Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Б.Эрдэнэмөнх, шүүгч Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ч.*******,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч А.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, П.Батжаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, “Жи Ар” ХХК-д бие төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* хот, ******* дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр зам 12 дугаар гудамж, 2-7 тоотод оршин суух хаягтай, одоогоор *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр хороолол, 17 дугаар багийн 7-3-39 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт *******гийн *******,                        /РД: *******/,

Хоёр.Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч А.******* нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн “Төмөртэй” гэх газарт байрлах “Монголын төмөр зам” ХХК-ийн ажилчдын 24 айлын байрны 16 тоотод Б.Дашнямтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Дашнямыг хутгаар нуруун тус газарт нь хутгалснаар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгийг нь гэмтээж, цээжний хөндийд цус, хий хуралдалт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

      Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Би гэм бурууд маргахгүй, ...би тухайн үед болсон явдлын талаар заримыг нь санаад, заримыг нь санахгүй байна. Чи Өршөөлийн хуульд хамрагдана, чамайг хутга барьж гарсныг чинь харсан гэрчүүд байгаа гэж мөрдөгч хэлээд надаас мэдүүлэг авсан. ...Дашнямд ямар зүйлээр гэмтэл учруулснаа санахгүй байна. ..тухайн өдөр би өглөөнөөс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэжээ. 

Хохирогч Б.Дашням мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-нд шилжих шөнө А.******* гэх манай ажлын ах манай гэрт орж ирээд манайд очиж хоол ид гэж дуудсан. ...бид нар юм яриад сууж байгаад Монгол архи уусан. Уугаад сууж байхад элдэв янзын сэдвүүд орж ирээд яриад байж байгаад жаахан маргалдсан. Б.Бат-Оргил, А.******* ах бид гурав тагт нь дээр тамхи татаад зогсож байгаад А.******* ах бид хоёр маргалдаад А.******* ах миний хүзүүнээс боож аваад том өрөөнд орж ирээд ноцолдоод би арга буюу гарч зугтаад шатны бариулаас барьчихсан зогсож байсан. Тэгээд А.******* ах араас гарч ирээд ахыг нь заазуур А.******* гэдэг гэж хэлээд миний нуруу руу  цохих шиг болохоор нь би заазуурдчихлаа гэж бодсон чинь хутгалсан байсан. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар миний уушги дахиж хэзээ ч өмнөх шигээ болохгүй, дээрээс нь устай, наалданги үүсчихсэн гэх эмчийн дүгнэлт, шинжилгээний хариу зэрэг бүгд байгаа, тийм учраас би уушгиа эрүүл болох хүртэл хохирол төлбөрөө гаргуулах болно. Мөн сэтгэл санааны маш их гомдолтой байгаа...” гэжээ.

Гэрч Ө.Ууганцэцэг мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би нөхөртэйгөө А.*******н гэрт очиж хоносон. Ойролцоогоор 4-5 литрийн нэрмэл архи уусан. Ууж дуусаад одоо ингээд гарч тамхилчихаад амарцгаая гэж ярьсан. Гарч явснаас хойш Б.Дашням ойролцоогоор 20-иод минутын дараа орж ирсэн. Нөхөр бид хоёр унтах гээд орондоо ороод хэвтэж байсан. Б.Дашням орж ирээд нэлээн суугаад юм яриад байж байтал Шагай ах архи бариад орж ирсэн. Тэр архийг хамт хувааж уух явцдаа Б.Дашням эвгүй ааш араншин гаргаад байсан. Тэгээд Б.Дашням ширээ нь дээр сууж байхдаа аяга, таваг руу бөөлжөөд байхаар нь А.******* ах ахын дүү нэлээн муудчихжээ, ах нь ч гэсэн муудчихлаа. Гэртээ ороод амарчихаа гэж Б.Дашнямд 2-3 удаа хэлсэн. Тэгээд ер нь маргалдаад барилцалдаж аваад А.******* ахыг барьж аваад байхаар нь би нөхрөө дуудаад энэ хоёрыг салгуулсан. Муудаад байхаар нь би архийг нь аваад нуучихсан байхад Б.Дашням зүгээрээ бид нар уучихъя гэж гуйсаар байгаад авч уусан. .... А.******* ахыг газар дарж унагаасан байхад нь манай хүн А.******* ахыг дарж хэвтэж байгаад Б.Дашнямыг гаргасан. Тэгээд А.******* ах араас нь гарсан ... Би айчихсан байсан болохоор ******* ах гаднаас орж ирэхдээ хутгатай орж ирсэн эсэхийг сайн санахгүй байна... А.******* ах гаднаас орж ирээд орон дээрээ шууд хэвтээд өгсөн. Тэгээд бид хоёр гэрийг нь цоожлоод гараад явсан ...” гэжээ,

Гэрч Б.Бат-Оргилын “... Тухайн өдөр би өөрөө нэлээн муудчихсан байсан. Бүдэг бадаг санаж байгаагаа хэлье. Б.Дашнямыг А.******* ах ахын дүү одоо харьж амар гэж хэлсэн. Би тэр хооронд унтаад өгсөн. Удалгүй манай эхнэр намайг дуудаад энэ хоёр ноцолдоод уналаа гэж дуудахаар нь би Б.Дашнямыг гаргаад А.******* ахыг тайвшруулсан. ...хэрэг учрал болсноос хойш олон сар өнгөрч шүүхэд мэдүүлэг өгөхдөө санах санахгүй байна. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэжээ.

Хэргийн үйл баримтын талаар нотлох баримтууд.

Хохирогч Б.Дашням 2021 оны 06 дугаар сарын 17, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэй өртөөнд холбооны механик чиглэлээр ажилладаг.  2021 оны 06 дугаар сарын 13-нд ажлаа тараад гэртээ байж байхад манай эхнэртэй хамт ажилладаг ******* ах байрны найр хийж байна, *******д байр авсан ороод ирээ гэсэн. ******* ахынх руу ороход түүний эхнэр Эрдэнэчимэг, тогооч Ууганаа нөхөртэйгээ, жолооч Булгаа нар хамт уугаад сууж байсан. ...*******гийн эхнэр, жолооч Булгаа ах нар архи уугаад тасарсан. ...******* 0.5 литрийн Хараа нэртэй архи оруулж ирсэн. Архи уугаад юм яриад сууж байхад Мөнгөнгшагай ах элдэв янзын үг хаяж, хэрүүл маргаан өдөөд байсан. Удалгүй бид Болкон дээр гараад тамхи татаад зогсож байхад ******* ах намайг ахын дүү барахгүй шүү гээд шилэн хүзүүнээс чанга дараад авахаар нь мултрах гээд ноцолдоод том өрөө рүү орсон. Тэгээд би *******гийн гараас мултраад хаалгаар зугтаад гарах гэтэл миний ар нуруу руу хутгалсан. Энэ үед манай найз Баярболд гүйж ирээд болиулсан. Хутгалуулсны дараа би гэртээ орж ирээд цагдаа дуудсан.  ...миний биеийн баруун далны доор 8 дугаар хавирганы хэсэгт хутгалсны улмаас уушиг цоорсон, мөн толгойн зүүн дээд хэсэгт толгой хагарсан, чих, хүзүү шалбарч зулгарсан. Эдгээр гэмтлүүдийг ******* учруулсан. ...Маргаан болох шалтгаан нь манай эхнэрийг ******* өмнө нь өөрийнхөө оронд ээлжинд гараад өгөөч гэхэд нь гарч өгөөгүй юм билээ. Түүнээс болоод манай эхнэрийг янз бүрээр хэлээд байхаар нь маргалдсан. ...би хутгалуулах үедээ дээгүүрээ нүцгэн байсан, харин хутгалуулсныхаа дараа цэнхэр өнгийн юүдэнтэй цамц нөмөрсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-27 дугаар хуудас/,

Гэрч Х.Мөнхчимэгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 22 цаг 34 минутад манай нөхөр Дашням өөрийнхөө фейсбүүк хаягнаас ******* ...манайх руу оръё шинэ байр худалдаж авсан манайх руу орж хоол ид гээд байхаар би *******гийнд ороод ирлээ гэж чат ирсэн. Үүнээс 01 цаг орчимд манай нөхөр Дашням намайг ******* ах хутгалчихлаа гээд цус асгаруулаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхбатын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “... 2021 оны 06  дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хүдэр сумын эрүүл мэндийн төвөөс Монголын төмөр замаас хутгалуулсан хүн дуудлага өглөө ... гэж мэдэгдээд ...очиход эрүүл мэндийн ажилтан Дашнямд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. Дашнямын эхнэр гэх хүнээс юу болсныг асуухад ******* гэх хүн манай нөхрийг хутгалчихлаа, тэр гэртээ байгаа гэсний дагуу Төмөр замын ажилчдын 3 лавхар байранд ирсэн. ...*******гийн гэрийг гаднаас нь онгойлгож ороход ******* хойморын орон дээр унтаж байсан, эхнэр нь газар ор засчихсан унтаж байсан. *******г сэрээж юу болсон талаар асуухад мэдэхгүй, яасан бэ? гэсэн, эхнэрээс ньмөн юу болсон талаар асуухад мэдэхгүй би эрт унтаал өгсөн гэж хэлсэн. *******г Хүдэр сумын цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Гэрч Г.Баярболдын “...Ажлаа тараад амралтын байранд амарч байсан 23 цаг 00 минутын орчим А.******* ах орж ирээд ах нь байр авсан манайд ороод ирээч гэж Б.Дашнямыг дуудсан. Тэгээд Дашням орчихоод ирье гээд надад хэлээд гарсан 40-50 минутын дараа Дашням орж ирээд ******* ахынд жоохон удах юм шиг байна унтаж байгаарай гээд хэлээд буцаад ******* ахынх руу орсон тэгээд ахиад удаагүй 30-40 минутын дараа доор нэг давхарт орилж чимээ шуугиан гараад би Дашнямыг орж авах гээд хувцсаа өмсөөд гарсан гараад шатаар бууж байхад Дашням хаалгыг нь онгойлгон гарч ирээд зогсож байсан, тэгсэн чинь ******* ах хутга барин гарч ирээд Дашням руу дайрахад Дашням тонгойход нуруун дээр нь хутгалсан тэгээд би шууд гүйж очиж салгаад ******* ахыг гэр рүү нь түлхэж оруулаад, хаалгыг нь хааж дарж зогсоод Дашнямыг гэр рүүгээ оръё гэхэд явж чадахааргүй байсан. Тэгээд ******* ахын гэрээс манай ажлын тогоочийн нөхөр гарч ирэхээр нь Дашнямыг харж бай гэж үлдээгээд би өөрөө 3 давхар луу эмч дуудахаар гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

