Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.02.14                                                        2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0018/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Б.Ганзориг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч         Ц.Э ,

Хохирогчийн өмгөөлөгч                            С.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Жавхлан, Х.Биязхан,

Шүүгдэгч                                                    Ц.Б,Г.Э нарыг оролцуулан

                                                           

Хэнтий аймгийн Прокурорын газрын  ерөнхий прокурорын  орлогч Б.Ганзоригоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б,Г.Э нарт холбогдох 2039000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  Хэнтий аймаг  Хэрлэн сум  2 дугаар баг  Булаг 1-14а тоотод  Э.Л-тэй “малгайн  дээгүүр гарсан”  гэх шалтгааны  улмаас  маргалдаж  түүний хоолойн тус газарт  нь хөлөөрөө  1 удаа өшиглөж, эрүүл мэндэд төвөнхийн  мөгөөрсний  /бөгж  мөгөөрсний ар өргөн  хэсгийн/  хугарал, бамбай  мөгөөрс, таглаа  мөгөөрсний  үүдэвч  хэсгийн 1.8х1.5 см цусан  хураа  бүхий  хүнд  хохирол санаатай учруулсан,

Г.Э нь Хэнтий аймгийн нэгдсэн  эмнэлгийн  даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай  тушаалаар  “ мэдээгүйжүүлэлт, эрчимт   эмчилгээний эмчээр”  томилогдон ажиллаж  байх хугацаандаа  буюу  2021 оны  07 дугаар сарын  02-ны өдөр  11 цаг өнгөрч байхад  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт  өшиглүүлсний  улмаас  гэмтэл авч эмнэлгийн  тусламж үйлчилгээ авахаар ирсэн  Э.Л д яаралтай  тусламжийн үйлчилгээ  үзүүлэхдээ “...архины хурц хордлого, комын  байдалтай...”  гэж буруу онош  тавьж, улмаар  нарийн  мэргэжлийн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн  хоолойг  дурандах, оношлуулах  эмнэлгийн  тусламж, үйлчилгээ үзүүлэх  үүргээ   хүндэтгэн үзэх  шалтгаангүйгээр  биелүүлээгүйгээс  эмнэлгийн  тусламж, үйлчилгээ авахаар  ирсэн Э.Л нь нас  барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 24-29 тал/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ийн өгсөн: “..Талийгаач  хүү Л  нь... миний ам бүлд тоологдож  явж байсан. .. 2020 оны 07 дугаар сарын  02-ны 13 цагийн үед манай охин  Оюун-Эрдэнэ над руу утсаар яриад  ах Л гийн  бие муу  байна. Эмнэлэгт байна гэж байсан.  Ингээд би гэртээ ирэхэд охин надад ах нас барсан байна гэж хэлсэн... Э  гэдэг эмч надад  Баянхутагийн  Уулаа  гэдэг хүн хүүг чинь  эмнэлэгт авчирч  өгсөн. Ирэхдээ ухаангүй бүрэн бүтэлттэй, бүтэлтээс болж  хамаг бие  нь хөхөрсөн байдалтай  орж ирсэн шүү  гэж хэлж  байсан... Цагдаагийн  албан хаагч  таны  хүүхдийг  Б   гэдэг хүн  өшиглөсөн байсан. Өшиглүүлснээс болж  төвөнх нь хугарч, гарсан цус нь амьсгалыг нь боосон байна гэж хэлсэн. Цус нь  бүлэгнэж  амьсгалыг  нь  боосон байсан... намайг  ганц  асардаг миний гар  хөлд  маань  тусдаг миний ганц амины  хүү байсан юм... Миний хувьд маш их  гомдолтой  байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 36-37 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ийн дахин өгсөн: “...Миний хүү Э.Л  2020 оны 07 сарын 02-ны өдөр хүнд зодуулснаас болж эмнэлгийн тусламж авч байгаад нас барсан хэрэг өдийг хүртэл шийдэгдэхгүй удаж байгаад маш их гомдолтой байна. Би хэрэг шалгагдах үеэс л хэргийн үнэн зөвийг хуулийн байгууллагад тогтоолгохоор хүлээсээр байна. Хүү Э.Л  Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт 1 цаг 55 минут эмчилгээ  хийлгэсэн. Энэ хугацаанд эмчлэгч эмч Э  нь нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй. Рентген компьютер томографын оношилгоо хийгээгүйд маш их гомдолтой байна. Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх бүрэн боломжтой байсан. Утсаар ч юм уу хэн нэг хүнээр эмч нарт хэлж тусламж авах боломжтой байсан... 103-ын эмч дуудлага авахаас эхлээд дуудлагаа хүртэл дуудлагын бүртгэлдээ оруулаагүй, эмнэлгийн ажилтнууд маш хайнга ажилласан. Э  эмч хүүг маань ухаангүй байхад хажууд нь хоёр хүнд үзлэг хийсэн байсан. Хүүгийн маань амь нас дээсэн дөрөөн дээр байхад үнэхээр хариуцлагагүй хандсан гэж үзэж эмнэлгийн эмч Э-дод  гомдолтой байна. Би бол маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3-хх-н 35-36 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ийн шүүх хуралдаан дээр өгсөн: “...нийт 19.600.000 төгрөгийн зардал гарсан. Ц.Боос 17.600.000 төгрөг, Г.Э оос 2.000.000 төгрөг авсан байгаа. Өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийг Э оос нэхэмжилж байгаа. Ц.Боос нэхэмжлэх зүйлгүй, 17.000.000 төгрөгийн 8.500.000 төгрөгийг Г.Э оос гаргуулж Ц.Бод өгөх саналтай байна. Эмнэлгийн хувьд үнэхээр гомдолтой байна. Дэндүү хариуцлагагүй байна. Гэмшсэн зүйл харагдахгүй байна. Үл тоосон байдалтай байна.  2 хүүхэд нь өнчин хоцорч байна. Өөрөө адилхан эцэг хүн учраас бодох хэрэгтэй. Гомдолтой байна гэв...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

3. Гэрч Б.Цэрэндолгорын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  Хэнтий  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн яаралтай  тусламжийн  тасгийн  хүлээн  авахын сувилагчийн үүргийг  хуваарийн дагуу  гүйцэтгэж  байсан.  Тэр өдөр  намайг  яаралтай  тусламжийн тасгийн  өвчтөн хүлээн авах өрөөндөө байж байтал нэг эрэгтэй  хүнийг хоёр эрэгтэй хүн хоёр талаас нь түшээд  хүлээн  авахын  өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр  алив энэ ор руу  хэвтүүл гээд  хамгийн урд  талын орон дээр хэвтүүлсэн.  Тэгээд өвчтөнийг хүргэж ирсэн хоёр хүн өвчтөнийг орон дээр цээжээр  нь хагас  хэвтүүлээд хоёр  хөлийг  нь орон дээр дээш нь тавиагүй гараад явсан. Тэгэхээр нь  би өөртөө  туслуулах гээд  нөгөө хоёр хүнийг  араас  нь  хүүе ээ   ахаа  орон  дээр  өргөлцөөд өг гэж  хэлсэн. Тэгэхэд нэг нь эргэж орж  ирсэн. Тэгээд  өвчтөнийг тэр  ахын хамт орон дээр  эвтэй  байдлаар  гүйцэд хэвтүүлсэн. Би тэр  хоёр  хүнийг  огт  танихгүй. Ингээд  би тэр  өвчтөнд хүчил төрөгч өгөөд тэр хоорондоо цуг гарч  байсан их эмч Э-ыг   утсаар дуудсан. Тэгээд  Э  эмч хүлээн авахын өрөөнд орж ирээд өвчтөнийг үзсэн.  Тэгээд  Э  эмч  уян  зүүгээ  аваад  зүрхний бичлэг цусны  шинжилгээ хий гэсний дагуу  эмчилгээг хийсэн. Эмчид би хоёр хүн оруулж ирсэн гэж  хэлсэн. Тэгээд  гадаа  байсан нөгөө хоёр  хүнийг  дуудахад өндөр бор хүн орж  ирсэн.  Тэгээд  тэр хүнтэй Э  эмч  асуулга асуусан. Би бол тэр хүнээс  энэ хүнийг  хэн гэдэг юм бэ гэхэд  Лхагва гэж  байсан. Тэгээд би  эмчилгээгээ  хийж байсан. Манай эмч  Э той  яриад байсан. Яг юу  ярьсныг нь бол би мэдээгүй. Э   эмч нөгөө хүнтэй уулзаад л байсан. Тэгээд  нөгөө хүн нь  нэг харахад  хүлээн  авахын  өрөөнөөс  гараад  явсан байсан. Би Лхагва гэдэг өвчтөнд  эмчийн зааврын  дагуу  зүүн гарт  нь натри  Маннитол, Витамин В-1,  витамин С, Пирацетам, Фуросамид шингэн залгасан, баруун  гарт нь  бас уян зүүн  аваад  рингер  дусал  залгасан...  Тэгээд тасгийн  эрхлэгч  Эрдэнэцэцэг орж ирсэн. Тэгээд  хүнд  хүн байна эрчимт  эмчилгээний тасаг руу  оруул гэсэн. Ингээд  би Э  эмч Эрдэнэцэцэг эмч нарын хамт ортой нь түрээд  эрчимт эмчилгээний  тасагт оруулж  эрчимт эмчилгээний  орон дээр  өвчтөнийг хэвтүүлсэн. Тэгээд  би хүлээн  авахын өрөө рүүгээ буцсан... надад их эмч  Э  өвчтөний  толгойн компьютер томограф рентген зураг авхуулаарай гэж хэлээгүй... Өвчтөнөөс  юм  асуухад ямар  ч зүйл хариулахгүй ухаангүй байсан... Эмч Э   эрэмбэлэн  ялгалт улааныг  сонгосон. Улаан  гэдэг нь ухаангүй гэсэн үг...” гэх мэдүүлэг /1-хх-н 82-83 тал /

 

