Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

  

2022.02.11                                                2022/ШЦТ/35

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0035/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв,

Иргэдийн төлөөлөгч                                     Ч.Отгонзул,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Д.Цэцэгжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч                                                       Д.Цнарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-т холбогдох 2139000000244 дугаартай эрүүгийн хэргийг 2021  оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 12-05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.М-гын цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсарт 25 см урттай хар өнгийн бариултай хутгаар 1 удаа хутгалж, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн, баруун бугалгын гадна дунд хэсэг, баруун шууны дотор дунд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шархнууд үүсгэж, улмаар цээжний хөндий дэх дотуур хурц цус алдалт /1140 мл/, үнхэлцгийн хөндий дэх бүлэн ба шингэн цус /500 мл/, зүрх чихэлдэлт, зүүн уушгины бүрэн авчилт, зүрхний үнхэлцэг орчмын цус хуралт гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 10-16 тал/

 

2.Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 21-28 тал/

 

3. Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 34-38 тал/

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын өгсөн: “...Би эхээс 9-лээ М ,Ц хоёр нь миний төрсөн дүү нар байгаа юм. Манай ээж Цагаанбүүвэй гэх хүн өнгөрсөн жил нас барчихсан юм. Ээжийг нас барснаас хойш М Ц хоёр  ээжийн гэрт хоёулаа амьдарч байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын  26-наас 27-ныг шилжих шөнө буюу  03 цагийн үед намайг гэртээ амарч байхад Ц над руу утасдсан. Тэгээд би утсаа аваад цаг харахад 03 цаг 36 минут болж байсан. Тэгээд Ц-тай  яриад “М  ах аягүй сонин байна, та нэг ирээд хараад өгөөч гэж хэлсэн” тэгээд би сандраад босоход манай нутгийн Амараа гэх залуу мөн над руу утасдаад “М  сонин байна гэнээ хоёулаа хамт очъё. Петровис клонк дээр уулзъя” гэж хэлсэн. Тэгээд би клонк дээр ирээд Амараатай уулзаад бид хоёр ээжийн гэрт очсон. Тэгээд би гэр лүү ороходЦ зүүн орон дээрээ сууж байсан, харин М  баруун орон дээрээ хэвтэж байхаар нь шууд очоод харахад ямар ч хөдөлгөөнгүй цав цагаан болсон байхаар нь би гарынх нь судсыг барьж үзэхэд цохилж байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь шууд гарч яваад гаргүй Мөнхбатынд ирээд Ц-ын  гэрт юу болчихсон юм хамт очъё гэж Мөнхбатад хэлсэн. Тэгээд Мөнхбат бид хоёр ар араасаа цувраад ээжийн гэрт ирсэн, дараа нь түргэний машин, цагдаагийн машин ирсэн...Талийгаач эх******* хүүхэдгүй ганц биеэр  амьдардаг байсан юм. ХаринЦ эх******* хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2020 онд эх******* хүүхэд нь салаад явчихсан. Одоо хаана байдгийг нь мэдэхгүй. Харин ээж маань 2020 онд өнгөрснөөс хойш М ,Ц хоёр ээжийн гэрт хамт амьдарч байсан юм... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал /

 

5. Гэрч О.Амаржаргалын өгсөн: “...өчигдөр буюу 8 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байхад аав над руу утасдаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Нэгдсэн эмнэлгийн эмийн сан орж аавын эмийг аваад аавд аваачиж өгчхөөд харих гээд нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын хажууханд алхаж явахдаа хуурай дүү Ц-гийн  89829970 гэсэн дугаар луу хаана байгаа юм бол гээд дохисон чинь Ц над руу эргүүлээд залгахаар нь дүү хаана байгаа юм гэж асуухад “дүү нь үдийнхээ цайг уухаар гэртээ ирчихсэн байна, та манайхаар хэсэхгүй юм уу” гэхээр нь ах нь ойрхон явж байна, одоо хүрээд очъё гэж хэлсэн. Тэгээд тэдний гэрт ирэхэд Ц Ц-гийн  ах Т , М  эх*******тэйгээ тэр хэд 0.75 граммын Хараа *******тэй архи тойруулчихсан намайг ороход архи нь бараг дуусаж байсан. Тэгээд цай уугаад сууж байхад гаднаас Хүрэлээ гэх ах орж ирсэн. Тэгсэн Ц , Хүрэлээ ахаа ганц юмны мөнгө байна уу гэхэд “чамд архи авч өгөхгүй, тамхи авч татаарай” гэж хэлээд бэлэн 2 ширхэг 5.000 төгрөг өгчхөөд гараад явсан. Тэгээд Хүрэлээ ахын өгсөн мөнгөн дээр мөнгө нэмж архи уух гээд М  2.500 төгрөг гаргаж өгөхөөр нь талийгаач Т  бид хоёр 12.500 төгрөгтэй архи авахаар Ц-гийн  баруун хойд талын эгнээнд байдаг хүнсний дэлгүүр орж 0.75 граммын Стандарт архи, LD тамхи аваад ирсэн. Тэгээд авчирсан архиа тойруулангаа 5 гарын хөзөр тоглоод суусан. Тэгсэн Ц-гийн  хажуу талынх нь айлын нэг эгч орж ирээд М гийн эх*******ийн хөзрийг аваад хэсэг тоглоод суусан. Тэгсэн гаднаас Аюуш 0.5 граммын стандарт архитай орж ирээд Аюушийн авчирсан архийг тойруулангаа хөзөр тоглоод суусан. Тэгээд Аюушийн авчирсан архи нь дуусахад Аюуш Ц-гийн  хажуу талын эгчийнд орж амарлаа гээд хамт гараад явсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор яг хэдэн цагт гарснаа санахгүй байна. Харилаа гээд Ц-гийн хоос гарч байснаа санаж байна, тэгээд нэг мэдсэн гэртээ ирчихсэн унтаж байхад эх******* намайг сэрээснээ утас чинь байнга дугараад байна гэхээр нь утсаа аваад ярихад Ц утасны цаанаас “та хүрээд ир ээ, би Т  ахыг хутгалчихлаа” гэхээр нь амь насанд нь аюултай юм уу, хаана нь хутгалсан юм гэхэд “цээжинд нь хутгалчихсан юм шиг байна” гэхээр нь түргэн дуудсан юм уу гэхэд “дүү нь хэцүү ш дээ, шүүхээс цагийн ажил хийх ял авчихсан байгаа” гэхээр нь за за тэгвэл чи байж бай би ингэс гээд хүрээд очъё гэж хэлсэн. Тэгээд М  рүү залгаад Ц чинь Т г хутгалчихсан гээд яриад байна чи Ц-гийн х руу хүрээд ирэх үү, би одоо гэрээсээ гарч байна гэж хэлсэн. Тэгээд М тэй ярьсныхаа дараа Ц-гийн  эгч Цэцгээ рүү залгаад чи хаана байгаа юм хоёулаа Ц-гийн х руу явах уу гэхэд харин тиймээ би мөн гэрээс гарах гэж байна хоёулаа  Петровис клонк дээр уулзъя гэсэн. Би гэрээсээ гараад колонк дээр ирж Цэцгээтэй уулзаад Ц-гийн д хамт очиход Ц бууз жигнээд халуунаар нь идээд сууж байхаар нь юу болсон юм гэхэд “харин тиймээ, ийм юм болчихлоо” гэж хэлсэн, баруун талын орон дээр талийгаач Т  дээш харсан байдалтай, цээжин бие нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгсэн Цэцгээ судсыг нь барьж үзсэнээ гэрээс гүйгээд гарсан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгөх гэсэн утсыг нь мэдэхгүй, Цэцгээ рүү залгаад чи хаачив аа эмнэлэг дуудсан юм уу гэхэд би М гийнх рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа М  орж ирээд түргэн дуудахад түргэний машин удалгүй ирснээ эмч нь талийгаачийн судсыг барьж үзсэнээ өнгөрчихсөн байна гэж хэлээд  цагдаа руу дуудлага өгч байсан....Ц өөрийнхөө 89829970 гэсэн дугаараас над руу 03:27 минутад залгасан байсан... 0.75 граммын Стандарт 2 ширхэг, 0.5 граммын Стандарт архи 1 ширхгийг 5-лаа хувааж уусан... Би тухай үед нэлээн согтсон байсан. М  эх******* хүүхэдтэйгээ харилаа гээд гарсан шиг санаж байна. Би нэг мэдэхэд л гудамжинд унаж тусаад явсаар гэртээ ирчихсэн унтаж байхад Ц над руу залгаад байсан... Намайг байхад бол хоорондоо маргалдаж муудсан асуудал болоогүй...Хөзөр тоглож байхад бол М  жоохон согтох нь согтсон байсан. Тэгэхдээ уул нь гайгүй л байх шиг байсан... Ц-ын  ээж нь 2019 онд нас бараад тэрнээс хойш ээжийнхээ гэрт М тай хамт амьдарч байгаа юм байна лээ...” гэх мэдүүлэг /1-хх-н 49-50 тал/