Гэрч Б.Бат-Оргилын “...2021 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө Төмөртэй уурхайн ажилчдын байранд өөрийн найз *******гийн гэрт өөрийн эхнэр Ууганцэцэг, А.******* түүний эхнэр Эрдэнэтуяа нарын хамт 2-3 л нэртэй Монгол архи хувааж уугаад тухайн газартаа амрах гэж байтал 1 зүс үл таних залуу орж ирээд А.*******тай маргалдаж байх шиг болсон. Би тухайн үед орон дээр амрах гээд хэвтэж байсан юм. Тэгтэл А.******* нь тухайн зүс үл таних залуутай заамдалцаж гэрээсээ гарсан. Тэр үед би араас нь гараагүй. Хэсэг хугацааны дараа би *******н араас гарах гэтэл ******* нь гартаа хутга барьсан байдалтай байсан, гар хөл нь цус болсон үгүйг мэдэхгүй байна, архи уусан болохоор яг сайн санахгүй байна. Тухайн өдөр эхнэр бид 2 хажуу айлд нь орж унтсан. ...2 хүн маргалдаад гарахад араас нь хүн гараагүй. ... А.******* нь гаднаас ганцаараа гартаа хутга барьсан байдалтай орж ирсэн, ...хутгаа яг хаана тавьсан талаар мэдэхгүй байна. Дашням гэдэг хүнийг хаана нь яаж хутгалсан талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Гэрч Ө.Ууганцэцэгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаан явцадөгсөн “...гаднаас оруулж ирсэн Хараа нэртэй архийг *******, Дашням нар ууж эхэлсэн, ...архиа ууж дуусахынхаа алдад Дашням сандал, ширээ рүү бөөлжсөн, ******* Дашнямд “одоо харьж унт, ах нь амарлаа гэсэн хоёулаа халз уух уу би маргааш ажлаас чөлөө авсан” гэтэл Шагай ах “дарга байхгүй байхад чамд хэн чөлөө өгөх юм бацаан минь” гэж хэлээд тэр 2 хоорондоо барьцалдаад авсан. Би тэр үед нь нөхөр Бат-Оргилыг сэрээсэн. Дашням хаалгаар гараад явсны дараа ******* ах араас нь гарсан. Удаагүй орж ирээд ёоо зүрх зүрх гээд орон дээр хэвтээд өгсөн, нөхөр бид 2 ******* ахын гэрээс гараад өөр айлд хоносон. ...нөхөр бид 2 ******* ахын гэрээс гарахад гаднах орчмын шалан дээр цус дусчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5406 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Дашнямын биед цээжний хөндийд нэвтэрч,баруун уушги гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна”  гэх   /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/Б.Дашнямын эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүхүүд, /хх-ийн 70-83 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-06 дугаар хуудас/, мөрдөгчийн даалгавар /хх-ийн 7 дугаар хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-12 дугаар хуудас/, Б.Дашнямын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 14-15 дугаар хуудас/, бусад газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 109 дүгээр хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 111 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 153-156 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 172-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргаж өгсөн бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн “Төмөртэй” гэх газарт байрлах “Монголын төмөр зам” ХХК-ийн ажилчдын 24 айлын орон сууцны 16 тоотод Б.Дашнямтай маргалдаж, улмаар түүнийг хутгаар нуруун тус газарт нь хутгалснаар хохирогчийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг нь гэмтээж, цээжний хөндийд цус, хий хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн өгсөн “...Би гэм бурууд маргахгүй, ...би тухайн үед болсон явдлын талаар заримыг нь санаад, заримыг нь санахгүй байгаа юм. Чи Өршөөлийн хуульд хамрагдана, чамайг хутга барьж гарсныг чинь харсан гэрчүүд байгаа гэж мөрдөгч хэлээд надаас мэдүүлэг авсан. ...Дашнямд ямар зүйлээр гэмтэл учруулснаа санахгүй байна, ...тухайн өдөр би өглөөнөөс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх, хохирогч Б.Дашнямын өгсөн:“...   А.******* ах миний хүзүүнээс боож аваад том өрөөнд орж ирээд ноцолдоод би арга буюу гарч зугтаад шатны бариулаас барьчихсан зогсож байсан. Тэгээд А.******* ах араас гарч ирээд ахыг нь “заазуур А.*******” гэдэг гэж хэлээд миний нуруу руу  цохих шиг болохоор нь би заазуурдчихлаа гэж бодсон чинь хутгалсан байсан...” гэх,  гэрч Ө.Ууганцэцэгийн өгсөн: “...А.******* ахыг газар дарж унагаасан байхад нь манай хүн А.******* ахыг дарж хэвтэж байгаад Б.Дашнямыг гаргасан. Тэгээд А.******* ах араас нь гарсан...” гэх,  гэрч Б.Бат-Оргилын өгсөн: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлгүүд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан

Хохирогч Б.Дашнямын  “... бид болкон дээр гараад тамхи татаад зогсож байхад ******* ах намайг “ахын дүү барахгүй шүү” гээд шилэн хүзүүнээс чанга дараад авахаар нь мултрах гээд ноцолдоод том өрөө рүү орсон. Тэгээд би *******гийн гараас мултраад хаалгаар зугтаад гарах гэтэл миний ар нуруу руу хутгалсан. Энэ үед манай найз Баярболд гүйж ирээд болиулсан....миний биеийн баруун далны доор 8 дугаар хавирганы хэсэгт хутгалсны улмаас уушиг цоорсон, мөн толгойн зүүн дээд хэсэгт толгой хагарсан, чих, хүзүү шалбарч зулгарсан. Эдгээр гэмтлүүдийг ******* учруулсан...” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Х.Мөнхчимэгийн“...2021 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 22 цаг 34 минутад манай нөхөр Дашням өөрийнхөө фейсбүүк хаягнаас ******* ...манайх руу оръё шинэ байр худалдаж авсан манайх руу орж хоол ид гээд байхаар нь би *******гийнд ороод ирлээ гэж чат ирсэн. Үүнээс 01 цаг орчимд манай нөхөр Дашням намайг ******* ах хутгалчихлаа гээд цус асгаруулаад ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Г.Баярболдын “...доор нэгдавхарт орилж чимээ шуугиан гараад би Дашнямыг орж авах гээд хувцсаа өмсөөд гарсан гараад шатаар бууж байхад Дашням хаалгыг нь онгойлгон гарч ирээд зогсож байсан, тэгсэн чинь ******* ах хутга барин гарч ирээд Дашням руу дайрахад Дашням тонгойход нуруун дээр нь хутгалсан тэгээд би шууд гүйж очиж салгаад ******* ахыг гэр рүү нь түлхэж оруулаад, хаалгыг нь хааж дарж зогсоод Дашнямыг гэр рүүгээ оръё гэхэд явж чадахааргүй байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бат-Оргилын “..А.******* нь тухайн зүс үл таних залуутай заамдалцаж гэрээсээ гарсан. Тэр үед би араас нь гараагүй. Хэсэг хугацааны дараа би *******н араас гарах гэтэл ******* нь гартаа хутга барьсан байдалтай байсан,  ...А.******* нь гаднаас ганцаараа гартаа хутга барьсан байдалтай орж ирсэн, ..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Ууганцэцэгийн “...нөхөр бид 2 ******* ахын гэрээс гарахад гаднах орчмын шалан дээр цус дусчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5406 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Дашнямын биед цээжний хөндийд нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...”  гэх дүгнэлт болон бусад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон,тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Б.Дашням, шүүгдэгч А.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо ялимгүй зүйлээс шалтгааланмаргалдаж, болж буй үйл явдлынхаа учир шалтгаан, ач холбогдол, гарах    үр дүнд нь ухамсартайгаар хандах чадваргүй болоход хүргэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзлээ.  

             “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч А.*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг олж, тогтоож чадаагүй ч хохирогч Б.Дашнямын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт, түүнд эмчилгээ хийсэн эмнэлгийн байгууллагуудын өвчний түүх, гэрчүүдийн “Гартаа хутга барьсан орж ирсэн, ар нуруу руу нь хутгалсан” гэх утга бүхий мэдүүлгүүд,хохирогчийн мэдүүлэгзэрэгнотлох баримтуудааршүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашиглаж,бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь үйл баримтаар тогтоогдсон бөгөөд, хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэг юм.

Шүүгдэгч А.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нь шүүгдэгч А.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд зааснаар “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир зүйчлэл тохироогүй гэж мэтгэлцсэн боловч энэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэхдээ хохирогчийн зүгээс хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон хууль бус үйлдлийн хариу болгож, шүүгдэгчийн зүгээс цочрон давчидсан, хоромхон зуур хийсэн хууль бус үйлдлийг ойлгож зүйлчилдэг.

