Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******

шүүгдэгч  Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Бошинбоогийн *******т  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны  09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсрoлтой , багш мэргэжилтэй, грүпт байдаг, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 196 тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, ******* овогт Бошинбоогийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

   Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн үед ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 196 тоотод маргааны улмаас Э.Эдэнэболдын толгойн орой, зүүн чих тус газар нь заазуураар цохиж, хутгаар баруун дал, нурууны баруун доод хэсэгт хатгаж, баруун, зүүн шуунд зүсэж биед нь толгойн оройн хуйх, зүүн чих, баруун дал, нурууны баруун доод хэсэг, баруун шуу, зүүн шуунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

           ******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Шүүгдэгч Б.*******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр найз бүсгүйтэйгээ амралтын байдалтай байсан. Гадаа би тамхи татаад сууж байсан тэр үед манай найз бүсгүй орон дотроо байсан. Сэр-од, О.Эрдэнэбат хоёр ирсэн. Би бол О.Эрдэнэбат гэдэг нөхрийг бол танихгүй. Тэгээд манай гэрийн гадаа тэр хоёр 3 пивотой хүрч ирсэн. Тэгээд дөнгөж задлаад өгөхөд би өөрөө сандал дээр сууж байгаад зочноо хүндлээд өөрийнхөө сууж байсан сандлыг өгөөд өөрөө үүднийхээ шатан дээр суусан. Би танихгүй хүн болохоор нь хүндлээд дээшээ суулгасан. Би өгсөн аягатай пивийг нь уугаад эргээд харахад намайг ямар ч асуудалгүйгээр шууд цохисон. Тэгээд дээр гарч ирээд миний цээжин тус газар болон толгой руу цохисон. Би доороос нь өшиглөж босож ирээд “ингэж байгаа бол хохь чинь болно шүү, би ална шүү” гэж хэлсэн. Би хоёрын хоёр хүнийг яаж ч зодоод барахгүй. Тэгж хэлэхэд яваагүй. Би тэгэхээр нь “зайлахгүй бол хохь чинь болно шүү” гэж хэлсэн. Тэгээд гэр лүү орсон чинь хоол хийх гэж байсан хутга заазуур зэрэг нь ил байсан. Зодуулсан хүн айсандаа өөрийгөө хамгаалах гэж барьсан. Тэгэхдээ яг үнэндээ тэр нөхөр өөрөө сөрж орж ирж цохиулсан. Би зориуд ална гэж дайраагүй биеэ хамгаалах гэж тийм үйлдэл хийсэн. Би хэлэхдээ “та нар зүгээр зайлаарай, хүний амгалан тайван байдал битгий алдагдуулаад бай, оо наад нөхрөө аваад яв” гэж хэлсэн. хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлсэн байсан. Хохирогч гээд байгаа тэр нөхөр надаас 2.000.000 төгрөг нэхсэн. Нэхэж байгаа хүн О.Эрдэнэбатын эхнэр гэдэг хүн залгаад байнга надад мөнгө нэхэж дарамталсан. Би энэ талаар байцаагчтай үнэнээ хэлсэн. Надад хохирол гэж төлөхөөр тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Хохирогчоос бол зөндөө их уучлал гуйхад миний уучлалыг хүлээн аваагүй. Надад нүүр өгөөгүй харин ч “шоронд оруулаад хатгаад өгнө” гэж хэлсэн. Би гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байна. Тэгээд надаас удаагүй 1.000.000 төгрөг нэхсэн би бас л үнэнээ хэлсэн. Арга бараад “Найзаа гуйж байна, гомдол саналгүй гээд бичээд өгчих би дараа нь ажил төрөл хийгээд хохирлыг чинь барагдуулна. Ямар нэгэн байдлаар өгнө” гэж хэлж байсан. Энэ талаар байцаагчид мөн хэлсэн. Ямар үндэслэлээр Эрдэнэбат миний амгалан тайван байдлыг алдагдуулаад байгааг би ойлгоогүй. Миний буруу бол байгаа биед нь халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлээд байх зүйлгүй...” гэжээ

2.Шүүгдэгч Б.*******ын  2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 сарын 7-ны өдөр гэртээ амралтын байдалтай байсан ба гэрийн гадаа довжоон дээр тамхи татаад сууж байсан. Гэтэл гаднаас найз нь нэг танихгүй залуутай // орж ирсэн. Сэр -Од нь гаднаас орж ирэхдээ цагаан уутанд шилтэй пиво авч орж ирсэн. Тэгээд уг пивийг уугаад байж байтал Эрдэнэ-Болд нь шууд цохьсон. Тэгээд би цохиулангуутаа хойшоо саваад унасан энэ үед нь дээрээс 2 удаа цохьсон. Тэгээд би доороос нь мултарч гараад од чи яаж байгаа юм таньж мэдэхгүй хүнийг цохиод гэж хэлсэн. Тэгээд би нарыг зайлцгаа гээд хөөсөн ба тэгтэл гэр рүү орох гээд байсан. Тэгэхээр нь би айлгах санаатай ширээн дээр байсан хоол хийх гээд байсан хутга заазуурыг аваад баруун гартаа хамт бариад руу далайсан. Тэгсэн улам дайраад байсан ба би заазуур хутганы ишээр ын толгой руу 2 удаа цохисон тэгэхэд нь ханцуй шамлалцаад дахиад дайраад байсан ба энэ үед би од  “чи наад нэг юмаа аваад яваач” гэж хэлсэн. нь чих гар нь зүсэгдсэн учир нь өөрөө над  руу дайраад салахгүй байсан болохоор би зүсэгдсэн гэж бодож байгаа юм.Тухайн үед , нар манайд орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин би тухайн өдрөөс өмнө 2 хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин би тухайн өдөр 2 лааз пиво уусан. Тухайн үед би тэгээд манай найз эмэгтэй М.*******, , нар байсан. Өөр хүн байгаагүй. намайг ямар шалтгааны улмаас цохисныг би мэдэхгүй байна. Намайг гэнэт л цохисон хүн амьтнаас сонсох нээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсан хүн байгаа юм гэж ярьдаг юм байна лээ. Би той ямар нэгэн маргаантай зүйл байхгүй, бид 2 өмнө нь таарч байгаагүй. нь зүүн гараараа миний шүд рүү нэг удаа цохисон тэгээд би газарт унасан ба миний дээрээс дахиад толгой руу нэг удаа цээжин дээр нэг удаа цохисон. над руу дайраад байхаар нь хараа муутай учир би аргагүй хамгаалалт хийх үүднээс хутга, заазуурыг баруун гартаа барьсан. Би тухайн үед айлгах зорилгоор л хутга, заазуур барьсан. Харин ямар нэгэн байдлаар ын биед халдах гэсэн санаа зорилго байгаагүй. нь намайг хутга заазуур барьсан байхад над руу дайраад байсан энэ хооронд л би миний барьсан хутга заазууранд зүсэгдчих шиг болсон. нь над руу дайраад хоёр гар нь сарвайгаад байсан ба би хараа муутай хараагаа 70 хувь алдсан хүн учир яг зүссэнээ сайн харж чадаагүй би хутга барих ёсгүй байсан, энэ л миний буруу байсан ...” гэжээ

3.Хохирогч Э.ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 сарын 07-ны өдөр Мөскөө /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хоёр хүний хамт өдөр / цагийг нь санахгүй байна/ өөрийн гэрт буюу ******* сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэг 2-19 тоотод Хараа 0.75 гр архи 1 ширхэг, нийслэл пиво 2.5л нэг ширхэг хувааж уусан. Хараа /0.75гр/ архийг талаас илүүг уусныхаа дараа Салхитын ам руу нар жаргаагүй гэгээтэй байхад /хэдэн цаг болж байсныг санахгүй байна гэхдээ 14 цагийн үед гэж бодож байна/ яваад хойд хэсэгт байдаг Болдоо гэх хүний гэрийнх нь хашаанд /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ үлдсэн архиа ууж дууссаны дараа Мөскөө харих гээд явсан. Тэгээд бид 2 “Гомбын дэлгүүр” рүү очоод 5 юмуу 6 ширхэг лаазтай пиво авчхаад манай найз *******ынд очиж ууя гэхээр нь цуг уухаар явсан. Энэ хүний гэр тус пиво авсан дэлгүүрээс хойш 3 4 гудамж өнгөрөөд байдаг санагдаж байна тодорхой санахгүй байна. Тэгээд очоод хашаагаар нь ороод байшингийнх нь довжоон дээр нь сууж байтал *******ыг дуудаад хойно хаалга нээгдэх шиг болоход “хөөе наадах чинь заазууртай байна” гэж хэлсний дараа хойноос миний толгой руу нэг удаа хурц ирмэгтэй зүйлээр цохих шиг болохоор нь би эргэж хартал ******* заазуураар толгой руу дахиад нэг удаа зүүн чихний дээд талруу нэг удаа цохихоор нь би “яаж байна аа” гээд цээжин тус газар нь цохиод түлхээд зугтаасан. Тэр үед ******* гэх хүний гэрээс эмэгтэй хүн гарч ирэхэд ******* цуг ороод буцаж гарч ирэхдээ хутга бариад ганцаараа гарч ирсэн тэгээд намайг зугтааж байхад хойноос хөөж байхдаа баруун талын дал руу хутгалахад нь би эргэж хараад хамгаалах гэтэл хоёр гар луу бас хутгалсан. Тэгээд би цаашаа зугтаахад цагдаа руу залгаж би эмнэлэг дээр очиж анхан шатны тусламж авсан. Тухайн үед , *******, ******* гэх хүний эхнэр байсан би *******ыг таних бөгөөд харж байсан боловч харилцан яриа үүсгэж байгаагүй. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байсан ч болсон үйл явдлыг санаж байна. Толгойн тус газар хоёр удаа, зүүн чихний дээр нэг удаа заазуураар, баруун талын дал дээр нэг удаа, хоёр гарын шуун дээр тус тус нэг удаа хутгалсан. Одоо толгой өвдөж байна. ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр орой буюу 2021 оны 7 дугаар сарын 07-ны орой үзүүлэхэд цус их алдсан, гавлын ясны цууралттай байна, Дарханд зураг авхуулах шаардлагатай байна гэсэн шийдвэр эмч нарын зөвлөгөөнөөс гарч ирсэн. Гомдолтой байна  эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

4.Гэрч Б.ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед *******ын биеийн аль хэсэгт цохисныг нь би хараагүй. ******* нь цохиулангуутаа хаанаас ч юм хутга гаргаж ирээд ын толгой руу хутгаар зүссэнийг харсан. Харин чих гартаа  зүсэгдсэнийг нь би хараагүй  ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

5.Гэрч М.*******ы  2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Би орон дээр хэвтэж байсан ба ******* үүдэн дээр тамхи татаад сууж байсан. Тэгээд байж байтал *******ын Шомбо нь танихгүй залуутай орж ирсэн. Намайг хэвтэж байхад гадаа гэнэт хүн хашгираад байсан ба юу болсон бол гээд гарсан. Гадаа гарахад ******* нь танихгүй залуутай маргалдаад зодолдож байсан ба бие биенээсээ зуурчихсан байсан. Шомбоолой нь харсан байдалтай хажууд нь зогсож байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34 дугаар хуудас/,

6.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 261 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Э.ын биед толгойн оройн хуйх, зүүн чих, баруун дал, нурууны баруун доод хэсэг, баруун шуу, зүүн шуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

7.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Э.ын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2.“” гэж хаягласан цусанд- 2,1 промиллин спиртын агууламж илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

8.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.“Б.*******” гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мл цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Б.*******ын цусанд 2,1 промиллин спиртын агууламж илэрсэн.

3.Б.*******ын цусанд илэрсэн 2,1 промиллин спиртын агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

9.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 119-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.*******ын биед дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх зүйл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх /хх-ийн 68-69 дүгээр тал/,

10.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2057 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хутганы мөрөөс гарын мөр илрээгүй цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн Б., Б.*******, Э. нарын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

3.Шинжилгээнд ирүүлсэн Б., Б.*******, Э. нарын гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй.

4.Шинжилгээнд ирүүлсэн Б. нь санд 3 удаа, Б.******* нь санд 1 удаа бүртгэгдсэн байна.....гэх /хх-ийн 73-74 дүгээр тал/

 11.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 27-ны  өдрийн 3415 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх объектууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 27см урттай шар эрээн өнгийн иштэй заазуур, 27см урттай бор өнгийн модон иштэй хутган дээр цус илэрсэн.

3.Шинжилгээнд ирүүлсэн “№2” гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна.”А” гэж хаяглан ирүүлсэн бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус А(II) бүлгийн харьяалатай хүний байна. Шинжилгээнд иүүлсэн заазуур, хутган дээр илэрсэн цусны бүлэг нь “А” гэж хаяглан ирүүлсэн бинтэн дээрх цустай бүлгийн харьяаллаараа ижил байна. Харин “№2” гэж хаягласан бинтэн дээрх цустай бүлгийн харьяаллаараа тохирохгүй байна. “А” гэж хаяглан ирүлсэн бинт, 27см урттай заазуур, 27см урттай хутган дээрх цусны бүлэг нь Б.******* гэж хаягласан хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна. “№2” гэж хаягласан бинтэн дээрх цус нь Э. гэж хяагласан хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяалатай ижил байна......гэх /хх-ийн 87-88 дугаар тал/,

12. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 112 дүгээр  хуудас/, 13. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/, 14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-11 дүгээр хуудас/, 15.Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 41-42, 66-67 дугаар хуудас/, 16. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 126 дугаар хуудас/, 17. Яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 133-р хуудас/, 18. Хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн үед ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 196 тоотод байрлах гэрийнхээ хашаанд мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт нь ирсэн Э.той маргалдаж, Э.ыг цохиж зодлоо гэх шалтгаанаар түүнийг зодож, толгойн орой, зүүн чих тус газар нь заазуураар цохиж, хутгаар баруун дал, нурууны баруун доод хэсэгт хатгаж, баруун, зүүн шуунд зүсэж биед нь толгойн оройн хуйх, зүүн чих, баруун дал, нурууны баруун доод хэсэг, баруун шуу, зүүн шуунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр найз бүсгүйтэйгээ амралтын байдалтай байсан. Гадаа би тамхи татаад сууж байсан  ... Сэр-од, О. хоёр ирсэн. Би бол О.  гэдэг нөхрийг бол танихгүй,  манай гэрийн гадаа тэр хоёр 3 пивотой хүрч ирсэн. Тэгээд дөнгөж задлаад өгөхөд би өөрөө сандал дээр сууж байгаад зочноо хүндлээд өөрийнхөө сууж байсан сандлыг өгөөд өөрөө үүднийхээ шатан дээр суусан. Би танихгүй хүн болохоор нь хүндлээд дээшээ суулгасан. Би өгсөн аягатай пиво-г уугаад эргээд харахад намайг ямар ч асуудалгүйгээр шууд цохисон. Тэгээд дээр гарч ирээд миний цээжин тус газар болон толгой руу цохисон. Би доороос нь өшиглөж босож ирээд “ингэж байгаа бол хохь чинь шүү, би ална шүү” ,  “зайлахгүй бол хохь чинь болно шүү” гэж хэлсэн. Тэгээд гэр лүү орсон чинь хоол хийх гэж байсан хутга заазуур зэрэг нь ил байсан. Зодуулсан хүн айсандаа өөрийгөө хамгаалах гэж барьсан. Тэгэхдээ яг үнэндээ тэр нөхөр өөрөө сөрж орж ирж цохиулсан. Би зориуд ална гэж дайраагүй биеэ хамгаалах гэж тийм үйлдэл хийсэн. Би хэлэхдээ “та нар зүгээр зайлаарай, хүний амгалан тайван байдал битгий алдагдуулаад бай, оо наад нөхрөө аваад яв” гэж хэлсэн.  ...” гэснээр,

Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...   би айлгах санаатай ширээн дээр байсан хоол хийх гээд байсан хутга заазуурыг аваад баруун гартаа хамт бариад руу далайсан. Тэгсэн улам дайраад байсан ба би заазуур хутганы ишээр ын толгой руу 2 удаа цохисон тэгэхэд нь ханцуй шамлалцаад дахиад дайраад байсан ба энэ үед би од  “чи наад нэг юмаа аваад яваач” гэж хэлсэн. нь чих гар нь зүсэгдсэн учир нь өөрөө над руу дайраад салахгүй байсан болохоор би зүсэгдсэн гэж бодож байгаа юм. ... нь зүүн гараараа миний шүд рүү нэг удаа цохисон тэгээд би газарт унасан ба миний дээрээс дахиад толгой руу нэг удаа цээжин дээр нэг удаа цохисон. над руу дайраад байхаар нь хараа муутай учир би аргагүй хамгаалалт хийх үүднээс хутга, заазуурыг баруун гартаа барьсан. Би тухайн үед айлгах зорилгоор л хутга, заазуур барьсан. Харин ямар нэгэн байдлаар ын биед халдах гэсэн санаа зорилго байгаагүй. нь намайг хутга заазуур барьсан байхад над руу дайраад байсан энэ хооронд л би миний барьсан хутга заазууранд зүсэгдчих шиг болсон. нь над руу дайраад хоёр гар нь сарвайгаад байсан ба би хараа муутай хараагаа далан хувь алдсан хүн учир яг зүссэнээ сайн харж чадаагүй би хутга барих ёсгүй байсан энэ л миний буруу байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Э.  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд очоод хашаагаар нь ороод байшингийнх нь довжоон дээр нь сууж байтал *******ыг дуудаад хойно хаалга нээгдэх шиг болоход “хөөе наадах чинь заазууртай байна” гэж хэлсний дараа хойноос миний толгой руу нэг удаа хурц ирмэгтэй зүйлээр цохих шиг болохоор нь би эргэж хартал ******* заазуураар толгой руу дахиад нэг удаа зүүн чихний дээд талруу нэг удаа цохихоор нь би “яаж байна аа” гээд цээжин тус газар нь цохиод түлхээд зугтаасан. Тэр үед ******* гэх хүний гэрээс эмэгтэй хүн гарч ирэхэд ******* цуг ороод буцаж гарч ирэхдээ хутга бариад ганцаараа гарч ирсэн тэгээд намайг зугтааж байхад хойноос хөөж байхдаа баруун талын дал руу хутгалахад нь би эргэж хараад хамгаалах гэтэл хоёр гар луу бас хутгалсан. Тэгээд би цаашаа зугтаахад цагдаа руу залгаж би эмнэлэг дээр очиж анхан шатны тусламж авсан. ... Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байсан ч болсон үйл явдлыг санаж байна. Толгойн тус газар хоёр удаа, зүүн чихний дээр нэг удаа заазуураар, баруун талын дал дээр нэг удаа, хоёр гарын шуун дээр тус тус нэг удаа хутгалсан...гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед *******ын биеийн аль хэсэгт цохисныг нь би хараагүй. ******* нь цохиулангуутаа хаанаас ч юм хутга гаргаж ирээд ын толгой руу хутгаар зүссэнийг харсан. Харин чих гартаа  зүсэгдсэнийг нь би хараагүй  ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.*******ы  2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...  Намайг хэвтэж байхад гадаа гэнэт хүн хашгираад байсан ба юу болсон бол гээд гарсан. Гадаа гарахад ******* нь танихгүй залуутай маргалдаад зодолдож байсан ба бие биенээсээ зуурчихсан байсан ...” гэсэн мэдүүлгээр,

 

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 261 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд 

1.Э.ын биед толгойн оройн хуйх, зүүн чих, баруун дал, нурууны баруун доод хэсэг, баруун шуу, зүүн шуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэснээр, 

 

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд

1.Э.ын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2.“” гэж хаягласан цусанд- 2,1 промиллин спиртын агууламж илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна....” гэснээр,

 

 ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд

1.“Б.*******” гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мл цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Б.*******ын цусанд 2,1 промиллин спиртын агууламж илэрсэн.

3.Б.*******ын цусанд илэрсэн 2,1 промиллин спиртын агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэснээр,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 27-ны  өдрийн 3415 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.******* нь хутга заазуур барьж, түүгээрээ хүний эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан  санаатай үйлдээгүй, биеэ хамгаалах зорилгоор хутга, заазуур барьсан, хохирогч нь надруу дайрч, зодох гэж давшихдаа гэмтэл учирсан, биеэ хамгаалах гэж хутга заазуур барьсан гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2021 оны 07 дугаар сарын 07-ны орой буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Э., шүүгдэгч Б.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Б.*******ынд Э., Б. нарын авч очсон пиво-ыг хувааж уух гэж байгаад хоорондоо маргалдаж, хохирогч Э. Б.*******ын эрүүл мэндэд эхэлж халдсанаас шалтгаалаад Б.******* нь гэртээ байсан хутга, заазуурыг барьж гарч ирээд Э.ын толгой, нуруун тус газарт нь цохиж, хатгаж, ноцолдсоны улмаас Э.ын биед толгойн оройн хуйх, зүүн чих, баруун дал, нурууны баруун доод хэсэг, баруун шуу, зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулсан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э. нь Б.*******аас 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргуулаагүй байх тул Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч Э. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаас үүссэн зардлыг баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл ийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.*******т нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон 12,5 см бариултай, ажлын хэсэг нь 13,5 см хутга 1 ширхэг, 12 см бариултай, ажлын хэсэг нь 14 см хэмжээтэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.*******т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Бошинбоогийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1.200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/  нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т анхааруулсугай.

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон 12,5 см бариултай, ажлын хэсэг нь 13,5 см хутга 1 ширхэг, 12 см бариултай, ажлын хэсэг нь 14 см хэмжээтэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б. нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгаас шалтгаалан гарах зардлаа шүүгдэгч Б.*******аас нэхэмжилж шүүхэд хандах    эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