 

6. Гэрч М.Мөнхбатын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...эх******* Ганчимэгийнхээ хамт Ц-гийн  гэрт нь очсон юм. Тэгэхэд Ц-гийн  гэрт Ц , Ц-гийн  төрсөн ах Т , миний сайн танихгүй зүс мэдэх Аюуш гэх ах гурав 0.75-н  хараа *******тэй архийг дөнгөж задлаад уух гээд байцгааж байсан. Тэгээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Аюуш ах бид тав уг архийг хувааж уусан бөгөөд Аюуш ах гараад явсан. Тэгсэн миний зүс таних Амараа гэх залуу гаднаас орж ирсэн. Тэгсэн Ц бид нарт хандан хэдүүлээ хөзөр тоглоё гээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Амараа бид тав үлдээд үлдсэн архиа хувааж уусан бөгөөд архи бараг дуусах гэж байхад гаднаас миний бас зүс таних Хүрэлээ гэх ах Ц-гийн  гэрт орж ирсэн. Тэгэхэд Ц уг Хүрэлээ гэх ахад хандан та ганц юм аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Хүрэлээ гэх ах Ц д 10.000 төгрөг өгөөд чи энэ мөнгөөр тамхиа авч татна уу, архиа авч ууна уу, өөрөө мэд ах нь хөдөө явах гэж байна гэж хэлж байсан. Тэгээд уг Хүрэлээ гэх ах Ц д 10.000 төгрөгөө өгчхөөд ердөө удалгүй Ц-гийн хоос явсан. Тэгэхэд Ц надад хандан ах танд архинд нэмэрлэх мөнгө байхгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц д 2500 төгрөг өгсөн. Тэгээд Т , Амараа хоёр гадагшаа гарч удалгүй 1 шил 0.75-н монгол стандарт гэх *******тэй архи, ЛД гэсэн *******тэй тамхи зэргийг авчирсан, тэгээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Амараа бид тав уг архиа хувааж ууж байхад Ц-гийн  хажуу талын нэг эгч орж ирээд манай эх*******т хөзөр зааж өгөөд бид хэдийн тойруулж байсан архинаас хувааж уугаад суусан. Тэгээд тойруулж байсан архи маань яг дуусаж байх үеэр гаднаас Аюуш ах 1 шил 0.5-н архитай дахин Ц-гийн  гэрт орж ирсэн. Тэгээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Амараа, Аюуш ах бид зургаа Аюуш ахын авчирсан архийг нь задлаад дөнгөж уугаад сууж байхад гаднаас манай хоёр охин Ц-гийн  гэрт нь ирээд ...бид хэд гэр лүүгээ явцгаасан... намайг унтаж байхад байхад 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн ойролцоогоор 03-04 цагийн үед миний гар утас дуугарахаар нь би гар утсаа автал өдөр Ц-гийн д хамт архи уусан Амараа гэх залуу байсан. Тэгээд Амараа надад хандан Ц Т г хутгалчихсан гэж байна, та ойрхноороо яваад очооч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амараад хандан яагаад худлаа юм яриад байгаа юм бэ гээд шууд утсаа тасалчихсан. Тэгэхэд Амараа дахин над руу залгаад надад хандан нээрээ гэнэ та одоо яваад оч, би гэрээсээ гараад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм байх даа гэж бодоод босоод Ц-гийн  гэр лүү нь явах гээд байж байтал Ц , Т  хоёрын эгч нь болох Цэцгээ манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд Цэцгээ надад хандан Ц , Т  хоёр хоорондоо зодолдчихсон байна Т г үхсэн амьдыг нь мэдэхгүй байна. Аймар болчихсон байна. Хоёулаа хамтдаа гэр лүү нь явъя гэж хэлсэн... Тэгээд намайг Ц-гийн  гэрт очиход Т  баруун талын орон дээрээ цустайгаа холилдчихсон, нас барчихсан бололтой дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Харин Ц зүүн талын орон дээрээ сууж байсан, мөн гэрт нь Амараа оччихсон байсан бөгөөд Ц-гийн  хажууд нь тухайн үед сууж байсан. Тэгээд би Амараа, Ц хоёрт хандан та хоёр эмнэлэгт дуудлага өгсөн юм уу гэхэд Амараа, Ц хоёр өгөөгүй гэж байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд ийш, тийшээ залгаж байгаад аймгийн эмнэлгийн утсыг нь олоод эмнэлэгт анх дуудлага өгсөн. Тэгээд байж байхад эмнэлгээс эмч ирээд Т гийн биеийг нь үзээд нас барчихсан байна гэж хэлээд цагдаад дуудлага өгч байсан... Миний санаж байгаагаар 2018, 2019 оны үер Ц нь өөрийн төрсөн ах Т г зодож цохиж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 53-54 тал/

 

7. Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн: “...2021 оны 08-р сарын 26-нд... Ц-ын  гэрт очиход Ц , М  2 Аюуш ахтай цуг 0.75 граммын Хараа *******тэй архи хувааж уугаад байж байсан. Тэгээд Аюуш ах хувцсаа сольж өмсөөд машинд суугаад явах үед нь Амараа зөрөөд орж ирсэн. Тэгээд Амараа, Мөнхбат, Ц , М  бид 5 үлдээд тухайн архийг үргэлжлүүлэн уусан. Тухайн архиа уугаад дуусах үед гаднаас Хүрэлээ орж ирсэн чиньЦ Хүрэлээгээс архины мөнгө байна уу гэсэн чинь Хүрэлээ 10.000 төгрөг өгчхөөд гараад явсан.Ц 10.000 төгрөг дээр нэмэрлэх мөнгөтэй хүн байна уу гэж асуухаар нь манай нөхөр Мөнхбат түрийвчнээсээ 2.500 төгрөг гаргаад өгсөн. Тэгээд М , Амараа нар нь 12.500 төгрөгөө аваад архинд явсан. Тэгээд цаг хэд болж байсныг сайн санахгүй байна 15 цагаас 16 цагийн орчимд Мөнхбат,Ц бид 3 хөзөр тоглосон. Бид 3-г хөзөр тоглож байхад М , Амараа хоёр 0.75 граммын Монгол стандарт *******тэй архи 1 шил, клаб ЛД *******тэй тамхи 1 ширхгийг тус тус худалдан аваад орж ирсэн. Тэгээд тухайн архиа задлаад М , Амараа, Мөнхбат,Ц бид 5 хувааж ууж байх үедээ хөзөр тоглоод байж байсан чинь Ц-ын  хөрш айлын эгч орж ирээд миний оронд суугаад хөзөр тоглоод байж байсан. Гаднаас Аюуш ах 0.5 граммын Хараа *******тэй архитай орж ирээд бид нартай хувааж уусан. Тухайн архиа хувааж уугаад дууссан чинь Аюуш ах Ц-ын  гэрээс гарч яваад буцаад ороод ирэхдээ дахиад 0.5 граммын шилтэй архи бариад ороод ирсэн. Тэгсэн чинь Аюуш ах архинаасаа ууж байснаа хөрш айлын эгчтэй цуг гэр лүү нь орсон. Харин манай охид ирэхээр нь би Мөнхбатыг аваад охидтойгоо гэр лүүгээ явсан. Тухайн үед Ц , Амараа, М  3 архиа уугаад үлдсэн. Тэгсэн чинь 2021 оны 08-р сарын 27-ны өглөө 06 цагийн орчимд М ,Ц 2-н төрсөн эгч Цэцгээ манай гэрт орж ирээд уйлагнаад манай дүүЦ ах Мөнхтулгыгаа алчихсан байна ш дээ та 2 мэдсэн үү гэхээр нь би Цэцгээд хэлэхдээ би Мөнхбаттай цуг эрт гэртээ ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь Цэцгээ урд гэр лүү ороод Мөнхбатыг аваад явсан... 2019 оны үедЦ М  2 хоорондоо маргалдаад Ц нь Мөнхтулгыг зодож байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 57 тал/

