Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 01 өдөр

Дугаар 01

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Мөнхзул хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч М.Нацагдорж,

шүүгдэгч Б.Батбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Энхмандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Базарвааний Батбаяр, Чандмань овогт Мөнхбатын Нацагдорж нарт холбогдох эрүүгийн 201626030154 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 24 дүгээр гудамжны 77-б тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Базарвааний Батбаяр, /РД:НИ77031514/

2.Монгол улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн меканикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-675 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Чандмань овогт Мөнхбатын Нацагдорж /РД:УХ89020638/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Батбаяр, М.Нацагдорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 31-50 УБС улсын дугаартай, “Соната-4” маркийн тээврийн хэрэгслээр 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5-р хэсгийн задгайд оршин суух Т.Чулуунбатын граж руу нэвтрэн орж, 65-96 УНО улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслийн ачааны бүхээгнээс 70.4 кг хонины мах, 130.8 кг тэмээний мах хулгайлж 547.240 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Т.Чулуунбатын “...1 дүгээр сарын 26-ны өдөр би “Хархорин” захаас зарагдаагүй үлдсэн хонины дөрвөн гулууз мах, тэмээний махыг өөрийн 65-96 УНО улсын дугаартай “Киа пронтер” маркийн машинаар ачаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн хашаа байшиндаа очсон. Машинаа гражинд оруулж тавьсан. Манай машин нь путиктэй байдаг юм. Ачиж ирсэн махаа машины путик дотор байсан, буулгаагүй. Би хашааны үүдэнд байдаг манаачийн путик руу ороод унтаад өгсөн. Би шөнө 01 цаг өнгөрч байхад сэрээд машинаа халааж асаах гээд гадагш гарсан чинь машины гражийн хаалга онгорхой байсан. Тэгээд яваад ортол машины путик буюу амбаарын хаалганы цоожийг эвдээд онгойлгосон. Дотор нь байсан дөрвөн ширхэг хонины гулууз мах, тэмээний мах бас байхгүй байсан. Тэмээний махнаас хэдэн мах алдагдсаныг тухайн үед бүртгэж үзээгүй. Машины жолоочийн хаалга онгорхой байсан. Тэгээд би эхнэр лүүгээ утсаар ярьж мах хулгайд алдагдсаныг хэлж манай эхнэр цагдаад мэдэгдсэн. Би хашаан дотор эргэж тойроод харсан чинь хашааны хойд талын урд булангийн торны блокыг унагасан байсан. Тэгээд би гадна талаар тойроод үзсэн чинь хашааны арын машин явах зам хатуу дагдарсан цастай байсан учраас машины мөр мэдэгдэхгүй байсан. Би буцаад явж байтал зам дагаад нэг хүн гүйгээд ирж байсан. Би замыг нь тосоод хар зам дээр гарсан чинь тэр залуу өөдөөс гүйж ирээд “танай эндээс хулгай гарсан юм уу, мах алга болсон юм уу” гэсэн. Би “тэгсэн, мах алга болсон. Цагдаа дуудсан” гэсэн чинь тэр залуу “ёстой уучлаарай, миний хоёр дүү танай махыг хулгайлсан байна, махыг нь бүрэн буцалгаж өгье. Дуудлагаа буцаачихаач” гэсэн. Би тоо ёсоор нь махыг чинь буцаалгаж өгье гээд байсан. Тэр хүн машингүй гүйж ирсэн. Манай гражнаас алдсан махыг өчигдөр үзлэг хийхэд жинг үзэж хүлээж авсан. Хонины махны жин 70 кг 400 грамм жинтэй байсан. Тэмээний мах 130 кг 800 грамм жинтэй гарсан. Эдгээр 31-50 УБС улсын дугаартай машин дотор ачиж явсан мах нь манай гражнаас алдагдсан миний мах мөн байсан. Би хонины махны 1 кг-ыг нь 3500 төгрөгөөр үнэлнэ. Тэмээний махны нэг кг-ыг нь 2300 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан махаа бүрэн авсан тул надад нэхэмжлэх зүйл бахйгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ ,

