Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/00867

 
 
 

 

   
Хэвлэх
 
enkhbat Normal enkhbat 1 0 2017-03-30T04:10:00Z 2017-03-30T04:10:00Z 1 601 3428 28 8 4021 15.00 3,75 pt 2 2 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/00867

Улаанбаатар хот

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс   

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, бхн, 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, Сартуул овогт Халтархүүгийн Даваадамдин /РД:хй75030376/-г албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн хошууч Д.Мөнхболд, гуравдагч этгээд Х.Даваадамдин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн хошууч Д.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Даваадамдин нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Х.Даваадамдин удаа дараа архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэжээ. 

 

Гуравдагч этгээд Х.Даваадамдин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би согтууруулах ундааг байнга хэрэглэдэг боловч агсан согтуу тавиад байдаггүй. Би албадан эмчилгээнд явах хүсэл бол нэг их алга байна гэжээ.

  

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Х.Даваадамдинд албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх, мөн тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд аливаа этгээдийг албадан эмчилгээнд хамруулахаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зохицуулжээ.

 

Х.Даваадамдин нь архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна тэрээр байнга архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөрийн сайн дураар эмчилгээнд хамрагдах хүсэлгүй болох нь гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Х.Даваадамдинг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Сартуул овогт Халтархүүгийн Даваадамдин /РД: хй75030376/-д албадан эмчилгээ хийлгэсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах  донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Н.ХАНГАЛ