 

8. Гэрч Т.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Би өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны... 19 цагийн орчимд... манай хашаанд байдаг Т , Ц нар гэртээ инээлдээд байхаар нь яасан дуу шуутай байгаа юм бол гэж бодоод тэдний гэр лүү Ц Т  хоёроос гадна 2 танихгүй эрэгтэй хүн 1 эмэгтэй хүн нийт 5-лаа хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би тэднийд ойролцоогоор хөзөр тоглохыг нь харж тэр эмэгтэйд нь хөзөр тоглохыг зааж өгөөд сууж байхад Аюуш гаднаас 0.5 граммын архитай орж ирээд архиа тойруулаад суусан. Тэгээд би ч гэртээ орж ирэхэд миний араас Аюуш орж ирснээ буцаад гараад явсан. Тэгсэн Ц-гийн д байсан нөгөө хүмүүс чанга дугараад байхаар нь гараад харахад нөгөө хүмүүс нь гэрийнх нь гадаа байж байсан. Харин талийгаач Т  гэрийнхээ гадаа үглээд сууж байгаа харагдсан. Би тэгээд буцаж гэртээ ороод хаалгаа дотроос нь түгжээд унтах гээд хэвтсэн. Тэгээд бие маань өвдөөд байсан болохоор гэрт байсан хугас шил архиа уучхаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 05 цагийн орчимд сэрж босоод хаалгаа нээтэл Ц , Т  хоёрын эгч нь болох Цэцгээ ирчихсэн байхаар нь юу болсон талаар асуухад Т  нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 61-62 тал/

 

9. Гэрч У.Аюушийн өгсөн: “...би Ц т гурвуулаа ганц юм ууя гээд Ц т 1 шил архины мөнгө өгөөд архинд явуулсан. Тэгээд Ц-ын  авчирсан 0.75 граммын стандарт *******тэй архийг задлаад ганц нэг татаж байхад гаргүй М  эх*******тэйгээ гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд тухайн архийг хувааж уучхаад би тэднийхээс гараад явсан. Тэгээд гадуур хэсэг ууж байгаад орой Ц-ын хаар ороход Ц ахтайгаа мөн гаргүй М  эх*******тэйгээ, Пүрэвсүрэн эгч нэг танихгүй залуу тэр хэд хөзөр тоглоод сууж байсан. Би тухайн үед 0.5 граммын стандарт архи өвөртөлчихсөн явсан болохоор тухайн архиа гаргаж ирээд тэр хэдтэй хувааж уусан. Тэгээд архи ч дууссан, би ч нэлээн согтсон тэгээд Ц-ын  хажуу талын айл болох Пүрэвсүрэнгийнх рүү амрахаар орсноо хальт санаж байгаа юм. Тэгээд нэг мэдсэн Ванчинхүүгийнд ирчихсэн унтаж байсан...Намайг байхад тэр хоёр маргалдаж муудаагүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 66 тал/

 

10. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 80-83 тал/

 

11. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-хх-н 84-85 тал/

 

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн: “...Талийгаачийн цогцост цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх дотуур хурц цус алдалт / 1140 мл /, үнхэлцгийн хөндий дэх бүлэн ба шингэн цус / 500мл /, зүрх чихэлдэлт, зүүн уушгины бүрэн авчилт, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд орчмын цус хуралт, баруун бугалгын гадна дунд хэсэг, баруун шууны дотор дунд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтэл болно. Бусад гэмтэл нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтэл болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2.2 промилл спиртийн агууламж илэрсэн нь дунд согтолтын хэмжээ болно. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуримтлагдан, зүрх чихэлдэж нас баржээ...” гэх дүгнэлт /1-хх-н 69-72 тал/

 

13 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2492 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хар өнгийн цамцны хөвөн ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутгаар уг хар өнгийн цамцны гэмтэл үүссэн байж болно...” гэх дүгнэлт /1-хх-н 101-102 тал/

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4001 дугаартай: “...Шинжилгээнд хүргүүлсэн гэх хар өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хөх өнгийн тэлээ, цайвар цэнхэр өнгийн майк, хар өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн оймс, хар өнгийн богино түрийтэй гутал, хар өнгийн иштэй хутга, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн оруулгатай, хөх өнгийн цамц, сэжигтэн Д.Ц-ын  гэх зүүн гарын арчдас, цэнхэр өнгийн орны бүтээлэг, цус мэт зүйлийг бэхжүүлсэн гэх хөвөн дээр цус илэрсэн. Хар өнгийн иштэй хутга, саарал өнгийн оруулгатай, хөх өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, сэжигтэн Д.Ц-ын  гэх зүүн гарын арчдас дээр илэрсэн цус нь А(Н) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Цайвар цэнхэр өнгийн майк, орны бүтээлэг, хар өнгийн бэлтгэлийн өмд дээр илэрсэн цус нь В(Ш) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хар өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн богино түрийтэй гутал, хөх өнгийн тэлээ, хөх өнгийн оймс, цус мэт зүйлийг бэхжүүлсэн гэх хөвөн дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Д.Цгэж хаягласан, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогч Д.М-гынгэх цусны дээжийг ирүүлээгүй тул харьцуулан шинжлэх боломжгүй....” гэх дүгнэлт /1-хх-н 101-102 тал/

 

15. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай:

1. Д.Ц нь сэтгэцийн өвчнөөр өвдсөн баримт мэдээлэл үгүй байна.

2.3. Д.Ц нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдсөн баримт мэдээлэл үгүй байна.

4. Д.Ц нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

5. Д.Ц нь өөрийн эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.

6. Д.Ц нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан шинж тэмдэг үгүй байна.

7. Д.Ц нь... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..” гэх дүгнэлт /1-хх-н 135-136 тал/

 

16. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн засаг дарга Х.Өлзийбатын: “...Иргэн Д.М  ЛЮ87021211 мөн ДэлгэрцогтынЦ /РД:ЛЮ92081816/ нар нь Сариг 12-09 тоотод 2021 оны 05-р сараас түр амьдагч байсан нь үнэн...” гэсэн тодорхойлолт /1хх-н 178 тал/

 

17. Улсын бүртгэгч М.Мөнхсаруулын 2021оны 9 дүгээр сарын 09-ний 00/001135 дугаартай нас барсны бүртгэлийн: “...РД:ЛЮ87021211 Д.М  нь 2021 оны 08 дугаар сарын 27-нд нас барсныг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2301000116 дугаарт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа...” гэх лавлагаа /1 хх-н 234 тал/

 

18. Улсын бүртгэгч М.Мөнхсаруулын 2021оны 9 дүгээр сарын 09-ний 00/001131 дугаартай иргэний үнэмлэхийн: ““...РД:ЛЮ92081816 Д.Ц  1992 оны 08 дугаар сарын 18-нд Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд төрсөн...” гэх лавлагаа  /1 хх-н 238 тал/

 

19. Д.Ц-ын  яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед М  бид хоёр “Шинэ өглөө” дэлгүүр дээр очиж ажиллаад өдөр 12 цагийн үед цайгаа уухаар гэртээ ирсэн юм. Тэгсэн манай танил ах Мөнхбат залгахаар нь дүү нь үдийнхээ цайг уухаар гэртээ ирчихсэн байна та ирээд цай уухгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд цай чанаад сууж байхад манай танил Аюуш ах хөдөөгөөс орж ирлээ эмнэлгээр явах ажилтай гээд манайд хувцсаа сольсон. Тэгснээ ганц юм ууя дүү архинд яваад ир гээд надад архины мөнгө өгөхөөр нь би дэлгүүр орж 0.75 граммын Стандарт архи авчирсан. Тэгээд авчирсан архиа задалж байхад Мөнхбат ах эх*******тэйгээ орж ирсэн. Тэгсэн мөн миний танил Амаржаргал ах залгахаар нь дүү нь үдийнхээ цайг уухаар гэртээ ирчихсэн байна та хаана явж байгаа юм гэхэд эмнэлгийн хойд талд явж байна ах нь хүрээд очъё гэж хэлсэн. Тэгээд М , Аюуш, Мөнхбат түүний эх******* бид хэд архиа хувааж ууцгаасан. Тэгсэн Аюуш ах гарчхаад ирье гээд гараад явсан. Аюуш ахыг гарч явсны дараах нь Амаржаргал ах гаднаас орж ирсэн. Тэгээд хэдүүлээ хөзөр тоглоё гээд бид хэд хөзөр тоглоод үлдсэн юмаа тойруулаад дуусаж байхад миний танил Хүрэлээ ах орж ирснээ ах нь хөдөө явлаа гутлаа хадуулах гээд төв орох санаатай явж байна гээд 2 ширхэг 5.000 төгрөг гаргаж ирээд архи битгий уугаарай гээд надад 10.000 төгрөг өгчхөөд гараад явсан. Тэгээд дахиж ганц юм босгож ууя гээд Мөнхбат ахаас нэмэрлэх юм байна уу гэхэд 2.500 төгрөг байна гээд гаргаж өгсөн. Тэгээд М , Амаржаргал хоёр дэлгүүр архинд явсан. Тэгээд 0.75 граммын Стандарт, LD тамхитай авчирсан. Тэгээд бид хэд архиа тойруулангаа хөзөр тоглоод сууж байхад манай хажуу талын Пүрэвсүрэн эгч орж ирээд Ганчимэг эгчид хөзөр зааж өгөөд суусан, тойруулж байсан архинаасаа Пүрэвсүрэн эгчид хийж өгөхөд нээх уухгүй байсан. Тэгээд цаг жоохон орой болсон байх яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, гаднаас Аюуш ах 0.5 граммын Стандарт архитай орж ирсэн. Тэгээд Аюуш ахын авчирсан архийг тойруулаад ууцгаасан. Тэгсэн Мөнхбат ахын 2 охин нь ирээд Ганчимэг эгчийг харья гээд дагуулаад гарсан. Дараах нь Пүрэвсүрэн эгч гэр лүүгээ орлоо гээд орсон. Тэр үед мөн Аюуш ах гараад явчихсан байсан. Амаржаргал, Мөнхбат ах хоёр харилаа гээд ар араасаа гарцгаасан, тэр хэдийг цувраад гарахад гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд М  бид хоёр 21 цагийн үед унтаад өгсөн. Шөнө унтаж байхад хаалга дугараад гэрэл асаахад нь би сэрээд харахад М  байхаар нь та хаачаад ирж байгаа юм гэхэд хаачхав бие засаад орж ирж байна гэж хэлсэн би унтахаасаа өмнө хоол хийж иднэ гээд хөргөгчөөс  махаа гаргачихсан байсан болохоор хөргөгчөөс гаргасан мах маань гэсээд шүүс нь гоожчихсон байсан болохоор бууз хийж идэх санаатай махаа хэрчиж байхад М  ах чи бууз хийх гэж байж махаа ямар том хөшиглөдөг юм гээд хэрүүл хийгээд байсан юм. Тэгснээ би хөшиглөнө гээд босож ирээд хутга булаацалдаад байхаар нь та сууж бай гээд хоёр ч удаа орон дээр нь суулгасан юм. Тэгээд хэсэг жоохон зүүрмэглэж байснаа буцаж босож ирснээ би хөшиглөнө гээд миний хутгатай гарыг барьж аваад хутга булааж авах гэхээр нь би хутгаа өгөхгүй гээд хутгатай гараа татаж авахад талийгаач орон дээр ойчоод өгсөн. Тэгээд гурилаа зуураад буузаа хийгээд дуусаж байхад талийгаач орон дээр бөгшүүлээд байхаар нь та зүгээр үү гээд харахад цээжнээс нь цус гарч байхаар нь түргэн дуудах уу гэхэд зүгээрээ түргэн хэрэггүй гэсэн. Тэгээд би цээжнээс нь гарч байгаа цусан дээр хөвөн шатаагаад тавихад цус гарах нь гайгүй болсон. Тэгээд буузаа тавьж жигнэчхээд талийгаачийг сэрээх гэхэд ам, хамраас нь цус гарчихсан гар нь хүйтэн болчихсон байсан. Тэгээд шууд төрсөн эгч болох Цэцэгжаргал эгч рүү залгаад та гялс хүрээд ирээч, М  ахыг ирээд харчих би түргэн дуудах уу гэхэд очиж байгаад болъё гэж хэлсэн. Мөн дараа нь Амаржаргал ах руу залгаад та Цэцэгжаргал эгчтэй яриад хамт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд дараах нь Амаржаргал, Цэцэгжаргал эгчтэй хамт орж ирсэн, Цэцэгжаргал эгч Мөнхтулгыг харснаа гараад явчихсан. Дараа нь Мөнхбат ах мөн орж ирсэн тэрний дараа түргэний машин ирж үзсэнээ талийгаачийг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа цагдаа нар ирж намайг авчирсан...Би эхээс 4-лээ М  нь манай төрсөн ах байгаа юм... Хэрэг болох үед амьдарч байсан гэр маань манай талийгаач ээжийн маань гэр байгаа юм. Уул нь талийгаач бид хоёр тусдаа амьдардаг байсан юм. Ээж маань 2020 оны 11 сарын үеэр өнгөрсөн юм. Ээжийг өнгөрснөөс хойш би гэрийг нь авч гэрт нь амьдарч байгаа юм. Талийгаач М  мөн өөрийнхөө гэрийг буулгаад 2020 оны 12 сарын үеэр надтай хамт амьдрах болсон юм... 2019 онд талийгаачтай маргалдаж муудаад талийгаачийг зодсон хэргээр шүүхээс ял авч байсан юм... Бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 156-158 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч  Д.Ц нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 12-05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.М-гын цээж рүү хутгалж, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд үүсгэж, улмаар цээжний хөндий дэх дотуур хурц цус алдалт /1140 мл/, үнхэлцгийн хөндий дэх бүлэн ба шингэн цус /500 мл/, зүрх чихэлдэлт, зүүн уушгины бүрэн авчилт, зүрхний үнхэлцэг орчмын цус хуралт үүсгэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 10-16 тал/

Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 21-28 тал/

Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 34-38 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын өгсөн: “...Би эхээс 9-лээ М ,Ц хоёр нь миний төрсөн дүү нар байгаа юм. Манай ээж Цагаанбүүвэй гэх хүн өнгөрсөн жил нас барчихсан юм. Ээжийг нас барснаас хойш М Ц хоёр  ээжийн гэрт хоёулаа амьдарч байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын  26-наас 27-ныг шилжих шөнө буюу  03 цагийн үед намайг гэртээ амарч байхадЦ над руу утасдсан. Тэгээд би утсаа аваад цаг харахад 03 цаг 36 минут болж байсан. Тэгээд Ц-тай  яриад “М  ах аягүй сонин байна, та нэг ирээд хараад өгөөч гэж хэлсэн” тэгээд би сандраад босоход манай нутгийн Амараа гэх залуу мөн над руу утасдаад “М  сонин байна гэнээ хоёулаа хамт очъё. Петровис клонк дээр уулзъя” гэж хэлсэн. Тэгээд би клонк дээр ирээд Амараатай уулзаад бид хоёр ээжийн гэрт очсон. Тэгээд би гэр лүү ороходЦ зүүн орон дээрээ сууж байсан, харин М  баруун орон дээрээ хэвтэж байхаар нь шууд очоод харахад ямар ч хөдөлгөөнгүй цав цагаан болсон байхаар нь би гарынх нь судсыг барьж үзэхэд цохилж байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь шууд гарч яваад гаргүй Мөнхбатынд ирээд Ц-ын  гэрт юу болчихсон юм хамт очъё гэж Мөнхбатад хэлсэн. Тэгээд Мөнхбат бид хоёр ар араасаа цувраад ээжийн гэрт ирсэн, дараа нь түргэний машин, цагдаагийн машин ирсэн... М ,Ц хоёр ээжийн гэрт хамт амьдарч байсан юм... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал /

Гэрч О.Амаржаргалын өгсөн: “...өчигдөр буюу 8 дугаар сарын 26-ны өдөр... хуурай дүү Ц-гийн ... гэрт ирэхэд Ц , Т , М  эх*******тэйгээ тэр хэд 0.75 граммын Хараа *******тэй архи тойруулчихсан намайг ороход архи нь бараг дуусаж байсан. Тэгээд Хүрэлээ гэх ах орж ирсэн. Тэгсэн Ц , Хүрэлээ ахаа ганц юмны мөнгө байна уу гэхэд... бэлэн 2 ширхэг 5.000 төгрөг өгчхөөд гараад явсан. Тэгээд Хүрэлээ ахын өгсөн мөнгөн дээр мөнгө нэмж архи уух гээд М  2.500 төгрөг гаргаж өгөхөөр нь талийгаач Т  бид хоёр 12.500 төгрөгтэй архи авахаар Ц-гийн  баруун хойд талын эгнээнд байдаг хүнсний дэлгүүр орж 0.75 граммын Стандарт архи, LD тамхи аваад ирсэн... гаднаас Аюуш 0.5 граммын стандарт архитай орж ирээд Аюушийн авчирсан архийг тойруулангаа хөзөр тоглоод суусан... Би ...нэг мэдсэн гэртээ ирчихсэн унтаж байхад эх******* намайг сэрээснээ утас чинь байнга дуугараад байна гэхээр нь утсаа аваад ярихад Ц утасны цаанаас “та хүрээд ир ээ, би Т  ахыг хутгалчихлаа” гэхээр нь амь насанд нь аюултай юм уу, хаана нь хутгалсан юм гэхэд “цээжинд нь хутгалчихсан юм шиг байна” гэхээр нь түргэн дуудсан юм уу гэхэд “дүү нь хэцүү ш дээ, шүүхээс цагийн ажил хийх ял авчихсан байгаа” гэхээр нь за за тэгвэл чи байж бай би ингэс гээд хүрээд очъё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 49-50 тал/

Гэрч М.Мөнхбатын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...эх******* Ганчимэгийнхээ хамт Ц-гийн  гэрт нь очсон юм. Тэгэхэд Ц-гийн  гэрт Ц , Ц-гийн  төрсөн ах Т , миний сайн танихгүй зүс мэдэх Аюуш гэх ах гурав 0.75-н  хараа *******тэй архийг дөнгөж задлаад уух гээд байцгааж байсан. Тэгээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Аюуш ах бид тав уг архийг хувааж уусан бөгөөд Аюуш ах гараад явсан. Тэгсэн миний зүс таних Амараа гэх залуу гаднаас орж ирсэн. Тэгсэн Ц бид нарт хандан хэдүүлээ хөзөр тоглоё гээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Амараа бид тав үлдээд үлдсэн архиа хувааж уусан бөгөөд архи бараг дуусах гэж байхад гаднаас миний бас зүс таних Хүрэлээ гэх ах Ц-гийн  гэрт орж ирсэн. Тэгэхэд Ц уг Хүрэлээ гэх ахад хандан та ганц юм аваад өгчих гэж хэлсэн... Хүрэлээ гэх ах Ц д 10.000 төгрөгөө өгчхөөд ердөө удалгүй Ц-гийн хоос явсан ...би Ц д 2500 төгрөг өгсөн. Тэгээд Т , Амараа хоёр гадагшаа гарч удалгүй 1 шил 0.75-н монгол стандарт гэх *******тэй архи, ЛД гэсэн *******тэй тамхи зэргийг авчирсан, тэгээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Амараа бид тав уг архиа хувааж ууж байхад Ц-гийн  хажуу талын нэг эгч орж ирээд манай эх*******т хөзөр зааж өгөөд бид хэдийн тойруулж байсан архинаас хувааж уугаад суусан. Тэгээд тойруулж байсан архи маань яг дуусаж байх үеэр гаднаас Аюуш ах 1 шил 0.5-н архитай дахин Ц-гийн  гэрт орж ирсэн. Тэгээд манай эх******* Ганчимэг, Т , Ц , Амараа, Аюуш ах бид зургаа Аюуш ахын авчирсан архийг нь задлаад дөнгөж уугаад сууж байхад гаднаас манай хоёр охин Ц-гийн  гэрт нь ирээд ...бид хэд гэр лүүгээ явцгаасан... намайг унтаж байхад байхад 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн ойролцоогоор 03-04 цагийн үед миний гар утас дуугарахаар нь би гар утсаа автал өдөр Ц-гийн д хамт архи уусан Амараа гэх залуу “Ц Т г хутгалчихсан гэж байна, та ойрхноороо яваад очооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амараад хандан яагаад худлаа юм яриад байгаа юм бэ гээд шууд утсаа тасалчихсан. Тэгэхэд Амараа дахин над руу залгаад надад хандан нээрээ гэнэ та одоо яваад оч, би гэрээсээ гараад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм байх даа гэж бодоод босоод Ц-гийн  гэр лүү нь явах гээд байж байтал Ц , Т  хоёрын эгч нь болох Цэцгээ манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд Цэцгээ надад хандан Ц , Т  хоёр хоорондоо зодолдчихсон байна Т г үхсэн амьдыг нь мэдэхгүй байна. Аймар болчихсон байна. Хоёулаа хамтдаа гэр лүү нь явъя гэж хэлсэн... Тэгээд намайг Ц-гийн  гэрт очиход Т  баруун талын орон дээрээ цустайгаа холилдчихсон, нас барчихсан бололтой дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 53-54 тал/

Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн: “...2021 оны 08-р сарын 26-нд... Ц-ын  гэрт очиход Ц , М  2 Аюуш ахтай цуг 0.75 граммын Хараа *******тэй архи хувааж уугаад байж байсан. Тэгээд Аюуш ах хувцсаа сольж өмсөөд машинд суугаад явах үед нь Амараа зөрөөд орж ирсэн. Тэгээд Амараа, Мөнхбат, Ц , М  бид 5 үлдээд тухайн архийг үргэлжлүүлэн уусан. Тухайн архиа уугаад дуусах үед гаднаас Хүрэлээ орж ирсэн чиньЦ Хүрэлээгээс архины мөнгө байна уу гэсэн чинь Хүрэлээ 10.000 төгрөг өгчхөөд гараад явсан.Ц 10.000 төгрөг дээр нэмэрлэх мөнгөтэй хүн байна уу гэж асуухаар нь манай нөхөр Мөнхбат түрийвчнээсээ 2.500 төгрөг гаргаад өгсөн. Тэгээд М , Амараа нар нь 12.500 төгрөгөө аваад архинд явсан. Тэгээд цаг хэд болж байсныг сайн санахгүй байна 15 цагаас 16 цагийн орчимд Мөнхбат,Ц бид 3 хөзөр тоглосон. Бид 3-г хөзөр тоглож байхад М , Амараа хоёр 0.75 граммын Монгол стандарт *******тэй архи 1 шил, клаб ЛД *******тэй тамхи 1 ширхгийг тус тус худалдан аваад орж ирсэн. Тэгээд тухайн архиа задлаад М , Амараа, Мөнхбат,Ц бид 5 хувааж ууж байх үедээ хөзөр тоглоод байж байсан чинь Ц-ын  хөрш айлын эгч орж ирээд миний оронд суугаад хөзөр тоглоод байж байсан. Гаднаас Аюуш ах 0.5 граммын Хараа *******тэй архитай орж ирээд бид нартай хувааж уусан. Тухайн архиа хувааж уугаад дууссан чинь Аюуш ах Ц-ын  гэрээс гарч яваад буцаад ороод ирэхдээ дахиад 0.5 граммын шилтэй архи бариад ороод ирсэн. Тэгсэн чинь Аюуш ах архинаасаа ууж байснаа хөрш айлын эгчтэй цуг гэр лүү нь орсон. Харин манай охид ирэхээр нь би Мөнхбатыг аваад охидтойгоо гэр лүүгээ явсан. Тухайн үед Ц , Амараа, М  3 архиа уугаад үлдсэн. Тэгсэн чинь 2021 оны 08-р сарын 27-ны өглөө 06 цагийн орчимд М ,Ц 2-н төрсөн эгч Цэцгээ манай гэрт орж ирээд уйлагнаад манай дүүЦ ах Мөнхтулгыгаа алчихсан байна ш дээ та 2 мэдсэн үү гэхээр нь би Цэцгээд хэлэхдээ би Мөнхбаттай цуг эрт гэртээ ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 57 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн: “...Талийгаачийн цогцост цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх дотуур хурц цус алдалт / 1140 мл /, үнхэлцгийн хөндий дэх бүлэн ба шингэн цус / 500мл /, зүрх чихэлдэлт, зүүн уушгины бүрэн авчилт, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд орчмын цус хуралт, баруун бугалгын гадна дунд хэсэг, баруун шууны дотор дунд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтэл болно. Бусад гэмтэл нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтэл болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2.2 промилл спиртийн агууламж илэрсэн нь дунд согтолтын хэмжээ болно. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуримтлагдан, зүрх чихэлдэж нас баржээ...” гэх дүгнэлт /1-хх-н 69-72 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2492 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хар өнгийн цамцны хөвөн ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутгаар уг хар өнгийн цамцны гэмтэл үүссэн байж болно...” гэх дүгнэлт /1-хх-н 101-102 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай:

Д.Ц нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

Д.Ц нь өөрийн эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай.

Д.Ц нь... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..” гэх дүгнэлт /1-хх-н 135-136 тал/

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн засаг дарга Х.Өлзийбатын: “...Иргэн Д.М  ЛЮ87021211 мөн ДэлгэрцогтынЦ /РД:ЛЮ92081816/ нар нь Сариг 12-09 тоотод 2021 оны 05-р сараас түр амьдагч байсан нь үнэн...” гэсэн тодорхойлолт /1хх-н 178 тал/

Улсын бүртгэгч М.Мөнхсаруулын 2021оны 9 дүгээр сарын 09-ний 00/001135 дугаартай нас барсны бүртгэлийн: “...РД:ЛЮ87021211 Д.М  нь 2021 оны 08 дугаар сарын 27-нд нас барсныг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2301000116 дугаарт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа...” гэх лавлагаа /1 хх-н 234 тал/

Улсын бүртгэгч М.Мөнхсаруулын 2021оны 9 дүгээр сарын 09-ний 00/001131 дугаартай иргэний үнэмлэхийн: ““...РД:ЛЮ92081816 Д.Ц 1992 оны 08 дугаар сарын 18-нд Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд төрсөн...” гэх лавлагаа  /1 хх-н 238 тал/

Д.Ц-ын  яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед ...Аюуш ах хөдөөгөөс орж ирлээ эмнэлгээр явах ажилтай гээд манайд хувцсаа сольсон. Тэгснээ ганц юм ууя дүү архинд яваад ир гээд надад архины мөнгө өгөхөөр нь би дэлгүүр орж 0.75 граммын Стандарт архи авчирсан. Тэгээд авчирсан архиа задалж байхад Мөнхбат ах эх*******тэйгээ орж ирсэн... Тэгээд М , Аюуш, Мөнхбат түүний эх******* бид хэд архиа хувааж ууцгаасан... Аюуш ахыг гарч явсны дараах нь Амаржаргал ах гаднаас орж ирсэн... миний танил Хүрэлээ ах орж ирснээ ...архи битгий уугаарай гээд надад 10.000 төгрөг өгчхөөд гараад явсан. Тэгээд дахиж ганц юм босгож ууя гээд Мөнхбат ахаас нэмэрлэх юм байна уу гэхэд 2.500 төгрөг байна гээд гаргаж өгсөн. Тэгээд М , Амаржаргал хоёр дэлгүүр архинд явсан. Тэгээд 0.75 граммын Стандарт, LD тамхитай авчирсан... Пүрэвсүрэн эгч орж ирээд Ганчимэг эгчид хөзөр зааж өгөөд суусан... гаднаас Аюуш ах 0.5 граммын Стандарт архитай орж ирсэн. Тэгээд Аюуш ахын авчирсан архийг тойруулаад ууцгаасан. Тэгсэн Мөнхбат ахын 2 охин нь ирээд Ганчимэг эгчийг харья гээд дагуулаад гарсан. Дараах нь Пүрэвсүрэн эгч гэр лүүгээ орлоо гээд орсон. Тэр үед мөн Аюуш ах гараад явчихсан байсан. Амаржаргал, Мөнхбат ах хоёр харилаа гээд ар араасаа гарцгаасан... М  бид хоёр 21 цагийн үед унтаад өгсөн. Шөнө унтаж байхад хаалга дугараад гэрэл асаахад нь би сэрээд харахад М  байхаар нь та хаачаад ирж байгаа юм гэхэд хаачхав бие засаад орж ирж байна гэж хэлсэн. Би унтахаасаа өмнө хоол хийж иднэ гээд хөргөгчөөс  махаа гаргачихсан байсан болохоор хөргөгчөөс гаргасан мах маань гэсээд шүүс нь гоожчихсон байсан болохоор бууз хийж идэх санаатай махаа хэрчиж байхад М  ах чи бууз хийх гэж байж махаа ямар том хөшиглөдөг юм гээд хэрүүл хийгээд байсан юм. Тэгснээ би хөшиглөнө гээд босож ирээд хутга булаацалдаад байхаар нь та сууж бай гээд хоёр ч удаа орон дээр нь суулгасан юм. Тэгээд хэсэг жоохон зүүрмэглэж байснаа буцаж босож ирснээ би хөшиглөнө гээд миний хутгатай гарыг барьж аваад хутга булааж авах гэхээр нь би хутгаа өгөхгүй гээд хутгатай гараа татаж авахад талийгаач орон дээр ойчоод өгсөн. Тэгээд гурилаа зуураад буузаа хийгээд дуусаж байхад талийгаач орон дээр бөгшүүлээд байхаар нь та зүгээр үү гээд харахад цээжнээс нь цус гарч байхаар нь түргэн дуудах уу гэхэд зүгээрээ түргэн хэрэггүй гэсэн. Тэгээд би цээжнээс нь гарч байгаа цусан дээр хөвөн шатаагаад тавихад цус гарах нь гайгүй болсон. Тэгээд буузаа тавьж жигнэчхээд талийгаачийг сэрээх гэхэд ам, хамраас нь цус гарчихсан гар нь хүйтэн болчихсон байсан... Бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / 1-хх-н 156-158 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Ц-ын  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн ах Д.Мөнхтулгыг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Д.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 12-05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.М-гын амийг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын мэдүүлэг, гэрч О.Амаржаргалын мэдүүлэг, гэрч М.Мөнхбатын мэдүүлэг, гэрч Ц.Ганчимэгийн мэдүүлэг, гэрч Т.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.Ц-ын  хувьд өөрийн гэм буруутай үйлдлээс болж төрсөн ах М-ын амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн ахынхаа амь насыг хохироогүй гэдэг  саналтай байгаа. Иймээс миний үйчүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Энэ гэмт хэрэг яагаад гарах болсон талаар авч үзэхэд хэрэг болдог өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ах, дүү хоёр ажлаа тараад цайныхаа цагаар гэртээ хэсэг хүмүүс цуглуулж, архидан согтуурсан байдаг. Ирсэн хүмүүс бүгд 19 цагийн үед гэр гэртээ харьцгаасан. 21 цагийн үед ах, дүү хоёр гэртээ хоёулаа үлдсэн ба шөнийн 2 цагт сэрээд хоол хийж идэх болоодЦ буузны мах хэрчдэг ба ах нь түүнийг харчхаад “чи буузны мах ямар том хэрчдэг юм бэ” гэж үл ойлголцох зүйлээс болж маргалдан хувийн таарамжгүй харилцаанаас болж бие биеийгээ барьж авсан байдаг. Энэ хувийн таарамжгүй харьцаанаас болж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Улсын яллагчийн 282 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах М тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлж зүйлчилж байгаа нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй байна. Ямар нэгэн гэр бүлийн хамаарал бүхий хүнээ хүчирхийлсэн гэх зүйл хавтас хэрэгт байхгүй.  ХаринЦ хувийн таарамжгүй харьцаатай байсныхаа улмаас төрсөн ахтайгаа маргалдаад түүний амь насыг хохироосон гэсэн үйл баримт хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын тодорхой өгсөн мэдүүлэг байгаа. Энэ хүмүүс урьд бие биеэ дарамталж байсан зүйл байдаггүй. Гэрч Аюуш, Амаржаргал, Пүрэвсүрэн, Мөнхбат нарын мэдүүлгээр “Мөнхтулгыг сайн мэдэхгүй, урьд өмнө нь хоорондоо зодолдож байсан зүйлийг мэдэхгүй, харин Ц нь төлөв даруу зантай” гэж хэлсэн байдаг. Тухайн хэрэг болсон өдөр ч гэсэн хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм хэрэг гарсан. Үүнээс болж хүний амь нас хохирсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  энэ үйлдлүүд нь ямар ямар хууль бус үйлдлүүдийг гаргасан байхыг шаардах вэ гэхээр  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн байнгын дарамтдаа байлгадаг, өөрийнхөө эрхшээлд байлгадаг, байнга зодож, догшин авиралдаг, харгис хэрцгий ханддаг энэ байдал нь хэвшил болсон байдаг ба байнгын айдас түгшүүртэй байдаг. Энэ нь цаг хугацааны хувьд байнгын тогтвортой үргэлжилсэн шинжтэй хууль бус үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл гэж онолын хувьд тайлбарласан байдаг. Энэ үйлдлээр хувийн таарамжгүй харилцаанаас болж хүнийг алсан хэргээс цаг хугацааны хувьд байнгын давтагддаг гэдгээр ялгагдаж байгаа.Ц саяны дурдсан хууль бус үйлдлүүдийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь нас хохирсон гэх нотлох баримт хэрэгт байхгүй байгаа. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тодруулж өгөөгүй. Яагаад амь хохирогчийн амьдралын түүхийг хамгийн ойр байдаг багийн засаг дарга, ойр дотнын хүн, сургуулийн захиргаа зэргээс урьд өмнө хэн нэгэнд хүчирхийлүүлж байсан уу гэдгийг нь боломжит хэмжээгээр хийж байгаагүй юм бэ. Тухайн цаг үед үл ялих зүйлээс маргалдаж хүний амь нас хохирсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн амь хохирогчийн цусны бүлгийг тодорхойлоогүй гэх зүйл хавтас хэрэгт байдаг. 4001 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр цусны бүлэг ойлгомжгүй байсан. Тэр хэрэг болох үед хонины цус байсан гэдэг, гэхдээ тэр хонины цус тийм их хэмжээгээр гарах байсан уу гэдгийг тогтоогоогүй. Хоёр хүний буузны махнаас тийм их хэмжээний цус гарах боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ эдгээр нөхцөл байдлыг тогтоосон байсан бол хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэдэг гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байсан. Ийм учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутай гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв

Иргэдийн төлөөлөгч: Ах нь өөрөө их харгис хүн байсан байна гэдгийг эгчийнх нь үгнээс ойлголоо. Тиймээс гэм буруугүй гэж бодож байна гэв.

            Улсын яллагч шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэж яллаж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн байнгын дарамтдаа байлгадаг, өөрийнхөө эрхшээлд байлгадаг, байнга зодож, догшин авиралдаг, харгис хэрцгий ханддаг энэ байдал нь хэвшил болсон байдаг ба байнгын айдас түгшүүртэй байдаг. Энэ нь цаг хугацааны хувьд байнгын тогтвортой үргэлжилсэн шинжтэй хууль бус үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл гэж онолын хувьд тайлбарласан байдаг. Энэ үйлдлээр хувийн таарамжгүй харилцаанаас болж хүнийг алсан хэргээс цаг хугацааны хувьд байнгын давтагддаг гэдгээр ялгагдаж байгаа гэж тус тус мэтгэлцжээ.

Талууд шүүгдэгчийн “хүнийг санаатай алсан” гэх гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Д.Ц нь хамт нэг гэрт амьдарч байсан төрсөн ахыгаа хутгалж алсан үйлдэл нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын өгсөн “...Би эхээс 9-лээ М ,Ц хоёр нь миний төрсөн дүү нар байгаа юм. Манай ээж Цагаанбүүвэй гэх хүн өнгөрсөн жил нас барчихсан юм. Ээжийг нас барснаас хойш М Ц хоёр  ээжийн гэрт хоёулаа амьдарч байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын  26-наас 27-ныг шилжих шөнө буюу  03 цагийн үед намайг гэртээ амарч байхадЦ над руу утасдсан. Тэгээд би утсаа аваад цаг харахад 03 цаг 36 минут болж байсан. Тэгээд Ц-тай  яриад “М  ах аягүй сонин байна, та нэг ирээд хараад өгөөч гэж хэлсэн” ...гэр лүү ороходЦ зүүн орон дээрээ сууж байсан, харин М  баруун орон дээрээ хэвтэж байхаар нь шууд очоод харахад ямар ч хөдөлгөөнгүй цав цагаан болсон байхаар нь би гарынх нь судсыг барьж үзэхэд цохилж байгаа нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал /

Гэрч О.Амаржаргалын өгсөн: “...утсаа аваад ярихад Ц утасны цаанаас “та хүрээд ир ээ, би Т  ахыг хутгалчихлаа” гэхээр нь амь насанд нь аюултай юм уу, хаана нь хутгалсан юм гэхэд “цээжинд нь хутгалчихсан юм шиг байна” гэхээр нь түргэн дуудсан юм уу гэхэд “дүү нь хэцүү ш дээ, шүүхээс цагийн ажил хийх ял авчихсан байгаа” ...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 49-50 тал/

 

Гэрч М.Мөнхбатын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн ойролцоогоор 03-04 цагийн үед миний гар утас дуугарахаар нь би гар утсаа автал өдөр Ц-гийн д хамт архи уусан Амараа гэх залуу “Ц Т г хутгалчихсан гэж байна, та ойрхноороо яваад очооч” гэж хэлсэн... намайг Ц-гийн  гэрт очиход Т  баруун талын орон дээрээ цустайгаа холилдчихсон, нас барчихсан бололтой дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 53-54 тал/

Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн: “...2021 оны 08-р сарын 27-ны өглөө М ,Ц 2-н төрсөн эгч Цэцгээ манай гэрт орж ирээд уйлагнаад манай дүүЦ ах Мөнхтулгыгаа алчихсан байна ш дээ та 2 мэдсэн үү гэхээр нь би Цэцгээд хэлэхдээ би Мөнхбаттай цуг эрт гэртээ ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 57 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн: “...цээжний урд зүүн дунд хэсгээр 2, 3-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг, зүрхний урд дээд гадаргуу, зүүн уушгины уг хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтэл болно... Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуримтлагдан, зүрх чихэлдэж нас баржээ...” гэх дүгнэлт /1-хх-н 69-72 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2492 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хар өнгийн цамцны хөвөн ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутгаар уг хар өнгийн цамцны гэмтэл үүссэн байж болно...” гэх дүгнэлт /1-хх-н 101-102 тал/

Д.Ц-ын  яллагдагчаар өгсөн: “...М  ах чи бууз хийх гэж байж махаа ямар том хөшиглөдөг юм гээд хэрүүл хийгээд байсан юм. Тэгснээ би хөшиглөнө гээд ...босож ирснээ ...миний хутгатай гарыг барьж аваад хутга булааж авах гэхээр нь би хутгаа өгөхгүй гээд хутгатай гараа татаж авахад талийгаач орон дээр ойчоод өгсөн. Тэгээд гурилаа зуураад буузаа хийгээд дуусаж байхад талийгаач орон дээр бөгшүүлээд байхаар нь та зүгээр үү гээд харахад цээжнээс нь цус гарч байхаар нь түргэн дуудах уу гэхэд зүгээрээ түргэн хэрэггүй гэсэн. Тэгээд би цээжнээс нь гарч байгаа цусан дээр хөвөн шатаагаад тавихад цус гарах нь гайгүй болсон. Тэгээд буузаа тавьж жигнэчхээд талийгаачийг сэрээх гэхэд ам, хамраас нь цус гарчихсан гар нь хүйтэн болчихсон байсан... Бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / 1-хх-н 156-158 тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.Ц ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн ах Д.Мөнхтулгыг алсан байна гэж дүгнэсэн үндэслэл нь:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна...” гээд 3.1.1 дэх заалтад “...гэр бүлийн бусад гишүүн, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...”,  3.1.2 дахь заалтад “...тусдаа амьдарч байгаа ...ах, эгч, дүү...” гэж,

Мөн зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх заалтад “...бие махбодын хүчирхийллийг  гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ...” гэж,

Мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ...” гэж хуульчлан зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.Ц /РД:ЛЮ92081816/ нь хохирогч Д.М  /РД:ЛЮ87021211/-ын төрсөн дүү буюу нэг гэр бүлд хамт амьдарч байгаа болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанууд /1хх-234, 138 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын өгсөн “...Би эхээс 9-лээ М ,Ц хоёр нь миний төрсөн дүү нар байгаа юм... Ээжийг нас барснаас хойш М Ц хоёр  ээжийн гэрт хоёулаа амьдарч байсан юм...” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн засаг дарга Х.Өлзийбатын: “...Иргэн Д.М  ЛЮ87021211 мөн ДэлгэрцогтынЦ /РД:ЛЮ92081816/ нар нь Сариг 12-09 тоотод 2021 оны 05-р сараас түр амьдагч байсан нь үнэн...” гэсэн тодорхойлолт /1хх-н 178 тал/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлгохоор заасан байгаа тул шүүгдэгчийн төрсөн ахыгаа хутгалж алсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж үзсэн болно.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-гынамь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Ц нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг /1-хх-н 46 тал болон шүүх хуралдааны явцад/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Шүүгдэгч Д.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 15 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “25 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, Adidas гэсэн бичигтэй саарал өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, энгэр хэсгээрээ цахилгаантай, зүүн энгэрийн дээд хэсэгт урагдсан, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, энгэр хэсгээрэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн талын дээд хэсгээрээ урагдсан, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй, баруун өвдөгний орчмоор цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн женсэн өмд 1 ширхэг, баруун дээд хэсэгтэй Adidas гэсэн бичиглэлтэй хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хагас түрүүтэй, хар өнгийн 1 хос гутал, цэнхэр өнгийн 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Тухайн гэмт хэрэг болсон нөхцөл байдал, хохирол төлбөрийн тал дээр ямар нэгэн хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзээд хуульд заасан хамгийн доод ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд түүний цагдан хоригдсон 168  хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн орны бүтээлэг, Adidas гэсэн бичигтэй саарал өнгийн биеийн тамирын цамц, саарал өнгийн биеийн тамирын даавуун өмд, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, энгэр хэсгээрээ цахилгаантай зүүн энгэрийн дээд хэсэгт урагдсан хар өнгийн ноосон цамц, энгэр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүүн талын дээд хэсгээрээ урагдсан саарал өнгийн майк, хар өнгийн тэлээтэй баруун өвдөг орчмоор цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн женсин өмд, баруун дээд хэсэгтэй Adidas гэсэн бичигтэй хар өнгийн даавуун өмд, хагас түрүүтэй хар өнгийн 1 хос гутал, цэнхэр өнгийн 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д.Ц ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүнийг алсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц ыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй   хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ын  цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/   хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн орны бүтээлэг, Adidas гэсэн бичигтэй саарал өнгийн биеийн тамирын цамц, саарал өнгийн биеийн тамирын даавуун өмд, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, энгэр хэсгээрээ цахилгаантай зүүн энгэрийн дээд хэсэгт урагдсан хар өнгийн ноосон цамц, энгэр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүүн талын дээд хэсгээрээ урагдсан саарал өнгийн майк, хар өнгийн тэлээтэй баруун өвдөг орчмоор цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн женсин өмд, баруун дээд хэсэгтэй Adidas гэсэн бичигтэй хар өнгийн даавуун өмд, хагас түрүүтэй хар өнгийн 1 хос гутал, цэнхэр өнгийн 1 хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ГАНЗОРИГ

          

           ШҮҮГЧИД                                   Н.АДЪЯА

                                                                                       

                                                                                                Д.АДЪЯАСҮРЭН