4. Гэрч Р.Үүлэнсолонгын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 01-ний орой Б  Түвшинжаргал хоёр  манай гэрт ирсэн. Б , Түвшинжаргал хоёр нэг шил  архитай ирсэн. Бид тэр  архийг нь  хувааж уусан. Түвшинжаргал  согтоод  манайд  унтсан. Б  нь гараад  явсан. 2020 оны  07 дугаар сарын 02-ны өглөө  Түвшинжаргал 09 цаг  өнгөрч  байхад  идэх  юм архи  аваад  ирнэ гээд  манай  гэрээс  гарсан. Би  гэртээ  ганцаараа  үлдсэн.  Түвшинжаргал  11 цаг өнгөрч  байхад  нэг танихгүй залуугийн  хамт орж  ирсэн.  Тэр залуу  нь Баянхутаг сумынх  гэж  байсан. Түвшинжаргал 750 граммтай  монгол стандарт нэртэй  архи  нэг  ширхэг  бэлэн гоймонтой ирсэн. Түвшинжаргалтай хамт  ирсэн  залуу нь цээж  нүцгэн малгай  куртик хоёроо бариад, цамцандаа архиа боогоод  орж ирсэн.  Манайх  байшинд  амьдардаг юм. Түвшинжаргал орж ирээд өрөөний урд талын орон дээр суусан, нөгөө залуу  нь  газар суусан. Тэгээд  архиа  задлаад тэр хоёр  нэг нэг  хундага  архи  уугаад  сууж  байтал  гаднаас  Б   ганцаараа  орж ирсэн. Би архи  уугаагүй. Б   орж  ирээд  манай гэрийн  баруун талын  буйдан  дээр суусан. Тэгсэн нөгөө  Түвшинжаргалтай ирсэн залуу  Б д хандаж  та эр хүний малгайн дээгүүр  гараад яаж  байгаа  юм миний  малгайг дээш  авчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Б   орон  дээрээс  босож  ирээд чи муу  өөрөө  малгайгаа аваач гээд нөгөө танихгүй залуугийн  хоолой хэсэгт нэг удаа  өшиглөсөн. Түвшинжаргал  бид хоёр  Б г  барьж авсан. Тэгээд  хэрүүл маргаан  зогссон. Нөгөө  залуу  газар  унаад  босож  ирээд  хана  түшээд  хаалгаар  гарсан. Гадаа гараад   огиод  байх шиг  байсан. Би цонхоор  харахад  нөгөө  залуу  хий  огиод байсан.  Түвшинжаргал гэрээс гараад орж  ирэхдээ  нөгөө  залуугийн  төвөнх нь цаашаа  орсон юм шиг байна  дуугарч чадахгүй байна, тэнэг пизда  хүн алах  нь уу гээд  Б г  загнасан. Б  чимээгүй байсан. Нөгөө  залуугийн  хоолой нь хачин дуугараад  байсан сүүлдээ  дуугарч  чадахгүй байсан. Би  тэгэхээр  нь  өөрийн  гар утсаар  103-т дуудлага  өгсөн. Төвөнх нь цаашаа  орсон юм шиг  байна  гэж  эмнэлгийн 103-ын  утас  авсан хүнд хэлэхэд яаралтай  аваад  ир гэж  хэлсэн.  Би тэгээд  Б  Түвшинжаргал нарт эмнэлэг наад  хүнээ аваад  ир гэнээ  гэж хэлсэн. Түвшинжаргал, Б  хоёр гэрээс гараад  удалгүй машинтай  манай  хашаанд орж  ирсэн. Манай  баруун талын хашаанд байдаг ГанБ  машинтайгаа  ирсэн байсан. Тэгээд Б , Түвшинжаргал бид гурав нөгөө  залууг  машинд суулгаж  өгсөн. Б  жолоочийн  хажуу талын   суудалд суугаад  Түвшинжаргал нөгөө  залуугийн  хамт  арын  суудалд суугаад  эмнэлэг  явсан. Тэгээд 1 цаг  орчмын  дараа  Түвшинжаргал, Б  хоёр  өөр  машинтай  ирсэн... Б с архи үнэртэж  байсан...Тэр залуу мөн архи уучихсан байх шиг  байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 44-45 тал/

 

5. Гэрч Г.Түвшинжаргалын өгсөн: “...2020 оны 07 дугаар  сарын 02-ны  өглөө  би 09 цаг өнгөрч  байхад  сэрсэн. Би тэгээд  09 цагийн  орчим  цагаан баавгай  дэлгүүрээс  750 граммтай монгол стандарт  нэртэй архи  авсан... Үүлэнсолонгын гэрт  ороход  араас  Л   орж ирсэн тэгээд бид  гурвыг сууж  байхад  Б  араас орж  ирсэн. Л   малгайгаа  газар  тавьсан байсан. Б   гэрт орж  ирэхдээ  Л гийн  малгай дээгүүр  алхаад  орон дээр  суусан. Л   малгай  дээгүүр явдаг хэн вэ гэж хэлсэн. Л   газар сууж  байсан. Б  орон дээр сууж байгаад босож ирээд Л гийн  хоолой хэсэгт хөлөөрөө  өшиглөсөн. Тэгсэн  Л  төвөнх цаашаа  орчихлоо гэж хэлсэн. Лхагва  миний амыг  бариж байгаад  миний  гэдэс  дээр хэд  цохиод өгчих гэж хэлсэн. Би яасан юм гэхэд Л   төвөнх цаашаа орлоо гэж хэлсэн. Намайг  хүмүүс Уулаа гэж  дууддаг юм. Уулаа  ам барьж байгаад  цохичихвол  төвөнх  гараад  ирдэг юм гэж Л   хэлсэн. Л  та эмнэлэг дуудаад өгчих эсвэл  ээж рүү  залгаад өгчих Уулаа  ахаа гэж  хэлсэн. Үүлэнсолонго утсаар  эмнэлэгт дуудлага  өгсөн. Эмнэлэг хүнээ  аваад ир гэж хэлсэн. Би тэгээд Үүлэнсолонгын баруун талын  хашаанд байдаг ГанБ  гэх  хүнтэй  очиж уулзаад хүний  биеэ  өвдөөд байна. Түргэн  тусламж  дуудахаар  өөрсдөө  хүнээ аваад ир гээд  байна гэж  хэлсэн. Тэгээд машинд Л г  суулгаад... аваад явсан... Би эмнэлэгт  Л г оруулж өгсөн... Л   малгайн дээгүүр  явлаа  гэхэд чи муу  юу гээд хуцаад  байгаа юм гээд  Б  Л г өшиглөсөн. Үүлэнсолонго бид хоёр  Б ыг  яаж байгаа юм гээд  цааш нь болгосон. Дахиж бол тэр хоёр маргалдаагүй. Л гийн хоолой  хэрчигнэж дуугараад байсан. Дуу нь цаашаа  орсон байсан... Б  архи уучихсан  согтуу орж  ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

Гэрч Г.Түвшинжаргалын дахин өгсөн: “...Би Б гэх эмчид наад  хүний чинь хоолой  төвөнх нь  цаашаа  орсон шүү  гэж хэлсэн... Би эмчид Л г хоолойдоо өшиглүүлсэн гэж  хэлээгүй. Төвөнх  нь цаашаа  орсон  гэж хэлсэн... талийгаач эмнэлэг дотор  орсон  үедээ  бол  дуугараагүй би дуугарч  байхыг нь сонсоогүй. Эмнэлгийн  гадаа  ирээд би одоо эмнэлэгт  ирж байна шүү тэсээрэй гэж Л д хэлэхэд Л  мэдэж байна гээд хоолой нь хяхраад  ярьж байсан. Л гийн хоолой  их чахарч  дуугараад байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 56 тал /

 

6. Гэрч Ч.Г  ын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  хашаан дотроо  байж байхад  ...Түвшинжаргал, Б   гэх залуугийн  хамт  орж ирсэн. Үүлэнсолонгын гэрт  байгаа  хүнийг  эмнэлэг хүргээд  өгөөч  ээ гэж  гуйсан. Би тэгэхээр  нь ажилтай  байна гэж  хэлэхэд надаас  гуйгаад  байсан. Тэгэхээр нь  зөвшөөрөөд машинаа  унаад  Үүлэнсолонгын хашаанд  ороод зогссон. Би  Үүлэнсолонгыг танина манайхтай  хөрш айл  байгаа юм. Түвшинжаргалыг мөн  эртнээс  танина. Үүлэнсолонгын гэрээс  нэг танихгүй  залууг  хоёр  талаас Түвшинжаргал Б  хоёр  түшээд  гарч  ирсэн. Тэгээд  миний  машинд тэр гурав суугаад  эмнэлэг  явсан. Эмнэлгийн  гадаа  зогсоход  Б   Түвшинжаргал хоёр  нөгөө бие  нь муу  залуугаа хоёр талаас  нь түшээд эмнэлэг рүү  орсон...” гэх мэдүүлэг /1-хх-н 58 тал/

 

7. Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  ажил үүргээ гүйцэтгэж  байгаад  яаралтай тусламжийн  тасгийн  хүлээн авахаар  өдөр ороход 40-өөд насны  биеийн байдал хүнд  эрэгтэй хүн байсан. Тэгээд  энэ  яасан  хүн бэ гэж  эмч Э  сувилагч Цэрэндолгор нараас асуухад  хүнд хүн байна, эрчимт  эмчилгээний  тасагт оруул  гэж хэлсэн.  Тэгээд эмч сувилагч нь  ортой нь  түрээд   эрчимт  эмчилгээний  тасагт оруулсан. Эрчимт эмчилгээний  тасагт 2 ширхэг  амьсгалын аппарат байдаг юм.  Нэг аппарат нь хүнд  өвчтөнд зохиомол  амьсгалын  аппаратад холбосон байсан учраас  халдвартын  тасагт Ковид 19-тэй  холбоотой   аваачсан байсан тул  уг аппаратыг  авч ирэхээр хүн  явуулж  нааш нь  зөөлгөж байхад Э.Л  гэх  эрэгтэй нас  барсан. Биед  ил харагдах гэмтэл шархгүй. Архи  үнэртсэн байдалтай байсан. Э.Л д дусал зохиомол хүчилтөрөгч  өтгөрүүлэгчээр 5 литр хүчилтөрөгч өгч байсан. Ингээд маргааш  нь Э.Л гийн яаралтай тусламжийн хуудсыг үзэж танилцахад Э.Л д цусны ерөнхий  шинжилгээ био химийн  шинжилгээ , зүрхний  цахилгаан бичлэг хэвлийн эхо хийгдсэн боловч рентген зураг, компьютер  томографын  шинжилгээ  хийгдээгүй байсан. Онош  нь: Архины  хурц   хордлого комын  байдалтай  гэж оношилсон байсан. Яаралтай тусламжийн  хуудас дээр   ирсэн   цаг 11 цаг 55 минут, нас  барсан нь 13 цаг 50 минут  гэж  тэмдэглэсэн байсан. Намайг  хүлээн авах  дээр  очиход Э.Л  ухаангүй  байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 79-81 тал/

