Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00930

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00930

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьяан гүний гудамж Гранд оффис 31 тоотод оршин байх, “Ними ББСБ” ХХК /РД:5464676/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, шинэ хотхон 4 дүгээр байр, 10 тоотод оршин суух, Их Монгол овогт Цэдэнноровын Нарантуяа РД: /тз78112800/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, нарны зам гудамж, 60 дугаар байр, 289 тоотод оршин суух, Их Монгол овогт Цэдэнноровын Энхбаяр /РД:тз75110210/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 28,411,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Булгантамир, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек /№1503/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ними” ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд манай байгууллагад 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Энхбаяр, Нарантуяа нар нь зээл авах хүсэлт гарган Нарантуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо шинэ хотхон москвагийн гудамж 4 дүгээр байр 10 тоот хаягтай Гэрчилгээний дугаар №000186141 (Ү-2205042394) 3 өрөө 48,25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөрөнгийг барьцаалж 25,000,000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай нөхцөлөөр зээлийн гэрээ ЭГ134/16, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ ҮБГ134Ү16 тус тус байгуулан барилгын материал татан авах, бизнесийн зориулалтаар зээл авсан. 2016 оны 7 дугаар сараас зээлийн гэрээний хувиарын дагуу төлөлт хийгдээгүй бөгөөд 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч Энхбаяр манай байгууллагад “зээлийн гэрээний хугацаанд зээлээ хугацаанд нь төлөөгүйгээр удаа дараа хойшлуулах, удахгүй төлнө” гэсэн хүсэлтийг удаа даран бичгээр гаргасан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч нар нь удахгүй төлнө хэсэг хугацаа хэрэгтэй байна хугацаа өгнө үү хэмээн бичгээр хүсэлт гаргаж байсан. Энхбаяр Нарантуяа нар нь зээлийг анхнаасаа зориулалтын дагуу ашиглаагүй, зээл авснаасаа хойш зээлийн гэрээний зээл төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй, гэрээний дагуу шаардлага тавихад одоо удахгүй төлнө гэж тайлбар хэлдэг байсан боловч сүүлдээ хүнд мөнгөө алдсан гэж тайлбар хэлж утсаа авдаггүй зэргээс үл ойлголцол үүсдэг. Зээлдэгч Нарантуяа нь би аваагүй Энхбаяраас ав гэж байнга хэрүүл, үл ойлголцол үүсч бидний ажилд байнга хүндрэл учруулж байна. Иймээс зээлдэгч Энхбаяр, Нарантуяа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариат болон шуудангийн зардал, нийт 28,411,030 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү   гэжээ.

Хариуцагч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан “Ними” ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Ц.Энхбаяр миний бие нь “Ними” ББСБ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЗГ134/16 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 4,8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар авсан. Үндсэн зээл 25,000,000 төгрөгнөөс 4,200,000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 20,800,000 төгрөг, хүүнд 2016 оны 10 дугаар сарын 03-наас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2,995,200 төгрөг, нийт 23,795,200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Ними” ББСБ нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,411,030 төгрөгийн 2,411,030 төгрөгт  холбогдох хэсгээс татгалзаж байна. Үлдэх 26,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Энхбаяр, Ц.Нарантуяа нар 2017 оны 6 дугаар сарыны 30-ны өдөр төлж барагдуулна. Дурдсан хугацаанд дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтыг судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ними ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Энхбаяр, Ц.Нарантуяа нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 28,411,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 28,411,030 төгрөгийн 2,411,030 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба үлдэх 26,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Энхбаяр, Ц.Нарантуяа нар 2017 оны 6 дугаар сарыны 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулах, дурдсан хугацаанд 26,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 4-10 тоот 48.25 м2 талбайтай 3 өрөө байр /Ү-2205042394/-аар хангуулахаар  харилцан тохирч, эвлэрсэн болох нь талуудын  шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээ, тайлбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

           ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Ними ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,411,030 төгрөгийн 2,411,030 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба үлдэх 26,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Энхбаяр, Ц.Нарантуяа нар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулах, дурдсан хугацаанд 26,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 4-10 тоот 48.25 м2 талбайтай 3 өрөө байр /Ү-2205042394/-аар хангуулахаар харилцан тохирч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 143,975 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                               Н.ХАНГАЛ