Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.02.18                                                         2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0046/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Төгсбаяр

Шүүгдэгч                                                      Г.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох 2239000290054 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20-21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокены гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Ч-ийн толгой хэсэгт хоёр удаа өшиглөн зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, завжны зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар тус караоке дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Б-ийн нүүр хэсэгт нэг удаа өшиглөн зодож түүний эрүүл мэндэд зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Ц.Ч-ийн өгсөн: “ ...Тухайн өдөр би найз Мөнхтөр ажлын  дүү Буянбаяр нарын хамт 20 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед орж 1 давхрын нийтийн зааланд суусан. Биднийг ороод удаагүй байхад манай ажлын дүү Б  утсаар залгаад Улаанбаатар хотоос орж ирлээ гэж ярьсан. Тэгээд би караокед байгаагаа хэлж дуудсан. Б  ирээд ширээнд суугаад байхад 1 шил архи дуусаж дахин 1 шил архи аваад сууж байхад Буянбаяр, Б  нар тамхи татахаар гадаа гараад орж ирэхгүй удаад байхаар нь ардаас нь гарахад үл таних 3 залуутай муудалцаад байж байсан. Би тэр 3 залуугаас Буянбаяр, Б  нарыг салгаж авч ороод юу болсон талаар асуухад нэг залууг нь Норовлин сумын хүүхэд гэж хэлж байсан. Тэгээд архиа ууж дуулж суусан. Тэгээд 23 цагийн орчимд тамхи татахаар гадаа гарахад нөгөө 3 залуу ирээд 1 нь миний зүүн нүд хэсэгт 1 удаа өшиглөчхөөд зугтаад явчихсан. Тэгээд караоке руу эргээд ороход зөөгч нь цагдаад дуудлага өгсөн байсан..Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний биед учирсан гэмтлийг Норовлин сумын Г учруулсан....Г-тай  би огт маргалдаж муудалцаагүй. Манай ажлын дүү нар болох Буянбаяр, Б  нартай маргалдаж муудалцсан юм байна лээ. Тэгээд намайг цуг байсан болохоор л зодчихсон....Бидний дунд ямар нэгэн өр авлага өс хонзон санасан зүйл байхгүй. Би Г-г  танихгүй... Надад гомдол санал байхгүй. Би Г-тай  сайн дураараа эвлэрсэн. Би эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг  авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14 тал/

 

2. Хохирогч М.Б-ийн өгсөн: “...Би 12 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв дээр ирээд Ч-Э ахтай утсаар ярихад Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Ч  ах Буянбаяр хоёр караокены 1 давхрын нийтийн зааланд сууж байсан. Би ширээнд суугаад удаагүй байхад манай нутгийн залуу Г 2 давхраас бууж ирсэн. Тэгээд манай ширээнд суугаад байж байхдаа Ч  ахтай маргалдаж эхлэхэд нь бид хэд гадаа гарсан юм. Гадаа гарсны дараа Ч  ах Буянбаяр бид хоёрыг орж бай гэж хэлээд Г-тай  тамхи татаад үлдсэн. Би Буянбаярын хамт караоке руу орох үед Г-тай  хамт явж байсан 2 залуу урдаас гарч ирээд маргалдаж муудалцсан тэр үед Г ирээд миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гоожоод 00-ын өрөөнд ороход миний ардаас Ч  ах бас зодуулчхаад орж ирсэн. Буянбаяр бид 2 ардаас нь гарахад Г 2 найзынхаа хамт зугтаагаад явчихсан байсан. Караокены хүн цагдаад дуудлага өгсөн байсан... Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний биед учирсан гэмтлийг Г учруулсан... Г манай ширээнд суугаад байж байхдаа Ч  ахыг танихгүй байсан. Тэгээд ерөнхийдөө бид маргаж эхэлсэн. Гадаа гарсны дараа Ч  ах Буянбаяр бид хоёрыг орж бай гэж хэлээд оруулсан юм. Тэр үед Ганхуурайн найзууд гарч ирээд барьцалдах үед Г ирээд намайг өшиглөчихсөн.... Бидний дунд ямар нэгэн өр авлага өс хонзон санасан зүйл байхгүй... Г-тай  хамт зогсож байсан залууг хавсарч унагаалаа гэж Г миний толгой хэсэгт нэг удаа өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан. Одоо надад санал хүсэлт гомдол байхгүй. Г миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 21, 25 тал/

 

3. Гэрч У.Буянбаярын өгсөн: “ ...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр... “Андууд” караокед сууж 2 шил 0.75 граммын Экс нэртэй архийг авч уугаад сууж байх үед Улаанбаатар хотоос манай ажлын газрын залуу Б  нь ирж бид хоёртой уулзсан юм. Тэгээд бид гурав хамтдаа тухайн караокед суугаад хоёр шил архиа хувааж уусан. Харин бид хоёр гадаа гараад тамхи татаад ирье гэж Ч  ахад хэлээд гарсан. Тэгээд бид хоёр гадаа гараад зогсож байгаад манай сумын залуу Г-тай  юм яриад зогсож байгаад миний найз Б тэй нэг залуу нь маргалдаж муудаад цохилцсон. Тэр үед Ч  ах гарч ирээд Б ийг боль гээд бид хоёрыг ор гэж хэлсэн болохоор бид хоёр Андууд руу буцаад орсон. Гэтэл удалгүй бид хоёрын араас нэг залуу нь гүйж орж ирээд Б ийг цохичхоод гараад явчихсан юм. Харин тэр үед тухайн байгууллагын ажилтан цагдаа дуудсан. Тэр хооронд нь бид хоёртой хамт явж байсан Ч-Э ах цус болчихсон гаднаас орж ирсэн. Харин нөгөө гурван залуу нь зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг / хх-н 09 тал /

           

4. Гэрч Э.Энхтэмүүлэнгийн  өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ариунболд, Г бид гурав 19 цагийн орчим Хан-Хэнтий чуулгад кино үзэх гэсэн боловч тасалбар дууссан байхаар нь бид гурав ярилцаад караокед дуулахаар болоод “Андууд” караокед нэг өрөө авч нэг цаг дуулахаар болоод 2.5 литрийн пиво 3-г аваад уугаад дуусах дөхөж байхад Г ундаа чипс авна гээд өрөөнөөс гарсан. Тэгээд ирэхгүй байхаар нь Ариунболд бид 2 араас гадаа гарахад Г гадаа байж байсан. Бид гурав уулзаад зогсож байхад баарнаас нэг танихгүй залуу гарч ирээд намайг хавсарч унагаасан. Тэгсэн манай найз Г намайг өмөөрөөд намайг хавсарч унагаасан залуугийн толгойд нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаасан. Г бид хоёр явах гээд дээшээ 2 давхар луу гарч куртик гадна хувцсаа авах гээд гарахад Ариунболд дээшээ гарахгүй нэг давхарт үлдсэн. Г бид 2 хувцсаа аваад нэг давхарт бууж ирэхэд манай найз Ариунболд нэг танихгүй залуутай заамдалцаад байж байхад Г очоод Ариунболдтой зууралдаад байж байсан залуугийн толгой хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид гурав гараад такси бариад манай гэрт очсон...” гэх мэдүүлэг /хх-н 33 тал/

 

5. Гэрч Г.Ариунболдын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Энхтэмүүлэн, Г бид гурав 19 цагийн орчим “Андууд” караокед нэг өрөө авч нэг цаг дуулахаар болоод 2.5 литрийн пиво 3-г аваад уугаад дуусах дөхөж байхад Г ундаа чипс авна гээд өрөөнөөс гарсан. Тэгээд ирэхгүй байхаар нь Энхтэмүүлэн бид 2 араас нь гарч хайгаад гадаа гарахад Г гадаа байж байсан. Бид гурав уулзаад зогсож байхад баарнаас нэг танихгүй залуу гарч ирээд Энхтэмүүлэнг хавсарч унагаасан. Тэгсэн манай найз Г Энхтэмүүлэнг өмөөрөөд Энхтэмүүлэнг хавсарч унагаасан залуугийн толгойд нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаасан... Намайг нэг давхарт зогсож байхад нэг танихгүй залуу заамдсан би яаж байна гээд тэр залууг заамдаад байж байхад Энхтэмүүлэн, Г нар 2 давхраас бууж ирсэн. Г хажууд ирээд намайг заамдсан залуугийн толгой хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

 

6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай: “...Ц.Ч-ийн биед зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, завжны зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 48-49 тал/

 

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №26 дугаартай: “...М.Б-ийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 54-55 тал/

 

