Норовлин суманд төрсөн цагаасаа хойш амьдарч байгаа, тэр хугацаанд Батаахай надтай таарах болгондоо уучихсан, эсвэл согтууруулах ундааны зүйлийг согттолоо уугаагүй ү*******түүлчихсэн явж байгаад таардаг...” гэх мэдүүлэг /2-хх-н 67 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ШД-192 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд эмээлийн мод, гагнуурын аппарат, дрилл, зүсэгч, тень, мяндсан утас, овьёос зэргийг зах зээлийн үнэлгээг нийт 1.294.000 / нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-хх 76-77 тал/
Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Баянжаргалын 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн яллагдагчаар татсан 2139001410248 дугаартай тогтоолтой танилцсан. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Надад урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би хийсэн үйлдлээ ухаарч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 93 тал/
Хохирогч О.П-ын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хот явж ирсэн. Ингээд өөрийн тахилдаа хэрэглэдэг 4 ширхэг мөнгөн аягаа гэртээ хайсан боловч олдоогүй. Миний дөрвөн ширхэг мөнгөн аяганы содон шинж тэмдэг бол нэг дунд гарын мөнгөн аяга нь дээрээ Мөнхзулд хамт олноос нь дурсгав гэсэн бичигтэй, нөгөө гурав нь ямарч шинж тэмдэг байхгүй хоёр мөнгө аяга нь жижиг тагшин аяга байсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа сумын иргэн Х.Уранчимэгтэй уулзаад юм яриад сууж байхдаа би гэрээсээ өөрийн эдэлж хэрэглэдэг сүүлийн үеийн 4 ширхэг мөнгөн аяга гэрээсээ хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Х.Уранчимэг надад хэлэхдээ Түмэннастын Б нь 4 ширхэг мөнгөн аяга зарна авах уу? гээд манай гэрээр ороод гарсан гэж надад хэлсэн. Тэгэхдээ тэр Т.Б-ийн зарах мөнгөн аягыг Х.Уранчимэг худалдаж аваагүй гэж надад хэлсэн. Мөн Х.Уранчимэг Б-ийгмөнгөн аяга авах уу гээд явж байсан өдрийн маргааш нь Бат-Өлзийтэй дахин таараад нөгөө мөнгөн аягыг чинь авъя гэж хэлсэн чинь Т.Б би нуусан газраа олохгүй байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа Б-тэй таараад чи манай гэрээс 4 мөнгөн авсан байна ш дээ гэж хэлсэн чинь Т.Б хэсэг чимээгүй байж байснаа тиймээ би авсан харин танай гэрээс авсан 4 мөнгөн аягаа хаана нууснаа олохгүй байна гэж хэлсэн. Надад ингэж хэлэхэд нь Норовлин сумын иргэн Доной хажуу талд бид хоёрын яриаг сонсоод байж байсан. Тэгээд дараа нь Доной надтай уулзаад эгч би Б-гөөр таны аягыг хаана нуусан талаар нь хэлүүлээдэхье гэж надад хэлсэн. Мөн Доной нь өөрөө надаас асуухдаа танай алдсан мөнгөн аяга дээрээ бичигтэй гэж хэлсэн...Би ...хоёр том мөнгөн аяга нийлээд 450.000 төгрөгөөр, хоёр жижиг аягаа 1 ширхгийг нь 100.000 төгрөгөөр нийт 650.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн зах зээлийн ханш хэдэн төгрөг байна тэр мөнгөн дүнгээр үнэлнэ... Би Б-гөөр өөрийн мөнгөн аягаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 110 тал/
О.П-ыниргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Манай зээ хүү болохоор утас их тоглодог болохоор тэр үед гэртээ ухаангүй унтаж байхад нь л Б гаднаас орж ирээд манай аягануудыг аваад гарсан юм шиг байгаа юм. Би тэр үеэр Улаанбаатар хотод ажилтай явсан юм... Би гомдолтой байна, миний аягыг 520.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-хх-н 146 тал/
Гэрч Х.Уранчимэгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 7-8-ны үед манай гэрт орж ирээд мөнгөн аяга худалдаж авах уу гэж асуусан, тэгэхээр нь би юун мөнгөн аяга вэ гэж асуусан чинь ээжийн мөнгөн аягыг авсан юм аа гэж худлаа хэлсэн. Тэгсэн хямдхан өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи битгий худлаа яриад бай бас нэг айлын аяга л байгаа байлгүй, би наад хулгайн аягыг чинь авахгүй гэрээс яв гэж хэлсэн чинь Т.Б гэрээс гараад яваад өгсөн. Ингээд маргааш өглөө нь 11 цагийн үед манай гэрт мөн адил Т.Б орж ирээд нөгөө мөнгөн аяга маань алга болчихсон олдохгүй байна гэж хэлсэн. Би тэр мөнгөн аягыг Лхагва ахын гэрийн ард талд газар булаад орхисон, олохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Б-ийгдагуулан Лхагва ахын гэрийн хойгуур яваад хайсан боловч олдоогүй. Тэгээд би чи айлын аягыг яаж байгаа юм бэ гэж хэлээд яваад өгсөн. Ингээд тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа Пүрэвдулам эгчтэй таараад юм ярьж суухад надад би гэрээсээ 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Т.Б хэд хоногийн өмнө мөнгөн аяга зарна гээд явж байсан гэж хэлсэн...Т.Б нь архи уухгүй бол хүн шиг хүн харин архи уухаараа айл руу ороод хулгай хийгээд байдаг, мөн дэлгүүрийн үүдээр байсан машин тэрэгнээс юм аваад түүнийгээ бусдад зардаг гэж хүмүүс ярьдаг...” гэх мэдүүлэг /1-хх-н 159 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-407 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд дунд гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг, жижиг тагш 2 ширхэг зэргийг зах зээлийн үнэлгээг нийт 520.000 / таван зуун хорин мянга / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-хх 165-166 тал/
Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2021 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна ...хэдэн төгрөг олж архи уух санаатай сумын төвөөр явж байгаад Пүрэвдуламын гэрээр орсон юм. Тэгэхэд тэднийд хүн байхгүй ойрхон гарсан юм шиг байсан. Тэгээд том өрөө рүү нь явж ороод авдар дээр нь байсан 4 ширхэг мөнгөн аягыг авсан. Тэгээд тэднийхээс гарч яваад Лхагвасүрэн ахын хашаа руу ороход Лхагвасүрэн ах гэртээ байгаагүй. Тэгээд нөгөө аягануудаа Лхагвасүрэн ахын хашаан дотор ургасан өвсөн дотор хийж орхиод Уранчимэгийнх рүү явсан. Тэгээд Уранчимэгтэй уулзаад мөнгөн аяга авах уу гэхэд үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь аягануудаа авах гээд очиход миний нуусан аяганууд алга болчихсон байсан. Тэр хавиар нь хайгаад олоогүй...Архины мөнгө олох зорилготой хулгай хийсэн юм... Тэднийхээр ороход хаалга нь цоожгүй байсан... 4 ширхэг бага гарын аяганууд байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 176 тал/
Хохирогч С.Б-ийн өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн дэлгүүр байгаа юм...Хулгайлсан юмыг нь тухайн үед манай эх******* худалдагч нар олоод авчихсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй харин хулгай хийсэн хүнд хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-хх-н 185-186 тал/
Гэрч Б.Мөнхзулын өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагт дэлгүүрээ хаагаад худалдагч Б.Тогосмаагийн хамт тайлан хийж байхад дэлгүүрийн гадаа буюу хашаан дотор юм түжигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь би Тогосмаад гадаа юм түжигнээд байна гэж хэлсэн, тэгсэн Тогосмаа тоохгүй байсан. Ингээд бид хоёр тооцоогоо хийгээд дуусаад Тогосмаа дэлгүүрээс урагшаа гараад намайг дуудсан, тэгээд би дэлгүүрээс гараад очиход Тогосмаа Т.Б нь манай дэлгүүрийн складанд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Т.Б-счи юу хийж байгаа юм бэ гэж асуухад зүгээр явж байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр Бийг дуудаад Т.Б манай складанд ороод хулгай хийсэн гэж хэлээд складанд байсан бараагаа тоолж үзэхэд хамгийн наад талд нь байсан 2.5 литрийн пивоноос нэг кроп байхгүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс дэлгүүрийн орчмоор хайж явахад манай дэлгүүрийн баруун урд талын хашааны буланд 2.5 литрийн пиво нэг кроп, 1.5 литрийн ундаа 1 кроп, лаазалсан тахианы мөч нэг кроп аваачаад орхисон байсан. Чи яагаад манай складаас бараа хулгай хийж байгаа юм бэ гэж асуухад тиймээ тийм гээд өөр юм ярихгүй байсан... 2.5 литрийн пиво 1 ширхэг нь 10.500 нэг кроп нь 63.000 төгрөг, литрийн ундаа 1 ширхэг нь 3.300 нийт 39.600 төгрөг, лаазтай тахианы мөч 1 кроп дотроо 12 ширхэг байдаг 1 ширхэг нь 6.800 нийт 81.600 төгрөг, бүх бараа маань нийлээд 184.200 төгрөг болж байна... Хужаа цэцэгтэй төмөр цоож байсан...Би өөрийн складаас алдсан бараагаа бүгдийг нь олж авсан тул ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна. Ер нь бол Т.Б ингээд хулгай хийгээд байвал хэцүү. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-хх-н 191-192 тал/