Харинэнэ гэмт хэргийнтухайд Б.Дашням нь А.*******г цочрон давчдуулахаар, сэтгэл зүйд нь гэнэт, шууд нөлөөлөхөөр хүчээр илүүрхэж дарласан, хүндээрдоромжилсон, заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй бөгөөд согтуурсан үедээ харилцан үргэлжилсэн маргаан,ноцолдсоноосшалтгаалж А.******* нь уурлаж гэрээс нь гарч явсан хүний араас хутга авч гарч, Б.Дашнямыг хутгалсан үйлдэл нь санаатай гэмт үйлдэл учир өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нь Б.Дашнямын гэмтлийн зэргийг тогтоох шинжээч томилох тогтоол, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч нь Б.Дашнямыгхохирогч, иргэний нэхэмжлэгээртогтоож мэдүүлэг авсан, гэрчээр  Х.Мөнхчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, тогтоол нь харъяалал зөрчсөн, М.Ням-Очир гэх хүн хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Мөнхбат гэх мөрдөгч хууль зөрчиж хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн зэрэг мөрдөн  шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж, цуглуулсан нотлох баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй учир хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл тогтоогдсон гэж мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т зааснаар мөрдөгч нь “Өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрэн сурвалжлах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба хүлээн авсан мөрдөн шалгах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх” гэж хуульчилсан байдаг.,

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ренчинпүрэв 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Ням-Очирт, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Ганзоригт, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбатад тус тус тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар мөрдөгчийн даалгавар явуулж, хариуг цугларсан нотлох баримтын хамт авч хэрэгт хавсаргасан нь хэрэгт авагдсан мөрдөгчийн даалгавар /хх-ийн 7 дугаар хуудас/, улсын яллагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн мөрдөгчийн даалгаврын хуулбар хувь зэргээр нотлогдож байх тул мөрдөгчийн даалгаваар хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчээр мэдүүлэг авч болохгүй үндэслэлд мөрдөгчөөс мэдүүлэг авахыг хориглоогүй, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тухайн үзлэг хийх гэж буй газартаа эзэмшигчийг нь байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулна, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заасан нь тухайн үзлэг хийж байгаа газарт эзэмшигч нь байгаа тохиолдолд заавал хөндлөнгийн гэрч байлцуулахыг шаардаагүй тул “Хөндлөнгийн гэрч байлцуулаагүй хэргийн газрын үзлэг хийсэн” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль  тус тус зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 ИргэдийнтөлөөлөгчГ.*******ийн зүгээс: “Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүйтэн зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэж өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн,хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзсэн.   Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нараас 8 хуудасхохирлын баримт, 14 хуудас эмчилгээ, оношлогоо хийлгэсэн, нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээний хувь зэрэг баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2 хуудасхохирол төлсөн баримт, улсын яллагчаас 4 хуудас мөрдөгчийн даалгаврын хуулбар хувь зэрэг баримтууд гаргаж өгснийг шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзэж, хэрэгт хавсаргаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн болно.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Б.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 10.809.554 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгч нэхэмжилснийг хангаж, харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин,хөлсний зардалд 7.987.537 төгрөгн  нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр, өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр тус тус хангахгүй орхиж, шүүгдэгч нь хохиролд 23.159.850 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дашням нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

ШүүхЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг тус тус удирдлага болгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирол, хор шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “Хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, түүний хувийн байдал зэрэгхөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаатай хорих ял оногдуулж,

2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, дотуур хувцас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.  

Шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 3.2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1/нэг/жил, 4/дөрөв/ сарын хугацаагаартогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1/нэг/ жил, 4/дөрөв/ сарын хугацаагаар биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Дашнямын цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын Газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6.Шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. ТОДОРХОЙЛОХ, ТОГТООХ ХЭСЭГ 2 ИЖИЛХЭН БАЙХ УУ?

6.Шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Хохирогч Б.Дашням нь хохиролд баримтаар 10.809.554 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлсөн, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дашням нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хор, хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

8.Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ц.АМАРГЭРЭЛ,

                                                ШҮҮГЧ                                               Б.ЭРДЭНЭМӨНХ 

                                                ШҮҮГЧ                                               Э.ОЮУНТУНГАЛАГ