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн дахин өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өвчтөн Э.Л  нь ухаангүй хүнээр түшүүлж орж ирсэн байсан. Манай сувилагч хүлээн авч эмч Э-ыг  утсаар хажуу өрөөнөөс дуудсан байдаг. Эмч Э-ыг  ирж үзлэг хийдэг өвчтөн .Э.Л  нь асуусан асуултад хариулахгүй ухаангүй байсан тул эрэмбэлж ангилалт ялгалт хийх ёстой. Шаардагдах яаралтай тусламж үзүүлнэ. Амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг авна. Яг энэ үед бол онош нь чухал биш байдаг. Амь насыг нь аврахад юуг хийж болох уу тэр арга хэмжээг авах ёстой. Оношноос түрүүлж амь насыг аврах амин үзүүлэлтийг хэвийн болгож аль болох хэвийн байлгах зорилготой ажиллана. Яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх заавар байна. Уг зааврыг Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад: Зорилго: 2.1 /Үйлчлүүлэгчийн биеийн байдал амин үзүүлэлт зэргийн тэмдэглэлийг үндэслэж эмнэлгийн яаралтай тусламжийг  цаг алдахгүй үзүүлэх/ эрэмбэлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим.3.1. Яаралтай  тусламжийг эрэмбэлэх нь өвчнийг оношлох бус биеийн байдал үнэлэх зарчимд тулгуурлана гэсэн байдаг... Рентген болон КТГ аппарат байдаг хэвийн ажиллагаатай...” гэх мэдүүлэг /2-хх-н 107-108 тал/

 

8. Гэрч Н.Бямбасүрэнгийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад түргэн дуудаж түргэнээр Нэгдсэн эмнэлгийн яаралтай  тусламжийн тасагт  хүргэгдэн  очсон. Миний хэвлийгээр  өвдөж дотор муухайрч  байсан. Намайг  хүлээн авахын өрөөнд ЭХО харсан. Тухайн үед Э  эмч надад үзлэг хийсэн. Тэгээд нэлээн явж байгаад ирэхэд миний хэвтэж  байсан орны урд талын орон дээр  намайг анх яаралтай тусламж дээр ирэхэд  хэвтэж байсан нэлээн бие нь хүнд хүн явчихсан байсан. Тэр хүний зүрх нь өвдсөн юм болов уу гэж бодсон. Бас нэлээн архи уусан хүн юм байна гэж бодсон.  Сувилагч эмч хоёр нь  архи уусан л гэж ярьж байсан. Эмч сувилагч нь хөөе хөөе нүдээ нээгээд  харчих гэхэд  нь хурхираад унтаад  л байсан. Ер нь  архи уусан гэдэг нь  илт мэдэгдэж байсан. Дусал хийх болохоор  шээс нь  хүрнэ. Натилазотор тавина.  Ш-ээс хаана ч гэл үү  нэг тиймэрхүү юм яриад байсан. Э  эмч нь зогсоод л байсан.  Сувилагч нь эм тариа хийгээд л  байсан. Э  эмч  даралт  хянадаг юм тавьчхаад  хянаад байгаа юм уу гэж ойлгосон.  Тэр өвчтөнийг харахад эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн, өмдтэйгөө дээшээ хараад хэвтэж  байсан...” гэх мэдүүлэг / 1-хх-н 84-85 тал /

 

9. Гэрч О.Алтантуяагийн өгсөн: “...би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр даралт  ихсээд  байхаар нь  Хэнтий аймгийн Нэгдсэн  эмнэлгийн  хүлээн авах дээр нь  биеэ үзүүлсэн. Намайг очиход хүлээн авахын өрөөнд  2 хүн байсан. Урд талын орон дээр нэг хүн хэвтэж байсан. Хойд талын орон дээр нэг эмэгтэй суугаад үзүүлж байсан. Наад талын орон дээр байсан хүн нь ухаангүй байх шиг байсан. Намхан залуухан эмч байсан... Намайг явах үед тэр  урд орон дээр байсан ухаангүй эрэгтэй хүний  хажууд эмч сувилагч нар нь байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 86-87 тал /

 

10. Шинжээч эмч Б.Өнөрборгилын өгсөн: “... Дээрх төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал гэмтэл үүссэний улмаас бамбай таглаа мөгөөрсний үүдэвч  хэсэгт  цусан хураа гэмтэл үүссэн байна. Төвөнх нь амьсгал болон дуу авиа гаргах үүрэгтэй эрхтэн. Бамбай  мөгөөрсний доод хэсэгт дууны хөвч байрладаг. Э.Л гийн бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт үүссэн цусан хураа гэмтэл нь  амьсгалын зам /төвөнх/-д  саад учруулсан байна. Цусан хураа гэмтэл үүсэхээс өмнө болон үүсэх тэр хугацаанд  ярих болон дуу авиа гаргах боломжтой. Цусан хураа үүсэх хугацаа нь харилцан адилгүй байдаг...талийгаачийн биед  учирсан гэмтлийг оношилж  эмчилгээ хийсэн тохиолдолд  амь аврагдах байсныг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 89 тал /

 

11. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны   өдрийн 66 дугаартай:

  1. Талийгаач Э.Л гийн цогцост төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал. Бамбайн мөгөөрс таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см  цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн  орчмын эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой.
  3. Талийгаачийн цогцост зүрхний булчингийн эмгэгшил  булчингийн ширхгийн  фибрилляци артехиосклероз, элэгний өөхлөлт дунд зэрэг,  бөөрний сувганцрын уургийн хувирал  зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна.
  4. Талийгаачийн цусанд 3.6% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ.
  5. Талийгаач нь төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс,  таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа гэмтлийн улмаас амьсгалын замд саад учран  механик амьсгал  бүтэлтэд орж нас баржээ...” гэх дүгнэлт  /1-хх-н 96-99 тал/

 

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны   өдрийн 13 дугаартай:

        1.  Дээрх төвөнхийн  мөгөөрсний  хугарал, бамбайн мөгөөрс таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х4.5 см  цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн орчмын  эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-н 105-106 тал/

 

13. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-н 131-133 тал/

 

14. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1003 дугаартай:

1. Амь хохирогч  Э.Л д Хэнтий аймгийн  нэгдсэн эмнэлгийн  яаралтай  тусламжийн  тасаг нь  дуудлагаар  болон  үзүүлэхээр  ирсэн  өвчтөнийг хүлээн авах ангилах журмын  дагуу зохих үйлчилгээг  холбогдох журмын  дагуу  үзүүлээгүй байна.

2. Дуудлагад  эрэмбэлэн  ангилалт хийгээгүй, дуудлагыг  бүртгэж  аваагүй нь Эрүүл мэндийн  сайдын  2019 оны А/294  тоот  тушаалаар  батлагдсан Түргэн  тусламжийн  үйлчилгээг  зохион  байгуулах үлгэрчилсэн журам”-ын 5-р  хэсэгт заасан  эмнэл зүйн шинж  тэмдэг илэрсэн өгүүлэмжтэй  бол  дуудлага  өгсөн байршилд 20  минутаас  хэтрэхгүй хугацаанд тусламж, үйлчилгээг шуурхай  үзүүлэх  зохицуулалт хийнэ  гэсэн заалтыг  зөрчсөн байна.

3. Төвөнхийн мөгөөрсний  /бөгж  мөгөөрсний ар  өргөн хэсгийн/  хугарал  гэмтлийг  авсан хүнийг  цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар  хоолойн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг  дурандах рентген  КТГ-д харж  оношлох  боломжтой ба яаралтай  журмаар  цагаан  мөгөөрсөн хоолойд гуурс  тавьж, мэс  заслын  эмчилгээ  хийсэн  тохиолдолд  амь нас аврагдах боломжтой.

4. Төвөнхийн  мөгөөрс  хугарсан хүн гэмтэл авсан даруйдаа  юм ярих  боломжтой  боловч  гэмтсэн хэсэгт цус  хуралт  нэмэгдэх, хавагнах , төвөнхийн мэдрэл саажих  зэрэг  шалтгааны  улмаас  богино хугацааны  дараа юм ярих  чадваргүй болно.

5. Амь хохирогч Э.Л гийн  төвөнхийн  мөгөөрсний  хугарал нь тухайн  цаг хугацаанд  үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд  хуучин  гэмтэл  тогтоогдоогүй байна....” гэх  дүгнэлт /1-хх-н 138-142 тал /

 

15. Ц.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны  өглөө  ...Үүлэнсолонгын  гэрт  очсоноо санаж байна.  Тэнд  Түвшинжаргал Үүлэнсолонго нэг танихгүй цээж  нүцгэн  залуу  байсан. Би нэлээн согтуу байсан. Үүлэнсолонгын гэрт  ороход тэр цээж  нүцгэн залуу малгай дээгүүр гарлаа гэх шиг болсон, би тэр залуугийн  цээж хэсэгт өшиглөөд орон дээр суусан санагдаж байна. Тэгээд эргээд харсан чинь тэр залуу  миний элэг  рүү  цохичих гээд хоолой нь сонин хэрчигнэж дуугараад байсан. Үүлэнсолонго утсаар эмнэлэгт дуудлага өгсөн. Үүлэнсолонго хүний хоолой сонин хэрчигнэж  дуугараад байна, төвөнх нь цаашаа  орчихсон юм шиг байна гэж  хэлсэн.  Эмнэлэг наад хүнээ өөрөө аваад ир  гэж хэлсэн. Тэгээд Үүлэнсолонгын  хажуу талын айлын хүнийг эмнэлэг яваад өгөөч гэж  Түвшинжаргал гуйсан. Түвшинжаргал бид хоёр тэр залууг аваад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд үлдсэн. Түвшинжаргал цааш нь нөгөө залууг  дагуулаад явсан. Түвшинжаргал удалгүй хүлээн авахад хүлээлгэж өглөө  гээд гарч ирсэн.  ...Би сүүлийн 3 сар уухгүй байсан юм. Би архи  уугаад   амархан согтдог юм. Архи уухаараа хэлсэн ярьснаа мартаад  байдаг, тэгээд  өөрөө  архинаас татгалзаад байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н  201-202 тал /

 