Гэрч Б.Тогосмаагийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой дэлгүүр хаагаад дотор нь Мөнхзул эгчтэй тооцоо хийчхээд би түрүүлээд дэлгүүрээс гарсан чинь манай бараа хадгалдаг складын үүд онгорхой байсан. Тэгээд би ойр орчмоор харсан чинь нүдний үзүүрт нэг хүн зуухны өрөө лүү орж байсан. Тэгээд би араас нь зуухны өрөө рүү орсон чинь үүдэнд нь Т.Б нүүрээ дараад доошоо суусан. Ингээд би чи яаж яваа юм бэ юу хулгай хийсэн гэж асуухад Т.Б юм дуугараагүй. Мөн би дэлгүүрт байсан Мөнхзул эгчийг дуудсан чинь Мөнхзул эгч ирээд онгорхой байсан складанд ороод хамгийн түрүүнд наад талд нь хураасан байсан. 2.5 литрийн пивоноос 1 кроп нь дутуу байна гээд Бат-Өлзийгөөс асуухад би аваагүй гэж хэлээд явах гээд байхаар нь чи явахгүй гэж хэлээд Бямбаа ахыг дуудсан. Б-ийгби болон Бямбаа ах бид хоёр харж үлдээд Мөнхзул эгч цагдаа дуудахаар явсан. Хашаан дотуур Бямбаа ах гар чийдэн тусгаад булан тохойгоор байхгүй байгаа бараагаа хайсан боловч олоогүй. Харин Мөнхзул эгч над руу утасдаад Т.Б-ийн хулгай хийсэн зүйлийг нь би олчихлоо наадахаа аваад хашааны баруун урд талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Т.Б-ийгБямбаа ах аваад хашаанаас гараад Мөнхзул эгч рүү явсан. Харин би дэлгүүрээ цоожлоод хашааны хаалгаар гарсан чинь ердөө хашааны урд буланд складаас хулгай хийсэн зүйлээ тавьсан байсан. Дэлгүүрийн складаас Т.Б 2.5 литрийн нийслэл пиво 6 ширхэг буюу 1 кроп, бидний ундаа 1.25 граммын жүрж гэсэн ундаа 12 ширхэг буюу 1 кроп, лаазтай тахианы мөч 12 ширхэг буюу 1 кроп эдгээр зүйлийг хашаа давуулан шидсэн бололтой харагдаж байсан. Тэгээд Т.Б өөр юу хулгай хийсэн талаар нь асуухад өөр зүйл аваагүй гэж хэлсэн... Жижиг эрээн хужаа цоожтой байсан тэр цоожийг нь авчихсан байхгүй байсан.... Ер нь бол хүмүүс ярихдаа Т.Б-ийгбайнга хулгай хийдэг мөн дэлгүүрээр орж ирэх юм бол хулгай хийх гээд байдаг гэж ярьдаг...” гэх мэдүүлэг /1-хх-н 195-196 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-440 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд пиво 6 ширхэг, ундаа 12 ширхэг, лаазалсан тахиа 12 12 ширхэг зэргийг зах зээлийн үнэлгээг нийт 180.600 / зуун наян мянга зургаан зуу / төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1-хх 204-206 тал/
Т.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байхдаа дахин архи уух гээд мөнгө байхгүй болохоор Бямбаагийн хашаа руу баруун хаалгаар нь орсон, тэгээд би хашаан дотуур нь явж байгаад дэлгүүрийн склад буюу дэлгүүрийн бараа хадгалдаг агуулах руу нь ороод нэг кроп 2.5 литрийн нийслэл пиво, нэг кроп ундаа, нэг кроп лаазалсан мах авсан. Тэгээд дахин складаас нь юм авах гэж байгаад дэлгүүрийн эзэн Мөнхзул, Бямбаа, худалдагч Тогосоо нарт баригдсан. Би дэлгүүрийн складаас хулгай хийсэн эд зүйлээ дэлгүүрийн баруун урд талд хашааны буланд тавьсан байсан. Харин би дэлгүүрийн складаас хулгай хийсэн бараагаа бүгдийг нь тоо ёсоор нь буцаагаад эзэнд нь өгсөн... Би тэр дэлгүүрийн цоожийг нь мэдэхгүй байна... Би дээрх бараануудыг л хулгай хийсэн өөр зүйл хулгай хийгээгүй...Би хүний эд зүйл хулгай хийсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 200 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:
Улсын яллагч: Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 01 дүгээр сарын сараас 2021 оны 02 дугаар сарын 26-ны хооронд иргэн Ш.М-ийн Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 1-1 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мод 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг ган зүсэгч 1 ширхэг, цахилгаан тээнэ 1 ширхэг боодолтой мяндсан утас 1 ширхэг, малын тэжээл овьёос 16 шуудай зэргийг хулгайлж Ш.М-тнийт 1.294.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сум, 4 дүгээр баг, Дэлийн 4-7 тоотод байрлах хохирогч О.П-ынхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 520.000 /таван зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Онон Улз” хүнсний дэлгүүрийн гадна хашаанд байрлах агуулахад хууль бусаар нэвтэрч пиво, ундаа, тахианы лаазалсан мах зэрэг эд зүйлсийг хулгайлан С.Б-д180.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон Хохирогч Ш.М-ийн мэдүүлэг, гэрч Х.Баасансүрэнгийн мэдүүлэг, гэрч З.Батмөнхийн мэдүүлэг, гэрч Г.Бурмаагийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай дүгнэлт, хохирогч О.П-ынмэдүүлэг, О.П-ыниргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч Х.Уранчимэгийн мэдүүлэг, гэрч Б.Нарантөгсийн мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШД-407 дугаартай дүгнэлт, хохирогч С.Б-ийнмэдүүлэг, гэрч Б.Мөнхзулын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Тогосмаагийн өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШД-440 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд прокурорын шатанд С.Б эд зүйлээ хүлээн авсан. Пүрэвдуламд бэлнээр 520.000 төгрөг өгсөн. Мөнхтүвшиний 1.294.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогч С.Б-дхохирол төлбөр төлж барагдуулсан ба энэ талаар түүний эх******* мэдүүлгээ өгсөн байгаа. Хохирогч Мөнхтүвшин, Пүрэвдулам нар нь хохирол гомдолгүй мөн шүүх дээр хүсэлтээ утсаар өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү гэв.
Талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М-т1.294.000 төгрөгийн, хохирогч О.П-д 520.000 төгрөгийн, хохирогч С.Б-д180.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.М шүүхэд ”хохирлоо бүрэн барагдуулсан, гомдолгүй” гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолтыг гаргасан, хохирогч О.П , С.Б нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ хохирлоо бүрэн барагдуулсан, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй“ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчлан заажээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:
Улсын яллагч: Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэх саналтай байна. Т.Б нь нэг төрлийн гэмт хэргийг өмнө 6 удаа үйлдсэн байдаг. Хамгийн сүүлийн үйлдэл нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн байдаг. Яллагдаж байгаа хэрэгт 3 удаагийн үйлдэлтэй байгаа. Шүүгдэгч өмнө олон удаагийн ял шийтгэж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэсэн байгаа. Хувийн байдлын хувьд архины хамааралтай. Архи уухын тулд хулгай хийдэг байсан. Энэ муу зуршлаа өөрөө ойлгож ухамсарлаад сумын засаг даргын тамгын газарт хүсэлт гаргаж үүний дагуу төлбөр мөнгийг нь төлөөд архины эмчилгээнд явуулсан. Энэ гэмт хэргийг 11 дүгээр сард үйлдсэн байдаг ба үүнээс хойш гэмт хэрэг үйлдээгүй. Нэг ч удаа архи уугаагүй. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, модоор эд зүйлс хийдэг. Цаашид хамтарч багаж хэрэгсэл авч өгч дэмжиж ажиллана гэж сумын засаг дарга хэлсэн байгаа. Ар гэрийнхэн нь мөн энэ ажлыг нь дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялын 1/2-ээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгөөч гэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 3 удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах гэмт хэргийг 6 удаа үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг нь харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш биеэ авч яваа байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