Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.02.28                                                        2022/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0048

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                      У.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  У.Д-д холбогдох 2239000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын  3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эрхэс зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч М.Ц-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой руу нь аяга шидэж түүний эрүүл мэндэд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

1. Хохирогч М.Ц-ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой Хэрлэн сумын 3-р багт байрлах Эрхэс зочид буудалд найз Доржпаламтай хамт байрласан юм. Гэтэл миний найз Доржпалам шөнө 01 цагийн орчимд найз У.Д-г нэг эмэгтэй найзынх нь хамт буудалд авчирсан. Тухайн үед Доржпаламын найз гэх хоёр хүн хамт ирээд бид зургаа хамтдаа юм яриад нэг 0.75 граммын архи, нэг 2.5 литрийн пиво хувааж уугаад сууж байгаад Д  бид хоёр маргалдсан чинь Д  над руу аяга шидэж, шидсэн аяга нь миний толгойг оноод миний толгойноос цус гарсан юм. Гэтэл Доржпалам хоёр найзынхаа хамт гараад явчихсан, харин би Д  түүний найз хоёртой буудалд сууж байгаад гарч такси бариад явах гэж байхад Д  чи цагдаагаа дууд би чамайг цагдаагийн чинь дэргэд чамайг тахир дутуу болгочхоод нэг мөр цагдаад очсон нь дээр гээд л намайг элдвээр хэлээд намайг явуулахгүй байсан учраас би дуудлага өгсөн. Харин дуудлага өгчхөөд такси зогсоогоод сууж байтал Д  надаас чангаагаад явуулахгүй байх үед цагдаа нар ирсэн... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/

Хохирогч М.Ц-ын өгсөн: “...надад санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Д  надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-н 16 тал/

2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №34 дугаартай: “...М.Ц-ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 28-29 тал/

3. У.Д гийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоол уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 41, 163 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч  У.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын  3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эрхэс зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч М.Ц-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой руу нь аяга шидэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:                  

Хохирогч М.Ц-ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой Хэрлэн сумын 3-р багт байрлах Эрхэс зочид буудалд найз Доржпаламтай хамт байрласан юм. Гэтэл миний найз Доржпалам шөнө 01 цагийн орчимд найз У.Д-г нэг эмэгтэй найзынх нь хамт буудалд авчирсан. Тухайн үед Доржпаламын найз гэх хоёр хүн хамт ирээд бид зургаа хамтдаа юм яриад нэг 0.75 граммын архи, нэг 2.5 литрийн пиво хувааж уугаад сууж байгаад Д  бид хоёр маргалдсан чинь Д  над руу аяга шидэж, шидсэн аяга нь миний толгойг оноод миний толгойноос цус гарсан юм. Гэтэл Доржпалам хоёр найзынхаа хамт гараад явчихсан, харин би Д  түүний найз хоёртой буудалд сууж байгаад гарч такси бариад явах гэж байхад Д  чи цагдаагаа дууд би чамайг цагдаагийн чинь дэргэд чамайг тахир дутуу болгочхоод нэг мөр цагдаад очсон нь дээр гээд л намайг элдвээр хэлээд намайг явуулахгүй байсан учраас би дуудлага өгсөн. Харин дуудлага өгчхөөд такси зогсоогоод сууж байтал Д  надаас чангаагаад явуулахгүй байх үед цагдаа нар ирсэн... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/

Хохирогч М.Ц-ын өгсөн: “...надад санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Д  надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-н 16 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №34 дугаартай: “...М.Ц-ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 28-29 тал/

У.Д гийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоол уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 41, 163 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Иймд шүүгдэгч У.Д-г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч У.Д д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Д г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д д 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