Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

 

2022.03.01                                        2022/ШЦТ/51  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0054/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                      О.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц-т холбогдох 2239000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Ц нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн 1113 тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч П.Ө-г “найзуудыг гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар сандал шидэж, мөн баруун гараараа зүүн шанаа хэсэгт 1 удаа алгадаж, базах зэргээр зодож П.Ө-ийн биед 2 нүдний зовхи, хамар, зүүн чих шанаа, баруун дал, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч П.Ө-ийн өгсөн:  “...2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 21 цагийн орчимд нөхөр Ц  2 найзтайгаа архи ууж байхаар нь хэдэн үг хэлсэн чинь 2 найз нь манай гэрээс гараад явсан. Үүний дараа Ц  нь чи миний найзуудыг хөөлөө, би энэ гэрийн эр хүн юм байгаа биз дээ, гэртээ хэнийг авчрах нь миний дур биз дээ найз нөхдөө гэртээ авчирч болохоо больсон юм уу гэхээр нь би нөхөр лүүгээ хуванцар сандал аваад чулуудахад оноогүй. Тэгсэн Ц  нөгөө сандлыг аваад над руу шидэхэд миний баруун гуяны дотор талд оносон. Мөн хэрүүл болж байхад миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд би айгаад 2 хүүхдээ аваад ээжийнх рүүгээ явах гэхэд Ц  нь миний куртикний захнаас татаж 2 гарын булчин хэсгээс чанга атгаж бариад хөдөлгөхгүй байгаад байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа ээжийнх рүүгээ 2 хүүхдээ аваад явсан... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 09-10 тал/

2. Гэрч Б.Гэрэлцогтын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна өөрийн найзууд болох О.Ц    , Э.Мандах нарын хамтаар Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт самарт яваад самар олдохгүй болохоор 10 дугаар сарын 24-ний өдөр 2 найзтайгаа Өмнөдэлгэр сумын төвд О.Ц    ын гэрт ирсэн. Ингээд түүний гэрт 2-с 3 хоног архи уугаад 10 дугаар сарын 27-ны орой О.Ц    ын гэрт байж байхад О.Ц нь эх*******тэйгээ хэрэлдээд байхаар нь Э.Мандахын хамтаар О.Ц    ын гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

4. Гэрч Э.Мандахын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд О.Ц    ын гэрт ирсэн. Бид  гурав 2, 3 хоног архи уугаад 10 дугаар сарын 27-ны орой О.Ц    ын гэрт байж байхад О.Ц    ын эх******* нь уурлаад байхаар нь Б.Гэрэлтцогт бид хоёр О.Ц    ын гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №623 дугаартай: “...П.Ө-ийн биед 2 нүдний зовхи, хамар, зүүн чих шанаа, баруун дал, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-н 32-33 тал/

6. О.Ц    ын яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Надад тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна.. Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний хувьд эх*******тэйгээ маргалдаж цохиж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа... Тухайн үед манай гэрт хамт самарт явсан Гэрэлцогт, Мандах, манай эх******* Өнөрмаа, болон бага насны 2 хүүхэд маань байсан... би эх*******ийнхээ биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 41-42 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч  О.Ц нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн 1113 тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчим согтуугаар хамтран амьдрагч П.Ө-г сандал шидэж, мөн баруун гараараа зүүн шанаа хэсэгт алгадаж, базах зэргээр зодож 2 нүдний зовхи, хамар, зүүн чих шанаа, баруун дал, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:                   

Хохирогч П.Ө-ийн өгсөн:  “...2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 21 цагийн орчимд нөхөр Ц  2 найзтайгаа архи ууж байхаар нь хэдэн үг хэлсэн чинь 2 найз нь манай гэрээс гараад явсан. Үүний дараа Ц  нь чи миний найзуудыг хөөлөө, би энэ гэрийн эр хүн юм байгаа биз дээ, гэртээ хэнийг авчрах нь миний дур биз дээ найз нөхдөө гэртээ авчирч болохоо больсон юм уу гэхээр нь би нөхөр лүүгээ хуванцар сандал аваад чулуудахад оноогүй. Тэгсэн Ц  нөгөө сандлыг аваад над руу шидэхэд миний баруун гуяны дотор талд оносон. Мөн хэрүүл болж байхад миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд би айгаад 2 хүүхдээ аваад ээжийнх рүүгээ явах гэхэд Ц  нь миний куртикний захнаас татаж 2 гарын булчин хэсгээс чанга атгаж бариад хөдөлгөхгүй байгаад байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа ээжийнх рүүгээ 2 хүүхдээ аваад явсан... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 09-10 тал/

Гэрч Б.Гэрэлцогтын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна өөрийн найзууд болох О.Ц , Э.Мандах нарын хамтаар Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт самарт яваад самар олдохгүй болохоор 10 дугаар сарын 24-ний өдөр 2 найзтайгаа Өмнөдэлгэр сумын төвд О.Ц    ын гэрт ирсэн. Ингээд түүний гэрт 2-с 3 хоног архи уугаад 10 дугаар сарын 27-ны орой О.Ц    ын гэрт байж байхад О.Ц нь эх*******тэйгээ хэрэлдээд байхаар нь Э.Мандахын хамтаар О.Ц    ын гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 тал/

Гэрч Э.Мандахын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд О.Ц    ын гэрт ирсэн. Бид  гурав 2, 3 хоног архи уугаад 10 дугаар сарын 27-ны орой О.Ц    ын гэрт байж байхад О.Ц    ын эх******* нь уурлаад байхаар нь Б.Гэрэлтцогт бид хоёр О.Ц    ын гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №623 дугаартай: “...П.Ө-ийн биед 2 нүдний зовхи, хамар, зүүн чих шанаа, баруун дал, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-н 32-33 тал/

О.Ц    ын яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Надад тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна.. Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний хувьд эх*******тэйгээ маргалдаж цохиж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа... Тухайн үед манай гэрт хамт самарт явсан Гэрэлцогт, Мандах, манай эх******* Өнөрмаа, болон бага насны 2 хүүхэд маань байсан... би эх*******ийнхээ биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 41-42 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч О.Ц    ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд: “...санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.Ц    т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ц -ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц    ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ц    т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Д.ГАНЗОРИГ