Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Д.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201626011199 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн. 1975 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг, Эрдэнэ гэх газарт оршин суух албан ёсны хаягтай боловч Налайх дүүргийн 2-р хороо, Тайжын 7-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

1999 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125 дугаар зүйлийн 125.1, 222 дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 550 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн суллагдсан гэх Боржигон овгийн Дашнямын Мөнхбаяр. /РД.НЕ75112678/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.Мөнхбаяр нь ялтай байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 30 дугаар байрны 6 тоотод И.Давалгаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар сэнжтэй аягаар цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “…Би урьд ял шийтгүүлээд хоригдож байгаад суллагдсан. Хорихоос гарч ирээд ажил хөдөлмөр эрхлээд дүүтэйгээ хамт амьдарч байхад хохирогчийн эхнэр нь нөхөр нь байнга агсам согтуу тавиад байна, гээд манай дүүгийн гэрт хүүхдүүдээ дагуулаад орж ирж хонодог байсан. Хэрэг гарсан өдөр 23 цагийн үед би ажлаасаа ирээд дүүгийнхээ гэрт амарч байхад хохирогчийн эхнэр нь бас л 2 хүүхдээ дагуулаад манай нөхөр агсам тавиад байна гэртээ оруулаач гээд ороод ирсэн. Би “миний дүү хоол идээд унтаарай” гэж хэлчхээд унтаж байхад шөнийн 02 цагт хохирогч хаалга нүдсэн. Манай дүүгийн том охин хаалга тайлж өгсөн. Би орондоо унтаж байхад гэрт орж ирээд агсам тавиад эхнэрээ хараалын үгээр доромжлоод байсан. Тэгээд намайг унтаж байхад хөнжил дээгүүр гишгээд хөнжил хуу татсан. Би тэвчихгүй “чи яасан арчаагүй юм эхнэр хүүхдээ айлгаад агсам тавьдаг” гэж хэлсэн. Тэгэхэд намайг хохирогч нэг цохиод би заамдалцаад байж байхад манай дүү салгасан. Тэгээд би гал тогооны өрөөнд ороод өөрийгөө тайвшруулаад ус уугаад байж байхад хохирогч араас давшлаад чамайг ална гээд байсан. Тэгээд дүүгийн охин нь хохирогчийг болиулах гээд араас нь татахад саваад түлхээд унагахаар нь би уурласандаа барьж байсан аягаараа 2-3 удаа цохьчихсон. Хохирогч нь өмнө нь эгчийгээ зодож өөрөө зодуулж байсан. Би хохирогчийг урьд нь харж байгаагүй. Намайг унтаж байхад орж ирээд агсам тавьж эхэлсэн” гэв  

 

Хохирогч И.Давалгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…би эхнэрээсээ ”энэ юун залуу хэвтэж, байгаа юм бэ” гэж асуучихаад нөгөө залууг чи яагаад эхнэрийн хажууд унтаж байгаа юм гэхэд “юу яриад байгаа юм” гээд бид хоёр нэг нэг рүүгээ омгорхож маргалдсан. Тэгтэл тэр залуу намайг гараараа заамдаж авч нүд рүү нэг удаа цохисон. Би цохиулчихоод доошоо хэвтээд босоод эргэж хартал Энх-Отгон миний араас хоёр гарыг минь дарж тэвэрсэн. Энх-Отгон бид хоёрыг ойртуулахгүй гээд тэр залуугаа цааш яв гээд байсан. Тэгтэл тэр залуу цагаан саарал өнгөтэй шинжтэй аяга харагдах шиг болоход тэр зүйлээр хажуу талаас миний толгой руу цохисон. Энх-Отгон намайг тавиад Мөнхбаярыг боль гэж хориглоод байхад над руу дайраад хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахиад толгой руу нөгөө зүйлээрээ цохихоор нь хоёр гараараа хаахад баруун гарын сарвуу дээр цохигдсон” гэжээ. /хх-15-16-р тал/

 