8. Г.Г-н яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Би өмнө нь болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй тул одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 82 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Андууд” караокены гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Ч-ийнтолгойд хоёр удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, завжны зүүн дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар тус караоке дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Б-ийн нүүрэнд нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:      Хохирогч Ц.Ч-ийнөгсөн: “ ...Тухайн өдөр би найз Мөнхтөр ажлын  дүү Буянбаяр нарын хамт 20 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед орж 1 давхрын нийтийн зааланд суусан. Биднийг ороод удаагүй байхад манай ажлын дүү Б  утсаар залгаад Улаанбаатар хотоос орж ирлээ гэж ярьсан. Тэгээд би караокед байгаагаа хэлж дуудсан. Б  ирээд ширээнд суугаад байхад 1 шил архи дуусч дахин 1 шил архи аваад сууж байхад Буянбаяр, Б  нар тамхи татахаар гадаа гараад орж ирэхгүй удаад байхаар нь ардаас нь гарахад үл таних 3 залуутай муудалцаад байж байсан. Би тэр 3 залуугаас Буянбаяр, Б  нарыг салгаж авч ороод юу болсон талаар асуухад нэг залууг нь Норовлин сумын хүүхэд гэж хэлж байсан. Тэгээд архиа ууж дуулж суусан. Тэгээд 23 цагийн орчимд тамхи татахаар гадаа гарахад нөгөө 3 залуу ирээд 1 нь миний зүүн нүд хэсэгт 1 удаа өшиглөчхөөд зугтаагаад явчихсан. Тэгээд караоке руу эргээд ороход зөөгч нь цагдаад дуудлага өгсөн байсан..Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний биед учирсан гэмтлийг Норовлин сумын Г учруулсан....Г-тай  би огт маргалдаж муудалцаагүй. Манай ажлын дүү нар болох Буянбаяр, Б  нартай маргалдаж муудалцсан юм байна лээ. Тэгээд намайг цуг байсан болохоор л зодчихсон....Бидний дунд ямар нэгэн өр авлага өс хонзон санасан зүйл байхгүй. Би Г-г  танихгүй... Надад гомдол санал байхгүй. Би Г-тай  сайн дураараа эвлэрсэн. Би эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг  авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14 тал/

Хохирогч М.Б-ийн өгсөн: “...Би 12 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв дээр ирээд Ч-Э ахтай утсаар ярихад Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Ч  ах Буянбаяр хоёр караокены 1 давхрын нийтийн зааланд сууж байсан. Би ширээнд суугаад удаагүй байхад манай нутгийн залуу Г 2 давхраас бууж ирсэн. Тэгээд манай ширээнд суугаад байж байхдаа Ч  ахтай маргалдаж эхлэхэд нь бид хэд гадаа гарсан юм. Гадаа гарсны дараа Ч  ах Буянбаяр бид хоёрыг орж бай гэж хэлээд Г-тай  тамхи татаад үлдсэн. Би Буянбаярын хамт караоке руу орох үед Г-тай  хамт явж байсан 2 залуу урдаас гарч ирээд маргалдаж муудалцсан тэр үед Г ирээд миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гоожоод 00-ын өрөөнд ороход миний ардаас Ч  ах бас зодуулчхаад орж ирсэн. Буянбаяр бид 2 ардаас нь гарахад Г 2 найзынхаа хамт зугтаагаад явчихсан байсан. Караокены хүн цагдаад дуудлага өгсөн байсан... Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний биед учирсан гэмтлийг Г учруулсан... Г манай ширээнд суугаад байж байхдаа Ч  ахыг танихгүй байсан. Тэгээд ерөнхийдөө бид маргаж эхэлсэн. Гадаа гарсны дараа Ч  ах Буянбаяр бид хоёрыг орж бай гэж хэлээд оруулсан юм. Тэр үед Ганхуурайн найзууд гарч ирээд барьцалдах үед Г ирээд намайг өшиглөчихсөн.... Бидний дунд ямар нэгэн өр авлага өс хонзон санасан зүйл байхгүй... Г-тай  хамт зогсож байсан залууг хавсарч унагаалаа гэж Г миний толгой хэсэгт нэг удаа өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан. Одоо надад санал хүсэлт гомдол байхгүй. Г миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 21, 25 тал/

Гэрч У.Буянбаярын өгсөн: “ ...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр... “Андууд” караокед сууж 2 шил 0.75 граммын Экс нэртэй архийг авч уугаад сууж байх үед Улаанбаатар хотоос манай ажлын газрын залуу Б  нь ирж бид хоёртой уулзсан юм. Тэгээд бид гурав хамтдаа тухайн караокед суугаад хоёр шил архиа хувааж уусан. Харин бид хоёр гадаа гараад тамхи татаад ирье гэж Ч  ахад хэлээд гарсан. Тэгээд бид хоёр гадаа гараад зогсож байгаад манай сумын залуу Г-тай  юм яриад зогсож байгаад миний найз Б тэй нэг залуу нь маргалдаж муудаад цохилцсон. Тэр үед Ч  ах гарч ирээд Б ийг боль гээд бид хоёрыг ор гэж хэлсэн болохоор бид хоёр Андууд руу буцаад орсон. Гэтэл удалгүй бид хоёрын араас нэг залуу нь гүйж орж ирээд Б ийг цохичхоод гараад явчихсан юм. Харин тэр үед тухайн байгууллагын ажилтан цагдаа дуудсан. Тэр хооронд нь бид хоёртой хамт явж байсан Ч-Э ах цус болчихсон гаднаас орж ирсэн. Харин нөгөө гурван залуу нь зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг / хх-н 09 тал /

            Гэрч Э.Энхтэмүүлэнгийн  өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ариунболд, Г бид гурав 19 цагийн орчим Хан-Хэнтий чуулгад кино үзэх гэсэн боловч тасалбар дууссан байхаар нь бид гурав ярилцаад караокед дуулахаар болоод “Андууд” караокед нэг өрөө авч нэг цаг дуулахаар болоод 2.5 литрийн пиво 3-г аваад уугаад дуусах дөхөж байхад Г ундаа чипс авна гээд өрөөнөөс гарсан. Тэгээд ирэхгүй байхаар нь Ариунболд бид 2 араас гадаа гарахад Г гадаа байж байсан. Бид гурав уулзаад зогсож байхад баарнаас нэг танихгүй залуу гарч ирээд намайг хавсарч унагаасан. Тэгсэн манай найз Г намайг өмөөрөөд намайг хавсарч унагаасан залуугийн толгойд нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаасан. Г бид хоёр явах гээд дээшээ 2 давхар луу гарч куртик гадна хувцсаа авах гээд гарахад Ариунболд дээшээ гарахгүй нэг давхарт үлдсэн. Г бид 2 хувцсаа аваад нэг давхарт бууж ирэхэд манай найз Ариунболд нэг танихгүй залуутай заамдалцаад байж байхад Г очоод Ариунболдтой зууралдаад байж байсан залуугийн толгой хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид гурав гараад такси бариад манай гэрт очсон...” гэх мэдүүлэг /хх-н 33 тал/

Гэрч Г.Ариунболдын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Энхтэмүүлэн, Г бид гурав 19 цагийн орчим “Андууд” караокед нэг өрөө авч нэг цаг дуулахаар болоод 2.5 литрийн пиво 3-г аваад уугаад дуусах дөхөж байхад Г ундаа чипс авна гээд өрөөнөөс гарсан. Тэгээд ирэхгүй байхаар нь Энхтэмүүлэн бид 2 араас нь гарч хайгаад гадаа гарахад Г гадаа байж байсан. Бид гурав уулзаад зогсож байхад баарнаас нэг танихгүй залуу гарч ирээд Энхтэмүүлэнг хавсарч унагаасан. Тэгсэн манай найз Г Энхтэмүүлэнг өмөөрөөд Энхтэмүүлэнг хавсарч унагаасан залуугийн толгойд нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салцгаасан... Намайг нэг давхарт зогсож байхад нэг танихгүй залуу заамдсан би яаж байна гээд тэр залууг заамдаад байж байхад Энхтэмүүлэн, Г нар 2 давхраас бууж ирсэн. Г хажууд ирээд намайг заамдсан залуугийн толгой хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай: “...Ц.Ч-ийн биед зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, завжны зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 48-49 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №26 дугаартай: “...М.Б-ийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... ”  гэсэн дүгнэлт /хх-н 54-55 тал/

Г.Г-н яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Би өмнө нь болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй тул одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 82 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Г.Г-г   уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ч -Э, М.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Ч-Э нь “эмчилгээний зардлаа авсан гомдол байхгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг  /хх-н 116 тал/, хохирогч М.Б  нь “Ганхуурайд хохирол гомдолгүй гэдгээ хэлж байна...” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг  /хх-н 117 тал/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Г.Г-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-г   хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г  1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 5  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