Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

   

 

 

2022.02.28                                        2022/ШЦТ/48  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0050/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                      Ч.Ч нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ч.Ч-т холбогдох 2239000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Ч нь Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Чинхуягийг түлхэж унагаасан” гэх шалтгаанаар М.М-ын нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохиж М.М-ын биед хамар ясны бяцарсан хугарал. гайморовын хөндийн гадна хана цуурч хугарсан, таславчийн мурийлт зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхинд нөсөө, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.А-ийг “нөхрөө өмөөрлөө” гэх шалтгаанаар С.А-ийн  нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохиж С.А-ийн  биед дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч М.М-ын өгсөн: “...2021 оны 12-р сарын 26-ны 14 цагт Батноров сумын 3-р багийн төвд очиж шинэ жил тэмдэглэхээр эхнэр А-ийн    хамтаар очсон. Тэгээд шинэ жилээ тэмдэглэх үедээ урлагийн тоглолт үзэж дуусаад 18 цагийн орчимд ширээгээ засаад манай багийн малчид ширээ тойроод идэж уугаад сууцгаасан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ширээн дээр өрчихсөн байсан учраас шинэ жилд оролцсон малчид бүгд архи согтууруулах ундааны зүйл их бага гэлтгүй хэрэглэцгээсэн. Тэгээд 23 цагийн орчимд... манай ширээн дээр сууж байхад Чинхуяг нэлээн согтчихсон байдалтай над руу ирээд томроод байхаар нь би Чинхуягт хандан чамтай би муудалцах бодолгүй байна гээд цааш нь түлхээд сандал дээрээ суусан чинь Ч  над руу ирээд намайг шууд заамдаж босгоод нэг удаа цохисон. Тэгээд дараа нь манай эхнэр А  намайг өмөөрөөд Ч ийг чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Ч  манай эхнэр А ийг уруул хэсэгт нь цохисон. Харин миний зүүн нүдний доод хэсэг болон хамрыг давхраар нь цохисон болохоор миний зүүн нүд өвдөөд мөн хамраас цус гараад зогсохгүй болохоор нь би Батноров сумын Эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлсэн, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн....Ч  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 05-06 тал/

 

2. Хохирогч С.А-ийн  өгсөн: “...Тухайн үед би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ...ирэхэд бидний сууж байсан ширээний дэргэд хамраас нь цус гоожсон байдалтай, дэргэд нь түүний төрсөн дүү М.Туяа зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Ч.Ч ахыг цохичихлоо гэж М.Туяа хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд нөхрөө өмөөрч Ч  дээр очиж хойноос зүүн хөлийнх  нь гуя нь тус газар нь “Яасан гэж зүгээр байгаа манай нөхрийг цохиж байгаа юм бэ гээд 1 өшиглөхөд Ч  нь эргэж хараад миний нүүрэн тус газар баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохиход миний уруул дотор хэсэгтээ язарч цус ихээр гарсан... Ч.Ч ийн төрсөн ах Чинхуяг гэдэг залуу тухайн үед хамт нэг ширээнд сууж байсан юм. Тэгсэн согтчихоод агсрах шинжтэй болж манай нөхөр лүү дайраад байсан. Тэгсэн манай нөхөр согтуу хүнтэй, мөн нэг нутгийнхантайгаа муудалцах шалтгаан байхгүй ээ гээд өөрөөсөө холдуулаад түлхэхэд согтуу хүн сууж байсан суудал дээрээсээ тэнцвэр алдаж унах гэж байгаад гараараа тулаад босож ирж байсан юм. Тэр үйлдлийг Ч  харсан бололтой хэсэг хугацааны дараа буюу 2-3 бүжгийн дууны дараагаар ирээд цохисон байсан... Би эмчийн карт нь дээр бичиж өгсөн эмийг 56.000 төгрөгөөр авч хэрэглэсэн. Миний бие эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Харин учирсан гэмтэл нь бүрэн гүйцэт эдгээгүй байгаа. Би гомдолтой байна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгө төгрөгөө нэхэмжилнэ. Эмчилгээнд зарцуулж байгаа мөнгөний баримтууд байгаа. Би уг баримтыг гаргаж өгнө...Ч  нь нөхөр бид 2-т учруулсан гэмтлийг эмчлүүлж байгаарай гээд эхний ээлжид 1 сая төгрөг өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /хх-н 10-12 тал/

 

3. Гэрч М.Туяагийн өгсөн: “....ахын дэргэд ирэхэд манай нутгийн танил Ч  эхнэртэйгээ бид 2-ын араар зөрөхдөө ахыг нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Ямар шалтгаанаар цохисон эсэхийг мэдэхгүй. Тэгсэн тэнд байсан хүмүүс Ч ийг цааш аваад явсан. Тэгсэн манай ахын хамар амнаас нь цус гарсан. Энэ үед бэр эгч А  харсан бололтой Ч  дээр очиж байгаа харагдсан. Ингээд би ахын хамраас нь гарч байгаа цусыг тогтоогоод багийн төвийн байрнаас гараад тус тусынхаа гэр лүү явцгаасан...М  ахын цусыг тогтоож байхад эхнэр нь мөн л ам хамраас нь цус гарчихсан “Ч  намайг цохичихлоо” гэсээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

 

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №69 дугаартай: “...М.М-ын биед хамар ясны бяцарсан хугарал, гайморовын хөндийн гадна хана цуурч хугарсан, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхинд нөсөө, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны бяцарсан хугарал, гайморовын хөндийн гадна хана цуурч хугарсан, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар хөнгөн, зүүн дээд зовхинд нөсөө, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 27-28 тал/

 

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №70 дугаартай: “...С.А-ийн  биед дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 35-36 тал/

 

6. Ч.Ч ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой уншиж танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр багийнхаа шинэ жилийн арга хэмжээн дээр эхнэрийн хамтаар очиж оролцсон. Ингээд арга хэмжээ дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар согтоод нутгийнхаа иргэн М.М С.А нарыг 1, 1 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би тухайн үед М-ыг  манай төрсөн ах Чинхуягийг цохичихлоо гэж буруу хараад ахыгаа өмөөрч М-ыг  цохисон. Тэгсэн М-ыг  цохисон дараа эхнэр нь ирээд нөхрөө өмөөрч намайг өшиглөж цохих үед нь зөрүүлээд алгадчихсан юм. Тэгсэн амнаас нь цус гарч эхэлсэн. Тэр үед намайг зааланд байсан хүмүүс аваад гарсан. БиМ , А  нарт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ буруу үйлдлээ ойлгож гэмшиж байна, мөнМ д эмчилгээнд зарцуулах мөнгө төгрөгийг өгч хохирол барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 48-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч  Ч.Ч нь Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд согтуугаар М.М-ын нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны бяцарсан хугарал. гайморовын хөндийн гадна хана цуурч хугарсан, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхинд нөсөө, цус хуралт бүхий хөнгөн хохирол, С.А-ийн  нүүрэн тус газар гараараа цохиж дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                

Хохирогч М.М-ын өгсөн: “...2021 оны 12-р сарын 26-ны 14 цагт Батноров сумын 3-р багийн төвд очиж шинэ жил тэмдэглэхээр эхнэр А-ийн    хамтаар очсон. Тэгээд шинэ жилээ тэмдэглэх үедээ урлагийн тоглолт үзэж дуусаад 18 цагийн орчимд ширээгээ засаад манай багийн малчид ширээ тойроод идэж уугаад сууцгаасан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ширээн дээр өрчихсөн байсан учраас шинэ жилд оролцсон малчид бүгд архи согтууруулах ундааны зүйл их бага гэлтгүй хэрэглэцгээсэн. Тэгээд 23 цагийн орчимд... манай ширээн дээр сууж байхад Чинхуяг нэлээн согтчихсон байдалтай над руу ирээд томроод байхаар нь би Чинхуягт хандан чамтай би муудалцах бодолгүй байна гээд цааш нь түлхээд сандал дээрээ суусан чинь Ч  над руу ирээд намайг шууд заамдаж босгоод нэг удаа цохисон. Тэгээд дараа нь манай эхнэр А  намайг өмөөрөөд Ч ийг чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Ч  манай эхнэр А ийг уруул хэсэгт нь цохисон. Харин миний зүүн нүдний доод хэсэг болон хамрыг давхраар нь цохисон болохоор миний зүүн нүд өвдөөд мөн хамраас цус гараад зогсохгүй болохоор нь би Батноров сумын Эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлсэн, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн....Ч  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 05-06 тал/

Хохирогч С.А-ийн  өгсөн: “...Тухайн үед би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ...ирэхэд бидний сууж байсан ширээний дэргэд хамраас нь цус гоожсон байдалтай, дэргэд нь түүний төрсөн дүү М.Туяа зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Ч.Ч ахыг цохичихлоо гэж М.Туяа хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд нөхрөө өмөөрч Ч  дээр очиж хойноос зүүн хөлийнх  нь гуя нь тус газар нь “Яасан гэж зүгээр байгаа манай нөхрийг цохиж байгаа юм бэ гээд 1 өшиглөхөд Ч  нь эргэж хараад миний нүүрэн тус газар баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохиход миний уруул дотор хэсэгтээ язарч цус ихээр гарсан... Ч.Ч ийн төрсөн ах Чинхуяг гэдэг залуу тухайн үед хамт нэг ширээнд сууж байсан юм. Тэгсэн согтчихоод агсрах шинжтэй болж манай нөхөр лүү дайраад байсан. Тэгсэн манай нөхөр согтуу хүнтэй, мөн нэг нутгийнхантайгаа муудалцах шалтгаан байхгүй ээ гээд өөрөөсөө холдуулаад түлхэхэд согтуу хүн сууж байсан суудал дээрээсээ тэнцвэр алдаж унах гэж байгаад гараараа тулаад босож ирж байсан юм. Тэр үйлдлийг Ч  харсан бололтой хэсэг хугацааны дараа буюу 2-3 бүжгийн дууны дараагаар ирээд цохисон байсан... Би эмчийн карт нь дээр бичиж өгсөн эмийг 56.000 төгрөгөөр авч хэрэглэсэн. Миний бие эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Харин учирсан гэмтэл нь бүрэн гүйцэт эдгээгүй байгаа. Би гомдолтой байна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгө төгрөгөө нэхэмжилнэ. Эмчилгээнд зарцуулж байгаа мөнгөний баримтууд байгаа. Би уг баримтыг гаргаж өгнө...Ч  нь нөхөр бид 2-т учруулсан гэмтлийг эмчлүүлж байгаарай гээд эхний ээлжид 1 сая төгрөг өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /хх-н 10-12 тал/

Гэрч М.Туяагийн өгсөн: “....ахын дэргэд ирэхэд манай нутгийн танил Ч  эхнэртэйгээ бид 2-ын араар зөрөхдөө ахыг нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Ямар шалтгаанаар цохисон эсэхийг мэдэхгүй. Тэгсэн тэнд байсан хүмүүс Ч ийг цааш аваад явсан. Тэгсэн манай ахын хамар амнаас нь цус гарсан. Энэ үед бэр эгч А  харсан бололтой Ч  дээр очиж байгаа харагдсан. Ингээд би ахын хамраас нь гарч байгаа цусыг тогтоогоод багийн төвийн байрнаас гараад тус тусынхаа гэр лүү явцгаасан...М  ахын цусыг тогтоож байхад эхнэр нь мөн л ам хамраас нь цус гарчихсан “Ч  намайг цохичихлоо” гэсээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №69 дугаартай: “...М.М-ын биед хамар ясны бяцарсан хугарал, гайморовын хөндийн гадна хана цуурч хугарсан, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхинд нөсөө, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны бяцарсан хугарал, гайморовын хөндийн гадна хана цуурч хугарсан, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар хөнгөн, зүүн дээд зовхинд нөсөө, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 27-28 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №70 дугаартай: “...С.А-ийн  биед дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 35-36 тал/

Ч.Ч ийн яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой уншиж танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр багийнхаа шинэ жилийн арга хэмжээн дээр эхнэрийн хамтаар очиж оролцсон. Ингээд арга хэмжээ дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар согтоод нутгийнхаа иргэн М.М С.А нарыг 1, 1 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би тухайн үед М-ыг  манай төрсөн ах Чинхуягийг цохичихлоо гэж буруу хараад ахыгаа өмөөрч М-ыг  цохисон. Тэгсэн М-ыг  цохисон дараа эхнэр нь ирээд нөхрөө өмөөрч намайг өшиглөж цохих үед нь зөрүүлээд алгадчихсан юм. Тэгсэн амнаас нь цус гарч эхэлсэн. Тэр үед намайг зааланд байсан хүмүүс аваад гарсан. БиМ , А  нарт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ буруу үйлдлээ ойлгож гэмшиж байна, мөнМ д эмчилгээнд зарцуулах мөнгө төгрөгийг өгч хохирол барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 48-49 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Ч.Ч ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.М С.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь “...Ч.Ч оос 6.000.000 төгрөг авсан, цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 75 тал/ хавсаргасан шүүх хуралдаанд дуудахад “...6.000.000 төгрөг авсан санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ч.Ч т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ч ийг хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч ийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ч т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