16. Г.Э ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдөр ажлын байран дээрээ байхад хамт гарч байсан сувилагч Цэрэндолгор над руу утсаар яриад хүлээн авахын өрөөнд яаралтай хүрээд ир, хүнд хүн ирсэн гэж хэлсэн. Тэгээд би 103-ын эмчийн өрөөнөөс Хүлээн авахын өрөөнд ирэхэд хүлээн авахын өрөөнд байрлуулсан хоёр орны урд талын орон дээр эрэгтэй, ухаангүй орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, асуусан асуултад хариулт өгөхгүй байсан... Би үзлэг хийгээд Э.Л д хүчил төрөгч өгөөд, зүүн гарт нь уян зүү авхуулаад, архины хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн. Эмчилгээнд 500 мл-ийн рингер дусал, 500 мл натри, 500 мл манитол дусал, зүрх судас дэмжих кокорбоксилза тариа, дексаметазони, фуросенид тариаг хийсэн. Өвдөлт намдаах аналгин тариагаар хийсэн. Тарианууд бол уян зүүгээр дамжуулж аажмаар үргэлжлүүлэн хийсэн. Энэ нь өвчтөнийг хүлээн авснаас хойш 15-20 минутын дотор хийсэн. Дусал тарианаас хойш 30-40 минут дусал хийж байсан. Тариа, дусал хийж байх хооронд цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ авсан, хэвлий хэсгийг ЭХО-д харуулсан... Өвчтөн /амь хохирогч/ Э.Л д ил харагдах гэмтэл шарх харагдаагүй болохоор нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлага байхгүй гэж үзсэн юм. Нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлэх боломж байсан....Би өвчтөн Э.Л д эмчилгээг эхлүүлснээс хойш хажууд хянаад байхдаа хүлээн авах дээр үзүүлэхээр ирсэн хоёр эмэгтэйд үзлэг хийж өгсөн. Энэ эмнэлгийн байгууллагаас иргэдийг чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс үзлэг хийж байсан. Харин Э.Л-тэй зэрэгцэж үзүүлэхээр ирсэн өвчтөнд үзлэг хийгээгүй. Э.Л г байнга өөрөө биеийн байдлыг хянаж байсан... Би хүлээн авах дээр ирж үзүүлсэн хүмүүст өвчтөнийг эрэмбэлэн ангилах ажлыг хийсэн. Э.Л  улаан өнгөөр, О.Алтантуяа, Н.Бямбасүрэн гэх хүмүүсийг ногооноор ангилсан. Улаан өнгийн ангилалт амь насанд аюултай эрсдэлтэйд тооцно....” гэх мэдүүлэг /2-хх-н 106 тал/

 

17. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлага  хүлээн авагч  эмч  болон яаралтай тусламжийн их эмчийн  ажлын  байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 244-246, 250, 2-хх-н 01 тал/

 

18. Г.Э-ыг   мэдээгүйжүүлэлт,  эрчимт  эмчилгээний  эмчээр түр томилсон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/223 тоот тушаалын хуулбар /2-хх-н 07 тал/

 

19. Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Урнаагийн Г.Э той 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /2-хх-н 08-10 тал/

 

20. Э.Л д үзүүлсэн яаралтай тусламжийн  хуудасны хуулбар /2-хх-н 45-50, 55-64 тал/

 

21. Гэрч С.Отгонпагмын өгсөн: “...Би тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг нь хариуцан ажилладаг... Нэгдсэн эмнэлэг дээр суурин 1 рентген, зөөврийн 1 рентген тоног төхөөрөмж байна... Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Компьютер томограф нэг ширхэг байдаг. Компьютер томографыг Ариунгэрэл, Эрдэнэбаатар, Хонгорзул нар хариуцан ажиллуулдаг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Компьютер томограф хэвийн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /3-хх-н 11 тал/

 

22. Гэрч Т.Амартүвшингийн өгсөн: “...Хохирогч Э.Л гийн төвөнхийн мөгөөрсний хугарлыг оношилсон тохиолдолд амь насны заалтаар цаг алдалгүй яаралтай шууд тавина. Хором минутын дотор л тавих ёстой. Оношлоогүй тохиолдолд  ямар ч нөхцөлд амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор тавина. Гэмтлээс болж  цусан хураа үүсэж амьсгалын замыг дарж механик амьсгал бүтэлтэд орж улмаар нас барсан байсан... Рентгенд цагаан мөгөөрсөн хоолойн хугарал гэмтлийг оношлох боломжтой... Ухаангүй байгаа хүнд багажийн шинжилгээ хийх боломжтой. Өвчтөний оношийг тогтоохын тулд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношийг тодруулах ёстой байсан...” гэх мэдүүлэг /3-хх-н 38-39 тал/

 

23. Гэрч Ц.Цэвээн-Идэрийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлын байран дээрээ байхад хүлээн авах өрөөнд яаралтай хүн ирлээ гэж дуудсан. Намайг хүлээн авах өрөөнд ирэхэд 35-40 орчим насны эрэгтэй хүн ухаангүй байдалтай байсан. Би ЭХО аппаратаар цуллаг эрхтнүүдийг шинжилсэн өвчтөний элэг, нойр булчирхай цөсний хүүдий, дэлүү, 2 бөөрийг шинжилсэн. Үүнд. Элэг, нойр булчирхай ЭХО ойлт бага зэрэг жигд  ихэссэн, цөсний хүүдий хана зузаан нугалралтай, дэлүү хэвийн, 2 бөөр аяганцар тэвгийнцэрийн бүрдэл сийрэгжсэн, хэвлийд сул шингэнгүй байсан. Би үзлэг хийж дуусаад өвчтөний Яаралтай тусламжийн хуудсанд үзлэгээ бичиж гарын үсгээ зурж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /3-хх-н 86 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн  Хэрлэн сумын  2 дугаар баг  Булаг 1-14а тоотод Э.Л г үл ялих зүйлээр шалтаглан түүний хоолойн тус газарт  нь өшиглөж, төвөнхийн  мөгөөрсний  /бөгж  мөгөөрсний ар өргөн  хэсгийн/  хугарал, бамбай  мөгөөрс, таглаа  мөгөөрсний  үүдэвч  хэсгийн 1.8х1.5 см цусан  хураа  бүхий  хүнд  хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Э нь Хэнтий аймгийн нэгдсэн  эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчийн үүргийг гүйцэтгэж байхдаа бусдад хоолой /төвөнх/ хэсэгтээ  өшиглүүлсний  улмаас  гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн  Э.Л д яаралтай  тусламжийн үйлчилгээ  үзүүлэхдээ “...архины хурц хордлого, комын  байдалтай...”  гэж буруу онош  тавьж, улмаар  нарийн  мэргэжлийн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг  дурандах, оношлуулах  эмнэлгийн  тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс  эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн Э.Л  нь нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:     

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-н 24-29 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ийн өгсөн: “..Талийгаач  хүү Л  нь... миний ам бүлд тоологдож  явж байсан. .. 2020 оны 07 дугаар сарын  02-ны 13 цагийн үед манай охин  Оюун-Эрдэнэ над руу утсаар яриад  ах Л гийн  бие муу  байна. Эмнэлэгт байна гэж байсан.  Ингээд би гэртээ ирэхэд охин надад ах нас барсан байна гэж хэлсэн... Э  гэдэг эмч надад  Баянхутагийн  Уулаа  гэдэг хүн хүүг чинь  эмнэлэгт авчирч  өгсөн. Ирэхдээ ухаангүй бүрэн бүтэлттэй, бүтэлтээс болж  хамаг бие  нь хөхөрсөн байдалтай  орж ирсэн шүү  гэж хэлж  байсан... Цагдаагийн  албан хаагч  таны  хүүхдийг  Б   гэдэг хүн  өшиглөсөн байсан. Өшиглүүлснээс болж  төвөнх нь хугарч, гарсан цус нь амьсгалыг нь боосон байна гэж хэлсэн. Цус нь  бүлэгнэж  амьсгалыг  нь  боосон байсан... Миний хувьд маш их  гомдолтой  байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 36-37 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ийн дахин өгсөн: “...Хүү Э.Л  Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт 1 цаг 55 минут эмчилгээ  хийлгэсэн. Энэ хугацаанд эмчлэгч эмч Э  нь нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй. Рентген компьютер томографын оношилгоо хийгээгүйд маш их гомдолтой байна. Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх бүрэн боломжтой байсан. Утсаар ч юм уу хэн нэг хүнээр эмч нарт хэлж тусламж авах боломжтой байсан... Э  эмч хүүг маань ухаангүй байхад хажууд нь хоёр хүнд үзлэг хийсэн байсан. Хүүгийн маань амь нас дээсэн дөрөөн дээр байхад үнэхээр хариуцлагагүй хандсан гэж үзэж эмнэлгийн эмч Э-дод  гомдолтой байна. Би бол маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3-хх-н 35-36 тал/

Гэрч Б.Цэрэндолгорын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр...  намайг  яаралтай  тусламжийн тасгийн  өвчтөн хүлээн авах өрөөндөө байж байтал нэг эрэгтэй  хүнийг хоёр эрэгтэй хүн хоёр талаас нь түшээд  хүлээн  авахын  өрөөнд ороод ирсэн... би тэр  өвчтөнд хүчил төрөгч өгөөд тэр хоорондоо цуг гарч  байсан их эмч Э-ыг  утсаар дуудсан. Тэгээд  Э  эмч хүлээн авахын өрөөнд орж ирээд өвчтөнийг үзсэн.  Тэгээд  Э  эмч  уян  зүүгээ  аваад  зүрхний бичлэг цусны  шинжилгээ хий гэсний дагуу  эмчилгээг хийсэн. Эмчид би хоёр хүн оруулж ирсэн гэж  хэлсэн. Тэгээд  гадаа  байсан нөгөө хоёр  хүнийг  дуудахад өндөр бор хүн орж  ирсэн.  Тэгээд тэр хүнтэй Э  эмч  асуулга асуусан. Би бол тэр хүнээс энэ хүнийг  хэн гэдэг юм бэ гэхэд  Лхагва гэж  байсан. Тэгээд би  эмчилгээгээ  хийж байсан. Манай эмч  Э той  яриад байсан. Э   эмч нөгөө хүнтэй уулзаад л байсан... Би Лхагва гэдэг өвчтөнд эмчийн зааврын дагуу  зүүн гарт  нь натри  Маннитол, Витамин В-1,  витамин С, Пирацетам, Фуросамид шингэн залгасан, баруун  гарт нь  бас уян зүүн  аваад  рингер  дусал  залгасан...  Тэгээд тасгийн  эрхлэгч  Эрдэнэцэцэг орж ирсэн. Тэгээд  хүнд  хүн байна эрчимт  эмчилгээний тасаг руу  оруул гэсэн. Ингээд  би Э  эмч Эрдэнэцэцэг эмч нарын хамт ортой нь түрээд эрчимт эмчилгээний  тасагт оруулж  эрчимт эмчилгээний  орон дээр  өвчтөнийг хэвтүүлсэн... надад их эмч  Э  өвчтөний толгойн компьютер томограф рентген зураг авхуулаарай гэж хэлээгүй... Өвчтөнөөс  юм  асуухад ямар  ч зүйл хариулахгүй ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 82-83 тал /

Гэрч Р.Үүлэнсолонгын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-нд Түвшинжаргал орж ирээд өрөөний урд талын орон дээр суусан, нөгөө залуу  нь  газар суусан. Тэгээд  архиа  задлаад тэр хоёр  нэг нэг  хундага  архи  уугаад  сууж  байтал  гаднаас  Б   ганцаараа  орж ирсэн. Би архи  уугаагүй. Б   орж  ирээд  манай гэрийн  баруун талын  буйдан  дээр суусан. Тэгсэн нөгөө  Түвшинжаргалтай ирсэн залуу  Б д хандаж та эр хүний малгайн дээгүүр  гараад яаж байгаа юм миний малгайг дээш  авчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Б   орон  дээрээс  босож  ирээд чи муу  өөрөө  малгайгаа аваач гээд нөгөө танихгүй залуугийн  хоолой хэсэгт нэг удаа  өшиглөсөн. Түвшинжаргал  бид хоёр  Б г  барьж авсан. Тэгээд  хэрүүл маргаан  зогссон. Нөгөө  залуу  газар  унаад  босож  ирээд  хана  түшээд  хаалгаар  гарсан. Гадаа гараад   огиод  байх шиг  байсан. Би цонхоор  харахад  нөгөө  залуу  хий  огиод байсан.  Түвшинжаргал гэрээс гараад орж  ирэхдээ  нөгөө  залуугийн  төвөнх нь цаашаа  орсон юм шиг байна  дуугарч чадахгүй байна, тэнэг пизда  хүн алах  нь уу гээд  Б г  загнасан... Түвшинжаргал, Б  хоёр гэрээс гараад  удалгүй машинтай  манай  хашаанд орж  ирсэн... Тэгээд Б , Түвшинжаргал бид гурав нөгөө  залууг  машинд суулгаж өгсөн... Б с архи үнэртэж  байсан...Тэр залуу мөн архи уучихсан байх шиг  байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 44-45 тал/

Гэрч Г.Түвшинжаргалын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-нд... Үүлэнсолонгын гэрт  ороход  араас  Л   орж ирсэн, тэгээд бид  гурвыг сууж  байхад  Б  араас орж  ирсэн. Л   малгайгаа  газар  тавьсан байсан. Б   гэрт орж  ирэхдээ  Л гийн  малгай дээгүүр  алхаад  орон дээр  суусан. Л   малгай дээгүүр явдаг хэн вэ гэж хэлсэн. Л  газар сууж  байсан. Б  орон дээр сууж байгаад босож ирээд Л гийн хоолой хэсэгт хөлөөрөө  өшиглөсөн. Тэгсэн  Л  төвөнх цаашаа  орчихлоо гэж хэлсэн... Үүлэнсолонго утсаар  эмнэлэгт дуудлага  өгсөн. Эмнэлэг хүнээ  аваад ир гэж хэлсэн. Би тэгээд Үүлэнсолонгын баруун талын  хашаанд байдаг ГанБ  гэх  хүнтэй  очиж уулзаад хүний  биеэ  өвдөөд байна. Түргэн  тусламж  дуудахаар  өөрсдөө  хүнээ аваад ир гээд  байна гэж  хэлсэн. Тэгээд машинд Л г  суулгаад... аваад явсан... Би эмнэлэгт  Л г оруулж өгсөн... Л гийн хоолой  хэрчигнэж дуугараад байсан. Дуу нь цаашаа  орсон байсан... Б  архи уучихсан  согтуу орж  ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

Гэрч Г.Түвшинжаргалын дахин өгсөн: “...Би Б   гэх  эмчид наад  хүний чинь хоолой  төвөнх нь  цаашаа  орсон шүү  гэж хэлсэн... Би эмчид Л г хоолойдоо өшиглүүлсэн гэж  хэлээгүй. Төвөнх  нь цаашаа  орсон  гэж хэлсэн... талийгаач эмнэлэг дотор  орсон  үедээ  бол  дуугараагүй би дуугарч  байхыг нь сонсоогүй. Эмнэлгийн  гадаа  ирээд би одоо эмнэлэгт  ирж байна шүү тэсээрэй гэж Л д хэлэхэд Л  мэдэж байна гээд хоолой нь хяхраад  ярьж байсан. Л гийн хоолой  их чахарч  дуугараад байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 56 тал /

Гэрч Ч.Г ын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  ...Түвшинжаргал, Б   гэх залуугийн  хамт  орж ирсэн. Үүлэнсолонгын гэрт  байгаа  хүнийг  эмнэлэг хүргээд  өгөөч  ээ гэж  гуйсан... Үүлэнсолонгын гэрээс  нэг танихгүй  залууг  хоёр  талаас Түвшинжаргал Б  хоёр  түшээд  гарч  ирсэн. Тэгээд  миний  машинд тэр гурав суугаад  эмнэлэг  явсан. Эмнэлгийн  гадаа  зогсоход  Б   Түвшинжаргал хоёр  нөгөө бие  нь муу  залуугаа хоёр талаас  нь түшээд эмнэлэг рүү  орсон...” гэх мэдүүлэг /1-хх-н 58 тал/

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  ...яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахаар ороход 40-өөд насны биеийн байдал хүнд  эрэгтэй хүн байсан. Тэгээд  энэ  яасан  хүн бэ гэж эмч Э  сувилагч Цэрэндолгор нараас асуухад хүнд хүн байна, эрчимт  эмчилгээний  тасагт оруул  гэж хэлсэн... амьсгалын аппарат... нааш нь зөөлгөж байхад Э.Л  гэх  эрэгтэй нас  барсан. Биед ил харагдах гэмтэл шархгүй. Архи  үнэртсэн байдалтай байсан. Э.Л д дусал зохиомол хүчилтөрөгч  өтгөрүүлэгчээр 5 литр хүчилтөрөгч өгч байсан. Ингээд маргааш  нь Э.Л гийн яаралтай тусламжийн хуудсыг үзэж танилцахад Э.Л д цусны ерөнхий  шинжилгээ био химийн  шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо хийгдсэн боловч рентген зураг, компьютер  томографын  шинжилгээ хийгдээгүй байсан. Онош  нь: Архины  хурц   хордлого комын  байдалтай  гэж оношилсон байсан. Яаралтай тусламжийн  хуудас дээр   ирсэн   цаг 11 цаг 55 минут, нас  барсан нь 13 цаг 50 минут  гэж  тэмдэглэсэн байсан. Намайг  хүлээн авах  дээр  очиход Э.Л  ухаангүй  байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 79-81 тал/

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн дахин өгсөн: “...Эмч Э ын үзлэг хийдэг өвчтөн Э.Л  нь асуусан асуултад хариулахгүй ухаангүй байсан тул эрэмбэлж ангилалт ялгалт хийх ёстой. Шаардагдах яаралтай тусламж үзүүлнэ. Амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг авна... Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад: Зорилго: 2.1 /Үйлчлүүлэгчийн биеийн байдал амин үзүүлэлт зэргийн тэмдэглэлийг үндэслэж эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдахгүй үзүүлэх/ эрэмбэлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим 3.1. Яаралтай  тусламжийг эрэмбэлэх нь өвчнийг оношлох бус биеийн байдал үнэлэх зарчимд тулгуурлана гэсэн байдаг... Рентген болон КТГ аппарат байдаг, хэвийн ажиллагаатай...” гэх мэдүүлэг /2-хх-н 107-108 тал/

Гэрч Н.Бямбасүрэнгийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад... Э  эмч надад үзлэг хийсэн. Тэгээд нэлээн явж байгаад ирэхэд миний хэвтэж байсан орны урд талын орон дээр намайг анх ирэхэд хэвтэж байсан нэлээн бие нь хүнд хүн явчихсан байсан... Сувилагч эмч хоёр нь  архи уусан л гэж ярьж байсан. Эмч сувилагч нь хөөе хөөе нүдээ нээгээд харчих гэхэд  нь хурхираад унтаад л байсан. Ер нь архи уусан гэдэг нь илт мэдэгдэж байсан. Э  эмч нь зогсоод л байсан.  Сувилагч нь эм тариа хийгээд л  байсан. Э  эмч  даралт  хянадаг юм тавчихаад  хянаад байгаа юм уу гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-хх-н 84-85 тал /

Шинжээч эмч Б.Өнөрборгилын өгсөн: “... Дээрх төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал гэмтэл үүссэний улмаас бамбай таглаа мөгөөрсний үүдэвч  хэсэгт  цусан хураа гэмтэл үүссэн байна. Төвөнх нь амьсгал болон дуу авиа гаргах үүрэгтэй эрхтэн. Бамбай мөгөөрсний доод хэсэгт дууны хөвч байрладаг. Э.Л гийн бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт үүссэн цусан хураа гэмтэл нь  амьсгалын зам /төвөнх/-д  саад учруулсан байна. Цусан хураа гэмтэл үүсэхээс өмнө болон үүсэх тэр хугацаанд ярих болон дуу авиа гаргах боломжтой. Цусан хураа үүсэх хугацаа нь харилцан адилгүй байдаг... талийгаачийн биед  учирсан гэмтлийг оношилж  эмчилгээ хийсэн тохиолдолд  амь аврагдах байсныг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 89 тал /

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны   өдрийн 66 дугаартай:

-Талийгаач Э.Л гийн цогцост төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал. Бамбайн мөгөөрс таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см  цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн  орчмын эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой.

-Талийгаач нь төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс,  таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа гэмтлийн улмаас амьсгалын замд саад учран  механик амьсгал  бүтэлтэд орж нас баржээ...” гэх дүгнэлт  /1-хх-н 96-99 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны   өдрийн 13 дугаартай:

 Дээрх төвөнхийн  мөгөөрсний  хугарал, бамбайн мөгөөрс таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х4.5 см  цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн орчмын  эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 105-106 тал/

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-н 131-133 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1003 дугаартай:

1. Амь хохирогч  Э.Л д Хэнтий аймгийн  нэгдсэн эмнэлгийн  яаралтай  тусламжийн  тасаг нь  дуудлагаар  болон  үзүүлэхээр  ирсэн  өвчтөнийг хүлээн  авах ангилах журмын  дагуу зохих үйлчилгээг  холбогдох журмын  дагуу  үзүүлээгүй байна.

3. Төвөнхийн мөгөөрсний  /бөгж  мөгөөрсний ар  өргөн хэсгийн/  хугарал  гэмтлийг  авсан хүнийг  цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар  хоолойн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах рентген КТГ-д харж  оношлох  боломжтой ба яаралтай  журмаар  цагаан  мөгөөрсөн хоолойд гуурс  тавьж, мэс  заслын  эмчилгээ  хийсэн  тохиолдолд  амь нас аврагдах боломжтой.

4. Төвөнхийн  мөгөөрс  хугарсан хүн гэмтэл авсан даруйдаа юм ярих  боломжтой  боловч гэмтсэн хэсэгт цус хуралт нэмэгдэх, хавагнах, төвөнхийн мэдрэл саажих  зэрэг  шалтгааны  улмаас  богино хугацааны  дараа юм ярих  чадваргүй болно.

5. Амь хохирогч Э.Л гийн  төвөнхийн  мөгөөрсний  хугарал нь тухайн  цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд  хуучин  гэмтэл  тогтоогдоогүй байна....” гэх  дүгнэлт /1-хх-н 138-142 тал /

Ц.Бын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны  өглөө  ...Үүлэнсолонгын  гэрт очсоноо санаж байна. Тэнд Түвшинжаргал Үүлэнсолонго нэг танихгүй цээж  нүцгэн залуу  байсан. Би нэлээн согтуу байсан. Үүлэнсолонгын гэрт  ороход тэр цээж  нүцгэн залуу малгай дээгүүр гарлаа гэх шиг болсон, би тэр залуугийн  цээж хэсэгт өшиглөөд орон дээр суусан санагдаж байна. Тэгээд эргээд харсан чинь тэр залуу  миний элэг  рүү  цохичих гээд хоолой нь сонин хэрчигнэж дуугараад байсан. Үүлэнсолонго утсаар эмнэлэгт дуудлага өгсөн. Үүлэнсолонго хүний хоолой сонин хэрчигнэж  дуугараад байна, төвөнх нь цаашаа  орчихсон юм шиг байна гэж  хэлсэн.  Эмнэлэг наад хүнээ өөрөө аваад ир гэж хэлсэн. Тэгээд Үүлэнсолонгын  хажуу талын айлын хүнийг эмнэлэг яваад өгөөч гэж  Түвшинжаргал гуйсан. Түвшинжаргал бид хоёр тэр залууг аваад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд үлдсэн. Түвшинжаргал цааш нь нөгөө залууг  дагуулаад явсан. Түвшинжаргал удалгүй хүлээн авахад хүлээлгэж өглөө  гээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н  201-202 тал /

Г.Э ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдөр ажлын байран дээрээ байхад хамт гарч байсан сувилагч Цэрэндолгор над руу утсаар яриад хүлээн авахын өрөөнд яаралтай хүрээд ир, хүнд хүн ирсэн гэж хэлсэн. Тэгээд би 103-ын эмчийн өрөөнөөс Хүлээн авахын өрөөнд ирэхэд хүлээн авахын өрөөнд байрлуулсан хоёр орны урд талын орон дээр эрэгтэй, ухаангүй орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, асуусан асуултад хариулт өгөхгүй байсан... Би үзлэг хийгээд Э.Л д хүчил төрөгч өгөөд, зүүн гарт нь уян зүү авхуулаад, архины хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн. Эмчилгээнд 500 мл-ийн рингер дусал, 500 мл натри, 500 мл манитол дусал, зүрх судас дэмжих кокорбоксилза тариа, дексаметазони, фуросенид тариаг хийсэн. Өвдөлт намдаах аналгин тариагаар хийсэн. Тарианууд бол уян зүүгээр дамжуулж аажмаар үргэлжлүүлэн хийсэн. Энэ нь өвчтөнийг хүлээн авснаас хойш 15-20 минутын дотор хийсэн. Дусал тарианаас хойш 30-40 минут дусал хийж байсан. Тариа, дусал хийж байх хооронд цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ авсан, хэвлий хэсгийг ЭХО-д харуулсан... Өвчтөн /амь хохирогч/ Э.Л д ил харагдах гэмтэл шарх харагдаагүй болохоор нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлага байхгүй гэж үзсэн юм. Нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлэх боломж байсан....Би өвчтөн Э.Л д эмчилгээг эхлүүлснээс хойш хажууд нь хянаад байхдаа хүлээн авах дээр үзүүлэхээр ирсэн хоёр эмэгтэйд үзлэг хийж өгсөн... Э.Л г байнга өөрөө биеийн байдлыг хянаж байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н 106 тал/

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлага  хүлээн авагч эмч  болон яаралтай тусламжийн их эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 244-246, 250, 2-хх-н 01 тал/

Г.Э-ыг   мэдээгүйжүүлэлт,  эрчимт  эмчилгээний  эмчээр түр томилсон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/223 тоот тушаалын хуулбар /2-хх-н 07 тал/

Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Урнаагийн Г.Э той 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /2-хх-н 08-10 тал/

Э.Л д үзүүлсэн яаралтай тусламжийн  хуудсын хуулбар /2-хх-н 45-50, 55-64 тал/

Гэрч С.Отгонпагмын өгсөн: “...Би тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг нь хариуцан ажилладаг... Нэгдсэн эмнэлэг дээр суурин 1 рентген, зөөврийн 1 рентген тоног төхөөрөмж байна... Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Компьютер томограф нэг ширхэг байдаг. Компьютер томографыг Ариунгэрэл, Эрдэнэбаатар, Хонгорзул нар хариуцан ажиллуулдаг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Компьютер томограф хэвийн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /3-хх-н 11 тал/

Шинжээч Т.Амартүвшингийн өгсөн: “...Хохирогч Э.Л гийн төвөнхийн мөгөөрсний хугарлыг оношилсон тохиолдолд амь насны заалтаар /гуурсыг/ цаг алдалгүй яаралтай шууд тавина. Хором минутын дотор л тавих ёстой. Оношлоогүй тохиолдолд  ямар ч нөхцөлд амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор тавина. Гэмтлээс болж цусан хураа үүсэж амьсгалын замыг дарж механик амьсгал бүтэлтэд орж улмаар нас барсан байсан... Рентгенд цагаан мөгөөрсөн хоолойн хугарал гэмтлийг оношлох боломжтой... Ухаангүй байгаа хүнд багажийн шинжилгээ хийх боломжтой. Өвчтөний оношийг тогтоохын тулд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношийг тодруулах ёстой байсан...” гэх мэдүүлэг /3-хх-н 38-39 тал/