Гэрч И.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…охин маань надад яг харсан зүйлээ хэлсэн. ...Мөнхдэлгэрийн хажууд Мөнхбаяр хэвтээд бүгд унтаж байсан гэсэн. Тэгээд шөнө хаалга хүчтэй тогшиход Мөнхбаяр босч хаалга онгойлгоод буцаад хэвтсэн гэсэн. Охин маань ахыгаа согтуу орж ирсэн болохоор сэрээд орон дээрээ хараад сууж байсан гэсэн. Давалгаа орж ирээд эхнэрээ Мөнхбаярын хажууд хэвтэж байгааг хараад “чи яагаад энэ хүний хажуугаар унтаж байдаг юм” гээд цохих гэж байгаад Мөнхбаярыг өшиглөхөд босч ирээд уурлан Давалгааг барьж аваад 2 удаа цохисон. Энх-Отгон Давалгааг тэврээд үүдний өрөө рүү гарахад Мөнхбаяр манайд байсан кофены бариултай аягаар нэг удаа толгойд нь цохисон гэсэн. Тэр аяга намайг ирэхэд гэрт байхгүй байсан” гэжээ. /хх-16-р тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд Д.Энх-Отгон сэжигтэнээр мэдүүлэхдээ: “…тэгсэн чинь Мөнхбаяр ах босч ирээд Давалгаатай зууралдаад “чи муу арчаагүй новч өвөлжингөө эхнэр, хүүхдээ зовоогоод гээд зууралдаж газар унаад өвдөгөөрөө Давалгаагийн нүүр рүү 2 удаа өшиглөсөн. ...Тэгээд гал тогооны өрөөнд ус уугаад сууж байсан Мөнхбаяр ах руу агсраад зууралдахад ус ууж байсан аягаараа толгойн тус газарт нь 3 удаа цохиод авсан чинь толгойноос нь цус гараад доош суусан. …Би түүнд гар хүрээгүй, цохиогүй, зодоогүй. Тэр аяга одоо байхгүй хаясан” гэжээ. /хх-35-36-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ¹6118 тоот дүгнэлтэд:

-Давалгаагийн биед баруун гарын 3-р хурууны 3-р шивнүүрийн ил хугарал, баруун гарын 3-р хуруунд шарх, зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ.  /хх-21-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-59/, хохирлын баримтууд /хх79-84/, баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 30 дугаар байрны 6 тоотод И.Давалгаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар сэнжтэй аягаар цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Давалгаа “…Би цохиулчихоод доошоо хэвтээд босоод эргэж хартал Энх-Отгон миний араас хоёр гарыг минь дарж тэвэрсэн. Энх-Отгон бид хоёрыг ойртуулахгүй гээд тэр залуугаа цааш яв гээд байсан. Тэгтэл тэр залуу цагаан саарал өнгөтэй шинжтэй аяга харагдах шиг болоход тэр зүйлээр хажуу талаас миний толгой руу цохисон. Энх-Отгон намайг тавиад Мөнхбаярыг боль гэж хориглоод байхад над руу дайраад хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн.” /хх-15-16-р тал/, гэрч И.Дэлгэрмаа “…охин маань надад яг харсан зүйлээ хэлсэн. ...Мөнхдэлгэрийн хажууд Мөнхбаяр хэвтээд бүгд унтаж байсан гэсэн. Тэгээд шөнө хаалга хүчтэй тогшиход Мөнхбаяр босч хаалга онгойлгоод буцаад хэвтсэн гэсэн. Охин маань ахыгаа согтуу орж ирсэн болохоор сэрээд орон дээрээ хараад сууж байсан гэсэн. Давалгаа орж ирээд эхнэрээ Мөнхбаярын хажууд хэвтэж байгааг хараад “чи яагаад энэ хүний хажуугаар унтаж байдаг юм” гээд цохих гэж байгаад Мөнхбаярыг өшиглөхөд босч ирээд уурлан Давалгааг барьж аваад 2 удаа цохисон.”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн ¹6118 дугаартай дүгнэлт /хх-21/, гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-79-84/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлж, мөрдөн байцаалтын шатанд хохирогч гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 550 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Мөнхбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ялтай байхдаа дахин гэмт хэрэгт үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцов.