Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

    

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0053/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                                      Д.Ж нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох 2139003770039 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ны орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 24-03 тоотод иргэн Г-ийг архи уучихсан байна гэх шалтгаанаар цагаан өнгийн таягаар дух хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Б.Г-ийн  өгсөн:  “...нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд хүү Номдарь /7 настай/, Бумдарь /4 настай/ нарын хамт гэртээ байж байтал гаднаас манай урд талын Баярмаа, Ган-Од нар нь 1 шил 750 граммын хараа гэх нэртэй архитай манай гэрт ороод ирсэн бөгөөд Ган-Од нь надад хандан өнөөдөр манай эх*******Баярмаагийн төрсөн өдөр гэж хэлсэн юм. Ингээд бид нар манай гэрт уг архийг хувааж ууж эхэлсэн бөгөөд уг архийг 18 цагийн орчимд ууж дуусгаад Баярмаа, Ган-Од нар нь манай гэрээс гараад явсан юм. Ингээд би гэртээ гэр орноо цэвэрлээд сууж байтал гаднаас 22 цагийн орчимд манай нөхөр Ж  нь жоохон халамцуу ирсэн бөгөөд намайг гэрийн баруун орон дээр сууж байтал “чи яагаад архи ууж байгаа юм бэ” гэж хэлээд миний суга таягийг гэрийн баруун урдаас аваад баруун гартаа бариул хэсгээс нь барьж байгаад үзүүр хэсгээр нь миний дух хэсэгт 1 удаа цохисон юм. Ингээд миний духнаас цус гарахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... миний дух хэсгийн арьс язарч эмнэлэг дээр очиж 1 оёдол тавиулсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/

2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №33 дугаартай: “...Б.Г-ийн  биед духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 46-47 тал/

3. Д.Ж гийн яллагдагчаар өгсөн: “...надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 24-03 тоотод өөрийн эх*******Г-ийн толгой руу 1 удаа таягаар цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Би тухайн үед Ганганцэцэгийг архи дарс уусан учир архи уулаа гэж уурлаад л толгой руу нь нэг удаа таягаар цохисон... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 56-57 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

 

Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ны 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 24-03 тоотод эх*******Г-ийг таягаар нь дух хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                 

Хохирогч Б.Г-ийн  өгсөн:  “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 24-03 тоотод нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд хүү Номдарь /7 настай/, Бумдарь /4 настай/ нарын хамт гэртээ байж байтал гаднаас манай урд талын Баярмаа, Ган-Од нар нь 1 шил 750 граммын хараа гэх нэртэй архитай манай гэрт ороод ирсэн бөгөөд Ган-Од нь надад хандан өнөөдөр манай эх*******Баярмаагийн төрсөн өдөр гэж хэлсэн юм. Ингээд бид нар манай гэрт уг архийг хувааж ууж эхэлсэн бөгөөд уг архийг 18 цагийн орчимд ууж дуусгаад Баярмаа, Ган-Од нар нь манай гэрээс гараад явсан юм. Ингээд би гэртээ гэр орноо цэвэрлээд сууж байтал гаднаас 22 цагийн орчимд манай нөхөр Ж  нь жоохон халамцуу ирсэн бөгөөд намайг гэрийн баруун орон дээр сууж байтал “чи яагаад архи ууж байгаа юм бэ” гэж хэлээд миний суга таягийг гэрийн баруун урдаас аваад баруун гартаа бариул хэсгээс нь барьж байгаад үзүүр хэсгээр нь миний дух хэсэгт 1 удаа цохисон юм. Ингээд миний духнаас цус гарахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... миний дух хэсгийн арьс язарч эмнэлэг дээр очиж 1 оёдол тавиулсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №33 дугаартай: “...Б.Г-ийн  биед духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 46-47 тал/

Д.Ж гийн яллагдагчаар өгсөн: “...надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 24-03 тоотод өөрийн эх*******Г-ийн толгой руу 1 удаа таягаар цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... Би тухайн үед Ганганцэцэгийг архи дарс уусан учир архи уулаа гэж уурлаад л толгой руу нь нэг удаа таягаар цохисон... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 56-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Д.Ж г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.Ж д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таягийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж д 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таягийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ

 

.