Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

2022.02.28                                                      2022/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/00052/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Д..Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                      Б.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Г-т холбогдох 2239000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим эх*******Б.Мөнгөнцоожтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ малл” хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоолд байрлуулсан О.Н-ын эзэмшлийн 84-28 УБО улсын дугаартай “инсаит” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл, хойд гупер, багажийн хаалганы туузан шилийг чулуугаар хагалж гэмтээж 750.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Хохирогч О.Н-ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөртэ хүнсний дэлгүүр буюу ажил дээрээ ажлаа хийж байхад орой 21 цагийн орчим дэлгүүр хаах үеэр Г  согтуу орж ирээд архи авна гээд Мөнгөнцоожтой маргалдаад байсан. Би Г ийг тэвэрч аваад дэлгүүрийн коридорт байлгаж байхад эх*******Мөнгөнцоож нь Г ийг аваад гарсан. Удалгүй Мөнгөнцоож орж ирээд Г  чиний машины цонхыг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарч машинаа харахад миний 84-28 УБО улсын дугаартай хонда инсаит маркийн тээврийн хэрэгслийн арын багажийн доод шил, хойд гупер, буруу талын гэрлийг чулуугаар хагалсан байсан. Тэгээд би Г ийн хамт цагдаа дээр ирсэн.... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг  /хх-н 9 тал/

 

  1. Гэрч Б.Мөнгөнцоожийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  Бөртэ малл дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад дэлгүүр хаагаад байж байтал гаднаас манай нөхөр Г  архи согтууруулах ундаа уусан согтуу орж ирээд над руу яасан удаан хаалгаа онгойлгодог юм, юу хийгээд байгаа юм гэж дайраад байсан. Тэгсэн Гансувд гарч ирээд та боль гэсэн чинь бас Гансувд руу та нар муу сайн юу юм гэж дайраад байсан чинь Н  гарч ирээд чи яагаад эх*******дүү рүүгээ  дайраад байгаа юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж зууралдаж,  түлхэлцэж байснаа газар хоёулаа унасан. Тэгээд босож ирэхдээ Г ийн зүүн нүдний хөмсөг язарч цус гоожсон байдалтай босож ирэхээр нь Г ийг би аваад гадаа гарсан.  Тэгээд над руу дайраад байхаар нь би баруун тийшээ явсан чинь Г  цагдаа руу явлаа гээд явсан. Тэгээд би эргэж харахад Г  гартаа чулуу барьчихсан Н ын машиныг араас нь чулуугаар хоёр удаа чулуудаж арын багажийн доод шил хагарсан, хойд гупер хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16 тал/

 

  1. Гэрч Б.Гансувдын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөртэ малл дэлгүүрт худалдагчаар ажиллаж дэлгүүр хаагаад байж байтал гаднаас Г  архи уусан байдалтай согтуу орж ирээд эхнэрийгээ яасан уддаг юм гэж байсан. Тэгээд би цаашаа ороод явсан. Тэгсэн удалгүй Мөнгөнцоож араас орж ирээд манай нөхөр Г  гадаа байсан Н ын машины цонхыг хагалчихлаа гэж орж ирсэн. Тэгээд гарч харахад машиных нь арын шил хагараад газар бутраад унасан байсан. Г  хаашаа явсан бэ гэсэн чинь цагдаа руу явсан гэхээр нь араас нь цагдаа дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-н 17 тал/

 

  1. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” хөрөнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6888 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр машины баруун хойд гэрэл, хойд гупер, багажийн хаалганы туузан шил зэргийн үнийг 750.000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 27-28 тал/

 

  1. Авто тээврийн үндэсний төвийн “...49-56 ХЭА улсын дугаартай Honda Insight  маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь О.Н  болохыг тодорхойлсон...” лавлагаа /хх-н 67 тал/

 

  1. Б.Г ийн яллагдагчаар өгсөн: “....Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ 2 литрийн Сэнгүр пиво ганцаараа уугаад Бөртэ хүнсний дэлгүүрт орой 21 цагийн орчим буюу дэлгүүр хааж байх үед очсон. Бөртэ дэлгүүрт манай эх*******Мөнгөнцоож худалдагчаар ажилдаг юм. Би эхнэрээс пиво авах санаатай очсон бөгөөд пиво авах гэсэн чинь эх*******яах гээд байгаа юм гээд намайг түлхээд байх үед хажууд байсан эрэгтэй худалдагч Н  миний гарыг ард маань бариад байсан. Би гараа урдаа гаргах гээд шувт татахдаа шалан дээр халтирч унаад босож ирэхэд миний зүүн хөмсөгнөөс цус бага зэрэг гарсан. Тэгээд би уурандаа Бөртэ дэлгүүрийн гадна талын авто машины зогсоол дээр байсан Хонда Инсаит маркийн 84-28 УБО улсын дугаартай Н ын автомашиныг чулуугаар цохиж багажийн доод шил, буруу талын арын гэрэл, хойд талын гупер зэргийг хагалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-н 40 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.

