Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

 

 

 

   2022         02            11                                              2022/ШЦТ/33

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0034/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч  Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                     Г.Урантуяа,

Улсын яллагч                                                   Т.Баярмаа,

Иргэдийн төлөөлөгч                                        Э.Гансүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           О.Болормаа,

Хохирогчийн өмгөөлөгч                              Б.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.Нарангэрэл, Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                          М.Х нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-т холбогдох 2139002750309 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Х нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумаас хойш 5 км орчим газарт байрлах тариалангийн талбайд байх гэрт нь бага насны буюу 11 нас 12 сартай М.Э-ийг хүч хэрэглэж хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Насанд хүрээгүй хохирогч  М.Э-ийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумаас хойш тариалангийн талбай дээр аав, ээж дүү нарын хамт амьдардаг юм. 2021 оны 07 дугаар сарын үер шиг санаж байна би яг хэдний өдрийг хэлж мэдэхгүй байна. Аав ээж хоёр сумын төв хувийн ажлаар явсан юм. Тэгээд намайг гэртээ байж байхад манай тариалангийн талбай дээр ажилдаг Х ах манайд орж ирээд надаас зам асууснаа гараад явсан. Тэгээд дараах нь гэрийн гадаа машины хаалга дуугарах чимээ гарсан. Тэр үед би аяга шанагаа гал тогооны шүүгээн дээр угаагаад сууж байхад шууд миний гараас барьж авснаа гэрийн баруун талын ор луу намайг дагуулж явснаа оронд хэвтүүлсэн. Тэгснээ миний нэг гарыг барьж байгаад өмд турсикыг маань давхар шувталснаа миний дээр гараад хөдөлсөн, тэгэхэд миний доод бэлэг эрхтэн маань их өвдсөн. Тэгээд миний дээр хэсэг хөдөлж байснаа болиод шууд гараад явчихсан. Би тухайн үед их айсан байсан болохоор  дуу маань гарахгүй болчихсон байсан... Гэнэт орж ирээд миний гараас бариад авахад нь би их айсан болохоор яаж байгаагаа мэдээгүй... Би Х ахыг тариалангийн талбай дээр ажилладаг гэдгээр нь л мэднэ, өөрөөр бол сайн танихгүй... Би энэ талаар тухайн үед ямар ч хүнд хэлээгүй, ээж аавд хэлэх гэхээр яаж хэлэхээ мэдэхгүй, мөн айгаад хэлээгүй... Миний бэлэг эрхтэн их өвдөөд, бага зэрэг цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

 

  1. Гэрч Б.Мягмарцэцэгийн өгсөн: “...Тэр өдөр 11 цагийн үед нөхөр бид хоёр бага хүү Төгөлдөрийг үзүүлэхээр машинтайгаа сумын төв орсон юм. Тэгээд сумын төвд хүүгээ үзүүлчхээд дэлгүүр орж яваад Х, Батцэнгэл хоёртой хальт таараад салсан, тэгээд нөхөр бид хоёр дэлгүүр орж ойр зуурын юм авчхаад дэлгүүрийн гадаа Бат-Өлзийтэй таараад Бат-Өлзий бид гурав машинтайгаа харих гээд хөдөлсөн, сумын хойд талын МТ клонкын хажууд Х, Батцэнгэл хоёртой таарсан, тэгсэн мөн Алтангэрэл харих гэж явна гээд бид хэдийн хажууд ирж зогссон, Х айлаар орчхоод очно гээд түрүүлээд хөдөлсөн, Батцэнгэл болохоор Алтангэрэлийн машинд суусан, тэгээд хөдлөх гэж байхад Одончимэг сум орчхоод буцаж явна гээд нэг эмэгтэйтэй хамт явж байсан, тэгэхээр нь би Одончимэгийг манайхаар орчхоод гарахгүй юу талх, хиам шарж өгье гэж хэлсэн, тэгээд нөхөр бид хоёр Бат-Өлзийтэй хамт гэрлүүгээ явсан, гэртээ очоод байж байхад Х, Батцэнгэл хоёр манайд орж ирээд пиво ууя гэхээр нь уулгахгүй гэж хэлээд гаргасан, тэгэхэд Одончимэг манай гадаа машинтай ирж зогссон, Одончимэг ч манайд орж ирээгүй, би талх хиам шарж байсан болохоор тавган дээр шарсан талх, хиам тавьж өгөөд охиноороо гаргуулж өгсөн. Тэгээд Одончимэг манайхаар орж ирээгүй хөдлөөд явсан. Манай охины ярьснаар бол нөхөр бид хоёрыг хүүгээ үзүүлээд сумын төв дээр явж байхад Х манайхаар орж ирээд бид хоёрыг эзгүй байгааг мэдээд манай охиныг оролдсон юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/

 

  1. Гэрч Э.Эрдэнэцогтын өгсөн:  “...Э миний дагавар охин байгаа юм. Мягмарцэцэг бид хоёр хамтран амьдраад 8 жил хэртэй болж байна, дундаасаа 1 хүүхэдтэй, хүү маань одоо 3 настай....Би эхнэр хүүхдүүдийн хамт Норовлин сумаас хойш 5 км орчим газар Ариунбилэг гэх хүний хувийн тариалангийн талбай дээр манаачаар ажилдаг юм. Мөн манаачийнхаа хажуугаар эхнэр бид хоёр тариан дээр нь ажилладаг. Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр хадланд гарчхаад байсан юм. Тэгээд намайг хадлан дээрээс нэг өдөр ирэхэд манай хүн Энэрэлийг Х жирэмсэн болгочихсон байна яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “яах юу байдаг юм эмнэлэгт үзүүлж үр хөндүүлсэн нь дээр ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад Хтай уулзаад чи хүүхэд яаж байгаа юм гэж хэлэхэд Х “харин тиймээ, муухай юм болчихлоо” гэж хэлчхээд надад өөр юм ярилгүй цаашаа яваад өгсөн ...Х л манай хүнээс гуйгаад хувийн эмнэлэгт үзүүлээд үр хөндүүлчих гээд манай хүний дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн гэсэн... 2021 оны 07 дугаар сарын сүүлээр бага хүүгээ аваад Түмэнцогт сум орж 2 хоночхоод ирсэн. Тэрнээс хойш 8 сарын 3, 4-ний үеэр хүүгээ үзүүлэхээр сумын төв өглөө яваад, орой нь ирсэн, тэр үед би хадлан дээр байсан болохоор хүүгээ үзүүлчхээд буцаад хадландаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32 тал/

 

  1. Гэрч Б.Батцэнгэлийн өгсөн: “...Х бид хоёр тариалангийн талбай дээр ажилдаг юм.  2021 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна би одоо яг хэдний өдрийг хэлж мэдэхгүй байна.  Х бид хоёр Хын машинтай Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон Зүүн бүсийн наадам үзэхээр 3 хоног яваад Норовлин суманд ирсэн юм. Тэгээд тэр өдрөө Норовлин суманд хоночхоод маргааш нь Х бид хоёр ажил руугаа явах гээд суман дээр уулзаад сумын төвд Хын машинд ганц нэг пиво уучхаад тариалангийн талбай руу гарах гэж яваад сумын хойд талын МТ клонкын  хажууханд тариалангийн манаач Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёртой таарсан. Машиных нь кабинд бага хүү нь мөн манай сумын архи уудаг Бат-Өлзий нар байсан. Тэгээд тэр хэдтэй уулзаад зогсож байхад манай сумын Алтангэрэл гэх залуу сумаас харьж яваа гээд бид хэд дээр ирж зогссон. Тэгсэн Х би шууд нэг айлаар орчхоод очъё  та энэ хэдтэй явчих гээд хөдлөөд яваад өгсөн. Би Х-ыг хаашаа явж байгааг нь мэдээгүй. Тэгсэн Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёр машинтайгаа мөн хөдөлсөн. Би ч Аптангэрэлийн машинд суугаад бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад би Алтангэрэлээр ажил руугаа хүргүүлсэн. Тэгээд тариан талбай дээр ирэхэд Одончимэг машин дотроо нэг танихгүй хүүхэнтэй Эрдэнэцогтын гадаа зогсож байсан. Тэгээд би Эрдэнэцогтынх руу ороход Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёр, хоёр хүүхэдтэйгээ, мөн Бат-Өлзий тэр хэд байсан. Тэгээд би ч тэднийд нээх удаагүй гарч яваад ажлынхаа байр луу явж орсон. Тэгээд байрандаа ороод сууж байхад шөнийн 00 цагийн үед Х ирсэн... Сумаас нар жаргаж байх үед гарсан. Яг хэдэн цагт гарснаа санахгүй байна. Тэр хэдтэй сумын төвийн хойно уулзаад пиво энэ тэр уугаагүй... Намайг Алтангэрэлийн машинаар хүргүүлээд очиход Одончимэг машинтайгаа зогсож байсан. Тэрнээс бол би  Хтай Эрдэнэцогтынд пиво уугаад гарч ирсэн асуудал байхгүй. Тэр газар чинь миний ажлын газар болохоор би юу гэж тэнд пиво уух вэ...  Би энэ хэдтэй пиво уугаагүй.  Х чинь өөрөө шөнө 00 цагийн үед ирэхээр нь би машиныг нь гуйж яваад сумын төвд ирж хүнтэй уулзсан. Яагаад ийм мэдүүлэг өгснийг нь мэдэхгүй байна... Эрдэнэцогтын охин чинь өөрөө жоохон хүүхэд ш дээ, Х надад Эрдэнэцогтын охинтой харилцаатай энэ тэр гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 47-48 тал/

 

  1. Гэрч Н.Одончимэгийн өгсөн: “...энэ жил тариан талбай дээр ахалсан дарга Батаа, манаачаар ажилдаг Эрдэнэцогт, Мягмарцэцэг, мөн тракторын жолооч Х,  механикч Батсуурь, Батцэнгэл гэсэн хүмүүс ажиллаж байсан... 2021 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна... 16 цагийн үед би Ган-Өлзийг дүүтэй нь Норовлин сумын барилга дээр нь хүргэж өгөх гээд явж байхад Норовлин сумын хойд талд Х тариалангийн талбай явж байгаа бололтой надтай зөрсөн. Нэлээн хурдтай согтуу явж байх шиг байсан. Тэгээд Ган-Өлзийг буулгачхаад орой 8 цагийн үед буцаад Ган-Өлзийг ажил дээрээс нь аваад гэр лүүгээ явж байхад сумын хойд талын МТ клонкын хажууханд Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёртой таарсан юм. Тэр хоёр надтай таарснаа бид хоёр харьж явна чи хөгшөөн манайхаар ороод хоол унд идээд гараач гэсэн.  Тэгэхээр нь би гэрээрээ орчхоод очъё гэж хэлчхээд би гэрээрээ орчхоод Эрдэнэцогтын гадаа Ган-Өлзийн дүүтэй бид хоёр очсон чинь Х, Батцэнгэл хоёр нэлээн согтуу Эрдэнэцогтынхоос пиво барьчихсан гарч ирсэн. Тэгээд Х миний машинд орж ирж сууснаа согтуурхаад олон долоон юм яриад байхаар нь эгч нь одоо явлаа чи нэлээн согтуу байна одоо амар гэж хэлсэн. Тэгсэн Мягмарцэцэгийн охин надад тавагтай шарсан хиам, талх гаргаж ирэхээр нь би тэрийг нь аваад гэр лүүгээ буцсан. Маргааш намайг гэртээ байхад Х согтуу манай гэрийн хаалгыг балбаж байгаад явсан. Би ч хаалгаа нээгээгүй, тэр үеэр Х машин авсан гээд хоёр гурав хоног архидсан сурагтай байсан. Тэрнээс бол Хтай огт пиво энэ тэр уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 52 тал/

 

  1. Гэрч Б.Наранбатын өгсөн: “...М.Э-ийн эхо-ны CRL буюу ахар сүүл зайн хэмжээ 0.73 см, 6 долоо, 4 хоногтой учраас эхо-ны үзүүлэлт сүүлийн сарын тэмдэгтэйгээ тохирч байна. Тэгэхээр М.Э-ийн жирэмсэлсэн байх хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 03-наас 8 сарын 12-ны өдрийн хооронд үр тогтсон байх магадлалтай...” гэх мэдүүлэг /хх-н 64 тал/

 

  1.  Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №483  дугаартай:
  1. М.Э-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. М.Э-ийн охин хальс 5  цагийн түвшинд хуучин урагдалтай байна. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
  3. М.Энэрэлд бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...”  гэсэн дүгнэлт /хх-н 68-69 тал/

 

  1. Шинжээч  эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...М.Э-ийн биед хийсэн үзлэгээр үтрээний үүдэвч хэсгээр шар ногоон өнгийн ялгадастай байсан байна. Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээгээр БЗХӨ тогтоогдоогүй. Дээрх өөрчлөлт нь жирэмслэлт таслан зогсоосны улмаас болон үтрээний орчны тэнцвэрт байдал алдагдах мөн үтрээний өөрийн шүүрэл ихэссэнтэй холбоотой бэлэг эрхтэн орчмын ариун цэвэр хангалтгүй байсны улмаас илэрч болох өөрчлөлт юм...” гэх мэдүүлэг /хх-н 71-72 тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №4253  дугаартай:
  1. Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн ураг гэх биоматериалаас авсан эдийн ДНХ-ийн тогтцыг тогтоов.
  2. Б.Мягмарцэцэг, М.Х, М.Э нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
  3. М.Э нь шинжилгээнд ирүүлсэн ураг-ийн биологийн эх байна.
  4. М.Х нь М.Э-ийн ураг-ийн биологийн эцэг байх боломжтой байна, биологийн эцэг байх магадлал 99,99 % байна...” гэх дүгнэлт /хх-н 79-80 тал/

 

  1.   М.Э-ийн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасагт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 22-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-н 87-108 тал/

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаагийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс насанд хүрээгүй М.Э гэх хүүхэд жирэмсэн ирсэн байна гэх мэдээллийн дагуу тус хүүхдийн асуудлыг манай байгууллага хүлээн авч, цагдаагийн байгууллагад шалгуулсан, шалгуулах явцад тухайн хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр би оролцох болсон юм. Тэрнээс бол ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй М.Э түүний ээж Мягмарцэцэг нартай уулзаж анхны уулзалт, ярилцлагаа хийсэн. Үүнээс нийт 6 удаа уулзалт хийж холбогдох сэтгэл зүйн дүгнэлт зөвлөмжийг гаргасан. М.Э-ийн сэтгэл зүйн байдал бол тухайн нөхцөл байдлаас үүдэлтэй, стресс түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн. Өөрийгөө илэрхийлэх байдал хаалттай, үе тэнгийнхэн болон бусдаас санаа зовнисон бие мах бодийн хувьд ядарч сульдсан байдалтай байсан. Хүүхэдтэй ажиллах явцад  бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл зүйн дээрх шинж тэмдгүүд илэрч байсан тул цаашид нарийн мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбон жуулчлах, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлдэг сэтгэл зүйн курс  заслын үйлчилгээ шаардлагатай гэж үзэж байна... Хүүхэд маань сэтгэл зүйн тогтворгүй байдалтай, абортод орсноос хойш хэвлийн хавиар зовуурьтай байгаа тул цаашид сэтгэл зүйн курс засал болоод эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээ, охин хальс нөхөх мэс засал зэрэг үйлчилгээ шаардлагатай гэж үзэж байна. Уг үйлчилгээний талаар судлан үзэхэд  сэтгэл зүйн үйлчилгээ нь 1.200.000, хэвтэн эмчлүүлэх мэс ажилбарт орох зардал нь нийтдээ 1.500.000 төгрөг, бусад буюу унаа, хоол, буудал зэрэг зардлуудтайгаа  нийлээд  8.840.000 төгрөгийн үнийн дүнтэй зардлыг нэхэмжилж байна.  Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа болно...” гэх мэдүүлэг  /2-хх-н 22 тал/
  2. Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн төрсний бүртгэлийн “...Хүнд овогт Мягмарцэцэгийн Э эмэгтэй, 2009 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн, регистрийн дугаар СП09291006, иргэний бүртгэлийн дугаар 788176494552...” гэх лавлагаа /1хх-н 142 тал/
  3. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 957 дугаартай: “...М.Х нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. М.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Х нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Х нь өөрийн үйлдэл, үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай байна. М.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2-хх-н 16-17 тал/
  4. М.Хын яллагдагчаар өгсөн: “...Би Э гэж охиныг жирэмсэн болгосон гэдэгтээ эргэлзэж байна. Би Норовлин сумаас хойш Ариунбилэг гэх хүний тариалангийн талбай дээр тракторын жолоочоор ажилладаг юм. Би... 7 дугаар сарын 30-ны үеэр ажил дээрээ очиж байрласан юм. Тэгээд ажлаа хийж байгаад 08 дугаар сарын 04-ний үеэр ажлынхаа Цэнгэл ахтай ойр зуурын юм авахаар сумын төв орсон. Тэгээд сумын төвд орж ирээд Цэнгэл ах бид хоёр хуучин манайд ажиллаж байсан Төгсөөтэй уулзсан юм. Тэгээд Төгсөөгийн найз гээд нэг залуу бид дөрөв миний машинд 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уугаад салсан. Тэгээд Захиргааны баруун талд Мягмарцэцэг, Эрдэнэцогт хоёр бага хүүтэйгээ машинтайгаа зогсож байсан. Тэр хоёр дээр очиж уулзахад Мягмарцэцэг эгч утсаа алга болгочихлоо, чи хэзээ буцах юм хэдүүлээ ганц нэг пиво уух уу гэхээр нь би одоо буцлаа гэж хэлчхээд хөдөлсөн. Тэгээд Цэнгэл ах бид хоёр сумаас гараад явж байхад танил Аптангэрэл ахтай таарсан юм. Аптангэрэлтэй юм яриад зогсож байхад Мягмарцэцэг, Эрдэнэцогт хоёр миний араас хүрч ирснээ ганц нэг пиво ууя гээд нэг 2.5 литрийн пиво гаргаж ирсэн. Мөн тэр хоёртой нэг залуу хамт явж байсан. Тэгээд бид хэд машиныхаа хажууд 1 том пиво тойруулж уучхаад хөдлөх гэж байхад Эрдэнэцогт миний машинд 1 том пиво хийсэн. Би ч өөрөө Баясаа ахынх руу явах гэж байсан болохоор Цэнгэл ахыг Эрдэнэцогтын машинд суулгачхаад би ганцаараа машинаа бариад Баясаа ахынх руу явсан. Тэгээд Баясаа ахынх руу явахад байдаг өвлийн гарам дээр ирсэн, гарам их шавартай байсан болохоор гармаар гарч чадалгүй буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд Эрдэнэцогт ахынх руу ороход Эрдэнэцогт, Мягмарцэцэг, Цэнгэл, 1 танихгүй залуу, Эрдэнэцогтын 2 хүүхэд тэр хэд байж байсан. Тэгсэн Цэнгэл ах миний машины ард байсан 1 пивыг оруулж ирээд тойруулж ууцгаасан, тэгээд пивоо уучхаад Цэнгэл ах бид хоёр ажлынхаа байран дээр ирсэн. Тэгсэн Цэнгэл ах сумын төв орж хүнтэй уулзчихаад ирье гээд миний машинтай сум яваад өгсөн. Тэгсэн дараах нь захирлын дүү Одоноо эгч нэг хүнтэй ирээд Эрдэнэцогт ахынд пиво ууцгаасан, Би тэр хэдтэй бол нээх пиво уугаагүй. Тэгээд шөнө Одоноо эгч, мөн найзтай нь Одоноо эгчийн машинтай нь бид гурав сумын төв рүү пиво авахаар явсан. Тэгэхэд Цэнгэл ах миний машинтай зөрөөд ирж байсан. Тэгээд сумын төв дээр ирж пиво зарж байгаа газар хайсан боловч олдохгүй болохоор нь буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд би шууд орж амарсан... Би Энэрэлтэй бэлгийн харьцаанд огт орж байгаагүй... 2021 оны 09 дүгээр сарын 02, 03-ны үеэр Мягмарцэцэг эгч надтай уулзсанаа чи миний охиныг жирэмсэн болгосон байна, бид хоёрыг аймаг авч яваадах гэхээр нь би яасан гэж авч явдаг юм гэхэд би тэгвэл чамайг миний охиныг жирэмсэн болгосон гэж хүмүүст хашхираад явна шүү гэхээр нь би тэр асуудлаас нь эмээгээд Мягмарцэцэг, Э хоёрыг сумын төв дээр авчирч өгөөд аймаг явах машинд суулгаж өгсөн.  Харин Мягмарцэцэг эгч надаас мөнгө нэхээд байсан болохоор би 700.000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 122-123 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.

 

Шүүгдэгч М.Х нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумаас хойш 5 км орчим газарт байрлах тариалангийн талбайд байх гэрт нь бага насны буюу 11 нас 12 сартай М.Э-ийг хүч хэрэглэж хүчиндэж жирэмсэн болгосон  болох  нь:

Насанд хүрээгүй хохирогч  М.Э-ийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумаас хойш тариалангийн талбай дээр аав, ээж дүү нарын хамт амьдардаг юм. 2021 оны 07 дугаар сарын үер шиг санаж байна би яг хэдний өдрийг хэлж мэдэхгүй байна. Аав ээж хоёр сумын төв хувийн ажлаар явсан юм. Тэгээд намайг гэртээ байж байхад манай тариалангийн талбай дээр ажилдаг Х ах манайд орж ирээд надаас зам асууснаа гараад явсан. Тэгээд дараах нь гэрийн гадаа машины хаалга дуугарах чимээ гарсан. Тэр үед би аяга шанагаа гал тогооны шүүгээн дээр угаагаад сууж байхад шууд миний гараас барьж авснаа гэрийн баруун талын ор луу намайг дагуулж явснаа оронд хэвтүүлсэн. Тэгснээ миний нэг гарыг барьж байгаад өмд турсикыг маань давхар шувталснаа миний дээр гараад хөдөлсөн, тэгэхэд миний доод бэлэг эрхтэн маань их өвдсөн. Тэгээд миний дээр хэсэг хөдөлж байснаа болиод шууд гараад явчихсан. Би тухайн үед их айсан байсан болохоор  дуу маань гарахгүй болчихсон байсан... Гэнэт орж ирээд миний гараас бариад авахад нь би их айсан болохоор яаж байгаагаа мэдээгүй... Би Х ахыг тариалангийн талбай дээр ажилладаг гэдгээр нь л мэднэ, өөрөөр бол сайн танихгүй... Би энэ талаар тухайн үед ямар ч хүнд хэлээгүй, ээж аавд хэлэх гэхээр яаж хэлэхээ мэдэхгүй, мөн айгаад хэлээгүй... Миний бэлэг эрхтэн их өвдөөд, бага зэрэг цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/  

Гэрч Б.Мягмарцэцэгийн өгсөн: “...Тэр өдөр 11 цагийн үед нөхөр бид хоёр бага хүү Төгөлдөрийг үзүүлэхээр машинтайгаа сумын төв орсон юм. Тэгээд сумын төвд хүүгээ үзүүлчхээд дэлгүүр орж яваад Х, Батцэнгэл хоёртой хальт таараад салсан, тэгээд нөхөр бид хоёр дэлгүүр орж ойр зуурын юм авчхаад дэлгүүрийн гадаа Бат-Өлзийтэй таараад Бат-Өлзий бид гурав машинтайгаа харих гээд хөдөлсөн, сумын хойд талын МТ клонкын хажууд Х, Батцэнгэл хоёртой таарсан, тэгсэн мөн Алтангэрэл харих гэж явна гээд бид хэдийн хажууд ирж зогссон, Х айлаар орчхоод очно гээд түрүүлээд хөдөлсөн, Батцэнгэл болохоор Алтангэрэлийн машинд суусан, тэгээд хөдлөх гэж байхад Одончимэг сум орчхоод буцаж явна гээд нэг эмэгтэйтэй хамт явж байсан, тэгэхээр нь би Одончимэгийг манайхаар орчхоод гарахгүй юу талх, хиам шарж өгье гэж хэлсэн, тэгээд нөхөр бид хоёр Бат-Өлзийтэй хамт гэр лүүгээ явсан, гэртээ очоод байж байхад Х, Батцэнгэл хоёр манайд орж ирээд пиво ууя гэхээр нь уулгахгүй гэж хэлээд гаргасан, тэгэхэд Одончимэг манай гадаа машинтай ирж зогссон, Одончимэг ч манайд орж ирээгүй, би талх хиам шарж байсан болохоор таваг дээр шарсан талх, хиам тавьж өгөөд охиноороо гаргуулж өгсөн. Тэгээд Одончимэг манайхаар орж ирээгүй хөдлөөд явсан. Манай охины ярьснаар бол нөхөр бид хоёрыг хүүгээ үзүүлээд сумын төв дээр явж байхад Х манайхаар орж ирээд бид хоёрыг эзгүй байгааг мэдээд манай охиныг оролдсон юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 тал/

Гэрч Э.Эрдэнэцогтын өгсөн:  “...Э миний дагавар охин байгаа юм. Мягмарцэцэг бид хоёр хамтран амьдраад 8 жил хэртэй болж байна, дундаасаа 1 хүүхэдтэй, хүү маань одоо 3 настай....Би эхнэр хүүхдүүдийн хамт Норовлин сумаас хойш 5 км орчим газар Ариунбилэг гэх хүний хувийн тариалангийн талбай дээр манаачаар ажилдаг юм. Мөн манаачийнхаа хажуугаар эхнэр бид хоёр тариан дээр нь ажилладаг. Би 2021 оны 07 дугаар сарын сүүлээр хадланд гарчхаад байсан юм. Тэгээд намайг хадлан дээрээс нэг өдөр ирэхэд манай хүн Энэрэлийг Х жирэмсэн болгочихсон байна яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “яах юу байдаг юм эмнэлэгт үзүүлж үр хөндүүлсэн нь дээр ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад Хтай уулзаад чи хүүхэд яаж байгаа юм гэж хэлэхэд Х “харин тиймээ, муухай юм болчихлоо” гэж хэлчхээд надад өөр юм ярилгүй цаашаа яваад өгсөн ...Х л манай хүнээс гуйгаад хувийн эмнэлэгт үзүүлээд үр хөндүүлчих гээд манай хүний дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн гэсэн... 2021 оны 07 дугаар сарын сүүлээр бага хүүгээ аваад Түмэнцогт сум орж 2 хоночхоод ирсэн. Тэрнээс хойш 8 сарын 3, 4-ний үеэр хүүгээ үзүүлэхээр сумын төв өглөө яваад, орой нь ирсэн, тэр үед би хадлан дээр байсан болохоор хүүгээ үзүүлчхээд буцаад хадландаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32 тал/

Гэрч Б.Батцэнгэлийн өгсөн: “...Х бид хоёр тариалангийн талбай дээр ажилдаг юм.  2021 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна би одоо яг хэдний өдрийг хэлж мэдэхгүй байна.  Х бид хоёр Хын машинтай Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон Зүүн бүсийн наадам үзэхээр 3 хоног яваад Норовлин суманд ирсэн юм. Тэгээд тэр өдрөө Норовлин суманд хоночхоод маргааш нь Х бид хоёр ажил руугаа явах гээд суман дээр уулзаад сумын төвд Хын машинд ганц нэг пиво уучхаад тариалангийн талбай руу гарах гэж яваад сумын хойд талын МТ клонкын  хажууханд тариалангийн манаач Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёртой таарсан. Машиных нь кабинд бага хүү нь мөн манай сумын архи уудаг Бат-Өлзий нар байсан. Тэгээд тэр хэдтэй уулзаад зогсож байхад манай сумын Алтангэрэл гэх залуу сумаас харьж яваа гээд бид хэд дээр ирж зогссон. Тэгсэн Х би шууд нэг айлаар орчхоод очъё  та энэ хэдтэй явчих гээд хөдлөөд яваад өгсөн. Би Хыг хаашаа явж байгааг нь мэдээгүй. Тэгсэн Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёр машинтайгаа мөн хөдөлсөн. Би ч Аптангэрэлийн машинд суугаад бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад би Алтангэрэлээр ажил руугаа хүргүүлсэн. Тэгээд тариан талбай дээр ирэхэд Одончимэг машин дотроо нэг танихгүй хүүхэнтэй Эрдэнэцогтын гадаа зогсож байсан. Тэгээд би Эрдэнэцогтынх руу ороход Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёр, хоёр хүүхэдтэйгээ, мөн Бат-Өлзий тэр хэд байсан. Тэгээд би ч тэднийд нээх удаагүй гарч яваад ажлынхаа байр луу явж орсон. Тэгээд байрандаа ороод сууж байхад шөнийн 00 цагийн үед Х ирсэн... Сумаас нар жаргаж байх үед гарсан. Яг хэдэн цагт гарснаа санахгүй байна. Тэр хэдтэй сумын төвийн хойно уулзаад пиво энэ тэр уугаагүй... Намайг Алтангэрэлийн машинаар хүргүүлээд очиход Одончимэг машинтайгаа зогсож байсан. Тэрнээс бол би  Х тай Эрдэнэцогтынд пиво уугаад гарч ирсэн асуудал байхгүй. Тэр газар чинь миний ажлын газар болохоор би юу гэж тэнд пиво уух вэ...  Би энэ хэдтэй пиво уугаагүй.  Х чинь өөрөө шөнө 00 цагийн үед ирэхээр нь би машиныг нь гуйж яваад сумын төвд ирж хүнтэй уулзсан. Яагаад ийм мэдүүлэг өгснийг нь мэдэхгүй байна... Эрдэнэцогтын охин чинь өөрөө жоохон хүүхэд ш дээ, Х надад Эрдэнэцогтын охинтой харилцаатай энэ тэр гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 47-48 тал/

Гэрч Н.Одончимэгийн өгсөн: “...энэ жил тариан талбай дээр ахалсан дарга Батаа, манаачаар ажилдаг Эрдэнэцогт, Мягмарцэцэг, мөн тракторын жолооч Х,  механикч Батсуурь, Батцэнгэл гэсэн хүмүүс ажиллаж байсан... 2021 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна... 16 цагийн үед би Ган-Өлзийг дүүтэй нь Норовлин сумын барилга дээр нь хүргэж өгөх гээд явж байхад Норовлин сумын хойд талд Х тариалангийн талбай явж байгаа бололтой надтай зөрсөн. Нэлээн хурдтай согтуу явж байх шиг байсан. Тэгээд Ган-Өлзийг буулгачхаад орой 8 цагийн үед буцаад Ган-Өлзийг ажил дээрээс нь аваад гэр лүүгээ явж байхад сумын хойд талын МТ колонкын хажууханд Эрдэнэцогт, Мягмарцэцэг хоёртой таарсан юм. Тэр хоёр надтай таарснаа бид хоёр харьж явна чи хөгшөөн манайхаар ороод хоол унд идээд гараач гэсэн.  Тэгэхээр нь би гэрээрээ орчхоод очъё гэж хэлчхээд би гэрээрээ орчхоод Эрдэнэцогтын гадаа Ган-Өлзийн дүүтэй бид хоёр очсон чинь Х, Батцэнгэл хоёр нэлээн согтуу Эрдэнэцогтынхоос пиво барьчихсан гарч ирсэн. Тэгээд Х миний машинд орж ирж сууснаа согтуурхаад олон долоон юм яриад байхаар нь эгч нь одоо явлаа чи нэлээн согтуу байна одоо амар гэж хэлсэн. Тэгсэн Мягмарцэцэгийн охин надад тавагтай шарсан хиам, талх гаргаж ирэхээр нь би тэрийг нь аваад гэр лүүгээ буцсан. Маргааш намайг гэртээ байхад Х согтуу манай гэрийн хаалгыг балбаж байгаад явсан. Би ч хаалгаа нээгээгүй, тэр үеэр Х машин авсан гээд хоёр гурав хоног архидсан сурагтай байсан. Тэрнээс бол Хтай огт пиво энэ тэр уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 52 тал/

Гэрч Б.Наранбатын өгсөн: “...М.Э-ийн эхо-ны CRL буюу ахар сүүл зайн хэмжээ 0.73 см, 6 долоо, 4 хоногтой учраас эхо-ны үзүүлэлт сүүлийн сарын тэмдэгтэйгээ тохирч байна. Тэгэхээр М.Э-ийн жирэмсэлсэн байх хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 03-наас 8 сарын 12-ны өдрийн хооронд үр тогтсон байх магадлалтай...” гэх мэдүүлэг /хх-н 64 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №483  дугаартай:

М.Э-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

М.Э-ийн охин хальс 5  цагийн түвшинд хуучин урагдалтай байна. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

М.Энэрэлд бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...”  гэсэн дүгнэлт /хх-н 68-69 тал/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...М.Э-ийн биед хийсэн үзлэгээр үтрээний үүдэвч хэсгээр шар ногоон өнгийн ялгадастай байсан байна. Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээгээр БЗХӨ тогтоогдоогүй. Дээрх өөрчлөлт нь жирэмслэлт таслан зогсоосны улмаас болон үтрээний орчны тэнцвэрт байдал алдагдах мөн үтрээний өөрийн шүүрэл ихэссэнтэй холбоотой бэлэг эрхтэн орчмын ариун цэвэр хангалтгүй байсны улмаас илэрч болох өөрчлөлт юм...” гэх мэдүүлэг /хх-н 71-72 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №4253  дугаартай:

-Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн ураг гэх биоматериалаас авсан эдийн ДНХ-ийн тогтцыг тогтоов.

-Б.Мягмарцэцэг, М.Х, М.Э нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

-М.Э нь шинжилгээнд ирүүлсэн ураг-ийн биологийн эх байна.

-М.Х нь М.Э-ийн ураг-ийн биологийн эцэг байх боломжтой байна, биологийн эцэг байх магадлал 99,99 % байна...” гэх дүгнэлт /хх-н 79-80 тал/

            М.Э-ийн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасагт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 22-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-н 87-108 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаагийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс насанд хүрээгүй М.Э гэх хүүхэд жирэмсэн ирсэн байна гэх мэдээллийн дагуу тус хүүхдийн асуудлыг манай байгууллага хүлээн авч, цагдаагийн байгууллагад шалгуулсан, шалгуулах явцад тухайн хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр би оролцох болсон юм. Тэрнээс бол ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй М.Э түүний ээж Мягмарцэцэг нартай уулзаж анхны уулзалт, ярилцлагаа хийсэн. Үүнээс нийт 6 удаа уулзалт хийж холбогдох сэтгэл зүйн дүгнэлт зөвлөмжийг гаргасан. М.Э-ийн сэтгэл зүйн байдал бол тухайн нөхцөл байдлаас үүдэлтэй, стресс түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн. Өөрийгөө илэрхийлэх байдал хаалттай, үе тэнгийнхэн болон бусдаас санаа зовнисон бие мах бодийн хувьд ядарч сульдсан байдалтай байсан. Хүүхэдтэй ажиллах явцад  бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл зүйн дээрх шинж тэмдгүүд илэрч байсан тул цаашид нарийн мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбон жуулчлах, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлдэг сэтгэл зүйн курс  заслын үйлчилгээ шаардлагатай гэж үзэж байна... Хүүхэд маань сэтгэл зүйн тогтворгүй байдалтай, абортод орсноос хойш хэвлийн хавиар зовуурьтай байгаа тул цаашид сэтгэл зүйн курс засал болоод эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээ, охин хальс нөхөх мэс засал зэрэг үйлчилгээ шаардлагатай гэж үзэж байна. Уг үйлчилгээний талаар судлан үзэхэд  сэтгэл зүйн үйлчилгээ нь 1.200.000, хэвтэн эмчлүүлэх мэс ажилбарт орох зардал нь нийтдээ 1.500.000 төгрөг, бусад буюу унаа, хоол, буудал зэрэг зардлуудтайгаа  нийлээд  8.840.000 төгрөгийн үнийн дүнтэй зардлыг нэхэмжилж байна.  Мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа болно...” гэх мэдүүлэг  /2-хх-н 22 тал/

Насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн төрсний бүртгэлийн “...Хүнд овогт Мягмарцэцэгийн Э эмэгтэй, 2009 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн, регистрийн дугаар СП09291006, иргэний бүртгэлийн дугаар 788176494552...” гэх лавлагаа /1хх-н 142 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 957 дугаартай: “...М.Х нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. М.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Х нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Х нь өөрийн үйлдэл, үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай байна. М.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2-хх-н 16-17 тал/

М.Хын яллагдагчаар өгсөн: “...08 дугаар сарын 04-ний үеэр ажлынхаа Цэнгэл ахтай ойр зуурын юм авахаар сумын төв орсон. Тэгээд сумын төвд орж ирээд Цэнгэл ах бид хоёр хуучин манайд ажиллаж байсан Төгсөөтэй уулзсан юм. Тэгээд Төгсөөгийн найз гээд нэг залуу бид дөрөв миний машинд 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уугаад салсан. Тэгээд Захиргааны баруун талд Мягмарцэцэг, Эрдэнэцогт хоёр бага хүүтэйгээ машинтайгаа зогсож байсан. Тэр хоёр дээр очиж уулзахад Мягмарцэцэг эгч утсаа алга болгочихлоо, чи хэзээ буцах юм хэдүүлээ ганц нэг пиво уух уу гэхээр нь би одоо буцлаа гэж хэлчхээд хөдөлсөн. Тэгээд Цэнгэл ах бид хоёр сумаас гараад явж байхад танил Аптангэрэл ахтай таарсан юм. Аптангэрэлтэй юм яриад зогсож байхад Мягмарцэцэг, Эрдэнэцогт хоёр миний араас хүрч ирснээ ганц нэг пиво ууя гээд нэг 2.5 литрийн пиво гаргаж ирсэн. Мөн тэр хоёртой нэг залуу хамт явж байсан. Тэгээд бид хэд машиныхаа хажууд 1 том пиво тойруулж уучхаад хөдлөх гэж байхад Эрдэнэцогт миний машинд 1 том пиво хийсэн. Би ч өөрөө Баясаа ахынх руу явах гэж байсан болохоор Цэнгэл ахыг Эрдэнэцогтын машинд суулгачхаад би ганцаараа машинаа бариад Баясаа ахынх руу явсан. Тэгээд Баясаа ахынх руу явахад байдаг өвлийн гарам дээр ирсэн, гарам их шавартай байсан болохоор гармаар гарч чадалгүй буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд Эрдэнэцогт ахынх руу ороход Эрдэнэцогт, Мягмарцэцэг, Цэнгэл, 1 танихгүй залуу, Эрдэнэцогтын 2 хүүхэд тэр хэд байж байсан. Тэгсэн Цэнгэл ах миний машины ард байсан 1 пивыг оруулж ирээд тойруулж ууцгаасан, тэгээд пивоо уучхаад Цэнгэл ах бид хоёр ажлынхаа байран дээр ирсэн. Тэгсэн Цэнгэл ах сумын төв орж хүнтэй уулзчихаад ирье гээд миний машинтай сум яваад өгсөн. Тэгсэн дараах нь захирлын дүү Одоноо эгч нэг хүнтэй ирээд Эрдэнэцогт ахынд пиво ууцгаасан, Би тэр хэдтэй бол нээх пиво уугаагүй. Тэгээд шөнө Одоноо эгч, мөн найзтай нь Одоноо эгчийн машинтай нь бид гурав сумын төв рүү пиво авахаар явсан. Тэгэхэд Цэнгэл ах миний машинтай зөрөөд ирж байсан. Тэгээд сумын төв дээр ирж пиво зарж байгаа газар хайсан боловч олдохгүй болохоор нь буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд би шууд орж амарсан... Би Энэрэлтэй бэлгийн харьцаанд огт орж байгаагүй... 2021 оны 09 дүгээр сарын 02, 03-ны үеэр Мягмарцэцэг эгч надтай уулзсанаа чи миний охиныг жирэмсэн болгосон байна, бид хоёрыг аймаг авч яваадах гэхээр нь би яасан гэж авч явдаг юм гэхэд би тэгвэл чамайг миний охиныг жирэмсэн болгосон гэж хүмүүст хашхираад явна шүү гэхээр нь би тэр асуудлаас нь эмээгээд Мягмарцэцэг, Э хоёрыг сумын төв дээр авчирч өгөөд аймаг явах машинд суулгаж өгсөн.  Харин Мягмарцэцэг эгч надаас мөнгө нэхээд байсан болохоор би 700.000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 122-123 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн өөрийн бага насны хүүхдийг хүчиндэж жирэмсэн болгосон  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч М.Хыг  уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр талууд дараах дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Шүүгдэгч М.Х нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумаас хойш 5 км орчим газарт  байрлах тариалангийн талбайд байх  гэрт нь бага насны буюу 11 нас 12 сартай  М.Э-ийг хүч хэрэглэж хүчиндэж улмаар жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Энэрэлийн мэдүүлэг, гэрч Мягмарцэцэгийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4253 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Хыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.  Хохирол 5.700.000 төгрөг өгсөн байна. Бага насны хүүхдэд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тал дээр эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байх тул энэ талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан зардлыг цаашид гаргуулах нь үндэслэлтэй гэж дүгнэж байна...гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай санал нэг байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой 5.700.000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байхыг манай зүгээс  үгүйсгэхгүй. Гэхдээ 8.840.000 төгрөгийн  эмчилгээ хийсэн гэх бодит зардал гарсан талаарх баримт байхгүй байна. Тиймээс хохирол төлбөргүй гэж тооцож өгнө үү... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна. Хохирол төлбөргүй гэж тооцож өгнө үү, цаашид гарах зардлыг баримтаа гаргаад авах боломжтой байх, гэм буруугийн тал дээр татгалзах зүйлгүй... гэв.

Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч  М.Х нь  хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай гэж дүгнэсэн болно. гэв

Талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь бага насны хүүхдийг хүчидсэн болох нь насанд хохирогч  М.Э-ийн өгсөн: “...намайг гэртээ байж байхад манай тариалангийн талбай дээр ажилдаг Х ах манайд орж ирээд надаас зам асууснаа гараад явсан. Тэгээд дараах нь гэрийн гадаа машины хаалга дуугарах чимээ гарсан... би аяга шанагаа... угаагаад сууж байхад шууд миний гараас барьж авснаа гэрийн баруун талын ор луу намайг дагуулж явснаа оронд хэвтүүлсэн. Тэгснээ миний нэг гарыг барьж байгаад өмд турсикыг маань давхар шувталснаа миний дээр гараад хөдөлсөн, тэгэхэд миний доод бэлэг эрхтэн маань их өвдсөн. Тэгээд миний дээр хэсэг хөдөлж байснаа болиод шууд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/, гэрч Э.Эрдэнэцогтын өгсөн:  “...намайг хадлан дээрээс нэг өдөр ирэхэд манай хүн Энэрэлийг Х жирэмсэн болгочихсон байна яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “яах юу байдаг юм эмнэлэгт үзүүлж үр хөндүүлсэн нь дээр ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад Хтай уулзаад чи хүүхэд яаж байгаа юм гэж хэлэхэд Х “харин тиймээ, муухай юм болчихлоо” гэж хэлчхээд надад өөр юм ярилгүй цаашаа яваад өгсөн ...Х л манай хүнээс гуйгаад хувийн эмнэлэгт үзүүлээд үр хөндүүлчих гээд манай хүний дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн гэсэн... 2021 оны 07 дугаар сарын сүүлээр бага хүүгээ аваад Түмэнцогт сум орж 2 хоночхоод ирсэн. Тэрнээс хойш 8 сарын 3, 4-ний үеэр хүүгээ үзүүлэхээр сумын төв өглөө яваад, орой нь ирсэн,...” гэх мэдүүлэг /хх-н 31-32 тал/, гэрч Б.Наранбатын өгсөн: “...М.Э-ийн эхо-ны CRL буюу ахар сүүл зайн хэмжээ 0.73 см, 6 долоо, 4 хоногтой учраас эхо-ны үзүүлэлт сүүлийн сарын тэмдэгтэйгээ тохирч байна. Тэгэхээр М.Э-ийн жирэмсэлсэн байх хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 03-наас 8 сарын 12-ны өдрийн хооронд үр тогтсон байх магадлалтай...” гэх мэдүүлэг /хх-н 64 тал/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №483  дугаартай: “...М.Э-ийн охин хальс 5 цагийн түвшинд хуучин урагдалтай байна...”  гэсэн дүгнэлт /хх-н 68-69 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №4253  дугаартай: “...М.Х нь М.Э-ийн ураг-ийн биологийн эцэг байх боломжтой байна, биологийн эцэг байх магадлал 99,99 % байна...” гэх дүгнэлт /хх-н 79-80 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

           

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас  насанд  хүрээгүй хохирогч М.Э жирэмсэн болж ураг зулбуулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 5.700.000 төгрөгийг өмгөөлөгч нарыг оролцуулан хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, мөн  “М.Хт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаагаас “Хохирогч М.Э-ийн сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ хийлгэх зардалд тооцож нэхэмжилсэн 8.840.00 төгрөгийн тооцоо бүхий  баримт” /2-р хх-ийн 28-34  тал/ гаргаж өгсөн ба уг эмчилгээтэй холбоотой нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, дутуу, хэрэгт цугларсан баримтын хүрээнд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болормаа нь нэхэмжлэлээ нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан /1хх-145 тал/ боловч хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул уг нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ. 

Шүүх хуралдааны явцад

улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хавтас хэрэгт авагдсан баримт дээр дурдагдсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн хүний ёс суртахуун, ухамсрын асуудал  нөлөөлсөн гэж үзэж байгаа. Бага насны хүүхдийг жирэмсэн болгосон. Хохирол хор уршигтай байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ зүйл анги нь 12-20 жилийн хорих ял, мөн бүх насаар нь хорих зүйл заалттай байгаа.  Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Хын үйлдсэн гэмт хэргийг тухайн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг хорих ялд оруулан тооцуулах саналтай. Хохирол төлбөрийг барагдуулсан. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй байна гэв .

Хохирогчийн өмгөөлөгч:  Саналгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан: Зүйлчлэлийг өмгөөлөгч С.Нарангэрэл бид хоёр хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Хохирогч Э болон түүний эцэг, эхийг хүүхдэдээ хайхрамжгүй хандаж, хараа хяналтгүй орхиж явдаг, гэртээ архи ууж согтуурдаг зэрэг нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Тухайн үед миний үйлчлүүлэгч архи уусан байсан. Тухайн үеийн үйлдлээ санадаггүй. ДНК-ийн шинжилгээгээр  99.99 хувиар биологийн эцэг гэж гарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Энэрэлийн ээж Мөнхнаран  Хэнтий аймаг руу явахаар Норовлин сум дээр байхад нь “Би тэгсэн юм, үнэхээр муухай зүйл хийчихлээ, хувийн эмнэлгээр эмчид үзүүлье” гээд 700.000 төгрөг төлсөн байгаа.  Энэ үед гэм буруугаа хүлээсэн байгаа. Өөрийнх нь хувийн байдлын хувьд амьдралын төлөө зүтгэж байгаа. Өөрийн аав, ээжийг харж хандаж байдаг. Ах дүү нарынхаа төлөө явдаг. Сэтгэл сайтай хүн байгаа. Улсын яллагч 14 жилийн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн эмчилгээний зардалд 5.700.000 төгрөг төлсөн байгаа. Цаашид гарах зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Ар гэрийнхэн нь хохирлын мөнгийг төлж барагдуулна гэдгээ хэлдэг. Ар гэртээ түгшиг тулгуур болдог. Шүүгдэгч М.Х нь үйлдсэн гэмт хэргээ хүлээж чин санаасаа гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр өгсөн байгаа зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: Гэм буруу дээрээ маргаан байхгүй. М.Хын хувьд маш их гэмшиж байдаг, энэ асуудлыг сөхөж ярихаар маш их уйлдаг. Үнэхээр муухай зүйл хийсэн байна. Миний энэ асуудлыг найз нөхдөд маань битгий хэлээрэй, надад их хэцүү байна гэдгээ илэрхийлдэг. Өнөөдрийн шүүх хурал дээр сайн илэрхийлж чадахгүй байна. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ /бага насны хүүхдийг хүчиндэж жирэмсэн болгосны улмаас хохирогч ураг зулбуулсан/, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Хын цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Х-ыг  бага насны хүүхдийг хүчиндэж жирэмсэн болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт  оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч М.Хын  цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол зардалтай холбогдох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Хт авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ГАНЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                Н.АДЪЯА

                                                                             Д.АДЪЯАСҮРЭН