Гэрч Ц.Цэвээн-Идэрийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлын байран дээрээ байхад хүлээн авах өрөөнд яаралтай хүн ирлээ гэж дуудсан. Намайг хүлээн авах өрөөнд ирэхэд 35-40 орчим насны эрэгтэй хүн ухаангүй байдалтай байсан. Би ЭХО аппаратаар цуллаг эрхтнүүдийг шинжилсэн. Өвчтөний элэг, нойр булчирхай цөсний хүүдий, дэлүү, 2 бөөрийг шинжилсэн. Би үзлэг хийж дуусаад өвчтөний Яаралтай тусламжийн хуудсанд үзлэгээ бичиж гарын үсгээ зурж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /3-хх-н 86 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Г.Э ын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч: Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 1-14А тоотод иргэн Э.Л г хоолойн тус газарт нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь төвөнх ясны хугарал буюу бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгчГ.Энь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр” томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 55 минутад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлсний улмаас гэмтэл авч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн Э.Л д яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхдээ “архины хурц хордлого, комын байдалтай...” гэж буруу онош тавьж, улмаар нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах, оношлуулах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс Э.Л  нь нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, Г.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг  гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 11 цагт 50 минутад ирээд хоёр цагийн дараа буюу 13 цаг 50 минутад нас барсан. Эмнэлгийн үйлчилгээ гэдэг асар өргөн ойлголт. Э  эмч тухайн үед орж ирсэн хүнийг архины хурц хордлого комын байдалтай гэж үзээд эмчилгээ хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтлийг рентген, компьютер томографаар оношлох бүрэн боломжтой гэж үзсэн байдаг. Үүний дагуу тухайн эмнэлэгт уг аппарат байдаг гэдгийг гэрч Аюуш, Отгонжаргал болон бүртгэлээр тогтоогддог. Тиймээс эмнэлгийн зохих үйлчилгээг үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааг дүгнэж дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б нь хохирогчид 17.600.000 төгрөг төлсөн нь баримтаар авагдсан байна.Г.Э2.160.000 төгрөгийн хохирлыг төлсөн байгаа. Төлбөргүй гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэргийн хувьд мөрдөн байцаалтад авсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна. ШүүгдэгчГ.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна гэж үзэж байна. Тухайн гэмт хэргийн хохирол хор уршиг гэвэл хүний амь нас эрсэдсэн байгаа. Үндсэн хуульд хүн бүр амьд явах эрхтэй, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ хүний эрх зөрчигдөж амьд явах эрх, эмнэлгийн тусламж авах эрхээр хангагдаагүй. Тухайн үед Ц.Б гэдэг хүн эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан. Эмнэлгийн тусламж авагдаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон учраас өнөөдрийн шүүх хуралдаанд Б , Э  гэдэг хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байна.  Улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байгаа. Тийм болохоор энэ гэмт хэргийг учруулсан хор уршгийг тэнцүү хуваалгах ёстой... Мөрдөн  байцаалтын ажиллагаагаар эмч Э  нь буруу онош тавьсны улмаас хүний амь нас хохирсон байна... нарийн мэргэжлийн рентген эмч, томографын шинжилгээгээр тогтоож болох байсан. Талийгаач ...эмнэлэгт очиж 2 цаг 10 минутад ямар ч эмчилгээ хийгдэхгүй байж байгаад нас барсан. Тухайн 103 эмч архины хордлого байна гээд хордлого тайлах эмчилгээний стандарт бичээд тэр эмчилгээгээ зогсоосон. Хүний мөгөөрсөн хоолой хугарсан, амьсгалын тогтолцоо алдагдсан, амь тэмцэж байхад нь архины хордлого гэж тогтоосон... рентген, эхоны эмч Цэвээн, Аюуш, Урансолонго гээд эмч нарыг дуудаад шинжилгээ хийгээгүй байдаг. Зөвхөн Э  гэдэг хүн эмчилгээ хийгээд нарийн мэргэжлийн эмч шаардлагагүй гээд орхисон учраас энэ хүн амьсгалын бүтэлтэд орж амь насаа алдсан байгаа... өнөөдрийн шүүх хурал дээр Э  ...гэм буруугаа хүлээхгүй, хүссэн хүсээгүй Өршөөлийн хуульд хамрагдана, яагаад гэвэл энэ хэргийн улмаас учирсан бүх зардлыг Б  гэх хүн төлсөн, би өнөөдөр хохирол төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэдэг байр сууринаас оролцож байгаа учраас бүх хариуцлагыг тэнцүү хуваан шийдвэрлэж өгнө үү. Манай үйлчлүүлэгчийн зүгээс Э оос өмгөөлөгчийн зардал 2.500.000 төгрөгийг нэхэмжилдэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Г.Э оос гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв... Шударга ёсны зарчим гэдэг зүйл байдаг бол тухайн оногдуулах ял шийтгэлийн байдлыг тэнцүү, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлж шийдэж өгөх хэрэгтэй гэсэн саналын дагуу шийдэж өгөөч. Мөн өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийг гаргуулах саналаа дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан: Миний үйлчлүүлэгчГ.Эталийгаач Л д үүссэн гэмтлийг зөв олж чадаагүй мэргэжлийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн ар гэрийнхэнд тусламж үзүүлсэн байгаа. Гэм буруугүй гэж бодож байгаад битгий буруугаар ойлгоорой, уучлал хүсэж байна. Яагаад гэм буруугүй гэж үзэж байна вэ гэвэл талийгаач 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б од зодуулсны улмаас төвөнх мөгөөрсний өргөн хэсгийн хугарал гэмтэл аваад нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн байгаа. Тухайн үед ажиллаж байсан сувилагч Э  эмчийг дуудаж, эмч Э  Л гийн биед үзлэг хийж амьсгалын замыг чөлөөлөх хүчил төрөгчийн эмчилгээ хийж, цусны ерөнхий шинжилгээг хийж, зүрхний бичлэг хийсэн, мэргэжлийн эмч Цэвээн эд нарыг авч ирж үзүүлээд тухайн үеийн нөхцөл байдлаас үндэслээд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар архины хурц хордлого, комийн байдалтай гэсэн онош тавьсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Э  эмч эмчилгээ хийгээд өөрийнх нь тавьсан оношгүй байсан ба хийсэн эмчилгээ үр дүнгүй байж цагийн дараа тухайн өвчтөн нас барсан байгаа. Э  тухайн үед мөгөөрсөн хоолойг дурандуулах, нарийвчилсан оношлуураар эмчилгээ хийгээгүй, мөн цус тогтоох хагалгаа хийсэн бол амь насыг нь аврах боломж байсан. Гэтэл үүнийг хийгээгүй гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан байгаа. Гэхдээ тухайн үед арга хэмжээ авсан. Манай аймгийн хэмжээнд тухайн оношийг тодруулж амь нас аврах боломж байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Зарим эмч нарын ярьж байгаагаар манай аймагт 2 ширхэг дүрс оношилгооны аппарат байдаг Энэ аппаратаар талийгаачийн гэмтэл үүссэн хэсгийг урд талаас бамбай булчирхайны саатал, хойд талаасаа шилэн хүзүүний саатал гэж харагдаж байгаа учраас тэрийг энэ аппаратаар зүсэлт хийгээд харах ямар ч боломжгүй. Нэг бол MRI аппаратаар эсвэл хоолойны дуран хийж оношийг тогтоох боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтээр энийг гараар тэмтрээд үзэж болох боломжгүй зөвхөн хоолой дурандах болон компьютер томографикаар оношлох боломжтой гэсэн байгаа. Тухайн үед Э  эмч нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй, компьютер томографын аппаратад харуулаагүй гэдгээрээ буруудаж байгаа ч арга хэмжээ авсан ч амь нас нь аврагдах боломж эргэлзээтэй байсан гэдэг талаас нь хэлсэн. Яагаад гэвэл компьютер томографын 2 аппарат нь хоолой дээр үүссэн энэ гэмтлийг үзэх боломжгүй манайх Хятад улсад үйлдвэрлэгдсэн хүчин чадал муу гэж мэргэжлийн эмч Аюуш гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Хоолой дуранддаг дуран тухайн үед ажиллахгүй байсан гэдэг... Тийм учраас Э  оношийг буруу тогтоогоод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эсвэл зохих ёсоор үзүүлээгүй гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа... хохирлын хувьд хэн ямар үйлдэл гаргасан, тухайн үйлдэлд нь тохируулж шийдвэр гарах байх. Шүүгдэгч Б ын хувьд би хохирлоо илүү төлсөн гэдгээ хуулийнхаа дагуу өөрөө нэхэмжилж болох байх гэж үзэж байна.  гэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Жавхлан: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Өөрөө цагдан хоригдож байсан ч гэсэн ар гэрийн зүгээс хохирлыг төлж барагдуулсан, хохирогч талтай уулзсан байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогчид 17.400.000 төгрөг төлсөн байгаа. Анх оршуулга дээр 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа энэ баримтыг та тооцох уу гэхэд тооцсон гэж байгаа. Өнөөдөр өгсөн 2.280.000 төгрөгийг нэмээд нийт 19.680.000 төгрөг өгсөн гэж бодож байна. Гэм бурууд тооцуулах саналтай байна... Тухайн үед талийгаач 11 цаг 55 минутад  эмнэлэг дээр 2 хүнээр түшүүлсэн орж ирсэн байдаг. Оруулж ирсэн 2 хүний нэг Түвшинжаргал буюу Уулаагийн мэдүүлэг дээр Б  эмчээ наад хүний чинь хоолой төвөнх нь цаашаа орсон байсан шүү гэж гарахдаа хэлсэн гэдэг. Мөн намайг гарахад Л д эмч тусал залгасан байсан. Тэгээд ах нь явлаа шүү гэхэд баярлалаа Уулай ах гэж хэлсэн байдаг.  Энэ мэдүүлэг дээр үндэслээд Э  эмчээс асуухад Э  эмч өөрөө шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлсэн байдаг. Төвөнх нь гэмтсэн гэж хэлэхэд нь тодруулж асуухад “Энэ хүний төвөнх нь гэмтэлтэй гэж яаж мэдсэн бэ, та тухайн үед мэдсэн байна” гэхэд “тиймээ мэдэж байсан” гэдэг энэ хариулт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Тэгэхээр төвөнх нь гэмтсэн гэдгийг мэдсээр байж зохих эмчилгээг хийгээгүй буруу онош тавьсан гэж байгааг гайхаж байна. Мөн “архины хордлого болон гэмтсэн хүнийг эрэмбэлэн ангилахад алийг нь эхэлж хийх вэ” гэхэд эмч “гэмтлийг нь эхэлж эрэмбэлнэ гэж” хэлсэн байдаг. Тэгэхээр 11 цаг 55 минутаас 13 цаг 50 минут буюу 2 цагийн хугацаанд энэ эмч төвөнх гэмтсэн болон оношоо мэдэж байсан... тухайн үед 2 өвчтөн байсан гэж гэрч нар мэдүүлдэг.  Шинжээч эмч “гуурс тавьж хагалгаанд оруулсан бол амийг нь аврах боломжтой байсан гэж” мэдүүлсэн байдаг. Энэ эмчилгээг 2 цагийн хугацаанд хийсэн бол амь гарах байсан гэх дүгнэлт гарсан учраас Э  эмчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутай байна гэж үзэж байгаа гэв.

 

Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэсэн үндэслэл:

Талууд шүүгдэгч Ц.Бын гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Э.Л г үл ялих зүйлээр шалтаглан түүний хоолойн тус газарт  нь өшиглөж, төвөнхийн  мөгөөрсний /бөгж  мөгөөрсний ар өргөн  хэсгийн/  хугарал, бамбай  мөгөөрс, таглаа  мөгөөрсний  үүдэвч  хэсгийн 1.8х1.5 см цусан  хураа бүхий  хүнд  хохирол санаатай учруулсан болох нь  гэрч Р.Үүлэнсолонго, Г.Түвшинжаргал, Ц.Эрдэнэцэцэг, Ч.ГанБ  нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны   өдрийн 13 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны   өдрийн 66 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Бын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.Э ын гэм буруугийн талаар түүний өмгөөлөгч Х.Биязхан дүгнэхдээ “...Э  эмч... тухайн үед арга хэмжээ авсан. Манай аймгийн хэмжээнд тухайн оношийг тодруулж амь нас аврах боломж байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Зарим эмч нарын ярьж байгаагаар манай аймагт 2 ширхэг дүрс оношилгооны аппарат байдаг. Энэ аппаратаар талийгаачийн гэмтэл үүссэн хэсгийг урд талаас бамбай булчирхайны саатал, хойд талаасаа шилэн хүзүүний саатал гэж харагдаж байгаа учраас тэрийг энэ аппаратаар зүсэлт хийгээд харах ямар ч боломжгүй. Нэг бол MRI аппаратаар эсвэл хоолойны дуран хийж оношийг тогтоох боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтээр энийг гараар тэмтрээд үзэж болох боломжгүй зөвхөн хоолой дурандах болон компьютер томографаар оношлох боломжтой гэсэн байгаа. Тухайн үед Э  эмч нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй, компьютер томографын аппаратад харуулаагүй гэдгээрээ буруудаж байгаа ч арга хэмжээ авсан ч амь нас нь аврагдах боломж эргэлзээтэй байсан гэдэг талаас нь хэлсэн. Яагаад гэвэл компьютер томографын 2 аппарат нь хоолой дээр үүссэн энэ гэмтлийг үзэх боломжгүй, манайх Хятад улсад үйлдвэрлэгдсэн хүчин чадал муу гэж мэргэжлийн эмч Аюуш гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Хоолой дуранддаг дуран тухайн үед ажиллахгүй байсан гэдэг... Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа...” гэж тайлбарлжээ.

ШүүгдэгчГ.Энь Хэнтий аймгийн нэгдсэн  эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчийн үүргийг гүйцэтгэж байхдаа бусдад хоолой /төвөнх/ хэсэгтээ  өшиглүүлсний  улмаас  гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн  Э.Л д яаралтай  тусламжийн үйлчилгээ  үзүүлэхдээ “...архины хурц хордлого, комын  байдалтай...”  гэж буруу онош  тавьж, улмаар  нарийн  мэргэжлийн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг  дурандах, оношлуулах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс  эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн Э.Л  нь нас барсан болох нь гэрч Р.Үүлэнсолонго, Ц.Эрдэнэцэцэг, Ч.ГанБ  нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны   өдрийн 13 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны   өдрийн 66 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Бын мэдүүлэг болон

Гэрч Б.Цэрэндолгорын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  Хэнтий  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн яаралтай  тусламжийн  тасгийн  хүлээн  авахын сувилагчийн үүргийг  хуваарийн дагуу  гүйцэтгэж  байсан.  Тэр өдөр  намайг  яаралтай  тусламжийн тасгийн  өвчтөн хүлээн авах өрөөндөө байж байтал нэг эрэгтэй  хүнийг хоёр эрэгтэй хүн хоёр талаас нь түшээд  хүлээн  авахын  өрөөнд ороод ирсэн...  Ингээд  би тэр  өвчтөнд хүчилтөрөгч өгөөд тэр хоорондоо цуг гарч  байсан их эмч Э-ыг  утсаар дуудсан. Тэгээд  Э  эмч хүлээн авахын өрөөнд орж ирээд өвчтөнийг үзсэн... Эмчид би хоёр хүн оруулж ирсэн гэж  хэлсэн. Тэгээд  гадаа  байсан нөгөө хоёр  хүнийг  дуудахад өндөр бор хүн орж  ирсэн. Тэгээд  тэр хүнтэй Э  эмч  асуулга асуусан... Э   эмч нөгөө хүнтэй уулзаад л байсан... Тэгээд тасгийн  эрхлэгч  Эрдэнэцэцэг орж ирсэн. Тэгээд  хүнд  хүн байна эрчимт  эмчилгээний тасаг руу оруул гэсэн... надад их эмч  Э  өвчтөний  толгойн компьютер томограф рентген зураг авхуулаарай гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 82-83 тал /

Гэрч Г.Түвшинжаргалын өгсөн: “...Би Б  гэх эмчид наад  хүний чинь хоолой  төвөнх нь цаашаа орсон шүү гэж хэлсэн... Төвөнх  нь цаашаа  орсон  гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 56 тал /

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...Э.Л д цусны ерөнхий  шинжилгээ био химийн  шинжилгээ , зүрхний  цахилгаан бичлэг хэвлийн эхо хийгдсэн боловч рентген  зураг, компьютер  томографын  шинжилгээ  хийгдээгүй байсан. Онош  нь: Архины хурц хордлого комын байдалтай гэж оношилсон байсан. Яаралтай тусламжийн  хуудас дээр   ирсэн   цаг 11 цаг 55 минут, нас  барсан нь 13 цаг 50 минут  гэж  тэмдэглэсэн байсан. Намайг  хүлээн авах  дээр  очиход Э.Л  ухаангүй  байсан...” гэх мэдүүлэг /1-хх-н 79-81 тал/   “...Рентген болон КТГ аппарат байдаг хэвийн ажиллагаатай...” гэх мэдүүлэг /2-хх-н 107-108 тал/

 

Шинжээч эмч Б.Өнөрборгилын өгсөн: “...талийгаачийн биед  учирсан гэмтлийг оношилж  эмчилгээ хийсэн тохиолдолд  амь аврагдах байсныг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-н 89 тал /

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1003 дугаартай: “...Төвөнхийн мөгөөрсний /бөгж  мөгөөрсний ар  өргөн хэсгийн/  хугарал  гэмтлийг  авсан хүнийг  цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар  хоолойн  эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг  дурандах рентген  КТГ-д харж оношлох  боломжтой ба яаралтай  журмаар  цагаан  мөгөөрсөн хоолойд гуурс  тавьж, мэс  заслын  эмчилгээ  хийсэн  тохиолдолд  амь нас аврагдах боломжтой...” гэх  дүгнэлт /1-хх-н 138-142 тал /

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлага  хүлээн авагч  эмч  болон яаралтай тусламжийн их эмчийн  ажлын  байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 244-246, 250, 2-хх-н 01 тал/

Г.Э-ыг   мэдээгүйжүүлэлт,  эрчимт  эмчилгээний  эмчээр түр томилсон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/223 тоот тушаалын хуулбар /2-хх-н 07 тал/

Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Урнаагийн Г.Э той 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /2-хх-н 08-10 тал/

Э.Л д үзүүлсэн яаралтай тусламжийн  хуудасны хуулбар /2-хх-н 45-50, 55-64 тал/

Гэрч С.Отгонпагмын өгсөн: “...Би тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг нь хариуцан ажилладаг... Нэгдсэн эмнэлэг дээр суурин 1 рентген, зөөврийн 1 рентген тоног төхөөрөмж байна... Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Компьютер томограф нэг ширхэг байдаг. Компьютер томографыг Ариунгэрэл, Эрдэнэбаатар, Хонгорзул нар хариуцан ажиллуулдаг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Компьютер томограф хэвийн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /3-хх-н 11 тал/

Шинжээч Т.Амартүвшингийн өгсөн: “...Хохирогч Э.Л гийн төвөнхийн мөгөөрсний хугарлыг оношилсон тохиолдолд амь насны заалтаар цаг алдалгүй яаралтай шууд тавина. Хором минутын дотор л тавих ёстой. Оношлоогүй тохиолдолд  ямар ч нөхцөлд амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор тавина. Гэмтлээс болж  цусан хураа үүсэж амьсгалын замыг дарж механик амьсгал бүтэлтэд орж улмаар нас барсан байсан... Рентгенд цагаан мөгөөрсөн хоолойн хугарал гэмтлийг оношлох боломжтой... Ухаангүй байгаа хүнд багажийн шинжилгээ хийх боломжтой. Өвчтөний оношийг тогтоохын тулд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношийг тодруулах ёстой байсан...” гэх мэдүүлэг /3-хх-н 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.Э ын өмгөөлөгч Х.Биязхан шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, өвчнийг оношлох боломжгүй байсан, мэргэжлийн алдаа байсан гэж дүгнэж байгаа боловч шүүгдэгчГ.Этухайн үед хохирогчийн хоолойд гэмтэл учирсан болон амь насанд аюул учирч болох эсэхийг асуулга болон амин үзүүлэлтүүдийг нь хянах, улмаар багажийн шинжилгээ хийж оношлох, эмчлэх боломжтой байсан бөгөөд уг үүргээ биелүүлэлгүй, албан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас хохирогч амь насаа алдсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас Э.Л гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ээс оршуулгын болон бусад зардалд 19.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нийт 22.100.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тулгаж шалгахад  оршуулгын болон бусад зардалд 15.552.117 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, нийт 18.052.117 төгрөгийн зардал нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нар уг зардлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “шүүгдэгч Ц.Боос 17.600.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Э оос 2.160.000 төгрөгийг авсан” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э  нь Ц.Бын төлсөн 17.000.000 төгрөгийн 8.500.000 төгрөгийг Г.Э оос гаргуулж Ц.Б-од өгөх санал гаргасан боловч шүүгдэгч Ц.Б энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа тул уг саналыг шүүх хүлээн авч хэлэлцээгүй болно.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар заасан бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг танилцуулав:

Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Б, Г.Э нарын үйлдсэн хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Г.Э-дод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эмч байх эрхийг нь хасаж мөн 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Ц.Б нь 2020 оны  07 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай санал нэг байна. Эрдэнэт хүний амь нас хохирсон. 2 хүүхэд өнчин хоцорч байна. Мөн өндөр настай ээж нь үлдэж байгаа. Эрүүл мэнд болон сэтгэл санааны өөрчлөлтөд орсон хор нөлөөтэй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэдгээ илэрхийлсэн байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан: Гэм буруутайд тооцсон тул гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Тухайн үед эмнэлгийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд хохирогч ирсэн. Онош буруу тогтоож хохирогчийн  амь насыг аварч чадаагүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл заалттай тохирохгүй байна. Гэхдээ шүүхээс гэм буруутайд тооцсон тул энэ талаар ярих зүйл байхгүй.Г.Энь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хувийн зан байдлын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тухайн үйлдэл нь Монгол улсын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас Г.Э-дод  холбогдох хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Талийгаач нь Б од өшиглүүлж хүнд гэмтэл аваад эмнэлэгт очоогүй бол энэ хүн нас барахгүй байсан. Г.Э ын хувьд санаатайгаар энэ хүнд эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлээгүй биш гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Мэдлэг дээрээ тулгуурлаад буруу онош тавьж улмаар хийсэн эмчилгээ нь үр дүнгүй байсны улмаас хохирогч амь насаа алдсан. Түүнээс биш санаатайгаар хүний амь насыг хохироосон зүйл байхгүй. Э ын хувьд оношоо буруу тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрч явж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасан зүйл заалтыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа. Санамсар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд  Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамрагдаж байгаа учраас 2 жилийн хорих ял оногдуулаад уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч  гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан: Миний үйлчлүүлэгч анх энэ хэргийг үйлдчихээд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлэгт аваачиж өгсөн байгаа. Үүнээс харахад өөрийн үйлдэлдээ хэрхэн хандсан, ямар хариу үйлдэл гаргасан нь харагдаж байна. Эмнэлэгт авч ирсэн боловч эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж талийгаачийн амь нас аврагдаагүй. Ц.Б,Г.Энарын гэм буруутай үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбооны хувьд миний үзэж байгаагаар хавтас хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлэг зэргээс эмчийн илтэд буруутай ажиллагаа харагдаж байна. Үнэхээр зохих ёсны ажиллагаагаа хийсэн бол талийгаач амь аврагдах боломжтой байсан. Тэгэхээр Г.Э ын зохих ёсоор эмчлээгүй гэдэг үйлдэл амь хохирсон хохирол хор уршигтай шалтгаант холбоотой байгаа. Ц.Б өөрийн гэм бурууг ойлгож байгаа. Тухайн үеийн түрхэн зуурын уураас болж ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. Нийт 17.000.000 төгрөгийг төлсөн. Г.Э ын зүгээс 2.000.000 төгрөг төлсөн. Амь хохироосон үйлдэл нь хэний үйлдэл вэ гэж үзэхээр эцсийн шалтгаант холбоо нь Э  эмчийн үйлдэл байсан.Г.Ээмч өнөөдөр гэм буруугаа хүлээхгүй өнөөдрийн шүүх хурал дээр орж ирж байна. Шударга ёсны зарчмын үүднээс  гэм буруугаа ойлгоогүй хохирлоо анхнаасаа төлөөгүй. Үйлдэл дээрээ ингэж хандаж байгаа хүн дээр миний үйлчлүүлэгчийн үйлдлийг харьцуулж үзэхээр миний үйлчлүүлэгчид их ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэлГ.Ээмчид 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байгаа бол миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ ойлгож байгаа, үүнийг ойлгосныхоо үндсэн дээр дараа дараагийн гаргасан үйлдэл нь хавтас хэрэгт цугларсан өөрийнх нь мэдүүлгүүд, хохирол төлсөн баримт болон хохирогчийн Б од гомдолгүй Э-дод  гомдолтой байна гэдгээ хэлсэн зэргийг харгалзаад шударга ёсны зарчмаар миний үйлчлүүлэгч Г.Э оос бага ял авах ёстой гэж үзэж байна.Г.Ээмч 2 цагийн хугацаанд энэ хүний амь насыг аврах боломж байсан гэж үзэж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгчийг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж өгөөч гэв.

 

шүүгдэгч Ц.Б,Г.Энарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Г.Э ын эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал, тэдний хувийн байдал /шүүгдэгч Ц.Б нь өмнө танхайрах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар  зүйлийн 6.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ...Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх  тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх  хэсэгт хамаарч  байх тул тэдэнд оногдуулсан  хорих  ялаас  2 жилийг хасах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчГ.Энь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 181 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц. Б ыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан, Г.Э-ыг  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг  3 / гурав/ жилийн хугацаагаар хорих  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг  3 /гурав/ жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 3 /гурав/ жилийн  хугацаагаар хорих  ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Э-дод  оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Бод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан  3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Г.Э-дод  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас  2 жилийг  тус тус  өршөөн хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/  хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчГ.Энь цагдан хоригдоогүй ба шүүгдэгч Ц.Б 17.600.000 төгрөгийг, шүүгдэгчГ.Э2.160.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э т төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б,Г.Энарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Д.ГАНЗОРИГ