Шүүгдэгч Б Б.Г согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Бөртэ малл” хүнсний дэлгүүрийн гадна О.Н-ын 84-28 УБО улсын дугаартай “инсаит” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гэрэл, хойд гупер, багажийн хаалганы туузан шилийг чулуугаар хагалж гэмтээн 750.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч О.Н-ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөртэ хүнсний дэлгүүр буюу ажил дээрээ ажлаа хийж байхад орой 21 цагийн орчим дэлгүүр хаах үеэр Г  согтуу орж ирээд архи авна гээд Мөнгөнцоожтой маргалдаад байсан. Би Г ийг тэвэрч аваад дэлгүүрийн коридорт байлгаж байхад эх*******Мөнгөнцоож нь Г ийг аваад гарсан. Удалгүй Мөнгөнцоож орж ирээд Г  чиний машины цонхыг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарч машинаа харахад миний 84-28 УБО улсын дугаартай хонда инсаит маркийн тээврийн хэрэгслийн арын багажийн доод шил, хойд гупер, буруу талын гэрлийг чулуугаар хагалсан байсан. Тэгээд би Г ийн хамт цагдаа дээр ирсэн.... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг  /хх-н 9 тал/

Гэрч Б.Мөнгөнцоожийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  Бөртэ малл дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад дэлгүүр хаагаад байж байтал гаднаас манай нөхөр Г  архи согтууруулах ундаа уусан согтуу орж ирээд над руу яасан удаан хаалгаа онгойлгодог юм, юу хийгээд байгаа юм гэж дайраад байсан. Тэгсэн Гансувд гарч ирээд та боль гэсэн чинь бас Гансувд руу та нар муу сайн юу юм гэж дайраад байсан чинь Н  гарч ирээд чи яагаад эх*******дүү рүүгээ  дайраад байгаа юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж зууралдаж,  түлхэлцэж байснаа газар хоёулаа унасан. Тэгээд босож ирэхдээ Г ийн зүүн нүдний хөмсөг язарч цус гоожсон байдалтай босож ирэхээр нь Г ийг би аваад гадаа гарсан.  Тэгээд над руу дайраад байхаар нь би баруун тийшээ явсан чинь Г  цагдаа руу явлаа гээд явсан. Тэгээд би эргэж харахад Г  гартаа чулуу барьчихсан Н ын машиныг араас нь чулуугаар хоёр удаа чулуудаж арын багажийн доод шил хагарсан, хойд гупер хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16 тал/

Гэрч Б.Гансувдын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөртэ малл дэлгүүрт худалдагчаар ажиллаж дэлгүүр хаагаад байж байтал гаднаас Г  архи уусан байдалтай согтуу орж ирээд эхнэрийгээ яасан уддаг юм гэж байсан. Тэгээд би цаашаа ороод явсан. Тэгсэн удалгүй Мөнгөнцоож араас орж ирээд манай нөхөр Г  гадаа байсан Н ын машины цонхыг хагалчихлаа гэж орж ирсэн. Тэгээд гарч харахад машиных нь арын шил хагараад газар бутраад унасан байсан. Г  хаашаа явсан бэ гэсэн чинь цагдаа руу явсан гэхээр нь араас нь цагдаа дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-н 17 тал/

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” хөрөнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6888 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд шинжээчийн техникийн үнэлгээгээр машины баруун хойд гэрэл, хойд гупер, багажийн хаалганы туузан шил зэргийн үнийг 750.000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 27-28 тал/

Авто тээврийн үндэсний төвийн “...49-56 ХЭА улсын дугаартай Honda Insight  маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь О.Н  болохыг тодорхойлсон...” лавлагаа /хх-н 67 тал/

Б.Г ийн яллагдагчаар өгсөн: “....Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ 2 литрийн Сэнгүр пиво ганцаараа уугаад Бөртэ хүнсний дэлгүүрт орой 21 цагийн орчим буюу дэлгүүр хааж байх үед очсон. Бөртэ дэлгүүрт манай эх*******Мөнгөнцоож худалдагчаар ажилдаг юм. Би эхнэрээс пиво авах санаатай очсон бөгөөд пиво авах гэсэн чинь эх*******яах гээд байгаа юм гээд намайг түлхээд байх үед хажууд байсан эрэгтэй худалдагч Н  миний гарыг ард маань бариад байсан. Би гараа урдаа гаргах гээд шувт татахдаа шалан дээр халтирч унаад босож ирэхэд миний зүүн хөмсөгнөөс цус бага зэрэг гарсан. Тэгээд би уурандаа Бөртэ дэлгүүрийн гадна талын авто машины зогсоол дээр байсан Хонда Инсаит маркийн 84-28 УБО улсын дугаартай Н ын автомашиныг чулуугаар цохиж багажийн доод шил, буруу талын арын гэрэл, хойд талын гупер зэргийг хагалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-н 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Б.Г ийг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  *******төр, алдар хүнд, ажил хэргийн *******хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-ын эд хөрөнгөд 750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...хохирлыг бүрэн барагдуулсан, ямар ч гомдол саналгүй...” гэх /хх-н 70 тал/ нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.  

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Г т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс 1 сарын хугацаагаар гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Г