Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

          

 

 

 

2022.02.28                                        2022/ШЦТ/47  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0049/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                      М.Үнарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Хэрээд овогт Мятавын Ү д холбогдох 2139003470047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Үнь 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Улаан хошуу” гэх газар нутаглах Г.Мөнх-Эрдэнийн гэрийн гадна “машин бариулсангүй гэх” гэх шалтгааны улмаас эх******* Ш.П-ын нүүрэн тус газарт гараараа цохиж Ш.П-т зүүн нүдний доод зовхины гадна хэсгийн язарсан шарх, эрүүний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Ш.П-ын өгсөн:  “... Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Норовлин сумын 1 дүгээр багийн нутаг Улаан хошуу гэх газарт байх Даваа гэх айлын гэрт нь очоод хадлан өвс авалцаж өгсөн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой сум руу буцах болоод хойшоо явж байх замдаа нутгийн айл болох Мөнх-Эрдэнэ гэх айлын гэрт нь орсон. Тэнд ороод хоол цай ууж идээд байж байхад хүмүүс Мөнх-Эрдэнийн гэрт нь Улаанбаатар хотоос ирсэн гээд ганц нэгэн шил архи ууцгааж байсан. Тэгээд тэр архинаас нь манай нөхөр бид хоёр хоёулаа хамт ууцгаасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд л уусан архиндаа халцгаасан. Ингээд би гэрээс бие засах гээд гарсан чинь манай нөхөр Ү  нь ямар нэгэн үгийн солиогүй шууд ирснээ гараараа миний нүүрэн хэсэг буюу зүүн нүдэн дээр нэг удаа цохисон. Тэгээд миний доод зовхиноос цус гараад миний нүүрэн хэсэг тэр чигтээ цус болсон. Мөн миний эрүү хэсэг рүү гараараа цохиж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... Одоо миний биед өвдөж байгаа ямар нэгэн зовуурь байхгүй байна... Бид хоёрт муудсан зүйл байхгүй. Манай нөхөр архиныхаа согтууд ийм зүйл гаргасан байх... надад одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 тал/

2. Гэрч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 10 сарын 10-ны өдөр шиг санаж байна. Тухайн өдөр буюу 10-р сарын 09-ний орой манай гэрт Ү  болон түүний эх******* П  нар ирсэн. Тэгээд бид нар урьд өмнө найз нөхөд болохоор 1 шил 0.75 граммын архи гаргаад бид дөрөв хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад Ү  болон түүний эх******* П  нар гэрээс гараад явсан, удаагүй П  гэрт орж ирээд 102 буюу сумын цагдаад дуудлага өгсөн. Харин П  гэрт орж ирэхдээ нүд нь алаг болчихсон орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар нь асуухад манай нөхөр Ү  нь намайг цохичихлоо гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирж Ү г аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 тал/

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №550 дугаартай: “...Ш.П-ын биед зүүн нүдний доод зовхины гадна хэсгийн язарсан шарх, эрүүний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 37-38 тал/

4. М.Ү гийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эх******* П-ыг цохиж зодсон талаараа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн... Би өөрийн үйлдсэн үйлдлээ ойлгож гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би эх******* П-аас  уучлалт гуйж бид 2 одоо хэвийн эвтэй найртай амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 48-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч  М.Ү нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Улаан хошуу” гэх газар нутаглах Г.Мөнх-Эрдэнийн гэрийн гадна өөрийн эх******* Ш.П-ын нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний доод зовхины гадна хэсгийн язарсан шарх, эрүүний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                 

Хохирогч Ш.П-ын өгсөн:  “... Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Норовлин сумын 1 дүгээр багийн нутаг Улаан хошуу гэх газарт байх Даваа гэх айлын гэрт нь очоод хадлан өвс авалцаж өгсөн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой сум руу буцах болоод хойшоо явж байх замдаа нутгийн айл болох Мөнх-Эрдэнэ гэх айлын гэрт нь орсон. Тэнд ороод хоол цай ууж идээд байж байхад хүмүүс Мөнх-Эрдэнийн гэрт нь Улаанбаатар хотоос ирсэн гээд ганц нэгэн шил архи ууцгааж байсан. Тэгээд тэр архинаас нь манай нөхөр бид хоёр хоёулаа хамт ууцгаасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд л уусан архиндаа халцгаасан. Ингээд би гэрээс бие засах гээд гарсан чинь манай нөхөр Ү  нь ямар нэгэн үгийн солиогүй шууд ирснээ гараараа миний нүүрэн хэсэг буюу зүүн нүдэн дээр нэг удаа цохисон. Тэгээд миний доод зовхиноос цус гараад миний нүүрэн хэсэг тэр чигтээ цус болсон. Мөн миний эрүү хэсэг рүү гараараа цохиж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... Одоо миний биед өвдөж байгаа ямар нэгэн зовуурь байхгүй байна... Бид хоёрт муудсан зүйл байхгүй. Манай нөхөр архиныхаа согтууд ийм зүйл гаргасан байх... надад одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 тал/

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би 2021 оны 10 сарын 10-ны өдөр шиг санаж байна. Тухайн өдөр буюу 10-р сарын 09-ний орой манай гэрт Ү  болон түүний эх******* П  нар ирсэн. Тэгээд бид нар урьд өмнө найз нөхөд болохоор 1 шил 0.75 граммын архи гаргаад бид дөрөв хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад Ү  болон түүний эх******* П  нар гэрээс гараад явсан, удаагүй П  гэрт орж ирээд 102 буюу сумын цагдаад дуудлага өгсөн. Харин П  гэрт орж ирэхдээ нүд нь алаг болчихсон орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар нь асуухад манай нөхөр Ү  нь намайг цохичихлоо гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирж Ү г аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №550 дугаартай: “...Ш.П-ын биед зүүн нүдний доод зовхины гадна хэсгийн язарсан шарх, эрүүний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 37-38 тал/

М.Ү гийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эх******* П-ыг цохиж зодсон талаараа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн... Би өөрийн үйлдсэн үйлдлээ ойлгож гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би эх******* П-аас  уучлалт гуйж бид 2 одоо хэвийн эвтэй найртай амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 48-49 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч М.Ү г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Ү-д санал гомдол байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 85 тал/ хавсаргасан, хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч М.Ү д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Ү г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү д 400 /дөрвөн зуу/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ү д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Д. ГАНЗОРИГ