Гэрч А.Энх-Амгалангийн “...2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагаас эхлэн “Эрхэс 113” чиглэлд хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Биокомбинат”-ын авто машины засмал зам дээр 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед 31-50 УБС улсын дугаартай “Соната” маркийн мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад дотор нь дөрвөн хонины гулууз мах, тэмээний хоёр ширхэг хаа, хоёр ширхэг гуя мах байсан. Махны гарал үүслийг шалгахаар асуухад жолооч Нацагдорж нь гарал үүслийн гэрчилгээ байхгүй, энэ махыг Төв аймгийн дугаартай портер машинаас ачиж авч явж байгаа мах байгаа юм, машин нь эвдэрчихсэн. Хорин хоёрын товчооны ойролцоо байгаа гэж байсан. Гарал үүслийн гэрчилгээгүй махтай машин шалгасан тухай “Эрхэс-10”-д мэдэгдэхэд тодруулах шаардлагатайг зөвлөсөн. Жолоочоос хаанаас авч явж байгаа мах вэ гэхэд Арханай аймгаас авч явж байсгаа мах байгаа юм, манай энд надтай цуг явж байгаа ах махны эзэмшигч нь юм” гэсэн. Тэгээд ахаас нь асуухад “Дундговь аймгаас авч явж байгаа мах” гэж хэлсэн. Махны гарал үүслийг нь тодруулж байж явуулъя, гарал үүслийн гэрчилгээ ойрхон байгаа бол авч ирээд үзүүлээд яв, тэр болтол машиныг дүүтэй чинь хамт хэлтэс дээр байлгаж байх болно гээд авч явсан.Хэлтэс дээр ирээд хүнийг машинтай хамт хүлээлгэж өгөх гэж байтал 102 дугаараас дөрвөн хонины мах, хоёр тэмээний гуя алга болсон байна гэсэн дуудлага ирсэн.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Б.Наранцэцэгийн “...Манай нөхөр 18 цагийн үед би “Хархорин” зах дээр махаа зарчихаад үлдсэн тэмээний махыг “Шувуун фабрик”-руу аваад явсан. Найман хонины махнаас дөрвийг нь зараад машинаар дөрвөн хонины мах, гурван тэмээний махыг ачаад явсан. Би гэртээ шөнө унтаж байсан чинь шөнө 01 цаг 04 минутын үед Чулуунбат гражийн хаалга онгорхой, мах аваад явсан байна, би хайгаад явж байна гэсэн. Чулуунбат хойд талын торон хашаагаар авч явсан байна гэж хэлсэн. Тэгээд би 102 руу дуудлага өгсөн. Тэгээд удалгүй манай нөхөр утастаж “Нэг залуу гуйж ирлээ, танай махыг манай дүү хулгайлж авсан байна гэж хэлсэн. Цагдаа дуудаад хэрэггүй, махыг чинь авчирч өгнө” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Н.Гансүхийн “...Батбаяр ах, Нацагдорж  хоёр юманд яваад ирье гэхээр нь урагшаа “Шувуун фабрик”-ийн тийшээ явсан. Тэд айлаас очиж мах авна гэсэн. Тэгээд Төрбаяр бид 2 цуг явчихаад ирэх үү гээд дагаад явсан. Нацагдорж, Батбаяр хоёр тийшээ очоод машинаас буугаад мах авах гэж байгаа айл руу явсан. Тэгээд тэр хоёр мах авчирч машинд ачсан. Наашаа явж байхад цагдаа зогсоогоод махны гарал үүслийн гэрчилгээ асууж шалгасан. Төрбаяр бид хоёр машинаас буугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Н.Төрбаярын “... 1 дүгээр сарын 26-ны өдөр Нацагдорж надад “Яармаг явчихаад ирэх үү” гэхээр нь би Гансүхтэй хамт Нацагдоржийн машинд суугаад явсан. Би 21 цаг өнгөрч байхад гараад Нисэхэд Батбаяр ахынд ирсэн. Батбаяр ах гэрээсээ гарч ирсэн. Тэгээд Батбаяр, Нацагдорж хоёр “хөдөөнөөс мах ирж байгаа. тэрийг очоод авчихаад ирэх үү” гэсэн. Тэгээд тэнд очоод Нацагдорж, Батбаяр хоёр “та хоёр байж бай, бид хоёр ороод аваад ирье” гээд машинаас буугаад явсан. Жаахан байж байгаад Нацагдорж, Батбаяр хоёр мах авчраад ачсан. Тэгээд наашаа гараад хөдлөөд явж байхад замдаа цагдаа зогсоож шалгасан. “Юун мах ачаад явж байна гэсэн чинь тэд нар хөдөөнөөс авчирсан мах” гэж хэлсэн. Цагдаа махны бичиг баримтыг шалгаад дагуулаад явсан. Тэгээд Гансүх бид хоёр машинаас буугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаяраас: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад Нацагдоржийг дуудсан. Тэгээд ирэхээр нь дагуулаад Чулуунбатынхаас хонь, тэмээний мах авсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нацагдоржоос: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Батбаяртай утсаар ярьсан. Бид хоёр Батбаяр ахын мах өгдөг байсан айлд очоод граж руу орсон чинь хаалга цоожтой байхаар нь сүхээр цохиж онгойлгосон. Тэгээд ороход мах байсан. Тэр махыг нь хулгайлсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

 

 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-22 дугаар хуудас/,

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №1076 дугаартай дүгнэлтэнд

  1. Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан №6 дээрх зүүн талын өлмийн тал мөр хээний ерөнхий шинжээр шинжилгээнд тэнцэнэ. Уг мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн бор шаргал өнгийн гутлын улны дардастай хээний ерөнхий шинжээр ижил байна.
  2. Дээрх гутлын мөр нь тал мөр байх тул шинжээчээс асуусан бусад асуултанд хариулт өгөх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...1 дүгээр сарын 26-ны өдөр Нацагдорж манай гадаа ирээд би суусан. Тэгээд Шувуун Фабрик руу явсан. Тэнд очоод машинаа замд тавьчихаад тэр айлын хашаа руу хойд талын хашаагаар давж орсон. Давж ороод граж руу орсон. Гражинд ачааны машин байсан. Ачааны машины ар талын бүхээгний хаалгаар орж мах авсан. Хонь, тэмээний мах авсан. Авсан махаа зөөвөрлөж хашаа давж машиндаа авчирсан. Тэгээд наашаа явж байгаад эргүүлийн цагдаа зогсоож шалгасан. Анх энэ хэргийг Нацагдорж над руу утсаар хэлсэн. Тэгэхэд би эхлээд татгалзсан хариу өгсөн ба дахиад ярихад нь зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Нацагдорж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би гэртээ байж байгаад  утсаар Батбаяр ах руу залгаад “хаана байгаа юм” гэхэд “гэртээ байна” гэсэн. Батбаяр ахын гэрт нь ирээд Батбаяр ахыг аваад гараад явсан. Биокомбинат руу гарч яваад айлын хашаа руу орсон. Айлын хашаа руу Батбаяр ах бид хоёр л орсон. Гражны хаалганы цоож зүүлттэй онгорхой байсан. Гражны урд талд амбаартай пронтер маркийн машин байсан. Амбаарын хаалгыг онгойлгоход мах байсан. Махнаас нь аваад машиндаа ачиж явсан. Тэгээд буцаж явах замд цагдаад баригдаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хэргийг Батбаяр ах санаачилсан. Энд мах өгдөг махны ченж байдаг. Тийшээ явах уу гэсэн. Тэнд байнга мах авдаг гэдгийг мэдээд бид хоёр мэдээд очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

 Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88 дугаар хуудас/

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 91-95 дугаар хуудас/,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 264 дүгээр М.Нацагдоржид холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 182-184 дүгээр хуудас/,

                                                                                                                                        

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Батбаяр, М.Нацагдорж нар нь бүлэглэн машин механизм ашиглан 31-50 УБС улсын дугаартай, “Соната-4” маркийн тээврийн хэрэгслээр 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5-р хэсгийн задгайд оршин суух Т.Чулуунбатын граж руу нэвтрэн орж, 65-96 УНО улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслийн ачааны бүхээгнээс 70.4 кг хонины мах, 130.8 кг тэмээний мах хулгайлж 547.240 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Чулуунбатын “...1 дүгээр сарын 26-ны өдөр би “Хархорин” захаас зарагдаагүй үлдсэн хонины дөрвөн гулууз мах, тэмээний махыг өөрийн 65-96 УНО улсын дугаартай “Киа пронтер” маркийн машинаар ачаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн хашаа байшиндаа очсон. шөнө 01 цаг өнгөрч байхад сэрээд машинаа халааж асаах гээд гадагш гарсан чинь машины гражийн хаалга онгорхой байсан. Тэгээд яваад ортол машины путик буюу амбаарын хаалганы цоожийг эвдээд онгойлгосон. Дотор нь байсан дөрвөн ширхэг хонины гулууз мах, тэмээний мах бас байхгүй байсан. Би хонины махны 1 кг-ыг нь 3500 төгрөгөөр үнэлнэ. Тэмээний махны нэг кг-ыг нь 2300 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан махаа бүрэн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ ,гэрч А.Энх-Амгалангийн “...2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагаас эхлэн “Эрхэс 113” чиглэлд хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Биокомбинат”-ын авто машины засмал зам дээр 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед 31-50 УБС улсын дугаартай “Соната” маркийн мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад дотор нь дөрвөн хонины гулууз мах, тэмээний хоёр ширхэг хаа, хоёр ширхэг гуя мах байсан. Хэлтэс дээр ирээд хүнийг машинтай хамт хүлээлгэж өгөх гэж байтал 102 дугаараас дөрвөн хонины мах, хоёр тэмээний гуя алга болсон байна гэсэн дуудлага ирсэн.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Б.Наранцэцэгийн “...Би гэртээ шөнө унтаж байсан чинь шөнө 01 цаг 04 минутын үед Чулуунбат гражийн хаалга онгорхой, мах аваад явсан байна, би хайгаад явж байна гэсэн. Чулуунбат хойд талын торон хашаагаар авч явсан байна гэж хэлсэн. Тэгээд би 102 руу дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ гэрч Н.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Н.Төрбаярын мэдүүлэг  /хх-ийн 42-43 дугаар хуудас/ 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-22 дугаар хуудас/, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 109 дүгээр хуудас/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №1076 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Батбаяр, М.Нацагдорж нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Нацагдорж нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулж ял шийтгэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялтай байдлын хугацаа дууссан, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

 

            Шүүгдэгч Б.Батбаяр, М.Нацагдорж нар нь төлөх төлбөргүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, түүний үнийг заавал хураахаар заасан тул “Сити такси” ХХК-ний эзэмшлийн 31-50УБС улсын дугаартай “Хьюндай Соната-4” маркийн тээврийн хэрэгслийг “Капитал-эстимэйт”ХХК-ны 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №02/01 дугаартай 800,000 төгрөгөөр үнэлэсэн үнэлгээгээр /хавтаст хэргийн 200 дугаар хуудас/ шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэрэг үйлдэх үед унаж явсан 31-50УБС улсын дугаартай “Хюндай Соната-4” маркийн тээврийн хэрэгсэл нь “Сити такси” ХХК-ний эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдож байх тул /хавтаст хэргийн 112, 115 дугаар хуудас/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэсийн   2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Батбаяр, М.Нацагдорж нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон