Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/01677

 
  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.Гэрэлтуяагаас  2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ганзоригт олгож, үлдэх 2,964,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,374 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гэрэлтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ганзоригт буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.